| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00121/И |
| Дугаар | 00121 |
| Огноо | 2017-01-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 00121
| 2017 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 155/ШШ2017/00121 | Хөвсгөл аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 15-08 тоотод оршин суух, РЛ74052205 дугаар регистртэй, эмэгтэй, Нохойн тавагт овогт Нарангийн Мөнхсоёлын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Чандмань-өндөр сумын 4 дүгээр багт оршин суух, РТ59030175 дугаар регистртэй, эрэгтэй, Боржигон хөхөө овогт Дагвадоржийн Оюунжаргалд холбогдох
7.000.000 /долоон сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2016/01390/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Мөнхсоёл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би иргэн Оюунжаргалтай тохирч иргэн Батхүүгийн эзэмшиж байсан “Тэмүүлэх зам” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг 15.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч манайх 7.000.000 төгрөг гаргаж 2015 оны 3 дугаар сарын 18-нд худалдан авсан юм. Бид анх ярьж тохиролцохдоо манайхаас орсон мөнгийг манай ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээг гаргахаар өгөхөөр тохиролцсон. Манай ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээ 2015 оны 7 дугаар сард гарсан, түүнээс хойш уг мөнгөө нэхэхээр өгнө гэсээр өдийг хүртэл өгөхгүй байгаа тул иргэн Д.Оюунжаргалаас 7.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Оюунжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Оюунжаргал нь иргэн Мөнхсоёлтой хамтарч 2015 оны 6 дугаар сард 15.000.000 төгрөгөөр Батхүүгээс ойн мэргэжлийн байгууллага худалдан авсан. Н.Мөнхсоёл нь надтай 2015 оны намар хамтарч ажиллахаа болилоо гэдгээ хэлсэн. Ингээд нийлүүлсэн мөнгөө авья гэхэд нь би 940.000 төгрөгийн палк өгсөн. Чандмань-Өндөр сумын 4 дүгээр багийн иргэн Н.Ганбаатар, Чандмань Өндөр сумын 2 дугаар багийн иргэн Энхээ нар нь Н.Мөнхсоёлоос авлагатай байсан. Үүнийгээ надаас авчихаарай гэж Н.Ганбаатар, А.Энхмаа нарт хэлсэн байсан учир би Н.Ганбаатарт 800.000 төгрөгт тооцож палк, А.Энхээд 700.000 төгрөгийн палкийг тус тус өгсөн. Ингээд нийт 2.440.000 төгрөгийг Н.Мөнхсоёлд өгсөн гэж үзэж байна. Үлдэх 4.560.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч Н.Мөнхсоёл шүүхэд гаргасан тайлбартаа: Би Чандмань-Өндөр сумын иргэн Д.Оюунжаргалын өгсөн тайлбартай танилцсан. Анх надад “Тэмүүлэх зам” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг авч хамтарч ажиллах санал тавьснаас биш худалдан авсан юм байхгүй. Миний зүгээс 7.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. “Тэмүүлэх зам” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Д.Оюунжаргалын өөрийнх нь нэр дээр байдаг компани. Д.Оюунжаргал нь ажил үүргээ гүйцэтгэх машин техник тоног төхөөрөмж юу ч үгүй байсан учир харилцан тохирч би 2015 оны 6 дугаар сарын 12-нд машин техник тоног төхөөрөмж галын хор, багаж хэрэгсэлтэйгээ, мөн 4м-ийн урттай 30ш дүнз, 2м-ийн урттай зүсвэрийн мод авч очиж хашаа хороо, хөрөө рамны саравч зэрэг тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Надад өгсөн 940.000 төгрөгийн палк биш, дан банз байсан. Үүнд: 3см банз ба 5см банз 7м3, нэг бүхийн үнэ 80.000 төгрөг. 3см-ийн банз 5м3 үнэ 1ш-1000, нийт 165.000 ба нийт 725.000 төгрөг болсон. Үлдсэн 3см-ийн 3м3 банзыг би өөрөө Н.Ганбаатараас зээлээр авч 240.000 төгрөгийг бэлнээр төлсөн байгаа. Гэхдээ би өөрөө түлш 200л 1.800 төгрөг нийт 360.000 төгрөг, эрхийн бичгийн үнэ 10м3 175.000 төгрөг, 2 хүний ачуулсан хөлс 40.000 төгрөгийг гаргаж энэ 940.000 төгрөгийн банзыг ачиж авсан. Үүнийг би тооцохгүй. Яагаад гэвэл миний үлдээсэн 3см банз 3м3 80.000 төгрөгөөр 240.000 төгрөг, 5м3 банз 165.000 төгрөг, 15*12 палк 32ш х 10.0-320.000 төгрөг, 10*15 палк 7ш х 80–560.000 төгрөг, 7.5*15 палк 3шх6.0–18.000 төгрөг. Эдгээр үнэтэй бүтээгдэхүүнийг өөртөө хэрэглэсэн байсан учир хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Н.Ганбаатараас хамтарч ажиллаж байхдаа Улаанбаатар хот руу 10м3 3см-ийн банзыг /800.000/ ачуулж байсан. Улаанбаатар хот руу ачсан ачааны ашиг 2.400.000 төгрөгийг Д.Оюунжаргалд өгсөн. Мөн хөрөө раман дээр 40 гаран ширхэг дүнз үлдээсэн. Тэрийг зүсэж Ганбаатарт өгсөн байх ёстой. Тиймээс хүлээн зөвшөөрөхгүй. А.Энхээд өгсөн 700.000 төгрөгийн палкыг зөвшөөрч байна. Би 2015 оны 6 дугаар сарын 12-ноос 7 дугаар сарын 09 хүртэл хамтарч байх хугацаандаа 2.400.000 төгрөгийн ашиг өгсөн. Үүнээс 2.000.000 төгрөгийг нь Сэрээтэрдулам гэдэг эмэгтэйн өрийг нь дарсан. 200.000 төгрөгийг Улаанбаатар хот руу явахад нь өгсөн. 200.000 төгрөгийг нь аж ахуйн нэгж байгууллагуудын сургалтанд явахад нь өгч байсан. Би буцаж 2015 оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 25-ныг хүртэл ажиллаад буцахдаа бүх машин техник тоног төхөөрөмжөө орхиж, 2015 оны 11 дүгээр сард очиж авч байсан. 08 сараас 11 сар хүртэл Д.Оюунжаргал нь ганцаараа үйл ажиллагаа явуулж ашиг орлого олсон л байлтай. Надтай хамтарч ажиллаж байхдаа талбай тусгаарласны 128.000 төгрөгийг гаргаж байсан. Үлдсэн мөнгө төгрөгийг би гаргаж байсан. Надад хар дансны дэвтэр их биеэрээ байгаа. Түүн дээр идэж уусан хоол хүнс, шатахуун, эрхийн бичгийн үнэ, тээврийн хөлс, ажилчдын цалин бүгд бичээстэй байгаа. Иймд Д.Оюунжаргалаас 6.300.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Д.Оюунжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Мөнхсоёлын нэхэмжилсэн 6.300.000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Мөнхсоёл нь хариуцагч Д.Оюунжаргалд холбогдуулан 7.000.000 /долоон сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Мөнхсоёл нь Д.Оюунжаргалаас нэхэмжилсэн 7.000.000 /долоон сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 700.000 /долоон зуун мянга/ төгрөг нэхэмжлэхээс татгалзан, хариуцагч Д.Оюунжаргал 6.300.000 /зургаан сая гурван зуун мянга/ төгрөг төлөхийг зөвшөөрч зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126.950 төгрөгийн тал хувь болох 63.475 төгрөг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Оюунжаргалаас 6.300.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 115.750 төгрөгийн тал хувь болох 57.875 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Мөнхсоёлын нэхэмжлэлтэй Д.Оюунжаргалд холбогдох 7.000.000 /долоон сая/ төгрөг гаргуулах тухай хэргийн зохигч 6.300.000 /зургаан сая гурван зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.950 төгрөгөөс 63.475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Оюунжаргалаас улсын тэмдэгтийн хураамж 57.875 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА