| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0556/Э |
| Дугаар | 594 |
| Огноо | 2020-07-22 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 594
2020 07 22 2020/ШЦТ/594
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Э.Бадрал,
шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,
нарийн бичгийн даргаар Б.Аззаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шангуучин овогт Мөнхболдын Ариунболдод холбогдох 2002003280215 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү, хоёр хүүхдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, 17 дугаар гудамжны 2 тоотод оршин суух, одоогоор Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 3 дугаар гудамжны 17 тоот нийтийн байрны 14 оотод түр оршин суудаг гэх улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шангуучин овогт М.А
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч М.А нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.А нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чариот” хотхоны 606 байрны 601 тоотод ажлын байрандаа буюу өөрийн биедээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, тусдаа 2 гялгар уут бүхий савлагаатай цэвэр жин нь 9,7064 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйлийг, мөн өдөр түр оршин суух Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 3-17-14 тоот нийтийн байранд тусдаа 3 гялгар уут бүхий савлагаатай цэвэр жин нь 100,3672 грамм, “NAN” гэсэн бичигтэй хоёр ширхэг төмөр саванд савласан цэвэр жин нь 305 грамм жинтэй ургамал мэт зүйлсийг буюу хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Аын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
- шүүгдэгч М.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Т.Хосбаяр энэ зүйлийг яг юу гэдгийг нь мэдээгүй, энэ хэрэгт Хосбаяр ямар ч буруу байхгүй, энэ талаар юу гэдгийг нь би ч хэлээгүй, өөрөө ч мэдээгүй. Т.Хосбаяр нь цагдаагийн газарт баригдахаасаа 2-3 хоногийн өмнө нь байх намайг татаж байхад гаднаас согтуу орж ирээд сонирхоод, надаас гуйсаар байгаад сорж үзсэн, өөр хэрэглэсэн асуудал байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна .” гэсэн мэдүүлэг /хх-ийн 112-113х/,
- гэрч Т.Хосбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Зайсанд “Чариот” гэх хотхонд дотор заслын ажил хийж байгаа юм би өөрийн найз болох Ариунболд тэгээд хуурай дүү Цогтсайханы хамтаар барилгын дотор засал хийж байсан тэгээд хоёр хүн орж ирээд цагдаа дээр авчирсан. Ариунболд 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Багануур дүүргээс Улаанбаатар хотод ирсэн би хамт ажиллая гээд дуудсан. Тэгээд ирээд бид хоёр хамтдаа түрээсийн байранд орж амьдарсан. Би 2020 оны 06 дугаар сарын 07-ны орой гэртээ Ариунболд бид хоёр пиво уусан. Ариунболд бага уусан тэгээд би халаад согтсон байсан тэгээд утсаа ухаад цагаа өнгөрөөж байтал Ариунболд нэг мэдсэн тугалган цаас ороогоод дотор нь өвс хийгээд гаанс болгоод татаж байсан би тэрнээс нь согтуудаа татаж хэрэглэсэн тэгээд татсаныхаа дараа “энэ чинь муухай юм, чи яах гэж хэрэглэдэг юм” гэж хэлсэн тэгээд онц юм яриагүй унтаад өгсөн...Хаанаас гаргаж ирсэн гэдгийг мэдэхгүй байна, надад анх хэлэхдээ Сонсголон гэх газраас найзынхаа хашаанаас түүсэн гэж хэлсэн өмнө нь 2019 оны 5 дугаар сард бид хоёр бас хамт ажил хийдэг байсан, тэр үед мөн ороогоод хэрэглээд татдаг байсан, би огт хэрэглээгүй, үнэр нь муухай цаашаа бай гээд ойртдоггүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40х/,
- 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 15 цаг 55 минутаас 16 цаг 30 минут хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах М.Аын ажилладаг ажлын байранд буюу “Чариот” хотхоны 606 байрны 601 тоотод үзлэг хийсэн: “...М.Аоос “Таны ажиллаж байгаа байранд хар тамхи мансууруулах бодис байна уу? Хэрэв байгаа бол сайн дураараа гаргаж өгнө үү?” гэхэд миний ажиллаж байгаа байранд хөх өнгийн куртикны халаасанд “өвс” гэх мансууруулах бодис байгаа гэж хэлээд ЕFЕS гэсэн цагаан өнгийн торон дотроос хар хөх өнгийн малгайтай куртикны зүүн талын халааснаас гялгар ууттай, дотроо “өвс” мэт зүйлтэй гялгар уутыг гаргаж ирсэн ба гялгар уутыг “1” гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр гялгар ууттайн жинлэхэд 17,9 грамм, мөн гялгар уутанд ороосон дотроо ургамал мэт зүйлтэй жижиг гялгар уутыг албаны цахилгаан жин дээр жинлэхэд гялгар уутны хамт 1,6 грамм байсныг “2” гэж дугаарлав. Сери дугаар нь тодорхойгүй хуйлж, скочдсон 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, үзүүр хэсэгт нь тугалган цаасыг тогоо хэлбэрт оруулж 50 төгрөгийн дэвсгэрт рүү суурилуулсан байсныг хураан авч, дээрх эд зүйлийг шинжилгээнд хүргүүлэхээр тогтов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11х/,
- 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 19 цаг 05 минутаас 19 цаг 40 минут хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах М.Аын түр оршин суух Дэнжийн 3-17-14 тоот нийтийн байранд үзлэг хийсэн: “...М.Аоос “...танай гэрт хар тамхи мансууруулах бодис байна уу? Хэрэв байгаа бол сайн дураараа гаргаж өгнө үү?” гэж асуухад манай гэрт ургамал байгаа гээд уг байрны зүүн урд буланд байх ICE MARK нэртэй цаасан хайрцаг дотроос гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийг “1” гэж дугаарлаж албаны жингээр жинлэхэд 44,8 грамм, “2” гэж дугаарласан гялгар уутанд байсан ногоон өнгийн ургамлыг албаны жингээр жинлэж үзэхэд 49,4 грамм, "3” гэж дугаарласан гялгар уутанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйлийг жинлэхэд 11,3 грамм, “4” гэж дугаарласан NAN 2 гэсэн бичигтэй савтай ургамал мэт зүйлийг савны хамт жинлэхэд 284,4 грамм, “5” гэж дугаарласан NAN 1 гэсэн бичигтэй төмөр савтай ургамал мэт зүйлийг савны хамт 325,1 грамм өвс мэт зүйлсийг, мөн 10 төгрөгийн дэвсгэртийн үзүүрт тугалган цаасыг тогоо хэлбэрт оруулсан зүйлийг тус тус хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-20х/,
- 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр М.Аын биед “...мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис” хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор тэдгээрийн биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан “...урьдчилсан байдлаар М.Аын биеэс /ТНС/ марихуан илэрсэн...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-29х/,
- Дээрх хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн прокурорын 136 дугаартай тогтоол /хх-ийн 5-6х/,
- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чариот” хотхоны 606 байрны 601 тоотод үзлэг хийсэн ажиллагаагаар хураан авсан зүйлст шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 3286 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, А38830397 гэсэн сери дугаартай 50-тын тал дэвсгэрт зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabino/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно. “3” гэсэн хаягтай мөнгөлөг цааснаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 17,8214 грамм, цэвэр жин нь 8,4652 грамм, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 1,6362 грамм, цэвэр жин нь 1,2412 грамм байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 75-79х/,
- Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 3-14 тоот нийтийн байранд үзлэг хийсэн ажиллагаагаар хураан авсан зүйлст шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 285 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “2020.06.09-ний өдөр ЧД-ийн 9 дүгээр хороо, Дэнжийн 3-17 тоотод байрлах нийтийн байрны 14 тоот өрөөнөөс
№1 гэж дугаарласан 44,8 грамм жинтэй “өвс” гэх бодис хураагдсан гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл /гялгар ууттай үеийн жин нь 48,9436 грамм, цэвэр жин нь 42,7687 грамм/,
№2 гэж дугаарласан 49,4 грамм жинтэй “өвс” гэх бодис хураагдсан гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл /гялгар ууттай үеийн жин нь 53,5875 грамм, цэвэр жин нь 48,3571 грамм/,
№3 гэж дугаарласан 11,3 грамм жинтэй “өвс” гэх бодис хураагдсан гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл /гялгар ууттай үеийн жин нь 15,4779 грамм, цэвэр жин нь 10,2414 грамм/,
№5 гэж дугаарласан “NAN” гэсэн бичиглэлтэй төмөр саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл /төмөр савтай үеийн жин нь 204 грамм, цэвэр жин нь 172 грамм/,
№6 гэж дугаарласан “NAN” гэсэн бичиглэлтэй төмөр саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл /төмөр савтай үеийн жин нь 325 грамм, цэвэр жин нь 133 грамм/,
АN0906041 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabino/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно.
“4” гэж дугаарласан тогоо хэлбэртэй тугалган цаас, 10-ын дэвсгэрт 1 ширхэгээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 93-101х/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 52-53х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 3284 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжний хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Ариунболд УЮ89052211 2020.06.09 өдөр” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabino/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн жагсаалтанд багтдаг болно.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 83-84х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч М.Аын мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Аод ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан 1 жил хорих ял оногдуулж, шүүхээс оногдуулсан хорих ялыг гэм буруугаа хүлээж буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлуудыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа АJ8830397 гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, АN0906041 гэсэн серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэрэг нь Монгол улсын мөнгөн тэмдэгт бөгөөд төрийн өмч байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд шилжүүлж, “3” гэсэн хаягтай мөнгөлөг цааснаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 17,8214 грамм, цэвэр жин нь 8,4652 грамм ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 1,6362 грамм, цэвэр жин нь 1,2412 грамм ургамал мэт зүйл, №1 гэж дугаарласан 44,8 грамм жинтэй “өвс” гэх бодис хураагдсан гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл /гялгар ууттай үеийн жин нь 48,9436 грамм, цэвэр жин нь 42,7687 грамм/, №2 гэж дугаарласан 49,4 грамм жинтэй “өвс” гэх бодис хураагдсан гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл /гялгар ууттай үеийн жин нь 53,5875 грамм, цэвэр жин нь 48,3571 грамм/, №3 гэж дугаарласан 11,3 грамм жинтэй “өвс” гэх бодис хураагдсан гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл /гялгар ууттай үеийн жин нь 15,4779 грамм, цэвэр жин нь 10,2414 грамм/, №5 гэж дугаарласан “NАN” гэсэн бичиглэлтэй төмөр саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл /төмөр савтай үеийн жин нь 204 грамм, цэвэр жин нь 172 грамм/, №6 гэж дугаарласан “NAN” гэсэн бичиглэлтэй төмөр саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл/ төмөр савтай үеийн жин нь 325 грамм, цэвэр жин нь 133 грамм/, “4” гэж дугаарласан тогоо хэлбэртэй тугалган цаас зэрэг нь шүүгдэгч гэмт хэргийн замаар хориотой ургамал олж авч түүнийгээ хэрэглэх, хадгалах зорилгоор ашигласан эд зүйл байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулхаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шангуучин овогт М.А мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Аод 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан М.Аод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч М.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч М.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа АJ8830397 гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, АN0906041 гэсэн серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд шилжүүлэхийг, “3” гэсэн хаягтай мөнгөлөг цааснаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 17,8214 грамм, цэвэр жин нь 8,4652 грамм ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 1,6362 грамм, цэвэр жин нь 1,2412 грамм ургамал мэт зүйл, №1 гэж дугаарласан 44,8 грамм жинтэй “өвс” гэх бодис хураагдсан гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл /гялгар ууттай үеийн жин нь 48,9436 грамм, цэвэр жин нь 42,7687 грамм/, №2 гэж дугаарласан 49,4 грамм жинтэй “өвс” гэх бодис хураагдсан гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл /гялгар ууттай үеийн жин нь 53,5875 грамм, цэвэр жин нь 48,3571 грамм/, №3 гэж дугаарласан 11,3 грамм жинтэй “өвс” гэх бодис хураагдсан гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл /гялгар ууттай үеийн жин нь 15,4779 грамм, цэвэр жин нь 10,2414 грамм/, №5 гэж дугаарласан “NAN” гэсэн бичиглэлтэй төмөр саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл /төмөр савтай үеийн жин нь 204 грамм, цэвэр жин нь 172 грамм/, №6 гэж дугаарласан “NAN” гэсэн бичиглэлтэй төмөр саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл /төмөр савтай үеийн жин нь 325 грамм, цэвэр жин нь 133 грамм/, “4” гэж дугаарласан тогоо хэлбэртэй тугалган цаас зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулж, устгасан талаарх баримтаа шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Аод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ