| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2020/00012/Э |
| Дугаар | 20 |
| Огноо | 2020-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 20
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Х овогт Х гийн Г ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2037000000017 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Мөст суманд 19 оны 0 дугаар сарын 0-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, ам бүл , хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багт оршин суух, РД: , Хөх овогт Х гийн Г ,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Х.Г нь согтуугаар 2020 оны 02 дугаар сарын 27-ны орой Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт орших И.Б ийн гэрт, хадам ээж И.Б тэй хэрүүл маргаан үүсгэж хэл амаар доромжилж, улмаар эрх чөлөөнд нь халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2020 оны 02 дугаар сарын 27-ны орой архи уучихаад гэртээ очоод хадам ээж И.Б тэй маргалдаж улмаар хадам ээжийгээ зодсон асуудал гаргасанаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед архи уусан согтуу байсан болохоор юунаас болж ээжтэйгээ маргалдсанаа санахгүй байна. Миний эхнэр Үүрийнтуяа 2016 онд өвчиний улмаас нас барсанаас хойш би хадам ээжийнхээ хажууд 2 хүүхдийнхээ хамт амьдарч байгаа. Би урьд өмнө хадам ээж болон үр хүүхдээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Харин энэ удаа л архи ууж их согтсоны улмаас хадам ээждээ гар хүрч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Мөн ийм асуудал гаргасандаа их харамсаж гэмшиж байна. Би шинжээч эмчийн дүгнэлттэй танилцлаа, дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй, шинжээч эмчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний хадам ээж надаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй. Би цаашид 2 хүүхдийнхээ хамт тусдаа өөрийнхөө гэртээ амьдрах хүсэлтэй байгаа. Энэ тухай хадам ээждээ хэлэхэд ээж маань огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би иймэрхүү бодол санаа тээж яваад согтуудаа ээжтэйгээ маргалдаж ийм асуудал гаргасан байх гэж дотроо бодож байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч И.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багийн нутаг Хар дэнж гэх газар орших манай гэрт 2020 оны 02 дугаар сарын 27-ны орой манай хүргэн Х.Г нь согтуу ирээд надад агсам тавьж намайг зодсон. Би энэ талаараа анх сумын хэсгийн мөрдөгч Т.Мөнхцоожид мэдүүлэг өгөхдөө үнэн зөв тодорхой ярисан байгаа түүн дээр нэмж хасах зүйл байхгүй байна. Г нь миний охин Үүрийнтуяатай суусан манай хүргэн байгаа юмаа. Харамсалтай нь миний охин Үүрийнтуяа 2016 онд өвчиний улмаас нас барчихсан юмаа. Түүнээс хойш манай хүргэн Г нь хоёр хүүхдийнхээ хамт манайд амьдарч байгаа юмаа. Манай хүргэн Х.Г нь эхнэрээ алдсанаас хойш нэлээн архи уудаг болсон. Гэхдээ сүүлийн нэг жилийн хугацаанд бараг архи уухгүй гайгүй болж байсан. Гэтэл саяхан нэг удаа архи уугаад ийм асуудал гаргасан. Урьд өмнө нэлээн архи ууж ирдэг байсан болохоор сүүлдээ би айдаг болсон. Хааяа нэг агсам тавьж намайг болон хүүхдүүдээ айлгадаг байсан. Тэр асуудал хоёр, гурван жилийн өмнө болж байсан болохоор би одоо сайн тодорхой санаж ярьж чадахгүй байна. Гэхдээ хааяа агсам согтуу тавьдаг байсан ч энэ удаагийнх шиг намайг зодож үр хүүхдүүдээ айлгаж байгаагүй болохоор цагдаа, хуулийн байгууллагад хандаж байгаагүй. Одоо л анх удаа цагдаад өгч шалгуулж байна. Тэр өдөр Х.Г манайд ирэхдээ өөрийнхөө 2555-УНХ улсын дугаартай жижиг суудлын авто машинтай ганцаараа согтуу ирээд согтуу машинаа бариад буцаад явсан. Манай гэрт Г ын хүү Билгүүн, охин Цэлмүүн, миний охин Г.Энхжин мөн миний зээ охин Б.Энэрэл 3 настай, ач хүү А.Чингүүн 3 настай бид нар байсан. Өөр хүн байгаагүй. Сүүлд Д.Даваадорж, Г.Алтанхуяг нар ирсэн юмаа. Би энэ гэмт хэргийн улмаас биедээ эмчилгээ хийлгэсэн эмчилгээтэй холбоотой 100.000 /нэг зуу мянга / төгрөгний зардал гарсан. Гэхдээ энэ талаар надад цуглуулсан баримт байхгүй болохоор гаргаж өгөх хохирлын баримт байхгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хүргэнээ ухаан орж хашраг дахиж ийм асуудал битгий гаргаасай гэж бодсондоо хуулийн байгууллагаар шалгуулж байна. Түүнээс биш надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,
Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад хохирогч Г.Энхжингийн өгсөн:"... 2020 оны 02 дугаар сарын 27-ны орой манай хүргэн ах Х.Г 19-20 цагийн хооронд согтуу гэрт орж ирээд сандал дээр сууж байснаа та нарыг ална шүү гээд ээжийг хэл амаар доромжлоод байхаар ээж миний хүү унтчих гэсэн чинь та нар зайл миний эхнэрийг алсан миний хоёр хүүхдийг өгөөдөх гээд доромжлоод шанага аваад ус ууж байснаа шанагатай усаа ээж рүү цацсан тэгэхээр би дундуур нь ороод салгах гэтэл намайг гэдэсрүү цохиод өшиглөөд ээж бид хоёрыг үсдээд дараад авсан. Тэгээд би үснээсээ тавиулах гээд Х.Г ахын нүүр гэдэсийг маажсан. Тэгээд Х.Г ах үүдэн дээр хэвтээд байхаар нь ээж бид хоёр өргөөд гаргасан чинь босч ирээд Х.Г ах ээжийг заамдаж аваад цохиод унагаагаад байсан. Тэгсэн ээжийн хамар амнаас нь цус гарчихсан намайг бас толгой руу цохисон тэгээд та яв гэхэд явахгүй хэрэлдээд байсан. Тэгтэл Даваадорж ах ирсэн тэгээд гэртэй орсон. Ээжийн толгой нүүрлүү миний гэдэс толгой руу хөлөөрөө өшиглөөд байсан. Х.Г ах архи ууж ирсэн үедээ дандаа ээжийг хэл амаар доромжилж цохидог байсан. Манай хүргэн ахад хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү....” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Алтанхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"... 2020 оны 02 дугаар сарын 27-ны орой намайг хөдөө айлд сууж байтал манай дүү Г.Энхжин надруу яриад Г ах ээжийг зодоод цохиод алах гэж байна гээд уйлаад ярихаар нь хөдөөнөөс 30-40 минут болоод ирэхэд ээжийн цамц шороо болчихсон шүднээс цус гарчихсан угааж байсан. Тэгээд юу болсон талаараа асуухад Г намайг зодоод алах гэж байсан Г ээж хоёр чинь гадаа ноцолдоод байсан тэгээд Г гараад явчихсан гэж Даваадорж ах хэлэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед би байгаагүй болохоор мэдэхгүй байна. Манай ээжийн цамц шороо болчихсон шүднээс цус гарч байсан. Х.Г байнга архи уудаг. Архи уусан үедээ эхнэр хүүхдүүдээ зовоогоод байдаг. Манай хүргэн ах Х.Г 2 хүүхэдтэйгээ хамт 3 жил амьдарч байна. Энэ хүн архи уусан үедээ манай ээжийг байнга дарамталж байдаг. Одоо манай ээж даралт ихсэж айж сандарснаас болж ухаан алдаж унадаг болсон. Иймд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"... 2020 оны 02 дугаар сарын 27-ны орой Г.Энхжин надруу Х.Г ах ээжийг зодлоо гээд ярихаар нь яваад очсон. И.Б ийн хамар амнаас цус гарчихсан гал тогооны гэрэл нь хагарчихсан И.Б эгчийн хувцас таг шороо болчихсон байсан. Х.Г И.Б эгчийг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд доромжлоод байсан. Тэгээд Х.Г гараад явсан. Тухайн үед би байгаагүй болохоор хаана, хаана нь цохисоныг мэдэхгүй байна. Х.Г архи уучихсан байсан. Г.Энхжин Х.Г ах ээжийг гэрийн гадна заамдаад 2-3 удаа унагаагаад намайг миний гэдэс рүү гараараа цохилоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг.
Хохирогч И.Б ийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 2020 оны 03 дугаар сарын 10- ны өдрийн 246 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
“1. И.Б ийн биед гэмтэл тогтоогдлоо.
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Х.Г нь Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт орших И.Б ийн гэрт 2020 оны 02 дугаар сарын 27-ны орой гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хадам ээж И.Б тэй хэрүүл маргаан үүсгэж хэл амаар доромжилж, улмаар эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч И.Б , гэрч Д.Даваадорж, Г.Алтанхуяг, Г.Энхжин нарын мэдүүлэг, шүүгдэгч Х.Г ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн 246 тоот дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн гарын шууны гадна дээд хэсэгт зулгаралт, баруун гарын шууны гадна дунд хэсэгт цус хуралт, өгзөгний зүүн хэсэгт цус хуралт, баруун гуяны гадна дээд хэсэгт цус хуралт, баруун өвдөг хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 2020 оны 03 дугаар сарын 10- ны өдрийн 246 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.
Хохирогч И.Б нь шүүгдэгч Х.Г ын гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хадам ээж болох нь гэрч Н.Цогоо, хохирогч И.Б , шүүгдэгч Х.Г нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлжээ.
Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчиин дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч И.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх Х.Г ад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдууллаа.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч Х.Г хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5, 36.2 дугаар зүйлийн 1,2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Г ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, И1ргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.