| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00134/И |
| Дугаар | 00134 |
| Огноо | 2017-01-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 00134
| 2017 оны 01 сарын 25 өдөр | Дугаар 155/ШШ2017/00134 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багт байрлах, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Рашаант сумын 5 дугаар багт оршин суух, ОЮ85111711 дугаар регистртэй, Зөөд овогт Сүхбаатарын Бадамд холбогдох
Үндсэн зээл, хүү, алданги, нийт 1.912.070 /нэг сая есөн зуун арван хоёр мянга дал/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2017/00048/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Саранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Бадам нь Монгол улсын Засгийн газрын 134 дүгээр тогтоолын дагуу Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээс чацаргана тариалах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 3.000.000 /гурван сая/ төгрөгийн зээл авсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрээний хугацаа дууссан боловч зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болно. Иймд үндсэн зээл 1.000.000 төгрөг, зээлийн хүү 17.110 төгрөг, зээлийн алданги 440 хоногт 894.960 төгрөг, нийт 1.912.070 төгрөгийг хариуцагч С.Бадамаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Бадам шүүхэд гаргасан тайлбартаа: 1.912.070 төгрөгөөс 1.200.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сум хөгжүүлэх санд төлсөн. Одоо 712.070 төгрөгийг төлнө гэжээ.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Саранцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Сум хөгжүүлэх сангийн төслийн зээлд С.Бадам нь 1.912.070 төгрөгийн зээлийн хугацаа хэтрүүлэн төлөөгүй тул шүүхэд шилжүүлсэн байна. С.Бадам нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1.200.000 төгрөгийг Сум хөгжүүлэх сангийн дансанд байршуулсан байна. Одоо үлдэгдэл 712.070 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч С.Бадамд холбогдуулан үндсэн зээл, хүү, алданги, нийт 1.912.070 /нэг сая есөн зуун арван хоёр мянга далан төгрөг/ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Бадам нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч С.Бадамаас 1.912.070 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 45.543 төгрөгийн тал хувь 22.771 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахнь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын тамгын газраас үндсэн зээл, хүү, алданги, нийт 1.912.070 /нэг сая есөн зуун арван хоёр мянга дал/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч С.Бадам хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Бадамаас улсын тэмдэгтийн хураамж 22.771 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА