Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 695

 

 

 

 

 

 

      2020          7            22                                       2020/ШЦТ/695

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

улсын яллагч П.Эрдэнэбаатар,

хохирогч Г.Цэцэнтуяа,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд Халиун овогт Олзвойн Буяндалайг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009008780524 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:       

Монгол Улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 22-нд Хэнтий аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, Буриад, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эх, эгч, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 21 дүгээр гудамж 48 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О.Б /регистрийн дугаар /,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч О.Б нь 2019 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 6-32 тоотод хамтран амьдрагч хохирогч Б.Отгонцэцэгийг биеээ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж,  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний биед зүүн дээд зовхинд няцарсан шарх, зүүн зовхи, зүүн эгэм, зүүн буглага, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, зүүн доод зовхинд гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2020 оны 01 дүгээр сарын 07-ныөдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 21-48 тоотод оршин суух хохирогч Г.Жамбын гэрээс өвлийн куртик, пүүз, өмд, цамц, Самсунг галакси Эс-4 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 495.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны 187 тоотод оршин суух хохирогч Г.Цэцэнтуяагийн гэрээс Ай фоне-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 440.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо 33-4 дүгээр гудамжинд хүүхэд тэврээд явж байсан хохирогч Д.Одсэржамаагийн гадуур хувцасны баруун халаасанд байсан Самсунг Нөте-3 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан бусдад 120.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,

   мөн 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 19 цагийн орчим хохирогч Д.Одсэржаамаа нь дээрэмдүүлсэн гар утасаа авахаар О.Бгийн араас хөөн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо 33-4 дүгээр гудамжны 43б тоот хашаанд ороод “миний гар утсыг буцаагаад өгөөч” гэсэн хууль ёсны шаардлагыг О.Б нь эсэргүүцэн цээжин тус газар нь цохиж унагаан өмдийг нь шувтлан түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…2019 оны 6 дугаар сарын 25-наас 26-ны шилжих шөнө 12 цаг өнгөрч байхад Отгонзаяа дээр халамцуу очсон. Данс руу нь 100.000 төгрөг хийлгэчихээд авах гэж очсон. Тэгээд байхгүй гэхээр нь муудалцсан. Цагаан сарын битүүний өдөр тэр хавийн айлуудаар орж гарч байсан. Тэгээд тухайн хүний баруун халааснаас нь утсыг нь булаагаад гүйсэн. Тэгээд хашаа даваад зугтаасан. Миний араас гүйгээд хүрээд ирэхээр нь түлхэж унагаасан. Надаас утсаа авах гэхээр нь өмдийг нь шувтлаад хүчиндэхийг завдсан. Гэм буруу дээр маргах зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Хамтран амьдрагч Б.Отгонцэцэгийг согтуу байх үедээ гар хүрсэн байсан. Мөнгөний хэрэг болоод бусад хэргийг нь үйлдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-217-218/,

 

Хохирогч Г.Цэцэнтуяа шүүхийн хэлэлцүүлэгт “…Манай дүү Отгонзаяатай 2019 оны 7 сараас хойш хамтран амьдарч байсан. Үе үе алга болчихдог байсан. Тэгээд 1 дүгээр сарын сүүлээр манай аавынд сар гаруй хамт амьдарсан. Буяндалай бид нартай хөзөр тоглож байгаад нойл орчихоод ирье гээд гараад явсан. Би утсаа цэнэглэж байгаад ээжтэйгээ ярих гээд утсаа хайтал цэнэглэгчнээс нь салгаад аваад явсан байсан. Гомдолтой байна...” гэв.

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “…2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18-р хороо Бэлхийн 36-187 тоот гэртээ хүүхдүүдтэйгээ, мөн өөрийн төрсөн дүү У.Отгонзаяа, У.Оюунболор болон Отгонзаяагийн найз залуу Буяндалай нарын хамт байсан юм. 09 цаг өнгөрч байхад Буяндалайгийн эгч нь байна , наадах чинь манай гэрээс хулгай хийгээд гараад явсан байна. О.Бг гэртээ байлгаж байгаарай гэж ярьсан юм ...О.Б нь 11 цагийн орчим гарч бие засчихаад ирье гэж хэлээд гарч явсан бөгөөд тэр чигээрээ гараад зугтаасан байна лээ. Би түүнийг гарч явсны дараа нь ээжтэйгээ ярих гээд гар утсаа хайтал алга болсон байсан бөгөөд О.Б миний гар утсыг хулгайлаад аваад гараад явсан байна лээ ...О.Б нь миний төрсөн дүү Отгонзаяатай 2019 оны 07-н сараас эхлэн үерхэж хэсэг хамт амьдарч байсан юм. Дүү маань одоо О.Бгаас 8 сартай жирэмсэн болсон байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-97/,

 

Хохирогч Д.Одсэржамаагийн “…2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр орой 19 цаг өнгөрч байхад би эгчийнхээ гэрээс 3 хүүхдийг нь аваад гэр лүүгээ бага хүүхдийг нь тэврээд Бэлхийн 33-4 дүгээр гудамжинд явж байсан чинь 25 орчим насны нэг танихгүй хар бараан өнгийн хувцастай согтуу залуу миний куртикны баруун халаасанд байсан утсыг гараа хийж аваад зугтаачихсан тэгэхээр нь би араас нь хөөгөөд 505 дугаар худгийн цаана гудамжинд байсан эзэнгүй хашаанд орчихоор нь гүйцээд очсон чинь намайг гараараа цээжинд цохиод унагаачихсан. Би тэр хүнээс миний гар утсыг өгчих тэгэх үү гээд гуйсан чинь эхлээд миний гар утсыг өгчхөөд дараа нь намайг хүчиндэх гэж оролдохоор нь би зугтах гэсэн чинь араас татаж унагаад миний өмдийг шувталсан. Тэгээд би орилсон чинь тэр хүн миний гар утсыг дахин булаагаад зугтаачихсан. Тэгээд би дүүгээ гудамжинд үлдээгээд гэрлүүгээ гүйж ороод ээждээ хэлсэн ...Надтай бэлгийн харьцаанд ороогүй. Миний баруун гар луу гараараа 3 удаа цохисон. Гэхдээ надад ямар нэгэн гэмтэл учраагүй тул би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй ...Миний гар утас Самсунг Нөте-3 маркийн 2019 онд манай ах надад өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24/,      

 

Хохирогч Г.Жамбын “...2020 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 02 цагийн орчимд манай үеэл О.Б манай гэрт ирсэн бөгөөд тухайн үед би нар унтаж байсан учраас О.Бг хонох юм байх гэж бодоод би болон манай гэрийнхэн унтаад өгсөн. Өглөө сэрсэн чинь О.Б явчихсан мөн манай гэрээс миний өөрийн өвлийн куртик, гутал, өмд, цамц, Самсунг Эс-4 маркийн гар утсыг аваад явчихсан байсан ба тэрнээс хойш манай гэрт дахин ирээгүй ...О.Б нь зүгээр л манай үеэл байгаа юм. тэрнээс биш миний болон манай гэрийн эд зүйлсийг захиран зарцуулах эрхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62/,

 

Хохирогч Б.Отгонцэцэгийн “... Би Буяндалайтай 2016 онд танилцсан, 2017 онд нэг гэрт орж хамт амьдрах болсон. Хууль ёсны эхнэр нөхөр болоогүй ...2019 оны 6 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө эгч Хишигийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 6-32 тоотод нэг хашаанд байдаг Монгол гэрт байж байтал Буяндалай орж иргээд гэрийн түлхүүр хаана байна гэхээр нь гэрийн түлхүүр аваад өгсөн. тэгээд гарч яваад намайг гаднаас Отгонцэцэг гараад ир гэхээр нь би согтуу байгаа юм чинь гэж бодоод гараагүй. Эгч Хишгээгийн ард ороод хэвтчихсэн чинь эргэж орж ирээд 200,000 төгрөг өг гэхээр нь байхгүй надад юу байдаг юм гэсэн чинь яахаараа байдаггүй юм гэж надад уурлаж татаж байсан тамхиаа над руу шидчихсэн. Тэр тамхи нь намайг оноогүй.  Би чи яагаад байгаа юм гэсэн чинь толгой дээр байсан гар утсыг аваад над руу  шидсэн. Тэр гар утас нь миний баруун талын бөөр орчим оносон ... Тэгээд миний нүүр лүү 2 удаа өшиглөж гэдэс рүү 2 удаа өшиглөж ...Зүүн гарнаас барьж байгаад намайг газар чирч гэрээс гаргаж өөрийнхөө гэрийн үүдэнд байгаад миний зүүн мөр, цээж хэсэг, гэдэс рүү 4-5 удаа өшиглөсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 146-147/,

 

Гэрч Г.Оюунжаргалын “... 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр би гэртээ унтаж байгаад сэрээд хүүхдээ хүргэж өгөөд явах гэж байтал манай дүү болох Г.Жамба надад О.Б үүрээр унтаж байхад ирээд миний хувцсыг өмсөөд, дүүгийн утсыг аваад явчихсан байна гэж надад хэлсэн. Тэгээд би шууд цагдаад мэдэгдсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-72/,

 

Гэрч Б.Хишгээгийн “...Дүү Б.Отгонцэцэгийн хамтаар байж  байхад хүргэн Буяндалай ирээд гийнхээ түлхүүрийг авч гараад гаднаас Отгонцэцэгийг дуудсан. Тэгэхэд Отгонцэцэг айгаад миний ардуур ороод хэвтсэн ... Отгонцэцэг дээр очоод гар утсыг нь аваад баруун хавирга руу нь баруун гараараа шидсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 152/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹7946 тоот актын “…Б.Отгонцэцэгийн биед зүүн дээд зовхинд няцарсан шарх, зүүн зовхи, зүүн эгэм, зүүн буглага, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-157/,

 

              Дамно хөрөнгийн үнэлгээ /хх-32-33, 103-104/, Мастер хөрөнгийн үнэлгээ /хх-77/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-173/, хорооны тодорхойлолт /хх-69/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-131/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-174-175/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-205-209/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч О.Б нь 2019 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 6-32 тоотод хамтран амьдрагч хохироргч Б.Отгонцэцэгийг  биеээ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж,  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний биед зүүн дээд зовхинд няцарсан шарх, зүүн зовхи, зүүн эгэм, зүүн буглага, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, зүүн доод зовхинд гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2020 оны 01 дүгээр сарын 07-ныөдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 21-48 тоотод оршин суух хохирогч Г.Жамбын гэрээс өвлийн куртик, пүүз, өмд, цамц, Самсунг галакси Эс-4 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 495.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбааар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны 187 тоотод оршин суух хохирогч Г.Цэцэнтуяагийн гэрээс Ай фоне-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 440.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо 33-4 дүгээр гудамжинд хүүхэд тэврээд явж байсан хохирогч Д.Одсэржамаагийн гадуур хувцасны баруун халаасанд байсан Самсунг Нөте-3 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан дээрэмдэж бусдад 120.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,

мөн 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 19 цагийн орчим хохирогч Д.Одсэржаамаа нь дээрэмдүүлсэн гар утасаа авахаар О.Бгийн араас хөөн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо 33-4 дүгээр гудамжны 43б тоот хашаанд ороод миний гар утсыг буцаагаад өгөөч гэсэн хууль ёсны шаардлагыг О.Б нь эсэргүүцэн цээжин тус газар нь цохиж унагаан өмдийг нь шувтлан түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан болох нь дээр дурьдсан хохирогч Д.Одсэржамаа, Г.Жамба, У.Цэцэнтуяа, Б.Отгонцэцэг, гэрч Г.Оюунжаргал, Б.Хишгээ нарын мэдүүлэг, Дамно хөрөнгийн үнэлгээ, Мастер хөрөнгийн үнэлгээ, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №7946 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч О.Бн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч О.Бг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

мөн бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

мөн бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

мөн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан үйлдэл нь Эрүүгийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч О.Бн дээрх үйлдлүүдийн улмаас хохирогч Г.Жамбад 495.000 төгрөг, хохирогч Г.Цэцэнтуяад 440.000 төгрөг, хохирогч Д.Одсэржмаад 120.000 төгрөгийн тус тус хохирол учирсан байх тул шүүгдэгчээс нийт 1.055.000 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч О.Бн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч О.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар хорих ял,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь хэд хэдэн төрлийн буюу хорих болон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэж, мөн зүйлийн 2.2-д зааснаар О.Бд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож, 30 хоногийн хугацаагаар хорих болгож, түүнд энэ тогтоолоор оногдуулсан хорих ялууд дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоосон болно.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзсан Эрүүгийн хуулийн ерөнхий агийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бн цагдан хоригдсон 48 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар,  

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялтан О.Бн цагдан хоригдсон 48 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Бгаас нийт 1.055.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Жамбад 495.000 төгрөг, хохирогч Г.Цэцэнтуяад 440.000 төгрөг, хохирогч Д.Одсэржмаад 120.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, ялтан О.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР