Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2016/01486

 

 

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Б.Э

 

Хариуцагч: “И.Аг” 

 

 Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 6.250.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд:  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.   

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Батжаргал овогтой Б.Э нь “И.Аг” НҮТББ-д Маркетинг,
борлуулалтын менежерийн албан тушаалд ажиллаж байгаад 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хууль бус тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ба уг тушаалыг үл зөвшөөрч Монгол Улсын Шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж улмаар Монгол Улсын Дээд Шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Дугаар 001/ХТ2016/00217 тогтоолоор нэхэмжлэгч Б.Б.Э миний биеийг “И.Аг” НҮТББ өмнө нь эрхэлж байсан маркетинг, борлуулалтын менежерийн албан тушаалд эгүүлэн томилохоор байсан боловч “И.Аг” НҮТББ нь уг шийдвэрийг одоог хүртэл биелүүлэхгүй байна.

Энэ хугацаанд миний бие ажилд эгүүлэн томилохыг хүлээж байгаа билээ. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “И.Аг” НҮТББ-аас намайг ажилд эгүүлэн томилох тушаал гарсан боловч уг тушаалд зааснаар миний томилогдож буй ажлын байр нь урьд эрхэлж байсан албан тушаал, ажил үүрэг, цалин хөлстэй дүйцэхгүй төдийгүй хэд дахин дордуулсан байгаа тул уг ажлын байрыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байна.Ажилгүй байсан хугацааны цалин 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл нийт 6.250.000 төгрөг болно. Иймд 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс одоог хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болох 6.250.000төгрөгийг гаргуулж, мөн хугацааны Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бичилтийг харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын өрийг төлүүлж бичилт хийлгэн баталгаажуулалтыг хийлгүүлж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын Дээд шүүхийн 231 тоот тогтоол байгаа. Үүний 15 дугаар зүйл тодорхой заасан байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд ажилтан болон ажил олгогчийн үүрэг гэж байгаа. Тус үүргийн 5.2-д тодорхой заасан байгаа. Ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн тотгоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлага гаргасан” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Б.Э нь “И.Аг” Нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллагатай холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугадааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, сахилгын шийтгэл буруу ногдуулсныг хүчингүй болгох, болзол хангасан зохих урамшуулал гаргуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 7274 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Гэтэл Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүтээр сарын 06-ны өдрийн 55 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ20196/00217 тоот тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн.

Тогтоолыг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шуудангаар гардаж авсан бөгөөд мөн өдөр Б.Б.Э манай байгууллага дээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх тухай өргөдөл бичиж өгсөн ба өргөдөл дээр холбоо барих утасны дугаар, хаяггүй байсан тул манай байгууллагын зүгээс Б.Б.Этай холбоо барьж шүүхийн шийдвэрийн сайн дураар биелүүлэх талаар тодорхой арга хэмжээ авах боломжгүй байсан.

Гэтэл Б.Б.Э Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасан бөгөөд үүний дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр болж манай байгууллага шүүхийн шийдвэрийн дагуу Б.Б.Эд олгох 7.393.728 төгрөгөөс Хувь хүний орлогын албан татварын 10 хувийн суутгал болох 683.372, 80 төгрөгийг дээрхи төлбөрөөс суутган Татварын албанд шилжүүлэх, Нийгмийн даатгалын шимтгэлд ажил олгогчийн төлбөл зохих 7,8 хувиар тооцон 576.710, 78 төгрөгийг төлж “И.Аг” НҮТББ-аас 6.710.355, 2 төгрөгийг Б.Б.Эд, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 80.000 төгрөг нийт 6.790.355, 2 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд төлсөн. Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг авчирч өгч бичилт хийлгэх талаар 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр утсаар Б.Б.Этай холбогдсон боловч хөдөө ажлаар явж байгаа 7 сард авчирч өгнө гэсэн бөгөөд авчирч өгөлгүй байсаар 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрийг хүлээн авсан ба дэвтэр хүлээн авсан тэмдэглэл Б.Б.Э 1 хувь үйлдэж өөртэй үлдээсэн. Ажилд эгүүлэн томилох тухайд манайх хуучин ажилд нь тухайн цалинтай нь томилох ёстой боловч Б.Б.Эыг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ажлаас халагдсанаас хойш Монгол Улсад 2014 оноос хойш эхэлсэн эдийн засгийн хямралын улмаас үүссэн байгууллагад учирсан санхүү, эдийн засгийн нөхцөл байдал. Б.Б.Эын ажиллаж байсан маркетинг, борлуулалтын менежерийн өндөр цалинтай, үр ашиг багатай албан тушаал манай байгууллагад шаардлагагүй болсон тул “И.Аг” НҮТББ-ын Удирдах зөвлэлийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №15/03 тоот тогтоолоор байгууллагын бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталсан.

Мөн Б.Б.Эын оронд Маркетинг, борлуулалтын менежерийн албан тушаалд ажилтан аваагүй нь “И.Аг” НҮТББ-ын нийгмийн даатгалын байгууллагад илгээсэн тайлангаар нотлогдоно.

Б.Б.Эьш эрхэлж байсан “И.Аг” НҮТББ-ын маркетинг, борлуулалтын менежерийн ажлын байр эдийн засгийн нөхцөл байдал, байгууллагын хэмнэлтийн бодлоготой уялдуулан цомхотголд орж бүтцийн өөрчлөлтөөр байхгүй болсонтой холбогдуулан манай байгууллагын нэг салбар болох “Космополитан сэтгүүл” Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд харилцагчийн албаны менежер гэсэн албан тушаалд 700.000 төгрөгөөр ажиллах боломжтой чиний хуучин авч байсан 1.100.000 цалинг өгөх боломж одоогоор манай байгууллагад байхгүй байна гэж байгууллагад учраад байгаа нөхцөл байдлаа үнэнээр Б.Б.Эд хэлж тайлбарласан.

Б.Б.Э энэ талаар өмгөөлөгчтэйгээ ярилцаад хариу хэлэхээр болсон бөгөөд Б.Б.Э өмгөөлөгчтэйгээ ярилцаад хуучин албан тушаалдаа хуучин авч байсан цалингаа авна уг албан тушаалд ажиллах боломжгүйгээ хэлсэн тул Б.Б.Эыг хуучин цалинтай ажилд нь эгүүлэн томилохын тулд жолооч - 1, мужаан, сантехникч - 1 албан тушаал дээр ажиллаж байсан 2 ажилтны хөдөлмөрийн гэрээг 2016 оны 07 дугаар сард цуцалж, Б.Б.Эын ажлын байрыг урьд байснаас нь дордуулахгүйгээр шууд борлуулалтын менежер ажлын байрыг гаргаж ирж манай байгууллага бүтэц, орон тоогоо шинэчлэн баталсан.

Манай байгууллага “Нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллага”-ын статустай Монгол Улсад оюуны өмчийг үнэлэх, түүний үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус байгууллага Монгол Улсад нүүрлээд буй эдийн засгийн нөхцөл байдлын улмаас манай байгууллагын үйл ажиллагаагаа хэвийн явуулах орлого буурсан тул уг байгууллагад ажиллаж буй хүмүүсийн эрхийг нь дордуулж ажлаас нь халж хэмнэлтийн бодлого барихгүйгээр үйл ажиллагаагаа бага зардлаар хэвийн язуулж эдийн засгийн хямралыг даван туулах бодлого баримтлан уг тушаалыг гаргасан.

Б.Б.Этай 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр уулзахад ажилдаа 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орох хүсэлтэй байна гэсний дагуу түүнийг тушаалыг энэ өдрөөр гаргаад түүнд танилцуултал миний ажлын байрыг дордуулсан байна гэх шалтгаанаар энэхүү ажилд орохоос татгалзаж нэхэмжлэл гаргасан байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Б.Б.Эын маркетинг, борлуулалтын менежерээр ажиллах хугацааад удирдлагандаа ажиллаж байсан хүмүүстэй хяналт тавьж ажиллаж чадаагүйн улмаас түүний удирдлага дор ажиллаж байсан хүмүүс өр дутагдал гарган манай байгууглагыг хохироон манай байгууллага энэхүү хохирлыг барагдуулахаар ажиллаж байна.

Гэтэл Б.Б.Э энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй манай байгууллага ганцхан түүнийг хохироосон мэтээр шүүхэд нэхэмжлэл гарган төлбөр нэхэмжилж байгаад харамсаж байна.

Иймд Б.Б.Эаас манай байгууллагад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Б.Б.Э нь хариуцагч “И.Аг” Төрийн бус байгууллагад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 6.250.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 55 дугаар магадлалаар нэхэмжлэгч Б.Б.Эыг “И.Аг” ТББ-ын маркетинг борлуулалтын менежерийн ажилд тогтоож шийдвэрлэсэн ба Улсын шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 217 дугаар тогтоолоор магадлалыг хянаж хэвээр үлдээжээ.

 

Хариуцагч И.Аг ТББ-ын удирдах зөвлөлийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01/16-14 тоот тушаалаар Б.Б.Эын борлуулалтын менежерийн албан тушаалд томилсон байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн үл биелүүлж, 6 сар ажилд томилоогүй тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 6.250.000 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэж шаардлага гаргасан.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасны дагуу Улсын дээд шүүхийн 217 дугаар тогтоол гарсан  2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс Б.Б.Эыг ажилд эгүүлэн тогтоосон тушаал гарсан өдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор нэхэмжилж буй нь үндэслэлтэй байна.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 55-ны өдрийн 55 дугаар магадлалд нэхэмжлэгчийн цалингийн хэмжээг 1.100.000 төгрөг, нэг өдрийн цалин 48.889 төгрөгөөр тооцсон ба 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт ажлын 129 хоногоор тооцож, нийт 6.250.000 төгрөгийг хариуцагч И.Аг ТББ-аас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б.Эын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг И.Аг ТББ-д даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч И.Аг ТББ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 6.250.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б.Эд олгосугай.

 

                 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б.Эын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг И.Аг ТББ-д даалгасугай.

 

                 3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

           4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Аг ТББ-аас 114.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б.Эд олгосугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР