| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0606/Э |
| Дугаар | 649 |
| Огноо | 2020-08-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 649
2020 08 05 2020/ШЦТ/649
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Э.Намуун,
хохирогч Э.Энхмандах, иргэний нэхэмжлэгч Ж.Уламбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,
шүүгдэгч Б.Э,
нарийн бичгийн дарга Э.Цогбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Э холбогдох эрүүгийн 2011009750215 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа засал чимэглэл хийдэг ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 15-610 тоотод оршин суух хаягтай, урьд нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 837 дугаартай шийггэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Б.Э
Холбогдсон хэргийн талаар /холбогдсон хэргийн талаар/: яллагдагч Б.Э нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 17 цаг 40 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Далан давхарын зам “Тэс Петролиум” шатахуун түгээх станцын баруун замд “Тоyota prius” маркийн 11-41 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.4-т заасан “Дараахь газруудад гүйцэт түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр” гэснийг зөрчсөний улмаас Ж.Уламбаяр жолоочтой “Mitsubishi Dingo” маркийн 58-19 УНҮ улсын дугаартай тээврийг хэрэгслийг мөргөж, улмаар зорчигч Э.Энхмандахын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлгүүд,
- хохирогч Э.Энхмандахын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... би ахын машины урд зорчигчийн суудал дэзр суугаад гэр лүүгээ хүргүүлэхээр болсон юм. Ах машинаа бариад Далан давхрын замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй яваад Тэс Петролиум ШТС өнгөрөөд урагшаа гудамж орсон зам руу зүүн эргэтэл араас машин мөргөсөн. Ахын машины тэнцвэр алдагдаад арын бөгсний хэсэг шидэгдээд замын хашлага даваад замын хажуу тал руу хажуу хэсгээрээ унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 21х/,
- иргэний нэхэмжпэгч Ж.Уламбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..өөрийн эзэмшлийн 58-19 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод танил Энхмандахыг гэрт нь хүргэж өгөхөөр Далан давхрын замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байгаад гудамж руу орсон уулзвар луу эргээд явж байтал араас нь машин мөргөсөн. Нэг мэдэхэд би машиныхаа арын багажны хаалгаар гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х/,
- гэрч Ц.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Энх-Амар машин жолоодоод би Энх-Амарын хажуу талын зорчигчийн суудал дээр суугаад, хойно суудал дээр Энх-Амарын эхнэр суугаад явсан. Би өмнөх өдөр хонож ажилласан учир ядраад удалгүй унтаад өгсөн нэг мэдэхэд түс хийх чимээ гарахаар нь сэрээд харахад саарал өнгийн машиныг мөргөөд брожур даваад нөгөө машин нь хажуу талаараа замын хажууд унасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43х/,
- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 12-15х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5149 дугаартай “Э.Энхмандахын биед бүсэлхийн 3,4-р нугалмын арын сэртэнгийн зөрөөгүй хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 56-57х/,
- “Ашид билгүүн” ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 72х/,
- 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 115-116х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Эыг тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөнд оролцон явахдаа болгоомжгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Э.Энхмандахыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Энхмандахад нийт 367.950 төгрөгийн хохирол учирсан, иргэний нэхэмжлэгч Ж.Уламбаярын эмчилгээнд нийт 320.971 төгрөг, тээврийн хэрэгсэлийн эвдрэлд нийт 1.063.000 төгрөгийн хохирол учирсан тус тус болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Эаас нийт 1.751.921 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Энхмандахад 367.950 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ж.Уламбаярт нийт 1.383.971 төгрөгийг олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Харин хохирогч Э.Энхмандах нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид хохирлыг богино хугацаанд нөхөн төлүүлэх зорилгоор Б.Эт шүүхээс оногдуулсан үндсэн ял дээр нэмж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шүүх шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдсан Б.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг, Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар нэмэгдэл ял хэрэглэхээр тусгаагүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан өгөх зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Э автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эт 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Эт шүүхээс оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
4. Б.Эт нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Эаас нийт 1.751.921 /нэг сая долоон зуун тавин нэг мянга ёсөн зуун хорин нэг/ төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Энхмандах /РД:УХ94060971/-д 367.950 /гурван зуун жаран долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ж.Уламбаяр /РД:ОН78091871/-т 1.383.971 /нэг сая гурван зуун наян гурван мянга есөн далан нэг/ төгрөгийг тус тус олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг тус тус журамлан Б.Эыг 4 /хоёр/ сарын хугацаанд хохиролоо бүрэн барагдуулах буюу гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Хохирогч Э.Энхмандах нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт хураагдсан Б.Эын 967108 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосунай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ