Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 0003

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   Н.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Хэргийн индекс 179/2017/00314/Э

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Л.Отгончимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баасанбаяр,

Хохирогч: О.Дэлгэрцэцэг,

Хохирогчийн өмгөөлөгч: З.Ариунцэцэг

Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 504 дүгээр захирамжтай Н.Бд холбогдох 201622000294 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1958 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Оросынхон овогт Намсрайн Болд-Эрдэнэ /регистрийн дугаар: ЕП58051013/.

Шүүгдэгч Н.Б нь О.Дээс 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 18,593,000 төгрөгийг өөрийн Төрийн банкны зээлийн болон ХААН, ХАС банкны дансанд шилжүүлүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 504 дүгээр захирамжаар шүүгдэгч Н.Бд холбогдох эрүүгийн 201622000294 тоот хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: ... Захирамжийн тодорхойлох хэсэгт: Шүүгдэгч Н.Бд холбогдох хэрэгт ахлах дэслэгч Н.Ганзориг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл үйлдсэн бөгөөд ямар зорилгоор хийгдсэн ажиллагаа болох нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан ажиллагааг мөрдөн байцаагч хийхдээ “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэж хуулбарлан авах” гэснийг зөрчсөн гэжээ.

Дээрх ажиллагаа нь 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль хэрэгжиж эхлэхээс өмнө хийгдсэн ажиллагаа бөгөөд уг ажиллагааг хийхдээ 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн байх боломжгүй юм.

Мөн хохирогч О.Дийн хийж өгсөн итгэмжлэл, шүүхийн шийдвэрүүд, мобикомын ярианы жагсаалт, japsew брендийн оёдлын машин тоног төхөөрөмжийн хамтын үйл ажиллагааны гэрээ зэргийг мөрдөн байцаагч тэмдэглэл үйлдээгүй хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна гэсэн нь үндэслэлгүй,

Учир нь хохирогч О.Д 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт Болд-Эрдэнэд залилуулсан талаар гаргасан гомдолдоо хавсарган өгсөн Н.Бэс О.Дт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх эрхтэй” гэсэн итгэмжилэл, шүүхийн шийдвэрүүдийн хуулбар, Дээд өнгө ХХК-ны оёдолын машины тоног төхөөрөмжийн бэлтгэн нийлүүлэх гэрээ зэргийг мөрдөн байцаагч тэмдэглэл үйлдэн хэрэгт тусгаагүй нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн ойлгомжгүй,

Мобикомын ярианы жагсаалтыг мөрдөн байцаагчийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Үүрэн телефоны газраас лавлагаа гаргуулан авах тухай тогтоол”-ын дагуу Мобиком корпорацийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ХХ/3498 дугаартай албан бичгээр Цагдаагийн газарт ирүүлснийг хэрэгт хавсаргасан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Гэрч С.Цэрэннадмид яллагдагч Болд-Эрдэнэд хэдэн төгрөгийн өр өгөх талаар гэрчийн мэдүүлгээс өөр нотлох баримтгүй, эргэлзээ бүхий, гэрч Ц.Буянхишигээс Болд-Эрдэнэ хэдэн төгрөгийн авлагатай байгаа зэргийг бүрэн дүүрэн шалгаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3, 1.5 дахь хэсэгт заасныг мөрдөн байцаалтын шатанд нотлоогүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Буянхишиг, С.Цэрэннадмид нарыг гэрчээр байцааж энэ талаар тодруулан мэдүүлэг авсан бөгөөд шүүхээр яллагдагч Н.Б хохирогч О.Дээс 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 18,593,000 төгрөгийг өөрийн Төрийн банкны зээлийн болон Хаан, Хас банкны дансанд шилжүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхийг хэлэлцүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байтал яллагдагч Болд-Эрдэнэ, гэрч С.Цэрэннадмид, С.Буянхишиг нарын хоорондын өр авлагын асуудлыг тогтоох нь зүйтэй гэж прокурорт хэргийг буцаасан үндэслэлгүй байна.

Иймд Н.Бд холбогдох Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргалын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 504 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй гэх үндэслэлүүдийг зааж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Б нь 2013.06.05-2015.03.11-ний өдрийг хүртэл хохирогч О.Дийн 19 593 000 төгрөгийг хэдэн удаагийн үйлдлээр, хаана, яаж залилсан талаар шалгаж тогтоох, мөн гэрч Ц.Буянхишигт шүүгдэгч Н.Болд-Эрдэнийн зээлдүүлсэн 4 000 000 төгрөгийг хохирогч О.Дээс Н.Б нь хэзээ хэрхэн яаж авсан эсэхийг шалгаж тогтоох нь дээрх хуулийн заалттай нийцэхээр байна.

Энэхүү эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2017.11.14-нд шүүхэд шилжиж ирсэн байх тул хэрэгт авагдсан хуулбар баримтуудыг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1, 3-т заасан шаардлагыг хангуулж хэрэгт хавсаргах нь зүйтэй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Харин мөрдөн байцаагчийн 2017.05.24-ний өдөр эрүүгийн 201622000294 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд заасны дагуу хийгдээгүй гэж үзсэн нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, дээрх ажиллагаа нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хүрээнд хийгдсэн байх ба шинээр батлагдан дагаж мөрдөж байгаа хуульд нийцүүлэн дээрх ажиллагааг дахин хийлгэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн анхан шатны шүүх гэрч С.Цэрэннадмид, Ц.Буянхишиг нарын мэдүүлэг нь эргэлзээ бүхий байна. Гэрч С.Цэрэннадмид яллагдагч Н.Бд хэдэн төгрөгийн өр өгөх талаар гэрчийн мэдүүлгээс өөр нотлох баримтгүй, гэрч Ц.Буянхишигээс Н.Б хэдэн төгрөгийн авлагатай байгаа зэргийг бүрэн дүүрэн шалгаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ. Гэрчийн мэдүүлгийг нотлох баримтад үнэлэх эсхүл нотлох баримтаар тооцохгүй байх эрх нь хуулиараа шүүхэд хадгалагддаг тул энэхүү үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасныг үндэслэлгүй дүгнэлт гэж үзлээ.

Иймд дээд шатны прокурор Н.Ганболдын бичсэн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/17 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Н.Бд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дээд шатны прокурорын бичсэн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/17 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 504 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.СОСОРБАРАМ

           ШҮҮГЧИД                                                      Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                  Н.БАЯРХҮҮ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн............., хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 504 дүгээр захирамжийг...............

2. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг........................

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                               Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                Н.БАЯРХҮҮ