Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2017/00061

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.О

 

Хариуцагч:  Н.Ш албанд холбогдох

 

Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг Зайсангийн гудамж, 10/1-3 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-2206008706 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт явагдсан хоёр дахь албандан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Д.Долгорлхам, гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.    

Тодорхойлох нь:

           

   Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2015/03418 дугаар захирамжаар 205.922.126 төгрөгийг гаргуулж “АБТС” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Н.Ш албаны тасгийн дарга бөгөөд Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Ц.Бямбасүрэнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох хариуг эс зөвшөөрч байна. Н.Ш албаны  Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Долгорлхам нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг Зайсангийн гудамж 10/1 байрны 04 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- 2206008706 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасны зөрчиж үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг төлбөр төлөгчид хүргүүлээгүй болно. Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг Зайсангийн гудамж 10/1 байр, 04 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008706 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт болсон 2 дахь албадан дуудлага худалдааг явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцож өгнө үү.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2015/03418 дугаар шийдвэрээр Д.Д.Огоос 205.922.126 төгрөгийг гаргуулж “ АБТС” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Д.Од шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул таны өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008706 дугаарт бүртгэлтэй, Хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 10/01 дүгээр байрны 4 тоот 170 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/140, дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгө битүүмжпэх тогтоолоор битүүмжилж, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 140/02 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад өмчлөгч та 4 өрөө орон сууцыг 580.000.000 төгрөгөөр үнийн санал өгсөн байна.

Төлбөр авагч “АБТС” ББСБ нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 4 өрөө орон сууцыг 300.000.000 төгрөгөөр үнийн санал өгч үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцоогүй тул 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 111 дугаартай шинжээч томилох тогтоолоор “Мөнх оргил трейд” ХХК-ийг томилсон байна.

Үнэлгээний компани орон сууцыг 332.600.000 төгрөгөөр үнэлж, үнэлгээний мэдэгдлийг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр танд гардуулан өгч тэмдэглэл хөтөлсөн байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 10/1 дүгээр байрны 4 тоот 170 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206008706 дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцыг 70 хувь болох 232.820.000 төгрөгөөр доод үнийг тогтоон 2015 оны 05 дугаар 13-ны өдөр оруулах мэдэгдэлийг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 3/1498 дугаартай албан бичгийг танд 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн байна.

Анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар өдөр тутмын хэвлэл “Өнөөдөр” сонинд нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна.

Иргэний хуулийн 177 дугаарзүйлийн 177.4-д зааснаар үнэлгээчин тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт болох 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар өдөр тутамын хэвлэл “Үндэсний шуудан” сонинд нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101/Ш32016/06342 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн болно.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн 101/ШШ2016/03737 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Нийслэлийн иргэний хэргийн давж шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01- ний 1263 өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталж шийдвэрлэсэн. Хяналтын журмаар Дээд шатны шүүхэд гомдол гаргах хуулийн хугацаа дууссан тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болсон .

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 3/19973 тоот албан бичгээр албадан дуудлага худалдааны комиссын хуралд хүрэлцэн ирэх мэдэгдэлийг хүргүүлсэн байна.

Бүх шатны шүүхийн шийдвэр нь дуудлага худалдаатай холбоотой гомдлыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэж өгнө үү.

Тус алба нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчөөгүй байна” гэв.

 

   Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Ш алба нь 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2 дахь дуудлага худалдааны мэдэгдлийг Д.Д.Од хүргүүлсэн. Дуудлага худалдааны тогтоол нь үнэлгээнээс шууд хамааралтай гардаг. Үнэлгээ нь хуульд заасны дагуу 70 хувь, 50 хувиар тогтоогдож гардаг. Тогтоол нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

 Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Д.Д.О нь хариуцагч Н.Ш албанд холбогдуулж Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг Зайсангийн гудамж, 10/1-3 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-2206008706 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт явагдсан хоёр дахь албандан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2015/03418 дугаар захирамжаар хариуцагч Д.Д.Огоос 205.329.826 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “АБТС” ББСБ-д олгож шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэр  болон 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 19486  дугаартай шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн 1981 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Н.Ш албаны ахлах гүйцэтгэгчийн 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 440 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төлбөр авагч, төлбөр төлөгч нарт эрх, үүргийг нь тайлбарлаж, тэмдэглэл үйлдсэн байна.

 

Н.Ш албаны “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 140/01 тоот тогтоолоор төлбөр төлөгчийн Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг Зайсангийн гудамж, 10/1-3 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-2206008706 дугаарт бүртгэлтэй орон сууцыг битүүмжлэн тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд орон сууцыг хураан авч албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгч Д.Д.Од танилцуулан тэмдэглэлийг үйлджээ.

 

Хариуцагч Н.Ш алба нь 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “эд хөрөнгө хураах” тухай 140/02 тоот тогтоолоор битүүмжилсэн хөрөнгүүдийг хураан уг ажиллагаанд оролцсон төлбөр төлөгч Д.Д.Од танилцуулан тэмдэглэл үйлджээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 3820 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1263 дугаар магадлалаар хариуцагч Н.Ш албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Д.Д.Огийн Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг Зайсангийн гудамж, 10/1-3 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-2206008706 дугаарт бүртгэлтэй орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааны явцад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг Зайсангийн гудамж, 10/1-3 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-2206008706 дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдан авах талаар үнийн санал ирээгүй болох нь 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Хариуцагч Н.Ш албанаас 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/21 дүгээр тогтоолоор Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг Зайсангийн гудамж, 10/1-3 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-2206008706 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагаас 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Өнөөдөр сонинд зарыг нийтлүүлсэн, нэхэмжлэгч Д.Д.Од 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мэдэгдлийг гардуулан өгч, тэмдэглэл ажиллагаа нь хуульд нийцжээ.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг Зайсангийн гудамж, 10/1-3 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-2206008706 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 332.600.000 төгрөгийн 50 хувиар тооцон 166.300.000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон, мөн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагаас 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан боловч дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй байна.  

 

Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг Зайсангийн гудамж, 10/1-3 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-2206008706 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааны ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасныг баримтлан хариуцагч Н.Ш албаны 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Д.Д.Огийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР