Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 1105

 

 

 

 

 

 

   2020         06          11                                   2020/ШЦТ/1105

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Г.Тулга,

шүүгдэгч Д.А,О.Лнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.А,О.Лнарт холбогдох 2006 00000 1324 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Д.А нь 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт гудамжаар явж байсан хохирогч Н.Ө, М.Т нарыг өөр рүүгээ дуудан ирүүлж улмаар М.Т-н хамарлуу 1 удаа духаараа мөргөж, нүүрэн  тус газарт нь гараараа 3 удаа цохисон, О.Л нь М.Тий-г араас нь татаж газарт унагаан нүүрэн тус газарт нь 3 удаа өшиглөсөн гэмт үйлдлүүдээр Д.А, О.Л нар нь бүлэглэж хохирогч М.Т эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

О.Л нь М.Т хамт байсан Н.Ө нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 09-ны өдөр 00 цагийн орчим Төгөлдөрийг дуудаад ирэхээр нь нүүрэн тус газар нь мөргөөд 3 удаа гараараа цохисон. ТэгээдО.Лхүрч ирээд нүүрэн тус газар нь 3 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч О.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 00 цагийн орчим Д.А бид 2 уулзаад зогсож байгаад би бие засах гээд явчаад ирсэн чинь Д.А 2 хүнтэй зууралдаж байхаар нь би очоод нүүр рүү нь 3 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Өийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 09-ний шөнийн 00 цагийн үед ... Төгөлдөр бид хоёр харих гээд гарч яваад одоо тоотыг нь санахгуй байна ямар ч байсан Ганзоригийн гэр нь байдаг гудамжинд цагаан өнгийн жижиг суудлын тэргэнд 7-8 залуу архи ууж байгаад бид хоёрыг машин дотроос дуудахаар нь очсон чинь хүрэн ногоон өнгийн хүрэмтэй, саарал өмдтэй 19-25 насны залуу машинаас бууж ирээд Н.Төгөлдерийг заамдаж аваад та хоёр яагаад байгаа юм гэж хэлээд үгийн зөрөөгүй нүүр хэсэгт нь гараараа цохихоор нь би очиж салгах гэхэд ... харин тэр хүүхдүүд бүгд согтуу архи уусан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 04-06 дугаар тал/,

Хохирогч М.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өсөх-Эрдэнэ намайг гэрт дөхуулж өгөхөөр хамт гартал хашааны үүдэнд цагаан өнгийн машин дотроос хөөе гээд дуудахаар нь Өсөх-Эрдэнэ бид хоёр зогстол Анарчулуун миний хамарт нэг удаа мөргөөд нүүрэнд гараараа олон удаа цохисон. Тэгтэл Анарчулуунтай хамт явж байсан нэг залуу нь миний араас татаж газарт унагаагаад нүүрэнд 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би газраас босож ирэхэд Анарчулуун намайг цааш нь дагуулж яваад чи яг хэн юм гэж асуухаар нь би Анарчулуунд чи намайг танина гэж хэлсэн. Тэгтэл Анарчулуун дахиад миний нүүрэнд гараараа 3 удаа цохисон…хэн нь миний биеийн аль хэсэгт юугаар цохиж зодсоныг нь би хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 04-06 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 5031 дугаартай “1.М.Тийн биед зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. З.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 5030 дугаартай “1.Н.Өий биед уруулд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. З.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар тал/ зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Д.А,О.Лнар нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

 Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч Д.А нь 2020 оны 05 дугаар сарын 09-с 10-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт гудамжаар явж байсан хохирогч Н.Өэ, М.Т нарыг өөр рүүгээ дуудан ирүүлж улмаар М.Тийн хамарлуу 1 удаа духаараа мөргөж, нүүрэн  тус газарт нь гараараа 3 удаа цохисон,О.Лнь М.Тийг араас нь татаж газарт унагаан нүүрэн тус газарт нь 3 удаа өшиглөсөн гэмт үйлдлүүдээр Д.А,О.Лнар нь бүлэглэж хохирогч М.Тийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

О.Лхагвадорж нь М.Ттэй хамт байсан Н.Өийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Д.Аы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 09-ны өдөр 00 цагийн орчим Төгөлдөрийг дуудаад ирэхээр нь нүүрэн тус газар нь мөргөөд 3 удаа гараараа цохисон. ТэгээдО.Лхүрч ирээд нүүрэн тус газар нь 3 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч О.Лхагвадоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 00 цагийн орчим Д.А бид 2 уулзаад зогсож байгаад би бие засах гээд явчаад ирсэн чинь Д.А 2 хүнтэй зууралдаж байхаар нь би очоод нүүр рүү нь 3 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Өийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ганзоригийн гэр нь байдаг гудамжинд цагаан өнгийн жижиг суудлын тэргэнд 7-8 залуу архи ууж байгаад бид хоёрыг машин дотроос дуудахаар нь очсон чинь хүрэн ногоон өнгийн хүрэмтэй, саарал өмдтэй 19-25 насны залуу машинаас бууж ирээд Н.Төгөлдерийг заамдаж аваад та хоёр яагаад байгаа юм гэж хэлээд үгийн зөрөөгүй нүүр хэсэгт нь гараараа цохихоор...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-06 дугаар тал/,

Хохирогч М.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Анарчулуун миний хамарт нэг удаа мөргөөд нүүрэнд гараараа олон удаа цохисон. Тэгтэл Анарчулуунтай хамт явж байсан нэг залуу нь миний араас татаж газарт унагаагаад нүүрэнд 2-3 удаа өшиглөсөн…Анарчулуун дахиад миний нүүрэнд гараараа 3 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 04-06 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 5031 дугаартай “1.М.Тийн биед зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. З.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 5030 дугаартай “1.Н.Өий биед уруулд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. З.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.

Шүүгдэгч Д.А,О.Лнарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд Д.А,О.Лнар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.А,О.Лнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.А,О.Лнарыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж 2 хүний эрүүл мэндийг хохироож үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Н.Өэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч О.Лхагвадоржоос 600.000 төгрөг хүлээн авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан, гэм хорын хохирол нэхэмжлээгүй, М.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Д.Ааас 100.000 төгрөг хүлээн авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан, гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Д.А,О.Лнарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөнд тооцож, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Д.А,О.Лнар нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сонсгосон ял болон тус бүр нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрчээ.  

Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.А,О.Лнарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.А,О.Лнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.А,О.Лнар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.А,О.Лнарын цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан тэдгээрт оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацааанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А,О.Лнарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч З овогт Д-н А-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж, Ц овогт О-н Л-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж 2 хүний эрүүл мэндийг хохироож үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А,О.Л нарыг тус тус нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А,О.Л нарын орлого олох боломжийг харгалзан тус бүрийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг Д.А,О.Л нарт мэдэгдсүгэй.

          5. Шүүгдэгч Д.А,О.Л нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.А,О.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ХАТАНЦЭЦЭГ