| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1089/Э |
| Дугаар | 1106 |
| Огноо | 2020-06-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 1106
2020 06 11 2020/ШЦТ/1106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч П.Даваасүрэн,
шүүгдэгч Ж.К, Г.М, Б.Мтэдгээрийн өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Г М, У овогт Б-н М нарт холбогдох эрүүгийн 1906 06421 1202 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.К, Г.М, Б.М нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг давсгэрт байрлах ОК караокенаас гарч яваад согтсоны улмаас болж байгаа үйл явдлыг мэдэх чадваргүй болсон хохирогч Л.Г гар утас, түрийвч, гутал, куртик зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 365.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Кн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Мн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч Л.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 сны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Шархадны 2 дугаар буудлын урд талд байрлах 2 давхар караокед 19 цагийн үед Төрөө гэдэг залуутай хамт орсон…Тэгээд 23 цагийн үед би нилээн согтоод гараад яг юу болсоныг сайн санахгүй байна. Маргааш өглөө манай эхнэр Мөнх-Эрдэнэ чи 01 цаг 30 минутан нэг чамайг гэрт оруулж өгсөн гутал байхгүй, куртик, малгай, самсунг жи-7 маркийн гар утас байхгүй, шар өнгөтэй хэтэвч, дотор 3 банкны карт байхгүй болсон байсан гэж хэлсэн. Мөн хаан банкны картнаас 00 цаг 14 минутын үед 670.000 төгрөг алдагдсан байсан…" гэх мэдүүлэг /хх-ийн 15-23 дугаар тал/
Ж.К-с хүрэм хураан авсан тухай 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-10 дугаар тал/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11 дүгээр тал/,
Хөрөнгийн үнэлгээний Тод үнэлгээ ХХК-ний тайлан /хх-ийн 59-61 дүгээр тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Ж.К, Г.М, Б.М нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.К, Г.М, Б.М нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг давсгэрт байрлах ОК караокенаас гарч яваад хохирогч Л.Г-н гар утас, түрийвч, гутал, куртик зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 365.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Ж.К шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч Л.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 сны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Шархадны 2 дугаар буудлын урд талд байрлах 2 давхар караокед 19 цагийн үед Төрөө гэдэг залуутай хамт орсон…Тэгээд 23 цагийн үед би нилээн согтоод гараад яг юу болсоныг сайн санахгүй байна. Маргааш өглөө манай эхнэр Мөнх-Эрдэнэ чи 01 цаг 30 минутан нэг чамайг гэрт оруулж өгсөн гутал байхгүй, куртик, малгай, самсунг жи-7 маркийн гар утас байхгүй, шар өнгөтэй хэтэвч, дотор 3 банкны карт байхгүй болсон байсан гэж хэлсэн. Мөн хаан банкны картнаас 00 цаг 14 минутын үед 670.000 төгрөг алдагдсан байсан…" гэх мэдүүлэг /хх-ийн 15-23 дугаар тал/
Ж.К хүрэм хураан авсан тухай 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-10 дугаар тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11 дүгээр тал/,
Хөрөнгийн үнэлгээний Тод үнэлгээ ХХК-ний тайлан /хх-ийн 59-61 дүгээр тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.
Шүүгдэгч Ж.К, Г.М, Б.М нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд Ж.К, Г.М, Б.М нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэв.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.К, Г.М, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ж.К, Г.М, Б.М нарыг Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Л.Г нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан, гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ж.К, Г.М, Б.М нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөнд тооцож, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ж.К, Г.М, Б.М нар нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ял болон ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хсэгийн 2.5-д зааснаар оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг хүлээн зөвшөөрчээ.
Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ж.К, Г.М, Б.М нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ж.К, Г.М, Б.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хсэгийн 2.5-д зааснаар оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.К, Г.М, Б.М нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, энэ гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Ж.Кумарбек, Г.Мөнхдалай, Б.Мөнх-Оч Ж.К, Г.М, Б.М нар нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн шаргал өнгийн гадуур хүрэм 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.К, Г.М, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч К овогт Ж-н К, Б овогт Г-н М, У-н овогт Б-н М нарыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.К, Г.М, Б.М нарт тус тус хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.К, Г.М, Б.М нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Ж.К, Г.М, Б.М нарт мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн шаргал өнгийн гадуур хүрэм 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Ж.К, Г.М, Б.М нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.К, Г.М, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ