Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 443

 

 

 

 

 

 

 

 

2020         06        08                                   2020/ШЦТ/443

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

Улсын яллагч Ц.Хулан,

Шүүгдэгч Ц.Х /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Хд холбогдох эрүүгийн 2011008870513 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Жалайр овгийн Ц.Х, 1995 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монос 2 гудамж 19 тоотод оршин суух хаягтай боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт 11-44а  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД:............................................/

 

Шүүгдэгч Цоггэрэлийн Хишигжаргал нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Элеганс” зочид буудалд иргэн Т.Анхбаяртай маргалдаж, улмаар архины хундагаар түүний толгой руу нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн зулайд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч Ц.Хаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-32х/ “...Анхбаяр уурлаад тамхиа унтраа, гадаа гарч тат гээд өрөөнөөсөө хөөгөөд байхаар нь би уурлаад ширээн дээр байсан архины хундагаар Анхбаярын толгой хэсэгт нэг удаа цохиж гэмтээсэн ...” гэх мэдүүлэг.

 

 Хохирогч Т.Анхбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-9-10х/ “...найз Идэртэгш, Болд нартай уулзаад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Элеганс зочид буудалд ороод 301 тоот өрөөнд ороод найзуудын хамт 1 шилтэй виски, 3 пиво уусан ...гаднаас Оюу, Золбоо, Хишигжаргал нар нэг найзын хамт ирсэн ... Болдоо гэр лүүгээ харихаар явсан ... Золбоо, Хишигээ хоёр гараад явчихсан. Буудлын өрөөнд Оюу, Оюугийн найз, Идэртэгш бид дөрөв үлдээд ярьж сууж байгаад үүр цайгаад унтахаар хэвтсэн. Өглөө 07:00 цагийн үед өрөөний хаалга нүдээд, тогшоод балбаад байсан. Тэгээд Идэртэгш хаалга онгойлгосон чинь Хишигээ, Золбоо хоёр согтуу, тамхи татчихсан орж ирээд орилоод агсараад байхаар нь ...боль гээд өрөөнөөсөө Хишигжаргал, Золбоо нарыг хөөж гаргах гэж зууралдсан. Тэгтэл Хишигжаргал миний толгой хэсэгт архины хундагаар нэг удаа цохичихоод гарч гүйх гээд байхаар нь Золбоог авч үлдээд зууралдаад цагдаад дуудлага өгөсн ...миний толгойн зүүн хэсэгт 2 оёо тавиулсан ...надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ найз Хишигжаргалтай муудалцсан ...” гэх мэдүүлэг,

 

Гэрч А.Идэртэгшээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/хх-12х/ “...Анхбаяр босоод Хишигжаргалыг тамхиа унтраа бид нар амарч байна, чимээгүй бай гээд хэлтэл Хишигээ тамхиа унтраахгүй гээд Анхбаяртай маргалдаад байсан. Тэгээд Анхбаяр Хишигээг өрөөнөөс өргөж гаргах гэтэл өөдөөс нь уурлаад ширээн дээр байсан хундага аваад Анхбаярын толгой хэсэгт нэг удаа цохиод хагалчихсан ...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Оюугаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-13/ “...Хишигээ согтуу ирчихээд өрөөнд тамхи татаад өрөөнөөс хөөж гаргалаа гээд муудалцаад уурандаа архины хундагаар толгой руу нь нэг удаа цохичихсон ...” гэх мэдүүлэг,

 

Гэрч О.Энхцолмонгоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-14/  “...үүрээр 06:45 цагийн үед гаднаас шөнө ирээд буцаад явсан 2 эмэгтэй орж ирээд найзууд руу орлоо гэхээр нь 301 тоот өрөө рүү оруулсан. Тэгтэл 5 минутын дараа дээд 301 тоот өрөөнд чимээ гараад орилоод хашгираад байхаар нь туслах Баасанжаргалыг явуулсан. Тэгээд бууж ирэхгүй болохоор нь би 5 минутын дараа араас нь ортол өндөр залуугийн толгой нь хагарчихсан, цус гарчихсан эрээн цамцтай хар савхитай хүүхэнтэй зууралдаад байгаа харагдсан ...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Л.Баасанбямбаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-15х/ “...тэр үед тэнд байсан шар савхитай эмэгтэй тухайн өндөр залуугийн толгой хэсэгт ширээн дээр байсан вискиний хундагаар нэг удаа цохисон. Тэгээд тэр залуугийн толгойноос цус гарч байсан ...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №4536 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-18-19х/ “Т.Анхбаярын биед зүүн зулайд шарх, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, баруун тохойн зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,

 

Шинжээч Ш.Цэцэгмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-16/ “...Т.Анхбаярын биед зүүн зулайд мэс заслын оёдол бүхий 1.5 см урт шархтай энэ гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун тохойд зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй ...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ц.Хын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-25х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-24х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Элеганс” зочид буудалд иргэн Т.Анхбаяртай маргалдаж, улмаар архины хундагаар түүний толгой руу нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн зулайд шарх бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Хаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Ц.Хыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Т.Анхбаяр нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч Ц.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Х нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээхийг тус тус дурдав.