Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 146/ШШ2017/00037

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Хужирт сум, 2 дугаар баг, “Уужим” гэх газар оршин суух Хөхөө овогтой Цэдэнпүлжингийн Норгим /РД:ЙС62022509/ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Норгим  нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Ц.Норгим миний бие 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан. Тэр үеийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу зөрчилтэй тул миний ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна. Иймд намайг ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ...Миний бие Хужирт суманд оршин суудаг тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө  үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Норгим нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Ц.Норгим нь 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн барилга монтажийн конторт туслах ажилтнаар, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаартай, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 61 дугаартай архивын лавлагааны хуулбарууд, Өвөрхангай аймгийн барилга монтажийн конторын даргын 1978 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 90 дугаартай тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн барилга угсралтын конторын даргын 1979 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 70 дугаартай тушаалын хуулбар, 1992 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Хужирт сумын “Энхтайван”  нэгдлийн өмч хувьчлалд хамрагдсан иргэдийн бүртгэлийн хуулбар, Ц.Норгимийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Боржигин овогтой Ёндонгийн Зоригт нь “...Би 1987 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд ерөнхий зоотехникчээр ажиллаж байсан. Намайг “Энхтайван” нэгдэлд ажилд орход Ц.Норгим нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ц.Норгим нь 1992 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж байсан. Бид тухайн үед нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...” гэж, мөн Муна овогтой Цоодолын Ням-Адъяа “...Би 1980 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ц.Норгим 1982 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын  “Энхтайван нэгдэлд” малчнаар ажилд орж ажиллаж байсан. Ц.Норгим нь 1992 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж байсан. Бид тухайн үед нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ц.Норгимын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Мөн хүсэлт гаргагч Ц.Норгим нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хөхөө овогтой Цэдэнпүлжингийн Норгимийг 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн барилга монтажийн конторт туслах ажилтнаар, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Норгимын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ                      Б.САРАНТУЯА