| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2020/0439/Э |
| Дугаар | 456 |
| Огноо | 2020-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 456
2020 06 10 2020/ШЦТ/456
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,
Улсын яллагч Р.Энх-Оюун /томилолтоор/,
Шүүгдэгч Г.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Бд холбогдох эрүүгийн 2011006980416 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Жонован овгийн Г.Б, 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Ерөнхий цэргийн мэргэн буудагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, хамтран амьдрагч болон 3 хүүхдийн хамтаар иргэний үнэмлэхийн лавлагаагаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр баг, Харзат 11 дүгээр байр, 4 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Усан сангийн 1-3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД:.........................................../
Шүүгдэгч Г.Б нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Усан сангийн 1 дүгээр гудамжны 3 тоотод хамтран амьдрагч Ганчимэгтэй маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүрэн тус газарт нь гараараа 4-5 удаа цохиж биед нь духны зүүн хэсэг, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт духны голд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай хамтран амьдрагч маань доод айлын эмэгтэйтэй муудалцсан. Тэгээд доод айлын эмэгтэй намайг маажаад байхаар нь би цохисон. Тэгээд манай хамтран амьдрагчтай үсдэлцээд байхаар нь би салгах гээд өшиглөсөн. Тэр эмэгтэйг гэрчээр дуудаж шалгаагүй. Би тэр эмэгтэйд адилхан л хариуцлага хүлээлгэнэ” гэв.
Шүүгдэгч Г.Бгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-68-69х/ “...Нүүр лүү нь гараараа цохиж, тохойгоороо тохойлдсон. Г.Ганчимэгийн биед учирсан гэмтлийг би учруулсан миний буруу дахиж ийм асуудал гаргахгүй. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ганчимэг надаас хохирол төлбөр нэхэмжлээгүй” гэх мэдүүлэг.
Хохирогч Г.Ганчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-16-19х/ “...2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манай гэрт манай хамаатны ах Мэнджаргал манай нөхөр, хүү Азбаяр байсан. Тэгээд Мэндсайхан ах гадаа гараад хөрш айлын гэр рүү шээж байна гэж манай хүүхэд орж ирээд хэлсэн. Тэгэхээр нь би хувцсаа өмсөж байтал манай нөхөр Г.Б танай хамаатан яахаараа айл руу шээдэг юм гээд баруун тохойгоороо нүүр рүү 2 удаа тохойлдсон. Тэгээд намайг гэрээс гаргаагүй. Тэгтэл дуудлага өгсөн эмэгтэйн ээж нь хүргэнтэйгээ орж ирж танайхаас гарсан хүн манай гэр рүү шээгээд байна ямар заваан юм бэ гэж хэлэхээр тэр хүнийг би авчихъя манай хамаатан байгаан гээд хэлсэн чинь архичин хүүхэн чинь танайхаас ийм заваан юм болоод байна гээд миний үснээс зулгаагаад дарсан дуудлага өгсөн эмэгтэй гаднаас орж ирээд ээж та болиоч гээд салгаад аваад явсан ... ахыг гаднаас оруулж ирээд манай ахыг толгой руу нь 2 удаа гараараа алгадаад байсан. Тэгээд ахыг баруун гараараа цохиж унагаагаад зодоод байхаар нь чи битгий манай ахыг зодоод бай эхнэр хүүхдийг дуудчихъя гээд хэлсэн. Тэгээд утсаа авах гэсэн чинь алга болчихсон байсан ...тэгэхээр нь би гарах гэсэн чинь манай нөхөр намайг үснээс зулгаагаад ор руу суулгачихсан. Тэгээд миний дух, баруун, зүүн нүд, хамар, баруун гуя, эрхий хуруу зэрэг газруудад цохиж зодсон ...” гэх мэдүүлэг,
Гэрч Х.Дуламсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/хх-13-14х/ “...Би ээжийгээ авах гээд ороход Ганчимэгийн нүд, дух руу нь баруун гараараа нилээд хэдэн удаа зодож, цохисон ...” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Мандхайгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-22-23х/ “...үе үе хоорондоо хэрүүл маргаан хийгээд байгаа бололтой сонсогддог ...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Бгаас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: /хх-12-13х, 20-22х/ “...Би хамтран амьдрагч Ганчимэгийн баруун гарын тохойгоор цээж рүү нь 1 удаа тохиолдож, хацар руу нь баруун, зүүн гараараа ээлжлээд 2 удаа алгадсан ...Г.Ганчимэгийн биед учирсан гэмтлийг би учруулсан миний буруу дахиж ийм асуудал гаргахгүй. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №3467 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-31-32х/ “Г.Ганчимэгийн биед духны зүүн дээд хэсэг, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, духны голд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх духны гол хэсгийн цус хуралт нь үзүүлэхээс 4-7 хоногийн өмнө, бусад гэмтэл нь үзүүлснээс өмнө 24 цагийн дотор үүссэн ба мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Духны зүүн дээд хэсэг, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, шүүгдэгч Г.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-43х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Усан сангийн 1 дүгээр гудамжны 3 тоотод хамтран амьдрагч Ганчимэгтэй маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүрэн тус газарт нь гараараа 4-5 удаа цохиж биед нь духны зүүн хэсэг, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт духны голд цус хуралт бүхий гэмтэл үүсгэжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос “..өмнө согтуу ирэхээрээ намайг зоддог, архи авч өг гэдэг, архийг нь аваад өгөхөөр дараа нь намайг зоддог, миний охин 5 настай хүүхдийг маань бас зоддог.., нэг удаа цагдаад өгсөн чинь торгуулаад гарч ирсэн, тэрнээс хойш байнга архи ууж, дээрэлхэж дарамталдаг” гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Г.Б гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч, хохирогч Г.Ганчимэгийг байнга зоддог, хэл амаар доромжилж, айлган сүрдүүлдэг, дарамталдаг болох нь мөн нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Бгаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Хохирогч Г.Ганчимэг нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч Г.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: