Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00175

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2017/00175

Хөвсгөл аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

             Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт оршин суух, РФ59070976 дугаар регистртэй, эрэгтэй, Гэзэгт овогт Жамцын Нямдоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 2-14 тоотод оршин суух, РА68042916 дугаар регистртэй, эрэгтэй, Халзан овогт Жарантайн Даваанямд холбогдох

600.000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2017/00036/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Нямдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.Даваанямтай 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр амаар хэлэлцэн тохирч дансаар 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг бэлнээр шилжүүлсэн. Эрдэнэбулган сумын 5 дугаар багаас байшин ачуулахаар тохирсон юм. Түүнээс хойш ачиж өгнө гэсээр 8 сар болоход ачиж өгсөнгүй. Утсаар болон биечлэн уулзсан. Өгнө гэсээр одоог хүрсэн тул 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Давааням шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Нямдоржийн нэхэмжлэлтэй танилцлаа. Ж.Нямдоржийн нэхэмжилсэн 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Нямдорж нь хариуцагч Ж.Даваанямд холбогдуулан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Давааням нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18.650 төгрөгийн тал хувь болох 9.325 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.Даваанямаас улсын тэмдэгтийн хураамж 9.325 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Нямдоржоос 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ж.Давааням хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.650 төгрөгөөс 9.325 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.Даваанямаас улсын тэмдэгтийн хураамж 9.325 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

           

 

 

ШҮҮГЧ                              Б.ОТГОНБЯМБА