| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2020/0521/Э |
| Дугаар | 536 |
| Огноо | 2020-07-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 536
2020 07 03 2020/ШЦТ/536
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,
Улсын яллагч С.Солонго,
Шүүгдэгч Ч.О /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Од холбогдох эрүүгийн 2011002580538 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Монгол овгийн Ч.О, 1985 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 13-177 тоотод оршин суух,
урьд: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 6 жил 9 сар 1 хоногийн хорих ялаас өршөөгдөн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай /РД:....................................................../
Шүүгдэгч Ч.О нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 18 дугаар байрны 19 тоотод оршин суух Ч.Сумъяагийн гэрт байхдаа Ч.Сумъяагийн эзэмшлийн Самсунг Эс-7 загварын гар утас, мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 425.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Ч.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Ч.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-96-97х/ “...Би өглөө 09 цагийн үед сэрээд ажилдаа явахдаа Сумъяа ахыг унтаж байхаар нь орон дээр нь байсан Самсунг Эс-7 загварын гар утас 1 ширхэг, ширээн дээр байсан жижиг гарын доороо лууны зурган цутгамалтай мөнгөн аяга 1 ширхэг зэргийг аваад гэрээс нь гараад явсан. Мөнгөн аягыг нь ажил руугаа авч ороод өнгөлгөө хийлгээд 2-3 хонуулаад Сумъяа ах надаас аяга нэхэхээр нь би буцаагаад өгсөн...” гэх мэдүүлэг.
Хохирогч Ч.Сумъяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-16х/ “...2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би Ч.Отой хамт өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 19 дүгээр байрны 18 тоот байрандаа хамт “Ерөөл” гэх нэртэй 0,75 литрийн архийг хувааж уучихаад Ч.О нь манай гэрт хоносон. Манай гэрт Ч.О бид хоёр л хоносон. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн өглөө 09 цагийн үед би хальт сэртэл Ч.О утсыг маань авч байх шиг байсан ба тухайн үед би миний утсаар ярих гэж байна гэж бодсон. Улмаар би 09 цаг 30 минутын үед босоход Ч.О нь манай гэрээс гараад явчихсан байсан ба миний 1 жилийн өмнө буюу 2018 онд “Монтел” худалдааны төвөөс цоо шинээр нь Самсунг Эс-7 загварын А дэлгэцтэй евро стандартын 680.000 төгрөгийн хар хөх өнгийн гар утас болон гэрийн мөлхөө зурагтны шилэн хаалгатай тавиур дотор байсан алтан бүрмэлтэй жижиг гарын мөнгөн аяга зэргийг хулгайлаад аваад явсан байсан. Дээрх мөнгөн аяга нь доороо одоо санаж байгаагаар лууны зурган цутгамалтай ямар нэгэн бичиггүй аяга байгаа ба 2012 онд 250.000 төгрөгөөр худалдаж авч байсан ...одоо гар утсаа 450.000 төгрөгөөр, харин мөнгөн аягаа 300.000 төгрөгөөр үнэлж байна ...” гэх мэдүүлэг,
шүүгдэгч Ч.Оын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-50х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-36х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-40-43х/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-12х/, Дамно ХХК-ийн ЧД-1-20-039 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-27-28х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.О нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 18 дугаар байрны 19 тоотод оршин суух Ч.Сумъяагийн гэрт байхдаа Ч.Сумъяагийн эзэмшлийн Самсунг Эс-7 загварын гар утас, мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 425.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Ч.Оын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Оын зүгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Ч.О нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг төлж барагдуулсан байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Ооос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Ч.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан шүүгдэгчийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.О нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.