Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2022/0072

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

Ч.Э-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М,

Нэхэмжлэгч: Ч.Э

Хариуцагч: НЗГ

Гуравдагч этгээдийн эрх залгамжлагч М.А

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ****дугаар захирамжийн иргэн Ш.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 751 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М,

Гуравдагч этгээд: М.А

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б

Хэргийн индекс: 128/2021/0579/З           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Э нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ****дугаар захирамжийн иргэн Ш.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 751 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Ч.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Талууд газар давхцсан гэж маргасан. Маргаан бүхий газарт шүүхээс үзлэг хийхэд гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийн газар луу болон түүн дээр байгаа барилга руу орж хашаагаа хатгаснаас уг маргаан анх эхэлсэн. Хэрэгт авагдсан газарт үзлэг хийсэн фото зургаас нэхэмжлэгчийн газар луу болон байшин руу оруулж гуравдагч этгээд шон ухаж хашаа татах гэж байгаа нь тодорхой харагдана. Анх маргаан бүхий газрыг БЗД-ийн Засагдаргын 2001 оны 520 дугаар захирамжаар Л.Д-д 2006 оны 164-р захирамжаар Б.Б-д, 2011 оны 479-р захирамжаар Ц-д, 2018 оны А/24-р захирамжаар нэхэмжпэгч Ч.Э-д тус тус шилжсэн байдаг. Харин гуравдагч этгээд Ш.М нь 2002 оны 520 дугаар захирамжаар 528 м кв газрыг олгосон байдаг. Өөрөөр хэлбэл анх маргаан бүхий газрыг түрүүлж нэхэмжлэгч 2001 онд авсан байдаг.

3.2. Хэрэгт авагдсан баримтаар 2011,08.16-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчийн газрын хэмжээ, кадастрын зургаар 1954 м.кв байдаг. Уг кадастрын зургаас харахад анх гуравдагч этгээдийн одоогийн эзэмшиж байгаа газар бүхэлдээ нэхэмжлэгчийнх байсан. Гэтэл мөн өдөр 1260 м кв болж гэнэт багассан байдаг. Өмнөх нэхэмжлэгчээс газраа багасгах, хасуулах талаар хүсзлт, гарын үсэг байхгүй байхад он саргүй, нэхэмжлэгчийн гарын үсэггүй нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актаар ийнхүү газрын хэмжээ багассан байдаг. Үүнд Нийслэлээс гуравдагч этгээдэд газрын олгохдоо нэхзмжлэгчийн газарт олгосон нь харагдаж байна. Харин гуравдагч этгээдэд 2002 онд, 2012 онд, 2018 онд газрын олгож, сунгахдаа Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчийн газар шилжүүлж, нэмж олгосон. Ийнхүү газрыг нэхэмжлэгчийн газар луу буюу зүүн тийш шилжүүлж олгосноор өнөөдөр гуравдагч этгээд нэхэмжлэгчийн газар болон түүн дээр баригдсан барилга руу хашаа татаж, нэхэмжпэгчийн газар зэмших эрхийг зөрчиж байна. Ийнхүү гуравдагч этгээдэд олгосон газар нь нэхэмжлэгчийн өмнө эзэмшиж байсан газарт олгосон бөгеөд үүнийг хариуцагч, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас “газар давхцаагүй гэсэн” алдаатай тайлбарыг ирүүлсэн. Бодит байдал дээр газар нь давхцаад, талууд маргаан үүссэн байхад захиргаанаас газар давхцаагүй гэсэн тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй байна. Гэтэл үүнийг анхан шатны шүүх харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчээс хариуцагчаар Нийслэлийн Засаг даргыг татсан боловч шүүхэд нийслэлээс албан ёсоор хариу өгөөгүй болно

3.3. Нэхэмжлэгчийн газарт баригдсан барилга нь анх 1990-эзд онд баригдсан, тухай үеийн хотын дарга барьж ашиглалтанд оруулсан, амьдран сууж байсан барилга бөгөөд уг барилгыг анх хэзээ барьж, улсын бүртгзлд бүртгүүлсзн эсэх талаарх үл хөдлөх эд хөрөнгийн газраас лавлагаа, баримт гаргуулах хүсэлтийг нэхэмжлэгч гаргасан боловч шүүх үүнийг хүлээн аваагүй, энэхүү маргааныг шийдвэрлэхэд хамгийн чухал, ач холбогдолтой баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Ингэснээр анх гуравадагч этгээд үү, эсхүл нэхэмжлэгч анх газрын эзэмшиж, авсан эсэхийг шүүх дүгнэж чадаагүй.

3.4. Шүүх хуралдаанд гуравдагч этгээд манай газар дээр нэхэмжлэгч барилга барьсан гэж маргасаар ирсэн. Гэтэл бодит байдал дээр нэхэмжлэгчийн газарт баригдсан барилга нь дээр уед баригдсан барилга болно. /Харин гуравдагч этгээд 2002 онд уг газрыи амины орон сууцны зориулалтаар авсан атлаа өнөөдрийг хүртэл газраа зориулалтын дагуу ашиглаагуй/ Энэ талаарх баримтыг шүүхээс цуглуулж, үнэлсэн бол анх маргаан бүхий газрыг хэн авсан, түрүүлж барилгыг хэн барьсан эсэхийг дүгнэх боломжтой байсан. Гэтэл шүүхийн шийдвэрээс харахад газрын анх 2002 онд гуравдагч этгээд авсан байдлаар дүгнэсэн байсан. Мөн шүүхээс Ч.Э-гийн өмнөх эзэмшигч нар газар эзэмших эрхээ шилжүүлсэн тул өмнөх эзэмшигч нарын газар эзэмших эрхийн талаар дүгнэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь маргаан бүхий газар нь нэг газар бөгөөд уг газрыг өмнө нь эзэмшиж байсан иргэдээс нэхэмжлэгч шилжүүлж авсан тул өмнөх газар болон түүний хэмжээ чухал ач холбогдолтой болно.

3.5. Мөн шүүхээс нэхэмжпэгчийн өмнөх бүх эзэмшигч нарын газрын хувийн хэргийг шаардсан боловч хариуцагч дутуу ирүүлсэн, тухайлбал 2006 онд Б.Б-д шилжсэн газрын хувийн хэргийг хариуцагч ирүүлээгүй, энэ талаарх дүгнэлтийг шүүх хийгээгүй атлаа гуравдагч этгээдийн газар эзэмшиж байсан болон газрыг сунгасан шийдвэрүүдэд дүгнэгг өгсөн. Дээрх нөхцөл байдлаар харахад шүүх хэрэгт ач холбогдолтой баримтыг дутуу цуглуулсан, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байхад зөрчөөгүй гэж үндэслэлгүй дүгнэлт өгч нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгосон.

3.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

3. Нэхэмжлэгч Ч.Э Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А618 дугаар захирамжийн иргэн Ш.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... Миний бие Баянзүрх дүүргийн 2-р хорооны АСО 2 тоот хаягт  нутаг дэвсгэрт дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А24 дүгээр захирамжаар 1260 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшсэн, гэтэл Нийслэлийн Засаг даргын 2018 оны А618 дугаар захирамжаар иргэн Ш.М-т амины орон сууцны зориулалтаар миний эзэмшлийн газарт давхцуулан газар эзэмшүүлснийг 2021 оны 06 дугаар сарын 09-ний дөрө манай газар дээр байшин барьсан иргэнээс олж мэдээд нэхэмжлэл гаргасан ...”гэж тайлбарлажээ.

3.1. Хариуцагч дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 83 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны АОС 2 хаягт байрлах 1260 м.кв гзарыг БНХАУ-ын иргэн Ц-д 15 жилийн хугацаагаар орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн, 2018 оны А24 дүгээр захирамжаар иргэн Ч.Эд газар эзэмших эрхийг шилжүүлэн эзэмшүүлсэн. Харин иргэн Ш.Мт Нийслэлийн Засаг даргын 2012 оны А241 дүгээр захирамжаар тус  хаягт 511 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлж, 2018 оны захирамжаар газар эзэмших эрхийг нь 5 жилээр сунгахдаа Газрын тухай хуулийн 21.2.3, 21.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний дагуу төлөвлөгдсөн газарт газарт эзэмшүүлсэн,  мөн Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулж, дулааны шугам, сүлжээ дайрч байгаа эсэх, бусдын газартай давхцаж байгаа эсэхийг харгалзан газар эзэмшүүлдэг журмын дагуу эзэмшүүлсэн, тухайн үед зөрчил байгаагүй, газрын давхцалгүй тул газар эзэмшүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэсэн үндэслэлээр маргасан байна.

3.2. Нэхэмжлэгч Ч.Эгийн дээрх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А618 дугаар захирамжийн иргэн Ш.М-т холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

3.3. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг зааж хуульчилсны дотор мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна”, 31.2-т “хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгууллалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заажээ.

3.4. Нэхэмжлэгч Ч.Э Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А\618 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гол үндэслэл, шалтгааныг “миний эзэмшлийн газартай давхцуулан эзэмшүүлсэн” хэмээн тайлбарлан маргасан байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргасан энэ хүрээнд маргааны үйл баримтад хамаарах нотлох баримтыг цуглуу тэдгээрт хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмшил газар давхцалгүй болохыг тогтоож, уг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв байна.

3.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ч.Эгийн 1260 м.кв газар эзэмших эрх өмнө нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 479 дүгээр захирамжаар БНХАУ-ын иргэн Цэцэнд 5 жилийн хугацаагаар ашиглуулах хэлбэрээр үүсч, 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаж, 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр газар ашиглах эрхийн 0001401 дугаар гэрчилгээ олгогдсон байх бөгөөд БНХАУ-ын иргэн Ц өөрийн газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлт гаргаснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А83 дугаар захирамжаар Ц газар ашиглах гэрээ, гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгаж, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гадаадын иргэнд газар ашиглуулах тухай гэрээ байгуулагдаж, газар ашиглах эрхийн ******* дугаар гэрчилгээ олгогдож, улмаар БНХАУ-ын иргэн Цэцэнгээс ашиглаж буй газар эзэмших эрхийг иргэн Ч.Эд шилжүүлэх хүсэлт гаргаснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн А24 дүгээр захирамжаар иргэн Ч.Э-д 18644312934287 нэгж талбарын дугаар бүхий 1260 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмших эрхийн 000719841 дугаар гэрчилгээ олгогджээ.

4. Харин гуравдагч этгээд Ш.Мын маргаан бүхий газарт газар эзэмшсэн байдлыг авч үзвэл, Нийслэлийн Засаг даргын 2002 оны 520 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 527  м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар газар эзэмших эрх олгогдсон, улмаар Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А241 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг нь 5 жилээр сунгаж, 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулж, мөн өдөр газар эзэмших эрхийн 0378981 дугаар гэрчилгээ олгогдсон, улмаар 2017 оны 04 дүгээр сарын 10, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах, замын ажил гүйцэтгэгч “Б” ХХК-д өөрийн эзэмшлийн газраас 17 м.кв газар олгож, кадастрын зурагт өөрчлөлт оруулах талаар тус тус хүсэлт гаргасан, улмаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн маргаан бүхий А618 дугаар захирамжаар газрын хэмжээг багасгаж, иргэн Ш.Мт 1332501431 нэгж талбарын дугаар бүхий 511 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдсон, хэргийн оролцогчид эдгээр үйл баримтуудыг үгүйсгэж мэтгэлцээгүй байна.

5. Анхан шатны шүүх Нийслэлийн Засаг дарга 2018 оны А618 дугаар захирамжаар гуравдагч этгээд  Ш.Мт 511 м.кв газар эзэмшүүлсний улмаас нэхэмжлэгч Ч.Эгийн газар эзэмших, эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй талаар үндэстэй зөв дүгнэсэн байна.

5.1. Тодруулбал, Хавтаст хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1\1551 дүгээр албан бичгийн хавсралтаар ирүүлсэн нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газрын мэдээллийн сангийн зурган мэдээллүүд, зурган мэдээллүүдийг сансрын зургаар давхцуулан гаргасан зураглал[1], нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмшил газрын кадастрын зургууд, шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ч.Э, гуравдагч этгээд Ш.М нарын эзэмшил газар давхцаагүй болох нь тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, нэхэмжлэгч Ч.Эгийн “миний газартай давхцуулсан” гэсэн үндэслэлээр “гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны А618 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан.

6.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ч.Эгийн эзэмшил газарт байрших БНХАУ-ын иргэн Ж Ч-н өмчлөлийн гэх 800 м.кв орон сууц нь гуравдагч этгээд Ш.Мын (эрх залгамжлагч А.А) газартай залгаа зарим хэсгээр  давхцалтай болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгч Ч.Э уг орон сууцны эзэмшигч, өмчлөгч гэсэн агуулгаар уг орон сууц гуравдагч этгээдийн газартай давхцалтай талаар ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага  гаргаж маргаагүй байх тул шүүх энэ тухайд тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй, харин түүний “газар давхцуулан эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлээр маргасан хүрээнд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Нийслэлийн Засаг даргын гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн шийдвэрийн улмаас нэхэмжлэгч Ч.Эгийн газар эзэмших эрх хөндөгдөөгүй, Газрын тухай хууль зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй талаар болон бусад үндэслэлээр үндэслэлтэй зөв дүгнэж шийдвэрлэсэн байхаас гадна анхан шатны шүүх  “...нэхэмжлэгч Ч.Эд газар эзэмших эрхээ шилжүүлсэн өмнөх газар эзэмшигчид болох Монгол Улсын иргэн Л.Д, Б.Б, БНХАУ-ын иргэн Ц нарын газар эзэмших эрх нь газар эзэмших эрхээ бусдад шилжүүлснээр эрх, үүрэг нь дуусгавар болсон гэж үзэж, нэгэнт дуусгавар болсон өмнөх газар эзэмшигч нарын газар эзэмших эрхийн талаар дүгнэх боломжгүй ...” гэж үзсэн нь үндэслэлтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

6.2. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс зөвхөн Нийслэлийн Засаг даргын 2018 оны А|618 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул шүүх уг захирамж, хууль зүйн үндэслэлтэй эсэх, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхийг нэхэмжлэгчийн “газар давхцуулж эзэмшүүлсэн нь хууль бус гэж” маргасан хүрээнд хянаж, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, шийдвэрлэсэн нь дээр дурдсан хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцсэн байна.

 

7. Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... нэхэмжлэгчийн газарт баригдсан барилгыг анх хэзээ барьж, улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх талаар үл хөдлөх хөрөнгийн газраас лавлагаа баримт гаргуулах хүсэлтийг нэхэмжлэгч гарган боловч шүүх хүлээж аваагүй, энэхүү маргааныг шийдвэрлэхэд хамгийн чухал ач холбогдолтой баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон, ... анх гуравдагч этгээд эсхүл нэхэмжлэгч анх газрыг эзэмшсэн эсэхийг шүүх дүгнэж чадаагүй .... маргаан бүхий газрыг өмнө нь эзэмшиж байсан иргэдээс нэхэмжлэгч шилжүүлж авсан тул өмнөх газар болон түүний хэмжээ чухал ач холбогдолтой ... өмнөх бүх эзэмшигч нарын газрын хувийн хэргийг шаардсан боловч хариуцагч дутуу ирүүлсэн, 2006 онд Б шилжсэн газрын хувийн хэргийг хариуцагч ирүүлээгүй  энэ талаарх дүгнэлтийг шүүх хийгээгүй ... хэрэгт ач холбогдол бүхий баримтыг дутуу цуглуулсан, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байхад зөрчөөгүй гэж үндэслэлгүй дүгнэлт өгч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 715 шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                 Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ

 

[1] 1-р ХХ-ийн 144-154 дэх тал