| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2020/0541/Э |
| Дугаар | 562 |
| Огноо | 2020-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 562
2020 07 09 2020/ШЦТ/562
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Б.Чимгээ,
Шүүгдэгч О.Э /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Эт холбогдох эрүүгийн 2011010580661 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Боржигон овгийн О.Э, 1985 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Сайхан овоо суман төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежир мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депод жолооч ажилтай, ам бүл 4, хамтран амьдрагч болон 2 хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь эхийн 5 дугаар гудамжны 171б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД:.................................................................../
Шүүгдэгч О.Э нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 17-444 тоотод согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Сугарсүрэнгийн нүүрэн тус газар цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч О.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-46х/ “2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 19:00 цагийн үед ажлаа тараад гэртээ ирсэн. Орж ирэхэд гэр орон замбараагүй, хоол унд хийгээгүй, эхнэр архи уусан юм шиг болохоор нь уурласан. Тэгэхээр би хоол нэхээд уурласан чинь Сугарсүрэн дэлгүүр орж бэлэн гоймон 2 ширхэг, 0,33 литрийн Хараа нэртэй архи авчраад ихэнхийг нь би өөрөө уусан. Дахин би өөрөө дэлгүүр орж 0,33 литрийн Хараа архи авчраад ганцаараа уугаад тасарсан. Би архи уучихаад эхнэрээ архи уусанд уур хүрээд хэрэлдэж маргалдаж байгаад цохичихсон ...” гэх мэдүүлэг.
Хохирогч Ч.Сугарсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-16-17х/ “2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 17-444 тоотод байх гэртээ 1 нас 2 сартай хүүхэдтэйгээ байж байхад нөхөр Эрдэнэ-Очир орж ирээд карт хаана байна дэлгүүр ороод надад хоол архи аваад ир өлсөж байна гэсэн. Би өдөр нь хамаатны эгч Эрдэнэчимэгтэй нэг шил 0,33 граммын архи уусан байсан юм. Тэгээд би дэлгүүрээс 0,33 граммын архи авчирч өгснийг Эрдэнэ-Очир уучихаад агсан тавиад хэрүүл хийж байснаа гараараа баруун нүд рүү цохиж хөхрүүлсэн. Тэгээд унтахгүй хэрүүл хийгээд байхаар нь цагдаа дуудсан … өмнө нь 2020 оны 2 дугаар сард цагаан сарын өмнө миний нүд хавдаж, цус хуртал нь цохиод баривчилгаанд явж байсан. Энэ явдлаас хойш цамцаараа ороолгоод гэмтэл учруулахгүй цохиод байдаг байсан. Янхан гичий гэх зэргээр доромжилдог ...Уг нь эрүүлдээ бол хүн шиг л байдаг, архи уучихаараа л болохгүй, асуудал гаргах гээд агсан тавиад байдаг хэрүүл хийгээд байдаг. Би одоо гомдол саналгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №5938 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-23-24х/ “Ч.Сугарсүрэнгийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэх дүгнэлт, Шүүгдэгч О.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-29х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41х/, Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-28х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Э нь 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 17-444 тоотод согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Сугарсүрэнгийн нүүрэн тус газар цохиж, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд зулгаралт бүхий гэмтэл үүсгэжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос “...миний баруун нүд хөхрөөд хавдчихсан байсан ... өмнө нь 2020 оны 2 дугаар сард цагаан сарын өмнө миний нүд хавдаж, цус хуртал нь цохиод баривчилгаанд явж байсан. Энэ явдлаас хойш цамцаараа ороолгоод гэмтэл учруулахгүй цохиод байдаг байсан. Янхан гичий гэх зэргээр доромжилдог ...Уг нь эрүүлдээ бол хүн шиг л байдаг, архи уучихаараа л болохгүй, асуудал гаргах гээд агсан тавиад байдаг хэрүүл хийгээд байдаг ...” гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч О.Э гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч, хохирогч Ч.Сугарсүрэнг байнга зоддог, хэл амаар доромжилж, айлган сүрдүүлдэг, дарамталдаг болох нь мөн нотлогдож байна.
Иймд шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Эоос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Хохирогч Ч.Сугарсүрэн нь шүүгдэгчээс энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол нэхэмжлээгүй ба гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч О.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Э нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.