| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2020/0542/Э |
| Дугаар | 563 |
| Огноо | 2020-07-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 563
2020 07 09 2020/ШЦТ/563
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Б.Чимгээ /томилолтоор/,
Шүүгдэгч А.Н /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Нт холбогдох эрүүгийн 2011000000662 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Боржигин овгийн А.Н, 1977 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа таксинд явдаг гэх, ам бүл 3, 2 хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консул 7 дугаар гудамжны 181 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД:......................./.
Шүүгдэгч Боржигин овгийн А.Н /РД:Т........................../ нь 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тус дүүргийн “Хүүхэд хөгжлийн төв”-ийн хашаанд орших гэртээ Б.Бүтэдтэй маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч А.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч А.Наас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-24-26х/ “...би Бүтэдийн биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт гэмтлийг учруулсан. Хацар луу 1 удаа цохиж учруулсан ...” гэх мэдүүлэг.
Хохирогч Б.Бүтэд мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-8-10х/ “...би өөрийн хамтран амьдрагч Нэргүйбаатартай танилцаад 1 жил хамтран амьдраад 1 сар гаруй хугацаа өнгөрч байна. Бид хоёрын дундаас гарсан үр хүүхэд байхгүй би өөрөө 3 хүүхэдтэй тэр 3 дээрээ ирэн очин байдаг юм. Нэргүйбаатар бид 2 Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо гэр бүлийн хөгжлийн төвийн хашаанд хамтран амьдарч байсан бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 23-ны өглөө Нэргүйбаатартай цуг бид хоёр Мөөгийн гэрт очоод цуг сууж байгаад хамтдаа гэр лүүгээ харьцгаасан тэгээд манайд Мөөгий нилээн сууж байгаад гэр лүүгээ яваад өгсөн хойгуур Нэргүйбаатар бид 2 урд хашааны манаач Батмөнх ахын гэрт орж цуг нэг шил архи ууж дуусгачихаад Нэргүйбаатар бид хоёр гэртээ ороод сууж байтал Нэргүйбаатарын утас нь дуугараад нэг эмэгтэй яриад байхаар нь уур хүрээд би баахан уурлаад орилж байтал нүүр лүү гараараа нэг удаа цохиод авахаар нь би хүн аллаа гээд орилсон чинь Батмөнх ах гэр лүү орж ирсэн. Тухайн үед Нэргүйбаатар миний хоолойноос багалзуурдаад зогсож байсан чинь Батмөнх ах цагдаа дуудна гэсэн чинь Нэргүйбаатар зугтаасан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Батмөнх мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-15-16х/ “...би гэрээсээ гараад 00 орох замд Нэргүйбаатарын гэрээс хүн аллаа гэх эмэгтэй хүний хоолой сонсогдохоор нь Нэргүйбаатарын гэр лүү яваад орсон чинь Нэргүйбаатар Бүтэдийн хоолойг багалзуурдчихсан зогсож байхаар нь би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №6170 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-17-18х/ “Б.Бүтэдийн биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт,
Шүүгдэгч А.Нын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-34х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Боржигин овгийн Алтансангийн Нэргүйбаатар /РД:ТГ77052216/ нь 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тус дүүргийн “Хүүхэд хөгжлийн төв”-ийн хашаанд орших гэртээ Б.Бүтэдтэй маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт бүхий гэмтэл үүсгэжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч А.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч Б.Бүтэд нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэжээ.
Иймд шүүгдэгч А.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Наас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч А.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Н нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.