Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 00193

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2017/00193

Хөвсгөл аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1993 онд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 43 дугаар гудамжны 06 тоотод оршин суух, РЭ93022627 дугаар регистртэй, Баяжих овогт Батжаргалын Отгонжаргалын

Хүүхдийн эцэг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2017/00017/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Б.Отгонжаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Отгонжаргал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр Д.Батмягмартай 2008 онд анх танилцан үерхэж байгаад, 2009 онд нэг гэрт орж хамтран амьдарсан. Хамтдаа амьдрах хугацаанд 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүү О.Батболд, 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр охин О.Батцэцэг нарыг төрүүлсэн юм. Бид энд тэнд ажилтай байдаг байсан учир гэрлэлтээ батлуулж чадаагүй байсан бөгөөд хүүхдүүдийн овгийг би өөрийн нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан байсан. Гэтэл нөхөр Д.Батмягмар 2013 онд зуурдаар нас барж, би хоёр хүүхдийн хамт хадам аавынхаа гэрт амьдарч байна. 2013 онд Д.Батмягмартай хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгон, хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байсан боловч Д.Батмягмараар овоглоогүй байна гээд тэтгэмж өгөхөө болсон. Иймд хүү О.Батболд, охин О.Батцэцэг нарын төрсөн эцэг нь Д.Батмягмар мөн болохыг тогтоолгох шаардлагатай болсон тул хүсэлтийг минь шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Отгонжаргал нь хүүхдийн эцэг тогтоолгох тухай шаардлага бүхий хүсэлт шүүхэд гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Боржигон овогт Дугарсүрэнгийн Батмягмар /РЭ91040219 дугаар регситртэй/ ослын улмаас 2013 оны 2 дугаар сарын 21-ний өдөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, гэрч Ё.Дугарсүрэнгийн “...2013 оны 02 сард хүү Батмягмар нь гэртэйгээ шатаж ослоор нас барсан...” гэх мэдүүлэг,  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэгчийн олгосон “...Боржигон овогт Дугарсүрэнгийн Батмягмар, 22 настайдаа 2013 оны 2 дугаар сарын 21-ний өдөр ослоор нас барсныг 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдөр нас барсны бүртгэлийн 50-т бүртгэв...” гэх бичилттэй №0000110509 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдлоо.

Нэхэмжлэгч Б.Отгонжаргал, талийгаач Д.Батмягмар нар 2009 оноос хамтран амьдарч байсан ба тэдний дундаас 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүү О.Батболд, 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр охин О.Батцэцэг нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 386 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар, №0000487872-494, №0000850088-951 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “РЭ93022627, Батжаргал овогтой Отгонжаргал нь 13 дугаар багийн 42-06 тоотод ам бүл 3, Д.Батмягмартай хамтран амьдарч байгаад 2013 онд нас барсан болох нь үнэн” гэх бичилттэй тодорхойлолт, Хөвсгөл аймгийн “Энэрэл” өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн “Б.Отгонжаргал, 25 настай, эм, 2011 оны 07 сарын 20-нд 28 нед-тэй өрхийн эмчийн хяналтад орж байсан нь үнэн” гэх бичилттэй тодорхойлолт, гэр бүлийн хамт авахуулсан гэрэл зураг, гэрч Д.Бат-Эрдэнийн “...Батмягмар нь миний төрсөн дүү юм... Отгонжаргал, Батмягмар нар нь 2009 оноос хамт амьдарч байсан. Хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2 хүүхэд төрсөн. Охин, банди хоёртой. Манай дүү Батмягмар нь 2013 оны 02 сард нас барсан... 2010 онд хүү Батболд, 2012 онд охин Батцэцэг нь төрсөн... одоо ээжтэйгээ манай аавтай хамт амьдардаг... Батболд, Батцэцэг нар нь Батмягмарын хүүхдүүд мөн. Батмягмар нас барах хүртэл нэг гэртээ хамт амьдарцгааж байсан. Ам бүл 4 байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ё.Дугарсүрэнгийн “...Би Батмягмарын аав нь юм. Отгонжаргал манай бэр юм... Отгонжаргал болон Батмягмар нар нь 2009 оноос манай хашаанд гэр бариад хамт амьдарч байсан. Би гэр барьж өгсөн юм. 2010 онд том хүүг нь төрснөөс хойно манайхаас хадаг өгч Отгонжаргалыг гуйсан. 2012 онд охин Батцэцэг төрсөн. Хурим найр хийх боломжгүй байсаар 2012 он болсон... албан ёсоор хурим найр хийгээгүй учир гэрлэлтээ батлуулаагүй байсан байх... 2010 онд хүү Батболд, 2012 онд Батцэцэг нь төрсөн, одоо ээжтэйгээ манайд амьдардаг... Батболд, Батцэцэг нар нь Батмягмарын хүүхдүүд мөн...” гэх мэдүүлэг, Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “РЭ93022627, овог Баяжих, эцэг эхийн нэр: Батжаргал, нэр Отгонжаргал, гэр бүлгүй болохыг тодорхойлов” гэх бичилттэй 00/000556 дугаартай гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа зэргээр нотлогдож байх тул хүү О.Батболд, охин О.Батцэцэг нарын төрсөн эцгээр талийгаач Д.Батмягмарыг тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар  зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү О.Батболд, 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин О.Батцэцэг нарын төрсөн эцэг Боржигон овогт Дугарсүрэнгийн Батмягмар  мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ОТГОНБЯМБА