Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Хэргийн индекс: 180/2019/0038, 47/Э

 

            Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

            Нарийн бичгийн дарга:                    Г.Отгонзаяа,

            Улсын яллагч:                                  Г.Мөнхболд,

            Гэрч:                                                   Ц.Болдоо,

            Хохирогч, хохирогчийн

            хууль ёсны төлөөлөгч

            нарын өмгөөлөгч                             Г.Амарсайхан,

 

            Хохирогчийн хууль ёсны

            төлөөлөгч                                          Б.Т, Р.А, Э.Г,

            Хохирогч                                            Ш.Б,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                  С.Нарангэрэл, Х.Биязхан,

            Шүүгдэгч                                            Т.Ц нарыг оролцуулан

 

            Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ц-д холбогдох 1839.......дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Т.Ц

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч Т.Ц нь 2018 оны 08 дугаар сарын 05-ны шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын “Чандганы тал” гэх газарт 25-98 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дугаар зүйл “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна: а/ замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс ирж яваа жолооч гэрлээ үе үе дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 29-47 СҮА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж, Б.Т, Т.Х, Д.И нарын амь насыг хохироосон, иргэн Ш.Б, Г.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Ц нь 2018 оны 08 дугаар сарын 05-ны шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын “Чандганы тал” гэх газарт 25-98 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дугаар зүйл “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна: а/ замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс ирж яваа жолооч гэрлээ үе үе дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 29-47 СҮА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж, Б.Т, Т.Х, Д.И нарын амь насыг хохироосон, иргэн Ш.Б, Г.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

            1. Хохирогч Г.Цын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Улаанбаатар  хот руу цагаа идээгээ борлуулахаар 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн 25-98 ХЭА улсын дугаартай портер маркийн автомашинд ачаад урьд нь надтай хамт миний машиныг барьж явдаг байсан найзын хүү Цг машин бариулаад ээж ааваас нь гуйж аваад мөн хүргэн Отай бид гурав 16 цагийн үед Баян-Адрага сумаас Улаанбаатар  хот руу гарсан. ...Мөрөн сум өнгөрөөд явж байхад О зүүрмэглээд унтаж байсан. Би жолоочийн хажуу талд сууж явсан. Тэгээд Чандганы замд ороод явж байхад өөдөөс хурц гэрэл туссан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн кавин дотор хөдөлж чадахгүй машины дөрвөн дугуй нь дээшээ харчихсан байсан. Жолооч Ц үрүүл дээрээ миний хажуу талд О хаалганы хажууд байх шиг харагдсан. Тэгээд би урд талын цонхооор мөлхөж гараад Оы бүсийг салгаад Ц, О нарыг машинаас гаргасан. Тухайн үед их сандарчихсан балмагдсан байсан. Тэгсэн замын урд нэг хүн хашгараад байхаар нь харсан чинь замын урд суудлын машин уначихсан байсан. Тэгээд зам дээр сууж байхад түргэний машин ирж анхны тусламж үзүүлсэн... Би зүйрмэглэх вий гээд хааяа харж явсан тэгэхэд хараатай л байгаа юм шиг харагдсан. Нэг мэдэхэд цэхийсэн гэрэл орж ирж байгаа харагдсан. Тэгсэн тас буугаад аваар болчихсон... Тухайн үед дээшээ харсаныг нь мэдэхгүй, дараа нь харахад зам хөндлөн дээшээ харчихсан байсан... Би өчигдөр буюу 08 сарын 04-ний өглөөгүүр Цг гэрээс нь аваад сумаар дайраад бичиг энэ тэр гэж яваад оройхон наашаа гарсан. Урьд өдөр нь хаагуур юу хийж явсныг мэдэхгүй байна...  ” гэх мэдүүлэг /1-р хх 17-18 тал/

            2. Хохирогч Ш.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос хүргэн Б.Түвшинтөгс, талийгаач охин Б.Т, ач охин Г.Х, И гэх хүний хамт Б.Түвшинтөгсийн эзэмшлийн 29-47 СҮА улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 17 цагийн орчим гарсан. Анх Улаанбаатар  хотоос гарахдаа талийгаач охин Б.Т машинаа жолоодоод гарсан. Тэгээд Хэнтий аймгийн Чандганы тал гэх газар ирээд бид машинаас бууж бие 3 засчихаад манай хүргэн Түвшинтөгс машинаа жолоодоод хөдөлсөн. Тэгж хөдөлсний дараа ойролцоогоор 10 орчим минут явсан байх бидний өөдөөс хурц гэрэлтэй машин цагаан зурвас даваад ороод ирсэн. Тэгээд нэг ухаан ороход машины гадаа хэвтэж байсан. Миний зүүн талын хөл ямар ч мэдээгүй байсан. Тэгээд түүнээс хойш болсон үйл явдлыг санахгүй байна. Осолд орохын өмнө манай талийгаач охин Б.Т ядарч байна гээд нөхөр Түвшинтөгсөд жолоогоо шилжүүлсэн юм. Яг осол болох үед манай хүргэн Б.Түвшинтөгс машинаа жолоодож байсан... Манай хүргэн Түвшинтөгс машин жолоодоод жолоочийн хажуу талын суудал дээр талийгаач охин Б.Т, жолоочийн арын суудал дээр би, миний хажуу талд буюу арын суудлын голд талийгаач зээ охин Т.Х, түүний хажууд талийгаач И сууж байсан. Бид бууж бие засаад буцаж хөдлөөд 10 орчим минут болсон тул осол болох үед би сэрүүн байсан. Болсон үйл явдлыг сайн санаж байна. Бидний өөдөөс гэрлээ шилжүүлэхгүйгээр цагаан зураасыг даваад л орж ирсэн.. Осол болохоос 2-3 хоногийн өмнө Улаанбаатар хот руу гарсан. Тухайн үед Түвшинтөгсийн ээж нь элэгний хагалгаанд орно гэж бйасан. Түвшинтөгс осол болохын урд өдөр эхнэр Б.Ттэй цуг хоносон байх... Сүхбаатар аймгаас Түвшинтөгсийн ээж хагалгаанд орно гэж бид Улаанбаатар хот руу явсан. Тэгээд түүний ээж хагалгаанд орсны дараа л Улаанбаатар хотоос гарсан... Миний зүүн талын 4 хавирга цуурч хугарсан, зүүн хөлний түнх хугарч хагалгаанд орж солиулсан... Миний хувьд маш их гомдолтой байна. Осол болоод 2 сарын хугацаа өнгөрч байхад портерийн жолооч болон түүний ар гэрээс нэг ч хүн уулзаагүй, утсаар ч яриагүй гомдолтой байна. Тухайн зам тээврийн ослыг портерийн жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байна. Би өөрийн охин болон ач охиноо алдсан. Дээрээс нь эрүүл мэндээрээ хохирчихоод байна. Гэтэл гэм буруутай жолоочийн талаас бидэнд ямар ч мөнгөний тусламж үзүүлээгүйд маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шалгуулж буруутай жолоочид хариуцлага хүлээлгэмээр байна... “ гэсэн  мэдүүлэг /1-р хх 20- 22 тал/          

            Хохирогч Ш.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “... мэс засалд орсон баримтаа гээчихсэн байна лээ. 3 сая гаран төгрөгөөр түнхний үеээ солиулсан. Харин эмчилгээ хийлгэсэн баримтуудаа бөөгнүүлээд  цаасан дээр наагаад өгч байгаа. Одоо нийт эмчилгээ, мэс засалд орсоно баримтуудаа нийлүүлээд 5.944.200 төгрөг нэхэмжилж байна. Цаашид мөнгө нэхэмжилнэ, сэтгэл санаагаар хохирсон... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 27 тал/

            3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Р.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 03-ны 18 цагийн орчим манай ээж Д.И Улаанбаатар хотоос Сүхбаатар аймаг руу Түвшинтөгс ахтай машинтай гарлаа гэж утсаар ярьсан. Тэгээд тэр шөнө буюу 2018 оны 08 сарын 04-ний шөнийн 03 цагийн орчим намайг гэртээ унтаж байхад Түвшинтөгс ахын дүү Төмөртогоо ирээд нөгөө хэд чинь Хэнтий аймагт Чандганы тал гэх газар зам тээврийн осолд орчихсон байна гэсэн. Тэгээд би өглөө 08 цагийн үед Хэнтий аймагт очиход манай ээж Д.И, Түвшинтөгс ахын эхнэр Б.Т, охин Т.Х нар нас барсан байсан. ...талийгаачийн оршуулгын зардалд 4.500.000 төгрөг, манай талийгаач ээж 3 сая төгрөгийн тэтгэвэрийн зээлтэй байсан. Тиймээс буруутай талаас нийт 10 сая төгрөг нэхэмжилнэ... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 29 тал/

            4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 08 сарын 03-наас 04-нд шилжих шөнө 01 цагийн орчим манай эгч Б.Т, түүний нөхөр Түвшинтөгс, манай аав Б, Түвшинтөгсийн охин Х, Д.Ичиноров нар нь Улаанбаатар хотоос Сүхбаатар аймаг руу явж байх үедээ Хэнтий аймгийн Чандганы тал гэх газар зам тээврийн осолд орсон гэдгийг мэдсэн... Талийгаачийн оршуулгын зардал 13 сая төгрөг болсон. Тиймээс буруутай талаас оршуулгын зардлаас гадна сэтгэл санааны хохирлын мөнгө нэхэмжилмээр байна... ” гэсэн мэдүүлэг /1-р хх 31 тал/

            5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Хэнтий аймагт аваарт орж нас барсан Б.Т нь манай ээж, Т.Х нь манай төрсөн дүү байсан юм.  2018 оны 08 дугаар сарын 04-ний өглөө манай ээж, аав, дүү нар Улаанбаатар хотоос ирж байх замдаа зам тээврийн осолд орсон гэдгийг нь мэдсэн. Тэгээд тэр өглөө нь би ах нартайгаа Хэнтий аймаг руу очсон... Тухайн зам тээврийн ослыг портерийн жолоочийн буруугаас болсон гэж үзэж байна. Манай аавын жолоодож явсан машины явж байсан урсгалыг тэр портер машины жолооч сөрж орж ирээд зам тээврийн осол болсон гэсэн. Тиймээс портерийн жолоочид маш их гомдолтой байна. Бурууутай жолоочийн талаас бидэнд ямар ч утасламж үзүүлээгүй, ажил явдлын үеэр ч ирээгүй, нэг ч удаа утсаар яриагүй, уулзаагүй байна... талийгаачийн оршуулгын зардал 10 гаруй сая төгрөг болсон... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 33 тал/

             6. Гэрч Б.Түвшинтөгсийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...бид хэд 08 сарын 04-ний орой 18 цагийн үед Сүхбаатар аймаг руу буцахаар болоод эхнэрийн эзэмшлийн приус-20 маркийн машинтайгаа хажууд эхнэр суугаад эхнэрийн арын суудал дээр И эгч, голд нь манай охин, миний ард хадам аав суугаад Сүхбаатар аймаг руу наашаа хөдөлсөн.  Манай эхнэр хотод барьж чаддагүй болохоор хотоос өөрөө барьж гараад наашаа явж байгаад Багануур дөхөөд эхнэрт үрүүлээ шилжүүлсэн. Тэгээд Багануураас наашаа хөдлөхдөө эхнэрийг Жаргалтхаан өнгөрөөд надад жолоогоо шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд наашаа явж байгаад би нэг хэсэг зүйрмэглээд унтаад өгсөн байсан. Тэгсэн эхнэр намайг сэрээгээд нөгөө муухай зам чинь эхэллээ гэж хэлэхээр нь сэрээд харахад Чандганы зам ороод ирчихсэн машинаа замын хажууд зогсоочихсон байсан. Тэгээд эхнэр надад жолоо шилжүүлээд би машинаа бариад Сүхбаатар аймаг руу хөдөлсөн... Тэгээд эхнэрээс жолоо аваад удаагүй Чандганы замаар наашаа чигтэй 2-3 км хэртэй явж байхад өөдөс ирж явсан машин холын гэрлээ шилжүүлэхгүй байхаар нь би гэрлээ шилжүүлэээд гэрлээрэй дохисон чинь нөгөө машин гэрлээ шилжүүлэхгүй өөдөөс миний эгнээгээр шахаад ороод ирэхээр нь би сандраад баруун гартал руугаа дарах шиг болоход нөгөө машин өөдөөс ирж мөргөж тас хийсэн. Би баруун гар тал руугаа дарж амьжсанаа санахгүй байна. Тэгээд хоромхон зуур тас хийгээд машин замын хажуу руу эргээд дээшээ хараад зогссон. Тэгээд би бүсээ тайлаад хаалга түлхэж гараад охиноо дуудаад машинаа тойроод гүйсэн. Тэгсэн И эгч, охин хоёр цээжээрэй машинд дарагдчихсан байх шиг байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор машинд дарагдсан охиноо тэмтэрч үзэхэд гарт цус шиг юм мэдрэгдсэн. Тэгээд эхнэр лүү очиход эхнэр урд талын суудал дээр хавьчуулагдчихсан байсан. Тэгээд байж байтал замын хүмүүс ирээд машныг хажуу тал руу нь унагахад машинд даруулчихсан байсан охин маань өнгөрчихсөн байсан. Тэгсэн хадам аав арын цонхоор дуугарч байхаар нь хадам аавыг замын хүмүүс гаргасан. Тэгээд эхнэр урд талын суудал дээр амьсгаатай байхаар нь замын хүмүүсийг дуудаад эхнэрийг гаргах гээд татсан чинь эхнэр болио гээд гарч чадахгүй байхаар нь би суудлын бүсийг нь тайлаад гаргах гэсэн чадаагүй. Тэгсэн замын хүмүүс хөдөлгөж болохгүй гэж байсан. Тэгээд хамда аавын дэргэд суугаад тамхи татаад 10 минут орчим болоод эхнэр дээр очиход эхнэр амьсгалахгүй болчихсон байсан.  Тэгээд хүмүүс цагдаа дуудчихсан гэж байсан. Би тухайн үед уйлаад суусан. Харанхуй байсан болохоор надтай мөргөлдсөн машиныг сайн харж чадаагүй. Замын гол хэсэгт цагаан өнгийн машин дээшээ харчихсан байсан. Тэгээд эмч нар ирсэн... Надтай мөргөлдсөн машины жолооч нойрмоглоод миний явж байсан эгнээ рүү ороод ирсэн гэж бодож байна... би гэрлээ шилжүүлээд дохиод байхад тэрийг харахгүй гэрлээ шилжүүлэхгүй өөдөөс ороод ирсэн. Хэрэв нойрмоглоогүй хүн байсан бол намайг гэрлээ шилжүүлэхэд гэрлээ адилхан шилжүүлмээр юм... Би 60-70 км цагийн хурдтай явсан... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 34-35 тал/

             7. Гэрч Г.Оы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Хэнтий аймагт орж ирээд хоолонд орчихоод шууд Улаанбаатар хот гарсан. Хэнтий аймгийн Мөрөн сум өнгөрөөд явж байсан. Хүмүүс Чандганы тал гэдэг юм байна лээ. Машин Ц бариад явж байсан. Голын суудал дээр Ц сууж  явсан, би захад буюу хаалганы хажууд суугаад арагш суудлын түшлэгээ налаад явж байсан. Би унтаагүй сэрүүн явж байсан. Өөдөөс хурц гэрэл туссан тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Чимээ гараад л байсан би суудлын бүсээ тайлж чадахгүй нилээд удсан. Намайг суудлын бүстэйгээ ноцолдож байхад Ц портер машины урд шилээр гадагш гарсан. Би дараа нь машинаас гарсан. Би Цг машинаас татаж гаргасан. Цг машинаас гаргаад байж байтал замын урд талд нэг эрэгтэй хүн уйлаад л энд хүн байгаа ш дээ гаргаж өгөөч гээд хашгираад байсан. Ц ухаантай байсан. Хөлнөөс нь цус гарч байсан. Би аль хөл нь гэдгийг нь санахгүй байна. Цгийн баруун гарын хуруу хэсгээс цус гарч байсан. 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шөнө 01 цагийн орчим осол гарсан. Намайг машинаас гарахад замаар явж байсан машинууд ирээд зогсчихсон хоёр талаар гэрлээ тусгаж байсан. Би замын урд талд гарахад улаан өнгийн машин байсан. Дөрвөн дугуй нь дээшээ харчихсан байсан. Машины дор хоёр эмэгтэй хүн даруулчихсан байсан. Миний сууж явсан машин дөрвөн дугуй дээшээ харчихсан байсан. Машины ачаан дээр байсан цагаан идээнүүд асгарсан байсан... “ гэсэн мэдүүлэг /1-р хх 36-38 тал/

            8. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №54 дугаартай: “...

            1. Талийгаач Д.И-ын биед нүүрний ясны ба духны хөндийн өмнөд ханын хугарал, сээрний нугалмын гэмтэл, нугас тасрал, цээжний хөндийн хавсарсан гэмтэл, олон хавирганы хугарал, цээжний хөндий дэх цус алдалт, өвчүү ясны хугарал, гарын бугалга, шуу ясны хугарал, гуяны доод хэсгийн зөрсөн далд хугарал, дух, зовхи, эрүү, хацар, хөх, уруул, гуя, өвдөг, шилбэний зөөлөн эдийн няцрал, шагай, тавхайн зулгаралт, гарын арьс хууларсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

            Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтлүүд тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.2, 3.1.6, 3.1.10 заалтаар хүнд гэмтлүүдэд хамаарна. Харин хугарлууд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Дух, зовхи, эрүү, хацар, хөх, уруул, гуя, өвдөг, шилбэний зөөлөн эдийн няцрал, шагай, тавхайн зулгаралт, гарын арьс, хууларсан шарх бүхий гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

            2. Талийгаач нь дээрх хүнд гэмтлийн улмаас дотуур цус алдалт, нугасны шокод орж нас баржээ... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн /74-75 тал/

            10. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №374 дугаартай: “...

            1. Г.Цын биед зүүн хөлийн шагайн дотор хавчаар ясны хугарал, гадна тахилзуур ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь зүүн хөлийн шагайн доторт хавчаар яс, тахилзуур ясны хугарал үүссэн байна.

            3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            5. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын

2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.         

            6. Цаашид дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр буюу 30% алдагдана... “ гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 84 тал/

            11. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №391 дугаартай: “...

            1. Т.Цгийн биед зүүн хөлийн дунд чөмөгт яс, шилбэ ясны хугарал, баруун гарын IV, V-р шивнүүр ясны бяцарсан хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь зүүн хөлийн дунд чөмөгт яс, шилбэ ясны хугарал, баруун гарын IV, V-р шивнүүр ясанд хугарлууд үүссэн байна.

            3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.   4. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна.

            5. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 91 тал/

            12. Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №464 дугаартай: “...

            1. Ш.Бгийн биед зүүн хөлийн дунд чөмөгний хүзүүний далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөх нь эдгэрэлтийн байдлаас хамаарна... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 99 тал/

            16. Шүүгдэгч Т.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр аав, ээжийн найз Наранзул эгч манай гэрийн утас руу залгаад аав, ээжтэй юм ярьж байгаад надтай утсаар яриад маргааш миний машиныг бариад цагаан идээ ачаад Улаанбаатар хот руу яваад өгөөч гэж гуйсан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн үед гэртээ байж байхад Наранзул эгчийн нөхөр Ц, О нар манай гадаа Наранзул эгчийн 25-98 ХЭА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгээд тэр хоёр намайг гэрээс аваад би шууд машиныг нь бариад Баян-Адарга сум руу явсан. Тэгээд суман дээр ирж түлш, цагаан идээнийхээ гарал үүслийн бичгийг аваад О ахын гэрээс хөргөгч аваад 15 цагийн үед аймгийн төв рүү бид гурав гарсан. Тэгээд нар жаргаад бүрий болж байхад аймаг руу орж ирээд хот гардаг Элит мандал хоолны газрын гадаа зогсож бид гурав хоолонд орсон. Тэгээд хоолоо идчихээд Тэс петровис шатахуун түгээх станц орж түлшээ авчихаад Улаанбаатар хот руу гарахад гадаа харанхуй болчихсон байсан. Тэгэд О, Ц бид хэд хоорондоо намрынхаа ажлын талаар юм яриад Өлзийтийн самбар өнгөрөөд явж байхад нилээн цаанаас машины гэрэл тусаад гарч ирж байсан. Тухайн үед би 40-с 50 миллийн хурдтай явж байхад нөгөө машины гэрэл өөдөөс ойртоод ирсэн. Тэр үед гэнэт гэрлийн гялбаанд ороод би сандраад хурдаа хасаад тоормос гишгэх үед нөгөө машин өөдөөс хурдтай орж ирээд миний машинтай мөргөлдсөн. Тэгээд нэг мэдсэн эмнэлэгт ирсэн байсан... Би Баян-Адарга сумаас Чандганы тал хүртэл дан өөрөө жолоо барьсан... Тонн гаран цагаан идээ  ачиж явсан байх, яг хиллэж үзээгүй болохоор сайн мэдэхгүй... Би эгнээгээрээ явж байхад гэрэл гялбаад нөгөө машин урсгал сөрж орж ирээд аваар болсон... Нөгөө машины буруугаас болсон гэж бодож байна. Нөгөө машин хурц гэрэлтэй өөдөөс гэнэт ороод ирэхээр нь би хурдаа хасаад тооромз гишгэсэн. О ах нөгөө машины тооромзолсон мөр цагаан зураас давж орж ирсэн байна гэж надад хэлсэн... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 148-150 тал/

            19. Иргэний нэхэмжлэгч Б.Цэрэндэжидийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай Фэйр Валуэшн ХХК-наас тус хэрэг дээр үнэлгээний №11630204, 11629700, 019 дугаартай үнэлгээнүүдийг гаргасан ба нийт 696.000 төгрөгийг нэхэмжилж байна... 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр №11630204, 11629700 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа Хэнтий аймгийн автотээврийн үндэсний төвийн оношилгооны дүгнэлт, ослын дараах автомашины үзлэг хийсэн фото зураг зэргийг үндэслэн хохирлын үнэлгээнй /ESTIMATOR/ программыг ашиглан үнэлгээ тогтоосон. Мөн шинжээчийн №019 дугаартай дүгнэлтийг гаргахдаа тухайн цаг хугацаанд Нарантуул зах дээр цагаан идээ борлуулдаг худалдаачдын борлуулж буй үнэ ханшийг судалж үнэлгээг тогтоосон...  ” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 235 тал/

            21. Гэрч А.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хувийн ажлаар Улаанбаатар хот орчихоод Сүхбаатар аймаг руу буцаж явахад Чандганы тал гэх газар зам тээврийн осол гаргасан байсан. Тэр хоёр тээврийн хэрэгслийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь манай Сүхбаатар аймгийн тээврийн хэрэгсэл байсан... Манай машин тус ослын хажуугаар гарч явахад цагдааа нар хамгаалалт авчихсан манай машиныг зогсоосон. Тэгээд машинаас буугаад харахад приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь замынхаа урд талд онхолдсон байдалтай дотор нь зорчиж явсан гурван хүн нь нас барчихсан байдалтай байсан. Нөгөө портер маркийн тээврийн хэрэгсэл нь зам дээр дээшээ харсан байдалтай онхолдсон  байсан. Цаг хугацаа өнгөрсөн болохоор би зарим зүйлийг санахгүй байна... Намайг ослын газар явж таарахад цагдаа нар хамгаалалт авчихсан байсан ба хэргийн газарт хөндлөнгийн гэрчээр оролцууллаа шүү гэж хэлээд намайг хөндлөнгийн гэрчээр оролцуулж үзлэг хийсэн... ” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 240 тал/

            22. Гэрч П.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгаас Улаанбаатар хот руу явж байсан. Дорнод аймгаас 14 цагийн орчимд гараад Хэнтий аймагт буюу осол гарсан гэх газар шөнийн 01 цагийн үед очсон. Тэр үед осол аль хэдийн гарсан байсан. Гадаа бороо орж байсан болохоор газар нойтон байсан тул тэндээ хоноод гэгээ гарахаар хөдлөөд явсан. Шөнө очиход цагдаа нар буц гээд байсан. Миний машин чиргүүлтэй байсан болохоор эргэх боломжгүй тул тэндээ хоносон... Тухайн үед приус 20, портер маркийн автомашинууд мөргөлдсөн байсан... ” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 242-243 тал/

            23. Гэрч Х.Тогтохбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 66-53 УНВ улсын дугаартай Прадо 95 маркийн тээврийн хэрэгсэлтэй Дорнод аймгийн Халх гол сумаас Улаанбаатар хот руу буюу гэрлүүгээ буцаж явах замд 08 дугаар сарын 03-наас 07-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг Чандганы тал гэх газар явж байхад одоо улсын дугаарыг нь санахгүй байна ачаатай цагаан өнгийн портер  маркийн автомашин, улаан хүрэн өнгийн приус-20 маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан байсан. Тэгээд би тухайн машинууд дээр очоод Улаанбаатар хотын 102 дугаарын утас руу 80082240 дугаарын утаснаас залгахад 102 дугаараас Хэнтий аймгийн Цагдаагийн газартай холбогдуулж өгөөд би дуудлага мэдээлэл өгсөн юм. Тэгээд Хэнтий аймгийн цагдаагийн газрын жижүүүрээс хүн нас барсан байна уу ? гэж асуухаар нь би 2 хүн нас барсан байна гэж хэлсэн. Тэгсэн чинь эндээс одоо бүрэлдэхүүн гаргалаа гэж хэлсэн. Тэгээд би тэндээ цагдаа иртэл хүлээж байгаад шөнийн 04 цаг өнгөрч байхад тэр ослын газраас явсан юм... Би анх очиж харахад тэнд хүмүүс хэвтчихсэн нэг залуу орилж уйлаад тэрүүгээр нааш цаашаа гүйгээд байж байсан. Приус 20 маркийн автомашинд 4 том хүн, 1 хүүхэд явж байсан. Портер маркийн автомашинд 1 залуу, 2 хөгшин настай нийт 3-н эрэгтэй хүн явж байсан. Приус-20 маркийн  автомашины хойно сууж явсан 1 эмэгтэй хүүхэд, 1 эмэгтэй том хүн, урд сууж явсан 1 эмэгтэй том хүн нас барсан байдалтай байсан. Тэгээд приусны жолооч тэр нас барсан хүмүүсээ хараад мэдчихээд орилж уйлаад өнгөрч явж байгаа машин руу гүйж урдуур нь орчих гээд байхаар нь би бариад зогсож байсан юм. Портер маркийн машиныг жолоодож явсан гэх залуугийн 2 хөлийн чөмөгний яс хугарч их гэмтсэн, наад 2 хөшин хүмүүс нь бэртэж гэмтсэн нь гайгүй байсан... намайг тухайн зам тээврийн осол дээр явж очих үед надаас өөр хүмүүс тухайн зам тээврийн осол дээр надаас өмнө очоогүй байсан. Тухайн зам тээврийн осол гарсаны дараа би хамгийн түрүүлж очсон анхны хүн нь байгаа юм. Намайг очиход цаанаас нь машинууд ирж байгаа бололтой машинуудын машинуудын гэрэл гарч байсан. Би тухайн зам тээврийн осол гарсан байхыг хараад иргэний үүргээ биелүүлээд осолд орсон хүмүүст туслая гэсэн сэтгэлээр очсон юм... намайг очих тэр үед приус 20 маркийн машинд сууж явсан 1 эмэгтэй хөгшин хүн, 1эмэгтэй хүүхэд хоёр машинаас шидэгдэж нас барсан байдалтай гадаа байсан. Тэр хоёр нас барсан хүнийг тухайн приусыг жолоодож явсан гэх залуу очиж татаад үхчихлээ ш дээ гээд орилж уйлаад байсан. Тухайн приус машины урд талын жолоочийн хажуугийн суудалд сууж явсан нэг эмэгтэй хүн суудлын бүсээ зүүчихсэн учраас машинаасаа шидэгдээгүй машин дотроо чихэгдэж дарагдаад нас барсан байдалтай байсан. Машин нь их чихэгдэж тухайн эмэгтэйг их дарсан байсан учир нөхөртэй нь хамт татаж гаргах гээд хүчрээгүй юм. Тэгээд приусыг жолоодож явсан хүн машины урдуур гүйж орчих гээд байхаар нь би тэврээд байж байсан юм. Приус дотор сууж явсан нэг хөгшин эрэгтэй хүн машинаасаа гараад ирчихсэн чимээгүй тамхи татаад л тэнд суугаад байсан. Портер маркийн автомашинд сууж явсан хөгшин настай 2 эрэгтэй хүн мөн л машинаасаа гараад ирчихсэн чимээгүй тэнд зүгээр сууж байсан. Портер маркийн автомашиныг жолоодож явсан гэх залуу машинаасаа гараад ирчихсэн 2 хөл нь хугарсан байдалтай газар хэвтчихсэн ёолж орилоод байж байсан. Портер маркийн автомашины дөрвөн дугуй нь дээшээ хараад уначихсан зам дээрээ хөндлөн байрлалтай, приус 20 нь замаас гараад замын урд талын хажуу руу унаад бас дөрвөн дугуй нь дээшээ харчихсан байдалтай байсан. Тэгээд шөнийн 03 цагийн үед 2 эмч ирээд тухайн хүмүүсийг үзээд приус машинаас шидэгдсэн 2 эмэгтэй хүнийг болон түүн дотор байсан нэг эмэгтэй хүнийг нийт 3 эмэгтэй хүнийг нас барсан байна гэж байсан... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 245-246 тал/

            24. Хохирогч Ш.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Би хөгширснөөс үхсэн биш би нас өндөр болоод ойрын хараа жаахан муудсан ч гэсэн өөдөөс замын цагаан зураас даваад ирж байгаа машиныг харахдаа байлгүй... Тэгээд Чандганы тал гэх нэртэй газар ирээд бид машинаас бууж бие засчихаад манай хүргэн Түвшинтөгс машинаа бариад хөдөлсөн. Тэгээд ойролцоогоор 10 орчим минутын дараа өөдөөс их хурц гэрэлтэй машин замын цагаан зураас даваад ороод ирсэн. Манай машин өөрийнхөө эгнээнд явж байсан юм. Би яагаад өөрийнхөө эгнээнд явж байсан гэж баттай хэлээд байна гэхээр би жолоочийн арын суудал дээр сууж явахад өөдөөс ирж байгаа эгнээний машинууд надад тод харагдаж байсан. Мөн би машины хажуу талын цонхоор харахад замын хажуу талын үргэлжилсэн цагаан зураас болон замын урд талын шороон хөвөө цонхоор ойрхон харагдаж байсан. Тухайн осол нь Чандганы замын гол хэсэгт болсон байдаг. Манай хүргэн болохоор Чандганы зам хэлхэ гэж байхад эхнэрээсээ жолооны хүрдийг шилжүүлэн авч наашаа 10 орчим минут явахад зам тээврийн осол болсон. Тэгэхээр манай хүргэн ямар ч зүйрмэглэх цаг гараагүй, ер нь тэр хүмүүс өөрсдийгөө өмгөөлөхийн тулд ямар ч үг яриа гаргаж болно. Би ослын улмаас бэртэж гэмтсэн болохоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа учраас тэр туршилт энэ тэрд чинь орох боломжгүй байна... Би маш их гомдолтой байна. Миний охин болох Т, зээ охин Х, манай хүргэний хамаатан болох И гээд 3 хүний амь нас эрсэдсэн... “ гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 22-23 тал/

            25. Гэрч Б.Баасансүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би тухайн өдөр 41-24 УБО улсын дугаартай цагаан өнгийн микро маркийн тээврийн хэрэгсэлтэй Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас Улаанбаатар хот руу хүн тээвэрлээд явж байсан юм. Би тэр өдөр Баян-Адаргаас нар жаргаж байхад аймагт орж ирсэн. Тэгээд аймагт орж ирээд аймгаас хоёр гурван хүн авах ёстой байсан болохоор тэр хүмүүсээ аймагт хүлээж байгаад авсан. Тэгээд хүмүүсээ аваад аймгаас гарсан. Намайг аймгаас гарахад нилээн орой болчихсон байсан. Би яг хэдэн цаг болж байсныг бол санахгүй байна. Тэгээд Мөрөн сум дөнгөж өнгөрөөд явж байхад миний урд 4-с 5 км зайд нэг машин явж байгаа харагдсан. Тэгээд би нөгөө машин дээр дөхөөд очиход миний урд явж байсан машин тухайн осол дээр надаас өмнө ирчихсэн зогсож байсан. Би тухайн ослын газар машинаасаа буугаад харахад зам дээр цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл зам дээр дээшээ хараад уначихсан байсан. Мөн замынхаа урд талд нь улаан өнгийн приус маркийн машин дээшээ 4 дугуй нь харчихсан байсан. Тэгсэн миний урд талд ирсэн жолооч би сумын төв рүү түргэн дуудчихсан цагдаа нар ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд онхолдсон байгаа приус маркийн машин дээр очиход жолооч манай эхнэрийг авраач гээд орилоод байсан. Тэгэхэд приус маркийн машины хажуу талд жалганд 2 эмэгтэй хүн өнгөрчихсөн байсан. Тэгсэн дараахан нь замын нилээн хэдэн хүмүүс ирчихсэн би замын хүмүүстэй приус машиныг дээш нь буюу 4 дугуйн дээр нь босгоход жолоочийн хажуу талын суудал дээр нэг эмэгтэй хүн байсан. Тэгсэн машиныг дээш нь харуулсны дараа машинаас нэг нүдний шилтэй настай байрын өвгөн гарч ирээд ус уух хувьтай юм байна гэж хэлж байх шиг байсан. Тэгээд би шууд машин руу очиход манай зорчигч нар ажил оройтлоо явъя гэж хэлэхээр нь би машинаа аасаагаад хөдөлсөн. Тэгээд хөдлөхөд манай ээж талын хамаатан О гэх ах тэр осол дээр явж байгаа надад харагдсан. Тэгээд би зорчигч нарт манай О ах явж байна би О ахтай уулзъя гэж хэлээд машинаас буугаад О ах дээр очоод юу болов оо гээд асуусан чинь О ах Баян-Адаргаас аарц, цагаан идээ ачиж яваад ийм хэрэг гарчихлаа гэж надад хэлсэн. Тэгээд та хэд зүгээр үү гэж асуухад бид хэд зүгээрэй манай жолооч гэмтсэн гэж надад хэлсэн. О  ахтай хамт явсан жолооч машинаас шидэгдсэн байдалтай машиныхаа урд талд сууж байсан. Харин  О ахын зорчиж явсан машин нь цагаан зураас даваад онхолдсон байдалтай дээшээ харчихсан байсан. Тэгээд би О ахад би явлаа шүү гэж хэлчихээд хөдлөөд Улаанбаатар хотын чиглэлд замд гарсан... Портер машин хотоос аймаг ирэх чиглэлийн эгнээнд цагаан зураас даваад дээшээ хараад онхолдсон байдалтай байсан... Приус маркийн машин нь хотоос аймаг ирдэг замын урд талд нь замаасаа гарчихсан дээшээ харсан байдалтай байсан. Тэнд байсан хүмүүстэй тухайн машиныг 4 дугуйн дээр нь дээшээ харуулахад машины хажуу талынх нь жалганд 2 эмэгтэй хүн нас барсан байдалтай байсан. Тэгээд машиныг бид хэд хажуу тал руу нь түлхээд 4 дугуйн дээр дээш нь харуулсан... Портер машины кавин бол бүтнээрээ даваагүй, жолооч хэсгээрэй л цагаан зураас даваад уначихсан байсан... Голын зураасыг портер машин давах боломжгүй... Портер машины жолооч талыг хамаад явсан байдалтай байсан...  ” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 25-26 тал/

            26. Гэрч А.Урансайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би тухайн үед Улаанбаатар хот орох ажилтай өөрийн ач охинтой хамт Баян-Адарга суманд байдаг Бааска гэх залуугийн цагаан микро маркийн машинтай Баян-Адарга сумаас Улаанбаатар орохоор 15 цагийн үед гарцгаасан. Бааскагийн машинд манай охин бид хоёроос өөр хэдэн том хүн хэдэн хүүхэд явцгаасан. Тэгээд аймагт буулгах зарим хүмүүсээ аймагт буулгаад шууд Улаанбаатар хот руу гарцгаасан. Тэгэд би тухайн үед унтаж явсан юм. Тэгэхэд манай машин зогсох шиг болохоор нь сэрээд харахад Чандганы тал гэх газар зам тээврийн осол болчихсон бид хэдийн урд нэг машин зогсчихсон манай машин тэр машины араас зогссон. Тэгсэн машины цонхоор замынхаа урд талд нэг эрэгтэй хүн би өнгөрсөн хүн машинд байгаа хүмүүсээ авмаар байна гээд орилж байгаа сонсогдсон. Тэр машин засмал замынхаа урд хөвөөний хавьд дээшээ харчихсан байдалтай харагдсан. Тэгсэн манай жолооч буугаад ослын газар луу явсан. Тэр үед манай машины араас хэд хэдэн машин ирээд хүмүүс нь буугаад замын хөвөөнийхөө хажууханд онхолдсон байдалтай байхад нь машин дээр хүмүүс очиж машиныг нь дээш харуулж машин дотор байсан 1 эрэгтэй хүнийг машин дотроос нэг нь гаргаж ирж байсан. Тэр өвгөн машинаас гарч ирснийхээ дараа замынхаа хажууханд суугаад тамхи асаагаад сууж байгаа харагдсан. Тэгээд удалгүй   манай жолооч машин дээрээ ирээд машиныг нь босгочихлоо, хот руу явсан машин нь манай Баян-Адаргын цагаан идээ ачаад явж байсан машин байна гэж хэлсэн. Тэгээд манай жолооч машинаа асаагаад хөдлөөд О ах мөн үү гээд машинаасаа буугаад О дээр очиж уулзсан. Тэгээд жолооч маань Отай уулзчихаад цааш хөдлөөд явсан... Нөгөө машин замын урд талд уначихсан байх шиг байсан. Харин ачааны цагаан машин нь зам дээр уначихсан байх шиг байсан... “ гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 27-28 тал/

            27. Гэрч Г.Одонучулууны мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Осол болдог өдөр аймгаас түргэний машин ирээд Ц болон намайг, мөн манай машинтай мөргөлдсөн приус машинаас амьд үлдсэн нэг өвгөнийг аваад аймаг руу эмнэлэг явах замд тэр өвгөн машин дотор манай хүргэний ээж нь Улаанбаатар хотод элэгний хагалгаанд ороод хүү маань ээжийгээ хоёр гурван хоног сахиад нойр муутай явж байгаад ийм асуудалд орчихлоодоо гэж надад ярьсан... Осол болсоны дараа би суудлынхаа бүсийг тайлаад гарах гэж байхад хажууд маань Ц гарах гээд хөдлөөд байхаар нь би Цгээ аваад машинаас гарсан. Тэгээд машинаас гарахад приус машины жолооч машинаа тойроод би хүн алчихлаа ш дээ гээд хашгичаад байхаар нь Ц бид хоёр очоод тэнд байсан хүмүүстэй приус машиныг хажуу тийш нь болгосон... Тийм ээ би Цд тэгж хэлсэн. Нөгөө машин бид хэдийн өөдөөс орж ирээд манай машиныг мөргөөд замынхаа хажуу тал руу шидэгдсэн. Тэгэхэд тэр приус машин замын голын зураас давж ороод манай машиныг мөргөөд осол гарсан. Үүнийг бол машинаас гарч ирээд машины мөрийг хараад мэдсэн. Тэгээд осол болсоны дараа яагаад тэр машин манай машиныг орж ирээд мөргөчихөв гээд дараа нь харж байхад тэр машины орж ирсэн дугуйн мөр байсан... Приус машиныг хүмүүстэй элбэж босгоод портер машиныхаа хажууд ирсэн. Тэгэхэд Ц маань машиныхаа хажууд хэвтэж байсан. Тэгээд би юу болов гэж лавлаад харахад приус машины тод хар мөр байсан... Приус машин цагаан зураас давж орж ирсэн мөрийг харсан... Манай машин ойчоод би дараа нь машинаасаа гарч ирэхэд бидний машинаас зүүн урагш нөгөө приус машин шидэгдсэн байдалтай байхаар нь тэр машин манай машиныг мөргөөд шидэгдсэн юм байна гэж ойлгосон... тэр приус машин манай машиныг мөргөсний улмаас кабин хэсгээрээ унахдаа л цагаан зураас давж унасан гэж бодож байна... Ц ямар нэгэн зүйрмэглэх тийм зүйл ажиглагдаагүй... ” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 29-30 тал/

            28. Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №588 дугаартай: “...

            1. Ш.Бгийн 2 нүд хараатай байна.

            2. Ш.Бгийн 2 нүдний холын хараа нь 50 хувьтай, харин ойрын хараа нь насандаа тохирсон шилээр 80 хувьтай харна.

            3. Ш.Бгийн зүүсэн шил нь харааны шил биш байна... “ гэсэн дүгнэлт /3-р хх-ийн 95 тал/

            29. Техникийн шинжээчдийн 2019  оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №472 дугаартай: “...

            1. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, гэрэл зураг, гэрч, хохирогчдын мэдүүлэг зэргийг үндэслэхэд 2947 СҮА улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Түвшинтөгс нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. ./Хавтаст хэргийн 134 дүгээр хуудас Б.Түвшинтөгс BCDE-343698  хүчинтэй үнэмлэх/

            2. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, гэрэл зураг, гэрч, хохирогчдын мэдүүлэг зэргийг үндэслэхэд 25-98 ХЭА улсын дугаартай хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Т.Ц нь Монол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр  эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаар бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” , мөн хавтаср хэргийн 41 дүгээр хуудаст жолооч Т.Ц нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэгт: “... миний урдаас ирж байсан машины гэрэл ойртоод ирэхэд гэрлийн гялбаанд орсон... ” гэх, хавтаст хэргийн 149 дүгээр хуудаст: “... тэр үед гэнэт гэрлийн гялбаанд ороод би сандраад хурдаа хасаад тормоз гишгэх үед нөгөө машин өөдөөс хурдтай орж ирээд миний машинтай мөргөлдсөн... ” гэх өөрийн мэдүүлэг зэргийг үндэслэн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1 “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараахь байдлаар асааж явна: а/ замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно”, гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй  байна. Тайлбар Энэхүү дүгнэлтийг Засгийн газрын 2004 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 74 дүгээр тогтооолыг үндэслэж гаргав.

            3. Осол болсон А цэгийг өөрөөр тогтоох үндэслэл тогтоогдохгүй байна... ” гэсэн дүгнэлт /3-р хх-ийн 102-104 тал/

            30. Иргэний нэхэмжлэгч Р.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Миний ээж И 2018 оны 08 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Чандганы тал гэх газар зам тээврийн осолд орж нас барсан. Би эрүүгийн хэрэгт ээжийнхээ хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа, одоо надад оршуулгын зардалтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй, хэрэгт заавал баримтан дээр тулгуурлаж оршуулгын зардлаа нэхэмжилнэ гэсэн болохоор НӨАТ-н баримтаараа 3.177.449 төгрөг болсон. Мөн ээж маань тухайн үед 3.702.465 төгрөгийн тэтгэврийн зээлтэй байсан, тэр зээлийг нь төлж барагдуулсан, тэгээд оршуулгын зардал дээр тэтгэврийн зээлийг нь нэмээд 6.879.914 төгрөг болж байгаа юм. Үүнээс сэтгэл санааны хохирол нэмж 10.000.000 төгрөг нэхэмжилнэ. Нийт 16.879.914 төгрөг нэхэмжилж байна... ” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 228-229 тал/

            31. Иргэний нэхэмжлэгч Э.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Ээж дүү хоёрын маань оршуулгын зардал нэгэн зэрэг болсон болохоор зардал мөнгө нь хамтдаа гарсан, хоёр хүний оршуулгын зардал нийт 13.285.707 төгрөг болсон. Би талийгаач Тийн ганц хүү нь байгаа юм. Тэгэхээр осолд орсон 29-47 СҮА  улсын дугаартай приус -20 маркийн тээврийн хэрэгслийн төлбөр 8.000.000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна... ” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 232 тал/

            32. Иргэний нэхэмжлэгч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Би эрүүгийн хэрэгт өөрийн төрсөн эгч Ө.Тийг төлөөлж энэ хэрэгт оролцож байгаа, талийгаач Б.Т түүний охин талийгаач Т.Х нарын оршуулгын зардал 13.285.707 төгрөг гэж баримтаар тооцож гаргаж өгсөн, мөн хавтас хэргийн 130 дугаар хуудсанд шүүхэд хүсэлт гаргасан, тухайн хүсэлтэд талийгаач Т, талийгаач Т.Х нарын хойчийн буянд 2 бурхан, 2 хүрд 5.000.000 төгрөгөөр бүтээлгүүлсэн. Нийт Т, Х нарын оршуулгын болон буянд нь зарцуулсан мөнгө 18.285.707 төгрөг нэхэмжилж байна... ” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 235 тал/

            33. Иргэний нэхэмжлэгч Ш.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... би нийт эмчилгээний зардалд 5.944.200 төгрөг нэхэмжилж байгаа... ” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 237 тал/

            34. Иргэний нэхэмжлэгч Б.Боргилбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай Фэйр Валуэшн ХХК-наас тус  хэрэг дээр үнэлгээний №11630204, 11629700, 019 дугаартай үнэлгээнүүдийг гаргасан бар дараа мөн нэмэлтээр 2020/ШД213/, 5186, 5187 дугаартай үнэлгээнүүдийг гаргасан. Мөн сүүлд Улсын бүртгэлилйн гэрчилгээний хуулбар, нэгжийн гэрчилгээний хавсралт, төлөөлөгчийн газрын гэрчилгээний хуулбаруудыг 11.500 төгрөгөөр нотариатаар батлуулсан ба нийт 707.500 төгрөгийг нэхэмжилж байна... ” гэсэн мэдүүлэг /3- р хх-ийн 239 тал/

            35 .Гэрч Д.Базаррагчаагийн мөрдөн шалгах ажиллагааны  явцад өгсөн: “... Тухайн зам тээврийн ослын хэргийн газрын хамгаалалтад ажилласан. Тухайн осол дээр жижүүрийн бүрэлдэхүүний хамт очиход уг зам тээврийн осол нь магистрал төв зам дагуу Чандганы тал гэх газар болсон байсан. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор гэгээ оруулаад хэргийн газрын үзлэгийг эхэлсэн. Замын гол хэсэгт цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл замынхаа гол хэсэгт кабин тал нь ертөнцийн зүгээр урагш чигтэй, дээш харсан, урд талааасаа их хэмжээний эвдрэлтэй байсан. Мөн портероос зүүн урагш Улаанбаатараас Хэнтий явах эгнээнд тээврийн хэрэгслүүдийн хуванцар эд анги болон тос, масло зам дээр их хэмжээгээр тарсан, мөн уг зам дээр зурагдсан мөр, дугуйн мөр үүссэн байсан.Замынхаа урд хэсэгт улаан хүрэн өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл урагш харсан байдалтай, урд талаасаа их хэмжээний эвдрэлтэй байсан.Жолоочийн хажуу талын суудал дээр эмэгтэй хүн хавчуулагдаж нас барсан байсан. Мөн приус 20 маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд хэсэгт замын шороон хөвөөний урд талд эмэгтэй хүүхэд, 1 том хүний цогцос газар хэвтүүлсэн байдалтай байсан. Хэмжилтийг замын байцаагч Ц.Болдоо хийсэн... ” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 246 тал/

            36. Гэрч Ц.Болдоогийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны  дугаар сарын 05-ны шөнө 00 цагийн орчимд Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандганы тал гэх газар зам тээврийн осол гарсан байна гэх дуудлагын дагуу мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч С.Энхбатын ахалсан бүрэлдэхүүн хэргийн газар очсон, очиход Мөрөн сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч зам тээврийн ослын хоёр талд хөдөлгөөнийг хааж хамгаалалт авсан байсан. Мөн эмнэлгээс анхан шатны тусламжийн хүмүүс ирчихсэн осолд орсон хүмүүст анхы тусламж үзүүлээд аймгийн төв рүү авч явсан. Тухайн үед гадаа үзэгдэх орчин харанхуй байсан болохоор хэргийн газрын үзлэгийг үүр цайлгаад хийсэн. Уг зам нь асфалтан, шулуун тэгш, хуурай, суурингийн гаднах, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, цаг агаарын хувьд тогтуун, хоёр эгнээ зам байсан. Замын гол хэсэгт цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл дээш харсан, жолооч талын кабин хэсэг хажуу тийш далийж, урд талаасаа чихэгдэж хонхойсон, Улаанбаатараас Хэнтий аймгийн чиглэлийн эгнээнд тээврийн хэрэгслүүдийн эд анги тарсан, тосол, масло, зам дээр цацагдаж гойжсон, мөн замынхаа урд талд улаан хүрэн өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ерөнцийн зүгээр урагш харсан, урд талаасаа их хэмжээний эвдрэлтэй, жолоочийн хажуу талын суудал дээр эмэгтэй хүн хавчуулагдсан байдалтай нас барсан байсан. Мөн замынхаа шороон хөвөөний урд хэсэгт нэг хүүхдэд, нэг том хүний цогцос байсан... Тухайн зам тээврийн ослын А цэгийг Улаанбаатараас Хэнтий аймаг явах эгнээнд тээврийн хэрэгслүүдийн хагарч бутарсан эд анги, зам дээр цацагдсан тээврийн хэрэгслийн тос масло, тээврийн хэрэгслүүдийн дугуйн мөрөөр А цэгийг тодорхойлсон. Уг зам тээврийн ослын хэргийн газрын үзлэг, бүдүүвч зураг, фото зураг, камерын бичлэг зэрэгт А цэг нь тодорхой харагдаж байгаа... “ гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 247 тал/

            38. Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ны 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ШД-278 дугаартай: “... 2947 СҮА улсын дугаартай Toyota prius 20 маркийн автомашины хохирлыг үнэлгээг 8.915.000 /найман сая есөн зуун арван таван мянга/ төгрөг, тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 10.000.000 /арван сая/ төгрөг гэж тогтоосон болно... ”  гэсэн дүгнэлт /4-р хх-ийн 9-10 тал/

            39.  Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ны 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ШД-277 дугаартай: “... 25-98 ХЭА улсын дугаартай HYUNDAI porter маркийн бага оврын ачааны автомашины хохирлын үнэлгээг 4.395.000 /дөрвөн сая гурван зуун ерин таван мянга/ төгрөг, тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөг гэж тогтоосон болно... ” гэсэн дүгнэлт /4-р хх-ийн 17 тал/

            40. Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын техникийн шинжээчдийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №218 дугаартай: “...

            1. TOYOTA prius 20 маркийн 29-47 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Түвшинтөгс нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, /1 хавтас 35. Жолооч Б.Түвшинтөгсийн мэдүүлэг/,

            2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: б/ тухайн  тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх, /1 хавтас хэргийн 35.х. Жолооч Б.Түвшинтөгсийн мэдүүлэг/, гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Уг осол 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр болсон байх бөгөөд жолооч Б.Түвшинтөгс нь хэрэг шалгагдаж байх үедээ 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр жолоодох эрхээ сэргээлгэсэн байна. Дээрх заалтууд зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлөхгүй гэж үзэж байна.

            2. HYUNDAI porter маркийн 25-98 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 15.1 Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна: а/ замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөөдөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно, /1 хавтас 41 х. Жолооч Т.Цгийн мэдүүлэг/ гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Энэ нь тухайн зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэж үзэж байна.

            3. Уг зам тээврийн осол болсон А цэгийг өөрөөр тогтоох үндэслэл тогтоогдохгүй байна.

            4. Асуултад дурьдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно... “ гэсэн дүгнэлт /4-р хх-хийн 25-26 тал/

            41. Хохирогч Г.Цын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Миний зүгээс Т.Цгээс эмчилгээний зардал мөнгө нэхэмжлэхгүй... ” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 90 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж гурван хүний амь насыг хохироосон, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэг байна.

            Энэ гэмт хэргийн улмаас Б.Т, Т.Х, Д.И нарын амь нас хохирсон, Ш.Б, Г.Цэрэнсодмом нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т, Э.Г нар нь оршуулгын зардалд нийт 13.285.707 төгрөг нэхэмжилсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.А нь оршуулгын болон бусад зардалд 10.000.000 төгрөг нэхэмжилсэн, хохирогч Ш.Б нь эмчилгээний зардалд 5.849.048 төгрөг нэхэмжилсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Г нь тээврийн хэрэгслийн хохиролд учирсан 8.915.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн, иргэний нэхэмжлэгч Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчид төлөх зардал болох 707.500 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа бөгөөд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж, шалгаж үзэхэд амь хохирогч Б.Т, Т.Х нарын оршуулгын зардалд 10.473.221 төгрөг, амь хохирогч Д.Иын оршуулгын зардалд 3.864.873 төгрөг, хохирогч Ш.Бгийн эмчилгээний зардалд 2.239.942 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдсон, мөн хөрөнгийн үнэлгээний байгууллагын дүгнэлтээр 29-47 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 8.915.000 төгрөгийн хохирол учирсан, Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчид төлөх 707.500 төгрөгийн зардал гарсан болох нь хэрэгт цугларсан зарлагын баримтууд, нэхэмжлэх, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Ц, иргэний хариуцагч Д.Наас нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгох үндэслэлтэй байгаа бөгөөд шүүгдэгч Т.Ц нь шүүх хуралдааны явцад хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт өөрийн төлвөл зохих хохирол төлбөрийг төлж барагдуулсан, мөн 29-47 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохиролд учирсан 8.915.000 төгрөгөөс өөрийн төлбөл зохих 4.457.500 төгрөгийг болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчид төлөх зардал болох 707.500 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болох нь шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн төлбөрийн баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Харин Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “...Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй...” гэж, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “...Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй...” гэж хуульчилсан байгаа тул уг тээврийн хэрэгслийн өмчлөгч болох иргэний хариуцагч Д.Наас хохирол төлбөрийн тал хувь болох 1.119.971 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Бд, 5.236.610 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т, Э.Г нарт, 1.932.437 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Аэд, 4.457.500 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Гд тус тус олгох үндэслэлтэй байна.

          Хохирогч Г.Ц нь эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Т.Цг хохирогч Г.Цд төлөх хохирол төлбөргүй гэж үзэв. Харин гэмт хэргийн явцад өөрийн тээвэрлэж явсан цагаан идээний хохирлыг нэхэмжилсэн боловч хэдий хэмжээний цагаан идээ устаж үрэгдсэн, ямар хэмжээний хохирол учирсан болох нь бүрэн тогтоогдоогүй, гарал үүслийн бичиг авсан гэх боловч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар гарал үүслийн бичиг авсан гэх байдлыг гэрч нар үгүйсгэсэн тул цагаан идээний хохирлыг болон бусад хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь бусад хохирол зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Цг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж 3 хүний амь насыг хохироосон, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасч,  2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цгийн цагдан хоригдсон 34  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хариуцагч Д.Наас 1.119.971  /нэг сая нэг зуун арван есөн мянга есөн зуун далан нэг/  төгрөгийг гаргуулж  хохирогч Ш.Бд, 5.236.610 /таван сая хоёр зуун гучин зургаан мянга зургаан зуун арав/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т, Э.Г нарт,   1.932.437  /нэг сая есөн зуун гучин хоёр мянга дөрвөн зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Аэд, 4.457.500 /дөрвөн сая дөрвөн зуун тавин долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Гд тус тус олгосугай.

           

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчийн №1156798 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

 

            7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлсөн ба хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар бусад гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

     8.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

                                                ДАРГАЛАГЧ                                      Д.ГАНЗОРИГ