Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 00216

 

 

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2017/00216

Хөвсгөл аймаг

 

             Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 29-21 тоотод оршин суух, РЭ83080117 дугаар регистртэй, эрэгтэй, Боржигон овогт Доржийн Тулгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 12-04 тоотод оршин суух, РГ76092615 дугаар регистртэй, эрэгтэй, Ар халиугчин овогт Төмөрхойлогийн  Батсайханд холбогдох

Машины моторын үнэ 300.000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2017/00024/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Тулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 7 дугаар сард иргэн Батсайхантай микро машины бүтэн моторын наймаа хийсэн. Тухайн моторыг Батсайхан нь өөрийн эхнэрийн хамт манай гэрт ирээд “мөнгийг нь даруй 1 сарын дараа өгнө” гэсэн боловч одоог хүртэл өгөхгүй байна. Удаа дараа гэрт нь моторын мөнгө болох 300.000 төгрөгөө авахаар очсон боловч “дараа өгнө, боломжгүй байна” гэсээр байгаад одоо бараг 3 жил болох гэж байна. Сүүлдээ гэрт нь очиход “өгч чадахгүй” гэдэг боллоо. Миний уг моторын зах зээлийн ханш нь 1.500.000 төгрөг байгаа. Иймд иргэн Т.Батсайханаас миний 300.000 төгрөгийг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Батсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Тулгын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2014 оны 7 дугаар сард Д.Тулгаас микро машины бүтэн моторын наймаа 300.000 төгрөгөөр тохирч худалдаж авсан нь үнэн. Би Д.Тулгад 300.000 төгрөгийг өгье гэхээр мөнгө төгрөгийн боломжгүй, ажил төрөл хийдэггүй болохоор төлж чадахгүй өдий хүрлээ. Би 05 сард төлж өгье гэж бодож байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Тулга  нь  хариуцагч  Т.Батсайханд   холбогдуулан   машины   моторын

үлдэгдэл үнэ 300.000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг

шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Батсайхан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2017 оны 5 дугаар сард төлж барагдуулах тухай тайлбарыг 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9.650 төгрөгийн тал хувь болох 4.825 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Батсайханаас улсын тэмдэгтийн хураамж 4.825 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Тулгаас машины моторын үнэ 300.000 /гурван зуун мянга/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Т.Батсайхан хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.650 төгрөгөөс 4.825 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Батсайханаас улсын тэмдэгтийн хураамж 4.825 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

           

 

 

ШҮҮГЧ                              Б.ОТГОНБЯМБА