Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 146/ШШ2017/00040

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хархорин сум “Скайтел” ХХК-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хужирт сум, 5 дугаар, Шунхлай, 11-04 тоотод оршин суух Дархан жамц овгийн Алтанхуягийн Болдбаяр-т холбогдох,

“76.484 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...А.Болдбаяр нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дараа төлбөрт Postpaid ВС-20К үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж 91044355 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл А.Болдбаяр нь гэрээний үүргээ үл биелүүлж 91044355 дугаарын 2016 оны 01 сарын байдлаарх төлбөр 122484 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд А.Болдбаяраас төлбөрийн үлдэгдэл болох 122.484 төгрөг үүнээс гэрээний 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу барьцаа 50.000 төгрөгийг хасаад 72.484, нотариатын зардал 4000 төгрөг нийт 76.484 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтэдээ: “Хариуцагч А.Болдбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлбөрийг барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч А.Болдбаяраас “76.484 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь  хариуцагч А.Болдбаяраас “76.484 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн хэмжээгээр татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзалыг батлаж,  хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй  байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч А.Болдбаяраас “76.484 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 төгрөгөөс 2.275 төгрөгийг Хаан банкны 5556458111 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                               Г.ЭНХ-АМГАЛАН