Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 00217

 

 

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2017/00217

Хөвсгөл аймаг

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Төгөл 5 дугаар багт оршин суух, РН61052367 дугаар регистртэй, эмэгтэй, Халуун овогт Санжгончигийн Отгоны

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2017/00038/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Отгон шүүхэд гаргасан хүсэлтдээ:  Миний бие 1979 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар анги төгсөөд 1980-1983 он хүртэл Дорноговь аймгийн 20 дугаар цэцэрлэгт ахлах бүлгийн асрагчаар 3 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон гарсан тушаал архиваас олдоогүй байх тул 1980 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Дорноговь аймгийн 20  дугаар цэцэрлэгт ахлах бүлгийн асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Отгон шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие танай шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан боловч хэргийн нотлох баримтуудаа бүрэн бүрдүүлж өгөөгүй учир шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Отгон нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн тал хувь болох 35.100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсан нэхэмжлэгч С.Отгоны татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн тал хувь болох 35.100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                       Б.ОТГОНБЯМБА