Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 33

 

 

 

 

 

 

                                     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн,  

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

Шүүгдэгч О.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О.Р-д холбогдох эрүүгийн 2019000090017 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, О.Р

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч О.Р нь 2020 оны 01 дүгээр сарын 05-наас 06-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар баг “Э” гэх газраас хохирогч Д.Эын 2 тооны үхрийг хулгайлж 2 600 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүгдэгч О.Р шүүхийн хэлэлцүүлэгт: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв болно…” гэв.

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Уг хэрэг болсон гэх газар нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Дулаан харын толгод гэх газарт байх ба тус газар нь уулын энгэр хэсэгт оршиж байв. Уг дулаан харын толгод гэх газар нь Дэлгэрэх сумын төвөөс баруун хойд зүгт 10 орчим км зайд байрлаж байв... Тухайн нүхэн дотор орж зогсож үзэхэд зөөлөн зүйл дээр зогсож буй нь мэдрэгдэх ба уг нүхийг булсан шороо болон цасыг хүрзээр гаргаж үзэхэд түүний доороос нь ямар нэгэн зөөлөн эд зүйлийг гялгар цаасаар хучиж, улмаар шороогоор булсан нөхцөл байдал тогтоогдов. Гялгар цаасыг хуулан авч үзэхэд бод малын бололтой задлаагүй баас, сэвстэй дотор гэдэс, гүзээ зэрэг эрхтэн гарч ирэв. Тухайн дотор гэдэс, эд эрхтнийг нүхнээс гаргаж, цааш нь ухаж үзэхэд хар зүсмийн үхрийн шийр гарч ирсэн ба нүхэн дотроос 7 ширхэг хар зүсмийн үхрийн шийрийг гарган авсан...” гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8 дугаар хуудас/,

 

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Уг хэрэг явдал болсон гэх газар нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Энгэрийн худаг гэх газар байх ба... тухайн хэргийн газарт очиход хэргийн газрын ойр орчим нь бүхэлдээ цасан бүрхүүл тогтсон байдалтай байлаа... Тухайн хэргийн газрын зүүн урд хэсгээс 2 тооны үхэр болон 2 тооны морь явсан байж болохуйц мөр байх ба тухайн мөрийг даган мөшгөхөд Энгэрийн худаг гэх газраас ертөнцийн зүгээр баруун урд зүгт чиглэн явсан мөр байсныг самсунг-А30 маркийн гар утасны камерыг ашиглан бэхжүүлж авсан...” гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29- 30, 35-37 дугаар хуудас/,

 

          Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 5/02, 5/03, 5/04 дугаартай тогтоолууд /хх-ийн 31-34 дүгээр хуудас/,

 

          Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ний 2020 оны 02 дүгээр сарын 28-ны өдрийн 396 тоот: “...2 тооны үхрийг тус бүрийг 1 400 000 төгрөгөөр, 1 200 000 төгрөгөөр, нийт 2 600 000 төгрөгөөр үнэлсэн...” гэх дүгнэлт /хх-ийн 92-93 дугаар хуудас/,

 

          Хохирогч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2019 оны эцсээр 40 гаруй үхэр тоолуулсан. 2020 оны 01 сарын 05-наас 06-ны хооронд манай үхэр сүргээс 6 настай ба 7 настай 2 хар зүсмийн эр үхэр хулгайд алдагдсан. Манай үхэр сүрэг тухайн үед Энгэрийн худгийн урд Хар тойром гэх газарт бэлчиж байсан. Тэгээд 2020 оны 01 сарын 06-ны өдөр 16 цагийн орчим үхрээ очоод харахад манай үхрээс 2 үхэр алга болсон байсан... Би үнэлгээтэй санал нийлэхгүй байна. Миний алдагдсан 2 эр үхэр нэг нь 6 настай тарган эр үхэр, нөгөө нь 7 настай тарган эр үхэр байсан. Би тухайн 2 үхрийг зарж банкны өрөө төлөх талаар бодож тэжээж байсан юм. Өмнө нь үнэлгээ гаргахад манай хүү очиж, 5 настай 2 үхэр гэж буруу хэлсэн байсан... Надад нэхэмжлэх зүйл байна. Би ийш тийшээ явсан бензины зардал мөнгөө нэхэмжилж авна. Ерөнхийдөө 300 000 төгрөг болсон. Мөн дахин үнэлгээгээр 2 эр үхэр хэдэн төгрөг болсон, тэр мөнгийг авна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-14 дүгээр хуудас, 79-80 дугаар хуудас/,

    Гэрч Э.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэр бүл энэ жил Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт өвөлжиж байгаа ба Дэлгэрэх сумын төвөөс зүүн урд зүгт 40 км зайд, Дэлгэрэх сумын 3 дугаар баг, “Энгэрийн худаг” гэх газарт отроор өвөлжиж байгаа юм. Манайх 47 тооны үхэр маллан амьдардаг. Өчигдөр буюу 2020 оны 01 сарын 06-ны орой 18 цагийн орчимд үхрээ тоолоход 2 тооны эр үхэр дутсан. Тэгээд тэр хавиар хайж сураглахад Дэлгэрэх сумын иргэн Одбагмэд гэдэг хүн “ хөтөлгөө морьтой хүн 2 тооны үхэр хөөж явааг харсан” байсан. Бас Баяндэлгэр сумын Гансүх гэдэг хүнтэй уулзаж ярилцахад тэдний хүү нь “бэлчиж байсан үхэр сүргийн хажууд хөтөлгөө морьтой хүн морио өвс идүүлээд байж байсан” гэж ярьсан тухай хэлсэн. Тэгээд яг үхэр бэлчиж байсан газраас мөшгөж үзэхэд хөтөлгөө морьтой хүн манай хоёр үхрийг хөөж явсан бололтой мөр байсан. Тэр мөрийг дагаад 20 гаруй км явсан. Тухайн мөр нь Энгэрийн худаг гэх газраас хойд зүгт явж, Дэлгэрэх сумын төв чиглэн явсан байсан. Тэгээд Ө бид хоёр 20 гаруй км явсны эцэст мөрөө алдаж, сумын төв орж, хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн юм. Тэгээд өнөөдөр 19 цагийн орчимд хэсгийн төлөөлөгчийн хамт Д овогтой Т гэдэг айлд очиход тэдний гэрт хүн байхгүй, гэрийнх нь гэрэл асаалттай байсан. Харин тэдний гэрийн урд талд нь ойролцоогоор доошоо 2 м гүн, урт нь 3 м орчим нүх ухсан байдалтай байсан ба тэр нүхрүү үхрийн гэдэс дотор хийж, гялгар уутаар дарж, шороогоор булсан байсан. Тэрнийг ухаж үзэхэд нүхэн дотроос 2 үхрийн гэдэс дотор гарч ирсэн ба тухайн гэдэс дотор нь саяхан булсан бололтой халуунаараа байж байсан. Улмаар ухаж үзэхэд доороос нь 7 ширхэг үхрийн шийр буюу хөл, 1 ширхэг хар өнгөтэй үхрийн сүүл гарч ирсэн. Тухайн шийрнүүд болон сүүл нь манайхаас алдагдсан 2 үхрийн шийр сүүл мөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

 

          Гэрч Н.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд П бид хоёр Дэлгэрэх сумын 3 дугаар баг, “Энгэрийн худаг” гэх газраас мөрийг нь хөөж явсаар байгаад Дэлгэрэх сумруу өнөө орой 17 цагийн алдад орж ирээд, мөрөө алдаад сумын цагдаагийн хэсэгт энэ тухай очиж, мэдэгдсэн... Тэгээд хэсгийн төлөөлөгчийн хамт Т гэдэг айлын гадна очиход тэдний гадна ухсан нүхэн дотроос саяхан нядалсан бололтой үхрийн нойтон гэдэс дотор гарч ирсэн. Тэгээд түүний доороос 7 ширхэг хар өнгийн үхрийн шийр, 1 ширхэг хар өнгийн сүүл гарч ирснийг манай найз П үзээд, энэ манай 2 үхрийн шийр, сүүл нь мөн байна гэж шууд таньсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

 

          Гэрч Э.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд 2020 оны 01 сарын 07-ны шөнө дунд 03 цагийн орчимд гэрт унтаж байтал Р нилээн удаан дуудаж сэрээгээд “Гэрэл тусгаад өгчих, би мал янзлах гэж байна” гэж хэлсэн. Би нойрон дундаа юун мал вэ? гэж асуухад “чи зүгээр гараад гэрэл тусгаад өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гарсан чинь Р 2 тооны хар зүсмийн үхэр аваад ирчихсэн байсан. Тэгээд араас нь Т ах ирсэн ба бодвол Р дуудсан байх. Т ах ирээд тэр хоёр нөгөө 2 үхрийг гэрийнхээ урд байх нүхний дэргэд аваачин нядалсан. Би тэр хоёрыг үхэр нядалж байхад гэрэл бариад зогсож байсан. Тэгээд эхний үхрээ нядалж дуусгахаар нь “би нойр хүрч байна, орж унтлаа” гээд гэр лүүгээ ороод унтчихсан. Маргааш өглөө нь 10 цаг өнгөрөөгөөд сэрэхэд Т ах тухайн 2 үхрийн махыг аваад өөрийнхөө ниссан санни машинаар Сайншанд руу яваад өгсөн... Би тухайн хоёр үхрийг хулгайн үхэр гэж огт мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/,

 

           Гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын эхээр байхаа яг хэдний өдрийг нь санахгүй байна. Манай хоёр хүүхэд ханиад хүрчихээд бүтэн сайн өдөр нь Сайншанд сумруу явна гэж хэд хоногийн өмнө Р-д ярьж байсан юм. Р бүтэн сайн өдрийн өглөө 08 цагийн үед гар утсаар залгаж та явах гэж байна уу гэж надаас асуухад нь би явнаа гэхэд 2 үхрийн мах аваад явчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гэж хэлээд тухайн өдөр гэрээсээ 09 цаг өнгөрөөгөөд гарч, өөрийн ахын хүүхэд Р-ийн гэрт 10 цаг гэж орж ирсэн. Р нь гэртээ ганцаараа байсан. Хамаатан Д нь чөдөртэй мориндоо явсан байсан. Би тухайн үед Р-ээс юун үхрийн мах юм гэж асуухад би цэргийн найзаасаа авсан юм гэж хэлсэн. Тэгээд Р-ийн хамтаар 2 үхрийн махыг миний эзэмшлийн 03-92 Д** улсын дугаартай ниссан санни маркийн саарал өнгийн автомашины багажинд хийж, үлдсэнийг нь дотор хойд суудал дээр ачсан. Р нь мах зараад мөнгийг нь бэлнээр аваад ирээрэй гэж хэлсэн. Гэрийн гадна үхрийн арьс шир, толгой шийр зэрэг эд зүйл харагдаагүй... Би Р-ийн гаднаас Сайншанд сумруу 10 цаг 30 минут гэж хөдөлсөн. Би Сайншанд сумруу дөхөж сүлжээтэй болоод З гэх махны ченж рүү гар утсаар залгаж, мах авахуу? 2 үхрийн мах байна гэж хэлсэн. Ченж махаа аваад ирээ 1 кг-ыг нь 6500 төгрөгөөр авна гэж хэлээд ямар ч гэсэн Сайншанд орж ирээд залгаарай гэж хэлсэн... гэрт ирэхэд махны ченж нь ямар учиртай мах юм бэ? гарал үүслийн бичиг байна уу гэж асуухад нь би “Дэлгэрэх сум малын гарал үүслийн бичиг өгөхгүй байгаа, та наад авч байгаа гарал үүслийн бичигний мөнгөө хасаад авчих гэж хэлсэн. Тэгээд үхрийн махаа жин дээр тавихад 420 кг болсон. Тэгээд нийт мөнгө нь 2 800 000 төгрөг болсон... Би хулгайн мал гэдгийг мэдээгүй. Цагдаад баригдахдаа л хулгайн мал гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-64 дүгээр хуудас/,

 

           Гэрч Ч.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын эхээр санагдаж байна. 15 цагийн үед танихгүй дугаараас залгаж, О гэх зүс таних эмэгтэйгийн нэрийг хэлээд “би нөхөр нь байна, үхэр хийгээд Сайншанд сумруу явж байна гэж хэлээд 1 кг махыг хэдэн төгрөгөөр авах вэ? гэж асуусан. Би тухайн үед Сайншанд сумын мах авч байгаа ченжүүдийн адил 1 кг махыг 6500 төгрөг гэж үнийг хэлсэн. Орой 17 цагийн үед мөн танихгүй дугаараас залгаж, О гэх эмэгтэйгийн нөхөр гэх залуу гар утсаар залгаж ирчихлээ гэж хэлсэн. Тэгээд тухайн залуутай уулзахаар явж, 1 дүгээр сургуулийн хойд талд уулзалдаад өөрийн гэр болох Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 1-65 тоотод махыг авахаар болсон... Тухайн үед 2 873 000 төгрөг болсон. Би өөртөө байгаа 500 000 төгрөгийг бэлнээр нь өгөөд үлдсэн 2 000 000 төгрөгийг нь өөрийн танил Г гэх махны ченж эгчээс түр зээлэн өөрийн дансруу хийлгэж, тухайн хүмүүс рүү шилжүүлсэн. Би гарал үүслийн бичгийг нь асуухад оройтож гарч ирээд авч чадсангүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-67 дугаар хуудас/,

 

           Гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ өвөл манай энд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Э гэж айл манай нутагт ирж өвөлжсөн юм. Тэр айлын 2 тооны үхэр 2020 оны 01 дүгээр сарын эхээр алга болоод тэгээд цагдаад мэдэгдэж, хулгайлсан хүн нь баригдсан гэсэн... Э гэдэг хүний 2 үхэр хулгайд алдагддаг өдөр манай баруун талаар 2 үхэр туусан хөтөлгөө морьтой хүн чанх хойд зүгийг чиглэн явж байсан. Тэр үед цаг 15-16 цаг болж байсан байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73 дугаар хуудас/,

 

           Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Биднийг сумаас гараад явахад багцаагаар 19 цаг өнгөрч байсан. Манай найз О-ийн гэр сумын төвөөс зүүн урд зүгт 40 гаруй км зайд байдаг. Тэдний рүү гарч яваад 30-аад км явж байтал замд үнэгэн малгайтай , хар өнгийн битүү масктай, хөтөлгөө морьтой хүн таарсан. Тухайн хүн таараад манай нөхөр машинаасаа бууж, тэр хүнтэй уулзахад тэр хүн манай нөхрөөс газар орон асууж, айл амьтан хаана байгаа талаар асууж байсан...нэг морь нь лав хонгор зүсмийн морь байсан...тухайн үед тэр хүнийг хэн болохыг мэдээгүй, сүүлд сонсоход Р гэдэг хүн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77- 78 дугаар хуудас/,

 

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

 

          Шүүгдэгч О.Р-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 01 сарын 06-ны өдөр Очир гэх бүтэн нэрийг нь мэдэхгүй айлд хоноод буцах замдаа 50 тооны үхрээс 2 тооны үхрийг салгаж, өөрийн гэр болох Дулаан харын толгод руу явсан...тухайн үед 2020 оны 01 сарын 06-наас 01 сарын 07-нд шилжих шөнө 03 цаг болж байсан. Тухайн үед манай гэрт манай найз болох Д хонож байсан. Ер нь манай найз сургуулийн амралтаар ирээд надад хань болоод байж байсан юм. Тэгээд би Д-г сэрээгээд “би мал хийх гээд байна, гэрэл тусгаад өг гэж хэлээд гэрэл тусгуулаад өөрөө тууж авчирсан 2 үхрийг нядалсан. Би 2 үхрийг 2 цагийн дотор төхөөрч янзалсан. Би малын шийр болон гэдсийг нь гэрийн урд байх нүхрүү хийж булсан. Тэгээд жоохон амарч байгаад сэргээд Т ах руу гар утсаар залгасан. Тухайн үед Т ах хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр аймгийн төв явах гэж байсан юм. Тэгээд би Т ахыг 2 үхрийн мах ачаад аваад яваад өгөөч гэж гуйсан юм. Тухайн үед Т ахын эхнэр нь юун малын мах юм гэж асууж байсан. Би өөрийн найзаас бэлгэнд авсан мал гэж хариулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-58 дугаар хуудас/,

 

     Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

          Шүүгдэгч О.Р нь 2020 оны 01 дүгээр сарын 06-наас 07-ны өдрийн хооронд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар баг “Энгэрийн худаг” гэх газраас хохирогч Д.Э-ийн 2 тооны үхрийг хулгайлсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2019 оны эцсээр 40 гаруй үхэр тоолуулсан. 2020 оны 01 сарын 05-наас 06-ны хооронд манай үхэр сүргээс 6 настай ба 7 настай 2 хар зүсмийн эр үхэр хулгайд алдагдсан. Манай үхэр сүрэг тухайн үед Энгэрийн худгийн урд Хар тойром гэх газарт бэлчиж байсан. Тэгээд 2019 оны 01 сарын 06-ны өдөр 16 цагийн орчим үхрээ очоод харахад манай үхрээс 2 үхэр алга болсон байсан... Би үнэлгээтэй санал нийлэхгүй байна. Миний алдагдсан 2 эр үхэр нь нэг нь 6 настай тарган эр үхэр, нөгөө нь 7 настай тарган эр үхэр байсан. Би тухайн 2 үхрийг зарж банкны өрөө төлөх талаар бодож тэжээж байсан юм... Өмнө нь үнэлгээ гаргахад манай хүү очиж, 5 настай 2 үхэр гэж буруу хэлсэн байсан... Надад нэхэмжлэх зүйл байна. Би ийш тийшээ явж гарсан бензины зардал мөнгөө нэхэмжилж авна. Ерөнхийдөө 300 000 төгрөг болсон. Мөн дахин үнэлгээгээр 2 эр үхэр хэдэн төгрөг болсон, тэр мөнгийг авна...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэр бүл энэ жил Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт өвөлжиж байгаа ба Дэлгэрэх сумын төвөөс зүүн урд зүгт 40 км зайд, Дэлгэрэх сумын 3 дугаар баг, “Энгэрийн худаг” гэх газарт отроор өвөлжиж байгаа юм. Манайх 47 тооны үхэр маллан амьдардаг. Өчигдөр буюу 2020 оны 01 сарын 06-ны орой 18 цагийн орчимд үхрээ тоолоход 2 тооны эр үхэр дутсан. Тэгээд тэр хавиар хайж сураглахад Дэлгэрэх сумын иргэн Одбагмэд гэдэг хүн, хөтөлгөө морьтой хүн 2 тооны үхэр хөөж явааг харсан байсан. Бас Баяндэлгэр сумын Г гэдэг хүнтэй уулзаж ярилцахад тэдний хүү нь “бэлчиж байсан үхэр сүргийн хажууд хөтөлгөө морьтой хүн морио өвс идүүлээд байж байсан” гэж ярьсан тухай хэлсэн...нүхийг ухаж үзэхэд дотроос нь 2 үхрийн гэдэс дотор гарч ирсэн ба тухайн гэдэс дотор нь саяхан булсан бололтой халуунаараа байж байсан. Улмаар ухаж үзэхэд доороос нь 7 ширхэг үхрийн шийр буюу хөл, 1 ширхэг хар өнгөтэй үхрийн сүүл гарч ирсэн. Тухайн шийрнүүд болон сүүл нь манайхаас алдагдсан 2 үхрийн шийр сүүл мөн байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд П бид хоёр Дэлгэрэх сумын 3 дугаар баг, “Энгэрийн худаг” гэх газраас мөрийг нь хөөж явсаар байгаад Дэлгэрэх сумруу өнөө орой 17 цагийн алдад орж ирээд, мөрөө алдаад сумын цагдаагийн хэсэгт энэ тухай очиж, мэдэгдсэн... Тэгээд хэсгийн төлөөлөгчийн хамт Т гэдэг айлын гадна очиход тэдний гадна ухсан нүхэн дотроос саяхан нядалсан бололтой үхрийн нойтон гэдэс дотор гарч ирсэн. Тэгээд түүний доороос 7 ширхэг хар өнгийн үхрийн шийр, 1 ширхэг хар өнгийн сүүл гарч ирснийг манай найз П үзээд, энэ манай 2 үхрийн шийр, сүүл нь мөн байна гэж шууд таньсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд 2020 оны 01 сарын 07-ны шөнө дунд 03 цагийн орчимд гэрт унтаж байтал Р нилээн удаан дуудаж сэрээгээд “Гэрэл тусгаад өгчих, би мал янзлах гэж байна” гэж хэлсэн. Би нойрон дундаа юун мал вэ? гэж асуухад “чи зүгээр гараад гэрэл тусгаад өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гарсан чинь Р 2 тооны хар зүсмийн үхэр аваад ирчихсэн байсан...Тэгээд эхний үхрээ нядалж дуусгахаар нь “би нойр хүрч байна, орж унтлаа” гээд гэр лүүгээ ороод унтчихсан. Маргааш өглөө нь 10 цаг өнгөрөөгөөд сэрэхэд Т ах тухайн 2 үхрийн махыг аваад өөрийнхөө ниссан санни машинаар Сайншанд руу яваад өгсөн... Би тухайн хоёр үхрийг хулгайн үхэр гэж огт мэдээгүй...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын эхээр байхаа яг хэдний өдрийг нь санахгүй байна. Манай хоёр хүүхэд ханиад хүрчихээд бүтэн сайн өдөр нь Сайншанд сумруу явна гэж хэд хоногийн өмнө Р-д ярьж байсан юм. Р бүтэн сайн өдрийн өглөө 08 цагийн үед гар утсаар залгаж та явах гэж байна уу гэж надаас асуухад би явнаа гэхэд 2 үхрийн мах аваад явчих гэж хэлсэн...Би тухайн үед Р-ээс юун үхрийн мах юм гэж асуухад би цэргийн найзаасаа авсан юм гэж хэлсэн. Тэгээд Р-ийн хамтаар 2 үхрийн махыг миний эзэмшлийн 03-92 ДГС улсын дугаартай ниссан санни маркийн саарал өнгийн автомашины багажинд хийж, үлдснийг нь дотор хойд суудал дээр ачсан. Рэнчин нь мах зараад мөнгийг нь бэлнээр аваад ирээрэй гэж хэлсэн. Гэрийн гадна үхрийн арьс шир, толгой шийр зэрэг эд зүйл харагдаагүй... Тэгээд үхрийн махаа жин дээр тавихад 420 кг болсон. Тэгээд нийт мөнгө нь 2 800 000 төгрөг болсон... Би хулгайн мал гэдгийг мэдээгүй. Цагдаад баригдахдаа л хулгайн мал гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын эхээр санагдаж байна. 15 цагийн үед танихгүй дугаараас залгаж, О гэх зүс таних эмэгтэйгийн нэрийг хэлээд “би нөхөр нь байна, үхэр хийгээд Сайншанд сумруу явж байна гэж хэлээд 1 кг махыг хэдэн төгрөгөөр авах вэ? гэж асуусан. Би тухайн үед Сайншанд сумын мах авч байгаа ченжүүдийн адил 1 кг махыг 6500 төгрөг гэж үнийг хэлсэн. Орой 17 цагийн үед мөн танихгүй дугаараас залгаж, О гэх эмэгтэйгийн нөхөр гэх залуу гар утсаар залгаж ирчихлээ гэж хэлсэн. Тэгээд тухайн залуутай уулзахаар явж, 1 дүгээр сургуулийн хойд талд уулзалдаад өөрийн гэр болох Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 1-65 тоотод махыг авахаар болсон... Тухайн үед 2 873 000 төгрөг болсон...Би гарал үүслийн бичгийг нь асуухад оройтож гарч ирээд авч чадсангүй гэж хэлсэн...” гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ өвөл манай энд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Э гэж айл манай нутагт ирж өвөлжсөн юм. Тэр айлын 2 тооны үхэр 2020 оны 01 дүгээр сарын эхээр алга болоод тэгээд цагдаад мэдэгдэж, хулгайлсан хүн нь баригдсан гэсэн... Э гэдэг хүний 2 үхэр хулгайд алдагддаг өдөр манай баруун талаар 2 үхэр туусан хөтөлгөө морьтой хүн чанх хойд зүгийг чиглэн явж байсан. Тэр үед цаг 15-16 цаг болж байсан байх...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Биднийг сумаас гараад явахад багцаагаар 19 цаг өнгөрч байсан. Манай найз О-ийн гэр сумын төвөөс зүүн урд зүгт 40 гаруй км зайд байдаг. Тэдний рүү гарч яваад 30-аад км явж байтал замд үнэгэн малгайтай , хар өнгийн битүү масктай, хөтөлгөө морьтой хүн таарсан. Тухайн хүн таараад манай нөхөр машинаасаа бууж, тэр хүнтэй уулзахад тэр хүн манай нөхрөөс газар орон асууж, айл амьтан хаана байгаа талаар асууж байсан... нэг морь нь лав хонгор зүсмийн морь байсан...тухайн үед тэр хүнийг хэн болохыг мэдээгүй, сүүлд сонсоход Р гэдэг хүн байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч О.Р-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 01 сарын 06-ны өдөр О гэх бүтэн нэрийг нь мэдэхгүй айлд хоноод буцах замдаа 50 тооны үхрээс 2 тооны үхрийг салгаж, өөрийн гэр болох Дулаан харын толгод руу явсан... тухайн үед 2020 оны 01 сарын 06-наас 01 сарын 07-нд шилжих шөнө 03 цаг болж байсан. Тухайн үед манай гэрт манай найз болох Д нь хонож байсан. Ер нь манай найз сургуулийн амралтаар ирээд надад хань болоод байж байсан юм. Тэгээд би Д-г сэрээгээд “би мал хийх гээд байна, гэрэл тусгаад өг гэж хэлээд гэрэл тусгуулаад өөрөө тууж авчирсан 2 үхрийг нядалсан. Би 2 үхрийг 2 цагийн дотор төхөөрч янзалсан. Би малын шийр болон гэдсийг нь гэрийн урд байх нүхрүү хийж булсан... Тэгээд би Төгсжаргал ахыг 2 үхрийн мах ачаад аваад яваад өгөөч гэж гуйсан юм. Тухайн үед Төгсжаргал ахын эхнэр нь юун малын мах юм гэж асууж байсан. Би өөрийн найзаас бэлгэнд авсан мал гэж хариулсан...” гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Уг хэрэг болсон гэх газар нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Дулаан харын толгод гэх газарт байх ба тус газар нь уулын энгэр хэсэгт оршиж байв. Уг дулаан харын толгод гэх газар нь Дэлгэрэх сумын төвөөс баруун хойд зүгт 10 орчим км зайд байрлаж байв... Тухайн нүхэн дотор орж зогсож үзэхэд зөөлөн зүйл дээр зогсож буй нь мэдрэгдэх ба уг нүхийг булсан шороо болон цасыг хүрзээр гаргаж үзэхэд түүний доороос нь ямар нэгэн зөөлөн эд зүйлийг гялгар цаасаар хучиж, улмаар шороогоор булсан нөхцөл байдал тогтоогдов. Гялгар цаасыг хуулан авч үзэхэд бод малын бололтой задлаагүй баас, сэвстэй дотор гэдэс, гүзээ зэрэг эрхтэн гарч ирэв. Тухайн дотор гэдэс, эд эрхтнийг нүхнээс гаргаж, цааш нь ухаж үзэхэд хар зүсмийн үхрийн шийр гарч ирсэн ба нүхэн дотроос 7 ширхэг хар зүсмийн үхрийн шийрийг гарган авсан...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Уг хэрэг явдал болсон гэх газар нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Энгэрийн худаг гэх газар байх ба ...тухайн хэргийн газарт очиход хэргийн газрын ойр орчим нь бүхэлдээ цасан бүрхүүл тогтсон байдалтай байлаа. ... Тухайн хэргийн газрын зүүн урд хэсгээс 2 тооны үхэр болон 2 тооны морины явсан байж болохуйц мөр байх ба тухайн мөрийг даган мөшгөхөд Энгэрийн худаг гэх газраас ертөнцийн зүгээр баруун урд зүгт чиглэн явсан мөр байсныг самсунг-А30 маркийн гар утасны камерыг ашиглан бэхжүүлж авсан...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол болон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Р-ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан,  нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Д.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд хулгайд алдсан 2 үхрээ 2 800 000 төгрөгөөр үнэлж байгаа тул шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч хүсэлт гаргасны дагуу мөрдөгчийн тогтоолоор нэмэлт шинжилгээ хийлгэхэд “Хас Үнэлгээ” ХХК нь мөн 2 600 000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

  “Хас Үнэлгээ” ХХК нь хулгайд алдагдсан 5 настай 2 үхрийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэг үхрийг 1 300 000 төгрөгөөр үнэлсэн атлаа 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр үнэлгээ гаргахдаа 7 настай үхрийг 1 400 000 төгрөгөөр, 6 настай үхрийг 1 200 000 төгрөгөөр үнэлсэн нь бодит байдалд нийцээгүй, таван хошуу мал нь нас, хүйсээрээ үнэ ханш нь өөр өөр байдаг онцлогтой төдийгүй, аливаа мал нь сүүний чиглэлийн гэх юм уу эсхүл хурдан, хурдан удмын гэх мэт онцлог шинжээрээ үнэ нь өөр өөрөөр үнэлэгддэг байна. Гэтэл үнэлгээний компани нь малын нас ахихад үнэлгээ нь буурч байгаа нь тухайн үнэлгээний зүйлийн шинж, байдал, онцлогийг харгалзан үнэлгээг тодорхойлох Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал баримтлах үүрэггүй тул шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэлээгүй болно. Харин хэрэгт авагдсан гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд үхрийн махаа жин дээр тавихад 420 кг болсон. Тэгээд нийт мөнгө нь 2 800 000 төгрөг болсон... Би хулгайн мал гэдгийг мэдээгүй. Цагдаад баригдахдаа л хулгайн мал гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед Сайншанд сумын мах авч байгаа ченжүүдийн адил 1 кг махыг 6500 төгрөг гэж үнийг хэлсэн... Тухайн үед 2 873 000 төгрөг болсон...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт ач холбогдолтой, уг үхрийн махыг зарсан, авсан гэрч нарын мэдүүлэг нь хоорондоо зөрөөгүй, бодит үнэ байх тул хохирлыг 2 873 000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Д.Э нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харъяат бөгөөд тухайн гэмт хэрэг болох цаг хугацаанд хил залгаа Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд отроор өвөлжиж байсан бөгөөд хавар болохоор өөрийн нутаг руугаа нүүснээс холбоо барих боломжгүй болсон байна. Энэ талаар шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр бүхий л боломжтой байдлаар хандсан нь хэрэгт авагдсан шүүгчийн туслахын баримт №6-д бичигдсэн бичвэрээс харагдана. Хохирогч нь хавтаст хэргийн 101 дүгээр хуудаст хохирлоо авсан, шүүх хуралдаанд оролцож чадахгүй гэсэн хүсэлтийг өгсөн байх ба энэ нь хохиролд хэдэн төгрөг авсан нь тодорхойгүй, гомдол саналгүй гэсэн ч нэхэмжлэх зүйл байгаа эсэхийг тодруулах зорилготой байсан. Түүнчлэн хохирогч нь бусад зардалд 300 000 төгрөг нэхэмжилж шаардлага гаргасан ч энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, шүүгдэгчийн өмгөөлөгч уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид өгөхөд бэлэн байгаа ч мөн л хохирогчтой холбогдож чадахгүй байгаа талаар шүүх хуралдаанд тайлбарласан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн, харин хохирогч нь 300 000 төгрөгний талаархи нотлох баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

  Иймд шүүгдэгч Б овогт О.Р-ийг хохирогч Д.Э-ын 2 тооны үхрийг хулгайлж 2 873 000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзахын зэрэгцээ улсын яллагчаас хорих ялын санал тавьсныг өмгөөлөгчөөс мэтгэлцэж нийтэд тустай ажил хийлгэх ял санал болгосныг улсын яллагчаас няцаагаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орж, шүүгдэгч О.Р-ийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл хүндэрсэн байгаа тул Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Р-ийн гэмт үйлдэл нь 2020 оны 01 сарын 06-наас 07-нд шилжих шөнө үйл явдал болсон нь тогтоогдсон тул тухайн үед мөрдөж байсан хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч О.Р нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хутга, хар зүсмийн үхрийн 7 ширхэг шийр, хар зүсмийн үхрийн сүүл 1 ширхэг, хар зүсмийн эр үхрийн арьс 1 ширхэг, хар бөөр алаг зүсмийн эр үхрийн арьс 1 ширхэг, хар зүсмийн үхрийн толгой 1 ширхэг, хар бөөр алаг зүсмийн эр үхрийн толгой 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Р-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт О.Р-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Р-д 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Р-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар тогтоосугай.  

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Р-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч О.Р нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хутга, хар зүсмийн үхрийн 7 ширхэг шийр, хар зүсмийн үхрийн сүүл 1 ширхэг, хар зүсмийн эр үхрийн арьс 1 ширхэг, хар бөөр алаг зүсмийн эр үхрийн арьс 1 ширхэг, хар зүсмийн үхрийн толгой 1 ширхэг, хар бөөр алаг зүсмийн эр үхрийн толгой 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Р-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Э нь зардлын 300 000 төгрөгийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогчид шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                            Н.АДЪЯА