Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2021/0793/З |
Дугаар | 221/МА2022/0101 |
Огноо | 2022-02-09 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2022/0101
2020 оны 03 сарын 31 өдөр 221/МА2020/0222 Улаанбаатар хот
“З т” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У
Нэхэмжлэгч: “З Т” ХХК
Хариуцагч: БХБЯ
Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороо
Гуравдагч этгээд: “Н К” ХХК, “Д У” ХХК, “Э” ХХК, “Х ү” ХХК, “Р а к” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн худалдан авах ажиллагааны газраас Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А-2/1671, А-2/1672, А-2/1673, А-2/1674, А-2/1675 дугаартай зөвлөмжүүд “Н К” ХХК, “Д У” ХХК, “Э” ХХК, “Х ү” ХХК, “Р а к” ХХК-иудад хүргүүлсэн “гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлүүд, Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БХБЯ/2021/03030 дугаартай “Сумдад хүүхдийн тоглоомын талбай байгуулах төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дүгээр тэмдэглэл, Барилга, хот байгуулалтын яамнаас гуравдагч этгээд нартай байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 2-ний өдрийн 2021/325, 2021/326, 2021/327, 2021/328, 2021/329 дугаартай “Сумдад хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулж, “З Т” ХХК-ийг тендерт шалгарсан болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 779 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С,
Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Б.С, Г.А,
Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н,
Гуравдагч этгээд “Д У” ХХК-ийн өмгөөлөгч А.З,
Гуравдагч этгээд “Н к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б
Хэргийн индекс: 128/ШШ2021/0793/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “З Т” ХХК нь Барилга, хот байгуулалтын яам, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Төрийн худалдан авах ажиллагааны газраас Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А-2/1671, А-2/1672, А-2/1673, А-2/1674, А-2/1675 дугаартай зөвлөмжүүд “Н К” ХХК, “Д У” ХХК, “Э” ХХК, “Х ү” ХХК, “Р а к” ХХК-иудад хүргүүлсэн “гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлүүд, Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БХБЯ/2021/03030 дугаартай “Сумдад хүүхдийн тоглоомын талбай байгуулах төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дүгээр тэмдэглэл, Барилга, хот байгуулалтын яамнаас гуравдагч этгээд нартай байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 2-ний өдрийн 2021/325, 2021/326, 2021/327, 2021/328, 2021/329 дугаартай “Сумдад хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулж, “З Т” ХХК-ийг тендерт шалгарсан болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 779 дүгээр шийдвэрийн
1 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Төрийн худалдан авах ажиллагааны газраас Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А-2/1671, А-2/1672, А-2/1673, А-2/1674, А-2/165 дугаартай зөвлөмжүүд “Н К” ХХК, “Д У” ХХК, “Э” ХХК, “Х ү” ХХК, “Р а к” ХХК-иудад хүргүүлсэн “гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлүүд, Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/1607 дугаар тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж,
2 дахь заалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “З Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй Барилга, хот байгуулалтын яам, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох хэргийн нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БХБЯ/2021/03030 дугаартай “Сумдад хүүхдийн тоглоомын талбай байгуулах төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дүгээр тэмдэглэл, Барилга, хот байгуулалтын яамнаас гуравдагч этгээд нартай байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/325, 2021/326, 2021/327, 2021/328, 2021/329 дугаартай “Сумдад хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулж, “З Т” ХХК-ийг тендерт шалгарсан болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Шүүхээс "... Төриин худалдан авах ажиллагаан газрын зөвлөмж, мэдэгдлүүд нь тендергийн үнэлгээний хорооны шийдвэрийг танилцуулж дуй хэлбэр бөгөөд дангаар эрх зүйн шууд үр дагавар бий болгохгүй... ” гэж дүгнээд Төрийн худалдан авах ажиллагааны газраас Барилга. хот байгуулалтын яаманд хүргүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А-2/1671, А-2/1672, А- 2/1673, А-2/1674, А-2/1675 дугаартай зөвлөмжүүд, “Н К” ХХК, “Д У” ХХК, “Э” ХХК, “Х ү” ХХК. “Р а к” ХХК-иудад хүргүүлсэн “гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлүүд, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А-1/1607 тоот “З Т” ХХК-иас ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3.2. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс Төрийн худалдан авах ажиллагааны газраас Барилга. хот байгуулалтын яаманд хүргүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А-2/1671, А-2/1672, А- 2/1673, А-2/1674, А-2/1675 дугаартай зөвлөмж “Н К” ХХК, “Д У” ХХК, “Э” ХХК, “Х ү” ХХК, “Р а к” ХХК-иудад хүргүүлсэн “гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах шаардлага бүхий, харин Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А-1/1607 тоот “З Т” ХХК-иас ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоолгох’ нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад дээрх 3 нэхэмжлэлийн шаардлагыг бүгдийг нь хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн гэж шүүхийн шийдвэрийн топгоох нь хэсгийн 1 дэх хэсэгт буруу бичсэн.
3.3. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А-1/1607 тоот “З Т” ХХК-иас ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр нь хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох нь хэсэгт дээрх шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь туйлын ойлгомжгүй байна.
3.4. Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр. зөвлөмж, мэдэгдлүүдийг үндэслэн захиалагчид тендерт шалгарсан компаниудтай гэрээ байгуулах эрх нь үүсдэг буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан эрх зүйн шууд үр дагавар бий болгосон” гэх захиргааны актын шинжийг агуулж байна. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А-1/1607 тоот “З Т” ХХК-иас ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр нь нэхэмжлэгчийг тендерт шалгаруулаагүй шууд үр дагаварт хүргэсэн, тендерт шалгаруулахаас татгалзах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад татгалзсан хууль бус шийдвэр юм. Мөн тухайн тендертэй холбоотой үнэлгээний хорооноос гаргаж байгаа шийдвэр, зөвлөмж, мэдэгдлүүдийн аль алийг нь хүчингүй болгосны үр дүнд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжтой болох тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3.5. Шүүхээс "... Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалаар 2013 оны 89 дүгээр тушаалаар баталсан ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлагатай дүйцүүлсэн аргачлалыг нэгдүгээр хавсралтаар баталсан бөгөөд хавсралтад 2.1.1 "барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт” тусгай зөвшөөрлийг БА-8.1 "барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил” тусгай зөвшөөрөлтэй дүйцүүлэхээр хүснэгтэлсэн байх тул дээрх 2 тусгай зөвшөөрлийг дүйцүүлж дүгнэсэн хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн” гэж дүгнэж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
3.6. Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2021 оны 08 сарын 02-ны өдөр БХБЯ/2021/03030 дугаартай “Сумдад хүүхдийн тоглоомын талбай байгуулах /Булган/” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг 1, 2, 3. 4, 5 багцтайгаар дахин зарласан бөгөөд тус газрын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А-1/1607 тоот мэдэгдлээр"... ТОӨЗ 5.2 (г)-д одоо гүйцэтгэж байгаа дуусаагүй ажилтай бол тайлбар болон ажлын гүйцэтгэлийн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ” гэж заасан байхад Сургуулийн барилга, 320 суудал (Хөвсгөл, Чандмань-Өндөр сум) төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн талаар захиалагчийн тодорхойлолтыг ирүүлээгүй” гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтын дагуу манай компанийн хүргүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзаж байгааг мэдэгдсэн.
3.7. Манай компаниас ТОӨЗ 5.2 (г)-д заасны дагуу сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт буюу ХҮИС-ийн корпорацийн төвийн засварын ажил, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны Төмөр бетон эдлэлийн туршилтын цехийн барилга, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р багын 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлуудын гэрээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтүүд, барилга байгууламжийн фото зургийг хавсарган өгсөн буюу дээрх тендерийн шаардлагыг хангасан болно.
3.8. Харин энэхүү тендерийг 2021 оны 06 сарын 14-ний өдөр зарласан бөгөөд манай компани оролцож, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2021 оны 07 сарын 30-ны өдрийн А-1/1211 тоот татгалзсан мэдэгдэл хүлээн авахад Сургуулийн барилга, 320 суудал (Хөвсгөл, Чандмань-Өндөр сум) төсөл, арга хэмжээний талаар дурдаагүй байсан буюу дээрх үндэслэлээр татгалзаагүй, мөн дуусаагүй байгаа бүх ажлын жагсаалтыг гэж шаардлагагүй байсан тул манай компани тус ажлыг 2021 оны 08 сарын 02-ны өдөр дахин зарласан тендерт хавсаргаагүй болно. Сургуулийн барилга, 320 суудал (Хөвсгөл, Чандмань-Өндөр сум) ажлын гүйцэтгэл нь 2021 оны 08 сарын 31-ний өдрийн байдлаар 75 хувь, өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд Тендерийн баримт бичгийн 5.3 (б)-д “ТШӨХ-д заасан жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил, төстэй, доод тал нь нэг удаагийн ажил гүйцэтгэх гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан туршлага (энэ шаардлагыг хангахын тулд нэрлэсэн ажлын доод тал нь 70 хувийг нь гүйцэтгэсэн байх шаардлагатай)” гэж заасан байдаг тул манай компани нь 2018, 2019, 2020 онуудад хийж гүйцэтгэсэн ажлууд маань ижил төстэй ажлын шаардлагыг бүрэн хангасан.
3.9. Гэтэл захиалагч нь дээрх шалтгааны улмаас манай компанийг тухайн тендерт шалгаруулахгүй байх санаа зорилгыг агуулж үндэслэлгүйгээр манай тендерээс татгалзсан. Хэрэв тендерийн үнэлгээний хороо нь материалыг сайтар шалгаж, ойлгомжгүй зүйл байна гэж үзвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” “Тендерт оролцогчдод өгөх зөвлөгөө” /ТОӨЗ/-НИЙ 29 дүгээр зүйлийн 29.1-д “тендерийг үнэлэхэд шаардлагатай бол захиалагч тендерт оролцогчоос түүний ирүүлсэн тендерийн талаар тодруулга хүсэж болно” гэсний дагуу манай компанид хандан тус тендерийн тодруулгыг авах бүрэн боломжтой байсан. Бид шаардлага хангасан материалыг хүргүүлсэн байхад бидний өгсөн баримтуудыг байхгүй мэтээр үндэслэлгүй дүгнэлт гаргасан нь тендерээс татгалзах шууд үндэслэл болохгүй зүйлээр тендерээс татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
4. БХБЯ/2021/03030 дугаартай “Сумдад хүүхдийн тоглоомын талбай байгуулах (Булган)” ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн 1, 2, 3, 4, 5 дугаар багцуудад тендерийн шаардлага хангаагүй компаниудыг шалгаруулсан тухайд:
4.1. Багц 1: Булган аймгийн Хишиг-Өндөр суманд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажилд шалгарсан “Н К” ХХК нь /2.1.1/ Барилгын засал, засал чимэглэл, орчны тохижилтын ажил” тусгай зөвшөөрөл ирүүлсэн нь ТОӨЗ 4.4 (в) БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил” гэсэн тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй. Мөн гэрээ, хэлцэл байгуулах эрхийг шилжүүлсэн итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлэх шаардлагатай байхад нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар хувийг ирүүлсэн. Ажиллах хүчний мэдээлэлд талбайн даамал н.Н нь хөлсөөр ажиллах гэрээгээр ажлуулахаар санал болгосон бөгөөд ТОӨЗ 5.2 (в)-д заасан үндсэн ажилтан байх шаардлагыг хангаагүй.
4.2. Багц 2: Булган аймгийн Гурванбулаг суманд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажилд шалгарсан “Д У” ХХК нь /2.1.1/ Барилгын засал, засал чимэглэл, орчны тохижилтын ажил” тусгай зөвшөөрөл ирүүлсэн нь ТОӨЗ 4.4 (в) БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил” гэсэн тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй. ТОӨЗ 4.2.2-д нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй байх шаардлагыг тавьсан байтал 529,200 төгрөгийн өр төлбөртэй байна.
4.3. Багц 3: Булган аймгийн Сайхан суманд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажилд шалгарсан “Э” ХХК нь /2.1.1/ Барилгын засал, засал чимэглэл, орчны тохижилтын ажил” тусгай зөвшөөрөл ирүүлсэн нь ТОӨЗ 4.4 (в) БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил” гэсэн тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй. Мөн гэрээ, хэлцэл байгуулах эрхийг шилжүүлсэн итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлэх шаардлагатай байхад нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар хувийг ирүүлсэн. 2021 оны 08 сарын 18-ны өдрийн “Тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах тухай” албан бичгээр ТОӨЗ 14.1 (ж) 2-т “Хяналтын төсөвт тусгасан зураг төслийн үнэ 10,400,000” гэж өөрчлөлт оруулсан байхад “Э” ХХК нь 9,990,0002 гэж ирүүлсэн нь шаардлагад нийцээгүй. “Э” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний ар талд гүйцэтгэх захирлын тэмдэглэл хийгдээгүй буюу Ж.П нь гүйцэтгэх захирал мөн болох нь нотлогдохгүй байна. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй талаарх тодорхойлолтыг ирүүлээгүй. Барилгын даамлаар санал болгосон н.Баттунгалаг нь барилгын инженер, барилгын техникч байх шаардлагыг хангаагүй.
4.4. Багц 4: Булган аймгийн Бүрэгхангай суманд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажилд шалгарсан “Х ү” ХХК нь /2.1.1/ Барилгын засал, засал чимэглэл, орчны тохижилтын ажил” тусгай зөвшөөрөл ирүүлсэн нь ТОӨЗ 4.4 (в) БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил” гэсэн тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй. ТОӨЗ 5.2 (в)-д “Дээрх инженерүүдийн иргэний үнэмлэхийн эхээс хийсэн хуулбар, сургууль, төгссөн сургуулийн дипломын хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ” гэсэн шаардлагыг хангаагүй. ТОӨЗ 14.1 (ж) 3-т “Тендерийн баримт бичиг 5, 6 дугаар бүлэгт заагдсан гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл маягт зэргийг хүлээн зөвшөөрч байгаа талаар мэдэгдэл ирүүлнэ” гэж заасан мэдэгдлийг ирүүлээгүй. Мөн санал болгосон ижил төстэй ажил нь шаардлага хангахгүй. Барилгын даамлаар санал болгосон н.М нь компанийн үндсэн ажилтан биш.
4.5. Багц 5: Булган аймгийн Баяннуур суманд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажилд шалгарсан “Р а к” ХХК нь /2.1.1/ Барилгын засал, засал чимэглэл, орчны тохижилтын ажил” тусгай зөвшөөрөл ирүүлсэн нь ТОӨЗ 4.4 (в) БА-8.1 “Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил” гэсэн тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй. ТОӨЗ 5.2 (в)-д “Дээрх инженерүүдийн иргэний үнэмлэхийн эхээс хийсэн хуулбар, сургууль, төгссөн сургуулийн дипломын хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ” гэсэн шаардлагыг хангаагүй. Нийгмийн даатгалын 1,279,660 төгрөгийн өртөлбөртэйбайна. Өртөлбөрийг төлсөн гэх боловч ирүүлсэн баримт нь тендерийн баримтын шаардлага хангахгүй.
5. ТОӨЗ 4.4 (в)-д “Тусгай зөвшөөрлийн заалтыг, Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 217 дугаар тушаал, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаар тушаалуудын хавсралтаар батлагдсан эюурмын заалтуудтай дүйцүүлж тооцно" гэж заасны дагуу тусгай зөвшөөрлүүдийг дүйцүүлж тооцох тохиолдолд дээрх 2 тушаалуудын дагуу л дүйцүүлэх боломжтой байтал үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд дурдаагүй, ТОӨЗ-д тусгаагүй Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалын дагуу дүйцүүлж тооцсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
5.1. БХБЯ/2021/03030 дугаартай “Сумдад хүүхдийн тоглоомын талбай байгуулах (Булган)” ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн 1,2,3,4, 5 дугаар багцуудад тендерийн шаардлага хангаагүй компаниудыг шалгаруулж гэрээ байгуулснаар тендерийн шаардлага хангасан манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Тодруулбал, Үнэлгээний хороо нь хууль болон тендерийн баримт бичгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хэт нэг талыг барьсан үл ялих шалтгаанаар манай компаниас хүргүүлсэн тендерээс татгалзсан шийдвэр нь ТӨОНӨХБАҮХАТХуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 “хуульд үндэслэх” 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмуудыг зөрчиж байх төдийгүй Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүүд ихээхэн хохирол, хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдалд ихээхэн эрсдэлийг дагуулж байна.
6. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оиы 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0779 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “З Т” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У-ын давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч “З Т” ХХК-ийн “Төрийн худалдан авах ажиллагааны газраас Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А-2/1671, А-2/1672, А-2/1673, А-2/1674, А-2/1675 дугаартай зөвлөмжүүд “Н К” ХХК, “Д У” ХХК, “Э” ХХК, “Х ү” ХХК, “Р а к” ХХК-иудад хүргүүлсэн “гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлүүд, Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БХБЯ/2021/03030 дугаартай “Сумдад хүүхдийн тоглоомын талбай байгуулах төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дүгээр тэмдэглэл, Барилга, хот байгуулалтын яамнаас гуравдагч этгээд нартай байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 2-ний өдрийн 2021/325, 2021/326, 2021/327, 2021/328, 2021/329 дугаартай “Сумдад хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулж, “З Т” ХХК-ийг тендерт шалгарсан болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, харин Төрийн худалдан авах ажиллагааны газраар 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А-1/1607 дугаар тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн өөрчлөлтийг шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолоор “Төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааны газраас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт”-ыг баталсанд Булган аймгийн сумдад хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар шийдвэрлэсний дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тендер шалгаруулалтыг явуулж, гуравдагч этгээд нарын тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж гэрээ байгуулах эрх олгож, улмаар Барилга, хот байгуулалтын яамнаас гуравдагч этгээд нартай 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/325, 2021/326, 2021/327, 2021/328, 2021/329 дугаар бүхий “Сумдад хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил гүйцэтгэх гэрээ” байгуулах ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулжээ.
Нэхэмжлэгчээс “... гуравдагч этгээд нарын тусгай зөвшөөрөл ТОӨЗ-нд заасан барилга байгууламжийн засвар чимэглэл гэсэн тусгай зөвшөөрлийн шаардлагыг бүгд хангаагүй, ажилчдын дипломын хуулбарыг нотариатаар гэрчлүүлж ирүүлэх шаардлагыг хангаагүй, ... манай компани сүүлийн 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн баримтуудыг ирүүлэх гэсэн шаардлагыг хангаж холбогдох баримтуудыг хавсаргаж өгсөн байхад Хөвсгөл аймагт баригдаж байгаа сургуулийн гүйцэтгэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй гэсэн үндэслэлээр манай тендерээс татгалзсан нь хууль бус, Тендерийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар үнэлгээний хороо манайхаас тодруулга авах боломжтой байсан ... “ гэх зэрэг үндэслэлээр маргасан, хариуцагчаас “...нэхэмжлэгч эхний тендер шалгаруулалтад дурдаагүй шалгуураар 2 дахь тендерээс татгалзсан гэх агуулгаар маргасан нь үндэслэлгүй, дараагийн тендер шалгаруулалтад шаардлагын агуулга өөрчлөгдсөн, нэхэмжлэгч одоо гүйцэтгэж байгаа буюу дуусаагүй ажлын гүйцэтгэлийн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлээгүй байсан ... тендерт нийт 30 санал ирсэн байхад байхгүй материал бүрийг тодруулга авч давуу байдал үүсгэх боломжгүй ... шалгарсан хуулийн этгээдүүдийн тусгай зөвшөөрөл шаардлага хангаагүй гэсэн нь үндэслэлгүй, Барилга хот байгуулалтын яамны сайдын 2018 оны 33 дугаар тушаалын дагуу тусгай зөвшөөрлүүдийг дүйцүүлэн үнэлсэн тул хууль зөрчөөгүй ... итгэмжлэл, төлөөллийн тухайд маргасан нь үндэслэлгүй, ... заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлага тавигдаагүй, ... ажилчдын иргэний үнэмлэхний хуулбар, сургуулийн дипломын хуулбар гэрчлүүлсэн байх гэсэн шаардлага хангаагүй гэсэн нь үндэсгүй ... хуулбарыг ирүүлж болохоор тендерийн баримтад заасан ...” гэсэн үндэслэлээр, гуравдагч этгээдүүд “... тендер шалгаруулалт хуульд нийцсэн ... “ гэсэн үндэслэлээр тус тус нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэлийн “Төрийн худалдан авах ажиллагааны газраар 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А-1/1607 дугаар тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй байна. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл тус нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй болох нь тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тус нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.1.2-т “техникийн тодорхойлолт”, 27.1.3-т “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, мөн хуулийн 27.3-т “тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан болон шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, захиалагч уг тендерээс татгалзана” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2 дугаар зүйлийн “Г” хэсэгт “хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын нийт мөнгөн дүнг жил жилээр харуулсан жагсаалт ирүүлэх, шаардлагатай жилийн тоо: сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг доорх загварын дагуу ирүүлнэ”, ... одоо гүйцэтгэж байгаа дуусаагүй ажилтай бол тайлбар болон ажлын гүйцэтгэлийн талаар захиалагчийн тодорхойлолтыг ирүүлэх” гэжээ.
Нэхэмжлэгч “З Т” ХХК-аас ХҮИС-ийн корпарацийн инновацийн төвийн засварын ажил, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 2 дугаар хороо Төмөр бетон эдлэлийн туршилтын цехийн барилга, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 3 дугаар баг 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга зэрэг ажлуудын барилгын ажлын гэрээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт, актыг хавсаргасан болох нь хэрэгт авагдсан цахим тендерийн баримтаар тогтоогдож байх боловч 2018 онд барилгын ажлын гэрээ байгуулсан Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумд баригдаж байгаа 320 суудалтай сургуулийн барилгын ажлын тайлбар, ажлын гүйцэтгэлийн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлээгүй нь тогтоогдсон байх тул хариуцагчаас тус компанийг хуулийн дээрх шаардлага болон тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй гэж үзсэнийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Иймээс энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Бид шаардлага хангасан материалыг хүргүүлсэн байхад бидний өгсөн баримтуудыг байхгүй мэтээр үндэслэлгүй дүгнэлт гаргасан нь тендерээс татгалзах шууд үндэслэл болохгүй зүйлээр тендерээс татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй..” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Шүүх нэхэмжлэлийн “Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БХБЯ/2021/03030 дугаартай “Сумдад хүүхдийн тоглоомын талбай байгуулах төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дүгээр тэмдэглэл, Барилга, хот байгуулалтын яамнаас гуравдагч этгээд нартай байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 2-ний өдрийн 2021/325, 2021/326, 2021/327, 2021/328, 2021/329 дугаартай “Сумдад хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 4.4 дүгээр зүйлийн “В”-д “БА-8.1.1. Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил заалт шаардана. Тусгай зөвшөөрлийн заалтыг Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 217 дугаар тушаал, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаар тушаалуудын хавсралтаар батлагдсан журмын заалтуудтай дүйцүүлж тооцно ...” гэж заасан байна.
Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 89 дүгээр тушаалаар Барилга угсралтын 2.1.1 “барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт” тусгай зөвшөөрлийг мөн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр тушаалаар хүчингүй болгож, журам шинэчлэн “БА-8.1 “Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил” тусгай зөвшөөрлийг/ баталж, мөн сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалаар дээрх 2013 оны 89 дүгээр тушаалаар баталсан ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлагатай дүйцүүлсэн аргачлалыг нэгдүгээр хавсралтаар баталсан бөгөөд хавсралтад 2.1.1 “барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт” тусгай зөвшөөрлийг БА-8.1 “барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил” тусгай зөвшөөрөлтэй дүйцүүлэхээр заасан байх тул эдгээр тусгай зөвшөөрлийг дүйцүүлэн дүгнэж гуравдагч этгээдүүдийг багц тус бүр дээр шалгаруулсан, улмаар гэрээ байгуулсан хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдэл үндэстэй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
Нэхэмжлэгчээс 4, 5 дугаар багцын шалгаруулалттай холбогдуулан “ажилчдын дипломын хуулбарыг нотариатаар гэрчлүүлж ирүүлээгүй” гэж маргасан байх боловч хэрэгт авагдсан цахим тендерийн баримтуудаас үзвэл ажилчдын диплом хавсаргагдсан, “Х ү” ХХК нь инженер Э.У, Г.Г, Ю., Б.М нарын иргэний үнэмлэх болон дипломын хуулбарыг нотариатаар гэрчлүүлж ирүүлсэн. Мөн “Р а к” ХХК нь Е.Г, Д.Р, Д.Т нарын иргэний үнэмлэх болон дипломын хуулбарыг нотариатаар гэрчлүүлж ирүүлсэн байна.
Нэхэмжлэлийн “Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А-2/1671, А-2/1672, А-2/1673, А-2/1674, А-2/1675 дугаартай зөвлөмжүүд, “Н К” ХХК, “Д У” ХХК, “Э” ХХК, “Х ү” ХХК, “Р а к” ХХК-иудад хүргүүлсэн “гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлүүдийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг анхан шатны шүүх “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасантай нийцсэн байна.
Учир нь, дээрх Төрийн худалдан авах ажиллагааны газрын Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А-2/1671, А-2/1672, А-2/1673, А-2/1674, А-2/1675 дугаартай зөвлөмж, “Н К” ХХК, “Д У” ХХК, “Э” ХХК, “Х ү” ХХК, “Р а к” ХХК-иудад хүргүүлсэн “гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлүүд нь тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг танилцуулж мэдээлсэн, дараагийн хийх үйл ажиллагааны талаар зөвлөсөн агуулгатай байх тул эдгээр зөвлөмж, мэдэгдлүүд нь дангаараа эрх зүйн шууд үр дагавар үүсгэх боломжгүй, аливаа асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн шинжгүй байх тул бие даасан захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй.
8. “БХБЯ/2021/03030 дугаартай “Сумдад хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийн 2 дугаар багцад холбогдуулан гаргасан гомдолд “... “ТОӨЗ 4.4 дүгээр зүйлийн в-д “БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилт ажил” гэсэн тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй ...” гэж дурдсан. Үүнд мөн адил Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалын хавсралтаар “/2.1.1/ Барилгын засал, засал чимэглэл, орчны тохижилтын ажил” БА-8.1 “Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилт ажил” тусгай зөвшөөрлүүдийг дүйцүүлэхээр тусгасан байгаа тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.
Харин “2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах тухай” албан бичгээр ТОӨЗ 14.1 дүгээр зүйлийн ж-ийн 2-т “Хяналтын төсөвт тусгасан зураг төслийн үнэ 10.400.000” гэж өөрчлөлт оруулсан байхад “Э” ХХК 9.900.000 төгрөг гэж ирүүлсэн нь шаардлагад нийцээгүй” гэх гомдлын тухайд “... зураг төслийн үнийг 10.400.000 төгрөг байхаар заасан хэдий ч уг тендерийн хувьд нэг зураг төслийг 5 суманд зэрэг ашиглах онцлогтой. Мөн тендерийг үнэлэхдээ үнэ рүү орж үнэлдэг. Тэр тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 7-д “шаардлагад нийцсэн тендерийг дараах байдлаар харьцуулж үнэлнэ, тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.1-д “тендерийн үнэд арифметик алдаа болон орхигдуулсан жижиг хэмжээний зөрүүг залруулах, үнийн хөнгөлөлтийг харгалзан тендерийн үнийг бууруулах, захиалагч энэ хуульд заасныг үндэслэн үнэлгээний бусад шалгуур үзүүлэлтийг сонгосон бол тэдгээрт харгалзах саналуудыг мөнгөөр илэрхийлж, тендерийн үнэ дээр харгалзан тооцож тендерийн харьцуулах үнийг тодорхойлно” гэж заасны дагуу жижиг хэмжээний залруулга хийхийг хуулиар зөвшөөрсөн” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, 28.7.3-т “энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, 28.7.4.хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заажээ.
Түүнчлэн тус тендер шалгаруулалтын багц тус бүрт нэхэмжлэгч болон шалгарсан компаниудын хүргүүлсэн үнийн тендерийн үнийг харьцуулан үзвэл нэхэмжлэгч “З Т” ХХК нэгдүгээр багцад 260.264.562 төгрөг, хоёрдугаар багцад 258.365.817 төгрөг, гуравдугаар багцад 259.585.549 төгрөг, дөрөвдүгээр багцад 259.236.295 төгрөг, тавдугаар багцад 259.452.445 төгрөгийн үнийн саналтайгаар оролцсон бол, тендерт шалгарсан “Нанрбриллиант констракшн” ХХК 247.505.068 төгрөгийн, “Д У” ХХК 243.268.018 төгрөгийн, “Э” ХХК 233.568.244 төгрөгийн, “Х ү” ХХК 243.500.000 төгрөгийн, “Р а к” ХХК 245.300.000 төгрөгийн үнийн саналыг тус тус хүргүүлснээс үзвэл нэхэмжлэгч “З Т” ХХК тус тендер шалгаруулалтын багц тус бүрт хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хүргүүлээгүй, хэдийгээр хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй ч энэ нь хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэлгүйд хамаарах нэг үндэслэл болж байгааг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 779 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А-1/1607 дугаар тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг” гэсэн хэсгийг хасч, 2 дахь заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “З Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй Барилга, хот байгуулалтын яам, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох хэргийн нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Төрийн худалдан авах ажиллагаан ыгзараас зарласан БХБЯ/2021/03030 дугаартай “Сумдад хүүхдийн тоглоомын талбай байгуулах төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дүгээр тэмдэглэл, Барилга, хот байгуулалтын яамнаас гуравдагч этгээд нартай байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/325,2021/326, 2021/327, 2021/328, 2021/329 дугаартай “Сумдад хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгож, “З Т” ХХК-ийг тендерт шалгарсан болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах, “Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А-1/1607 дугаар тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ