Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 00244

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2017/00244

Хөвсгөл аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хивс нэхэгч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 1 дүгээр багт оршин суух, РЖ67042401 дугаар регистртэй, Онход овогт Чимэддоржийн Амартайваны

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2017/00160/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Ч.Амартайван нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Амартайван шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 10 дугаар ангиа төгсөөд 1985 оны 11 сард Зөвлөлт холбоот улс руу сургуульд сурахаар явсан. Тэгээд сургуулиа төгсөхөөс хэдэн сарын өмнө ирээд Эрдэнэт хот дахь хивсний комбинатад 1986 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хивс нэхэгчийн ажилд томилогдон орж байсан. Түүнээс хойш 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад хүүхэд төрүүлэн жирэмсний амралтаа авсан байсан. Анх би Дорнод аймгийн Чойбалсан хотын хивсний комбинатад ажиллахаар сургуульд явж байсан бөгөөд тухайн үйлдвэр ашиглалтанд ороогүй байсан учир биднийг Эрдэнэт хотын хивсний комбинатад ажилд оруулж байсан юм. 1988 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын хивсний комбинат ашиглалтанд орж бид шилжин очиж ажиллаж байсан ба 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл туслах нэхэгчээр ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байхдаа авсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлж алга болгосон. Би одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэж байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсан жилүүдээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд миний Эрдэнэт хот дахь Хивсний комбинатад 1986 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд нэхэгчээр, Дорнод аймгийн Чойбалсан хот дахь Хивсний комбинатад 1988 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд туслах нэхэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ч.Амартайван нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч Ч.Амартайван Эрдэнэт хот дахь Хивсний комбинатад 1986 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд нэхэгч, Дорнод аймгийн Чойбалсан хот дахь Хивсний комбинатад 1988 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд туслах нэхэгчээр тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт хот дахь Хивсний комбинатын даргын 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “1. Ажилд шинээр томилогдсон хүмүүсийг хавсралт 1-ээр... тус тус баталсугай...” гэх бичилттэй “Ажилд томилох, шилжин ажиллах, ээлжийн амралт, тэтгэмжтэй, тэтгэмжгүй чөлөө олгох, ажлаас халах, цалинтайгаар түр чөлөөлөх тухай” №352 дугаартай тушаалын хуулбар, тус тушаалын “...5. Чимэддоржийн Амартайван ЗХУ-д курс төгсч ХХҮЯ-ны 2253-р томилолтоор ирсэн тул 1986.12.17-ны өдрөөс нэхэх цехийн 1-Б ээлжинд нэхэгчээр томилж цалинг 300 төгрөгөөр тогтоох...” гэх бичилттэй 1 дүгээр хавсралтын хуулбар, 1988 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Нэг. ...нярай хүүхдээ асархаар тэтгэмжтэй, тэтгэмжгүй чөлөө авах хүмүүсийг хавсралт №4-өөр...тус тус баталсугай...” гэх бичилттэй “Ажилд томилох, тэтгэмж олгох, шилжүүлэн ажиллуулах, ээлжийн амралт, тэтгэмжтэй, тэтгэмжгүй чөлөө олгох, ажлаас халах, ОНБ-ийн үүрэг гүйцэтгэх хүмүүсийг түр чөлөөлөх тухай” №115 дугаартай тушаалын хуулбар, тус тушаалын  “...8. Чимэддоржийн Амартайван, цех тасаг: нэхэх 1-Б, албан тушаал: т/нэхэгч, хүүхдийн овог нэр: А.Ням-Очир, төрсний гэрчилгээний №126, төрсөн он сар өдөр: 1987-10-25, чөлөө эхлэх хугацаа: 1987-12-22...” гэх бичилттэй 115-р тушаалын 4-р хавсралтын хуулбар, 1988 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “...1. Хавсралтад дурдсан нэр бүхий ажилчдыг ажлаас нь чөлөөлж Дорнод аймгийн Хивсний үйлдвэрийн мэдэлд шилжүүлсүгэй...” гэх бичилттэй “Ажлаас чөлөөлөх тухай” №199 дугаартай тушаалын хуулбар, тус тушаалын “...69. Чимэддорж Амартайван, ХҮТС, нэхэгч, 15/YII” гэх бичилттэй хавсралтын хуулбар, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Чойбалсан хотын Хивсний комбинатын даргын 1989 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “...ажилчдын идэвхи санаачлага, ур чадварыг дээшлүүлэх, төслийн хүчин чадлыг хугацаанаас нь өмнө эзэмшихэд ажилчдын материаллаг сонирхлыг өрнүүлэх зорилгоор ...Тушаах нь:... 2... Нэхэх, ээрэх, самнах, гүйцэтгэх хэсэгт 5-р сарын 01-ээс мөрдөж ажиллахыг ... зөвшөөрсүгэй...” гэх бичилттэй “Хөдөлмөрийн норм үнэлгээг төслийн хүчин чадлын дагуу тогтож мөрдөх тухай” №85 дугаартай тушаалын хуулбар, тус тушаалын “...Самнах цех: ...259. Чимэддорж Амартайван, туслах нэхэгч...” гэх бичилттэй хавсралтын хуулбар, 1990 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “...нэхэгч Чимэддоржийн Амартайванд 10 дугаар сарын 04-өөс 94 хоногийн тэтгэмжтэй чөлөө олгосугай...” гэх бичилттэй “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” №328 дугаартай тушаалын хуулбар, гэрч Д.Долгорсүрэнгийн “...Би 1985 онд 10-р анги төгсөөд Оросод 1 жилийн курст явсан бөгөөд энэ үед танилцаж байсан. Хамт курст суралцсан юм. Төгсөөд 1986 оны 11 сараас 1988 оны 7 сар хүртэл ажиллаад Дорнод аймгийн Хивсний үйлдвэр ашиглалтад орж тийш нь шилжүүлж байсан. Дорнод аймагт 1987 оны 8 сараас 1989 оны 2-р сар хүртэл ажиллаад би хувийн шалтгаанаар нутагтаа ирсэн. энэ хугацаанд бид хамт ажиллаж байсан. Намайг нутагтаа ирэхэд Амартайван нь тус үйлдвэртээ ажиллаад үлдсэн... Амартайван нь Эрдэнэтийн Хивсний үйлдвэрт нэхэгч, Дорнод аймгийн Хивсний үйлдвэрт мөн нэхэгчээр ажиллаж байсан... энэ жил 30 жилийн ойн уулзалтаар бид нар уулзсан юм... тасралтгүй ажиллаж байсан... би 1986 оны 11 сараас 1987 оны 7 сар хүртэл Эрдэнэт хотын Хивсний үйлдвэрт, Дорнод аймгийн Хивсний үйлдвэрт 1988 оны 7 сараас 1989 оны 2 сар хүртэл тус тус нэхэгчээр ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Бямбасүрэнгийн “...Би 1986 оны 11 сард Эрдэнэт хотын Хивсний үйлдвэрт очиж ажиллаж байсан. 1988 оны 7 сард Дорнодын Хивсний үйлдвэрт шилжин ажиллаж 1991 оны 10 сар хүртэл ажилласан. Амартайван бид хамт сургууль төгсөж хамт Эрдэнэтийн үйлдвэрт хуваарилагдан ажиллаж, тэндээс Дорнодын Хивсний үйлдвэрт шилжин ажиллаж байсан. 1991 он хүртэл хамт ажилласан. Амартайван нь 1990 оны 7, 8 сард төрнө гээд нутаг руугаа явсан. Би 1991 оны 10 сар хүртэл тус үйлдвэрт ажилласан... Амартайван нь нэхэгч, нэхэгчийн туслах хийдэг байсан. Би засварчнаар ажилладаг байсан. Нэхэгч нь хивс нэхнэ, алдааг нь харна, сүвэлгээг нь хянадаг ажил юм. 1 машинд 5 нэхэгч, 5 туслах ажиллана, нэхэгч туслах нарын хийсэн хэмжээгээр засварчин цалинждаг байсан... тасралтгүй ажиллаж байсан... би 1986 оны 11 сараас 1988 оны 7 сар хүртэл Эрдэнэт хотын Хивсний үйлдвэрт засварчин, Дорнод аймгийн Хивсний үйлдвэрт 1988 оны 7 сараас 1991 оны 10 сар хүртэл засварчнаар ажилласан...” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.  

Иймд нэхэмжлэгч Ч.Амартайваны Эрдэнэт хот дахь Хивсний комбинатад 1986 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд нэхэгч, Дорнод аймгийн Чойбалсан хот дахь Хивсний комбинатад 1988 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд туслах нэхэгчээр тус тус ажиллаж байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 , 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарДууч Онход овогт Чимэддоржийн Амартайваны Эрдэнэт хот дахь Хивсний комбинатад 1986 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд нэхэгч, Дорнод аймгийн Чойбалсан хот дахь Хивсний комбинатад 1988 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд туслах нэхэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА