| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/04597/И |
| Дугаар | 181/ШШ2017/00090 |
| Огноо | 2017-01-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2017/00090
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О.Х
Нэхэмжлэгч: М.Э
Хариуцагч: Ж.Г ХХК
Хариуцагч: Ш.Б
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 49б байрны 29 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр М.М.Эг, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 49б байрны 23 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр О.Хаш-Эрдэнийг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Манлайжав, хариуцагч Ш.Ш.Б, хариуцагч Ж.Г ХХК-ийн төлөөлөгч Ц.Нармандах, өмгөөлөгч Б.Баатарсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. Наранхүү нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч М.М.Э нь 2005 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Жаст” ХХК-ийн ерөнхий захирлын 14/05 тоот тушаалаар тооцооны нягтлан бодогчоор ажилд орж тасралтгүй ажиллан 2014 оны 04 дүгээр сард өндөр насны тэтгэвэртээ “Жаст ойл” ХХК-иас гарсан. Ажиллаж байх хугацаанд "Ж.Г"-ийн барьсан орон сууцыг эзэмших цаашид өмчлөхөөр ерөнхий захиралтай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Орон сууц эзэмшүүлэх ЖГ / 06-08 тоот гэрээг бичгээр байгуулан 61.25 м.кв 2 өрөө орон сууцыг эзэмшиж эхэлсэн. 10 жил үр бүтээлтэй ажиллах гэрээний нөхцөл бүрэн хангагдсан тул эзэмшүүлэх ЖГ / 06-08 тоот гэрээг үндэслэн Минжүүрийн М.Эг Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 49 Б байрны 29 тоот, 61.25 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.
Нэхэмжлэгч О.О.Х нь 2000 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Жаст” ХХК-ийн ерөнхий захирлын 32 тоот тушаалаар харуулаар ажилд орж 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан ба орон тооны цомхотголоор ажлаас гарсан. Ажиллаж байх хугацаанд “Ж.Г” -ийн барьсан орон сууцыг эзэмших цаашид өмчлөхөөр ерөнхий захиралтай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Орон сууц эзэмшүүлэх ЖГ/ 16-08 тоот гэрээг бичгээр байгуулан 61.25 м.кв 2 өрөө орон сууцыг эзэмшиж эхэлсэн. 15 жил үр бүтээлтэй ажиллах гэрээний нөхцөл бүрэн хангагдсан тул эзэмшүүлэх ЖГ / 16-08 тоот гэрээг үндэслэн Ойдовын Хаш-Эрдэнийг Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 49 Б байрны 23 тоот 61.25 мкв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.
Нэмээд хэлэхэд 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээнд зааснаар нэхэмжлэгч нар тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэв
Хариуцагч Ш.Ш.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Ж.Г” ХХК нь Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн хөрөнгөөр орон сууцны хороолол барьсан ба түүнээсээ ажилтнууддаа тодорхой нөхцөл, хугацаатайгаар эзэмшүүлж байсан юм. Ажилтнууддаа эзэмшүүлсэн орон сууцнуудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тэдгээрийн нөхцөл, хугацааг нь бүрэн хүртэл түр хувь хүний нэр дээр гаргаад, нөхцөл, хугацаа нь хангагдсаны дараа өөрсдийнх нь нэр дээр шилжүүлэх нь зүйтэй гэж “Ж.Г” ХХК-ийн Ерөнхий захирал шийдвэрлэсэн бөгөөд 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдөр А-60 тоот тушаал гаргасан. Уг тушаалын дагуу ажиллагсдад эзэмшүүлсэн орон Санхүүгийн газрын захирал Ш.Ш.Б миний нэр дээр түр шилжүүлсэн.
Хэдийгээр эдгээр орон сууцууд нь Ш.Ш.Б миний нэр дээр түр хэдий ч эдгээр хөрөнгийн захиран зарцуулах эрх нь “Ж.Г" ХХК-ийн захирлын мэдэлд байсан. Иймд дээрхи орон сууцнуудтай холбоотой асуудлыг ‘Ж.Г" ХХК-д хандаж гаргана уу” гэв.
Хариуцагч “Ж.Г” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбартаа: “Ж.Г ХХК-д ажиллаж байсан Минжүүр овогтой М.Э болон Ойдов овогтой О.Х нарын “Ж.Г” ХХК-д холбогдуулж Баянзүрх дүүргий иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: "Ж.Г” ХХК нь 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өөрийн 100 эзэмшлийн охин компани болох “Жаст Ойл” ХХК-д ажиллаж байсан М.М.Э болон О.О.Х нартай ЖГ/06-08 тоот болон ЖГ/16-08 тоот “Орон сууц эзэмшүүлэх гэрээ”-нүүдийг тус тус байгуулсан ба тус гэрээнүүдээр ажилтан нь “Ж.Г” ХХК-д үр бүтээлтэй гэрээнд заасан хугацаанд ажилласан тохиолдолд эдгээр орон сууцуудыг ажилтны өмчлөлд шилжүүлэхээр нөхцөл, хугацааг тохирсон байсан. Өөрөөр хэлбэл ажилтны өмчлөлд эдгээр орон сууцыг шууд шилжүүлээгүй бөгөөд түр эзэмшүүлж, гэрээнд заасан нөхцөл, хугацаа хангагдсан тохиолдолд тус тусын орон сууцны өмчлөг болох нөхцөлтэй гэрээ байгуулагдсан байдаг.
Дээр дурдсан гэрээнүүдийн хугацаанд буюу 2013 оны 7 дугаар сард “Ж.Г” ХХК-ийн санхүүгийн байдал хүндэрсний улмаас өөрийн охин компани болох ‘Жаст Ойл” ХХК-иас бусдад худалдан борлуулсан тул тус “Жаст Ойл” ХХК нь “Ж.Г” ХХК-ийн бүтцээс гарсан.
Ийнхүү дээр дурдсан “Орон сууц эзэмшүүлэх гэрээ”-нүүдийн дагуу ажилтанд эзэмшиж буй орон сууцыг нь гэрээний дагуу өмчлүүлэх нөхцөл биелэгдэхгүй болох нөхцөл байдал үүссэн.
Хэдийгээр ийм нөхцөл байдал үүссэн хэдий ч “Ж.Г” ХХК-ийн ерөнхий захирлын шийдвэрээр ажилтан М.М.Э болон О.О.Х нартай Нэмэлт гэрээ байгуулж, ажилтны ажилласан жилд ногдох төлбөрийг компаниас хөнгөлж, үлдсэн хугацаанд ногдох төлбөрийг ажилтнаар төлүүлсэн тохиолдолд ажилтанд орон сууцыг өмчлүүлэхээр тохиролцсон.
Ажилтанд нөхцөл, хугацаатайгаар эзэмшүүлсэн орон сууц нь эдгээр нөхцөл, хугацаа хангагдах хүртэл “Ж.Г” ХХК-ийн хууль ёсны хөрөнгө байсан тул “Ж.Г” ХХК нь тус орон сууцыг өөрийн үйл ажиллагаанд бүрэн дүүрэн захиран зарцуулах эрхийн дагуу өөрийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг босгох зорилгоор Хадгаламж банкны зээлийн барьцаанд тавьсан байсан.
“Ж.Г” ХХК нь Хадгаламж банкны зээлийн барьцаанд байгаа ажилтнуудын эзэмшиж буй орон сууцуудыг зээлийн барьцаанаас суллуулах хүсэлтээ Хадгаламж банкинд удаа дараа тавьж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа болно.
Энэ асуудал шийдэгдсэний дараа нэхэмжлэлд дурдсан орон сууцыг М.М.Э болон О.О.Х нартай байгуулсан Нэмэлт гэрээний даryy өмчлөлд нь шилжүүлэн өгөхөд “Ж.Г” ХХК-ийн зүгээс ямар нэгэн байдлаар татгалзахгүй байгаа болно” гэв.
Хариуцагч Ж.Г ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төлбөр төлөх асуудал дээр торгууль алданги тооцох учраас 100 хувь хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй байна. Бид хүү алданги нэхэмжлэх талаар тусад нь нэхэмжлэл гаргах асуудал байгаа. Нэмэлт гэрээний дагуу 13.067.000 төгрөг өгнө. Гэхдээ өмчлөгч мөн гэдэгт маргаантай байгаа. Ш.Ш.Бы хувьд хууль ёсны өмчлөгч боловч өмчлөх эрхээ О.О.Хд шилжүүлсэн” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч М.М.Э, О.О.Х нар нь хариуцагч Ж.Г ХХК, Ш.Ш.Б нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч М.М.Эгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч М.М.Э нь Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 49Б байрны 29 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ж.Г ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 06 дугаартай нэмэлт гэрээний дагуу 14.700.000 төгрөг төлсөн тохиолдолд өмчлөгчөөр тогтоолгох боломжтой гэж, хариуцагч Ш.Ш.Б нь Ж.Г ХХК-ийн байр бөгөөд миний нэр дээр зөвхөн өмчлөх эрх бүртгэгдсэн байгаа тул Ж.Г өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж маргасан болно.
Талуудын хооронд 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ЖГ/06-08 дугаартай “Орон сууц эзэмшүүлэх тухай” гэрээ байгуулсан ба уг гэрээний 2.1-т “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 49б байрны 29 тоот 2 өрөө орон сууцыг ажилтны компанид 10 жил тасралтгүй, үр бүтээл, идэвхи зүтгэлтэй ажилласан тохиолдолд орон сууцыг ажилтны өмчлөлд шилжүүлнэ“ гэж заажээ.
Хариуцагч Ж.Г ХХК-ийн захирлын 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 14/05 дугаар тушаалаар Б.М.Эг тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд томилсон бөгөөд Жаст ойл ХХК-ийн захирлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 116/14 дүгээр тушаалаар тэтгэвэрт гаргасан тул нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, талуудын тайлбараар нотлогдов.
Дээрхи гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь 10 жил тасралтгүй ажиллаагүй тул нэхэмжлэгч М.М.Э , хариуцагч Ж.Г ХХК нарын хооронд 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 06 дугаартай “2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Ж.Г ХХК-ийн Орон сууц эзэмшүүлэх тухай ЖГ/06-08 дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээ байгуулж, уг гэрээний 1-т “Компанийн зүгээс орон сууцыг хугацаанаас нь өмнө ажилтны өмчлөлд шилжүүлэхээр тохиролцов”, 2-т “Ажилтан нь ...үлдсэн 1,5 жилийн хугацааны төлбөр 14.700.000 төгрөгийг төлөхөөр тохиролцов” гэж нэмэлт гэрээ байгуулсан.
Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-т заасан нэрлэгдээгүй гэрээ гэж үзэх бөгөөд уг гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 49б байрны 29 тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрх нь хариуцагч Ш.Ш.Б бүртгэлтэй ба хариуцагч Ш.Ш.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Ж.Г ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор орон сууц барьсан бөгөөд миний нэр дээр бүртгэлтэй боловч Ж.Гын орон сууц тул Ж.Гын шийдвэрийн дагана” гэж өмчлөгчөөс гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаагүй болно.
Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 49б байрны 29 тоот 2 өрөө орон сууцыг гэрээний үндсэн дээр шударгаар олж авсан, өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь нэмэлт гэрээний дагуу 14.700.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагч нь уг мөнгийг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул шүүх 14.700.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэх боломжгүй юм.
Хариуцагч нь 14.700.000 төгрөгийг нэхэмжлэгч М.М.Эгаас шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иймд М.М.Эд 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЖГ/06-08 дугаар гэрээ, болон 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай гэрээгээр өмчлөх эрх үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 49б байрны 29 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч О.Хаш-Эрдэнийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч О.О.Х нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 49б байрны 23 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ж.Г ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 16 дугаартай нэмэлт гэрээний дагуу 13.067.000 төгрөг төлсөн тохиолдолд өмчлөгчөөр тогтоолгох боломжтой гэж, хариуцагч Ш.Ш.Б нь Ж.Г ХХК-ийн байр бөгөөд миний нэр дээр зөвхөн өмчлөх эрх бүртгэгдсэн байгаа тул Ж.Г өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж маргасан болно.
Талуудын хооронд 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ЖГ/06-08 дугаартай “Орон сууц эзэмшүүлэх тухай” гэрээ байгуулсан ба уг гэрээний 2.1-т “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 49б байрны 23 тоот 2 өрөө орон сууцыг ажилтны компанид 15 жил тасралтгүй, үр бүтээл, идвэрхи зүтгэлтэй ажилласан тохиолдолд орон сууцыг ажилтны өмчлөлд шилжүүлнэ“ гэж заажээ.
Хариуцагч Ж.Г ХХК-ийн захирлын 2000 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаар тушаалаар О.Хаш-Эрдэнийг харуулын албан тушаалд томилсон бөгөөд Жаст ойл ХХК-ийн захирлын 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 652/13 дугаар тушаалаар менежерийн ажлаас чөлөөлсөн нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, талуудын тайлбараар нотлогдов.
Дээрхи гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь 15 жил тасралтгүй ажиллаагүй тул нэхэмжлэгч О.О.Х, хариуцагч Ж.Г ХХК нарын хооронд 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 16 дугаартай “2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Ж.Г ХХК-ийн Орон сууц эзэмшүүлэх тухай ЖГ/16-08 дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээ байгуулж, уг гэрээний 1-т “Компанийн зүгээс орон сууцыг хугацаанаас нь өмнө ажилтны өмчлөлд шилжүүлэхээр тохиролцов”, 2-т “Ажилтан нь ...үлдсэн 2 жилийн хугацааны төлбөр 13.067.000 төгрөгийг төлөхөөр тохиролцов” гэж нэмэлт гэрээ байгуулсан.
Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-т заасан нэрлэгдээгүй гэрээ гэж үзэх бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 49б байрны 23 тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрх нь хариуцагч Ш.Ш.Б бүртгэлтэй ба хариуцагч Ш.Ш.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Ж.Г ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор орон сууц барьсан бөгөөд миний нэр дээр бүртгэлтэй боловч Ж.Гын орон сууц тул Ж.Гын шийдвэрийн дагах болно” гэж өмчлөгчөөс гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаагүй болно.
Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 49б байрны 23 тоот 2 өрөө орон сууцыг гэрээний үндсэн дээр шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь нэмэлт гэрээний дагуу 13.067.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагч нь уг мөнгийг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул шүүх 13.067.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэх боломжгүй юм.
Хариуцагч нь 13.067.000 төгрөгийг нэхэмжлэгч О.О.Хэс шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иймд О.О.Х 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЖГ/16-08 дугаар гэрээ, болон 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай гэрээгээр өмчлөх эрх үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 49б байрны 23 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204027092 дугаартай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 49б байрны 29 тоот, 61.25 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр М.М.Эг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204027091 дугаартай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 49б байрны 23 тоот, 61.25 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр О.Хаш-Эрдэнийг тус тус тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Г ХХК, Б.Ш.Б нараас 140.400 төгрөгийг гаргуулж, 70.200 төгрөгийг О.О.Хд, 70.200 төгрөгийг М.М.Э нарт тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ шҮҮГЧ С.ЭНХБАЯР