| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00274/И |
| Дугаар | 00274 |
| Огноо | 2017-02-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 00274
| 2017 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 155/ШШ2017/00274 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Бүрэн суманд 1961 онд төрсөн, 56 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 4-4 тоотод оршин суух, РГ61120401 дугаар регистртэй, Тэмээчин овогт Эрдэнэмөнхийн Оюундаваагийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 155/2017/00212/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Э.Оюундаваа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Оюундаваа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би сургуульд суугаагүй, бага наснаасаа эхлэн эцэг, эхийн хамт мал маллаж байгаад насанд хүрч бие даан Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1980 оноос эхлэн 1990 оныг дуустал мал маллаж байсан. Манай нөхөр адуучин, би гүүгээ саадаг саальчин байсан. Саалийн хугацаа дуусахад хоньтой айлд туслах малчнаар ажилладаг байсан. Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн ажилд орсон, гарсан тушаал байхгүй. Миний хөл муу учир группт байсан бөгөөд тэтгэврийн насанд хүрсэн гээд группээс хассан. Тэгээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй гэсэн учир шүүхээр ажиллаж байсан хугацааг тогтоох шаардлагатай болсон. Мөн надад цалин хөлс олгохдоо миний нэрийг Оюун, Оюундалай гэж буруу бичсэн байсан. Иймд миний гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн намайг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Э.Оюундаваа нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.
Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Э.Оюундавааг 1980 оноос 1989 оны хооронд ажиллаж байх хугацаанд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлээс цалин хөлс олгохдоо Оюун, Оюундалай гэсэн нэрээр бүртгэсэн болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн рг61120401, эцэгийн нэр Цэвээний Эрдэнэмөнх, эхийн нэр: Гэлэгийн Өлзийбаяр нарын гэр бүлд 1961/12/04-нд төрөхөд төрүүлсэн Эрдэнэмөнхийн Оюундавааг 1961/12/21-нд Хөвсгөл аймгийн Бүрэн сумын 63-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 00/001007 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Эрдэнэмөнх овогтой Оюундаваа /рг61120401/ нь тухайн үеийн Бүрэн сумын 1961 оны төрсний бүртгэлд Эрдэнэмөнх овогтой Оюундаваа гэж бүртгэгдсэн ба Эрдэнэмөнх овогтой Оюундалай /рг61120401/, Эрдэнэмөнх овогтой Оюун /рг61120401/ гэсэн бүртгэл манай мэдээллийн санд байхгүй болно гэх бичилттэй 1/196 дугаартай тодорхойлолт, гэрч О.Жамбалшаравын ...манай бригадад Оюун, Оюундалай нэртэй хүмүүс ховор байсан. Бид л дуудахдаа Оюун, Оюундалай гэснээс тэгж бичигдсэн байх... ийм нэртэй хүн гэр бүл дотор нь байхгүй... гэх мэдүүлэг, гэрч Л.Одхүүгийн ...манай бригадынхан голдуу Оюун, Оюунаа гэж дууддаг... тухайн үед миний мэдэхээр Оюун, Оюундалай нэртэй хүн байхгүй... ах дүү нар дотор нь Оюун нэртэй хүн байхгүй.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Э.Оюундаваагийн 1980 оноос 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбаруудыг нотлох баримтад үнэлсэн болно.
Нэхэмжлэгч Э.Оюундаваа Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Э.Оюундаваагийн 1980 оноос 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч О.Жамбалшаравын ...Э.Оюундаваа нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1980 оны 01 сараас 1989 оныг дуустал хугацаанд саальчин, малчнаар ажиллаж байсан. Нөхөр нь адуучин байсан бөгөөд Оюундаваа нь мөн гүү саадаг, адуу унага малладаг, өрхөөрөө адуучин айл байсан... ажиллах хугацаандаа тасралтгүй ажиллаж байсан... Би Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1975 оноос 1990 он хүртэл хоньчин, үхэрчин хийж байсан... Э.Оюундаваа нь лав сумын саалийн аварга болж байсан... гэх мэдүүлэг, гэрч Л.Одхүүгийн ...Э.Оюундаваа нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1979 оны 07 сараас нэгдэл тарах хүртэл буюу 1990 он хүртэл хугацаанд саальчин хийж, нөхрийн хамт адуу малладаг байсан. Бид нэгдлийн Туяа бригадад хамт ажиллаж байсан... би Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1975 оноос 1990 он хүртэл малчин, саальчин хийж байсан... Э.Оюундаваа 1984 онд сумын аварга саальчин болж байсан... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Э.Оюундаваагийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Э.Оюундаваагийн ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Тус аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн даргын 1980-1989 оны тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Э.Оюундаваад холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/103 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул хэрэгт авагдсан бусад баримтыг харгалзан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тэмээчин овогт Эрдэнэмөнхийн Оюундаваагийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА