| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00293/И |
| Дугаар | 00293 |
| Огноо | 2017-03-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 00293
| 017 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 155/ШШ2017/00293 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багт оршин суух, РЕ57021279 дугаар регистртэй, Тангадууд овогт Дарьсүрэнгийн Бямбарэнчингийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2017/00187/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Д.Бямбарэнчин нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Бямбарэнчин шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би цэргийн албанаас 1978 оны 06 сард халагдаж ирээд тус оны 08 сараас Хөвсгөл аймгийн Жаргалант сумын “Улаан туг” нэгдэлд 1982 оны 02 сар хүртэл грушик, сласерь, жолоочоор ажиллаж байсан. Тэгээд дараа нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хүний их эмчийн салбарт 1982 оны 02 сараас 1994 оны 02 сарыг дуустал жолооч, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газарт 1994 оны 03 сараас 1999 оныг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл зарим ажилд орсон, гарсан тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул миний ажиллаж байсан байдал тооцогдохгүй байна. Би шүүхэд 1978 оны 08 сараас 1999 оны 12 сарын хооронд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан боловч 1995 оноос хойш ажиллаж байсан хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн учраас 1995 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагагүй боллоо.
Иймд миний Хөвсгөл аймгийн Жаргалант сумын “Улаан туг” нэгдэлд 1978 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд грушик, слесарь, жолоочоор, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хүний их эмчийн салбарт 1982 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд жолооч, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газарт 1994 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Бямбарэнчин нь шүүх хуралдаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагаа багасгажээ. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Бямбарэнчин Хөвсгөл аймгийн Жаргалант сумын “Улаан туг” нэгдэлд 1978 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд грушик, слесарь, жолооч, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хүний их эмчийн салбарт 1982 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд жолооч, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газарт 1994 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 312833 дугаартай, цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын “Алтан гадас” одонт “Улаан туг” нэгдлийн даргын 1979 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “Туслах үйлдвэрийн ажилчин 16 хүний амралтыг хавсралт 1-ээр, 11 хүний амралтыг хавсралт 2-оор... бодож 1979 оны ээлжийн амралтыг эхлэн олгосугай...” гэх бичилттэй “Ээлжийн амралт олгох тухай” №18 дугаартай тушаалын хуулбар, 1979 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Нэрс:... Бямбарэнчин, албан тушаал: грушик, ажлын хоног: 22, амралт эхлэх сар: 8, өдөр: 1, амралт дуусах сар: 8, өдөр: 26...” гэх бичилттэй 18 тоот тушаалын 2 дугаар хавсралтын хуулбар, 1980 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “...2. Слессерээр Д.Бямбарэнчин... нарыг 1980 оны 9 дүгээр сарын 20-ноос эхлэн тус тус томилон ажиллуулсугай...” гэх бичилттэй “Ажилд томилох, чөлөөлөх тухай” №42 дугаартай тушаалын хуулбар, 1982 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “...Гурав. Д.Бямбарэнчинг 2 сарын 8-аар тасалбар болгон жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлж Сумын АДХ-ийн гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй...” гэх бичилттэй “Ажилд томилох, чөлөөлөх тухай” №5 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 1994 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “1. Засаг даргын тамгын газрын жолооч Дарьсүрэн овогтой Бямбарэнчинг өөрийн хүсэлтээр 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, тамгын газрын мэдэлд шилжүүлсүгэй...” гэх бичилттэй “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” №71 дугаартай захирамжийн хуулбар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Бямбарэнчингийн 1978 оны 9 дүгээр сараас 1979 оны 8 дугаар сарыг дуустал, 1980 оны 4 дүгээр сараас 1999 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд Жаргалант сумын “Улаан туг” нэгдэлд, хүний их эмчийн салбарт, сумын захиргаанд тус тус ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарууд, Жаргалант сумын Эрүүл мэндийн төвийн даргын “Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харъяат Дарьсүрэн овогтой Бямбарэнчин нь 1982-1994 онуудад тус эмнэлэгт түргэн тусламжийн жолоочоор ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов. Тус эмнэлэгт ажиллаж байсан онууд болон эрүүл мэндийн төвийн 80 жилийн ойн мядалын хуулбарыг хавсаргав” гэх бичилттэй тодорхойлолт, Эрүүл мэндийн төвийн 80 жилийн ойн медалийн үнэмлэх, Д.Бямбарэнчингийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хүний их эмчийн салбарт 1982 оноос 1994 он хүртэл жолоочоор ажиллаж байсан тухай танилцуулга бичсэн “80 жил Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хүн эмнэлгийн түүхэн хураангүй” номын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, дуудлагаар явж байхдаа эмч нарын хамт 1983 он, 1988 онд авахуулсан гэрэл зургууд, гэрч Л.Чанаравын “...Д.Бямбарэнчин нь 1975-1978 онд цэргийн алба хааж ирээд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын “Улаан туг” нэгдэлд 1978 оны 8, 9 сараас /цэргээс ирээд 7-10 хоноод л ажил хүлээж авдаг байсан/ эхлэн грушик, жолоочоор 1982 он хүртэл ажиллаад 1982 оноос 1995 он хүртэл сумын хүн эмнэлэгт УАЗ-69, пургон машины жолоочоор ажиллаж байсан. 1995-2000 он хүртэл сумын захиргаанд даргын жолоочоор ажиллаж байсан... ажиллах хугацаандаа тасралтгүй ажиллаж байсан. Цэргээс ирэхдээ жолооч болж ирээд тэгээд тасрахгүй жолооч хийсэн хүн байгаа юм... тушаал баримт байхгүй талаар мэдэхгүй байна. Цэргээс ирээд грушик хийж байгаад ГАЗ-53 машин барьж байсан... Би тус сумын “Улаан туг” нэгдэлд 1971-1980 онд тракторын жолооч, 1980-1992 он хүртэл ЗИЛ-130 машин болон сум нэгдлийн даргын жолоочоор насаараа ажилласан. Тэгээд нэгдэл тараад ажилгүй байж байгаад сумын Хүн эмнэлэгт 2003 оноос 2006 онд ажиллаж байгаад 2006 онд тэтгэвэртээ гарсан... нэгдэлд хамт ажиллаж байсан... жолооч хүний хувьд ч нэг нэгнээ сайн мэдэх юм...” гэх мэдүүлэг, гэрч Т.Яринпилийн “...Д.Бямбарэнчин нь 1974 онд 8-р анги төгссөн. Тэгээд цэргийн алба хааж 1978 онд халагдаж ирээд 1978 оны 09 сараас Жаргалант сумын “Улаан туг” нэгдэлд грушик, слесарь, жолооч зэрэг ажил хийж байгаад 1982 оны 02 сард манай сумын Хүн эмнэлэгт жолоочоор ажилд орсон. Үүнээс хойш 1994 оныг дуустал хугацаанд жолоочоор ажиллаж байсан. Би эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан юм. Тэгээд Бямбарэнчин нь 1995-2000 онд сумын захиргаа буюу Засаг даргын тамгын газарт жолоочоор ажилласан... тасралтгүй ажиллаж байсан... эмнэлэг угаасаа ганц жолоочтой, ажилгүй үе гэж байхгүй. Захиргаанд бол Засаг даргын жолооч хийдэг байсан... Би 1975 оноос 1996 он хүртэл хугацаанд Жаргалант сумын Хүн эмнэлэгт асрагч, угаагч, цэвэрлэгчээр тасрахгүй ажилласан. 1996 оноос дундуураа тасарч ажиллаж байсан. Эмнэлэгт нийтдээ 29 жил ажилласан... Бямбарэнчин нь манай ангийн хүүхэд байгаа юм. Дундаас тасраад надаас 1 жилийн хойно 8-р анги төгссөн. Нэгдэлд болон сумын захиргаанд ажиллаж байсан талаар нь мэднэ. Сумын эмнэлэгт хамт ажиллаж байсан...” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Д.Бямбарэнчингийн ажиллаж байх хугацааны зарим ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Тус аймгийн Жаргалант сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1982-1983, 1985, 1987-1994 оны тушаалууд манай архивт байхгүй бөгөөд 1984, 1986 оны тушаал шүүж үзэхэд Д.Бямбарэнчинтэй холбогдох тушаал байхгүй тул лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх бичилттэй 10/108 тоот тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байгаа тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг харгалзан шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тангадууд овогт Дарьсүрэнгийн Бямбарэнчингийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын “Улаан туг” нэгдэлд 1978 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд грушик, слесарь, жолооч, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хүний их эмчийн салбарт 1982 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 1994 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд жолооч, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газарт 1994 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА