Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 146/ШШ2017/00044

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, Хужирт сумын Засаг даргын өрөөнд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1956 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, Өвөрхангай аймаг, Хужирт сум, 1 дүгээр баг, Өвөрмодот гэх газар оршин суух, ЙС56090118 дугаарын регистртэй, Бор овгийн Цагаалайн Энх

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Энх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Энх шүүхэд гаргасан хүсэлтэндээ:

“...Цагаалайн Энх миний бие 1977 оны 07 дугаар сараас 1990 оны 12 сарын 31-нийг дуустал тус аймгийн Хужирт сумын Энхтайван нэгдэлд хоньчиноор тасралтгүй ажиллаж байсан юм. Тэр үеийн хөдөлмөрийн дэвтэрт Энхтөр гэж буруу бичсэн нь тэтгэвэрт орох боломжгүй болоод байна. Аймгийн архиваас 1977-1990 оны лавлагаа авсан. Намайг ажиллаж байсныг сайн мэдэх зоотехникчээр ажиллаж байсан Ё.Зоригт, хэсгийн ахлагч С.Бэхдорж нарыг гэрчээр асууж миний ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Энх ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Ц.Энх нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал хоньчиноор ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №687 дугаартай архивын лавлагааны хуулбар, 1992 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Хужирт сумын “Энхтайван” нэгдлийн өмч хувьчлалд хамрагдаж цаашид ХКомпанид хувь нийлүүлэх гишүүдийн бүртгэл, 1981 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ё.Зоригт, С.Бэхдорж нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг үндэслэн Бор овгийн Цагаалайн Энхийг Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал  хоньчиноор ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг

тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Бор овгийн Цагаалайн Энхийг Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчиноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Энхийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.           

        

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ДАГИЙМАА