Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/161

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б.О

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.От холбогдох эрүүгийн 2025002310198 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр согтуугаар Хүрэнбулаг багийн 4-14-31 тоотод иргэн Д.Аийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Д.А “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Д.Аийн “2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр орой 20 цагийн үед миний гар утасруу залгаад манай гэрт хүрээд ирээч Улаанбаатараас манай багийн найз ирсэн байгаа та хэд танилцаач гэж хэлсэн. Тэгэхээр нь амжихгүй гэж хэлсэн гэтэл байн байн яриад байсан. Тэгээд чатаар янз бүрийн зургаа явуулаад байсан. Тэгээд би найз Өлзиймөнхийн хамт хүүхдээ унтуулчихаад утасдаад салахгүй болохоор нь шөнө 00 цагийн үед Оюунбаатарын гэр болох 4-14-31 тоотод очсон. Бид хоёрыг очиход Б.О, О, М гурав байсан нилээн согтуу байсан. О бүр хөл дээрээ ч тогтохгүй байсан. Тэгээд бид хоёрт сэнгүүр нэртэй пиво гаргаж өгсөн. Тэрнээс бид хоёр 2, 3 лаазыг уусан. Тэгээд Б.Отэй би яриа нийлэхгүй болохоор явъя гэж бодоод явах гээд үүдэнд зогсож байтал Ожаахан байж байгаад яв гээд юм яриад байсан. Тэгээд би гутлаа өмсөж байтал Б.О гарч ирээд шууд чи миний найзыг хүндэлсэнгүй зэвүүн гичий вэ гээд миний үснээс зулгааж намайг шууд доош дарсан. Бид хоёр барьцалдаж аваад бие биенийхээ үснээс зулгаасан гэтэл Ө, М, О гурав бид хоёрыг салгасан. Гэтэл Б.О намайг ахиж барьж аваад миний нүүрийг маажиж газар унагааж дээрээс дэвссэн. Тэгээд орцруу гартал араас гарч ирээд ахиад барьцалдаж авсан. Тэгээд цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-13-р хуудас/

 

2. Гэрч П.Ө-хийн “   Б.О уурлаад намайг хөөе гэдэг хэн бэ чи гээд хэрүүл маргаан болсон. О гарч ирээд Д.Атэй юм яриад зогсож байтал цаанаас Б.О гарч ирээд чи миний найзыг хүндэлсэнгүй гээд барьцалдаж аваад хоёр биенийхээ үснээс зулгаагаад үсдэлцээд байсан. Тэгээд салгаад Д.А-ийг аваад гарсан гэтэл араас Б.О ахиад гарч ирээд хэрэлдээд зууралдаад хоорондоо барьцалдаж авсан үсдэлцсэн. Тэгээд Д.Аийн нүүрийг Б.О маажсан, гуталтай хөлөөрөө нүүрэн дээр нь дэвссэн. Б.О Д.Аийн дээр гарсан цохиод байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/

 

3. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 322 дугаартай “Д.Аийн биед нүүр, хоёр гарт олон тооны шалбархай, баруун завьжны дотор талд язарсан шарх, хуйх, нүүр, хүзүү, баруун гар хөлөнд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, тохойд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 20-21-р хуудас/

4. Шүүгдэгч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр би Мягмархандын хамт Улаанбаатар хотоос ирсэн, ирэнгүүтээ Оюунбаатарын гэрт очсон. Тэгээд О найзуудаа дуудая гэтэл тухайн үед ирээгүй. Мягмарханд Оюунбаатар бид гурав 7 шил пиво уусан. Тэгээд бид гурав унтах гээд хэвтэж байтал шөнө 00 цаг өнгөрч байхад хаалга нүдээд Д.А, Ө-хийн хамт ирсэн. Тэгээд бид нар Сэнгүүр пиво уу гэхэд би Сэнгүүр ууж чаддаггүй юм гэж хэлэхэд Д.А уурлах шиг болсон. Би тэгээд согтсон орж гараад санахгүй байна. Юунаас болж зодолдсоноо мэдэхгүй би нэг мэдсэн Д.Атэй барьцалдаж авсан дээр нь гарсан цохиж байсан. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна. Д.Атэй үстэлцэж байсан, маажсан өөр цохиж зодоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.О-Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.О нь 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Аийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  хохирогч А-гийн мэдүүлэг, гэрч Ө-хийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Аийн “Тэгээд би гутлаа өмсөж байтал Б.О гарч ирээд шууд чи миний найзыг хүндэлсэнгүй зэвүүн гичий вэ гээд миний үснээс зулгааж намайг шууд доош дарсан. Бид хоёр барьцалдаж аваад бие биенийхээ үснээс зулгаасан гэтэл Ө, М, О гурав бид хоёрыг салгасан. Гэтэл Б.О намайг ахиж барьж аваад миний нүүрийг маажиж газар унагааж дээрээс дэвссэн. Тэгээд орцруу гартал араас гарч ирээд ахиад барьцалдаж авсан. Тэгээд цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг, гэрч П.Ө-хийн “О гарч ирээд Д.Атэй юм яриад зогсож байтал цаанаас Б.О гарч ирээд чи миний найзыг хүндэлсэнгүй гээд барьцалдаж аваад хоёр биенийхээ үснээс зулгаагаад үсдэлцээд байсан. Тэгээд салгаад Д.Аийг аваад гарсан гэтэл араас Б.О ахиад гарч ирээд хэрэлдээд зууралдаад хоорондоо барьцалдаж авсан үсдэлцсэн. Тэгээд Д.Аийн нүүрийг Б.О маажсан, гуталтай хөлөөрөө нүүрэн дээр нь дэвссэн. Б.О Д.Аийн дээр гарсан цохиод байсан” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 322 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.О нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр согтуугаар Хүрэнбулаг багийн 4-14-31 тоотод иргэн Д.Аийг зодож нүүр, хоёр гарт олон тооны шалбархай, баруун завьжны дотор талд язарсан шарх, хуйх, нүүр, хүзүү, баруун гар хөлөнд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, тохойд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.Оийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Оийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын

улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэнийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас Д.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС