Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 04

 

*******  холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

Шүүгчид                                Я.Туул                                       

                                             Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                              А.Золзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч    А.Ариунзаяа

                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 12 ******* сарын 12-ны өдрийн 1*******0 *******тай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* *******тай, 14*******/2017/0177/Э индэкстэй, 1 хавтас хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, ******* настай эрэгтэй, бага боловсролтой, эксквоваторчин мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр хоёр хүүхдийн хамт, Улаанбаатар хот, ******* *******, ******* ******* *******, ******* тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, *******: МД**************01237/

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б. нь 2017 оны 07 ******* сарын 10-ны өдрөөс 07 ******* сарын 2-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутагт байрлах гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр 92 м2 буюу 0.1 га талбайд ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд 1*******.32.**************6 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх ******* холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 12 ******* сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 1*******0 *******тай шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д зааснаар ыг мөн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч т 01 жилийн хорих ял шийтгэж,

 З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 ******* зүйлийн 4-д зааснаар ялтан ******* оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Ялтан Б. энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй; эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдан,

-Иргэний хуулийн 497 ******* зүйлийн 497.1, 10 ******* зүйлийн 10.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.-д зааснаар шүүгдэгч Б.ас нөхөн сэргээлтийн зардал 1.167.60 төгрөгийг гаргуулан байгаль орчин уур амьсгалын санд оруулж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. ******* зүйлийн 1, 2, 4-д зааснаар ялтан Б.ын өмчлөлийн маркийн эксковаторыг хурааж улсын орлогод оруулж, Г.Түмэндэмбэрэлийн өмчлөлийн маркийн эксковаторыг битүүмжлэлээс чөлөөлж өмчлөгчид нь олгож, түүний үнэ 34.7.11******* төгрөгийг гаргуулан улсын орлого оруулж,

-Ялтан ******* урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б. нь Эрүүгийн хуулийн 24.2 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчоос нэхэмжилсэн байгаль орчинд учруулсан бодит хохирол болох 1*******.32.**************6 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан хэдий ч анхан шатны шүүхээс 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосонд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж зааснаас үзэхэд хохирол төлбөрөө хохирогчийн нэхэмжлэлийн хүрээнд төлсөн шүүгдэгч Б.ыг заавал нийгмээс тусгаарлахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой. Б.ын хувьд эхнэр, 4-7 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь 7 сартай жирэмсэн, 7 настай Т.Нандинцэцэг нь ерөнхий боловсролын сургуульд, 4 настай Т.Шүрэнцэцэг нь цэцэрлэгт явдаг. Гэм буруутай этгээд өөрөө хариуцлага хүлээх нь зайлшгүй боловч эрүүгийн хариуцлага нь давхар түүний ар гэрт нөлөө үзүүлэхүйц байж болохгүй гэж бодож байна. Жирэмсэн эхийн хувьд одоогоор ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа. ын эхнэр нь амаржсаны дараа сургуулийн болон цэцэрлэгийн насны хүүхдийг хичээлд нь зөөх ажил эзэнгүйдэж хүн хүчээр дутагдах учир давж заалдах шатны шүүхийн шүүгч нар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөрөө хохирогчийн нэхэмжлэлийн хүрээнд төлж барагдуулж, нөхөн сэргээлтийн зардлыг анхан шатны шүүх хуралдаанаас хойш нэн даруй нөхөн төлсөн зэрэг хувийн байдал болон амьдралын нөхцөл байдлыг нь харгалзан үзэж оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгүүд болох Б.ын өмчлөлийн маркийн эксковаторыг хураасан нь мөн иргэн Г.Түмэндэмбэрэлийн өмчлөлийн LCЗ маркийн эксковаторыг өмчлөгчид нь олгож түүний үнэ болох 34.7.11******* төгрөгийг Б.аас гаргуулан улсын орлогод оруулж байгаа нь хуульд нийцэж байгаа эсэх эргэлзээтэй. Заавал хураах зохицуулалт байхгүй. Эрүүгийн хуулийн 7. ******* зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүдэд “...хохирол нөхөн төлүүлэх зорилгоор, ...гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан нь хохирол төлбөрийг барагдуулах зорилгоор гэм буруутай этгээдийн хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар хуульчлагдсан байна гэж ойлгогдохоор байна. Шүүгдэгчийн хувьд байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Нөхөн сэргээлтийн зардлыг нөхөн төлсөн байх тул хураагдсан эксковаторыг т буцаан олгохоор шийдвэрлэж өгнө үү.

Мөн иргэний нэхэмжлэгч Түмэндэмбэрэлийн экскаваторыг буцаан олгож үнийг нь аас гаргуулсан нь үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Иймд давж заалдах шатны шүүх Б.Түвшинбааатарт оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзуулж мөн хураагдсан эд хөрөнгийг буцаан олгож, үнэ гаргуулахаар шийдвэрлэсэнд өөрчлөлт оруулж өгнө үү гэж гомдол гаргасан”  гэв.

Шүүгдэгч Б. давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Б. миний бие Эрүүгийн хуулийн 24.2 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчоос нэхэмжилсэн байгаль орчинд учруулсан бодит хохирол болох 1*******.32.**************6 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан хэдий ч анхан шатны шүүхээс 1 жилийн хорих ял оногдуулж уг ялыг биечлэн эдлүүлэхээр болсонд гомдолтой байна. ...Тухайн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлоо төлөхийн тулд ах дүү найз нөхдөөсөө мөнгө төгрөг зээлж өөрийнхөө чадлаар төлсөн. Үйл ажиллагаагаа явуулаад 10 хоног болоогүй, цагдаагийн байгууллагын шалгалт ирж үйл ажиллагаа зогссон учраас надад ашиг олсон зүйл байхгүй байсан. Ар гэрээ энэ их өр зээлэнд үлдээгээд хоригдоход надад маш хүнд байна. Нөхөн сэргээлтийн зардлыг төл гэж хохирогч хэлээгүй тэрийг төлөөгүй нь буруу болсон юм болов уу гэж бодож байна. Ямартай ч уг нөхөн сэргээлтийн зардлыг манай ар гэрийнхэн нөхөн төлсөн байгаа. Шүүхээс үйл ажиллагаа явуулахад ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгосныг хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй байна. Нэгэнт хохирлоо бүрэн төлсөн учир битүүмжлэгдэж хураагдсан эд хөрөнгүүдийг буцаан олгож өгнө үү. Би шүүх хурлаас шууд хоригдсон энэ хэдэн өдрүүдэд гэмээ сайн ойлгож ухаарсан. Дахин ийм хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байж чадна гэдгээ та бүхэнд уламжилж байна. Миний амьдралын дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад ногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

…Анхан шатны шүүх хуралдаан болоход төлбөр төлөгдөөгүй байсан учир Эрүүгийн хуулийн 7. ******* зүйлд зааснаар хохирлыг гаргуулах үүднээс эд хөрөнгийг хурааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байсан. Гэхдээ өнөөдрийн хувьд шүүгдэгч хохирол төлбөрөө барагдуулсан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал учраас энэ талаар гаргах тайлбар байхгүй гэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Б. нь 2017 оны 07 ******* сарын 10-ны өдрөөс 07 ******* сарын 2-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутагт байрлах гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр 92 м2 буюу 0.1 га талбайд ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд 1*******.32.**************6 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх ******* холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 12 ******* сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 1*******0 *******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч т 01 жилийн хорих ял шийтгэж,мөн хуулийн ерөнхий ангийн .6 ******* зүйлийн 4-д зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, ******* урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б. болон түүний өмгөөлөгч А.Ариунзаяа нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу ******* холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх ба Б. нь мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 07 ******* сарын 10-ны өдрөөс 07 ******* сарын 2-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутагт байрлах гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр 92 м2 буюу 0.1 га талбайд ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд 1*******.32.**************6 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасны дагуу Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 32 *******тай Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоолыг үндэслэн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар ямар нэгэн гомдол саналгүй байна.

Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 3******* тоот  Прокурорын саналд …Прокуророос яллагдагч Б.ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.7 ******* зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 3 жилээр тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 ******* зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар “ Тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж байгааг яллагдагч ******* танилцуулав… гэжээ.

              Гэтэл анхан шатны шүүх

   -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч т 01 жилийн хорих ял шийтгэж,

   -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 ******* зүйлийн 4-д зааснаар ялтан ******* оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. ******* зүйлийн 1, 2, 4-д зааснаар ялтан Б.ын өмчлөлийн “ ” маркийн эксковаторыг хурааж улсын орлогод оруулж, Г.Түмэндэмбэрэлийн өмчлөлийн “ ” маркийн эксковаторыг битүүмжлэлээс чөлөөлж өмчлөгчид нь олгож, түүний үнэ 34.7.11******* төгрөгийг гаргуулан улсын орлого оруулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 ******* зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана…” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Шүүгдэгч Т.ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг   “…таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ…” гэж тогтоосон байх тул анхан шатны шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 ******* зүйлийн 1.2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил хүртэл хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх…” гэж заасны дагуу прокурорын гаргасан саналын хүрээнд гурван жилийн хугацааагаар тэнсэж, эрх хязгаарлах арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байсан байх ба давж заалдах шатны шүүхээс прокуророос гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.

Түүнчлэн прокурорын саналд дурьдагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 ******* зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар “ Тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хориглох” гэсэн эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ нь хуулийн үндэслэлгүй, биелэгдэх боломжгүй, эрх зүйн үр дагавар нь тодорхойгүй байх тул шүүгдэгч ******* уг арга хэмжээг хэрэглэх боломжгүй байх ба прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар заагдаагүй байх тул хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 12 ******* сарын 12-ны өдрийн  1*******0 *******тай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 6 ******* заалтуудад өөрчлөлт оруулж, 3 ******* заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39. ******* зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.2, 39.7 ******* зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.4, 2 дахь хэсгүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 12 ******* сарын 12-ны өдрийн 1*******0 *******тай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 6 ******* заалтуудыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай.

Үүнд:

2 ******* заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ыг 03 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,

6 ******* заалтыг:

“6.Б.ын өмчлөлийн гэх “ LC3”  маркийн эксковатор, Г.Түмэндэмбэрэлийн өмчлөлийн “ LC3” маркийн эксковаторыг тус тус битүүмжлэлээс чөлөөлж өмчлөгч нарт нь олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын 3 ******* заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б. нь байгаль орчны нөхөн сэргэлтийн зардал 1.167.60 /нэг сая нэг зуун жаран долоон мянга таван зуун жар/ төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурьдсугай.

3. ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                         ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                                 Я.ТУУЛ

                                                                                     Д.БУЯНЖАРГАЛ