| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/07186/и |
| Дугаар | 71 |
| Огноо | 2017-01-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 235,871,050.00 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Төмрийн хүдэр худалдах, худалдан авах тухай 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан А/3 гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч -ийн Гүйцэтгэх захирал , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч -иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Гүйцэтгэх захирал , нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ нь 2013 оны 08 дугаар сард хариуцагч -иас -ийн гарал үүсэлтэй 110,000.00 тонн төмрийн түүхий хүдэр авахаар болж, 35-37 хувьтайг 18 ам.доллар, 37-39 хувьтайг 20 ам.доллар, 39-41 хувьтайг 22 ам.доллар, 41 хувьтай байвал 24 ам.доллараар тооцох, худалдагч тал төмрийн хүдрийг 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авагчид нийлүүлэх, худалдан авагч тал тухайн гэрээний сард нийлүүлэх хүдрийн үнээс 50 хувийн төлбөрийг худалдагч талд урьдчилан төлөхөөр харилцан тохиролцсон юм.
Талууд хожим уг тохиролцоогоо бичгээр баталгаажуулж, 2013 оны 09 дүгээр 30-ны өдөр Төмрийн хүдрийн худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсан.
Манай компанийн зүгээс тус тохиролцооны дагуу -д 2013 оны 09 дүгээр 16-ны өдөр 100,000.00 ам доллар, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 63,200.00 ам.доллар, 2013 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 79,750.00 ам.долларыг бэлнээр өгсөн бол 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 80,000.00 ам.доллар, нийт 322,950.00 ам.долларыг урьдчилгаа төлбөр болгон төлсөн.
Талуудын хооронд бэлэн мөнгөөр төлбөр тооцоо гүйцэтгэх болсон шалтгаан нь хариуцагч -ийн данс хаагдсан байсан учраас бэлнээр гэрээний төлбөрийг төлсөн юм.
Гэтэл хариуцагч гэрээний үүргээ зөрчиж, гэрээнд заасан хугацаанд буюу 2013 оны 09 дүгээр сард нийлүүлэх ёстой 20,000.00 тонн төмрийн хүдрийг нийлүүлээгүй, 10, 11 дүгээр сард нийт 10,288.00 тонн төмрийн хүдрийг нийлүүлж, үлдсэн хэсгийг нийлүүлээгүй, гэрээний хугацаа болох 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэхэд үүргээ бүрэн биелүүлээгүй учраас бид худалдагчид гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч, хүдрийг нийлүүлэхгүй байсан.
Тиймээс манай компани 2014 оны 09 дүгээр сард Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, -д урьдчилгаа болгон төлсөн 322,950.00 ам.доллараас нийлүүлсэн төмрийн хүдрийн үнийг хасч, үлдэгдэл 119,190.00 ам.доллар буюу 220,501,500.00 төгрөгийг торгуулийн хамт нэхэмжилсэн боловч тус шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 3328 дугаартай шийдвэрээр “хариуцагч -д гэрээнээс татгалзах мэдэгдсэн байдал тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм.
Ингээд манай компаниас 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр болон 2015 оны 06 дугаар 26-ны өдрүүдэд -д 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Төмрийн хүдрийн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдэхэд тус компаниас татгалзлыг хүлээн авсан болохоо хариу мэдэгдсэн.
Иймд, хариуцагч -иас 119,190.00 ам.доллар /2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ханшаар 1 ам.долларыг 1975 тооцож, 235,400,250.00 төгрөгийг гэрээний 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.2 хувийн торгууль тооцож, 470,800.00 төгрөг, нийт 235,871,050.00 төгрөгийг нэхэмжилж байна.
Хариуцагч нь 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээлгэж өгсөн 63,200.00 ам.долларыг хүлээн авахдаа Монгол хэл мэдэхгүй //-аар Зарлагын баримт дээр гарын үсэг зуруулж, түүнд уг төлбөрийг буцаан өгсөн мэтээр баримт үйлдсэн байдаг.
Гэтэл Тан Яан Юун өөрт үлдсэн хувь дээр “ийн компанид тушаав” гэж бичсэн, хэрэгт энэ талаарх баримт бий.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон шинжээчид уг баримт дээрх гарын үсгийг нэгдүгээрт, ийн гарын үсэг биш гэж, хоёрдугаарт, ийн компанид тушаав гэж дүгнэж, орчуулсан.
Ийм учраас нь 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 63,200.00 ам.долларыг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Хариуцагч -ийн нийлүүлсэн 10,288.00 тонн төмрийн хүдрийг эрх бүхий байгууллагаар шинжлүүлэхэд төмрийн хувь 37%-39%-тай байсан учраас гэрээнд заасны дагуу 1 тонныг 20 ам.доллараар тооцоход 205,760.00 ам.доллар болж байгаа юм.
Ингээд -нд урьдчилгаа болгон төлсөн 322,950.00 ам.доллараас нийлүүлсэн төмрийн хүдрийн үнэ 205,760.00 ам.долларыг хасч тооцвол үлдэгдэл 117,190.00 ам.доллар болж байна, бид нэхэмжлэл гаргахдаа тооны алдаа гаргажээ.
Хариуцагч -ийн шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үзвэл хоорондоо зөрчилддөг.
Тухайлбал, -иас 259,750.00 ам.долларыг урьдчилгаа төлбөрт хүлээн авсан, 205,760.00 ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлсэн гэсэн атлаа зохигчдын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргадаг, үүнээс гадна бид 18 болон 20 ам.доллараар төмрийн хүдэр худалдах ёсгүй, олон улсын зах зээлийн үнэ 25 ам.доллараас эхэлдэг гэх зэргээр ойлгомжгүй байдаг.
Хариуцагч нь -иас уулын ажлын гүйцэтгэлийн хөлсөнд төмрийн хүдэр авах, ийнхүү авсан төмрийг -д худалдах, манай компани дотооддоо баяжуулалт хийж, -д худалдахаар тохирсон.
Нэгэнт хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын хөлсөнд төмрийн хүдрийг авч, манай компанид худалдахдаа хэдэн төгрөгөөр үнэлж, худалдах нь тус компанийн эрх бөгөөд талууд 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээгээр бүтээгдэхүүний хэмжээ, үнэ, нийлүүлэх хугацааны талаар тодорхой тохирсон.
Иймд, хариуцагч -иас 235,871,050.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч -д олгож өгнө үү” гэв.
Хариуцагч -ийн захирал өөс шүүхэд гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай компани нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь, нь нэхэмжлэгч -иас 2013 оны 09 дүгээр 16-ны өдөр 100,000.00 ам доллар, 2013 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 79,750.00 ам.доллар, 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 80,000.00 ам.доллар, нийт 259,750.00 ам.долларыг урьдчилгаа төлбөрт хүлээн авсан хэдий ч 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 63,200.00 ам.долларыг буцаан өгсөн байдаг.
Өөрөөр хэлбэл, бид урьдчилгаа төлбөрт хүлээн авсан 259,750.00 ам.доллараас 63,200.00 ам.долларыг буцаан өгч, 196,550.00 ам.доллараас 205,760.00 ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлсэн байна.
Талуудын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Төмрийн хүдрийн худалдах, худалдан авах тухай гэрээнд нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээг гэрээний 2.1-д 230,000.00 тонн гэж заасан боловч 2.6-д 110,000.00 тонн гэж өөрөөр бичсэн байгаагаас гадна олон улсын зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ доод тал нь 25 ам.доллар байхад манай компани 18 ам.доллараас эхлэн төмрийн хүдрийг худалдахаар тохирсон нь үндэслэлгүй.
болон -иудын хооронд Оператор компани ажиллуулах тухай 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний 6 дугаар зүйлд 25 ам.доллараар 1 тонн хүдрийг тооцсон байхад -тай байгуулсан гэрээнд 18 ам.доллараас эхэлсэн байгааг шүүх анхаарна уу.
Нэгэнт манай компани 259,750.00 ам.долларыг урьдчилгаа төлбөрт хүлээн авч, үүнээс 63,200.00 ам.долларыг буцаан өгч, -д 205,760.00 ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлсэн байгаа учраас хэрхэвч 119,190.00 ам.долларын зөрүү гарахгүй, харин 9,210.00 ам.долларын бүтээгдэхүүн илүү нийлүүлсэн тул уг төлбөрийг нэхэмжлэх үндэслэлтэй.
Иймд, -ийн 235,871,050.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
“ нь -тай тухай 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төмрийн хүдэр худалдах, худалдан авах А/3 дугаар гэрээг захирал гэх тэй байгуулсан.
Гэтэл дээрх гэрээнд гарын үсэг зурах үед -ийн захирал биш байсан байх тул тухайн компанийг бүрэн төлөөлөх эрхгүй байх үедээ -тай Төмрийн хүдэр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, ийг Гүйцэтгэх захирлаар томилж, энэ талаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх үед тэрээр 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус юм.
Дээрх үндэслэлээр талуудын хооронд байгуулсан Төмрийн хүдэр худалдах, худалдан авах тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байх тухай заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Иймд, Төмрийн хүдэр худалдах, худалдан авах тухай 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч -ийн Гүйцэтгэх захирал болон өмгөөлөгч шүүхэд өгсөн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэлгүй.
Удаа дараагийн шүүх хуралдаан болон, талуудын хооронд явуулж байсан албан бичгүүдээс харахад нэхэмжлэгч компанийн Гүйцэтгэх захирал мөн гэдгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн байсан.
Өмнөх Гүйцэтгэх захирал өөрөө хуульч, эрх зүйч мэргэжилтэй, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу тэрээр Гүйцэтгэх захирлаар ажиллах боломжгүй болсон тул т тамга тэмдэг, бичиг баримтыг хүлээлгэж өгч, Гүйцэтгэх захирлаар ажиллуулсан байдаг.
Хөдөлмөрийн гэрээний зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн тогтоолд Хөдөлмөрийн харилцаа нь ажил олгогч, ажилтан нарын амаар тохирсон өдрөөс эхэлнэ гэж тайлбарласан байдаг бөгөөд 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нь -ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүх хуралдаан дээр хариуцагч талын хүсэлтээр оролцсон гэрч нь “даргалагчийн ийг -ийн Гүйцэтгэх захирал гэдэгт маргахгүй юу” гэсэн асуултанд маргахгүй, ийг гэрээ, хэлцэл байгуулахад хажууд нь байсан гэж мэдүүлсэн байдаг.
Эндээс ийг тухайн компанийн Гүйцэтгэх захирал гэдэгт маргахгүй байсан нь харагдаж байгаа юм.
гэж хүн бий, тэрээр яагаад Гүйцэтгэх захирлаар ажиллаагүй вэ гэхээр яг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компанийн захирлаар ажиллаж байсан, Компанийн тухай хуулиар адил үйл ажиллагаа эрхэлж буй компанийн захирлаар давхар ажиллаж болохгүй гэсэн заалттай.
Нөгөө талаар нэхэмжлэгч компани өөрөө энэ гэрээг компанийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан, энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэдэг нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй, үүнийг гэрч ч шүүх хуралдаанд хэлсэн.
Яагаад гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах гээд байна вэ, хэний эрх ашиг хохироод байна, хэрэв -ийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан юм бол уг компани хохирсон гээд нэхэмжлэл гаргах үндэслэл байна, гэтэл хариуцагч компани урьдчилгаа мөнгийг авчихаад тодорхой хэмжээний хүдэр нийлүүлчихээд хожим гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах гэж байгаа юм.
Гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцогдох юм бол авсан, өгсөн зүйлээ буцаах үүрэг үүснэ, өөрөөр хэлбэл, ямар ч тохиолдолд хариуцагч тал төлөх нь гарцаагүй болж байна” гэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч -иас хариуцагч -д холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 235,871,050.00 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч нь Төмрийн хүдрийн худалдах, худалдан авах тухай 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан А/3 дугаар гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Үндсэн нэхэмжлэлийн хувьд хариуцагч -ийн зүгээс 119,190.00 ам.долларыг буцаан төлөх үүрэггүй, 259,750.00 ам.долларыг урьдчилгаа төлбөрт авсан боловч 63,200.00 ам.долларыг буцаан өгч, нэхэмжлэгч -д 205,760.00 ам.долларын үнэ бүхий бүтээгдэхүүн нийлүүлсэн тул үндэслэлгүй гэж, сөрөг нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч нь Төмрийн хүдрийн худалдах, худалдан авах тухай хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл байхгүй хэмээн тус тус маргаж, мэтгэлцэж байна.
Энэхүү хэрэгт шүүхээс 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар болон -иуд 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төмрийн хүдрийн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч нь -ийн гарал үүсэлтэй 230,000.00 тонн төмрийн түүхий хүдрийг худалдан авагч -д 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд нийлүүлэх үүргийг хүлээжээ.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д 230,000.00 тонн төмрийн түүхий хүдэр нийлүүлэхээр тохирсон боловч гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д 110,000.00 тонныг дараах хугацаанд хэсэгчлэн нийлүүлэхээр болсон байна. Үүнд:
Түүнчлэн талууд энэхүү гэрээгээр төмрийн түүхий хүдрийн 1 тоннын үнийг 35%-37%-тай бол 18 ам.доллар, 37%-39%-тай бол 20 ам.доллар, 39%-41%-тай бол 22 ам.доллар харин 41%–тай байвал 24 ам.долларын үнэтэй байна гэж гэрээний гол нөхцлүүдийг тохиролцсон байна /1-р х.х-ийн 5-6 дугаар тал/.
Хэдийгээр талууд гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д нийлүүлэх 110,000.00 тонн бүтээгдэхүүний нийт үнийг тухайлан тохироогүй ба түүхий хүдэр дэх төмрийн агууламжаас шалтгаалж, үнэ өөрчлөгдөх тул гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар худалдан авагч -ийн тухайн сард хүлээн авах бүтээгдэхүүний нийт үнийн 50 хувийг урьдчилгаанд төлнө гэсний дагуу хэдэн төгрөг төлөхийг тогтоох боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, түүхий хүдэр дэх төмрийн агууламжаас хамаарч бүтээгдэхүүний үнийг гэрээнд зааснаар тодорхойлох бөгөөд нийлүүлсэн түүхий хүдэр дэх төмрийн агууламжийг зохигчид гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар шинжилгээ хийлгүүлж, худалдан авагчийн төлөх үнийн хэмжээ тодорхой болох ажээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч тал биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгийг хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 244 дүгээр зүйлийн 244.1-д “Худалдах, худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно” гэж тус тус заасан байна.
Нэг талаас -иас Винкапитал ХХХ-д төмрийн түүхий хүдэр нийлүүлэх, нөгөө талаас худалдан авагч гэрээнд заасан үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд зохигчид гэрээнд бүтээгдэхүүний нийт үнийг шууд заагаагүй боловч түүхий хүдэр дэх төмрийн агууламжаас хамаарч үнийг тодорхойлохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3, 244 дүгээр зүйл 244.1-д заасантай нийцэж байгаа учраас талуудын хооронд Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч нь -тай 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Оператор компани ажиллуулах гэрээ байгуулж, түүний эзэмшлийн талбайд хөрс хуулалт, хүдэр олборлолтын ажлыг хийж гүйцэтгэх, ажлын хөлсийг 30-40%-ийн агуулгатай төмрийн хүдрээр төлөх, ингэхдээ 1 тонн хүдрийг 25 ам.доллараар тооцож авахаар тохирсон ч дээр дурьдсанаар хүдэр дэх төмрийн агууламжаас хамаарч үнэ өөрчлөгдөх нөхцөлтэй ажээ /2-р х.х-ийн 120-128-р хуудас/.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл хариуцагч нь ийнхүү -иас авсан төмрийн түүхий хүдрийг нэхэмжлэгч -д худалдах, тус компани баяжуулалт хийж, -д худалдахаар тохирчээ /1-р х.х-ийн 48-51-р хуудас/.
Гэвч нэхэмжлэгч -иас хариуцагч -д 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 100,000.00 ам.доллар, 09 дүгээр сарын 18-ны өдөр 63,200.00 ам.доллар, 09 дүгээр сарын 28-ны өдөр 79,750.00 ам.доллар, 09 дүгээр сарын 30-ны өдөр 80,000.00 ам.доллар, нийт 322,950.00 ам.долларыг урьдчилгаа төлбөрт өгсөн гэж, хариуцагч нь 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 63,200.00 ам.долларыг хүлээн аваагүй, нийт 259,750.00 ам.долларыг урьдчилгаа төлбөрт хүлээн авсан, үүнээс 63,200.00 ам.долларыг 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр буцаан өгсөн гэж тус тус мэтгэлцэж байна /1-р х.х-ийн 13, 215, 216-р хуудас/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн, хүлээн авсан баримтаар -иас -д нийлүүлсэн хүдрийн хэмжээ 214 удаагийн ачилтаар 10,012.00 тонн боловч зохигчид 10,288.00 тонныг хүлээн авсан, төмрийн агууламж 37%-39%-тай байсан учраас 1 тонныг 20 ам.доллараар тооцож, нийт 205,760.00 ам.доллартай тэнцэхүйц бүтээгдэхүүнийг нийлүүлсэн гэх үйл баримтын талаар маргахгүй байна /1-р х.х-ийн 56-61, 64-68-р хуудас/.
Харин нэхэмжлэгч нь нийт 205,760.00 ам.долларын бүтээгдэхүүнийг хүлээн авч, урьдчилгаанд төлсөн 322,950.00 ам.доллараас үлдэх 117,190.00 ам.долларын бүтээгдэхүүнийг аваагүй гээд тус төлбөрийг буцаан нэхэмжилж байгаа бол хариуцагч урьдчилгаанд авсан 259,750.00 ам.доллараас 63,200.00 ам.долларыг буцаан өгч, үлдэх 196,550.00 ам.доллараас 205,760.00 ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлсэн учраас зөрүү 9,210.00 ам.долларыг авах ёстой гэж маргаж байна.
Өөрөөр хэлбэл, зохигчид 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 100,000.00 ам.доллар, 09 дүгээр сарын 28-ны өдөр 79,750.00 ам.доллар, 09 дүгээр сарын 30-ны өдөр 80,000.00 ам.доллар, нийт 259,750.00 ам.долларыг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаар маргахгүй байгаа бол 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 63,200.00 ам.долларыг худалдагч талд хүлээлгэн өгсөн эсхүл худалдан авагчид буцаан өгсөн гэх үйл баримтын талаар маргаж байна.
Хэрэгт авагдсан 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримтыг /цагаан хувь/ үзвэл худалдагч -иас худалдан авагч -ийн Гүйцэтгэх захирал т 63,200.00 ам.долларыг тухайн өдрийн валютын ханш 1,658.13 төгрөгөөр тооцож, нийт 104,812,776.00 төгрөгийг буцаан өгч буй агуулгатай байгаа бол хятад бичигтэй /ногоон хувь/ баримтын хувьд ийн компанид тушаав буюу худалдагчид төлж буй агуулгатай байна /1-р х.х-ийн 215, 216, 237-р хуудас/.
Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр томилогдсон шинжээч энэхүү хятад бичгийг “ийн компанид тушаав” гэж орчуулсан байгаа ч ханзыг тухайн баримтыг үйлдсэн тэр цаг, мөчид бичсэн эсэх нь тодорхойгүй, өнгөн хувь дээрх хятад ханз нүүр хувь дээр бичигдээгүй байгаагаас гадна валютын ханшийн бичилт өнгөн хувь дээр тусгагдаагүй байна.
Түүнчлэн шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар гэрчээр оролцсон БНХАУ-ын иргэн Тан Ян Юуны “63,200.00 ам.долларыг -нд хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг” бусад баримтаар нотлогдохгүй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу нэхэмжлэгч -иас гаргасан тайланд “дансны авлага 381,939,449.83 төгрөг гэж бүртгэгдсэн, авлага, өглөгийн тайланд хариуцагч -иас 214,177,279.00 төгрөгийн авлагатай гэж” тусгагдсан байгаа боловч авлагын тайлангийн дэлгэрэнгүй задаргаа байхгүй, тайлан нь татварын болон санхүүгийн албанд зохих ёсоор баталгаажсан нь тодорхойгүй байна /2-р х.х-ийн 57-67-р хуудас/.
Иймд, нэхэмжлэгч -ийг 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч -д 63,200.00 ам.долларыг хүлээлгэн өгсөн гэж үзэхгүй тул урьдчилгаа төлбөрт худалдагч талд нийт 259,750.00 ам.долларыг өгсөн байна гэж дүгнэв.
Хариуцагч -иас 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримт /цагаан хувь/-аар 63,200.00 ам.долларыг нэхэмжлэгч -д хүлээлгэн өгсөн гэх тайлбар, татгалзлыг үндэслэлгүй гэж үзэв.
Учир нь, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр 63,200.00 ам.долларыг хүлээн авсан этгээдийн гарын үсгийн хэвийг нэхэмжлэгч -ийн Гүйцэтгэх захирал ийн гарын үсэг биш гэж дүгнэсэн учраас маргааны зүйл болсон 63,200.00 ам.долларыг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д заасан компанийг хуульд зааснаар итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд хүлээн авсан гэж үзэхгүй /1-р х.х-ийн 225-228-р хуудас/.
Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 63,200.00 ам.долларыг -ийн төлөөлөгч Тан Ян Юунд өгсөн гэж тайлбарлаж буй боловч түүнийг худалдан авагч талыг төлөөлж мөнгө хүлээн авах эрхтэй байсныг баримтаар нотлохгүй байна.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө”, 211.2-т “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж тус тус заасны дагуу хариуцагч тал 63,200.00 ам.долларыг Тан Ян Юунд өгсөн гэж тайлбарлаж буй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрсөн эрх бүхий этгээдэд үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн гэдгээ нотлох ёстой.
Иймд, хариуцагч -ийн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул хариуцагчийн “63,200.00 ам.долларыг нэхэмжлэгч -д хүлээлгэн өгсөн, 259,750.00 ам.доллараас 63,200.00 ам.долларыг хасч, 196,550.00 ам.доллартай үлдсэн, 205,760.00 ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлсэн тул илүү нийлүүлсэн бүтээгдэхүүний үнэ 9,210.00 ам.долларыг буцаан авах эрхтэй” гэсэн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.
Шүүхээс ийнхүү дээр дурьдсаныг тус тус үндэслэн худалдан авагч -иас худалдагч -д нийт 259,750.00 ам.долларыг урьдчилгаа төлбөрт төлсөн, үүнээс 205,760.00 ам.долларын бүтээгдэхүүн авсан, одоо талууд 53,990.00 ам.долларын бүтээгдэхүүн хүлээлгэн өгөх, хүлээн авах эрх, үүрэгтэй гэж дүгнэв.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т зааснаар худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол худалдан авагч тал хүлээн авахаас татгалзах эрхтэй, хэрэв хүлээн авсан тохиолдолд худалдагч тал дутуу нийлүүлсэн эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэгтэй юм.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд зааснаар худалдагч -иас худалдан авагч -д 110,000.00 тонн төмрийн түүхий хүдэр нийлүүлэх ёстойгоос 10,288.00 тонныг нийлүүлж, 99,712.00 тонныг нийлүүлээгүй байна.
Гэвч нэхэмжлэгч -иас урьдчилгаа болгож төлсөн төлбөрийг буцаан нэхэмжилж буй үндэслэлийг дээр дурьдсанаар гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу бүтээгдэхүүн нийлүүлсэнтэй холбоотой бус харин худалдагч -ийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбоотой гэж үзэв.
Учир нь, нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар 110,000.00 тонн төмрийн түүхий хүдрийг нэг дор бүрэн хүлээн авахгүй, тохирсон хэмжээгээр, тодорхой хугацаанд хэсэгчлэн хүлээн авах бөгөөд худалдагч болон -иудын хооронд байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Оператор компани ажиллуулах гэрээ цуцлагдаж, хариуцагч тал гүйцэтгэсэн ажлын хөлсөнд төмрийн түүхий хүдэр авах боломжгүй болсноос улбаалан зохигчдын хооронд байгуулсан гэрээний эрх, үүрэг хэрэгжихгүй болжээ /1-р х.х-ийн 192-р хуудас/.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6-д “Гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ” гэж заасан.
Нэгэнт худалдагч нь Төмрийн хүдрийн худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн -ийн гарал үүсэлтэй төмрийн түүхий хүдэр нийлүүлэх үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь гэрээний зүйлийг өөр этгээдээс хүлээн авах гэрээ, хэлэлцээртэй холбоотой байсан, тухайн гэрээ цаашид хэрэгжээгүйгээс үүрэг гүйцэтгэгч -ийг үүрэг гүйцэтгүүлэгч -ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсноос үүсэх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Нэхэмжлэгч -ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл Төмрийн хүдрийн худалдах, худалдан авах гэрээний биелэгдэх боломжгүй хэсгээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн үнийг буцаан авах хүсэлттэй байна.
Энэ нь, зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нийт 110,000.00 тонн бүтээгдэхүүн авах ёстойгоос 205,760.00 ам.долларын үнэтэй 10,288.00 тонн төмрийн түүхий хүдэр авсан, үлдэх 99,712.00 тонныг нийлүүлэх боломжгүй болсон тул урьдчилгаа төлбөрт өгсөн үнийг буцаан нэхэмжилж буй шаардлагаар тодорхойлогдож байна.
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5-д “Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана, ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан боловч нэхэмжлэгч -ийн зүгээс 205,760.00 ам.долларын үнэтэй 10,288.00 тонн төмрийн түүхий хүдрийг хүлээн авсан үйл баримтын талаар маргахгүй, уг нийлүүлсэн төмрийн хүдэртэй холбоотой эрх, үүргийг хэрэгжсэнээр тооцох хүсэлтэй байгаа ажээ.
Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т “Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, 219.3-т “Нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно” гэж тус тус зааснаас гадна 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэсний дагуу 99,712.00 тонн бүтээгдэхүүнийг хүлээн авахаас татгалзаж, биелэгдэх боломжгүй хэсэгт төлсөн бүтээгдэхүүний үнийг буцаан нэхэмжлэх эрхтэй юм.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч -иас урьдчилгаа төлбөрт 259,750.00 ам.долларыг хүлээн авч, үүнээс 205,760.00 ам.долларын бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байх тул үлдэх 53,990.00 ам.долларыг буцаан өгөх үүрэгтэй ба нэхэмжлэлд хавсаргасан Монгол банкны валютын ханшаар тооцвол нийт 106,327,366.00 төгрөгийг буцаан өгөх үүрэг үүсч байна /1-р х.х-ийн 4-р хуудас, 53,990x1969.39=106,327,366.00 төгрөг/.
Төлбөр тооцоог Үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх тухай заалт, Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэх тухай заалттай боловч талуудын хооронд байгуулсан гэрээний зүйлийг хариуцагч нь өөр этгээд болох -иас ам.доллараар тооцож авдаг, нэхэмжлэгч нь -д ам.доллараар худалддаг, 53,990 ам.долларыг Монгол төгрөгөөр авахад 106,327,366.00 төгрөгийн зардал гарах зэрэг нөхцөл байдал болон гэрээний зүйлийн онцлог шинж, талуудын тохиролцоог үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн албан ёсны ханшийг баримталж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв /1-р х.х-ийн 48-51, 69-143-р хуудас, 2-р х.х-ийн 120-128-р хуудас/.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т хэрэв худалдагч тал тогтоосон хугацаанд бараа бүтээгдэхүүнийг нийлүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.2 хувийн торгууль төлөхөөр тохиролцжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж заасан.
Гэрээний аль нэг гэрээнээс татгалзсан нь гэрээний бүхий л тохиролцооноос татгалзаж байгааг агуулдаг тул худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй ч гэсэн торгууль тооцох тухай гэрээний заалт мөн адил цуцлагдсан гэж үзнэ.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т заасан тохиролцоог үзвэл торгууль нь үүрэг гүйцэтгэгч гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д заасан хуваарьт хугацаанд бүтээгдэхүүнийг хэсэгчлэн нийлүүлэх үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой бус харин нийлүүлэх ёстой 110,000.00 тонн бүтээгдэхүүнийг 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн нийлүүлээгүй тохиолдолд үйлчлэхээр тохиролцсон байх ба уг тохиролцоо нь гэрээний зүйлийг 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэхэд огт хүлээлгэн өгөөгүй байх эсхүл хугацаа хэтрүүлж хүлээлгэн өгсөн аль ч тохиолдолд хэрэгжих агуулгыг илэрхийлж байна.
Гэтэл энэхүү тохиролцоо нь талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д заасан худалдагч тал 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 110,000.00 тонн бүтээгдэхүүн нийлүүлэх тухай гол нөхцөлтэй нийцэхгүй байгаагаас гадна Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 208 дугаар зүйлийн 208.1-д заасан “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэсэн заалтуудтай зөрчилдөж байна.
Иймд, нэхэмжлэгч -ийн гаргасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.2 хувийн торгууль тооцож, 470,800.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Ийнхүү шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн нэхэмжлэгч -ийн 235,871,050.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 106,327,366.00 төгрөгийг хангаж, 129,543,684.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч -иас нэхэмжлэгч -д холбогдуулан Төмрийн хүдэр худалдах, худалдан авах тухай 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад -иас 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр -д хандаж, илүү нийлүүлсэн бүтээгдэхүүний үнэ 9,210.00 ам.долларыг шүүхийн журмаар нэхэмжлэх тухай албан шаардлага хүргүүлсэн, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах болон 9,210.00 ам.доллар буюу 18,950,000.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Гэвч тус шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 41645 тоот захирамжаар тухайн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаны дараа 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дахин сөрөг нэхэмжлэл гаргахдаа 18,950,000.00 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргаагүй, зөвхөн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай шаардлага гаргасан байна /1-р х.х-ийн 166, 198-201-р хуудас, 206-р хуудас, 243, 244-р хуудас/.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасан нь хуульд тухайн хэлцлийг заавал эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэй байгуулахыг шаардсан бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд уг хэлцэл хүчин төгөлдөр бус байх юм.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2013 оны 09 дүгээр 30-ны өдөр Төмрийн хүдрийн худалдах, худалдан авах гэрээг -ийг төлөөлж , -ийг төлөөлж нар байгуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар ийг 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр -ийн Гүйцэтгэх захирлаар сонгож, улмаар 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлжээ /2-р х.х-ийн 15, 21-р хуудас/.
Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх нь хуульд зааснаар болон итгэмжлэлийн үндсэн дээр үүсэх ба тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх Гүйцэтгэх захирлын эрх Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3, 76 дугаар зүйлийн 76.1.8-д зааснаар сонгогдож, 83 дугаар зүйлийн 83.8-д заасны дагуу үүснэ.
Хэдийгээр ийг 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэр байгаа ч түүнийг уг хугацаанаас өмнө тухайн компанийг гэрээ, хэлэлцээр байгуулахад төлөөлөх эрхгүй байсан буюу Гүйцэтгэх захирлын эрх хэмжээгүй байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон ийн “ нь -ийг төлөөлөн -тай гэрээ байгуулсан, санхүү төсөвтэй холбоотой асуудлыг хариуцаж байсан” гэсэн мэдүүлгээс үзвэл тэрээр 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс өмнө Гүйцэтгэх захирлын эрх, үүргийг хэрэгжүүлж байсан байна.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар Гүйцэтгэх удирдлага нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрхтэй бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10-д зааснаар улсын бүртгэлд Гүйцэтгэх удирдлагын овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэрийг бүртгүүлж, өөрчлөлт орох бүр энэ талаар бүртгүүлэх журамтай.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно” гэж заасан бол Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж зааснаас тус тус үзвэл Гүйцэтгэх захирлаар томилогдсон этгээдийг ийнхүү улсын бүртгэлд бүртгүүлснээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрх, үүрэг үүснэ гэж үзэхгүй.
Иймд, нэхэмжлэгч -ийн Гүйцэтгэх захирал ийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байхдаа гэрээ, хэлэлцээр байгуулах эрхгүй байсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Хэрэв ийг -ийн төлөөлж гэрээ, хэлэлцээрийг байгуулах эрхгүй байсан гэж буруутгаж байгаа тохиолдолд ийнхүү гэрээ байгуулагдсанаар эрх, үүрэг хүлээсэн талуудад ямар үр дагаврыг зайлшгүй арилгуулах нөхцөл байдал бий болсныг тодруулах шаардлагатай юм.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно” гэж заасан.
Зохигчдын хооронд 2013 оны 09 дүгээр 30-ны өдөр гэрээ байгуулагдаж, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүссэнээр талуудад ямар сөрөг үр дагавар бий болсон нь тодорхойгүй, харин хэрэгт авагдсан болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч -иас -нд 10,288.00 тонныг бүтээгдэхүүн нийлүүлсэн, илүү нийлүүлсэн бүтээгдэхүүний үнэ 18,950,000.00 төгрөгийг буцаан нэхэмжлэх тухай албан шаардлага хүргүүлж байсан зэргээс дүгнэвэл талууд ийг -ийн Гүйцэтгэх захирлаар томилохоос өмнө байгуулагдсан тус гэрээг хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрч, эрх, үүргээ хэрэгжүүлж байсан байна.
Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.4-т зааснаар Гүйцэтгэх удирдлага нь тухайн компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцогдох бөгөөд хууль болон гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй.
Хувьцаа эзэмшигч болон Төлөөлөн удирдах зөвлөл нь тухайн компанийн хувьд сонирхлын бүлэг буюу сонирхогч этгээд болохын хувьд Гүйцэтгэх удирдлагын бусадтай байгуулсан гэрээ, хэлцлийн үр дагаврыг арилгуулах эсхүл түүний учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ба нэхэмжлэгч -иас энэ талаар шаардлага гаргаагүй, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, гэрээ байгуулах болсон үндэслэлээс үзвэл талууд энэхүү гэрээг байгуулахад нөгөө талыг хэн төлөөлж байна бэ гэдгээс илүүтэй болон нарын хооронд Төмрийн хүдрийг худалдах, худалдан авах эрх, үүргийг бий болгох нь чухал байсан байна /2-р х.х-ийн 131-136-р хуудас дах гэрчийн мэдүүлэг/.
Иймд, -иас нэхэмжлэгч -д холбогдуулан Төмрийн хүдэр худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР