Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 05

 

*******, ******* нарт  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

Шүүгчид                             Я.Туул                                       

                                          Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                           А.Энхтуяа 

                                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 11 дүгээр сарын -ны өдрийн 171 тай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт , нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн *******  тай, 148/2017/018/Э индэкстэй, 1 хавтас хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод ******* оны 03 сарын 26-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ах эгч нарын хамт Улаанбаатар хотын ******* ******* тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, : УХ990326/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ******* оны 06 сарын 1-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, -Уул аймаг дахь ангид сурдаг, ам бүл 4, ээж дүү хойд аав нарын хамт -Уул аймаг лол тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй,   : МЕ0126111/

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2017 оны 08 сарын      01-ний өдөр Сэлэнгэ аймгийн тоотод оршин суух иргэн гэрт хууль бусаар нэвтрэн орж .300.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын -ны өдөр хянан хэлэлцээд 171 тай цагаатгах тогтоолоор:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч , Отгонбаярын нарыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруугүйд тооцож хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2, 36.9 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 91, 92 тоот тогтоолуудыг хүчингүй болгож, Эрүүгийн ******* тоот хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж,

-Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан,

-Шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Улсын яллагч А.Энхтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Аймгийн прокурорын газраас *******, ******* нараас гаргасан "хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” тухай хүсэлтийг хангаж 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол үйлдэн шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. зүйлийн 1.1, 1.3 дах хэсэгт зааснаар “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн” үндэслэл тогтоогдлоо. Учир нь Шүүгдэгч *******, ******* нар нь мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 08 сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн 1 дүгээр тоотод оршин суух иргэн гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч, бусдын орон байранд хэрхэн хууль бусаар нэвтэрч ямар ямар эд зүйл хулгайлсан болон уг хэрэгт өсвөр насны сэжигтэн О.Баяржаргал нь ямар нэгэн холбогдолгүй талаар мэдүүлэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаснаар 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шүүхэд шилжүүлсэн.

Мөрдөн байцаалтын шатанд *******гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, өсвөр насны сэжигтэн Б.Баяржаргал, ******* нарын өгсөн мэдүүлэг зэргээс хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой байгаа байдал нь тогтоогдоогүй бөгөөд гэм буруугийн шүүх хурлын явцад дээрх байдал үүссэн байхад Шүүхийн цагаатгах тогтоолд “...******* настай *******гээс мөн дээрх өдрүүдэд сэжигтнээр мэдүүлэг авах үедээ өмгөөлөгч байлцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .3 зүйлийн 1.-д заасан эсрэг сонирхолтой байж болох этгээдүүдийн нэг нь өмгөөлөгчтэй байхад нөгөөг нь өмгөөлөгчгүй байцаалт авсан" гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхийн шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээс татгалзаж, ердийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлт бичгээр гаргасан мөн прокуророос сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөхгүй нөхцөл байдал илэрч байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасныг зөрчсөн. Мөн шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан.....*******, ******* нарыг ...гэмт хэрэгт гэм буруугүйд тооцож хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгасан" заалт нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байна. 2 дахь заалт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2, 36.9 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нарт холбогдуулан яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн прокурорын газарт буцаасугай” гэсэн байгаа нь хэрэг бүртгэлтэнд буцаагаад байгаа эсхүл прокурорт буцаагаад байгаа эсэх нь тодорхойгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд *******, ******* нарт холбогдох Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын -ны өдрийн 171 тай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн гэв.

Тодорхойлох нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас *******, ******* нарт холбогдуулан 2017 оны 08 сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн тоотод оршин суух иргэн гэрт хууль бусаар нэвтрэн орж .300.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг бүлэглэн хулгайлсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.7 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч , Отгонбаярын нарыг гэм буруугүйд тооцож хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийн дагуу хэргийн материалыг судлан үзэхэд: Шүүгдэгч *******, ******* нар нь мөрдөн байцаалтын шатанд дээр дурьдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасны дагуу тэдэнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хэрэг шүүхэд шилжиж ирсэний дараа *******, ******* нар нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээсээ татгалзсан байхад яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх захирамж гарган шүүгдэгч нарт холбогдох хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан...” бол шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргах ёстой бөгөөд яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хүсэлт гаргасан үндэслэлээр  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гаргалгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-д заасны дагуу ял оногдуулах шүүх хуралдаан товлон зарлаж хэргийг шийдвэрлэж байх нь хуульд нийцнэ.

Энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй байх ба эсэргүүцэлд дурьдсан бусад асуудалд дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

  Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын -ны өдрийн 171 тоот цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаасугай.

2. *******, ******* нарт урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

         3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

          

                                        ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                                 Я.ТУУЛ

                                                                                     Д.БУЯНЖАРГАЛ