Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 685

 

 

 

 

 

 

 

     2020         7             16                                      2020/ШЦТ/685       

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

            улсын яллагч Н.Энхболд, Г.Билгүүжин,

иргэдийн төлөөлөгч С.Мөнхсувд,

хохирогч Д.О, түүний өмгөөлөгч В.Ганболд /ҮД:0702/, Х.Сэргэлэнбат /0204/, Х.Отгончимэг /ҮД:0368/,

хохироч Ч.Н, түүний өмгөөлөгч Ш.Ж-сайхан (ҮД:0704),

хохирогч, Б.Ш, Л.А, Х.Д, Ж.М, А.Б, Х.Б, Г.О, Д.Н, Б.Г, Д.Г, Д.Ж, Л.Н, Н.З, Б.С, Б.А, А.Б, Ж.Э,  Д.Б, Д.Б, Ч.Ө, Н.У, М.Д,  

            шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Д.Даваа /ҮД:0148/,

шүүгдэгч И.С, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс /ҮД:0356/, Г.Б (ҮД:1664),

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат /ҮД:3026/,

шүүгдэгч Ш.Т, түүний өмгөөлөгч Ш.Ганхуяг /ҮД:0302/,

           шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин /ҮД:0265/,

           шүүгдэгч Д.Б, Н.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг /ҮД:0072/,

шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд /ҮД:2499/,

гэрч: Н.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

    

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Н-н Б, Боржигон овогт Б-н Нт, Баянцагаан овогт Н-н С, Одонт овогт И-н С,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуу овогт Ш-н Т, Шарайд овогт Д-н Д, Боржигон овогт Д-н Б, Алаг мандал овогт Б-ы Х нарт холбогдох эрүүгийн ....... тоот дугаартай, 21 хавтас хэргийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ овогт Н-н Б. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ овогт Б-н Нт.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ овогт Д-н Д. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ овогт Ш-н Т

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ овогт И-н С.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ овогт Д-н Б.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ овогт Б-ы Х.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ овогт Н-н С.  

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.Б нь Б.Н, И.С, Н.С, Б.Х, Д.Б, Ш.Т, Д.Д нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон Бюлдинг ХХК-ий 203 тоотод Stamford trading Technologies нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэд Д.О-сгээс 12.431.416 төгрөг, П.Б-соос 18.389.280 төгрөг, Л.Н-саас 7.440.000 төгрөг, Ц.Б-сөөс 48.193.569 төгрөг, Ж.Т-саас 2.472.000 төгрөг, Н.М-сээс 4.000.000 төгрөг, Ч.Ннаас 19.427.683 төгрөг, П.Т-саас 24.744.000 төгрөг, Т.М-сээс 24.312.000 төгрөг, Г.А-сээс 750.000 төгрөг, С.С-сээс 38.184.000 төгрөг, Б.А-сээс 13.500.000 төгрөг, Б.Шаас 29.529.240 төгрөг, Д.Оээс 15.063.300 төгрөг, Л.Ч-соос 4.782.000 төгрөг, Л.А-гээс 11.436.840 төгрөг, Г.А-иас 1.042.476 төгрөг, Д.Э-аас 2.391.000 төгрөг, Р.О-аас 24.220.830 төгрөг, Б.Г-аас 4.902.450 төгрөг, Н.Х-гаас 2.634.500 төгрөг, Я.Д-ээс 1.320.665 төгрөг, Ж.Эгаас 26.301.000 төгрөг, Х.О-оос 7.173.000 төгрөг, Б.Аээс 24.220.834 төгрөг, Х.Дгаас 28.075.900 төгрөг, Ж.Мээс 40.677.090 төгрөг, А.Бээс 14.400.000 төгрөг, Х.Бөөс 9.790.240 төгрөг, Г.О-ээс 15.952.320 төгрөг, М.Даас 4.912.600 төгрөг, Ч.Өас 13.379.000 төгрөг, Д.Нгээс 22.000.000 төгрөг, Ж.Э-ээс 2.414.845 төгрөг, Б.Г-аас 1.200.000 төгрөг, А.Б-гаас 31.640.800 төгрөг, Н.Уас 31.640.800 төгрөг, Н.Згээс 8.388.162 төгрөг, Д.Баас 4.790.000 төгрөг, Д.Б-гаас 23.950.000 төгрөг, Ц.Г-гээс 11.975.000 төгрөг, А.А-аас 1.225.000 төгрөг, Н.Бээс 24.000.000 төгрөг, Ч.Б-ээс 21.600.000 төгрөг, А.А-ээс 5.000.000 төгрөг, А.А-ээс 14.400.000 төгрөг, Т.А-гаас 2.400.000 төгрөг, М.А-гаас 13.600.000 төгрөг, С.Х-гаас 7.440.000 төгрөг, Б.М-оос 8.405.000 төгрөг, А.Б-аас 88.498.362 төгрөг, Д.ОдонТаас 8.293.466 төгрөг, Д.С-ээс 12.000.000 төгрөг, Б.Гаас 8.400.000 төгрөг, Д.Баас 49.334.575 төгрөг, Б.О-аас 486.000 төгрөг, Л.Нээс 21.000.000 төгрөг, Ч.Оээс 47.829.000 төгрөг, Д.Гээс 24.000.000 төгрөг, Ц.Т-аас 25.000.000 төгрөг, Р.М-аас 5.580.000 төгрөг, Д.Ө-гээс 26.386.102 төгрөг, Д.Ж-гаас 24.744.000 төгрөг, Ж.Гээс 12.000.000 төгрөг, Б.Н-гээс 16.364.000 төгрөг, Б.Сос 6.000.000 төгрөг, М.Г-гаас 14.472.000 төгрөг, Т.Б-гаас 16.719.681 төгрөг, П.Б-Таас 2.436.000 төгрөг, Т.П-гээс 119.750.000 төгрөг, Т.Ч-аас 9.226.000 төгрөг, Ч.Н-ээс 4.837.924 төгрөг, тус тус авч залилах гэмт хэргийг нийт 1.275.475.952 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар,

1.2. Шүүгдэгч Б.Н нь Н.Б, И.С, Н.С, Б.Х, Д.Б, Ш.Т, Д.Д нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон Бюлдинг ХХК-ий 203 тоотод Stamford trading Technologies нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэд Ц.Б-сөөс 48.193.569 төгрөг, Ч.Ннаас 19.427.683 төгрөг, П.Т-саас 24.744.000 төгрөг, Т.М-сээс 24.312.000 төгрөг, Г.А-сээс 750.000 төгрөг, С.С-сээс 38.184.000 төгрөг, Б.А-сээс 13.500.000 төгрөг, Б.Шаас 29.529.240 төгрөг, Д.Оээс 15.063.300 төгрөг, Л.Ч-соос 4.782.000 төгрөг, Л.А-гээс 11.436.840 төгрөг, Г.А-иас 1.042.476 төгрөг, Д.Э-аас 2.391.000 төгрөг, Р.О-аас 24.220.830 төгрөг, Б.Г-аас 4.902.450 төгрөг, Н.Х-гаас 2.634.500 төгрөг, Я.Д-ээс 1.320.665 төгрөг, Ж.Эгаас 26.301.000 төгрөг, Х.О-оос 7.173.000 төгрөг, Б.Аээс 24.220.834 төгрөг, Х.Дгаас 28.075.900 төгрөг, Ж.Мээс 40.677.090 төгрөг, Ж.Э-ээс 2.414.845 төгрөг, Б.Г-аас 1.200.000 төгрөг, Д.ОдонТаас 8.293.466 төгрөг, Р.М-аас 5.580.000 төгрөг, Д.Ө-гээс 26.386.102 төгрөг, П.Б-Таас 2.436.000 төгрөг, Т.П-гээс 119.750.000 төгрөг  тус тус авч залилах гэмт хэргийг нийт 532.556.324 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар,

1.3. Шүүгдэгч Н.С нь Н.Б, Б.Н нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон Бюлдинг ХХК-н 203 тоотод Stamford trading Technologies нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэд Ч.Ннаас 19.427.683 төгрөг, Д.Нгээс 22.000.000 төгрөг, С.Х-гаас 7.440.000 төгрөг, Б.М-оос 8.405.000 төгрөг, А.Б-аас 88.498.362 төгрөг, Д.Баас 49.334.575 төгрөг, Б.О-аас 486.000 төгрөг,  Д.Ж-гаас 24.744.000 төгрөг, тус тус авч залилах гэмт хэргийг нийт 220.335.620 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар,

1.4. Шүүгдэгч И.С нь Н.Б, Ш.Т, нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон Бюлдинг ХХК-ий 203 тоотод Stamford trading Technologies нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэд П.Б-соос 18.389.280 төгрөг, А.Бээс 14.400.000 төгрөг, Г.О-ээс 15.952.320 төгрөг, М.Даас 4.912.600 төгрөг, Ч.Өас 13.379.000 төгрөг, А.Б-гаас 31.640.800 төгрөг, Л.Нээс 21.000.000 төгрөг, Б.Н-гээс 16.364.000 төгрөг, тус тус авч залилах гэмт хэргийг нийт 136.038.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар,

1.5. Шүүгдэгч Ш.Т нь Н.Б, И.С нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон Бюлдинг ХХК-ий 203 тоотод Stamford trading Technologies нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэд П.Б-соос 18.389.280 төгрөг, А.Бээс 14.400.000 төгрөг, тус тус авч залилах гэмт хэргийг нийт 32 789 280 төгрөгийн буюу хохирол учруулан, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар,

1.6. Шүүгдэгч Д.Д нь Н.Б, Б.Нт,  нартай бүлэглэн үйлдсэн гэх эрүүгийн 1805048291231, 1805047311233, дугаартай хэргийг нэгтгэн шалгасантай холбоотойгоор гэмт хэргийн улмаас учирсан хохирогч, хохирол нэмэгдсэн байх тул урьд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд “Яллагдагч Д.Д нь Н.Б, Б.Нт,  нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон Бюлдинг ХХК-н 203 тоотод Stamford trading Technologies нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэд Ц.Б-сөөс 48.193.569 төгрөг, Х.Дгаас 28.075.900 төгрөг, Ж.Мээс 40.677.090 төгрөг, тус тус авч залилах гэмт хэргийг нийт 116.946.559 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар,

1.7. Шүүгдэгч Д.Б нь Н.Б, Б.Нт,  нартай бүлэглэн үйлдсэн гэх эрүүгийн 1805059471302, 1805062821054, 1805043481281 дугаартай хэргийг нэгтгэн шалгасантай холбоотойгоор гэмт хэргийн улмаас учирсан хохирогч, хохирол нэмэгдсэн байх тул урьд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд “Яллагдагч Д.Д нь Н.Б, Б.Нт,  нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон Бюлдинг ХХК-н 203 тоотод Stamford trading Technologies нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэд Н.Згээс 8.388.162 төгрөг, Р.М-аас 5.580.000 төгрөг, Д.Ө-гээс 26.386.102 төгрөг, тус тус авч залилах гэмт хэргийг нийт 40.354.264 төгрөгийн буюу хохирол учруулан, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар,

1.8. Шүүгдэгч Б.Х нь Н.Б, Б.Нт,  нартай бүлэглэн үйлдсэн гэх эрүүгийн 1805045031112, 1805048651106, 1805050111297 дугаартай хэргийг нэгтгэн шалгасантай холбоотойгоор гэмт хэргийн улмаас учирсан хохирогч, хохирол нэмэгдсэн байх тул урьд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд “яллагдагч Б.Х нь Н.Б, Б.Нт,  нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон Бюлдинг ХХК-н 203 тоотод Stamford trading Technologies нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэд Б.Аээс 24.220.834 төгрөг, Д.Б-гаас 23.950.000 төгрөг, Б.Гаас 8.400.000 төгрөг тус тус авч залилах гэмт хэргийг нийт 56.570.834 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар тус тус үйлдсэн болох гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ:

“...Би анх 2017 оны 4 дүгээр сард Казакстан улсын иргэн Б.К-ээс “Стэмфорд трейдинг” ХХК-н мэдээллийг авсан. Энэ бизнес цахим бизнес учраас интернетээр бүртгүүлээд хэсэг хугацааны дараа Б.К- Монголд 2 хүн дагуулж ирсэн. 2 өдөр сургалт хийсний дараа Монголчууд эхнээсээ хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Төлбөрийн системтэй нь танилцаж үзээд таалагдсан учраас энэ компанид 100 долларын хөрөнгө оруулалт анх оруулсан. Дараа нь 7 дугаар сард 1000 доллар оруулж байсан. Энэ талаар тодорхой хэмжээний судалгаа хийхэд онлайн цахим бүртгэлээр дамжуулаад бирж дээр арилжаа хийдэг. Автомат ухаалаг арилжаа хийгдээд эндээс тодорхой хэмжээний ногдол ашгийг хүмүүст өгдөг гэж ойлголт өгч байсан. Тухайн үед мөнгөний систем хэвийн ажиллаж байсан. Төлбөрийн систем гэж юуг хэлж байна гэхээр тухайн хүн ID кодон дээр бүртгүүлээд дугаар авдаг. Тэр дугаар дээр 7 хоног бүрийн хагас сайн өдөр ногдол ашиг орж ирдэг. Ямар хөтөлбөрөөр орж ирснээсээ хамаараад консерватив, агресив, медеюм гэсэн 3 хөтөлбөртэй байдаг. Монголчууд ихэвчлэн “агресив” гэдэг хөтөлбөрт нь орж байсан. Тэр нь арай өндөр хүүтэй байдаг. 7 хоногт 5 орчим хувийн хүүг өгдөг байсан. 20-30 хүн нэг нэгэндээ хэлээд мэдээлэл аваад 7 сард энэ компаний сайт монгол хэл дээр орчуулагдсан. Б.К- хэлэхдээ олон жилийн турш амжилттай ажиллаж байсан. Тиймээс та нар хөрөнгө оруулалтаа айлтгүй хий гэж хэлж байсан. 7 хоног бүр өгч байсан учраас сайт нь хүртэл монгол хэлээр байсан учраас энэ талаар яаж ажилладаг энэ төлбөрийн системийн талаар 2 сиди дээр бүгдийг нь бичээд тавьсан байгаа. Ногдол ашгийг 7 сар хүртэл тогтмол өгч байсан. 8 сард 10.000 долларын хөтөлбөр гаргасан. Монголоос 20-30 хүн хөрөнгө оруулалт хийсэн байсан. 7 хоног бүр ногдол ашгаа авч байсан. Б.К- хэлэхдээ Монголд энийг дэлгэрүүлэх хэрэгтэй байна. Чи сургалт зохион байгуулж чадах уу гэж байсан. 10 сарын эрхээр “ Гранд Хилл” зочид буудалд 2 өдрийн арга хэмжээ зохион байгуулагдаж байсан. Энэ арга хэмжээнээс маш олон Монголчууд итгээд маш их хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. 11 сард 1-р эгнээнд хөрөнгө оруулалт хийж байсан хүнийг Турк улс явуулна гэсэн. Тэнд 10 орчим орны 100 гаруй хүн байсан. Тухайн үед хүмүүс дандаа дотны танил тал, хамаатан садан, найз нөхдөө хөрөнгө оруулалтын бизнест урьж байсан. Миний баг команданд миний 8 үеийн урамшуулал авч байсан тоо байгаа. Нийт 2050 хүний хичнээн доллар хийсэн ямар ID дугаартай, ямар овог нэрээр бүртгүүлсэн гэх зэрэг бүх мэдээллүүдийг баримт болгоод авч ирсэн байгаа. Энэ компанид хөрөнгө оруулалт хийсэн хүн сайн дураараа ордог. Өөрөө энэ компаний нөхцөл байдалтай танилцаад, энэ компани нь ажил төрөл хийхгүйгээр оруулсан мөнгөнийх нь 27 хүртэлх хувийг буцаан өгдөг байсан. Энэ хөтөлбөртэй танилцаад онлайнаар гэрээгээ хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гадаад пасспортоо канондож оруулаад олон улсын төлбөр тооцооны дансаар дамжуулан өөрийнхөө данстай холбоод авч байсан. Хөрөнгө оруулалт хийх хүний мөнгийг данснаас дансаар дамжуулан авдаг байсан. Монгол банкнаас олон улсын банк руу шилжүүлэх хугацаа нь 7-14 хоног байсан. Дансанд орж ирсэн мөнгөө нэг нэгэн рүүгээ шимтгэлгүй шилжүүлэх ажлыг би зохион байгуулж байсан. Хагас сайн өдөр болгон данс руу нь мөнгийг нь шилжүүлж өгөөд явж байсан. Миний дансаар маш олон зуун сая төгрөг орж гарч байсан. Тэр мөнгөнөөс би хувьдаа нэг ч төгрөг авч завшаагүй. Өөрийн хөрөнгө оруулсан мөнгө болон түншийн хөтөлбөрөөр 0.2-7.5 хувь хүртэл урамшууллийг өгдөг байсан. Жишээ нь 1000 доллар өгсөн хүнд 7.5 хувь өгдөг. Ингэж явсаар маш олон мянган хүн элссэн. Хүмүүс элсэхдээ эхлээд үйлчлүүлэгчийн гэрээ байгуулаад тодорхой хэмжээний эрсдэл байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэрээнүүд нь Англи, Орос, Монгол хэл дээр байдаг. 2000 гаруй хүн түншийн гэрээ байгуулж ажилласан. Чи оффис толгойл зардлыг нь өгнө. Хүн их ирж байна гэж хэлж байсан. Би бусадтай л адилхан түргэн хугацаанд мөнгөө өсгөж авах зорилгоор хэтэрхий харалган шуналтай байдлаасаа болж мөнгө хийсэн. Сүүлд нь өр зээл тавьж явсны эцэст 4 дүгээр сарын эхээр энэ компаний үйл ажиллагаа зогссон. Манай төлбөрийн систем үйл ажиллагаан дээр доголдол гарсан. 4 дүгээр сарын эхээр асуудал болоод гэрчээр байцаагдаж эхэлсэн. Бид нар бас хүлээж байна түр хүлээнэ үү гээд мэйл хаягаар харьцаад хэлж байсан. Б.К- өөрөө байсан. Энэ компани хүнд мөнгө өгөхгүй үйл явдал нь 3-4 сар үргэлжилсэн. Тэгээд энэ асуудал зогссон. Сүүлд нь дотоод дансан дахь мөнгө нь дууссан байна гэж хэлсэн. Гэтэл та нар олон улсын гуйвуулга ашигла гэсэн. Карт захиал гэсэн. Тэр нь 5 долларын үнээр захиалаад 14 хоногийн хугацааны дараа ирдэг байсан. Энэ картыг авсан хүн 1000 хүрэхгүй. 200-300 хүн байгаа. Энэ картаараа авсан тохиолдолд өөрийнхөө мөнгийг өөрийнхөө дансаар 2-3 хувийн шимтгэл төлөөд 7 хоног болгон авах ёстой. Авч байгаа хүн байхгүй. Нэг нэгэндээ найдсан байдалтай байсан. Б.К- бол байнга ирж сургалт хийдэг байсан. 2017-2018 оны 5 сар хүртэл алга болох хүртлээ Монголд 4 удаа ирсэн. Ирэх болгондоо гадаадаас хүн дагуулж ирдэг байсан. Энэ хүний сургалтанд маш олон хамрагдсан. Энэ хүн санаатай ийм зүйл хийгээгүй гэж боддог. Энэ бизнес эрсдэлтэй. Хэрэв ямар нэгэн эрсдэл гарвал ингэж хамгаална гэдгийг ярьж байсан. Энэ хүний ярьж байсныг гэрчлэх хүн маш олон байгаа. 10 сард гадаадаас 3 хүн ирсэн. Тухайн үед бид нар энэ компанийг луйврийн компани гэдгийг мэдээгүй. Тиймээс бид ах, дүү төрөл садан хамгийн ойр дотны хүмүүстээ хэлж байсан. 4 дүгээр сараас эхлэн маш олон Монголчууд хохирсон. 7 дугаар сард би энэ компанийг хамгаалж байсан. Б.К- хариу бичиж байгаа гэж хэлж байсан. 4 дүгээр сарын сүүлээр К-ийг саатуулаад Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр бүх бичиг баримтыг нь хурааж, бэлэн мөнгө тушаасан болон компьютер, нөүтбүүк зэргийг хураан авч байцааж эхэлсэн. Гэтэл Б.К- гэнэт алга болсон. Монголчууд аргаа бараад монгол спонсорууд нь бидний мөнгийг аваад залилсан гэх асуудлаас болж шүүх цагдаагаар бүтэн 2 жил явж байна. шүүхээс хэрэг буцсаны дараа нэг ч удаа байцаалт аваагүй. Тэгээд нэг удаа дуудаж гарын үсэг зуруулаад Б.Нт бид хоёрын хамаг юмыг канондоод хүчээр гарын үсэг зуруулсан. Би зурахгүй гэхэд чи зурахгүй бол энэ хэрэг шийдэгдэхгүй. Дараа сэтгэцийн эмнэлэгт аваачиж үзүүлээд шүүх хуралдаанд оруулсан. 200 гаруй сая төгрөгийн хохирол нь 1 тэрбум гаран болсон. Энд байгаа хохирогч нарыг би ойлгож байна. Бүгд мөнгөө алдсан. Урамшуулал аваагүй хүмүүс зөндөө байгаа. Урамшуулал авч байсан хүмүүс нь шүүхээр яваад байгааг би ойлгохгүй байна. Энэ асуудлыг үнэн мөнөөр нь шийдэж өгнө үү гэж хүссэн. Намайг авч хэлэлцээгүй. Тэрнээс хойш би ямар ч амьдралын идэвхгүй болсон. Миний хувьд энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдээсэй гэж хүсч байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нт мэдүүлэхдээ:

“...2017 оны 12 дугаар сард анх “Стэмфорд” компаний талаар Н.Б захирлаас анх мэдээллийг нь авч элсэж орсон. Орохдоо найзаасаа 300.000 төгрөг зээлээд орсон. 12 дугаар сарын дундуур Н.Б захирал надад ажлын санал тавьсан. Чи манай оффисийг хариуцаад орж гарах хүмүүсийг хянаад ажиллах уу гэж санал тавьсан. Тэр саналын дагуу он гаргаад 2018 оноос ажиллаж эхэлсэн. Ажиллаж эхэлсэнийхээ дараа 4 сард Н.Б захирлын тушааснаар 2 удаа хүмүүсээс бэлэн мөнгө хураасан байдаг. Тэгээд бэлэн мөнгийг хураагаад Н.Б, Н.С, Б.Х нартай Б.К-ед аваачиж өгсөн. 4  сард хураасан мөнгөө Б.Хтай хамт “Blue sky” зочид буудалд аваачиж өгсөн. Аваачиж өгөхөд Б.К- нь өөрийнхөө нэрээр биш хамт явж байсан хүнийхээ нэртэй дансанд авсан. Энэ тухай би мөрдөн байцаалтын шатанд байцаагчдаа хэлсэн. Гэтэл байцаагч Б.К-ийн өөрийнх нь нэрээр шалгаж хавтаст  хэрэг нээсэн байсан. /1хх-186/ дугаар хуудсан байсан. Энэ хэргийн явцад 10 сараас хойш байцаагч Чойжав надаас ганц удаа ч мэдүүлэг авч байгаагүй. Намайг төрөх гээд эмнэлэгт хэвтэж байхад дуудаж гаргаж ирээд гарын үсэг зуруулсан. Яллах дүгнэлтийг авахад таних танихгүй нийт 29 хүн нэмэгдсэн байсан. Б-с, Н, Т-с, Б.А-с, С-с, Г-а, Ө-, П-, Э-, Г-а гэх хүмүүс бол надад ямар ч хамааралгүй. Жишээ нь би энэ Б-с гэдэг хүнээс мөнгө аваагүй. Өөрсдөөс нь мөнгийг нь аваад надад мөнгөө оруулж ирээд дэвтэрт бичүүлсэн хүмүүс бол Ж.Э, Б.А, Л.О-, Х.Д, Л.А, Л.Ч-с, Б.Оийн зэрэг хүмүүсээс мөнгө авсан нь дэвтэрт тэмдэглэгдсэн байгаа. Би сүүлд нэмэгдсэн 29 хүмүүсээс бэлнээр болон дансаар ямар ч хэлбэрээр мөнгө авч байгаагүй. Би энэ хүмүүсийг танихгүй. Энэ хүмүүстэй холбоотойгоор надаас ямар нэгэн байцаалт аваагүй...” гэв.

  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С мэдүүлэхдээ:

“...Би энэ компанид анх 2017 оны 9 дүгээр сард А-, Э- нараас мэдээлэл авч байсан. Анх орохдоо 100 доллараар ороод 7 хоногийн дараа 1000 доллар хийсэн. 1000 доллар хийгээд 7 хоног бүр ногдол ашиг аваад явж байх үед Стемфорд руу явах гэж байгаа. Тэнд урамшуулал зарласан байгаа гэж хэлж байсан. 10.000 доллар хийвэл болно гэж хэлсэн. Тухайн үед надад 10.000 доллар байхгүй гэж хэлсэн. Би өөртөө байсан 2500 доллар дээрээ Н.Бэс өөрөөс нь мөнгө зээлээд 10.000 доллар болгоод Стэмфорд руу явуулсан. Стэмфорд руу явж очоод эхний өдөр нь хурал цуглаан хийсэн. Энэ компаний ажилтнууд, эрсдэлийн сангийн менежер гээд зөндөө олон хүмүүс байсан. Тэр хүмүүс дотроос Англи хэлтэй хүнээс нь компаний тухай асуусан. Энэ компанид ямар ч эрсдэл байхгүй. Тухайн үед компаний захирлын зөвлөхийг хийдэг гээд нэг эмэгтэй байсан. “Гранд Хилл” зочид буудалд Б.К- гэж хүн 2-3 хүнтэй ирээд сургалт явуулахдаа шууд форексийн арилжаа явуулж байсан. Энэ компани форексийн арилжаа явуулаад тэрнийхээ дагуу бид нарын оруулсан мөнгөний ашгийг өгдөг юм байна гэж бодож байсан. Итгээд найз нөхөд, хамаатан садандаа бүгдэд нь хэлсэн. Тэр хүмүүс бас Бын эхнэр өөрөө ирж Н.Бэс мэдээлэл аваад, Б өөрөө ирээд хөрөнгө оруулалтаа хийгээд явсан. Миний энэ яллах дүгнэлтэн дээр өөрийнхөө Хаан банкныхаа дансыг мэдүүлэг өгсөн хохирогч нарын данстай тулгаж харахад Б надаас 80 гаруй сая төгрөгийн гомдол гаргасан байсан. Бын эгч нь 3 дугаар сард миний дансанд 22 сая төгрөг хийсэн. Тухай үед 22 сая төгрөг хийсний дараа энэ мөнгийг би 3 дугаар сарын 17-18-ны өдөр доллар худалдаж аваад өөрийнхөө Хаан банкны данснаас энэ хүмүүсийн данс руу монгол мөнгө болгож өгсөн. Энэ үед би өөрийнхөө дансыг ашиглуулсан. Б мөн адил дотоод гүйлгээгээр хийгдэж байсан. Би энэ хүний 40 гаруй сая төгрөгийг идэж уугаагүй. Тухайн хүмүүс өөрсдөө мэдэж байгаа байх. Тухайн өдөр хөрөнгө оруулалт хийгдсэн өдрөөс хойш ноогдол ашиг нь гараад аваад явж байсан. Б гэх хүн надаас 20 гаруй сая төгрөг буцаагаад авсан байгаа. Хохирогч Н, түүний охин А-, хүү А- нарыг би танихгүй. Өөрөө мэдэж байгаа байх. Нгийн охин А- нь өөрөө 100 доллараар хөрөнгө оруулалт хийгээд, өөрийнхөө доор дүү А-ийг оруулсан. Надад нийтдээ 10.000 доллар оруулах байснаас 9450 долларийг надад өгсөн. Анх Нгийн охин А-т Т-с гэх охин мэдээлэл өгсөн байсан. Би Т-стай нэг багт ажиллаж байсан болохоор Т-с, А- нарын гуйлтаар энэ бүгдийг хийж өгсөн. Надаас 22 сая төгрөг нэхэмжилсэн. Хохирогч Н нь 7 хоног бүр ноогдол ашиг аваад явж байсан. А-, А- нарын мөнгийг нийтдээ 26 хүнд хийж өгөөд 22 сая төгрөгийн 9450 долларыг бүрдүүлж өгсөн байгаа. Би хүмүүсээс авсан мөнгөө гар бичмэл хийж тэмдэглэж авч байсан. А-, А-ийн данс руу 5.894.076 төгрөгийг өөрийнхөө данснаас шилжүүлсэн байгаа. Тэгээд 5 гаруй сая төгрөг авсан байгаа. Д.Ж гэх хүнийг би танихгүй. А над руу утсаар яриад Ж гэх хүний 10.000 долларыг Б.К-эд өгчих гэж хэлсэн. А анх энэ хүнд мэдээлэл өгсөн байсан. Миний данс руу 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 24.744.000 төгрөг орж ирсэн. Би тэр мөнгийг Б.К-эд бэлнээр аваачиж тушаасан. Би Аийг гэрчээр хуралд дуудсан шалтгаан нь тухайн өдөр А надад мөнгө өгсөн талаар асуух дуудсан. Хохирогч Н гэх хүнийг би танихгүй. Миний яллах дүгнэлтэнд 19.470.000 төгрөг нэхэмжилсэн байсан. Энэ мөнгө миний 5747 гэх дансанд 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр 2000 доллар шилжүүлсэн. Энэ мөнгийг би Б.К-эд өгсөн. Н гэх хүн өөрөө 2000 долларыг нь тэр хүний ID дээр тавиулж өгсөн үү гэдгийг гэрчлэх байх. Б- гэх хүн надад 88 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан байгаа. Миний данснаас нийт 71.120.000 төгрөг шилжүүлсэн байгаа. Би дансны хуулгаа авчирсан байгаа. Би буцаагаад 507035 гэсэн гэх данснаас хохирогч Б-ын 502034 гэх данс руу 21.583.085 төгрөгийг шилжүүлж өгсөн байгаа. Би энэ хүний 80 сая төгрөгийг залилаагүй. Хохирогч М- гэх хүнийг танихгүй. Өмнөх шүүх хуралд ирсэн байсан. М- нь Нгийн охин Т-саас мэдээлэл авсан байсан. Энэ хүн анх надад “Би хөдөө байдаг учир дахин дахин явж чадахгүй байна. Би өөрийн чинь доор оръё, чи Стэмфордыг хариуцаж байгаа Б-ийн дүү юм байна” гэж хэлсэн. Би бол Н.Б-ийн дүү биш. Энэ хүнтэй ямарч холбоо байхгүй. Бид нар овог нэгтэй хүмүүс. Хүмүүсийн шилжүүлсэн мөнгийг би тухай бүрт нь Б.К-ийн байрлаж байсан “Туушин” зочид буудал дээр бэлнээр аваачиж өгч байсан. Тухайн үед энэ хүмүүсийн миний дансанд хийж байсан мөнгийг 8 шарга дээр очоод өөрийнхөө данснаас монгол мөнгөөр аваад доллар болгож Б.К-эд өгч байсан...” гэв.

          

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ:

“...Тухайн өдөр А нь мөнгийг өгсөн. Хохирогч Н, 19470.000 төгрөг нэхэмжилсэн байсан. Б- гэх хүн 88 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан байгаа. Миний дансанд нийт 741.025.100 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Би энэ хүний 80 сая төгрөгийг залилаагүй. Хохирогч М-, Т-с нь хол байдаг хүнтэй болохоор Н.Бтэй холбоотой биш. Би төрсөн дүү нь биш. Тухайн үед хүмүүсийн дансанд хийж байсан мөнгийг тэр долларуудыг туушинд аваачиж өгч байсан.

2017 онд анх Н.Б шинэ жилийн үеэр манай гэрт эгчийн найз гээд ирж байсан. Тэрнээс хойш бид танилцсан. Намайг ямар мэргэжилтэй вэ гэж асуусан. Би график дизайны мэргэжилтэй гэж хэлсэн. Би сургуулиа төгсөөд удаагүй ажилгүй байсан. Компьютерийн бизнес эрхэлдэг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажил дээр нь өөрийнхөө компьютерийг авч очоод ажиллаж эхэлсэн. Gmail хаяггүй хүмүүст хаяг нээх, компаний жижиг сажиг ажилд туслуулж байсан. Сард 200 доллар буюу 480.000 төгрөгийн цалин өгнө гэж хэлсэн. Гэхдээ цалинг бэлнээр биш Стэмфордын дотоодын дансаар өгнө гээд код нээж өгөөд, өөрөө доороо хүн элсүүлээд нэмэлт орлого аваад яв гэж хэлж байсан. Манай гэр бүлд орж ирсэн хүн учраас манай гэрийнхэн бүгд энэ Стэмфорд компанид хөрөнгө оруулалт хийсэн. Манай ээж бас тэтгэврийн зээл аваад элсэж орсон. Надад гомдол гаргасан 3 хүн байгаа. 2 хүний нэг нь манай том хүргэн ахын багийн найз, нэг нь ажлын газрын хүн нь байсан. Гурав дахь хүнийг би танихгүй...” гэв.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.С мэдүүлэхдээ:

“...Би энэ хэрэгт прокурорын гаргасан яллах дүгнэлтэд дурьдагдсан байгаа 8 хүнтэй холбогдох нийт 136.038.000 төгрөгийн хохирол учруулсан гэдэгтэй санал нийлж эвлрэхгүй байгаа. Чойжав мөрдөн байцаагчтай нэг ч удаа уулзаж байгаагүй. Сүүлд нь Н.Б таныг сураглаж байсан гэхээр нь хоёр гурван удаа очиж байж олж уулзсан. Таниас мэдүүлэг аваад байх шаардлага байхгүй гэртээ амарч бай гэж хэлсэн. Тэртэй тэргүй энэ асуудал шийдэгдэнэ тэр үедээ ирээрэй. Маргааш би таныг Н.Энхболд прокурортой уулзуулж өгье гэсэн. Би уулзаж үгээ хэлье гэж бодож байсан. Нэг ч удаа хэлж чадаагүй яллагдагч болсондоо харамсаж байна. Н.Энхболд прокурорыг олж аваад учир байдлаа хэлсэн. Энэ хүмүүс хохирсон бол би ч бас хохирсон. Энэ байдлаас болоод сэтгэл санаагаар унаж маш том хагалгаанд орж байсан. Одоо болтол шээс баригдахгүй пампарстай явж байгаа. Энэ тухай прокурорт хэлсэн. Миний тэтгэврийг хаасан байгаа. Миний өөрийн дансаар орсон юм байхгүй байгаа тийм болохоор зөвөөр шийдэж өгнө үү гэж хэлсэн. Угаасаа буцааж мөрдөн байцаалтанд шилжинэ тэр үед та энэ асуудлаа бүгдийг нь хэлээрэй гэж байсан. Би 100 доллароор гэрээ хийгээд ашгаа авч байсан. Өөрөө шийдвэр гаргаад гэрээ хийсэн учраас хэн нэгэнд гомдлоод мэдүүлээд байх хүн чанар надад байгаагүй. Энэ хүмүүсээс авсан мэдээлэл, сургалтын дагуу хүмүүстээ хэлээд тодорхой хэмжээний гэрээнүүдийг хийдэг байсан. Би А-, Б, Д- гэх 3 том оффис ажиллаж байсан. Энэ 3 оффисын дунд явдаг байсан. Заримдаа би хөөгдөөд гардаг байсан. Д-гийн оффисоос багаа аваад гар гээд зодуулаад гарч байсан тохиолдол байдаг. Гэхдээ би тэрэнд гомдоогүй. 2017 оны 12 сард энэ тухай мэдээллийг сонсоод би гэрээ хийсэн. Тэр үед маш их хүмүүс хамрагдсан байсан. Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөлд ажилладаг байсан Улсын Их Хурлын гишүүн Мөнхтуяа гуай оролцоод байж байхыг хараад би итгэсэн. Бас 2-3 том диллерүүд ирж Монголд сургалт хийсэн. Дараа нь 16 хүн Турк яваад сургалт хийгээд байгааг хараад үнэхээр үндэслэлтэй байгаа юм байна. Эхлээд хөрөнгө оруулалтын талаар юу ч мэдэхгүй байсан. Өөрийн ээмэг бөгжийг ломбарданд тавьж байгаад 2000 доллар болгож нэмсэн. 7 хоног бүр ашиг нь орж ирдэг байсан. Боломж гараад ирэхээр хүнээс хэдэн төгрөг нэмж авч байгаад эргээд ноогдол ашиг гараад ирэхээр 1-р эгнээндээ нэмээрэй гэж хэлж байсан. Надтай холбоотой 8 хүний гомдол гарсан байгаа. Б-с 18.398.280 төгрөг хийсэн, эхлээд эхнэр нь 100 доллароор орж байсан. Б-сын өөрийнх нь эхнэр оруулаад 2.000 доллароор элсүүлсэн байдаг. Тэрийгээ нэмсээр байгаад 7.000 доллар болгосон. Буцаагаад 5.000-6.000 долларын ашиг авч байсан. Тэр мөнгийг Ш.Тийн дансаар шилжүүлэн авч байсныг гэрчилнэ. Эхнэр нь ороод нөхрөө оруулаад 7000, 8000 доллароо авсан байж байгаад дараа дахиж 10.000 доллар нэмсэн байдаг. Тэрийг би сайн мэдэхгүй. Тэр 10.000 долларыг А-ад аваачиж өгсөн гэсэн гэдгийг мэдүүлэгтээ дурьдсан байдаг. Тэр хүн өөрөө Эрдэнэсайхан гэх хүнд бэлэн өгсөн байхад надаас нэхэмжилсэн болохоор энийг эцэслэн шалгаж өгөхийг хүсч байна. Б гэх хүнийг би танихгүй. Хохирлын мөнгө нь хавтаст хэргээс харахад Ш.Тийн дансаар орсон. Ш.Т тэр өдөртөө А-ын охин А-т аваачиж өгсөн байдаг. А- тэр мөнгийг аваад ээждээ өгсөн гэсэн. О- 15.952.000 төгрөг нэхэмжилсэн байдаг. Би хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудын хүрээнд мэдүүлгээ өгч байгаа. Хавтаст хэрэгт 4000 доллароо Ш.Т, Д-гийн данс руу үлдэгдэл мөнгөө хийсэн гэж байсан. Тэрийг нь бүгдийг нь буцаагаад өгсөн гэж байсан. Д гэх эмэгтэй байгаа. 4.912.000 төгрөг нэхэмжилсэн байгаа. А- гэх хүнтэй холбогдоод ирсэн байдаг. А- нь миний доор элсэж орсон хүн байсан. 4.800.000 төгрөгөө А-д өгсөн. А- тэр мөнгийг Н.Б-ийн дансанд хийсэн байсан. Н.Б ажлын байрыг нь тавьж өгөөд Д нь 2.200.000 сая төгрөгийн урамшуулал авсан байдаг. 2.200.000 төгрөгийн урамшуулал авсан байж яагаад 4.8 сая төгрөгийг надаас нэхэмжлэх болсон талаар шүүх зөв тооцож өгнө үү гэж хүсч байна. Ө 13 сая төгрөг нэхэмжилсэн байгаа. Энэ хүнийг би сайн танихгүй. Төрсөн эгч Эгаасаа мэдээлэл аваад У- руу мөнгөө шилжүүлээд түншлэлийн гэрээ хийсэн. Энэ тухай хэнээс ч мэдүүлэг аваагүй. Б- гэх хүн болохоор аав ээжээсээ мэдээлэл аваад ирсэн хүн байгаа. Энэ хүн тодорхой хэмжээний ашгуудыг авч байсан. 31.600.000 төгрөг нэхэмжилсэн байдаг. Цэвэр хохирол 7.900.000 төгрөг гэж гаргасан байдаг. Энэ хүмүүсийн мөнгө нь тавигдаад өөрсдөө ашгаа аваад П-гийн Хаан банкны данс руу 3000 доллар шилжүүлсэн. Б.Н- гэх хүнд маш их гомдолтой байгаа. Би энэ хүнийг огт танихгүй. Уулзаж үзээгүй. 16.000.000 төгрөгийн хохирол нэхэмжилж эрүү үүсгэж намайг яллагдагчаар татсан байгаа...” гэв.              

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Т мэдүүлэхдээ:

“...Би Стэмфорд гэдэг компанид 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр И.С гэдэг хүнээс мэдээлэл аваад, очиж сонсоод өөрөө шийдвэрээ гаргаад 100 доллароор элсэж орсон. 7 хоног бүрт ашгаа авч байгаад, дараа 200 доллар болгосон. 10.000.000 төгрөг болгоод өөртөө болон нөхрийнхөө нэр дээр хийсэн байдаг. Б-с гэх хүн миний багт орсон байдаг. Тэдний эхнэр нь Ж- гэж хүн байдаг. Ж- ID кодон дээрээ 100 доллароор ороод нөхрийгөө оруулсан байдаг. Надаас 7000 доллар нэхэмжилсэн байна. Ж- 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 502322 гэх дансанаас миний 505940 данс руу 245.000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөө бас 2.492.000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдөр нь би 11 дүгээр сарын 20-ны өдөр 507611 гэх Н.Б-ийн данс руу 2.492.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн өөрийнхөө данснаас 248.000 төгрөгийг Н.Б-ийн өгсөн код руу шилжүүлсэн байгаа. Тэгээд энэ байршуулсан мөнгө нь 7 хоног болгон орж ирж байгаа мөнгийг Ж- өөрөө над руу утасдаад би ажилтай байна. Чи миний долларыг зараад 503322 гэсэн данс руу хийгээд өгөөч гэж гуйсан. Миний өгснөөр 14.821.750 төгрөгийг дансанд нь хийсэн. Б гэх хүнийг би сайн танихгүй. Б гэх хүн нь Эрдэнэтэд байдаг. Б- гэх хүн байгаа. Б- над руу нэг өдөр залгаад Б гэж хүн орохоор болсон. Чиний данс руу Б гэх хүний 14.400.000 төгрөгийг би хийгээд өгье гэсэн. Тэр мөнгийг нь А-ад аваачиж өгсөн. Эдгээр хүмүүстэй бүлэглэж хийсэн үйлдэл байхгүй. Үнэхээр би яллагдагчаар татагдсандаа өөрөө итгэхгүй байгаа. Хамгийн сүүлд бие өвдөөд эмнэлгээс гарч байхад Чойжав гэх байцаагч залгаад та Баянгол дүүрэг дээр ирээрэй гэж байсан. Яваад очиход энд та гарын үсгээ зур гэсэн. Би өөрөө гомдолтойй байна...” гэв.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ:

“...Би 4 сард Стэмфорд гэх компаний тухай Н.Бэс сонсож байсан. Тухайн үед би шийдвэр гаргаад нилээн хэдэн удаагийн  сургалтанд суусан. Олон сургалтуудад суугаад боломжийн юм байна гэж итгэсэн. Би мөнгө муутай байсан учир 100 долларын хөрөнгө оруулалт хийж анх орсон. Дараа нь аав, ээжийнхээ үнэт эдлэлүүдийг ломбарданд тавьж орж ирсэн. Өдөр болгон мөнгө нь орж ирж байсан. Би хотод хүн сайн танихгүй. Гэхдээ чадлаараа хүмүүс олж сургалтанд суулгаж байсан. Тэр сургалтанд суусан хүмүүс өөрсдөө шийдвэр гаргаад мөнгөө хийсэн байдаг. Тэр мөнгийг хэдэн төгрөг хаана өгдөг гэдгийг мэдэхгүй. Бусдын ярьж байгаатай ижилхэн. Олон гомдол ирсэн байна. Чойжав хошууч нэг удаа дуудсан. Би өөрөө сайн мэдэх зүйл байхгүй байна. Б.К-ийн сургалтнаас эрсдэлгүй бизнес гэж байхгүй. Ойрын 2-3 жилдээ найдвартай гэж хэлж байсан. Гомдол өгсөн 3 хүнийг албан ёсоор танихгүй. Дунд нь спонсор, урьсан хүмүүс байгаа. Тэгээд дээшээ дамжаад миний дансаар орсон мөнгөнүүд байгаа...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ:

“...2017 оны 11 дүгээр сард Алтансэрээ гэх олон удаа дуудаж “Гранд Хилл” зочид буудалд хүрээд ир гэсэн. Алтансэрээ гэх хүн өөрийн гэсэн компанитай. Тухайн үед “Гранд Хилл” зочид буудалд томоохон арга хэмжээ болж байсан. Гадаадаас 3-4 хүн ирсэн байсан. Арга хэмжээ дууссаны дараа Алтансэрээ өөрийн бүрдүүлсан 10 гаруй хүнийг сургалтанд оруулсан байсан. Тэр хүмүүсээ доош нь ресторанд оруулаад ахиж мэдээлэл өгсөн. Та манай компанид ажиллах уу? Ийм ашигтай бизнес байна. Одоо хамтарч ажиллая гэж хэлж байсан. Энийг нилээн судлаж үзье. Монголд олон төрлийн гадаадын компани, бизнес орж ирж байна. тиймээс би жаахан судлъя гээд орхисон. 2017 оны 11 дүгээр сарын 09-нд анхны хөрөнгө оруулалт буюу 100 долларыг хийж элссэн. Тэгээд ID дугаар авсан. CGF банк бус санхүүгийн байгууллагаас 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 3.000.000 төгрөгийн зээл авсан. Хөрөнгийн бирж Монголд л хөгжөөгүй болохооос биш бусад улс орон гэрээсээ худалдаа наймаа хийгээд байдаг болсон. Тиймээс би нилээн судлаад Н.Бэс гэрээгээ үзүүлээч гэж хэлж байсан. Нилээн судалсаны эцэст энэ компани найдвартай компани байна гэж үзсэн. Дараа нь би Хаан банкнаас 1.000.000 төгрөгийн кредит карт авсан. Дараа нь Голомт банкнаас 200.000 төгрөгийн кредит карт авсан. 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр GVC гэх банк бусаас 10.000.000 төгрөг авсан. 16.200.000 төгрөгийн хөрөнгө оруулалтийг эхний ээлжинд өөрөө өөртөө хийсэн. Гэтэл Б-с миний бизнесийг сонирхож эхэлсэн. Би Б-сийг өмнө нь таньдаг байсан. Б-с өөрөө хүсэлтээ гаргаад энэ бизнест хөрөнгө оруулсан. Тэр мөнгөө миний дансаар шилжүүлсэн. Нийт 24 сая төгрөгийг Б-с хийсэн. 24.000.000 төгрөг орж ирэнгүүт нь дотоод гүйлгээгээр сайтад бүртгүүлээд өөрөө данстай болсон. Б-ст 24.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний 10.000 долларыг шилжүүлдэг байсан. Б-с өөрөө надад 24 сая төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг Б.Нт руу шилжүүлсэн. Өөрийнхөө эхнэрийг оруулаад 10.000.000 төгрөгөө Б.Нтад өгсөн. Ингээд Б-с өөрөө 2 хүнийг урьж энэ үйл ажиллагаанд оруулсан. М гэх хүн анх надаас мэдээлэл авсан. Өөрөө ID дугаараа нээгээд 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 24 сая төгрөгийг хийсэн. Мийн Худалдаа хөгжлийн банкны 475030 гэх дансанд 2045 доллар, мөн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 2062 долларыг буцаагаад Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн. М өөрөө надаас 755.744 төгрөгийн ноогдол ашгийг авсан. Худалдаа хөгжлийн банкнаас нийтдээ 10.613.780 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгө нь өөрийнх нь ID дугаар дээр байршиж байсан. Тэгээд дараа Д гэх хүнийг урьсан. 2018 оны 03 дугаар сард 13.000.000 төгрөгийг М өөрийнхөө дансаар 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн.  Тэр мөнгөнөөс нь Дд Худалдаа хөгжлийн банкны 566105 гэх дансанд 2062 долларыг буцаагаад шилжүүлсэн. Энэ бүгд дансны хуулгаар нотлогдож байгаа. Эдгээр мөнгөнүүдийг цааш нь сайт руу нь шилжүүлсэн. Тэрнээс биш би эд нарын мөнгийг хувьдаа авч завшаагүй...” гэв.     

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Г мэдүүлэхдээ: “

“...2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэрч Н.О- гэх хүн намайг эхлээд урьсан. Би 10.000 доллароор орсон. Энэ хүн намайг хохироосон. Энэ олон жил ажиллаж олсон 25 сая төгрөгөө “Стэмфорд” гэх компанид алдсан. Голомт банкны теллер намайг дуудаад та луйврийн сүлжээнд орж байгаа юм биш биз гэж байсан. Та ямар их мөнгө өгч орж байгаа юм бэ гэхэд, Н.О- ахлах теллерийг загнаад “хүн өөрийнхөө мөнгийг өөрөө авах гэж байхад чи яахаараа өгч явуулахгүй байгаа юм бэ” гэж байсан. Луйврийн сүлжээ байна гэж өөрт нь хэлсэн. Гэтэл Н.О- “Тийм юм байхгүй. Ёстой найдвартай, хариуцлагыг нь би хүлээнэ” гэж миний толгойг эргүүлсээр байгаад ятгаж оруулсан. Энэ компаниас би юу ч аваагүй. Би оруулсан 24.000.000 төгрөгөө Н.О- гэх хүнээс нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Н мэдүүлэхдээ:

“...Би 28.000.000 төгрөг анх өгсөн. Одоо 21.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Анх би энэ мөнгийг И.Сгаас нэхэмжилсэн. Би И.Сг анх таньдаггүй байсан. Хүүхдийнхээ толгойг бариулаад бариачаас гараад такси барьж яваад таксины жолооч надад танилцуулга материал өгсөн. Утсыг авч үлдээд дараа нь холбогдсон. Хамгийн гол нь сүлжээ гэдгийг нь мэдсээр байж сүлжээ биш гэж татан оруулсан итгэл үнэмшил төрүүлсэн. Надаар дамжуулаад найз нөхөд бусад хүний дотно хүрээллийг ашиглаж татан оруулж залилан мэхэлсэн гэж би үзэж байна. Энэ нь санхүүгийн хуурамч зах зээл үүсгэсэн. Цаанаа ямарч бодит зах зээл байхгүй. Тэр вебсайтны цаана ажиллаж байгаа хувьцаа, хувьцаанаас ирж байгаа ноогдол ашиг гээд байгаа зүйл худал хоосон зүйл байсан. Худал гэдгийг Б.К-ийг Сүхбаатар дүүрэг дээр байцаалт өгөөд явсаны дараа хохирогч нарт Батсайхан хошууч гарч ирээд энэ сайтан дээр юу ч байхгүй шүү гэж мэдэгдсэн. 04 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд биднийг төөрөгдүүлээд үнэн бодит байдлаа нуун дарагдуулаад хэлээгүй. Тэгээд бид нар шүүх, цагдаад гомдол гаргана гэж хэлэхэд Н.Б “Та нар шүүх, цагдаад хандаад юу ч олж долоохгүй. Авч чаддаггүй юм” гэж хэлж байсан. Энэ шүүгдэгч нарын мэдүүлгүүдийг сонсоход надад хуурамч мэдүүлэг өгч байгаа юм шиг санагдаж байна. Би 21.000.000 төгрөгөөр И.Сгаас нэхэмжилж байна...” гэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.А мэдүүлэхдээ:

“...2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Б.Нт дээр очиж анхны хөрөнгө оруулалт 2026 доллар хийсэн, дараа нь 7 хоногийн дараа буюу 4 дүгээр сарын 13-ны өдөр 3000 доллар хийсэн. Нийт 5026 доллар өгсөн. Миний хохирлын дүнг хасаад бичсэн байна. 12 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. 4 сард бүх үйл ажиллагаа нь зогссон байсан гэж хэлж байна. Зогссон байсан үйл ажиллагаагаа нуугаад мэдэхгүй хүмүүсийн толгойг угаагаад дахиад хөрөнгө оруулалт гээд аваад сууж байсан юм бэ? Энэ хохирлоо нөхөн төлүүлэхийг хүсч байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Ө мэдүүлэхдээ:

“...2018 оны 01 дүгээр сард анх 1000 доллар оруулсан. 02 дугаар сард 2000 доллар оруулсан. 4 дүгээр сарын 05-ны өдөр 2500 доллар нийт 5500 доллар оруулсан. Манай эгч надад анх мэдээлэл өгөөд У- гэдэг хүнд мөнгөө шилжүүл гэсэн. Би У- гэдэг хүнийг сайн мэдэхгүй учир эгчдээ шилжүүлээд эгч цааш нь өгдөг байсан. Анх 2 сард сургалт явуулж байхад хэлж байсан. У- хэлэхдээ би Н.Б-ийн хамгийн ойрын хүн. Би Н.Бэс ноогдол ашиг аваад би та нарт тараадаг. Тэрнээс биш би И.С гэдэг хүнийг танихгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ж мэдүүлэхдээ:

“...2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Оюун гэх хүнтэй уулзсан. Их ашигтай юм байна гэхээр нь 24.744.000 төгрөг тушаасан. Авсан ноогдол ашиг байхгүй. Дараагийн 7 хоногоос нь ашиг өгнө гэсэн чинь хаагдсан гээд өгөөгүй. Н.Сгийн данс руу шилжүүлсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Б мэдүүлэхдээ:

“...Би 4000 доллар оруулсан. Одоо нэхэмжилж байгаа мөнгө нь 9.500.000 төгрөг байна. Үүнээс ашиг гэж 1.200.000 төгрөг авсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Г мэдүүлэхдээ:

“...Би оруулсан мөнгөө Б.Хаас нэхэмжилж байна. 8.400.000 төгрөгөөр анх орсон. Одоо 6 сая төгрөгийн үлдэгдэлтэй. 6 сая төгрөгийг нэхэмжилж байна. Ноогдол ашиг гэж 2 сая гаруй төгрөг авсан. Хүргэн ах Б-соос 400.000 төгрөг бэлнээр авсан. Тэрийнгээ хасаад нийтдээ 6.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б мэдүүлэхдээ:

“...Энэ компаний тухай мэдээллийг анх интернетээс үзсэн. Н.Б захирлын өөрийнх нь мэдээлэл байсан. Өөрөөс нь утсаар асуугаад боломжийн юм байна гэж бодсон. Намайг сургалтанд дуудсан. Сургалтанд суухад Б гэх залуу хичээл зааж байсан. Хаана элсэх вэ гэхэд Б гэх хичээл зааж байсан залуугийн доор элс гэсэн. Банкнаас зээл аваад өгсөн. Дараа нь 100 доллар нэмж шилжүүлсэн. Миний хохирлын хэмжээ нийт 5 сая гаруй төгрөг шилжүүлсэн байгаа...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б мэдүүлэхдээ:

“...2017 оны 12 дугаар сарын 30-нд элсэж орсон, эхнэр 2017 ны 11 дүгээр сарын 20-ны өдөр, эгч нь 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр, Цэвэл эгч 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр, манай найз Б 2018 оны 3 дугаар сарын 24-ны өдөр элсэж орсон. Цэвэл, Б гэх 2 хүн бол сүүлд орсон учраас ноогдол ашиг авч чадаагүй. Би ганцаараа нэхэмжлээгүй 6 хүний мөнгө нэхэмжилж байна. Би өөрөө орохдоо 5000 доллароор орсон...” гэв.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Э мэдүүлэхдээ:

“...2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 11.000 доллар “Рокмон Бюлдинг”-ийн 203 тоотод Б.Нтад аваачиж өгсөн. 26.100.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна...” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.З мэдүүлэхдээ:

“...Анх 2018 оны 3 дугаар сард энэ компаний тухай мэдээллийг аваад “Рокмон Бюлдинг” дээр очиж Д.Б гэж хүнтэй уулзаж байсан. Дөнгөж Ссоос ирсэн байсан. Ажилд ороогүй байсан. 2000 доллар аваачиж өгөөд 7 хоногийн дараа 1000 доллар авч байсан. Ашгаа авч чадаагүй. 8.300.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ш мэдүүлэхдээ:

“...Би Өмнөговь аймгаас ирсэн. Энэ шүүх хуралдаанд 3 дахь удаагаа оролцож байна. Энэ компанид 2017 оны 10 сард орсон. Дундговь аймагт Б- гэх хүн очоод сургалт хийгээд хүмүүс элсүүлж байсан. Би өөрөө ороод, дүүгээ оруулаад 3500 доллар өгсөн. Б-тай яриад 7 хоногоор урамшууллаа авна. Та манай оффисын захирал Н.Б гэж хүнтэй ярь гэсэн. 5 сар болоод ашгаа авсан. Тэгэхээр ахиухан мөнгөөр оръё. Хөрөнгө оруулалтыг 20 хувиар өсгөж өгнө гэж байсан. Б.Хыг зогсоож байгаад энэ хүний мөнгийг тоолоод ав гэж байсан. 29.500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Б мэдүүлэхдээ:

“...Би Эрдэнэтэд байдаг. Манай ээжийн танил цагдаад ажилладаг Б- гэх хүн энэ компаний тухай анх ярьсан. Би төрөөд удаагүй нярай байсан учраас өөрөө шилжүүлээгүй ээжийгээ шилжүүлчих гэж хэлсэн. Нарийн учрыг нь сайн мэдэхгүй байна. Хажууд нь суугаад сайн ойлгоорой гэсэн. Тэгээд Ш.Т, И.С гэх 2 хүн Эрдэнэтэд очиж сургалт хийсэн. Ш.Таас 14.400.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А мэдүүлэхдээ:

“...2017 оны 12 дугаар сарын сүүлээр “Рокмон Бюлдинг”-ийн 2 давхарт очиж Д.Б гэх хүнээс мэдээлэл авсан. Хамгийн эрсдэлгүй хөрөнгө оруулалт энэ компанид байгаа. Би Дундговиос ирээд хамгийн ашигтай компанид орсон. Надад итгэл үнэмшил төрүүлсэн. Эргэлзэж явсаар 2018 оны 4 дүгээр сард мөнгө оруулж элссэн. 20 гаруй сая төгрөгөөр хохироод явж байгаадаа харамсаж байна. 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 10.000 доллар дээр нэмээд 130 доллар өгсөн. Нийт 10130 долларыг Б.Нтад бэлнээр аваачиж өгсөн. Үүнийг Б.Нт өөрөө нотолж байгаа. Б.Х гэх хүнд би мөнгө өгөөгүй. Өнөөдрийн долларын ханш 2600 төгрөг байна. Өгсөн долларыг өнөөдрийн ханшаар бодож нөхөж авмаар байна гэв. 28.625.300 төгрөгийг Б.Нтаас нэхэмжилж байна...” гэв. 

  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.У мэдүүлэхдээ:

“...2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сүлжээний бизнес байна гэж сонсоод “Рокмон Бюлдинг”-ийн 205 тоотод очиж Д.Б гэх хүнтэй уулзсан. Бид нарыг үнэмштэл ярьсан. 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Грийн Инвестмэнт” гэх банк бус санхүүгийн байгууллагаар 2000 долларын зээл, хүү 10.000 долларын зээлийг аваад Аийн данс руу шилжүүлсэн. Байцаагч Аийг энэ хэрэгт яагаад оролцуулаагүй талаар ойллгохгүй байна. намайг орсны маргааш манай хүү 10.000 доллароор орсон. Энэ хугацаанд 4-5 удаа урамшуулал авсан байгаа. 25.000.000 төгрөгийг Б.Нтаас нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Д мэдүүлэхдээ:

“...2016 оны 9 дүгээр сард миний багын найз А- надад “Стэмфорд” компаний талаар мэдээлэл өгсөн. 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тэтгэврийн зээл аваад 4.800.000 төгрөг А- руу шилжүүлсэн. А- надад дансны дугаар өгсөн. Тэр нь И.Сгийн данс байсан. Мөнгөө  шилжүүлсний дараа эргэлзэж эхэлсэн. Олон сар явж байсан болохоор надад үнэмшилтэй байсан. 02 дугаар сарын 07-ны өдөр улсын шалгалт авсан. Манай математикийн багш Цэрэннадмид гэж багшийг 5.000.000 төгрөгөөр оруулаад байж байтал, яана аа энэ чинь сүлжээ юм шиг байна...ерөөсөө мөнгө байдаггүй гэж хэлсэн. Өөрөө араасаа хүн чирсэн болохоор нөгөөхдөө санаа зовж байсан. Тэгээд би шүүхэд хандсан. Би 2.700.000 төгрөгийг И.Сгаас нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Д мэдүүлэхдээ:

“...Би 2018 оны 4 дүгээр сард Д.Д гэж хүнээс мэдээлэл аваад “Рокмон Бюлдинг” дээр очсон. 4 дүгээр сард урамшуулал зарласан байсан. 5000 долларын хөрөнгө оруулалт хийсэн үүнээс би ямар ч ашиг аваагүй. Тэрнээс хойш үйл ажиллагаа нь зогссон. 7 хоногийн дараа танд мэдээлэл ирнэ гэж байсан. 2000 долларыг надад буцааж олгосон гэж ярьж байна. Худалдаа хөгжлийн банкин дээр данс нээлгэдэг байсан. Өөр хүний 2062 доллар дамжуулсныгаа надад өгсөн гэж яриад байна. Би өнөөдрийг хүртэл ямар ч ашиг аваагүй. Эдгээр хүмүүс бүлэглэж залилан хийчихээд бид нар өөрсдөө хохирсон гэж байгаа нь утгагүй байна...Би 18.075.000 төгрөгийг Д.Дооос нэхэмжилж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.М мэдүүлэхдээ:

“...Миний хувьд 4.677.090 төгрөг өгсөн. Би найзыгаа өөрийнхөө дор элсүүлсэн. 02 дугаар сарын 27-ны өдөр Б.Нтад мөнгөө бэлнээр аваачиж өгсөн. Дараа нь би ээжийнхээ нэр дээр 10.000 доллар дансаар шилжүүлсэн. Дараа нь миний дансыг ашиглаад доллар шилжүүлсэн. Би Б.Нтаас 2.404.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

  

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Б-ийн өгсөн:

“...Манай “Stamford Trading technologies” компаний үйл ажиллагаа өнөөдрийн байдлаар хэвийн явагдаж байгаа. Манай компаний ногдол ашгаа өгөх платформ дээрх арилжааны үйл ажиллагаа ямар ч асуудалгүй хэвийн явагдаж байгаа. Харин компаний төлбөрийн системийн гаргах буюу хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаа түр хугацаагаар зогссон байгаа. Мөнгө гаргадаг төлбөрийн системийн дээд хязгаар хэтэрсэнгэдэг шалтгаанаар алдаа заагаад хөрөнгө оруулалт хийж болохгүй байгаа юм. “Stamford Trading technologies” компаниас 90 хоногийн дотор шийдэгдэнэ гэсэн хариу мэйл хаягаар ирээд байгаа. Би К-тэй цахим бизнесийн шугамаар танилцаж байсан.

Стэмфорд компаний Рокмон Бюлдингийн 203 тоот оффисын захирал нь миний бие байсан. Харин Х, Н хоёр оффис хариуцсан менежер байсан. Би Н, Х хоёрыг 150 ам доллараар цалинжуулдаг байсан. ...оффисоос К-т эхлээд 2018 оны 01, 02 дугаар сарын үеэр 100,000 ам доллар, 2018 оны 4-р сарын 06-ны өдөр 420,000 орчим ам доллар бэлнээр аваачиж өгсөн.

2017 оны 4-р сарын эхээр байхаа сар өдрийг нь нарийн санахгүй байна миний танил К- гэдэг казак залуу надад “Stamford Trading Technologies” гэдэг нэртэй хөрөнгө оруулалтын цахим бизнесийг санал болгосон. Тэгэхээр нь би сонирхоод К-ээс фэйсбүүкээр“Stamford Trading Technologies" компаний  сайт болох “Stamford-market.com” сайтыг линкээр авсан юм. Тэгээд би энэ линкээр нь тухайн үедээ ороод үзтэл төлбөрийн систем нь надад маш их таалагдсан. Мөн ашиглахад маш ойлгомжтой программ дээр хийгдсэн байсан. Би өөрөө цахим бизнесийн тал дээр тодорхой хэмжээний мэддэгтэй учраас “Stamford Trading Technologies” компани үйл ажиллагаатай интернетээр танилцаад их олзуурхсан юм. Тэгээд би 2017 оны 04-р сарын эхээр К-ийн явуулсан линкээрStamford-market.com гэсэн хаяг руу орж өөрийнхөө [email protected] имэйл хаягаар бүртгүүлсэн юм. Имэйл хаягаа бичээд нууц үгээ өөрөө зохиогоод бүртгүүлчихдэг юм. Бүртгүүлэхэд маш хялбархан. Тухайн үедээ би хөрөнгө оруулалт хийлгүйгээр бүртгүүлээд л орхисон. Учир нь ОХУ-аас К-ийн спонсор болох 1 эмэгтэй, 1 эрэгтэй нийт 2 хүн ирж мэдээлэл өгнө гэж К- надад ярьсан юм. Тэгээд би тэр хүмүүсээс нь мэдээлэл авч байж хөрөнгө оруулалт хийх эсэхээ шийдье гэж бодоод эхэндээ хөрөнгө оруулалт хийгээгүй байсан юм. Тэгээд 2017 оны 4-р сарын 25, 26-ны үеэр ОХУ-аас К-ийн спонсор болох 2 орос хүн ирсэн. Би тэр 2 орос хүнийг сайн танихгүй. Тэр 2 орос хүний эмэгтэй нь К-ийн спонсор буюу дээд талын хүн нь гэж танилцуулж байсан. Харин эрэгтэй нь ОХУ дахь “Stamford Trading Technologies” компанид маркетингийн чиглэлээр ажилладаг хүн гэж танилцуулсан. Тэгээд тэр 2 орос хүн тухайн үедээ Монголд ирээд Тэнгисийн баруун талын М- Плазагын хурлын зааланд 2 өдөр мэдээлэл хийсэн юм. Эхний өдөр нь ерөнхийдөө 20 гаруй хүн ирж нөгөө 2 орос хүнээс мэдээлэл авсан. Тэр үед нөгөө 2 орос хүн нь манай “Stamford Trading Technologies” компани нь хөрөнгийн зах зээл дээр шинээр орж ирж байгаа хөрөнгө оруулалтын компани байгаа юм. Манай компани нь Форексийн зах зээл дээр валют, үнэт металл, газрын тос, цахим валют зэрэг арилжаа үнийн өсөлт бууралтаас ашиг хүртдэг компани гэж тайлбарласан. Тогтвортой арилжаа хийнэ гэсэн стратегаар ажилладаг гэсэн.

Хоёр дахь өдөр нь 10-аад буюу цөөхөн хүн хамрагдсан. К- бүр өмнө нь бүртгүүлсэн байсан ба Монголд би хамгийн анх бүртгүүлсэн юм. Гэвч би К-ийн нэгдүгээр эгнээний хүн байгаа юм. Гэхдээ би хамгийн анх бүртгүүлсэн монгол хүн бөгөөд одоо Монгол дахь “Stamford Trading Technologies” хөрөнгө оруулалтын компаний удирдлага хариуцсан захирал гэсэн статусаар явж байгаа юм. Миний статус миний бүтцэд хамаарах хүмүүсийн болон миний өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч цол статус автоматаар нэмэгддэг. Би 2017 оны 4-р сарын эхээр бүртгүүлсэнээсээ хойш анхны хөрөнгө оруулалтаа 2017 оны 5-р сарын эхээр хийсэн юм. Би анх 100 америк долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд би өөрөө хөрөнгө оруулалт хийгээгүй байхдаа өөрийн танил Б.Лхагвадолгорыг өөрийнхөө эгнээнд 2017 оны 5-р сарын эхээр анхны хүнээр элсүүлж авсан. Тэр үед Лхагвадолгор 500 америк долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Лхагвадолгор миний эгнээний хүн учраас надад Лхагвадолгорын 500 долларынх нь 6.5 хувь буюу 32.5 долларын урамшуулал орсон. “Stamford Trading Technologies” компани нь эхнийхээ эгнээнд элсүүлсэн хүмүүсийн хөрөнгө оруулалтын 6.5 хувийг урамшуулал болгож авдаг. Харин 2-р эгнээний хүмүүсийнхээ хөрөнгө оруулалтын 4.3 хувийг урамшуулал болгож авдаг. Эгнээ нь холдох тусам урамшуулал нь багасдаг. Гэвч нийт 8 үе буюу 8 эгнээнийхээ элсүүлсэн хүмүүсээс урамшуулал авдаг. Өөрийнхөө яг доор буюу нэгдүгээр эгнээндээ авсан хүмүүсийн хөрөнгө оруулалтаас хамгийн өндөр урамшууллыг нь авдаг. Би Монгол дахь толгой хүн нь бөгөөд яг миний доор буюу нэгдүгээр эгнээнд одоогийн байдлаар нийт бүртгэгдсэн 60 орчим хүн байдаг. Миний доор бүртгүүлсэн байгаа 60 орчим хүний 60-70 хувь нь хөрөнгө оруулалт огт хийгээгүй байгаа. Харин үлдсэн хүмүүс нь их бага хэмжээгээр хөрөнгө оруулалт хийцгээсэн. Мөн зарим нэг хүмүүс нь задраад доороо ахиад хүмүүс бүртгэж авсан. Тэгээд би 2017 оны 05-р сарын дундуур эхний хийсэн 100 долларын хөрөнгө оруулалт дээрээ нэмээд 1000 долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд би нийт хөрөнгө оруулалт хийсэн мөнгөнийхөө 20 хувийг 1 сардаа авдаг. Бас 20 хувиасаа их бага авах үе гардаг. Тэр нь ямар учиртай вэ гэхээр дэлхийн зах зээл дээрх арилжааны бирж дээр “Stamford Trading Technologies” компани нь хэр их ашиг олохоос хамаарч хэлбэлзэл үүсдэг. Хэлбэлзэл үүссэн ч хамгийн багадаа сарын ашиг нь 18 хувиас доошилдоггүй. “Stamford Trading Technologies” компани нь нийт 3 төрлийн хөтөлбөртэй. Нэг дэх нь консерватив буюу хэлбэлзэл багатай, хүү багатай байдаг. Хоёр дахь нь медеюм буюу дундаж хэлбэлзэлтэй бас хүү нь нөгөө хоёр төрлөөсөө их ч биш бага ч биш дундаж хэмжээтэй байдаг. Гурав дахь нь Агресив буюу хүү өндөртэй, богино хугацаанд мөнгөө арвижуулах боломжтой хөтөлбөр юм. Би гурав дахь буюу агресив хөтөлбөрөөр хөрөнгө оруулалт хийдэг. Одоогийн байдлаар миний бүтцийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 8.758.317 /найман сая долоон зуун тавин найман мянга гурван зуун арван долоон/ америк доллар байгаа. Энэ нь миний бүтцэд хамаарах 8 үеийн нийт хүмүүсийн хөрөнгө оруулсан мөнгөний хэмжээ юм. Харин надад хамаарах 8 үе надад харагдддаг. 9 дэх үеэсээ харагддагүй юм. Нэг ёсондоо 9 дэх үеэсээ хамааралгүй болчихдог юм. Одоогийн байдлаар миний бүтцэд бүрттгүүлсэн 2050 хүн байгаа. Эдгээр хүмүүсээс 30-40 хувь нь хөрөнгө оруулалт хийгээгүй бүртгүүлээд хаясан байгаа. “Stamford Trading Technologies” компаны бизнес нь яг үнэндээ эрсдэлтэй. Гэхдээ анх орж байгаа хүмүүс сайтан дээрх монгол хэл дээр байдаг гэрээн дээр нь дараад хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хөрөнгө оруулалт хийдэг. Би бүртгүүлэх гэж ирсэн хүмүүст хатуу гэрээтэй шүү, гэрээгээ унш гэж хэлдэг. Надаар дамжуулж шинээр орж ирсэн хүмүүст би бол баталгаа гаргаж өгч чадахгүй ээ, орох орохгүй нь таны эрх гэж хэлдэг. Болдхааны К- гэдэг 1987 оны залуу байгаа. К- нь одоогоор Монгол утасны дугааргүй байгаа. Өмнө нь 88725658, 80122994 гэсэн дугааруудыг барьж байсан. Би К-тэй ихэвчлэн “Kuat Boldkhaan” гэсэн фэйсбүүк хаягаар нь харьцдаг. Монголд тодорхой оршин суух хаяг байдаггүй юм. Ерөнхийдөө Казакстан улсын Карганда хотод амьдардаг. Би К-ийг 3 жилийн өмнөөс танина. “Stamford Trading Technologies” компанид хөрөнгө оруулалт хийхэд мөнгөө шилжүүлэх үндсэн арга нь “Swift” гүйлгээ юм. Энэ аргаар Монгол дахь ихэнх дах банкнуудаар шимтгэл төлөөд “Hermes” гэдэг Ирланд улсад байдаг банкаар дамжуулан “Stamford Trading Technologies” компаны дадсруу хийдэг юм. Тэгээд “Stamford Trading Technologies” компани дансруу мөнгө орсны дараа бид нарын бүртгэгдсэн ID хаяган дээр мөнгө орсон нь харагддаг. Мөнгөө шилжүүлэхдээ “Stamford Trading Technologies” компани сайтан дээрх Ордерын ноймор болон бүртгэлтэй ID хаягаа гүйлгээний утган дээр нь бичиж мөнгөө шилжүүлдэг. Гэхдээ хүмүүс банкаар шилжүүлэхэд хоног хугацаа алддаг учраас дургүй байдаг бөгөөд дотоод сүлжээндээ мөнгөтэй байгаа хөрөнгө оруулагчдаас бэлэн мөнгөөр доллар худалдаж аваад дотоод сүлжээгээрээ өөрийнхөө ID хаяган дээр шилжүүлж авсан. Жишээ нь би өөрийнхөө ID хаягнаас дотоод дансаараа өөр хүнд ямар ч банкаар дамжуулахгүйгээр мөнгө шилжүүлээд нөгөө хүнийхээ ID хаяганд мөнгө нь орсны дараа тэр мөнгөө өөрөө бэлнээр авах тохиолдол байдаг.

“Stamford Trading Technologies” компани нь салбар гээд байх зүйл байхгүй ээ. Ямар ч байсан Улаанбаатар хотод энэ компаний үйл ажиллагааны талаар мэдээлэл өгдөг 4 оффис байгаа. Нэг дэх нь баруун 4-н замд байрлах Рокмон Бюлдингийн байрны 203 тоотод байгаа манай оффис юм. Хоёр дахь нь талбайн хажуу талын Бодь Таун дотор 9 давхарт байдаг. Гурав дахь нь Улаанбаатар их дэлгүүрийн хажууд байдаг гэсэн. Энэ оффисыг би сайн мэдэхгүй ээ. Дөрөв дэх нь ЭМЯ-ны хажууд байдаг. Төв салбар гэсэн юм байхгүй ээ. Монголд би “Stamford Trading Technologies” компаниас олсон ашгаасааа оффисынхоо түрээс болон бусад зардлыг гаргачихдаг юм. “Stamford Trading Technologies” компани нь Монголд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй. Энэ компани нь цахим бизнес учраас тусгай зөвшөөрөл аваад байх шаардлага байхгүй гэж бодож байна. Хэн ч дэлхийн хаанаас оролцох боломжтой. Манай оффисыг хариуцсан захирал нь би байгаа юм. Х гэдэг залуу байгаа. Хүмүүст яаж бүртгүүлэхийг нь зааж тусалж өгдөг. Н мөн мэдээлэл өгч миний ажилд тусалдаг. Ингээд нийт надтай нийлээд 3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Бусад оффист нь ямар хүмүүс ажилладгийг мэдэхгүй байна.

Ч.Н нь У- гээд манай арван жилийн ангийн найзаар дамжуулж дам дамаараа “Stamford Trading Technologies” компаний талаар сонссон юм шиг байна лээ. Ч.Н анх 2018 оны 02 дугаар сард Рокмон Бюлдингийн 203 тоот оффис дээрээ уулзаж байсан. Тэгээд Н нь Завхан аймгийнхаа зарим хүмүүсийг манай стэмфорд компанид элсүүлж, хөрөнгө оруулахаараа мөнгийг нь миний данс руу шилжүүлдэг байсан. Нгаас 133 сая төгрөг хүрсэн эсэхийг хэлж мэдэхгүй байна.

А-с нь Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах Рокмон Бюлдингийн 203 тоот “Стэмфорд Трэйдинг Техноложис” компаний миний ажиллуулж байсан оффист ирж надтай уулзаад миний данс руу 13,500,000 төгрөг шилүүлсэн. Би уг мөнгийг Стэмфорд компанийх нь ID дансанд 5,600 ам доллар байршуулж өгсөн.

Б.Шаас 12,345 ам доллар бэлнээр аваагүй. Хэрвээ бэлнээр Б.Ш доллар хураалгасан  бол тухайн үед манай оффист менежерээр ажиллаж байсан Нд хураалгасан байх ёстой.

О-с нь 2017 оны 12 дугаар сарын үеэр хөрөнгө оруулалт хийх мөнгөө таны данс руу шилжүүлье, та миний Стэмфорд компаний ID дансанд шимтгэлгүй мөнгө хийж өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрсөн ба миний данс руу их бага хэмжээгээр мөнгө шилжүүлдэг байсан ба би уг мөнгөтэй нь тэнцэх долларыг тухай бүр нь О-с эгчийн данс руу байршуулдаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 118-121, 2-р хх-н 40-42, 2-р хх-н 147-148, 163-164, 181-182, 6-р хх-н 24-25/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Нын өгсөн:

“...Би 2017 оны 4-р сарын сүүлээр өөрийн танил Б ахаас “Stamford Trading Technologies” компани талаар сонссон. Би тэр үедээ зүгээр сонсоод л өнгөрсөн юм. Харин дараа нь 2017 оны 12-р сарын эхээр Б ахтай утсаар холбоо бариад “Stamford Trading Technologies” компанийх нь талаар асуусан Б ах дэлгэрэнгүй танилцуулсан. Тэгэхээр нь би зүгээр бизнес юм байна гэж бодоод 2017 оны 12-р сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон Бюлдингийн байрны 203 тоотод ирж Б ахаар яаж бүртгүүлэхийг нь заалгаад өөрийнхөө [email protected] хаягаар орж бүртгүүлсэн. Энэ компанид бүртгүүлэхэд имэйл хаягаа оруулаад нууц үгээ өөрөө зохиогоод бүртгүүлчихдэг юм. Намайг бүртгүүлэх үед сайт нь Монгол хээл дээр болчихсон байсан. Тэгээд би Б ахын доор 5-р эгнээнд нь бүртгүүлсэн юм. Намайг бүртгүүлэх үед Б ах 1000 гаруй хүн бүртгүүлсэн байгаа гэж ярьж байсан. Би бүртгүүлснээсээ хойш өөрийн бүтэцтэй нийт 48-50 хүн элсүүлсэн. Харин миний нэгдүгээр эгнээнд нийт 14 хүн байгаа бөгөөд би 14 хүнээ сайн мэднэ. Тэрнээс хойшхи эгнээнд байдаг хүмүүсээ сайн мэдэхгүй. Миний нэгдүгээр эгнээнд байгаа хүмүүсээс хөрөнгө оруулалт хийгээгүй хүмүүс байгаа. Би “Stamford Trading Technologies” компаний Баянгол дүүргийн 2-р хороо Рокмон Бюлдинг байрны 203 тоотод байрлах оффист нь менежер хийдэг юм. Б ах намайг сарын 400 америк доллараар цалинжуулдаг. Бас урамшууллын мөнгөө давхар аваад явдаг. Би Б ахаас цалингаа бэлнээр авдаг. Б ах Монголд анх нэвтрүүлсэн хүн нь К- гэж ярьж байсан. К- нь манай оффист бүртгүүлсэн хүмүүст 3-4 удаа ирж мэдээлэл өгч байсан. Би “Stamford Trading Technologies” компани цахим сүлжээнд орсоноос хойш нийт 2 000 гаруй долларын урамшуулал бэлнээр авсан. Би нэгдүгээр эгнээндээ элсүүлсэн хүмүүсийн хөрөнгө оруулалтын хэмжээний 6.5 хувь нь над дээр нэмэгддэг. Гэхдээ 2 000 гаруй доллараа нэг дор биш, орж ирсэн даруйд нь цувуулж аваад байсан. Надад алдагдалд орсон тохиолдол байхгүй ээ. Мөнгөө гаргаж авах 2 арга байдаг юм. Эхнийх нь дотоод гүйлгээний арга юм. Энэ нь өөр дээрээ хөрөнгө оруулалт нэмэх гэж байгаа хүн ID хаяган дээрээ мөнгөтэй хүнээс бэлэн мөнгөө өгөөд худалдаж авдаг. Нэг ёсондоо мөнгөө өгөөд өөрийнхөө хаяган дээрх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлдэг. Хоёр дахь арга нь “Advanced Cash” гээд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг, банкнуудын хэрэгжүүлдэг онлайн төлбөрийн систем байгаа. Би аль аль аргаар нь мөнгөө бэлнээр авч байсан.

...намайг “Стэмфорд Трэйдинг Техноложис” компанид ажиллаж байхад Д.Оийн 6,000 ам долларыг Н.О- надад бэлнээр авчирж өгсөн. Би уг мөнгийг Б захирлын заавраар бэлнээр мөнгө хурааж авсан юм.

Би Л.Ч-с гэж хүнд ногдол ашиг олгоно гэж мэдээлэл өгч байгаагүй. Л.Ч-с нь уг 2,000 ам доллараа Б.А эгчид өгсөн юм байна лээ. Харин Б.А эгч намайг Стэмфорд компаний оффист ажиллаж байхад Л.Чимэдоржийн 2,000 ам долларыг надад бэлнээр авчирч өгсөн юм байна лээ. Уг мөнгийг Б.К-эд өгсөн.

“Стэмфорд Трэйдинг Техноложис” компанид ажиллаж байхдаа Л.Агийн 2,000 ам долларыг бэлнээр хурааж авсан. Би уг мөнгийг Б захирлын заавраар бэлнээр мөнгө хурааж байхдаа авсан. Уг мөнгийг  Казакстан улсын ирггэн Б.К-т бусад мөнгөнүүдтэйгээ нийлүүлээд аваачиж өгсөн.

...Х бид хоёр Казакстан улсын иргэн К-т 420,000 орчим ам доллар бэлнээр аваачиж өгсөн. Би Стэмфорд компанид хөрөнгө оруулалт хийснээс хойш урамшуулал гэж ID данс руугаа 2,000 орчим доллар авсан.

Би Ж.Эгаас 11,000 ам доллар бэлнээр хурааж авсан. Уг мөнгийг хураасан мөнгөнүүдтэйгээ нийлүүлээд Казакстан улсын иргэн Болдхааны К-т аваачиж өгсөн.

Миний хувьд Х.О-оос нэг ч төгрөг бэлнээр аваагүй.

2018 оны 4-р сарын 04-ний өдөр А гэдэг хүн өөрөө Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах Рокмон Бюлдингийн 203 тоот Стэмфорд компаний оффист хөрөнгө оруулалт хийх гэж өөрөө ирсэн. Мөнгөө хураалгая гээд ирэхээр нь 10,000 ам доллар бэлнээр хурааж авсан.

Х.Д нь миний дансыг надаас өөрөө гуйж аваад урамшууллаас хоцорлоо гэсээр байгаад над руу шилжүүлсэн. Би Дгаас авсан 2,065 ам доллараа түүний Стэмфорд компаний ID дансанд байршуулсан. Харин Д нь Агиймаагийн нэрээр надад 2.000  ам доллар бэлнээр тушаасан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 46-47, 230-231, 3-р хх-н 13-14, 67, 87-88, 154-155, 228-229, 245-246, 4-р хх-н 114, 7-р хх-н 69-70/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ш.Тийн өгсөн:

“...Би 2017 оны 11 дүгээр сарын үеэр анх Стэмфорд компанид хөрөнгө оруулалт хийж байсан юм. Намайг Стэмфорд компанид хөрөнгө оруулалт хийгээд удаагүй байхад П.Б-сын эхнэр Ж- нь намайг Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах Рокмон Бюлдингийн 203 тоот Стэмфорд компаний оффист ирж И.С бид хоёроос мэдээлэл авсан. Тухайн үед С бид хоёр Ж-д Стэмфорд компанийг дэлхийн зах зээл дээрээс ашиг олдог хөрөнгө оруулалтын компани байгаа юм. 7 хоног бүр ногдол ашиг авдаг, ямар нэгэн сүлжээ биш гэж тайлбарласан. Тэгээд анх П.Б-сын эхнэр Ж- нар 100 ам доллараар элсэж орсон санагдаж байна. Тухайн үед Ж- нь 100 ам доллараа хэнд өгснийг мэдэхгүй байна. Харин дараа нь П.Б-с нь 2,000 ам доллараар орсон ба уг мөнгийг надад өгсөн байх. Ямар ч байсан П.Б-с хамгийн сүүлд өөрөө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бодь Цамхагийн оффист очиж 10,000 ам доллар А-ад бэлнээр өгсөн гэсэн.

“Стэмфорд Трэйдинг Техноложис” компанид хөрөнгө оруулалт хийлгэхээр А.Бээс 14,400,000 төгрөгийг өөрийн Хаан банкны данс руу шилжүүлж авсан. Би уг мөнгийг данс руугаа авангуутаа тэр өдөртөө 6,000 ам доллар болгоод Стэмфорд компаний оффист очиж А-т бэлнээр өгсөн. Би уг мөнгийг А-т өгөхдөө Бийн нэрээр тушаасан.

...О- Стэмфордод хөрөнгө оруулалтын мөнгө хийхээрээ над руу утсаар ярьж миний Хаан банкны данс руу мөнгөө хийдэг байсан. ... Ер нь би О-ээс авсан мөнгөө Стэмфорд компанид бүртгэлтэй О-ийн данс руу дотоод гүйлгээгээр хийж өгч байсан. Дотоод гүйлгээ гэдэг нь би хэн нэгнээс бэлэн мөнгө аваад өөрийнхөө Стэмфордын данснаас нөгөө хүн рүүгээ доллар шилжүүлэхийг хэлээд байгаа юм...” гэх мэдүүлэг /2-р хх-н 56, 7-р 149-150, 238-239/,  

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Дийн өгсөн:

“...Би Ж.Мт “Стэмфорд Трэйдинг Техноложис” компанид ажиллаж байгаа талаар ярьсан. Тэгээд 2 сар орчимын дараа байх ...Ж.М тантай уулзъя гээд намайг Рокмон Бюлдингийн 203 тоотод сууж байхад ирж уулзсан. Ж.М тухайн үедээ өөрөө Стэмфорд компаний талаар их сонирхож байсан ба хөрөнгө оруулалт хийхээр шийдээд миний доор элсье гэж ирсэн. Тэгэхээр нь би Ж.Мт хандан чи өөрөө данс нээлгүүлчихээд хүрээд ирээ гэж хэлсэн. Ямар ч байсан Ж.М миний данс руу 10,000 ам доллартай тэнцэх төгрөг буюу 24,040,000 төгрөгийг шилжүүлснийг санаж байна. Би дансаар авсан мөнгөө доллар болгоод ихэнхийг нь Б.Нын хэлснээр түүнд бэлнээр өгдөг байсан...” гэх мэдүүлэг /7-р хх-н 25-26/,  

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч И.Сгийн өгсөн:

“...Би одоогоор өмгөөлөгч аваагүй байгаа. Миний хувьд гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас өмгөөлөгч авах эсэхээ шийдэж бодож байгаад өмгөөлөгчтэй мэдүүлэг өгмөөр байна...” гэх мэдүүлэг /9-р хх-н 1865-186/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Бын өгсөн:

“...Би одоогоор өмгөөлөгч аваагүй байгаа. Миний хувьд гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас өмгөөлөгч авах бодож байгаад өмгөөлөгчтэй мэдүүлэг өгмөөр байна...” гэх мэдүүлэг /9-р хх-н 242-243/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Хын өгсөн:

“...Би одоогоор өмгөөлөгч аваагүй байгаа. Миний хувьд гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас өмгөөлөгч авах бодож байгаад өмгөөлөгчтэй мэдүүлэг өгмөөр байна...” гэх мэдүүлэг /10-р хх-н 139-140/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Сгийн өгсөн:

“...Одоогоор мэдүүлэг өгмөөргүй байна...” гэх мэдүүлэг /13-р хх-н 146/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.О-сгийн өгсөн:

“...Би анх 2017 оны 12-р сарын үеэр Стэмфорд компаний талаар өөрийн танил О-ээс сонсож байсан юм. Тэгээд О-ээс уг компаний захирал гэх Бтэй 99768807 утсаар ярьсан. Тэгээд би ийм компани байгаа юм уу гэж асуутал тийм ээ хүмүүс одоо маш их орж байгаа, их ашигтай компани шүү гэж хэлсэн. Тэгээд Б-ий хэлсэн үгэнд итгээд энэ компанид элсэхээр шийдсэн. Тэгээд би 2017 оны 12-р сард Эрдэнэтээс хотод ирчихсэн явж байхдаа О-ийн доор 200 америк доллараар элсэж орсон. Гэхдээ би уг 200 доллараа Б-ий Хаан банкны 5076112406 дугаартай дансруу шилжүүлсэн юм. Би уг мөнгийг Эрдэнэт хотод байдаг Хаан банкнаас хийсэн. Тэгтэл намайг 200 доллар хийсний дараа 7 хоног бүр 24 хувийн хүүгээр бодогдож ашиг орж ирдэг байсан. Тэр ашгийг нь Б миний Хаан банкны 5093039840 дугаартай дансруу хийдэг байсан. Тэгээд үнэхээр мөнгө орж ирээд байхаар нь би 2018 оны 01-р сарын 16-ны өдөр 800 америк доллар хийсэн. Тэгээд би Бтэй утсаар нь яриад эгч нь одоо Эрдэнэт хотод амьдарч байгаа байраа 10 сая төгрөгийн ББСБ-д барьцаанд тавьчихлаа. Одоо мөнгө нэмээд хийвэл эрсдэлгүй юу гэж утсаар асуутал Б асуудалгүй ээ, та өнөөдөр 00:00 цагаас өмнө хийчих тэгвэл хүү нь бодогдоно гэж хэлсэн. Тэгэхээр нь би 4010 долларыг 2018 оны 02-р сарын 20-ны үеэр төгрөгөөр нь бодоод мөн Б-ий дансруу Эрдэнэт хотоос шилжүүлсэн. Харин би Бэс хөрөнгө оруулалт хийсэн мөнгөнийхнөө ашиг гэж нийт 5 сая орчим төгрөг буцааж авсан. Одоо би үлдэгдэл 6 сая төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 78-79/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч П.Б-сын өгсөн:

“...2017 оны 11 дүгээр сарын үеэр манай эхнэрийн найзууд болох Ш-н Т, И.С нар Стэмфорд компаний талаар ярьсан. Т, С нар сүлжээ биш, хөрөнгө орруулалтын компани гэж надад тайлбарлахаар нь ашигтай юм шиг санагдаад би анх 100 ам долларыг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах Рокмон Бюлдингийн байранд бэлнээр Т, С нарт аваачиж өгсөн. Би цувуулж өгсөөр байгаад 7,000 ам долларын хөрөнгө оруулалт хийсэн. Т ашиг гэж 7 хоног бүр цувуулж өгсөөр байгаад нийт 5,000 ам долларыг нь буцааж авсан. Тэгээд Т нэмж 10,000 ам долларын хөрөнгө оруулалт хийгээрэй, тэгвэл доло хоног бүр 810 ам долларын ашг авна урамшуулал зарласан байгаа гэж хэлсэн. Тгээд би 10,100 ам доллар аваачиж өгсөн. Би нийт 17,100 ам доллар өгөөд нийт 5,000 ам долларын урамшуулал авсан. Одоо би 12,100 ам доллараа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 82-83/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Б-сийн өгсөн:

“...2018 оны 02-р сардаа Рокмон Бюлдингийн оффист очиж Дид бэлнээр 100 америк доллар өгч элссэн. Би өөрийнхөө [email protected] гэсэн имэйл хаягыг өгөөд Стэмфорд компаний сайтад Доор ID данс нээлгүүлсэн. Дараа нь 10.000 америк доллар мөн Дид бэлнээр мөн Рокмон Бюлдингийн оффис дээр аваачиж өгсөн. Дараа нь 2018 оны 03-р сарын дундуур би өөрийнхөө доор эхнэр Г.Д-ын нэрээр ID данс нээгээд 10.000 америк долларыг Рокмон Бюлдингийн оффист байсан зарим хүмүүст хувааж өгөөд оронд нь ID дансандаа доллар авсан. Би нийт 2,300 орчим америк долларын урамшуулал дансаараа цувуулж авсан. Миний урамшууллыг Дид өгдөг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 91-92/,

Ногдол ашиг гэж аваагүй. 48,193,569 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /5-р хх-н 242, 19-р хх-н 99/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Л.Н-сын өгсөн:

“...Анх 2018 оны 9 дүгээр сард манай нэг найз надтай уулзаад “Стэмфорд” ХХК-г зааж өгсөн. Би “Стэмфорд” ХХК-н захирал гэх Н.Б гэх хүнтэй Рокмон төв дээр очиж уулзаад сургалтанд нэг өдөр нэг цаг орчим суусан. Тэгээд өөрөө хүлээн зөвшөөрөөд хувь оруулах нь зүйтэй юм байна гэж үзээд эхний ээлжинд туршилтын журмаар “Стэмфорд” ХХК-н захирал гэх Н.Бд бэлнээр 1.000 ам долларыг өгсөн. Б нь миний өгсөн мөнгийг цааш нь “Стэмфорд” ХХК-н дансруу хийсэн гэсэн. Би өөрийн бүртгүүлсэн ID хаягруугаа орж үзэхэд “Стэмфорд” ХХК-н дансанд миний өгсөн 1.000 ам доллар орсон байсан. Тэрхүү мөнгийг цааш нь хөрөнгө оруулах гэсэн товчон дээр дараад л цаашаагаа нь би өөрөө шилжүүлсэн. Дараагийн 7 хоногоос нь эхлээд миний “Стэмфорд” ХХК-н дансанд 45-55 ам доллар орж ирж байсан. Би тэр орж ирсэн мөнгөнүүдийг авахгүй хадгалж байгаад 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 1.200 ам долларыг дахиад буцаагаад “Стэмфорд” ХХК-нд хөрөнгө оруулалт хийсэн. Мөн 7 хоногийн дараа зээл авч байгаад 900 ам долларыг нэмж хөрөнгө оруулалт хийсэн. Түүнээс хойш мөн л 7 хоног бүр миний дансанд ашиг нь орж байсан. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ашиг аваад түүнээс хойш ашиг авч чадаагүй өдийг хүрсэн. Би нийт “Стэмфорд” ХХК-нд 3.100 ам долларын хөрөнгө оруулалтыг хийсэн. Харин буцааж ашигт нь 2.344 ам долларыг авсан. Одоо аваагүй үлдэгдэл ашиг нь 2.534 ам доллар. Нийт авлага нь бүгд 5.634 ам доллар болж байгаа юм. Бд эхлээд бэлнээр 1,000 ам.долларыг өгсөн. Сүүлийн 2 удаагийн мөнгийг Стэмфорд ХХК-н өөрийнхөө ID данс руу хийсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 87-88/,  

“...3,100 ам.доллараар элсэн ороод 1 сая гаран төгрөгийн урамшуулал авсан. Одоо 6,081,000 төгрөгийг нэхэмжилж байнаа...” гэх мэдүүлэг /5-р хх-н 243/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Т-сын өгсөн:

“...Л.Н-с бид хоёр хилийн цэргийн 0146-р ангид 1980 оны үеэр хамт ажиллаж байсан ажлын найзууд байгаа юм. Тэгтэл 2018 оны 04-р сарын эхээр Н-с өөрийнхөө 99736441 дугаараас миний 96600019 дугаар луу залгаад мөнгө өсгөдөг Стэмфорд гээд олон улсын компани байна, дэлхийн хөрөнгийн бирж дээрээс ашиг олдог, би өөрөө хөрөнгө оруулалт хийчихсэн байгаа гэж хэлсэн. Уг компани нь баталгаатай, тийм болохоор чи тэтгэврийн зээл аваад орчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгөө өсгүүлэх гээд Н-сын Хаан банкны дансруу 2018 оны 04-р сарын эхээр өөрийнхөө Төрийн банкны 102900029392 дугаартай данснаас 2.472.000 төгрөг буюу 1000 ам доллар шилжүүлсэн. Намайг Н-с руу мөнгө шилжүүлсний дараа Н-с намайг имэйл хаягаа өг гэхээр нь [email protected] гэсэн имэйл хаягаа өгсөн. Тэгтэл нэг их удалгүй ID данс нээчихлээ гэж хэлсэн. Тухайн үедээ би учрыг нь сайн ойлгоогүй. Би Н-сд тэр үед гэрээ байгуулдаггүй юм уу гэж асуутал Н-с тэгэх шаардлага байхгүй ээ, бүх зүйл интернетээр хийгддэг гэж хэлсэн. Тэгээд би ID дансруугаа орж үзтэл 1000 ам доллар орсон байсан. Н-с Стэмфорд компани нь урамшуулал зарласан байгаа гэж байсан. Би Н-сд мөнгөө өгсөн болохоор Н-саас 2.472.000 төгрөгөө нэхэмжилж байна. Би Стэмфорд компанид хөрөнгө оруулалт хийснээсээ хойш урамшуулал огт аваагүй. Харин Н-сыг хохирлоо өг гэсээр байгаад 400,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 95-96/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.М-сий өгсөн:

“...Би анх “Стэмфорд Трэйдинг Техноложис” компаний талаар өөрийн аав Л.Н-саас сонсож байсан юм. Манай аав надад хэлэхдээ сар бүр ашиг өгдөг, хөрөнгө оруулалтын найдвартай компани гэж хэлсэн. Тэгээд би өөрөө шийдвэрээ гаргаад ашигтай байх гэж бодоод “Стэмфорд Трэйдинг Техноложис” компанид хөрөнгө оруулалт хийсэн. Би нийт 4.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ба уг мөнгөө аав Л.Н-сын Хаан банкны 5990086926 дугаартай дансруу шилжүүлсэн. Би 4.000.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 99-100/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Нгийн өгсөн:

“...У- нь Б-ийн найз гээд надад Б-ийн 99768807 гэсэн дугаарыг олж өгөөд утсаар холбоо барихад манай Стэмфорд компани нь арилжааны компани, дэлхийн зах зээл дээрээс ашиг олдог гэсэн. Тэгэхээр нь Бд итгээд дансруу нь мөнгө шилжүүлж эхэлсэн. 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Б-ийн данс руу өөрийнхөө дор элсэж орсон Т. М-сийн 14,321,000 төгрөг, мөн тэр өдөртөө М-сийн 10 сая төгрөг тус тус шилжүүлсэн. Дараа нь 3-р сарын 25-ны өдөр Т-сын 14,744,000 төгрөг, 10 сая төгрөг шилжүүлж өөрийнхөө хувьд 4-р сарын 04-ний өдөр 6,071,600 төгрөг, 4-р сарын 05-ны өдөр 7,284,483 төгрөг тус тус Б-ийн данс руу шилжүүлсэн. Б Түвшинтөр гээд хүний ХААН банкны дансыг өгөөд энэ хүн рүү мөнгө шилжүүл гэхээр нь 3-р сарын 25-ны өдөр түүний данс руу өөрийнхөө дор элсэж орсон А-сийн 11 сая төгрөг, 4-р сарын 04-ний өдөр Б-ийн хэлснээр Н.Сгийн ХААН банкны дансруу 4,948,800 төгрөг шилжүүлсэн. Намайг мөнгө шилжүүлэх болгонд Стэмфорд компанийн ID дансанд тэр хэмжээгээр доллар орж байсан. Миний дор элсэж орсон Загдсүрэн 4-р сарын 06-ны өдөр 24,744,000 төгрөг Б.Нын данс руу 24,744,000 төгрөг шилжүүлсэн. Би Бэс 133,920,000 төгрөг нэхэмжилж байна. Миний дор элссэн хүмүүс бүгд Завхан аймгийн төвд байдаг ба би өмнөөс өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-н 75-77/,    

 

Мөрдөн байцаалтад хохирогч П.Т-сын өгсөн:

“...2018 оны 3-р сарын 20-ны үед манай ажилтан С-с надад хэлэхдээ “ Би Н- эгчийн дансруу 13 сая төгрөг хийсэн тэгсэн миний дансруу ногдол ашиг гээд долоо хоног бүр мөнгө орж ирдэг” гэж хэлээд утсан дээрээ дансруу ногдол ашиг орж ирж байгаа талаархи дансны мэдээллээ харуулсан. Тэгээд Н- миний ажлын өрөөнд ирээд бид хоёр уулзсан чинь Н- “10,000 доллар өгөх юм бол 12,000 доллар өгсөн юм шиг ногдол ашиг орж ирнэ одоо урамшуулал зарласан байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би сүлжээ биш биз гэж асуухад “ Үгүй би 4 сар орчим ногдол ашиг авч байгаа ямар ч байсан 2 жил баталгаатай ажиллана гэж тайлбарлаж хэлсэн. Ногдол ашиг орж ирэхгүй юм аа гэхэд буцаад жилийнхээ ойн дээр үндсэн мөнгөө авна гэж хэлсэн” тэгэхээр нь би цалингийн зээл авч өгнө шүү дээ би бэлэн мөнгө байхгүй гэж хэлсэн тэгээд зээлээ хөөцөлдөөд Төрийн банк, Хас банкнаас болон хүнээс зээлээд нийт 24.744,000 төгрөг Н-гийн дансанд хийсэн түүнээс 1 хойш нэг долоо хоногийн дараа 1,500,000 төгрөг Н-гийн данснаас миний дансанд ногдол ашиг гэсэн утгатай мөнгө хийсэн. Мөн 2018 оны 8-р сард зээлээ хийж чадахаа байгаад Н- руу ярих үед миний дансанд Н- 3,000,000 төгрөг хийсэн. Одоо надад нийт 20,244,000 төгрөгийн хохирол байна...” гэх мэдүүлэг /2-р хх-н 84/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.М-сийн өгсөн:

“...Би 2018 оны 02 дугаар сарын 24-ний үед гоо сайхны бүтээгдэхүүн авахаар захаар явж байгаад Нгийн дэлгүүр дээр орсон чинь Н хөрөнгө оруулалтын компани байна би энэ компанид хөрөнгө оруулалт хийсэн чинь ногдол ашиг өгч байна аа энэ зээлэнд их нэмэртэй аятайхан юм долоо хоног бүрийн хагас сайн өдөр болгон мөнгө орж байна гэж хэлсэн. Тэгээд 03 дугаар сарын 23-ны өдөр  цалингийн зээл аваад Нгийн дансанд 23,000,000 төгрөг бэлнээр хийгээд 1,312,000 мянган төгрөгийг өөрт нь бэлэн өгсөн. Нийт 24,312,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-н 87/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.С-сийн өгсөн:

“...2018 оны 02 сард цагаан сараар айлд орж золгоод эхнэр нь байсан тэгээд тэр айлд ороход Э- нь би чамд нэг зүйл сонирхуулъя гээд надад өөрт байгаа мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийсэн чинь 7 хоног болгон ногдол ашиг өгч байгаа гэж хэлсэн. Тэгээд Н-гоос сайн мэдээлэл авч байгаад мэдээлэл өгье гэж хэлсэн тэгсэн маргааш нь намайг дуудаад гэртээ оруулсан намайг ороход Н- эгч ирчихсэн байсан тэгээд Н- эгч танилцуулаад энэ нь хөрөнгө оруулалтын компани байгаа юм мөнгөө хөрөнгө оруулаад ногдол ашгаа 7 хоног юм уу сараар эсвэл жилээр авч болно гэж танилцуулсан тэгээд надад Н- эгч 10,000 доллар оруулчих юм бол бүх эрсдэлийг компани даана гэж хэлсэн тэгсэн. Тэгээд би зээл аваад хадгаламжаа шавхаад 13,344,000 төгрөг болсныг Н- эгчийн дансруу хийсэн юм 7 хоног болгон Н- эгчийн нэрээр мөнгө орж ирээд байсан Тэгээд мөнгө орж ирээд байхаар нь би дүү рүүгээ яриад би ийм юманд мөнгө хийсэн тэгээд мөнгө нь орж ирээд байгаа гэж танилцуулсан. Тэгсэн дүү өөрөө мэд гэсэн тэгээд дүүгээрээ цалингийн зээл авхуулаад өөрөө мөн цалингийн зээл нэмж аваад 24.744.000 төгрөг болгоод дүүгийнхээ нэрээр оруулах гэсэн чинь Н- эгч овог нэгтэй хүмүүс болохгүй гээд танай нөхрийн нэрээр бүртгэчихлээ гэж хэлсэн. Тэгээд би мөнгөө Т-с эгчийн дансанд хийгээд Н- эгчийн дансанд хийлгэсэн. Тэгээд маргааш нь намайг Н- эгч Амгалан ахынд ороод ир гэхээр нь би орсон чинь Н- эгч Амгалан ахын дансанд 5.264,040 төгрөг хийчих гэхээр нь 5495293868 дансанд хийсэн. Дараа нь 2.871,256 төгрөгийг Н-гийн 5495040475 дугаарын дансанд хийсэн. Үлдэгдэл мөнгийг нь надад үлдээгээд энэ бол чиний 7 хоногийн ногдол ашиг гэж хэлсэн тэр нь 4,858,680 төгрөг үлдсэн энэ мөнгийг миний бүртгэлийн ногдол ашиг гэж хэлсэн.

Нийт 38,184,000 төгрөг шилжүүлснээс 12,670,500 төгрөг авсан үлдэгдэл 25,513,500 төгрөг аваагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-н 92-94/,      

Мөрдөн байцаалтад хохирогч Б.А-сийн өгсөн:

“...Би 2018 оны 4-р сарын дундуур фэйсбүүк ухаж байгаад Стэмфорд компаний талаар мэдээлэл авсан.  Тэгээд Стэмфорд Трэйдинг Техноложис” компанийн байрлах оффист очиж захирал гэх Н-н Б гэдэг хүнтэй уулзаж мэдээлэл авсан. Тэр үед Б Стэмфорд компани нь хөрөнгө оруулалтын компани, дэлхийн зах зээл дээр валютийн арилжаа хийж ашиг олдог гэж тайлбарласан.  Тэгээд би 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Бтэй уулзаад хөрөнгө оруулалт хийхээр шийдээд Б-ийн Хаан банкны 5076112406 тоот данс руу өөрийнхөө Хаан банкны 5084370375 тоот данснаас 13.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би Стэмфорд компанийн сайтад Бэр ID данс нээлгүүлээд 13.500,000 төгрөгтэй тэнцэх 5,625 доллар байршуулсан.

Одоо би Бэс үлдэгдэл 8,000,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-н 157-158/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Шын өгсөн:

“...Би анх 2017 оны 10-р сард 2,500 ам долларын хөрөнгө оруулалт хийсэн ба энэ мөнгөө буцаагаад авчихсан болохоор нэхэмжлэхгүй. Бтэй 2017 оны 10-р сард танилцаад холбоотой байдаг байсан. 2018 оны 3-р сарын үеэр 20%-н нэмэгдэлтэй урамшуулал зарласан гэхээр нь зорьж ирээд 2018 оны 04-р сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах Рокмон Бюлдингийн 203 тоот оффис дээр нь ирж Н.Бд бэлнээр 12,345 ам.доллар тоолж өгсөн. Би уг 12,345 ам.долларыг хүү Т.Нямхүүгийн нэр дээр тушаасан боловч мөнгө нь миний мөнгө байгаа юм...” гэх мэдүүлэг /2-р хх-н 175-176/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Оийн өгсөн:

“...Би 2018 оны 3-р сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Stamford trading Technologies " компаний оффист очсон. Тэр үед Х- гэдэг эмэгтэй надад уг компаний талаар мэдээлэл өгсөн. Х- надад тайлбарлахдаа энэ компани нь сүлжээ биш хөрөнгө оруулалтын компани байгаа юм. Хамгийн багадаа 100 доллар хөрөнгө оруулалт хийдэг гэж хэлсэн. Бас одоогоор урамшуулал зарласан байгаа хөрөнгө оруулалт хийвэл 20 хувийн хүүг нь буцааж олгоно гэж хэлсэн. Тэгэхээр нь 2018 оны 3-р сарын 20-ны өдөр 2.621.000 орчим төгрөгийн тэтгэврээ зээлж Чингэлтэй дүүрэгт байрлах Бодь Цамхагт байрлах уг компаний оффист бэлнээр Х-д аваачиж өгсөн. Мөн хөрөнгө оруулалт хийсэн мөнгөнийхөө хүүг 7 хоног бүр авдаг гэж хэлсэн. Тэгээд надад ашигтай юм шиг санагдахаар нь би Баянгол дүүргийн 4-р хороо Голден Парк 101-50 тоот 1 өрөө байраа 32 сая төгрөгөөр зарсан. Тэгээд байр зарсан мөнгөөрөө оёдлын цех авч ажиллуулсан. Үлдсэн 18 сая төгрөгөө 7000 америк доллар болгоод 2018 оны 4-р сарын 06-ны өдөр 6.300 долларыг нь өөрийн танил О-т Баянгол дүүрийн 1 дүгээр хороонд байрлах Хаан банкны хажууд бэлнээр өгсөн.

4-р сарын 11, 12-ны үеэр О-ийн хамаатан ОдонТ гэрт ирээд надаас 200 ам доллар бэлнээр аваад миний Стэмфорд компаний данс руу хийж өгсөн. 4-р сарын дундуур уг компаний захирал гэх Бтэй уулзаад мөнгөө буцааж авъя гэж хэлтэл 3,800,000 төгрөг буюу 1,500 доллар миний данс руу хийж өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-н 215-216/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Л.Ч-сийн өгсөн:

“...массажны ор ажиллуулдаг Б гэх хүн Ирландын хөрөнгө оруулалттай компани байгаа тэр компанид хөрөнгө оруулалт оруулах юм бол 7 хоног болгон оруулсан мөнгөн дүнгээрээ цалинждаг та нар сонирхож байвал энэ дугаарлуу залгаарай гээд нэг хүний гар утасны дугаар өгөхөөр нь би тэр дугаар руу нь залгасан чинь Хорооллын модны хоёрын тэнд хүрээд ир гээд гэрээ зааж өгөөд, нэг эмэгтэй хүн ярихаар нь хэлсэн ёсоор нь тэр хаяган дээр очсон чинь 50 гаран насны эмэгтэй хүн гэртээ байснаа манай эхнэр бид хоёрыг гэртээ оруулаад, өөрийн үйл ажиллагаагаа манай эхнэр М-ст танилцуулаад бид хоёр хөрөнгө оруулалт оруулахаар зөвшөөрөөд явсан. Тэгээд маргааш нь нөгөө эмэгтэй ЧД-ийн нутаг дэвсгэрт байрлах Найман шарга вальют сольдог газар хоёр талаасаа уулзсан чинь та хоёр мөнгөө авчирсан уу гэж асуухаар нь бид хоёр мөнгөө авчраагүй байна гэж хэлсэн чинь одоо шууд мөнгөө солиулаад доллар болгоод өгчих гэсэн чинь надтай хамт манай найз Наранцог хамт явснаа чи хэрэггүй юм бишүү гээд дургүйцээд байсан чинь нөгөө эмэгтэй чи хөрөнгө оруулалт оруулах гэж байж зоригтой бай гэж хэлээд намайг дагуулаад Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон Бюлдингийн 203 тоотод өрөөнд аваачаад 2.000 ам.доллар бэлнээр тоолж өгсөн. 2,000 ам доллараа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /3-р хх-н 4-5, 5-р хх-н 245/,  

 

Мөрдөн байцаалтад хохироогч Л.Агийн өгсөн:

“...Би анх 2018 оны 4-р сарын эхээр манай хуучны танил Х- /утас:99170911/-оос “Стамфорд Трейдинг Техноложис” компаний талаар сонссон. Тэгээд тухайн үедээ Х- одоо урамшуулал зарласан байгаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би сонирхоод Х-гаас сүлжээ биш биздээ гэж асуутал сүлжээ биш ээ, хөрөнгө оруулалтын компани гээд яриад байсан. Тэгээд чи 2000 ам доллараар орчихвол 2200 ам доллар болж өснө гэж хэлсэн. Мөн 7 хоног бүр ногдол ашгаа өгдөг гэж хэлсэн. Тэгэхээр нь би сонирхоод 2018 оны 4-р сарын 06-ны өдөр Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд байрлах нэг байрны 1-р давхарт байрлах Стамфордын оффист Э-, Ц- нартай уулзаж танилцсан.

Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах Рокмон Бюлдингийн 203 тоот Стэмфордын оффист очиж Н гэдэг менежерт нь бэлнээр 2026 ам доллар өгсөн. Тэгээд би 2018 оны 4-р сарын 17-ны өдөр нөхөр Очирдоржийн нэр дээр Стэмфорд компаний сайтад ID данс нээж Нын өгсөн Хаан банкны 5088075615 дугаартай данс руу 2,101,300 төгрөг, 495040475 дугаартай данс руу 3,929,040 төгрөг тус тус шилжүүлсэн. Мөн бэлнээр 624,500 төгрөг данснаасаа авч нэг танихгүй эмэгтэйд өгсөн. Би уг хэргийг Рокмон Бюлдингийн оффис дээр бэлнээр аваачиж өгсөн. Ингээд би нийт 5,026 долларын хөрөнгө оруулалт Стэмфорд компанид хийж залилуулсан...” гэх мэдүүлэг /3-р хх-н 34/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.А-ийн өгсөн:

“...Би 2018 оны 3-р сарын сүүлээр өөрийн ээж Д.Э-аас Стэмфорд компаний талаар анх сонсоод Рокмон Бюлдингийн 203 тоотод очиж Наас уг компаний талаар мэдээлэл авсан. Н нь тухайн үед Стэмфорд компани нь Ирланд улсын компани бөгөөд дэлхийн зах зээл дээр тоглолт хийж ашиг олдог, 7 хоног бүр ашгаа аваад явдаг гэж тайлбарласан. Мөн Стэмфорд компанийг 2020 он хүртэл ямар нэгэн байдлаар алдагдалгүй ажиллана гэж хэлсэн. Тэгэхээр нь Нын хэлсэн үгэнд итгээд анх 2018 оны 04-р сарын 05-ны өдөр 320 ам.доллар Нд Рокмон Бюлдингийн оффис дээр нь бэлнээр аваачиж өгөөд өөрийн [email protected] гэсэн имэйл хаягаараа ID данс /ID дансны дугаараа мэдэхгүй байна/ нээлгүүлсэн. Тухайн үед Н манай компани урамшуулал зарласан гээд байсан. Дараа нь 04-р сарын дундуур 116 ам.доллар мөн Нд бэлнээр өгсөн. Ингээд би нийт 436 ам.доллараар хохирсон. 1,042,476 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг” гэх мэдүүлэг /3-р хх-н 78-79, 19-р хх-н 97/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Э-ы өгсөн:

“...2018 оны 03-р сарын сүүлээр Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах Рокмон Бюлдингийн 203 тоотод очиж менежер Наас уг Стэмфорд компаний талаар мэдээлэл авсан. Тухайн үед Н нь манай компани нь ямар нэгэн сүлжээ биш, дэлхийн зах зээл дээр арилжаа хийж долларын зөрүүнээс ашиг олдог гэж тайлбарласан. Тэгээд тэр үедээ би хөрөнгө оруулалт хийлгүйгээр явчихаад 2018 оны 04-р сарын 21, 22-ны үеэр Рокмон Бюлдингийн 203 тоотод ирж Нд бэлнээр 1000 америк доллартай тэнцэх монгол төгрөг өгсөн. Наранцацарал миний мөнгийг хурааж аваад Стэмфорд компаний сайтад миний [email protected] гэсэн имэйл хаягаар ID данс нээж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 82-83/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Р.О-ын өгсөн:

“...Б-с 2018 оны 03-р сарын сүүлээр намайг дагуулаад Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах Рокмон Бюлдингийн байранд очиж Н гэдэг хүнтэй уулзахад та сургалтанд суу гэж хэлсэн. Тухайн үед би захирал Бтэй бас уулзахад би саяхан 25.000 доллараар шагнуулсан гээд тэр оффистоо нэг өргөмжлөл шиг юм өлгөчихсөн надад харуулсан. Тэгээд би энэ компанид хөрөнгө оруулалт хийгээд 2018 оны 4-р сарын 05-ны өдөр Рокмон Бюлдингийн байранд очиж Нтай уулзахад өнөөдөр 12:00 цагт сургалттай. Хоёулаа очъё гэхээр нь би хамт явж Бишрэлт зочид буудалд очиж сургалтанд суусан. Тэр сургалтыг цагаан толгойтой 50-60 орчим насны Орос эрэгтэй удирдаж явуулсан. Тэр сургалтан дээр би нэг сургуульд хамт сурч байсан Мөнх-Отгонтой таарахад би Стэмфорд компанид хөрөнгө оруулалт хийчихсэн. маргааш урамшуулал дуусахаас өмнө 100.000 доллараар орно гэж ярьсан. Би тэр өдөртөө сургалт тараад Нтай хамт явж Туушин зочид буудалд очиж К-тэй уулзсан. Тухайн үед К-тэй манай компани нь хөрөнгө оруулалтын компани байгаа юм ямар нэгэн сүлжээ биш, манай компани урамшуулал зарласан одоо дуусах гэж байгаа та тэрнээс нь өмнө 10.000 доллараар орвол 20 хувийн нэмэгдэл гаргаж өгнө гэж хэлсэн. Та итгэхгүй бол "Аба" гээд зээл олгодог компани байгаа, тийшээ мөнгөө хуваагаад хийж болно гэж хэлж байсан. Тэгээд Рокмон Бюлдингийн байранд очиж Нд бэлнээр 10,130 доллар өгсөн. 130 доллар нь мөнгө шилжүүлэх шимтгэл гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-н 132-133/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Г-ын өгсөн:

“...Би Стэмфорд компаний оффисыг Рокмон Бюлдингийн дээр байдаг гэдгийг сонсоод 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр оффис дээр нь очоод 2000 долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдээд Наранцацаралд 2,030 ам.доллар бэлнээр өгсөн. Би Хаан банкнаас 5 сая төгрөгийн цалингийн зээл авч өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хх-н 147-148/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Х-гийн өгсөн:

“...Баянгол дүүргийн 2-р хорооны байрлах 203 тоотод очиж менежер Нтай уулзаж 100 ам.доллар бэлнээр өгсөн. Би ID дансаа нэг танихгүй эмэгтэйгээр нээлгүүлсэн. Нд 100 ам.доллар өгсний дараа миний ID дансанд 100 ам.доллар орсон байсан. Харин дараа нь мөнгө нэмж хийхээр шийдээд сар өдрийг нь санахгүй байна 2018 оны 3-р сарын үеэр байхаа Нд эхлээд 300 ам.доллар, дараа нь 700 ам.доллар бэлнээр өгсөн. Би нийт 1,100 ам.доллар Нд бэлнээр өгч хохирсон. Тэнд байгаа хүмүүс бүгд өөрсдөө эрсдлээ даана шүү, компани эрсдэл хүлээхгүй шүү гэж хэлдэг байсан. 2,634,500 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /3-р хх-н 162-163, 19-р хх-н 98/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Я.Д-ийн өгсөн:

“...Би Б-ий хэлсэн үгэнд итгээд хөрөнгө оруулалт хийхээр шийдээд 2017 оны 9-р сарын 28-ны өдөр Э.Б-ар ID данс нээлгүүлээд 500 ам.доллар бэлнээр өгсөн. Намайг 500 ам.доллар Э.Б-д өгөхөд миний ID дансанд 500 ам доллар байршуулсан байсан. Дараа нь 2018 оны 01-р сарын 23-ны өдөр 500 ам доллар хийсэн ба уг мөнгөө Н.Бд бэлнээр өгсөн. 01 дүгээр сарын 23-ны өдөр 1000 ам.доллар менежер гэх Нд бэлнээр өгсөн. 01-р сарын 26-ны өдөр дахиад 1000 ам.доллар, 02 дугаар сарын 12-ны өдөр 1000 ам.доллар, 4 дүгээр сарын 15-ны өдөр 1000 ам доллар, 7 дугаар сарын 03-ны өдөр 1000 ам доллар тус тус Нд бэлнээр өгч хийлгэсэн. Манай нөхөр Ц.Д бас элсэж орохоор болоод 10 дугаар сарын 23-ны өдөр 400 ам доллар, 10 дугаар сарын 24-ний өдөр 600 доллар, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1000 доллар, 01 дүгээр сарын 26-ны өдөр 1000 доллар, 02 дугаар сарын 12-ны өдөр 1000 ам доллар, тус тус Нд бэлнээр аваачиж өгсөн. Манай нөхөр бид хоёр доллараа менежер Нд бэлнээр аваачиж өгдөг байсан. Манай нөхөр тэтгэврийн зээл авсан. Ингээд манай нөхөр бид хоёр 10,000 ам доллараар хохирсон...” гэх мэдүүлэг /3-р хх-н 176-177/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Эгийн өгсөн:

“...өөрийнхөө байраа зарсан мөнгөнөөс 27 сая орчим төгрөг буюу 11.000 долларыг Рокмон бюлдингийн 203 тоотод очиж компьютер дээр сууж байсан нэг эмэгтэйд бэлнээр аваачиж өгсөн. 11,000 ам.доллараа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /3-р хх-н 209-210, 5-р хх-н 244/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.О-ын өгсөн:

“...Н манай компани одоогоор 20 хувийн урамшуулал зарласан байгаа гэж хэлсэн. Тэгээд би яагаад ийм их урамшуулал зарлаж байгаа юм гэж асуутал манай компани их мөнгөтэй байгаа, тийм учраас ойрын 2 жилдээ дампуурах эрсдэл байхгүй гэж хэлсэн. Тэгээд би Нын хэлсэн үгэнд хууртаад уг компанид хөрөнгө оруулалт хийхээр шийдээд 2018 оны 04 дүгээр сарын 03-ны үеэр 8 сая гаруй төгрөгийн тэтгэврээ зээлж аваад доллар болгоод Рокмон Бюлдингийн 203 тоотод менежер Нд бэлнээр 3000 ам доллар аваачиж өгсөн. Н надаас бэлнээр мөнгө аваад баримт үйлдэж өгөөгүй. Тэгээд би Наар өөрийн [email protected] гэсэн имэйл хаягаар ID данс нээлгүүлээд уг ID дансандаа 3000 ам доллар хийлгүүлсэн. Би ID дансныхаа дугаарыг мэдэхгүй байна. Би Наас 3000 ам доллараа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /3-р хх-н 223-224/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Аийн өгсөн:

“...2017 оны 12-р сарын сүүлээр Баянгол дүүргийн 02-р хороонд байрлах Рокмон Бюлдингийн байранд очиж Б гэдэг хүнтэй уулзсан. Тухайн үед Б гэдэг хүн надад манай Стэмфорд компани нь дэлхийд 2-3 газарт даатгалтай, ямар ч  эрсдэлгүй ямар нэгэн сүлжээ биш гэж хэлж байсан. Тэгээд би тухайн үедээ элсэж ороогүй. Харин 2018 оны 04-р сарын үеээр Сүрэнжав эгчээс нөгөө компани чинь юу болж байна гэхэд ашгаа аваад явж байгаа гэж хэлэхээр нь би элсэхээр шийдээд 2018 оны 04-р сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 02-р хороонд байрлах Рокмон Бюлдингийн 203 тоотод очиж бэлнээр. Захирал Бтэй нь хүртэл уулзахад мөнгөө бэлнээр өгсөн нь дээр гэж хэлсэн. Банкаар дамжвал уддаг гэж хэлсэн. Мөн намайг мөнгө өгөх үеэс урамшуулал зарласан гэж байсан. Би 10,130 ам.доллар захирлын туслах Н гэдэг эмэгтэйд бэлнээр өгсөн. Би одоо 24,220,834 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /3-р хх-н 242-243, 19-р хх-н 117/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Дгийн өгсөн:

“...Би 2018 оны 03-р сарын эхээр Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах Рокмон Бюлдингийн 203 тоотод очиж зөвлөгөө авсан, мөн 2-3 удаа сургалтанд суусан. Сургалтыг нь Н.Б голчилж явуулж байсан. Н.Б тухайн үед Стэмфорд компани нь найдвартай, дэлхийн зах зээл дээрээс ашиг олдог компани гэж ярьсан. Тэгээд манай найз Ж.Мийг Д-н Д гэдэг хүн өөрийнхөө доор элсүүлж орсон ба би найз Ж.Мийн доор элсэж орохоор шийдээд анх 2018 оны 3-р сарын 15-ны өдөр бичил хорооллын Хаан банкнаас өөрийнхөө 5034448924 дугаартай данснаас Д.Дийн Хаан банкны 5034145180 дугаартай данс руу 13.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 03-р сарын 29-ний өдөр Худалдаа Хөгжлийн банкны 499224480 дугаартай Б.Нын дансруу 2065 америк доллар шилжүүлсэн. Мөн 04-р сарын 05-ны өдөр урамшуулал зарлачихсан дуусах гээд байна гэхээр нь Рокмон Бюлдингийн байранд Б.Нд бэлэн 2000 америк доллар аваачиж өгсөн. Би өөрийн төрсөн эгч Агиймаа, ээж Чулуунцэцэг нарын нэр дээр ID данс нээж тус бүрт нь 2000 америк доллар байршуулсан. Харин өөрийнхөө ID данс дээр 6300 америк доллар байршуулж Стэмфорд компанид хөрөнгө оруулалт хийсэн. 10,000 ам.долларын хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /7-р хх-н 09-10/,

 Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Мийн өгсөн:

“...Д нь Стэмфорд гэх компанийн талаар ярихаар нь би сонирхоод мэдээлэл авахаар болоод 2018 оны 02 дугаар сарын үеэр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах Рокмон Бюлдингийн 203 тоотод очсон. Тэр үед Д.Д надад мэдээлэл өгсөн ба Стэмфорд компани нь хөрөнгө оруулалтын компани байгаа юм, ямар нэгэн сүлжээ биш, хөрөнгө оруулалт хийсэн мөнгөнийхөө ногдол ашгийг 7 хоног бүр авдаг гэж хэлсэн. Мөн намайг Рокмон Бюлдингийн оффист Н.Б-ий сургалт зөвлөгөөнд суулгасан. Тэгээд уг компани нь ашигтай юм шиг санагдахаар нь хөрөнгө оруулалт хийхээр шийдээд 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Рокмон Бюлдингийн 203 тоотод Б.Н гэдэг эмэгтэйд бэлнээр 1000 ам.доллар аваачиж өгсөн. Миний ID дансруу худалдаж авсан 1000 америк доллар оронгуут нь надад маш их итгэл төрсөн. Би өөрийнхөө [email protected] имэйл хаягаа өгөөд ID дансаар Б.Наар нээлгүүлсэн. Дараа нь ээж Б.Нансалмаагийн нэрээр ID данс нээгээд 10.000 америк доллар хийхээр болоод 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Д.Дийн Хаан банкны 5034145180 дугаартай данс руу өөрийнхөө Хаан банкны 5059067325 дугаартай данснаас 24,040,000 төгрөг шилжүүлсэн. Мөн дараа нь нөхөр Г.Баттогтохын нэр дээр ID данс нээгээд 5000 америк долларын хөрөнгө оруулалт хийхээр болоод 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Худалдаа Хөгжлийн банкны данснаасаа олон улсын Стэмфорд компаний эдвокэш гэсэн 4908402560040005 дугаартай данс руу 2000 ам доллараар 2 удаа буюу нийт 4000 америк доллар шилжүүлсэн. Уг олон улсын дансыг Доос авсан. Миний бүх юмыг Д.Д ах зааварчилсан. Хамгийн сүүлд 2018 оны 04-дүгээр сарын 02-ны өдөр 1000 америк долларыг Рокмон Бюлдинг дээр Д ахад бэлнээр аваачиж өгсөн. Миний ID дансанд миний хийсэн бүх мөнгө яг хэмжээгээрээ орсон. Би нийт 180 орчим ам.долларын урамшуулал бэлнээр авсан. Одоо 17,000 ам.долларын хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /7-р хх-н 96-98/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.Бийн өгсөн:

“...Манай ээж банкнаас зээл аваад 2018-04-04-ний өдөр Орхон аймагт ирж сургалт орсон Т гэх эмэгтэйн Хаан банкны данс руу 14,400,000 төгрөг явуулсан юм... Би өөрийнхөө гар дээр нэг ч төгрөг аваагүй. Тэгээд тухайн компаний сайт руу ороод харахад миний нэр дээр хамгийн сүүлд харахад 2 дансанд тус бүр 4000 гаран ам.доллар орсон байсан. Тэгээд карт руугаа шилжүүлэх гэхээр уг компаний ажилчид болохгүй байна гэж байсан. Уг компаниас сайт нь ачааллаа дийлэхгүй доголдоод байна гэж байсан. Тэгээд хэвийн болохыг нь хүлээсэн боловч хэвийн болж надад мөнгө олгогдохгүй байсан учир гомдол гаргасан юм. Би их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /7-р хх-н 141-144/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Бийн өгсөн:

“...2018 оны 03-р сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах Рокмон Бюлдингийн 203 тоот Стэмфорд компани оффист очиж Н-н Б гээд захирлаас нь уг компани талаар илүү тодорхой мэдээлэл авсан. Би Д Д- нарын нэгнийх нь доор элсэж орж хөрөнгө оруулахаар болоод /Д Д- нарын хэнийх нь доор элсэж орсноо санахгүй байна/ тэр өдөртөө буюу 03-р сарын 07-ны өдөр Голомт банкны нэг дансруу 4,792,000 төгрөг буюу 2,000 ам доллар шилжүүлсэн. 4-5 хоногийн дараа Баянзүрх дүүрэгт байрлах Д-ийн гэрт очиж Д-т 2,000 ам доллар бэлнээр өгсөн. Ингээд би нийт 4,000 ам доллараар хохирсон. Би ногдол ашиг гэж 1,139,540 төгрөг авсан, одоо 8,650,700 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /7-р хх-н 163-165, 19-р хх-н 103/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.О-ийн өгсөн:

“...Т нь би Стэмфорд компанид ажилладаг юм, би одоо доороо нэлээн олон хүн элсүүлсэн байгаа, манай компани нь маш их амжилттай явж байгаа, хөрөнгө оруулалтын зах зээл дээрээс ашиг олдог юм, маш найдвартай, албан ёсны эрхтэй компани байгаа юм гэж хэлж байсан Мөн чи одоо хөрөнгө оруулалт хийвэл оруулсан мөнгөө авна, бас мөнгөнийхөө хүүг ч авна. Мөнгөө банканд хадгалуулахаас хамаагүй их ашигтай, богино хугацаанд мөнгөө өсгөөд авах боломжтой гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр үедээ ямар нэгэн хариу хэлээгүй явсан юм. Тэгтэл намайг Стэмфордын оффисоос гараад явсны дараа Т надруу залгаад чи хэдэн төгрөгөөр элсэх боломжтой юм бэ, би чамайг бүртгүүлээд ID хаяг нээчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл хамгийн багаар нь буюу 100 доллараар ороод үзье гэж хэлтэл 100 доллараар орвол ашиггүй ээ, хамгийн багадаа 500 доллар хийвэл арай илүү ашигтай, бүр болж өгвөл 10 000 доллар хийвэл маш их ашигтай гэж хэлсэн. Тэгэхээр нь би Тийн үгэнд ороод 2018 оны 02-р сарын 01-ний өдөр өөрийнхөө худалдаа хөгжлийн банкны 457007201 дугаартай данснаас Ш-н Тийн хаан банкны 5059400710 дугаартай дансруу 500 америк доллар 35 цент шилжүүлсэн. Би энэ 500 долларыг “мост монъё” үйлчилгээ ашиглаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ИНЕГ-т ажил дээрээ байж байхдаа гар утсаараа шилжүүлсэн. Харин дараа нь Т гэдэг хүнийг чи 2000 эсхүл 10 000 доллар хийвэл илүү их ашиг авна шүү дээ гэж хэлэхээр нь мөн Тийн хаан банкны дансруу 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдөр өөрийнхөө худалдаа хөгжлийн банкны 457007201 данснаас 90 доллар 41 центийг Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах одоогийн байгаа гэрээсээ гар утсаа ашиглан шилжүүлсэн, мөн тэр өдөртөө ээж Д.Солонгын 5133150131 дугаартай хаан банкны данснаас 4,400,000 төгрөг мөн Тийн Хаан банкны дансруу шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Тийн дансруу өөрийнхөө Худалдаа Хөгжлийн банкны 470011646 дугаартай данснаас 9,700 төгрөг ажил дээрээ байхдаа шилжүүлсэн. Дараа нь Т надруу залгаад 94940360 дугаарыг өгөөд Д- гэдэг хүн байгаа наад хүнийхээ дансны дугаарыг аваад мөнгөө шилжүүлчих гэхээр нь би Буянт Ухаа нисэх буудал дээр байж байхдаа Д-гийн Хаан банкны 5026887723 дугаартай дансруу 9,724,800 төгрөг шилжүүлсэн. Мөн 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдөр найз Өнөрцэцэгийн Хаан банкны данснаас Тийн дансруу 400,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд би нийт 15,952,320 төгрөгийг Т гэдэг хүнд залилуулсан. Би Таас 2 сая гаруй төгрөг цувуулж авсан...” гэх мэдүүлэг /7-р хх-н 226-227/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.Дын өгсөн:

“...Би А- гэх хүнд 4.912.600 төгрөгийг дансаар өгсөн юм. А- нь И-н Сд дамжуулж өгсөн байсан. И-н С нь цааш нь хэнд өгснийг мэдэхгүй байна. Би хөрөнгө оруулалт хийснээсээ хойш 2,200,000 орчим төгрөгийн урамшуулал И.Сгаас дансаараа шилжүүлж авсан, 2,712,600 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /8-р хх-н 85-88/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Ө-гийн өгсөн:

“...Би 2017 оны 12-р сарын сүүл үеэр өөрийн төрсөн эгч Ч.Эгаас Стэмфорд компаний талаар сонссон. Тэгээд уг компани нь ашигтай юм шиг санагдаад 2018 оны 01-р сарын 31-ний өдөр У- гэдэг хүнтэй утсаар холбоо барьж байгаад Стэмфорд компани сайтад ID данс нээлгүүлсэн. Тэр өдөртөө би 1,005 ам доллар буюу 2,429,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ба уг мөнгөө эгч Эгийн Хаан банкны 5006158646 дугаартай данс руу шилжүүлсэн. Би уг мөнгөө гэртээ байхдаа мобайлаар шилжүүлсэн. Дараа нь 03-р сарын 22-ны өдөр 3.000.000 төгрөгийг У-гийн Хаан банкны 5045275547 дугаартай данс руу мөн гэрээсээ мобайлдаж шилжүүлсэн. Маргааш нь мөн У-гийн данс руу 1,800,000 төгрөг шилжүүлсэн. Харин 04-р сарын 05-ны өдөр Эгийн мөн Хаан банкны дансруу 6,150,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд би нийт 13.379.000 төгрөгөөр хохирсон...” гэх мэдүүлэг /8-р хх-н 128-130/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Нгийн өгсөн:

“...2018 оны 02 дугаар сарын үеэр байхаа сар өдрийг нь сайн санахгүй байна. Манай төрсөн хүү Т.А- нь Стэмфорд гээд нэг ашигтай компани байна, ээжээ энэ компанид хөрөнгө оруулалт хийх үү,  мөнгө өсөхөөр юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үедээ тэтгэврийн зээл аваад манай хүү Т.А-, охин Т.А- бид гурав элсэж орсон. Манай хүү А-  хэдэн төгрөгийн  хөрөнгө оруулалт хийснийг санахгүй байна. Ямар ч байсан А- бид хоёр нийлээд 22 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн  санагдаж байна. Би бас нарийн ширийн зүйлийг мэдэхгүй байна. Манай хүү А-  Дорноговь аймагт ажилладаг болохоор би цагдаад ирж өргөдөл өгсөн юм. Ямар ч байсан хөрөнгө оруулалт  хийсэн бүх мөнгөө Н-н Сгийн Хаан банкны дансруу шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг /9-р хх-н 05-06/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Э-ийн өгсөн:

“...Д- нь 2017 оны 12 дугаар сарын үеэр байхаа сар, өдрийг нь нарийн санахгүй байна. Стэмфорд Трэйдинг Техноложис компанийн талаар ярьсан. Д- надад ярихдаа уг компани нь дэлхийн зах зээл дээрээс мөнгө өсгөж өгдөг 7 хоног бүр ашгаа өгдөг компани гэж хэлсэн. Тэгээд би Д-ийн ярьсанд итгээд хөрөнгө оруулалт хийхээр шийдээд тухайн үедээ 500 ам долларыг Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд байрлах Д-ийн гэрт бэлнээр аваачиж өгсөн. Д- надад Стэмфорд компанийн сайтад ID данс нээж өгөөд миний ID дансанд 500 ам.доллар орсон. Тэгээд би 7 хоног бүр Д-ээс ашгаа авдаг байсан. Тэгээд би 2018 оны 3 дугаар сарын сүүлээр байх бас сар, өдрийг нь санахгүй байна нэмж 500 ам.доллар хийхээр болоод Д-т бэлнээр 500 ам.доллар өгсөн. Ингээд би нийт 1,000 ам.доллар хийсэн. Би Стэмфорд компанид ID данс нээлгүүлэхдээ түншийн болон үйлчлүүлэгчийн гэрээтэй уншиж танилцаагүй. Би ID дансныхаа дугаарыг мэдэхгүй байна. Би Д-ээс урамшуулал гэж цувуулж бэлнээр авсаар байгаад нийт 500 ам доллар авсан. Одоо 500 ам доллараа аваагүй байгаа. Би 1,217,110 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /9-р хх-н 90-91/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Г-ын өгсөн:

“...Би 2018 оны 02 дугаар сарын үеэр манай нөхрийн эгч Э- манай гэрт ирэхдээ Стэмфорд компанийн талаар ярьж байсан. Тэр үед Э- эгч Стэмфорд компанийг Форекс арилжаа хийдэг гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын сүүлээр Э- эгч надад гар утсан дээрээ Стэмфорд компанийн сайтад байгаа өөрийнхөө долларыг харуулсан. Тэгэхээр нь би ашигтай байх гэж итгээд элсэхээр шийдээд Э- эгчийн Хаан банкны данс руу 2018 оны 3 дугаар сарын сүүлээр 1.200.000 төгрөг /500 ам доллар/ шилжүүлсэн. Надад Стэмфорд компанийн сайтад хэн ID данс нээж өгснийг санахгүй байна. Миний ID дансны дугаар 1112783. Миний бүртгүүлсэн имэйл [email protected]. Харин нууц үгээ санахгүй байна. Би нэг ч төгрөгийн ногдол ашиг болон урамшуулал аваагүй. Би 1,200,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /9-р хх-н 94-95/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.Б-гийн өгсөн:

“...2017 оны 12 дугаар сард Рокмон Бюлдингийн оффист Ишдорж овогтой С нь мөнгийг чинь өсгөж өгөх боломж байна гэж Рокмон Бюлдингд байрлах салбартаа дуудан уулзаж түүний үгэнд итгэж 2000 доллар өгсөн. Мөн нөхрийнхөө өмнөөс 2000 доллар өгсөн түүнээс хойш дахин урамшуулал зарласан, 20%-н нэмэгдэлтэй байгаа болохоор ахиж хөрөнгө оруул гэж ятган 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 3,000 ам долларыг 5026887723 тоот Ц.Д-гийн данс руу С эгчтэй хамт шилжүүлсэн.

Нийт 31, 640,800 төгрөгийн хохирол учруулсан. Би үүнээс ногдол ашиг гэж 7 удаагийн гүйлгээгээр 6,439,059 төгрөг буцааж авсан. Буцааж авсан ногдол ашгаа хасаад 25,201,741 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /9-р хх-н 136-137/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Уянгын өгсөн:

“...2018 оны 02-р сарын 26-ны өдөр Бын өгсөн Ч.Аийн Хаан банкны 5068004433 дугаартай дансруу 4.806.000 төгрөг буюу 2000 ам долларыг шилжүүлсэн. Ингээд Ч.А нь надад Стэмфордын компаний сайтад ID данс нээж өгсөн. Тэгээд  тэрнээс  хойш  би дахиж мөнгө хийгээгүй ээ. Харин миний доор хүү Б.Билгүүтэй элсэхээр болоод 10,000 ам долларын хөрөнгө оруулалт хийсэн. Уг 10,000 ам доллар нь Билгүүтэйгийн өөрийнх нь мөнгө байгаа юм. Би Наас 7 хоног бүр урамшуулал авдаг байсан. Ингээд би цувуулж авсаар байгаад нийт 1,090,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /9хх-ийн 214-216/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Згийн өгсөн:

“...Тухайн үед Б нь Стэмфорд компани нь дэлхийн зах зээл дээрх валютын ханшны өсөлтөөс ашиг олдог, би ашгийг нь хүртээд явж байна гэж хэлсэн. Мөн манай компани нь ямар нэгэн сүлжээ биш шүү, эрсдэл байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь Бын үгэнд итгээд эхнэр бид хоёр хөрөнгө оруулалт хийхээр шийдээд 2018 оны 3 дугаар сарын эхээр мөнгөө 2,500 америк доллар болгоод Рокмон бюлдинг дээр аваад очтол Б О гэдэг хүнд мөнгөө өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Бын зааж өгснөөр нь О гэдэг хүнд бэлнээр 2,500 америк доллар өгсөн. Тэгээд би өөрөө хөрөнгө оруулалт хийснээсээ хойш 3 дугаар сарын дундуур эхнэр Оюунсайханыг элсүүлэхээр болоод манай эхнэр Гранд плазад байдаг Худалдаа хөгжлийн банкнаас гадаад хүний данс руу 813 евро шилжүүлсэн... Одоо үлдэгдэл 3,150 америк доллараа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /10-р хх-н 08-09/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Бы өгсөн:

“...Би 2018 оны 3 дугаар сарын дундуур Стэмфорд компаний талаар мэдээлэл олж авсан. Тэгээд манай ажлын хүн болох Э.У ч бас надад тухайн үедээ Стэмфорд компанид данс нээлгүүлээд ногдол ашгаа аваад явж байгаа гэж ярьж байсан. Тэр үедээ би өөрөө сонирхоод судалж байгаад 3 дугаар сарын сүүлээр Рокмон Бюлдинг ХХК-н 203 тоотод очиж сургалтанд суусан. Оффист байгаа хүмүүсээс хэнийх нь ч доор элсэж орж болох юм билээ. Тэгээд би Быг багийнхаа ахлагчаар сонгож авахаар шийдсэн. Тухайн үед Б нь Стэмфорд компанийг гадаадад байдаг, дэлхийн хөрөнгийн зах зээл дээр тоглолт хийж мөнгө өгсгөдөг гэж мэдээлэл өгч байсан. Тэгээд Болдбаатарын данс руу мөнгөө хийчих гээд эхнэрийнхээ дансыг өгсөн. Уг данс руу 2,000 ам доллартай тэнцэх хэмжээний төгрөг шилжүүлсэн. 4-р сарын 05-ны өдөр Уянгын Хаан банкны данс руу 10 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /10-р хх-н 45-47/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Батбуянгийн өгсөн:

“...Хаш-Эрдэнэ нь надтай уулзаад Стэмфорд компаний талаар танилцуулга хийсэн. Танилцуулга хийхдээ энэ компани нь сүлжээ биш олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаатай албан ёсны компани байгаа юм гэх мэтээр танилцуулсан. Танд сонголт байгаа бөгөөд 10,000 ам.доллараар хийх эсвэл эхнэр болон өөрийн нэр 5,000, 5,000 ам доллараар тусдаа хийж болно. Тэгвэл би 10,000 ам доллараа хуваагаад 5,000 ам доллараа эхнэрийн нэр дээр, 5,000 ам доллараа өөрийн  нэр дээр хийе гэж хэлээд 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хаш-Эрдэнийн Хаан банкны 5058329099 дугаартай дансруу тухайн үеийн америк долларийн үнэ ханшаар буюу америк 5.000 долларыг монгол төгрөгийн ханшид шилжүүлэхэд 11.975.000 төгрөгийг 1 удаагаар өөрийн эзэмшлийн Хаан банкны 5034889594 дугаартай данснаас интернэт банкаар мобайлдаж өөрийн өмнөөс гэж хэлээд хийсэн. Эхний гүйлгээний утга дээр “AMJILT” гэж бичигдсэн. 2018 оны 4 сарын 23-ны өдөр Хаш-Эрдэнэ намайг хөдөө ажилтай явж байхад миний эзэмшлийн 99859900 дугаартай утасруу 88538970 дугаартай утаснаас залгаад “Та эхнэрийнхээ 5.000 ам долларыг хийх үү” гэж хэлсний дагуу тухайн өдрийн ам.долларын ханшаар 11.975.000 төгрөгийг Хаш-Эрдэнэ Хаан банкны 5058329099 дугаартай дансруу өөрийн эзэмшлийн хаан банкны 5034889594 дугаартай данснаас шилжүүлсэн. Тухайн үед шилжүүлсэн гүйлгээний утга дээр “HASHAA DUU” гэж бичсэн. 23,950,000 төгрөгийг буцаагаад авбал надад гомдол санал алга...” гэх мэдүүлэг /10-р хх-н 85-87/,

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Г-гийн өгсөн:

“...Би 2018 оны 3 дугаар сарын үеэр Б-чимэг надтай таараад дахиад л Стэмфорд компанийн талаар ярьсан ба урамшуулал зарласан байгаа гэхээр нь би сонирхоод Б-чимэгтэй хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах Рокмон Бюлдингийн 203 тоот Стэмфорд Трэйдинг Техноложис компанийн оффист очиж Д.Б-тай уулзсан. Тухайн үед Б- та одоо 5,000 долларын хөрөнгө оруулапт хийвэл 6,000 доллар болж өснө гэж хэлсэн. Б- анхнаасаа 6,000 доллар болохгүй гэдгийг мэдсээр байж намайг хуурсан. Тэгээд би Б-, Б-чимэг нарын хэлсэн үгэнд итгээд тэр өдөртөө буюу 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Худалдаа хөгжлийн банкинд байдаг өөрийнхөө долларын хадгаламжийг цуцлаад 9,340 ам доллар аваад тэрнээсээ 5,000 ам долларыг маргааш нь буюу 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Рокмон Бюлдингийн 203 тоотод Б-д бэлнээр аваачиж өгсөн.

Би Стэмфорд компанид хөрөнгө оруулалт хийснээсээ хойш 350,000 төгрөгөөр 2 удаа нийт 700,000 төгрөгийн урамшуулал авсан. 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Б- надад 630,000 орчим төгрөг миний Хаан банкны данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /10-р хх-н 155-157/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.А-ын өгсөн:

“...Би 2017 оны 11 дүгээр сард Баянгол дүүрэгт байрлах Рокмон Бюлдингийн 203 тоот “Стэмфорд Трейдинг Техноложис” компаний талаар мэдээлэл авах гээд ганцаараа очсон юм. Тухайн үед надад захирал болох Н-н Б мэдээлэл өгсөн бөгөөд манай Стэмфорд компани нь цэвэр хөрөнгө оруулалтын компани, олон улсын хөрөнгийн бирж дээр хиймэл оюун ухаанаар арилжаа хийж валютын зөрүүнээс ашиг олдог гэж тайлбарласан. Тэгээд Б эрсдэл багатай, ойрын 4 жилд төлөвлөгөө гаргасан ажиллаж байгаа гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөртөө шийдвэрээ гаргаагүй бөгөөд маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мөн Рокмон Бюлдингийн оффис дээр ирээд Г.А- гэдэг хүнээс зөвлөгөө авсан. Г.А- нь өөрийгөө бас хөрөнгө оруулагч гэж хэлсэн бөгөөд долоо хоног бүрийн Мягмар гаригт Стэмфорд компани нь доллараа татаж аваад Advacash системд холбогддог, мөнгөө буцаагаад найдвартай олгодог гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөртөө Гончигсумлаа гэдэг хүнээс бас мэдээлэл аваад уг хүний доор элсэж ороод хөрөнгө оруулалт хийсэн. ...Би Стэмфорд компанид  хөрөнгө оруулалт хийснээсээ хойш урамшууллын мөнгө аваагүй. Харин Айди дансанд урамшуулал буюу ногдол ашиг нэмэгдэж ороод байсан ба тэрийг нь буцаагаад хийчихсэн. Би өөрөө хохирсон асуудал байхгүй, би оруулсан мөнгөө өөрөө гаргаад авчихсан. Харин миний доор элсүүлсэн хүмүүс хохирчихоод байгаа...” гэх мэдүүлэг /11-р хх-н 33-36/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Бийн өгсөн:

“...Миний хувьд А-ын хэлсэн үгэнд итгээд хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн ба 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр А-ын Хаан банкны 5093169484 дугаартай данс руу өөрийнхөө Хаан банкны 5035174313 дугаартай данснаас 10.000.000 төгрөгийг Рокмон Бюлпингийн ойролцоо байдаг АТМ-ээс шилжүүлсэн. Харин 14 сая төгрөгийг нь Бийн Хаан банкны 5554036246 дугаартай данс руу шилжүүлж доллар худалдаж авсан. Уг 24 сая төгрөг нь миний өөрийн мөнгө байгаа юм. Би А-аас 648,000 төгрөгийн урамшуулал авсан...” гэх мэдүүлэг /11-р хх-н 39-40/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Б-ийн өгсөн:

“...Би Стэмфорд трейдинг техноложис компаний талаар сайтаас мэдээлэл авсан. Тэгтэл үйл ажиллагааны талаар мэдээлэл байсан. Уг компаний захирал нь Б гэх хүн байсан ба мэдээлэл харахад их боломжийн харагдсан. Үйл ажиллагаа нь хэрхэн явагддаг талаар судалсан. Тэгтэл уг компаний дансанд мөнгө байршуулан уг компани хөрөнгийн зах зээл дээр байршуулсан мөнгийг эргэлдүүлэн 7 хоног бүрийн хагас сайн өдөр байршуулсан мөнгөний ногдол ашиг орж ирэх мэтээр явагддаг гэж байсан. Тэгэхээр нь үйл ажиллагаа нь таалагдаад 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 7.200.000 төгрөг, дараа 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 14.400.00 төгрөг нийт 21.600.000 төгрөгийг А- гэж хүний дансанд хийсэн. Үүнээс ногдол ашиг гэж 6,600,000 төгрөг авсан. Одоо үлдсэн 15 сая төгрөг авах үлдсэн байгаа...” гэх мэдүүлэг /11-р хх-н 47-48/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.А-ийн өгсөн:

“...Хамгийн анх А-аас Стэмфорд трейдинг техноложис компаний талаарх мэдээлэл авсан. А- нь Стэмфорд трейдинг техноложис  компанид менежерийн ажил хийж байсан. Тэгээд тухайн компаний үйл ажиллагааны талаар санал болгосон. Стэмфорд компани нь хөрөнгийн зах зээл дээр худалдан авалт хийдэг тэгж үйл ажиллагаа явагддаг гэж байсан ба хөрөнгө оруулалт хийснээр таны мөнгө өсөх ба 7 хоног бүрийн хагас сайн өдөр хөрөнгө оруулсан мөнгөний ноогдол ашиг орж ирдэг гэж байсан. Өгсөн мөнгөний тодорхой хувиар ноогдол ашиг орж ирдэг гэж байсан. 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр А-ын Хаан банкны данс руу 5 сая төгрөг шилжүүлсэн. А- миний шилжүүлсэн мөнгийг Стэмфорд трейдинг техноложис компаний данс руу хийсэн. Тэгээд айди хаяг нээсэн байгаа, тийм учраас таныг мөнгөний ноогдол ашиг миний Хаан банкны данс руу орно гэж тухайн үедээ хэлж байсан.

Би ногдол ашиг гэж 1 сая төгрөг авсан, одоо үлдсэн 4 сая төгрөг аваагүй учраас энэ мөнгийг гаргуулан авах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /11-р хх-н 51/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.А-гийн өгсөн:

“...2018 оны 4 дүгээр сарын сүүлээр найз А-аас Стэмфорд трейдинг техноложис компаний талаарх мэдээлэл авсан. А- нь Стэмфорд трейдинг техноложис компанид ямар ажил эрхэлсэн талаар мэдээгүй. Манай найз А- нь Стэмфорд компанийг Валют арилжаанаас мөнгө олдог гэж байсан. Тэгээд хөрөнгө оруулсан мөнгөний 20%-н ашигтай гэж байсан, үйл ажиллагаа нь бол нарийн судлаагүй. Яагаад гэхээр манай найз А- өөрөө ажиллаж байсан учраас итгээд Стэмфорд трейдинг техноложис компанид хөрөнгө оруулалт хийсэн.

2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр А-ын Хаан банкны данс руу 2,400,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үүнээс хойш ногдол ашиг аваагүй...” гэх мэдүүлэг /11-р хх-н 52/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.А-ий өгсөн:

“...2018 оны 1 дүгээр сарын үед төрсөн эгч А-аас Стэмфорд трейдинг техноложис компаний талаарх мэдээлэл авсан. А- нь Стэмфорд трейдинг техноложис компанид менежерийн ажил хийж байсан. Тэгээд энэ ХХК-н талаарх мэдээлэл өгсөн. Стэмфорд трейдинг техноложис компани брокерийн хувьцааны компани байгаа юм. Гадаадын 8 хүнтэй биржийн баг руу хөрөнгө оруулалт хийж мөнгө өсгөдөг. Тэгээд байршуулсан мөнгөний тодорхой нэг хувиар ноогдол ашиг авдаг гэж байсан. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн эгч А-ын хаан банкны данс руу 7.200.000 төгрөг шилжүүлсэн. Эгч А- нь Стэмфорд трейдинг техноложис компаний Монголын талын Б гэх захирлаар дамжуулан цааш мөнгийг шилжүүлсэн гэдэг байсан. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн эгч А-ын хаан банкны данс руу 7.200.000 төгрөгийг дараа нь 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 7.200.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 14.400.000 төгрөгийг шилжүүлсэн. Би нийтдээ ногдол ашиг гэж 7 сая төгрөг авсан. Харин үлдсэн 7,400,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /11-р хх-н 53/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.А-гийн өгсөн:

“...2018 оны 4 дүгээр сарын эхээр манай эгчийн охин Аварзэдийн А-аас Стэмфорд трейдинг техноложис компаний талаарх мэдээлэл авсан. А- нь Стэмфорд трейдинг техноложис компанид хөрөнгө оруулагч гэж өөрөө сургалтанд суусан хөрөнгийн зах зээл худалдан авалт хийдэг. Тэгээд оруулсан хөрөнгө оруулалтаас ашиг авдаг гэж танилцуулсан. Тийм учраас би 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 10.600.000 төгрөгийн А-ын данс руу шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 3.000.000 төгрөг нийт 13.600.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд хөрөнгө оруулалт хийсэн мөнгөнөөс ноогдол ашиг нэрээр 1.200.000 төгрөгөө буцаан авсан. 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 10.600.000 төгрөг, 4 дүгээр сарын 30-ны өдөр 3 сая төгрөг, нийт 13.600.000 төгрөгийг А-ын хаан банкны данс руу шилжүүлсэн. 12,400,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /11-р хх-н 54/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Х-гийн өгсөн:

“...Тэгээд би Ариунчимэгээс Н.Б, Н.С нарын утасны дугаарыг аваад Н-н Бтэй 99768807, Н-н Стэй 95650066 дугаараар холбогдоод “STAMFORD TRADING TECHNOLOGIES” ХХК-ийн талаар байнга мэдээлэл авдаг байсан. Асуух болгонд С, Б нар “ямар ч байсан 4 жилдээ манай компани баталгаатай, дампуурна гэсэн ойлголт байхгүй, ямар нэгэн сүлжээ биш, ногдол ашгаа 7 хоног бүр авдаг хөрөнгө оруулалтын компани байгаа юм, та хөрөнгө оруулбал танд маш их ашигтай шүү” гэж хэлэхээр нь сонирхоод 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Стэй холбоо барихад урамшуулал зарласан байгаа, яараарай гэхээр нь би Сгийн Хаан банкны 5540354742 дугаарын данс руу 7,440,000 төгрөг Өвөрхангай аймгийн төвд Хаан банкинд өөрийнхөө 5560073814 тоот данснаас шилжүүлсэн. Намайг мөнгөө шилжүүлсний дараа Н.С Стэмфорд компанийн сайтад миний  [email protected] гэсэн мэйл хаягаа Сд өгөөд Н.Сгээс #1115443 дугаартай ID данс нээлгүүлсэн. Миний ID дансны дугаар кодыг С мэссежээр явуулсан. ...Би Стэмфорд компанид хөрөнгө оруулалт хийснээс хойш 145 ам доллартай тэнцэх Монгол төгрөгийн урамшуулал Н.Бэс 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр дансаар авсан. Би одоо үлдэгдэл 7,093,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /11-р хх-н 223-224/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.М-ын өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын үеэр Рокмон Бюлдингийн 203 тоотод очиж Н-н Стэй уулзсан. Тухайн үед Стэмфорд ХХК нь дэлхийн зах зээл дээр арилжаа хийдэг, алдагдалд орохоор бол үйл ажиллагааг цаанаас нь зогсоочихдог, эрсдэлгүй компани, ямар нэг сүлжээ биш гэж хэлсэн. Хамгийн багадаа 100 ам доллараар элсдэг, гэхдээ 10.000 доллараар элсвэл эрсдэлийг компани даадаг, хөрөнгө оруулалт хийсэн мөнгөө 4 сарын дотор буцааж авдаг, 4 сарын дараагаас цэвэр ашгаа аваад явна гэж хэлсэн. Тэгээд урамшуулал зарласан байгаа гэхээр нь хөрөнгө оруулалт хийхээр шийдээд 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сгийн Хаан банкны данс руу 1,000 ам доллар буюу 2.214.644 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сгийн Хаан банкны банкны дансруу 6.186.000 төгрөг шилжүүлсэн. Би 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ID данс нээлгүүлсэн. Би Сгээс 8,405,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /12-р хх-н 17-19/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.Б-ын өгсөн:

“...2018 оны 02 дугаар сарын эхээр Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах Рокмон Бюлдингийн 203 тоотод очиж Стэмфорд трейдинг техноложис компаний талаар анх мэдээлэл авч байсан. Тухайн үед захирал гэх Б, менежер Б.Н нар надад мэдээлэл өгч байсан ба уг Стэмфорд компанийг хөрөнгө оруулалтын компани, ямар нэгэн сүлжээ биш, тэгээд хамгийн багадаа 100 ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг, хөрөнгө оруулалт хийсэн мөнгөнийхөө ногдол ашгийг 7 хоног бүр авдаг гэж хэлсэн. Мөн уг компанийг ямар нэг эрсдэл байхгүй гэж надад итгүүлсэн. Би Н-н Сгээс гадна Н-н Б-ийн Хаан банкны данс руу мөнгө шилжүүлсэн. Нийтдээ 88,498,362 төгрөг шилжүүлсэн.

Би урамшуулал гэж Н.Сгийн дансаараа цувуулж авсаар байгаад нийт 15,556,895 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 67,420,507 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /12-р хх-н 55-58/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.ОдонТийн өгсөн:

“...Би ... анх 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр очиж менежер гэх Наас мэдээлэл авсан. Тухайн үед Н нь манай Стэмфорд компани нь дэлхийн хөрөнгийн зах зээл дээр Форекс арилжаа хийж ашиг олдог одоогоор урамшуулал зарласан байгаа ямар нэгэн сүлжээ биш гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд хөрөнгө оруулалт хийхээр шийдээд тэр өдөртөө ID дансандаа доллар авах гээд Наас яаж доллар авах уу гэж асуутал Ганболд, Г гэдэг хүмүүсийн данс руу шилжүүлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Нын хэлснээр Баатарын Ганболдын Хаан банкны 5013001492 дугаартай данс руу нөхөр Одхүүгийн Хаан банкны 5007451698 дугаартай данснаас 3.720.216 төгрөг, Гын Хаан банкны 5034602750 дугаартай данс руу 2.181.050 төгрөг тус тус шилжүүлсэн. Харин үлдэгдэл 2.392.200 төгрөгийг Н бэлнээр авч үлдсэн. Ингээд би нийт 8.3 сая төгрөгөөр хохирсон. Би нэг ч төгрөгийн урамшуулал аваагүй.” гэх мэдүүлэг /12-р хх-н 109-111/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.С-ийн өгсөн:

“...Би 2018 оны 02 дугаар сарын сүүлээр өөрийн бага ангийн багш Даваагийн Ж-аас Стэмфорд компаний талаар сонссон юм. Тухайн үедээ Ж- багш ашигтай байгаа гэхээр нь би ч гэсэн элсэхээр шийдээд 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ж- багшийн Хаан банкны 5589004699 дугаартай данс руу 12 сая төгрөг шилжүүлсэн. Би уг 12 сая төгрөгийг ТБД андуудын Хаан банкны салбараас шилжүүлсэн. Би Ж-аас ногдол ашиг гэж 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 624,000 төгрөг, 2018 оны 4  дүгээр сарын 07-ны өдөр 1,551,300 төгрөгийг тус тус шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /12-р хх-н 149-150/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Гын өгсөн:

“...Би 2018 оны 02-р сарын сүүлээр  Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах Рокмон бюдингийн 203 тоотод ир Х гэдэг залуутай уулзаж мэдээлэл авсан тэр үед Х манай “Стэмфорд Трэйдинг Техноложис “ ХХК нь дэлхийн зах зээл дээрх арилжаанаас ашиг олдог сүлжээ биш өөрийнхөө хөрөнгө оруулалтыг хийсэн мөнгийг байнга хянах боломжтой. Тэгээд би Б-с Х нарын хэлсэн үгэнд итгээд хөрөнгө оруулахаар шийдсэн өдрийг нь санахгүй байна 3-р сарын үед Рокмон бюдингийн оффист очоод Х 600,000 төгрөг өгөөд өөрийн [email protected] хаягаа өгөөд id дансаа Хаар нээлгүүлсэн тухайн үед манай эхнэр Мөнхшүр хажууд байсан харин сарын дараа Хын дансруу 2,400,000 төгрөг шилжүүлсэн гэрээг уншаагүй гэхдээ Х гэрээ байна шүү гээд яриад байсан нарийн тайлбарлаж өгөөгүй.

Би Хад 8,400,000 төгрөгийг өгсөн. Одоо 6.061.600 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /12-р хх-н 196-198, 19-р хх-н 112/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Бын өгсөн:

“...Би...Н.Б гэх хүнтэй анх уулзаж байгууллагынх нь талаар судалж мэдээлэл авсан. 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 12.434.575 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 12.500.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 24.400.000 төгрөг нийтдээ 49.334.575 төгрөгийн хөрөнгө оруулалт Б, Н нарын дансанд хийсэн юм. Би ноогдол ашиг гэж 8.475.000 төгрөг авсан. Харин одоо үлдэгдэл 40.859.575 төгрөг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /13-р хх-н 54-55/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Л.Нийн өгсөн:

“...2017 оны 12-р сарын 15-ны үеэр хөрөнгө оруулалт хийхээр шийдээд  С эгчээр Стэмфорд компаний  ID дансанд хаяг нээлгүүлээд 100 ам долларын хөрөнгө оруулалт хийсэн ба уг 100 ам доллараа С эгчид Рокмон Бюлдингийн 203 тоотод бэлнээр өгсөн. 2018 оны 02-р сарын 09-ний өдөр Гранд Хилл зочид буудалд болсон сургалтанд суусан. Дараа нь 02-р сарын 21-ний үеэр нэмж хөрөнгө оруулалт хийсэн ба Норовбанзад Хаан банкны 5225186222 дугаартай дансруу өөрийнхөө Хаан банкны 5003394121 дугаартай данснаас 57,600 төгрөг, Мөнхбаясгалангийн Хаан банкны 5029855197 дугаартай дансруу 456,000 төгрөг шилжүүлсэн. Мөн тэр өдөртөө С эгчид 347,000 төгрөг 10-р хороололд байдаг гэрт нь бэлнээр аваачиж өгсөн.  Мөн 2018 оны 3-р сарын 08-ны өдөр Сгийн нөхөр Б.Дэлгэрцогтын Хаан банкны 5029352035 дугаартай дансруу С эгчийн  хэлснээр 480,700 төгрөг, 3-р сарын 09-ний өдөр Норовбанзадын Хаан банкны 5225186222 дугаартай дансруу 27,000 төгрөг, 3-р сарын 10-ны өдөр Ч гэдэг хүний Хаан банкны 5750007528 дугаартай дансруу 351,600 төгрөг, Лхагвадолгорын 5271065348 дугаартай дансруу 120,700 төгрөг, 5721132624 дугаартай дансруу 241,400 төгрөг, 5003759093 дугаартай дансруу 392,800 төгрөг, 5360231204 дугаартай дансруу 482,800 төгрөг, 5020080464 дугаартай дансруу 241,400 төгрөг, 5603017946 дугаартай дансруу 241,400 төгрөг, 50820347812 дугаартай дансруу 263,450 төгрөг, 03-р сарын 11-ний өдөр 5103022579 дугаартай дансруу 241,400 төгрөг, 5602012360 дугаартай дансруу 2,979,640 төгрөг, 5602004664 дугаартай дансруу 254,730 төгрөгийг тус тус С эгчийн хэлснээр дээрх хүмүүсийн дансруу шилжүүлсэн. Дээрх хүмүүс рүү мөнгө шилжүүлж ID дансандаа доллар худалдаж авсан юм. Дараа нь мөн С эгчээр дамжуулж А-ийн утасны дугаарыг аваад түүний Хаан банкны 5031627927 дугаартай дансруу 3,646,800 төгрөг шилжүүлсэн. Мөн 3-р сарын 19-ний өдөр Кёкюүшү цамхагийн Худалдаа хөгжлийн банкны салбараас гадаадруу 1382 евро шилжүүлсэн. 3-р сарын 21-ний өдөр  мөн уг Худалдаа хөгжлийн банкны салбар дээрээс мөн адил данс руу 1600 евро тус тус шилжүүлсэн. Уг гадаад дансыг Мөнхбаясгалан зааж өгсөн. Ингээд би нийт 21 сая орчим төгрөгөөр хохирсон. Би ногдол ашгаа доороо элсүүлсэн хүмүүсээс гаргаж авдаг байсан...” гэх мэдүүлэг /13-р хх-н 85-86/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.О-ын өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын сүүлээр /өдрийг нь сайн санахгүй байна/ С  гэдэг эмэгтэйд 200 доллар бэлнээр өгөөд Стэмфорд компаний сайтан дээр өөрийнхөө [email protected] гэсэн имэйл хаягаар ID нээлгүүлж  бүртгүүлсэн. С өөрийнхөө ID-аас надруу 200 доллар интернетээр шилжүүлсэн. Тэгээд би өөрөө 200 доллараар элссэнээс хойш хадам ээж Жандалын ЭнхЖ- Дархан-Уул аймгийн Дархан сум 11-р баг, 12-р байрны 45 тоотод байдаг/-г 2000 америк доллараар, хадам эгч Жандалын М- Орхон аймгийн Баянөндөр суманд байдаг/-г  1000 ам доллараар, хадам дүү Б-ын Энхбат Дархан-Уул аймгийн Дархан суманд байдаг/-г 2000 ам доллараар, найз Батнэрэнгийн Одонцэцэг Улаанбаатар хотод байдаг/-г 2000 ам доллараар тус тус элсүүлсэн. Миний элсүүлсэн эдгээр хүмүүсээс Одонцэцэг Стэй Рокмон Бюлдинг дээр уулзаад мөнгөө бэлнээр өгсөн гэсэн. Бусад хүмүүс нь бүгдээрээ Сгийн Хаан банкны болон Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /13-р хх-н 86-87/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Оийн өгсөн:

“...2018 оны 4-р сарын 10-ны үеэр байхаа сар өдрийг нь сайн санахгүй байна Рокмон Бюлдингийн 203 тоотод очиж Н.Бтэй уулзахад надад нэг гадаад хүний данс өгөөд хөрөнгө оруулалт хийх доллараа тушаачихаад ир гээд явсан. Тэгээд би тэр өдөртөө хүүхдийн 100-д байдаг Улаанбаатар хотын банкинд очиж Н.Б-ий өгсөн дансруу 10,000 ам доллар шилжүүлсэн. Дараа нь өөрийн нөхөр Ж.Баттулгын нэр дээо ID данс нээж 10.000 ам долларыг мөн адил дансанд тушаасан. Ингээд би 20.000 ам доллараар хохирсон...” гэх мэдүүлэг /14-р хх-н 58-60/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Гийн өгсөн:

“...Би анх ...Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байрлах Рокмон Бюлдингийн 203 тоотод очтол баахан хүмүүс бужигнаад мөнгө төгрөг яриад байсан. Тэгээд О- эгч намайг өнөөдөртөө 18:00 цагаас сургалтанд суу гэхээр нь би тэнд ажиллаж байсан А- гээд хүний сургалтанд суусан. А- гэдэг хүн нь тэр оффистоо сургалт явуулсан бөгөөд Стэмфорд компани нь дэлхийн зах зээл дээр арилжаа хийж ашиг олдог, би анх 100 ам доллараар ороод мөнгөө өсгөсөн. Та нар 1000 ам долларын хөрөнгө оруулалт хийвэл 2000 ам долларын ашиг шууд орж ирнэ гэж хэлсэн. Тэгээд би А-, О- нарын хэлсэн үгэнд итгээд хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн ба хэдэн өдрийн дараа 3-р сарын 22-ны өдөр Максмолын нэг давхрын Голомт банкин дээр очиж О- эгчийн спонсор Х- гэдэг хүний зааж өгснөөр гадаад улсын Хермес банк руу 24,000,000 төгрөгөө 8016 евро болгоод LC42HEMM000000000011002000293416 дугаартай данс руу шилжүүлсэн. Надад Х- ID данс нээж өгсөн...” гэх мэдүүлэг /14-р хх-н 97-99/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Т-ын өгсөн:

“...2018 оны 02-р сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах Рокмон Бюлдингийн 203 тоотод очиж захирал Н.Бтэй уулзсан. Тухайн үед Н.Б нь хөрөнгө оруулахад алдахгүй ээ, олон улсын компани байгаа юм, 7 хоног бүр хөрөнгө оруулалт хийсэн мөнгөнийхөө 24-27 хувийг ноогдол ашиг болгож авдаг гэж хэлсэн. Мөн Б би өөрөө хөрөнгө оруулалт хийчихсэн ашгаа хүртээд явж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр би итгээд тухайн өдөртөө Н.Бд 10,250 ам.доллар бэлнээр өгсөн бөгөөд миний Стэмфорд компаний сайт дахь ID дансыг манай найз Э- нээж өгсөн. Намайг Н.Бд 10,250 ам доллар бэлнээр өгөхийг манай найз Э- харсан. Би Н.Бд нэг л удаа 10,250 ам.доллар  өгсөн. Төгрөгөөр 25,000,000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /14-р хх-н 133-135/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Р.М-ын өгсөн:

“...2017 оны 12-р сарын 06-ны өдөр Рокмон Бюлдингийн оффист ганцаараа очиж Нүрзэдийн Х-гээр ID данс нээлгүүлээд 1,000 ам,долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд би тэр өдөртөө Х-д  1,000 ам,доллартай тэнцэх 2.420.000 төгрөг бэлнээр гарт нь өгсөн. Тэгээд 1058393 дугаартай ID  дансыг Стэмфорд компаний сайтад нээлгүүлсэн бөгөөд  уг сайтад  1000 орсон байсан. Дараа нь 2017 оны 12-р сарын 12-ны үеэр Н.Х-гийн  Хаан банкны дансруу 1.550.000 төгрөгийг шилжүүлсэн. Би Х-гийн дансны дугаарыг санахгүй байна. Дараа нь яг хэдэн гэдгийг санахгүй байна 2018 оны 3-р сарын 20-ны үер Рокмон Бюлдингийн оффист менежер Нд 680 ам,доллартай тэнцэх 1.632.000 төгрөг бэлнээр өгсөн. Ингээд би 5.580.000 төгрөг өгсөн. Би ногдол ашиг гэж цувуулж авсаар байгаад 2 сая гаруй төгрөгийн ашиг авсан...” гэх мэдүүлэг /14-р хх-н 165-166/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Ө-гийн өгсөн:

“..2018 оны 02 дугаар сарын сүүлээр Рокмон Бюлдингийн 203 тоотод очиж Стэмфорд компаний талаар мэдээлэл авч ID данс нээлгүүлсэн. 2018 оны 3-р сарын 06-ны өдөр Рокмон Бюлдингийн оффист очоод 1,015 америк долларыг Бт бэлнээр өгсөн. Тэгтэл манай спонсор О би 10.000 ам доллараар элсвэл хамаагүй ашигтай даа гэж хэлэхээр нь аав Н.Даваахүүгийн нэр дээр ID данс нээгээд 10.000 ам,доллар хийсэн. Ингээд нийт 11.015 ам доллар хийсэн...” гэх мэдүүлэг /14-р хх-н 219-221/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Ж өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын сүүлээр нутгийн танил эмэгтэй Лхагваажий гэдэг хүнтэй уулзахад Стэмфорд гээд компани 7 хоног бүр мөнгө өсгөж өгдөг газар байна. Үүнд бүртгүүлэхийн тулд О гэдэг хүнтэй очиж уулж гэж хэлсэн. Би О гэдэг хүн дээр очиход Стэмфордын сургалтанд суулгаад маргаашийн дотор 10.000 доллар хийвэл 2000 доллар нэмэгдэн орж ашиг тооцож өгнө гэж хэлсэн. Маргааш нь буюу 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр би хүүхдүүдийнхээ хадгаламжийн мөнгийг авч байгаад 18 цагийн үед Рокмон Бюлдингийн 203 тоотод очсон. Рокмон Бюлдинг дээр очиход О өөртэй нь хамт байсан А, өөрийн хүү Тэмүүлэн нарыг надтай хамт явуулж баруун 4 замын Хаан банкинд С гэдэг хүний дансанд 24.744.000 төгрөг буюу 10.000 ам доллар тушаалгасан. Би 24,744,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /15-р хх-н 124-127/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Н-н өгсөн:

“...2018 оны 3-р сарын 09-ний өдөр С эгч намайг А гээд охинтой холбож өгсөн. Ч.Атэй 99702589 дугаараар холбогддог байсан ба А рүү өөрийнхөө иргэний үнэмлэхний хуулбарыг фэйсбүүкээр явуулж ID данс нээлгүүлсэн. Тэгээд тэр өдөртөө буюу 03-р сарын 09-ний өдөр Аийн Хаан банкны 5068004433 дугаартай дансруу өөрийнхөө Хаан банкны 5135313232 дугаартай данснаас 1,490,000 төгрөг шилжүүлж хөрөнгө оруулалт хийсэн. Дараа нь 3-р сарын 17-ны өдөр би өөрийн төрсөн дүү Б.ТүвшинЖ-ын нэр дээр ID данс нээлгүүлж 2,430,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ба уг мөнгөө Аийн 5066004433 дугаартай дансруу шилжүүлсэн. 3-р сарын 24-ний өдөр өөрийн нөхөр Батчулууны нэр дээр ID данс нээлгүүлээд Д.Ө-гийн Хаан банкны 5084018334 дугаартай дансруу эхлээд 3,000,000 төгрөг, дараа нь тэр өдөртөө 1,633,944 төгрөг, 3-р сарын 31-ний өдөр 480,000 төгрөг тус тус шилжүүлсэн, 3-р сарын 25-ны өдөр Оюумаагийн Хаан банкны 5031313013 дугаартай дансруу эхлээд 600,000 төгрөгөөр, дараа нь 3-р сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 1,692,000 төгрөг, 3-р сарын 24-ний өдөр Хаан банкны 5135283046 дугаартай данс руу 660,960 төгрөг 5152087432 дугаартай данс руу 264,384 төгрөг, 5022366907 дугаартай данс руу 451,384 төгрөг, 5152087432 дугаартай данс руу 264,384 төгрөг, 5068064584 данс руу 31,728 төгрөг, 5152090813 дугаартай данс руу 351,408 төгрөг, 5171040477 дугаартай дансанд 129,163 төгрөг тус тус шилжүүлсэн. Мөн 3-р сарын 27-ний өдөр Аийн дансруу 148.000 төгрөгийг шимтгэл гэж шилжүүлсэн. Би дандаа өөрийнхөө Хаан банкны данснаас шилжүүлсэн. Би нөхөр дүүгийнхээ нэр дээр данс нээсэн боловч мөнгө нь минийх байгаа юм. Ингээд би 16.109.320 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /16-р хх-н 70-71, 19-р хх-н 116/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Солонгын өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 200 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Содбаяр ах миний ID дансруу 200 ам долларыг хийлгүүлсэн гэж хэлсэн. Дараа нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Х- надад Н-н Б-ий Хаан банкны дансыг өгөхөөр нь 480.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би 2018 оны 03 дугаар сарын сүүлээр урамшуулал зарласан гэдгийг сонсоод Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах Рокмон Бюлдингийн 203 тоотод очиж Х-, Содбаяр нартай уулзсан. Тухайн үед Стэмфорд компаний талаар илүү их мэдээлэл авсан. Х- надад тайлбарлахдаа манай компани үйл ажиллагаагаа явуулаад нэг жил болох гэж байна, ямар нэгэн сүлжээ биш, дэлхийн зах зээл дээр арилжаа хийж ашиг олдог гэж хэлсэн. Тэгэхээр нь дахиад хөрөнгө оруулахаар шийдээд А-ийн дансруу 4.387.100 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн. Ингээд нийт 5.347.100 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд залилуулсан. Би Стэмфорд компанид хөрөнгө оруулалт хийснээсээ хойш урамшуулал огт аваагүй...” гэх мэдүүлэг /16-р хх-н 133-135/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.Г-н өгсөн:

“...2018 оны 02-р сард Ц-тай утсаар ярьж байгаад Стэмфорд Трэйдинг техноложис компанид хөрөнгө оруулахаар шийдсэн. 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 2.400.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр урамшуулал зарласан гээд байхаар нь мөн Ц-ийн дансруу 2.400.000 төгрөг шилжүүлсэн. Надад Стэмфорд компаний сайтад ID данс нээж өгсөн. Ямарч байсан миний ID дансанд 2000 ам доллар орсон байсан. Дараа өөрийнхөө хүү Тулгын нэр дээр ID данс нээлгүүлээд 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 4.800.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 4.872.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Нийтдээ 14.472.000 төгрөгөөр хохирсон. ” гэх мэдүүлэг /16хх-ийн 230-231/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Ө-гийн өгсөн:

“...Би 2017 оны 9-р сарын 16-ны өдөр Л.Энхтуул гэдэг эмэгтэйгээс Стэмфорд компаний талаар сонссон. Тэр өдөртөө Рокмон Бюлдингийн баруун талд байрлах Даян төвийн 4 дүгээр давхарт очиж Н-н Бтэй уулзсан. Н.Б надад Стэмфорд Трэйдинг Техноложис компаний талаар мэдээлэл өгсөн ба хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө оруулсан мөнгөө дэлхийн зах зээл дээр эргэлдүүлж ашиг олдог компани гэж хэлсэн. Тэгээд Б-ий хэлснээр үнэхээр ашигтай юм шиг санагдаад би тэр өдөртөө 100 ам доллараар хөрөнгө оруулалт хийж Энхтуулын доор элсэж орсон. Би 100 ам доллараа Бд бэлнээр өгсөн. 2017 оны 9-р сарын 18-ны өдөр хүү О.Анхбаярын нэр дээр 100 ам доллар, хүү О.Сүхбатын нэр дээр 100 ам доллар, төрсөн дүү Т.Баттулгын нэр дээр 100 ам доллар тус тус хийж мөнгөө Бд бэлнээр өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр О.Сүхбатын нэр дээр 2000 ам доллар, Х.Баттулгын нэр дээр 2000 ам доллар, дүү Баясгалангийн нэр дээр 100 ам доллар тус тус хийж мөнгөө бэлнээр Бд өгсөн. 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Анхбаярын нэр дээр 1000 ам доллар, Б.Мөнхтуяагийн нэр дээр 250 ам доллар, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр найз Д.Э-ийн нэр дээр 200 ам доллар тус тус хийж мөнгөө Бд бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /17-р хх-н 51-53/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч П.Б-Тийн өгсөн:

“...Би анх 2018 оны цагаан сараас хойш Стэмфорд компанийн талаар сонссон юм. Тэгээд хүмүүс элсээд орчихсон мөнгө, ашгаа аваад байна гэж сонсоод итгэл төрөөд элсэхээр шийдсэн. Тухайн үед манай хуурай эгч Г- надад Стэмфордын талаар мэдээлэл өгсөн байсан бөгөөд би Г- эгчид та миний ID дансыг нээгээд өгчих би мөнгөө таньруу шилжүүлье гэж хэлсэн. Учир нь Г- эгч тухайн үед элсчихсэн байсан болохоор нь найдвартай байх гэж бодоод элссэн юм. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр урамшуулал нь дуусах гээд байна гэсэн сураг сонсоод би өөрөө малчны зээл аваад М.Г- эгчийн Хаан банкны 5054003310 дугаартай данс руу 2.436.000 төгрөг шилжүүлсэн. ...Би ногдол ашиг гэж нэг ч төгрөг аваагүй.” гэх мэдүүлэг /17-р хх-н 86-88/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.П-гийн өгсөн:

“...Би 2018 оны 01-р сарын 27-ны өдөр Стемфорд компанид 24,220,000 төгрөг төлж элссэн...”, “...мөн компанид 1-р сарын 29-нд 50,000 ам долларыг Н гэх хүнд өгч ID хаягаа нээлгэж авсан...”, “...нийт урамшуулал хэлбэрээр 25,520 ам доллар эргүүлэн авсан...”, “...мөн 50,000 ам долларыг шилжүүлэх үед шимтгэл 1,816,500 төгрөг гээд Б-ий дансруу шилжүүлсэн..”, “...одоо 21,480 ам доллар мөн 1,816,500 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /17-р хх-н 124-126/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т.Ч-ын өгсөн:

“...2018 оны 02 дугаар сарын үеэр А- эгч манай гэрт ирэхдээ Стэмфорд гэх хөрөнгө оруулалтын компанийн талаар ярьсан. А- эгч энэ компанид 2000 долларын хөрөнгө оруулалт хийвэл 400 доллар бэлэглээд 2400 доллар болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би сонирхоод хөрөнгө оруулалт хийхээр шийдээд нэг ёсондоо А- эгчид итгээд Стэмфорд компанийн сайтан дээр и-мэйл хаягаараа бүртгүүлж элссэн. Тэгээд хөрөнгө оруулалт хийх эхний 1.800.000 төгрөгөө 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах гэртээ А- эгчид бэлнээр өгсөн. Тухайн үед А- эгч бид хоёр хоёулахнаа л байсан. Маргааш нь би А-ийн Хаан банкны 5028595579 дугаартай данс руу 1.000.000 төгрөгөөр 3 удаа нийт гурван сая төгрөг өөрийнхөө Капитал банкны 2023008385 дугаартай данснаас шилжүүлсэн. Харин дараа нь 03 дугаар сарын 17-ны өдөр А- эгч А гэдэг хүнтэй намайг холбоо бариулсан ба тэр хүн нь Стэмфорд компанийн хөрөнгө оруулагч гэсэн. Тэгээд би Агийн данс руу эхлээд 26.000 төгрөг, 2 дахь нь 925.000 төгрөг, 3 дахь нь 75.000 төгрөг, нийт 1.026.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд би А-, А нарт 9.226.000 төгрөг өгсөн. Үүнээс би урамшуулал гэж 1.971.000 орчим төгрөг буцааж авсан. Одоо үлдэгдэл 7.255.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг  /17-р хх-н 192-193/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Н-ийн өгсөн:

“...Би 2018 оны 4 дүгээр сарын эхээр зурагт үзэж байгаад Стэмфорд гэх хөрөнгө оруулалтын компаний талаар сонссон. Тэгээд би өдрийг нь санахгүй байна тухайн үедээ Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах Рокмон Бюлдингийн 203 тоотод очиж Г гэдэг хүнтэй уулзсан. Тэр үед Г надад Стэмфорд компаний талаар ярьсан ба энэ сүлжээ биш ээ, дэлхийн хөрөнгийн бирж дээрээс ашиг олдог компани байгаа юм гэж хэлсэн. Тэгээд хамгийн багадаа 100 америк доллар хийх ёстой. Гэхдээ их доллар хийвэл бүр их ашигтай байдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах Рокмон Бюлдингийн 203 тоотод очиж байсан ЭнхЖ-, Г нарт 2000 доллар өгсөн. Харин 23 долларыг банкинд данс нээж өгнө гэж авсан. Гэхдээ би Стэмфордод хөрөнгө оруулалт хийснээс хойш нэг ч доллар буцааж аваагүй ээ. Би Г, ЭнхЖ- нараас 2023 доллараа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /17-р хх-н 31-33/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Шын өгсөн:

“...Би 2018  оны 03-р сарын сүүлээр манай холын хамаатны ах Б-г “Stamford Trading Technologies” гэх компанид гишүүнчлэлээр орсон талаар сонссон. Тэгээд би гайхаад олдог ашиг нь нилээн өндөр болохоор нь өөрийн биеэр очиж асууж тодруулах гээд 2018 оны 3-р сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах Рокмон Бюлдингийн 203 тоотод очсон юм. Намайг очиход сургалт нь эхэлсэн байсан. Би тэр өдөр сургалтанд нь хамрагдсан юм. Сургалтыг нь нэг эмэгтэй /Н/ ганцаараа явуулж байсан. Тэр сургалтан дээр Н “Stamford trading Technologies” компаниа Форекс платформ дээр дэлхийн аль ч өнцгөөс арилжаа хийж ашиг олдог талаар ярьсан. Тэгээд үйл ажиллагааныхаа талаар үүнээс өөр зүйл яриагүй ба дандаа ашгийнхаа талаар ярьж байсан. Жишээ нь ямар хэмжээгээр хөрөнгө оруулалт хийхээсээ шалтгаалахгүйгээр хамгийн гол нь мөнгөө удаан удаан байршуулах хугацаанаасаа хамаараад ашгаа хүртэх талаар ярьсан. Бас багийн бүтцээ яриад аль болох олон хүн элсүүлвэл урамшуулал их авна гэсэн ойлголт өгсөн. Тэгэхээр нь би эрсдлийг нь яаж хариуцах юм гэж асуутал эрсдлийг бол орж байгаа хүмүүс өөрсдөө дааж чадах хэмжээгээрээ хариуцна, Бид нар эрсдэл хариуцахгүй ээ гэж хэлж байсан. Тэгээд би тэр сургалтанд нь сууж байхдаа интернетээс энэ компаний талаарх мэдээллийг хартал олон улсын зарим нэг сайтуудад /сайтыг нь одоо санахгүй байна/ англи хэл дээр хууль бус гэж сэрэмжлүүлсэн мэдээ тавьсан байсан. Би өөрөө Форекс платформ дээрх арилжааны талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй учраас зарим нэг асуултыг асуухад ойлгомжтой хариулт өгөхгүй байсан. Форекс платформ дээр валют, алт, зэс, түүхий нефть гэх мэт тавааруудаар арилжаа хийгддэг. Эдгээр тавааруудаас бүгдээрэнгээр нь арилжаа хийдэг компани бараг байхгүй. Тэр Н гэх эмэгтэй “Stamford Trading Technologies” компанийг эхлээд вальютын таваараар арилжаа хийдэг гэж тайлбарласан мөртлөө дараа нь дахиад асуутал бүх төрлийн таваараар арилжаа хийдэг гэж хариулсан. Энэ нь надад их сэжигтэй санагдсан. Тийм болохоор би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 12-13/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Х-гийн өгсөн:

“...Би 2017 оны 8 дугаар сарын сүүлээр фейсбүүк ухаад сууж байтал “Stamford Trading Technologies” гэсэн хуудас байсан. Тэгээд би тэр хуудасруу ороод сонирхоод үзтэл надад ашигтай юм шиг санагдсан. Тэгээд надад мөнгө олдохгүй байж байгаад Америкт байдаг найз Дүүрийгээс 300 америк доллар зээлээд 2017 оны  11-р сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон бюлдингийн байранд байрлах оффист нь очиж өөрийнхөө имэйл хаягаар бүртгүүлээд 100 америк долларын хөрөнгө оруулалт хийсэн юм. Би А- гэдэг хүний бүтцэд элсэж орсон ба 100 доллараа А-т бэлнээр өгөөд өөрийнхөө “Stamford Trading Technologies” компаны сайт дээр нээсэн ID хаяган дээрээ А-аас дотоод сүлжээгээр 100 доллараа шилжүүлж авсан. Тэгээд би элсэж орсноосоо хойш өөрийнхөө доор хүн элсүүлвэл урамшуулал их олгогддог учраас доороо хүн элсүүлж эхэлсэн. Одоо миний бүтцийн нэгдүгээр эгнээнд 78 хүн бүртгүүлсэн боловч ердөө 20 хүн л хөрөнгө оруулалт хийсэн. Би өөрийнхөө бүтцэд орсон хүмүүсээс бэлнээр мөнгийг нь аваад “Stamford Trading Technologies” компаний ID хаяганд нь мөнгийг нь өөрөөсөө шилжүүлж өгдөг. Одоо би хөрөнгө оруулалт хийснээсээ хойш ямар ч алдагдалгүй ашигтай ажиллаж байгаа. Би “Stamford Trading Technologies” компанид нийт 1000 долларын хөрөнгө оруулалт хийсэн. Харин нийт 110 доллар авсан байгаа. Би 1000 доллар болгоод удаагүй байгаа болохоор ашиг бага хүртсэн байгаа. “Stamford Trading Technologies” компанид анх хөрөнгө оруулалт хийхдээ хамгийн багадаа 100 доллар хийдэг. Тэгээд 100 доллараас дээшээ хязгааргүй хөрөнгө оруулалт хийж болдог...” гэх мэдүүлэг /1-р хх-н 21/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.К-ийн өгсөн:

“...2017 оны 3 дугаар сарын үеэр намайг Казакстан улсад байхад интернетээр хөрөнгө оруулалтын ажил хийдэг Чумакова Елена гэдэг танил маань надад “Stamford Trading Technologies” компаны талаар ярьсан. Тэгэхээр нь би “Stamford Trading Technologies” компанийг судалж үзээд Swift аргаар банкных нь дансруу гүйлгээ хийж үзсэн. Тэгсэн чинь энэ компаны данс нь ямар ч асуудалгүй байсан. Мөн би Ирланд улсад бүртгэлтэй байдаг компаниудын нэрсийг харж болдог сайтаас интернетээр харсан юм. Тэгэхэд ямар ч байсан “Stamford Trading Technologies” компани нь Ирланд улсад албан ёсны бүртгэлтэй харагдаж байсан. Тэгэхээр нь би итгээд хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн. Тэгээд би 2017 оны 03-р сарын сүүлээр Казакстан улсад гэртээ байж байхдаа “Stamford-market.com” гэсэн сайтруу орж нэвтрэх хэсэг дээр нь дарж бүртгүүлсэн. Энэ сайтад бүртгүүлэхэд өөрийнхөө талаарх мэдээллийг оруулаад өөрийнхөө [email protected] гэсэн имэйл хаягаар бүртгүүлээд нууц үгээ өөрөө зохиож баталгаажуулсан юм. Тухайн үедээ анх би 200 америк долларын хөрөнгө оруулалт хийсэн юм. Мөн би таньдаг хүмүүсрүүгээ “Stamford Trading Technologies” компаний линкийг тараасан юм. Би хүмүүст энэ компаний линкыг тараахдаа компанийх нь нүүр хуудсан дээр байдаг мэдээллийг нь хуулаад линктэй нь хамт явуулдаг байсан. Би Сс, Киргизистан, Украйн, Израйль, Орос, Казакстан улсуудад байдаг найзууд руугаа хүртэл энэ линкийг явуулсан. Харин Монгол улсад байдаг өөрийн танил Брүү өөрийнхөө Kuat boldkhaan гэсэн фэйсбүүкээр линкийг нь явуулсан. Би Монгол улсад Бэс өөр хүнрүү энэ компаний линкийг явуулсан боловч тэр хүмүүс “Stamford Trading Technologies” компанид бүртгүүлж хөрөнгө оруулалт хийгээгүй ээ. Б намайг линк явуулснаас хойш нэх их удаагүй 2-3 долоо хоногийн дараа бүртгүүлсэн байсан.  Монгол улсаас Бэс өөр хүн бүртгүүлээгүй байсан. Хэрэв миний бүтцэд өөр хүн бүртгүүлсэн бол надад харагдах ёстой байсан. “Stamford Trading Technologies” компани 2017 оны 04 дүгээр сард намайг Казакстан улсад байхад гар утас болон миний имэйл хаягаар холбогдоод Монгол улсруу явж компанийхаа үйл ажиллагааг сурталчилмаар байна, чи хамт яваад өгөөч гэж надад хүсэлт тавьсан. Тэгхээр нь би зөвшөөрөөд 2017 оны 04 дүгээр сарын дундуур өөрийгөө “Stamford Trading Technologies” компаний эрсдлийн менежер гэж танилцуулсан Роман Шмилков /эрэгтэй/, өөрийн танил Чумакова Елена /эмэгтэй/ нартай хамт Монгол улсад ирсэн. Роман Шмилков Тэнгисийн баруун талд байдаг М-Плаза дотор 2 хоног өдөрт 2 цагийн сургалт явуулсан. Тэр сургалтанд нийт 30-40 хүн хамрагдсан. Б хүртэл суусан. Тэр сургалтан дээр Роман Шмилков голчилж ярьсан ба ерөнхийдөө компаний талаар мөн Форекс арилжааны талаар мэдээлэл өгсөн. Мөн компаний сайтад хэрхэн бүртгүүлэх талаар заасан. Тэгээд Чумакова Елена, Роман Шмилков бид дөрөв сургалтаа дуусгаад Монголоос буцсан. “Stamford Trading Technologies” компани нь яг албан ёсны оффис байхгүй ээ. Учир нь бүх юм онлайнаар хийгддэг учраас оффисын шаардлага байхгүй ээ. Гэхдээ интернетээс харахад Ирланд улсад албан ёсны бүртгэлтэй байгаа юм...” гэх мэдүүлэг /1хх-113-114/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Агийн өгсөн:

“...2018 оны 4-р сарын эхээр Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах Рокмон Бьюлдингийн 203 тоот өрөөнд Стэмфорд компаний оффист Ч-стой хамт очоод оффис дээр Ч-соос 2,000 ам.доллар бэлнээр авсан. Би уг мөнгийг менежер Б.Нтд бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хх-н 8/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Ц-ийн өгсөн:

“...Х- намайг ногдол ашгаа 7 хоног бүр авдаг байсан болохоор хөрөнгө оруулалт хийхээр шийдээд анх 100 ам.долларын хөрөнгө оруулалт хийж байсан. Дараа нь Х- 300 ам.доллар хийнэ гэхээр нь өөрийнхөө ID данснаас Х-гийн ID  данс ру ууг 300 ам.долларыг шилжүүлсэн. Дараагийн 700 ам.доллараа Х- менежер Нд бэлнээр өгч хөрөнгө оруулсан...” гэх мэдүүлэг /4-р хх-н 113/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Ж-сайханы өгсөн:

“...Б- дараа нь дахиж ирээд “би Орхон аймагт уг компанийн салбарыг нээж байна, одоо их ашигтай болсон, 10,000,000 төгрөгөөс дээш мөнгө хийвэл манай компани эрсдэлийг нь шууд даана” гэхээр нь итгээд өөрийн төрсөн охин Бийг гэртээ хүүхдээ харахын хажуугаар уг компанид элсээд мөнгөө авч байг гэж бодоод охиндоо 6000 доллар буюу 14,400,000 төгрөгийг өгөөд элсүүлж оруулсан...” гэх мэдүүлэг /7-р хх-н 114/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Б-гийн өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хугацаанд хөрөнгө оруулсан мөнгө джжр 20 хувь нэмж өгч байхаар нь танидаш хүмүүсдээ мөнгөө өсгөж авах боломжийн талаар хэлсэн. Тэгэхэд манай танил Ж-сайхан охин  Бийн хамт С, Т нарын сургалтанд дахин сууж 6.000 долларын хөрөнгө оруулалт хийсэн байсан. Тухайн мөнгөнүүд нь надаар дамжаагүй. Улаанбаатар хот руу Тийн дансанд орж байсан...” гэх мэдүүлэг /7-р хх-н 115/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Аийн өгсөн:

“...Би 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд "Stamford Trading Technologies" нэртэй комданий Рокмон Бюлдингийн 203 тоот оффист Д.Б ахын ажилд тусладаг байсан. Д.Б ах бид 2 тухайн Рокмоны оффис дээр ирэн очин байдаг байсан. Тэр үедээ Б ах ихэнхдээ хүмүүст Стэмфорд компаний талаар мэдээлэл өгдөг байсан. Тэгээд би тухайн үедээ мобайл банктай байсан болохоор миний Хаан банкны дансыг ашигладаг байсан. Би дундаас нь нэг ч төгрөг аваагүй...” гэх мэдүүлэг /9-р хх-н 218/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.О-ийн өгсөн:

“...Д.Г бид хоёр Христийн нэг сүмийн цуглаанд хамт явдаг юм. Нэг цуглаанд хамт явдаг гэдгээрээ бид хоёр нэг нэгнийгээ танина. Тэгээд би өөрөө 2018 оны 03 дугаар сарын эхээр Стэмфорд компанид 100 ам долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд долоо хоног бүр ашиг орж ирээд байхаар нь итгээд энэ тухай Гт ярьсан. Би Гт уг Стэнфорд компани нь найдвартай юм байна хөрөнгө оруулалт хийгээд долоо хоног бүр ногдол ашиг авдаг юм гэж тайлбарласан. Тэгээд Г миний хэлснээр хэзээ гэдгийг санахгүй байна 03 дугаар сарын үеэр байхаа Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах Стэмфорд Трэйдинг Техноложис компанийн оффист ирж А-аас зөвлөгөө авсан. Би тухайн үедээ Гийг Х-тай уулзуулсан ба Х- Гт Стэмфорд компанид хийх мөнгөө хэрхэн шилжүүлэхийг нь зааж өгсөн. Маргааш нь Г над руу залгаад мөнгө хийж болохгүй байна гэж хэлэхээр нь Максмоллын нэг давхарт байрлах Голомт банкинд очоод нэг эмэгтэй менежертэй нь уулзаад Стэмфорд компани нь найдвартай бид нарын амьдралд тус нэмэр болж байхад та нар яагаад мөнгийг шилжүүлж өгөхгүй байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Гийн мөнгийг шилжүүлсэн. Би Гээс мөнгө авсан асуудал байхгүй ээ.” гэх мэдүүлэг /14-р хх-н 101/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Г-н өгсөн:

“...П.Б-Т нь манай 10 жилийн ангийн хүүхэд болох М.Энхбатын бэр дүү нь байгаа юм. Б-Т нь Төв аймгийн Ж-антын сангийн аж ахуйд төрсөн, бид хоёр нэг нутгийнх гэсэн үүднээс эгч дүүгийн харилцаа холбоотой байдаг. Би Б-Тт хөрөнгө оруулсан үнийн дүнгээсээ хамаарч долоо хоног болгон ногдол ашиг нь орж ирдэг доороо нэг хүн элсүүлэхээр 0.8 хувийн ашиг орж ирдэг вальютын хэлбэлзлээс шалтгаалж ашиг олдог, ажилгүй хүмүүст санхүүгийн асуудлаа зохицуулахад хэрэгтэй, ашигтай хөрөнгө оруулалт гэж хэлсэн. Би Б-Таас 2.400.000 төгрөг авч Стэмфорд Трейдинг Техноложис компанид хөрөнгө оруулалт хийсэн нь үнэн. Тухайн Стемфорд Трейдинг Техноложис компани нь вальютын ханшийн хэлбэлзлээс ашиг олдог компани гэж М.Ц- гэдэг залуу 2018 оны 02 дугаар сарын үед манай ажил дээр ирж энэхүү компанийн талаар сурталчилгаа хийсэн тухайн үед надад ашигтай санагдаж байхаар нь би элсэж орсон. Тэгээд би Стемфорд Трейдинг Техноложис компанид 5.000.000 төгрөгөөр элсэж ороод хоёр сарын дотор ногдол ашиг болох 1.750.000 төгрөг авсан. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын сүүлээр Б-Т манайд ирээд Стемфорд Трейдинг Техноложис компанийн талаар надтай ярилцаад буцсан. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Гэрэлээ эгчээ би танихгүй хүний доор элсэж орж байхаар таны доор элсэж ормоор байна гэж хэлээд миний Хаан банкны 5054003310 тоот данс руу 2.400.000 төгрөгийг өөрийн Хаан банкны данснаасаа явуулсан. Надад Ц- руу мөнгө шилжүүлсэн баримт дансны хуулга нь байгаа. Тэгээд мөнгө шилжүүлсний дараа Ц-, Б-Тийн бичиг баримтын зургийг надаас авсан. Тэгээд цаашаагаа бүртгүүлсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /17-р хх-н 93-94/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Ц-ийн өгсөн:

“... М.Г- нь 2018 оны 02-р сарын 23-ны өдөр 2,400,000 төгрөг, 3-р сарын 09-ний өдөр 2,400,000 төгрөг, 3-р сарын 28-ны өөр 4,800,000 төгрөг, 4-р сарын 02-ны өдөр 4,872,000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Дээрх шилжүүлсэн мөнгөнүүд нь Стэмфорд Трэйдинг Техноложис компаний хөрөнгө оруулалтын мөнгө байгаа юм. Би Г-гаас орж ирсэн мөнгөнүүдийг Стэмфорд компаний ID дансанд доллараар нь байршуулж өгдөг байсан. Өөртөө нэг ч төгрөг аваагүй. Г- миний өгсөн мэдээллийн дагуу уг компанид хөрөнгө оруулалт хийсэн ба 2018 рроны 02 дугаар сарын 23-ны өдөр 2,400,000 төгрөг буюу 10,000 ам.долараар хөрөнгө оруулалт хийж элсэж орсон.

М.Г- нь миний Хаан банкны 5084231150 дугаартай данс руу 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 2.436.000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Дээрх шилжүүлсэн мөнгө нь Стемфорд Трэйдинг Техноложис нэртэй сүлжээний компанийн хөрөнгө оруулалтын мөнгө байгаа юм...” гэх мэдүүлэг /16-р хх-н 232-233, 17-р хх-н 95-96/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Ц-ын өгсөн:

“...Би анх 2017 оны 8 дугаар сард “ Стэмфорд Трейдинг Техноложист” компанид элссэн...”, “...тэгээд 2018 оны 01 дүгээр сард миний танил Н найз П- гэх хүнд Стэмфорд компаний талаар мэдээлэл өгөөч гэхээр нь мэдээлэл өгсөн...”, “...гээд удалгүй 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр П- эгч элсэхээр боллоо гээд 50,000 ам.долларын хамт Стэмфорд компани дээр ирсэн...”, “... тэгсэн Б захирал завгүй менежэрт үлдээчих гэж утсаар яриад, менежэр нь аваад үлдсэн...” гэх мэдүүлэх /17-р хх-н 141-142/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Гийн өгсөн:

“...Н- өөрөө мэдээлэл авсан одоо элсмээр байна, 2,000 доллараар элсэнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би та ядаж 1,000 доллараар ор, 2,000 доллар арай их юм бишүү гэж зөвлөсөн. Тэгээд Н- эхлээд 1,000 доллараар миний доор элсэж орсон. Миний доор элсэж орсон мөнгийг нь ЭнхЖ-д өгсөн. Харин дараа нь намайг байхгүй байхад Н- ЭнхЖ- дээр дахиж ирээд 1,000 доллар өгсөн байсан...” гэх мэдүүлэг /18-р хх-н 34-35/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.ЭнхЖ-ын өгсөн:

“...Би Н-ээс авсан 2,000 ам доллараа ID дансандаа доллартай хүмүүст өгч Н- эгчийн дансанд байршуулсан...” гэх мэдүүлэг /18-р хх-н 36/,  

 

- Шүүгдэгч Н.Б-ий бэлтгэж хэвлүүлсэн гэх Stamford сүлжээний талаархи гарын авлага /1-р хх-н 24-25/,

- Google.mn сайтын хайлтаар Stamford trading Technologies сүлжээний бизнесийн талаархи монгол хэл дээр гарсан мэдээлэл танилцуулга /1-р хх-н 27-34/,

- Google.mn сайтын хайлтаар Stamford trading Technologies сүлжээний бизнесийн талаархи англи хэл дээр гарсан сэрэмжлүүлэг /1-р хх-н 36-37/,

- Худалдаа хөгжлийн банк болон Голомт банкны гадаад шилжүүлгийн даалгавар: Stamford trading Technologies дансанд мөнгө шилжүүлсэн баримт 3 ширхэг, 2017-09-15-нд 4000 ам доллар, 2017-06-22-нд 5000 ам доллар, 2017-06-16-нд 1000 ам доллар – Худалдаа хөгжлийн банк, Голомт банкаар дамжуулан шилжүүлсэн  /1-р хх-н 130-132/,

- Иргэн Н.Б болон Рокмон ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Рокмон бюлдинг оффисын барилгын 2 дугаар давхарын 203 тоот өрөөг түрээслэсэн “Ажлын байр түрээслэх гэрээ” /1-р хх-н 137-138/,

- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоот: Stamford trading Technologies гэсэн нэртэй хуулийн этгээд улсын бүртгэлийн санд бүртгэгдээгүй /1-р хх-н 149/,

- Б.К- нь Туушин, Бишрэлт зочид буудалд байрлаж байсан талаархи баримт: 2018-04-19-нөөс 2018-04-28-ны өдөр хүртэл Бишрэлт зочид буудалд байрласан байна /1-р хх-н 151, 165/, Б.К- нь Блю Скай Тауэр зочид буудалд байрлаж байгаагүй талаархи баримт /1-р хх-н 168/,

- Төрийн банкинд Б.Хын нэрээр хадгаламжийн хайрцаг 2018-01-30-ны өдрөөс 2018-03-09-ний өдөр хүртэл нээж ашигласан баримт /1-р хх-н 170-176/,

- Шүүгдэгч Н.Б-ий эзэмшлийн арилжааны банкин дахь дансны хуулга /1хх-204-239/,

- Шүүгдэгч Б.Нтаас гаргаж өгсөн хохирогч нараас бэлнээр хурааж авсан мөнгөний баримт /3-р хх-н 121-125/,

- WWW.STAMFORD-MARKET.COM сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-н 15-102/,

- Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /4-р хх-н 115-120/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /19-р хх-н 162, 177, 183, 192, 200, 216, 236, 240/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /7-р хх-н 250, 12-р хх-н 200, 13-р хх-н 109, 192, 19-р хх-н 153, 169, 180, 187, 196, 211/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /12-р хх-н 201, 19-р хх-н 154, 170/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

- Шүүгдэгч Н.Б нь Б.Н, И.С, Н.С, Б.Х, Д.Б, Ш.Т, Д.Д нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон Бюлдинг ХХК-н 203 тоотод Stamford trading Technologies нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж оффис түрээслэн сургалт зохион байгуулах зэрэг идэвхитэй үйлдэл хийж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Д.О-сгээс 12.431.416 төгрөг, П.Б-соос 18.389.280 төгрөг, Л.Н-саас 7.440.000 төгрөг, Ц.Б-сөөс 48.193.569 төгрөг, Ж.Т-саас 2.472.000 төгрөг, Н.М-сээс 4.000.000 төгрөг, Ч.Нгаас 19.427.683 төгрөг, П.Т-саас 24.744.000 төгрөг, Т.М-сээс 24.312.000 төгрөг, Г.А-сээс 750.000 төгрөг, С.С-сээс 38.184.000 төгрөг, Б.А-сээс 13.500.000 төгрөг, Б.Шаас 29.529.240 төгрөг, Д.Оээс 15.063.300 төгрөг, Л.Ч-соос 4.782.000 төгрөг, Л.А-гээс 11.436.840 төгрөг, Г.А-иас 1.042.476 төгрөг, Д.Э-аас 2.391.000 төгрөг, Р.О-аас 24.220.830 төгрөг, Б.Г-аас 4.902.450 төгрөг, Н.Х-гаас 2.634.500 төгрөг, Я.Д-ээс 1.320.665 төгрөг, Ж.Эгаас 26.301.000 төгрөг, Х.О-оос 7.173.000 төгрөг, Б.Аээс 24.220.834 төгрөг, Х.Дгаас 28.075.900 төгрөг, Ж.Мээс 40.677.090 төгрөг, А.Бээс 14.400.000 төгрөг, Х.Бөөс 9.790.240 төгрөг, Г.О-ээс 15.952.320 төгрөг, М.Даас 4.912.600 төгрөг, Ч.Өас 13.379.000 төгрөг, Д.Нгээс 22.000.000 төгрөг, Ж.Э-ээс 2.414.845 төгрөг, Б.Г-аас 1.200.000 төгрөг, А.Б-гаас 31.640.800 төгрөг, Н.Уас 31.640.800 төгрөг, Н.Згээс 8.388.162 төгрөг, Д.Баас 4.790.000 төгрөг, Д.Б-гаас 23.950.000 төгрөг, Ц.Г-гээс 11.975.000 төгрөг, А.А-аас 1.225.000 төгрөг, Н.Бээс 24.000.000 төгрөг, Ч.Б-ээс 21.600.000 төгрөг, А.А-ээс 5.000.000 төгрөг, А.А-ээс 14.400.000 төгрөг, Т.А-гаас 2.400.000 төгрөг, М.А-гаас 13.600.000 төгрөг, С.Х-гаас 7.440.000 төгрөг, Б.М-оос 8.405.000 төгрөг, А.Б-аас 88.498.362 төгрөг, Д.ОдонТаас 8.293.466 төгрөг, Д.С-ээс 12.000.000 төгрөг, Б.Гаас 8.400.000 төгрөг, Д.Баас 49.334.575 төгрөг, Б.О-аас 486.000 төгрөг, Л.Нээс 21.000.000 төгрөг, Ч.Оээс 47.829.000 төгрөг, Д.Гээс 24.000.000 төгрөг, Ц.Т-аас 25.000.000 төгрөг, Р.М-аас 5.580.000 төгрөг, Д.Ө-гээс 26.386.102 төгрөг, Д.Ж-гаас 24.744.000 төгрөг, Ж.Гээс 12.000.000 төгрөг, Б.Н-гээс 16.364.000 төгрөг, Б.Сос 6.000.000 төгрөг, М.Г-гаас 14.472.000 төгрөг, Т.Б-гаас 16.719.681 төгрөг, П.Б-Таас 2.436.000 төгрөг, Т.П-гээс 119.750.000 төгрөг, Т.Ч-аас 9.226.000 төгрөг, Ч.Н-ээс 4.837.924 төгрөг, тус тус авч 72 хохирогчид нийт 1.275.475.952 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.О-сгийн “...би Бэс хөрөнгө оруулалт хийсэн мөнгөнийхнөө ашиг гэж нийт 5 сая орчим төгрөг буцааж авсан. Одоо би үлдэгдэл 6 сая төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

хохирогч П.Б-сын “...би анх 100 ам долларыг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах Рокмон Бюлдингийн байранд бэлнээр Т, С нарт аваачиж өгсөн. ...Би нийт 17,100 ам доллар өгөөд нийт 5,000 ам долларын урамшуулал авсан. Одоо би 12,100 ам доллараа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

хохирогч Л.Н-сын “...Би нийт “Стэмфорд” ХХК-нд 3.100 ам долларын хөрөнгө оруулалтыг хийсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Ж.Т-сын “...би мөнгөө өсгүүлэх гээд Н-сын Хаан банкны дансруу 2018 оны 04-р сарын эхээр өөрийнхөө Төрийн банкны 102900029392 дугаартай данснаас 2.472.000 төгрөг буюу 1000 ам доллар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,  

хохирогч Н.М-сий “...Би нийт 4.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ба уг мөнгөө аав Л.Н-сын Хаан банкны 5990086926 дугаартай дансруу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Ч.Нгийн “...Би Бэс 133,920,000 төгрөг нэхэмжилж байна. Миний дор элссэн хүмүүс бүгд Завхан аймгийн төвд байдаг ба би өмнөөс өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг,   

хохирогч П.Т-сын “...Төрийн банк, Хас банкнаас болон хүнээс зээлээд нийт 24.744,000 төгрөг Н-гийн дансанд хийсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Т.М-сийн “...Би 03 дугаар сарын 23-ны өдөр  цалингийн зээл аваад Нгийн дансанд 23,000,000 төгрөг бэлнээр хийгээд 1,312,000 мянган төгрөгийг өөрт нь бэлэн өгсөн. Нийт 24,312,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,

хохирогч С.С-сийн “...Нийт 38,184,000 төгрөг шилжүүлснээс 12,670,500 төгрөг авсан үлдэгдэл 25,513,500 төгрөг аваагүй...” гэх мэдүүлэг,

хохирогч Б.А-сийн “...2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Бтэй уулзаад хөрөнгө оруулалт хийхээр шийдээд Б-ийн Хаан банкны 5076112406 тоот данс руу өөрийнхөө Хаан банкны 5084370375 тоот данснаас 13.500.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,  

хохирогч Б.Шын “...2018 оны 04-р сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах Рокмон Бюлдингийн 203 тоот оффис дээр нь ирж Н.Бд бэлнээр 12,345 ам.доллар тоолж өгсөн...” гэх мэдүүлэг,  

хохирогч Д.Оийн “...18 сая төгрөгөө 7000 америк доллар болгоод 2018 оны 4-р сарын 06-ны өдөр 6.300 долларыг нь өөрийн танил О-т Баянгол дүүрийн 1 дүгээр хороонд байрлах Хаан банкны хажууд бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг,

хохирогч Л.Ч-сийн “...Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон Бюлдингийн 203 тоотод өрөөнд аваачаад 2.000 ам.доллар бэлнээр тоолж өгсөн...” гэх мэдүүлэг,  

хохироогч Л.Агийн “...би нийт 5,026 долларын хөрөнгө оруулалт Стэмфорд компанид хийж залилуулсан...” гэх мэдүүлэг,  

хохирогч Г.А-ийн “...Нын хэлсэн үгэнд итгээд анх 2018 оны 04-р сарын 05-ны өдөр 320 ам.доллар Нд Рокмон Бюлдингийн оффис дээр нь бэлнээр аваачиж өгөөд өөрийн [email protected] гэсэн имэйл хаягаараа ID данс /ID дансны дугаараа мэдэхгүй байна/ нээлгүүлсэн. Тухайн үед Н манай компани урамшуулал зарласан гээд байсан. Дараа нь 04-р сарын дундуур 116 ам.доллар мөн Нд бэлнээр өгсөн. Ингээд би нийт 436 ам.доллараар хохирсон. 1,042,476 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

хохирогч Д.Э-ы “...2018 оны 04-р сарын 21, 22-ны үеэр Рокмон Бюлдингийн 203 тоотод ирж Нд бэлнээр 1000 америк доллартай тэнцэх монгол төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,  

хохирогч Р.О-ын “...Нд бэлнээр 10,130 доллар өгсөн...” гэх мэдүүлэг,

хохирогч Б.Г-ын “...Би ... Наранцацаралд 2,030 ам.доллар бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг,

хохирогч Н.Х-гийн “...Би нийт 1,100 ам.доллар Нд бэлнээр өгч хохирсон...” гэх мэдүүлэг,

хохирогч Я.Д-ийн “...манай нөхөр бид хоёр 10,000 ам доллараар хохирсон...” гэх мэдүүлэг,

хохирогч Ж.Эгийн “...өөрийнхөө байраа зарсан мөнгөнөөс 27 сая орчим төгрөг буюу 11.000 долларыг Рокмон бюлдингийн 203 тоотод очиж компьютер дээр сууж байсан нэг эмэгтэйд бэлнээр аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг,

хохирогч Х.О-ын “...би Наар өөрийн [email protected] гэсэн имэйл хаягаар ID данс нээлгүүлээд уг ID дансандаа 3000 ам доллар хийлгүүлсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Б.Аийн “...Би 10,130 ам.доллар захирлын туслах Н гэдэг эмэгтэйд бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг,

хохирогч Х.Бийн “...03-р сарын 07-ны өдөр Голомт банкны нэг дансруу 4,792,000 төгрөг буюу 2,000 ам доллар шилжүүлсэн. 4-5 хоногийн дараа Баянзүрх дүүрэгт байрлах Д-ийн гэрт очиж Д-т 2,000 ам доллар бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг,

хохирогч Г.О-ийн “...би нийт 15,952,320 төгрөгийг Т гэдэг хүнд залилуулсан...” гэх мэдүүлэг,

хохирогч М.Дын “...Би А- гэх хүнд 4.912.600 төгрөгийг дансаар өгсөн юм. А- нь И-н Сд дамжуулж өгсөн байсан...” гэх мэдүүлэг,

хохирогч Ч.Ө-гийн “...би 1,005 ам доллар буюу 2,429,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.  ...3-р сарын 22-ны өдөр 3.000.000 төгрөгийг У-гийн Хаан банкны 5045275547 дугаартай данс руу мөн гэрээсээ мобайлдаж шилжүүлсэн. Маргааш нь мөн У-гийн данс руу 1,800,000 төгрөг шилжүүлсэн. Харин 04-р сарын 05-ны өдөр Эгийн мөн Хаан банкны дансруу 6,150,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Д.Нгийн “...А- бид хоёр нийлээд 22 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн  санагдаж байна...” гэх мэдүүлэг,

хохирогч Ж.Э-ийн “...би Д-ийн ярьсанд итгээд хөрөнгө оруулалт хийхээр шийдээд ... нийт 1,000 ам.доллар хийсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Б.Г-ын “...2018 оны 03 дугаар сарын сүүлээр Э- эгч надад гар утсан дээрээ Стэмфорд компанийн сайтад байгаа өөрийнхөө долларыг харуулсан. Тэгэхээр нь би ашигтай байх гэж итгээд элсэхээр шийдээд Э- эгчийн Хаан банкны данс руу 2018 оны 3 дугаар сарын сүүлээр 1.200.000 төгрөг /500 ам доллар/ шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч А.Б-гийн “...Ишдорж овогтой С нь мөнгийг чинь өсгөж өгөх боломж байна гэж Рокмон Бюлдингд байрлах салбартаа дуудан уулзаж түүний үгэнд итгэж 2000 доллар өгсөн. Мөн нөхрийнхөө өмнөөс 2000 доллар өгсөн түүнээс хойш дахин урамшуулал зарласан, 20%-н нэмэгдэлтэй байгаа болохоор ахиж хөрөнгө оруул гэж ятган 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 3,000 ам долларыг 5026887723 тоот Ц.Д-гийн данс руу С эгчтэй хамт шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Н.Уянгын “...2018 оны 02-р сарын 26-ны өдөр Бын өгсөн Ч.Аийн Хаан банкны 5068004433 дугаартай дансруу 4.806.000 төгрөг буюу 2000 ам долларыг шилжүүлсэн. Харин миний доор хүү Б.Билгүүтэй элсэхээр болоод 10,000 ам долларын хөрөнгө оруулалт хийсэн...” гэх мэдүүлэг,

 хохирогч Н.Згийн “...Бын үгэнд итгээд ... Бын зааж өгснөөр нь О гэдэг хүнд бэлнээр 2,500 америк доллар өгсөн. Тэгээд би өөрөө хөрөнгө оруулалт хийснээсээ хойш 3 дугаар сарын дундуур эхнэр Оюунсайханыг элсүүлэхээр болоод манай эхнэр Гранд плазад байдаг Худалдаа хөгжлийн банкнаас гадаад хүний данс руу 813 евро шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Д.Бы “...Болдбаатарын данс руу мөнгөө хийчих гээд эхнэрийнхээ дансыг өгсөн. Уг данс руу 2,000 ам доллартай тэнцэх хэмжээний төгрөг шилжүүлсэн. 4-р сарын 05-ны өдөр Уянгын Хаан банкны данс руу 10 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Д.Батбуянгийн “...2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хаш-Эрдэнийн Хаан банкны 5058329099 дугаартай дансруу тухайн үеийн америк долларийн үнэ ханшаар буюу америк 5.000 долларыг монгол төгрөгийн ханшид шилжүүлэхэд 11.975.000 төгрөгийг 1 удаагаар өөрийн эзэмшлийн Хаан банкны 5034889594 дугаартай данснаас интернэт банкаар мобайлдаж өөрийн өмнөөс гэж хэлээд хийсэн. 2018 оны 4 сарын 23-ны өдөр ...11.975.000 төгрөгийг Хаш-Эрдэнэ Хаан банкны 5058329099 дугаартай дансруу өөрийн эзэмшлийн хаан банкны 5034889594 дугаартай данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Ц.Г-гийн “...2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Худалдаа хөгжлийн банкинд байдаг өөрийнхөө долларын хадгаламжийг цуцлаад 9,340 ам доллар аваад тэрнээсээ 5,000 ам долларыг маргааш нь буюу 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Рокмон Бюлдингийн 203 тоотод Б-д бэлнээр аваачиж өгсөн.

Би Стэмфорд компанид хөрөнгө оруулалт хийснээсээ хойш 350,000 төгрөгөөр 2 удаа нийт 700,000 төгрөгийн урамшуулал авсан. 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Б- надад 630,000 орчим төгрөг миний Хаан банкны данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Н.Бийн “...2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр А-ын Хаан банкны 5093169484 дугаартай данс руу өөрийнхөө Хаан банкны 5035174313 дугаартай данснаас 10.000.000 төгрөгийг Рокмон Бюлпингийн ойролцоо байдаг АТМ-ээс шилжүүлсэн. Харин 14 сая төгрөгийг нь Бийн Хаан банкны 5554036246 дугаартай данс руу шилжүүлж доллар худалдаж авсан...” гэх мэдүүлэг,

хохирогч А.А-ийн “...2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр А-ын Хаан банкны данс руу 5 сая төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Т.А-гийн “...2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр А-ын Хаан банкны данс руу 2,400,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үүнээс хойш ногдол ашиг аваагүй...” гэх мэдүүлэг,

хохирогч А.А-ий “...2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн эгч А-ын хаан банкны данс руу 7.200.000 төгрөгийг дараа нь 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 7.200.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 14.400.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Т.А-гийн “...2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 10.600.000 төгрөгийн А-ын данс руу шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 3.000.000 төгрөг нийт 13.600.000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 10.600.000 төгрөг, 4 дүгээр сарын 30-ны өдөр 3 сая төгрөг, нийт 13.600.000 төгрөгийг А-ын хаан банкны данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч С.Х-гийн “...2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Стэй холбоо барихад урамшуулал зарласан байгаа, яараарай гэхээр нь би Сгийн Хаан банкны 5540354742 дугаарын данс руу 7,440,000 төгрөг ... шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Б.М-ын “...2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сгийн Хаан банкны данс руу 1,000 ам доллар буюу 2.214.644 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сгийн Хаан банкны банкны дансруу 6.186.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч А.Б-ын “...Би Н-н Сгээс гадна Н-н Б-ийн Хаан банкны данс руу мөнгө шилжүүлсэн. Нийтдээ 88,498,362 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Д.ОдонТийн “...Наас яаж доллар авах уу гэж асуутал Ганболд, Г гэдэг хүмүүсийн данс руу шилжүүлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Нын хэлснээр Баатарын Ганболдын Хаан банкны 5013001492 дугаартай данс руу нөхөр Одхүүгийн Хаан банкны 5007451698 дугаартай данснаас 3.720.216 төгрөг, Гын Хаан банкны 5034602750 дугаартай данс руу 2.181.050 төгрөг тус тус шилжүүлсэн. Харин үлдэгдэл 2.392.200 төгрөгийг Н бэлнээр авч үлдсэн...” гэх мэдүүлэг,

охирогч Д.С-ийн “...2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ж- багшийн Хаан банкны 5589004699 дугаартай данс руу 12 сая төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Б.Гын “...Б-с Х нарын хэлсэн үгэнд итгээд ... Хад 8,400,000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг,

хохирогч Д.Бын “...Би...Н.Б гэх хүнтэй анх уулзаж байгууллагынх нь талаар судалж мэдээлэл авсан. 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 12.434.575 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 12.500.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 24.400.000 төгрөг нийтдээ 49.334.575 төгрөгийн хөрөнгө оруулалт Б, Н нарын дансанд хийсэн юм...” гэх мэдүүлэг,

хохирогч Л.Нийн “...би нийт 21 сая орчим төгрөгөөр хохирсон...” гэх мэдүүлэг,

хохирогч Б.О-ын “...2018 оны 3 дугаар сарын сүүлээр /өдрийг нь сайн санахгүй байна/ С  гэдэг эмэгтэйд 200 доллар бэлнээр өгөөд Стэмфорд компаний сайтан дээр өөрийнхөө [email protected] гэсэн имэйл хаягаар ID нээлгүүлж бүртгүүлсэн. С өөрийнхөө ID-аас надруу 200 доллар интернетээр шилжүүлсэн. Миний элсүүлсэн хүмүүсээс Одонцэцэг Стэй Рокмон Бюлдинг дээр уулзаад мөнгөө бэлнээр өгсөн гэсэн. Бусад хүмүүс нь бүгдээрээ Сгийн Хаан банкны болон Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Ч.Оийн “...Н.Б-ий өгсөн дансруу 10,000 ам доллар шилжүүлсэн. Дараа нь өөрийн нөхөр Ж.Баттулгын нэр дээр ID данс нээж  10.000 ам долларыг мөн адил дансанд тушаасан...” гэх мэдүүлэг,

хохирогч Д.Гийн “...3-р сарын 22-ны өдөр Максмолын нэг давхрын Голомт банкин дээр очиж О- эгчийн спонсор Х- гэдэг хүний зааж өгснөөр гадаад улсын Хермес банк руу 24,000,000 төгрөгөө 8016 евро болгоод LC42HEMM000000000011002000293416 дугаартай данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Ц.Т-ын “...би итгээд тухайн өдөртөө Н.Бд 10,250 ам.доллар бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг,

хохирогч Р.М-ын “...би тэр өдөртөө Х-д 1,000 ам доллартай тэнцэх 2.420.000 төгрөг бэлнээр гарт нь өгсөн. Тэгээд 1058393 дугаартай ID  дансыг Стэмфорд компаний сайтад нээлгүүлсэн бөгөөд уг сайтад 1000 орсон байсан. Дараа нь 2017 оны 12-р сарын 12-ны үеэр Н.Х-гийн  Хаан банкны дансруу 1.550.000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 3-р сарын 20-ны үер Рокмон Бюлдингийн оффист менежер Нд 680 ам доллартай тэнцэх 1.632.000 төгрөг бэлнээр өгсөн. Ингээд би 5.580.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,

хохирогч Д.Ө-гийн “...2018 оны 3-р сарын 06-ны өдөр Рокмон Бюлдингийн оффист очоод 1,015 америк долларыг Бт бэлнээр өгсөн. Тэгтэл манай спонсор О би 10.000 ам доллараар элсвэл хамаагүй ашигтай даа гэж хэлэхээр нь аав Н.Даваахүүгийн нэр дээр ID данс нээгээд 10.000 ам,доллар хийсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Д.Ж “...С гэдэг хүний дансанд 24.744.000 төгрөг буюу 10.000 ам доллар тушаалгасан...” гэх мэдүүлэг,

хохирогч Б.Н-н “...2018 оны 3-р сарын 09-ний өдөр С эгч намайг А гээд охинтой холбож өгсөн. 3-р сарын 09-ний өдөр Аийн Хаан банкны 5068004433 дугаартай дансруу өөрийнхөө Хаан банкны 5135313232 дугаартай данснаас 1,490,000 төгрөг шилжүүлж хөрөнгө оруулалт хийсэн. 3-р сарын 17-ны өдөр би өөрийн төрсөн дүү Б.ТүвшинЖ-ын нэр дээр ID данс нээлгүүлж 2,430,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ба уг мөнгөө Аийн 5066004433 дугаартай дансруу шилжүүлсэн. 3-р сарын 24-ний өдөр өөрийн нөхөр Батчулууны нэр дээр ID данс нээлгүүлээд Д.Ө-гийн Хаан банкны 5084018334 дугаартай дансруу эхлээд 3,000,000 төгрөг, тэр өдөртөө 1,633,944 төгрөг, 3-р сарын 31-ний өдөр 480,000 төгрөг тус тус шилжүүлсэн, 3-р сарын 25-ны өдөр Оюумаагийн Хаан банкны 5031313013 дугаартай дансруу эхлээд 600,000 төгрөгөөр, дараа нь 3-р сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 1,692,000 төгрөг, 3-р сарын 24-ний өдөр Хаан банкны 5135283046 дугаартай данс руу 660,960 төгрөг 5152087432 дугаартай данс руу 264,384 төгрөг, 5022366907 дугаартай данс руу 451,384 төгрөг, 5152087432 дугаартай данс руу 264,384 төгрөг, 5068064584 данс руу 31,728 төгрөг, 5152090813 дугаартай данс руу 351,408 төгрөг, 5171040477 дугаартай дансанд 129,163 төгрөг тус тус шилжүүлсэн. Мөн 3-р сарын 27-ний өдөр

Аийн дансруу 148.000 төгрөгийг шимтгэл гэж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Б.Солонгын “...2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 200 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Х- надад Н-н Б-ий Хаан банкны дансыг өгөхөөр нь 480.000 төгрөг шилжүүлсэн. ...дахиад хөрөнгө оруулахаар шийдээд А-ийн дансруу 4.387.100 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн. Ингээд нийт 5.347.100 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд залилуулсан...” гэх мэдүүлэг,

хохирогч М.Г-н “...2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 2.400.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр урамшуулал зарласан гээд байхаар нь мөн Ц-ийн данс руу 2.400.000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 4.800.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 4.872.000 төгрөг тус тус шилжүүлсэн... ” гэх мэдүүлэг,

хохирогч Д.Ө-гийн “...2017 оны 9-р сарын 18-ны өдөр хүү О.Анхбаярын нэр дээр 100 ам доллар, хүү О.Сүхбатын нэр дээр 100 ам доллар, төрсөн дүү Т.Баттулгын нэр дээр 100 ам доллар тус тус хийж мөнгөө Бд бэлнээр өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр О.Сүхбатын нэр дээр 2000 ам доллар, Х.Баттулгын нэр дээр 2000 ам доллар, дүү Баясгалангийн нэр дээр 100 ам доллар тус тус хийж мөнгөө бэлнээр Бд өгсөн. 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Анхбаярын нэр дээр 1000 ам доллар, Б.Мөнхтуяагийн нэр дээр 250 ам доллар, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр найз Д.Э-ийн нэр дээр 200 ам доллар тус тус хийж мөнгөө Бд бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг,

хохирогч П.Б-Тийн “...2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр урамшуулал нь дуусах гээд байна гэсэн сураг сонсоод би өөрөө малчны зээл аваад М.Г- эгчийн Хаан банкны 5054003310 дугаартай данс руу 2.436.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, 

хохирогч Т.П-гийн “...Би 2018 оны 01-р сарын 27-ны өдөр Стемфорд компанид 24,220,000 төгрөг төлж элссэн...”, “...мөн компанид 1-р сарын 29-нд 50,000 ам долларыг Н гэх хүнд өгч ID хаягаа нээлгэж авсан...”, “...нийт урамшуулал хэлбэрээр 25,520 ам доллар эргүүлэн авсан...”, “...мөн 50,000 ам долларыг шилжүүлэх үед шимтгэл 1,816,500 төгрөг гээд Б-ий дансруу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Т.Ч-ын “...хөрөнгө оруулалт хийх эхний 1.800.000 төгрөгөө 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах гэртээ А- эгчид бэлнээр өгсөн. Маргааш нь би А-ийн Хаан банкны 5028595579 дугаартай данс руу 1.000.000 төгрөгөөр 3 удаа нийт гурван сая төгрөг өөрийнхөө Капитал банкны 2023008385 дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд би Агийн данс руу эхлээд 26.000 төгрөг, 2 дахь нь 925.000 төгрөг, 3 дахь нь 75.000 төгрөг, нийт 1.026.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд би А-, А нарт 9.226.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,

хохирогч Ч.Н-ийн “...би Стэмфордод хөрөнгө оруулалт хийснээс хойш нэг ч доллар буцааж аваагүй ээ...” гэх мэдүүлэг,

- “ЗЦН-АУДИТ” ХХК-ний аудитын дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,

 

- Шүүгдэгч Б.Н нь Н.Б, Н.С, Б.Х, Д.Б, Д.Д нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон Бюлдинг ХХК-н 203 тоотод Stamford trading Technologies нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Ц.Б-сөөс 48.193.569 төгрөг, Ч.Ннаас 19.427.683 төгрөг, П.Т-саас 24.744.000 төгрөг, Т.М-сээс 24.312.000 төгрөг, Г.А-сээс 750.000 төгрөг, С.С-сээс 38.184.000 төгрөг, Б.А-сээс 13.500.000 төгрөг, Б.Шаас 29.529.240 төгрөг, Д.Оээс 15.063.300 төгрөг, Л.Ч-соос 4.782.000 төгрөг, Л.А-гээс 11.436.840 төгрөг, Г.А-иас 1.042.476 төгрөг, Д.Э-аас 2.391.000 төгрөг, Р.О-аас 24.220.830 төгрөг, Б.Г-аас 4.902.450 төгрөг, Н.Х-гаас 2.634.500 төгрөг, Я.Д-ээс 1.320.665 төгрөг, Ж.Эгаас 26.301.000 төгрөг, Х.О-оос 7.173.000 төгрөг, Б.Аээс 24.220.834 төгрөг, Х.Дгаас 28.075.900 төгрөг, Ж.Мээс 40.677.090 төгрөг, Ж.Э-ээс 2.414.845 төгрөг, Б.Г-аас 1.200.000 төгрөг, Д.ОдонТаас 8.293.466 төгрөг, Р.М-аас 5.580.000 төгрөг, Д.Ө-гээс 26.386.102 төгрөг, П.Б-Таас 2.436.000 төгрөг, Т.П-гээс 119.750.000 төгрөг  тус тус авч нийт 532.556.324 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- хохирогч Ц.Б-сийн “...2018 оны 02-р сардаа Рокмон Бюлдингийн оффист очиж Дид бэлнээр 100 америк доллар өгч элссэн. ...Дараа нь 10.000 америк доллар мөн Дид бэлнээр мөн Рокмон Бюлдингийн оффис дээр аваачиж өгсөн. Дараа нь 2018 оны 03-р сарын дундуур би өөрийнхөө доор эхнэр Г.Д-ын нэрээр ID данс нээгээд 10.000 америк долларыг Рокмон Бюлдингийн оффист байсан зарим хүмүүст хувааж өгөөд оронд нь ID дансандаа доллар авсан...” гэх мэдүүлэг,

хохирогч Ч.Нгийн “...Би Бэс 133,920,000 төгрөг нэхэмжилж байна. Миний дор элссэн хүмүүс бүгд Завхан аймгийн төвд байдаг ба би өмнөөс өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг,   

хохирогч П.Т-сын “...Төрийн банк, Хас банкнаас болон хүнээс зээлээд нийт 24.744,000 төгрөг Н-гийн дансанд хийсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Т.М-сийн “...Би 03 дугаар сарын 23-ны өдөр  цалингийн зээл аваад Нгийн дансанд 23,000,000 төгрөг бэлнээр хийгээд 1,312,000 мянган төгрөгийг өөрт нь бэлэн өгсөн. Нийт 24,312,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,

хохирогч С.С-сийн “...Нийт 38,184,000 төгрөг шилжүүлснээс 12,670,500 төгрөг авсан үлдэгдэл 25,513,500 төгрөг аваагүй...” гэх мэдүүлэг,

хохирогч Б.А-сийн “...2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Бтэй уулзаад хөрөнгө оруулалт хийхээр шийдээд Б-ийн Хаан банкны 5076112406 тоот данс руу өөрийнхөө Хаан банкны 5084370375 тоот данснаас 13.500.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,  

хохирогч Б.Шын “...2018 оны 04-р сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах Рокмон Бюлдингийн 203 тоот оффис дээр нь ирж Н.Бд бэлнээр 12,345 ам.доллар тоолж өгсөн...” гэх мэдүүлэг,  

хохирогч Д.Оийн “...18 сая төгрөгөө 7000 америк доллар болгоод 2018 оны 4-р сарын 06-ны өдөр 6.300 долларыг нь өөрийн танил О-т Баянгол дүүрийн 1 дүгээр хороонд байрлах Хаан банкны хажууд бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг,

хохирогч Л.Ч-сийн “...Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон Бюлдингийн 203 тоотод өрөөнд аваачаад 2.000 ам.доллар бэлнээр тоолж өгсөн...” гэх мэдүүлэг,  

хохироогч Л.Агийн “...би нийт 5,026 долларын хөрөнгө оруулалт Стэмфорд компанид хийж залилуулсан...” гэх мэдүүлэг,  

хохирогч Г.А-ийн “...Нын хэлсэн үгэнд итгээд анх 2018 оны 04-р сарын 05-ны өдөр 320 ам.доллар Нд Рокмон Бюлдингийн оффис дээр нь бэлнээр аваачиж өгөөд өөрийн [email protected] гэсэн имэйл хаягаараа ID данс /ID дансны дугаараа мэдэхгүй байна/ нээлгүүлсэн. Тухайн үед Н манай компани урамшуулал зарласан гээд байсан. Дараа нь 04-р сарын дундуур 116 ам.доллар мөн Нд бэлнээр өгсөн. Ингээд би нийт 436 ам.доллараар хохирсон. 1,042,476 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

хохирогч Д.Э-ы “...2018 оны 04-р сарын 21, 22-ны үеэр Рокмон Бюлдингийн 203 тоотод ирж Нд бэлнээр 1000 америк доллартай тэнцэх монгол төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,  

хохирогч Р.О-ын “...Нд бэлнээр 10,130 доллар өгсөн...” гэх мэдүүлэг,

хохирогч Б.Г-ын “...Би ... Наранцацаралд 2,030 ам.доллар бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг,

хохирогч Н.Х-гийн “...Би нийт 1,100 ам.доллар Нд бэлнээр өгч хохирсон...” гэх мэдүүлэг,

хохирогч Я.Д-ийн “...манай нөхөр бид хоёр 10,000 ам доллараар хохирсон...” гэх мэдүүлэг,

хохирогч Ж.Эгийн “...өөрийнхөө байраа зарсан мөнгөнөөс 27 сая орчим төгрөг буюу 11.000 долларыг Рокмон бюлдингийн 203 тоотод очиж компьютер дээр сууж байсан нэг эмэгтэйд бэлнээр аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг,

хохирогч Х.О-ын “...би Наар өөрийн [email protected] гэсэн имэйл хаягаар ID данс нээлгүүлээд уг ID дансандаа 3000 ам доллар хийлгүүлсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Б.Аийн “...Би 10,130 ам.доллар захирлын туслах Н гэдэг эмэгтэйд бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг,

хохирогч Х.Дгийн “...Би .... Д.Дийн Хаан банкны 5034145180 дугаартай данс руу 13.000.000 төгрөг шилжүүлсэн. ... 04-р сарын 05-ны өдөр урамшуулал зарлачихсан дуусах гээд байна гэхээр нь Рокмон Бюлдингийн байранд Б.Нд бэлэн 2000 америк доллар аваачиж өгсөн. Би өөрийн төрсөн эгч Агиймаа, ээж Чулуунцэцэг нарын нэр дээр ID данс нээж тус бүрт нь 2000 америк доллар байршуулсан. Харин өөрийнхөө ID данс дээр 6300 америк доллар байршуулж Стэмфорд компанид хөрөнгө оруулалт хийсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Ж.Мийн “...2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Рокмон Бюлдингийн 203 тоотод Б.Н гэдэг эмэгтэйд бэлнээр 1000 ам.доллар аваачиж өгсөн. ...ээж Б.Нансалмаагийн нэрээр ID данс нээгээд 10.000 америк доллар хийхээр болоод 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Д.Дийн Хаан банкны 5034145180 дугаартай данс руу өөрийнхөө Хаан банкны 5059067325 дугаартай данснаас 24,040,000 төгрөг шилжүүлсэн. Мөн дараа нь нөхөр Г.Баттогтохын нэр дээр ID данс нээгээд 5000 америк долларын хөрөнгө оруулалт хийхээр болоод 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Худалдаа Хөгжлийн банкны данснаасаа олон улсын Стэмфорд компаний эдвокэш гэсэн 4908402560040005 дугаартай данс руу 2000 ам доллараар 2 удаа буюу нийт 4000 америк доллар шилжүүлсэн. Уг олон улсын дансыг Доос авсан. Миний бүх юмыг Д.Д ах зааварчилсан. Хамгийн сүүлд 2018 оны 04-дүгээр сарын 02-ны өдөр 1000 америк долларыг Рокмон Бюлдинг дээр Д ахад бэлнээр аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг,

хохирогч Ж.Э-ийн “...би Д-ийн ярьсанд итгээд хөрөнгө оруулалт хийхээр шийдээд ... нийт 1,000 ам.доллар хийсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Б.Г-ын “...2018 оны 03 дугаар сарын сүүлээр Э- эгч надад гар утсан дээрээ Стэмфорд компанийн сайтад байгаа өөрийнхөө долларыг харуулсан. Тэгэхээр нь би ашигтай байх гэж итгээд элсэхээр шийдээд Э- эгчийн Хаан банкны данс руу 2018 оны 3 дугаар сарын сүүлээр 1.200.000 төгрөг /500 ам доллар/ шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Д.ОдонТийн “...Наас яаж доллар авах уу гэж асуутал Ганболд, Г гэдэг хүмүүсийн данс руу шилжүүлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Нын хэлснээр Баатарын Ганболдын Хаан банкны 5013001492 дугаартай данс руу нөхөр Одхүүгийн Хаан банкны 5007451698 дугаартай данснаас 3.720.216 төгрөг, Гын Хаан банкны 5034602750 дугаартай данс руу 2.181.050 төгрөг тус тус шилжүүлсэн. Харин үлдэгдэл 2.392.200 төгрөгийг Н бэлнээр авч үлдсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Р.М-ын “...би тэр өдөртөө Х-д 1,000 ам доллартай тэнцэх 2.420.000 төгрөг бэлнээр гарт нь өгсөн. Тэгээд 1058393 дугаартай ID  дансыг Стэмфорд компаний сайтад нээлгүүлсэн бөгөөд уг сайтад 1000 орсон байсан. Дараа нь 2017 оны 12-р сарын 12-ны үеэр Н.Х-гийн  Хаан банкны дансруу 1.550.000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 3-р сарын 20-ны үер Рокмон Бюлдингийн оффист менежер Нд 680 ам доллартай тэнцэх 1.632.000 төгрөг бэлнээр өгсөн. Ингээд би 5.580.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,

хохирогч Д.Ө-гийн “...2018 оны 3-р сарын 06-ны өдөр Рокмон Бюлдингийн оффист очоод 1,015 америк долларыг Бт бэлнээр өгсөн. Тэгтэл манай спонсор О би 10.000 ам доллараар элсвэл хамаагүй ашигтай даа гэж хэлэхээр нь аав Н.Даваахүүгийн нэр дээр ID данс нээгээд 10.000 ам,доллар хийсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч П.Б-Тийн “...2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр урамшуулал нь дуусах гээд байна гэсэн сураг сонсоод би өөрөө малчны зээл аваад М.Г- эгчийн Хаан банкны 5054003310 дугаартай данс руу 2.436.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,  

хохирогч Т.П-гийн “...Би 2018 оны 01-р сарын 27-ны өдөр Стемфорд компанид 24,220,000 төгрөг төлж элссэн...”, “...мөн компанид 1-р сарын 29-нд 50,000 ам долларыг Н гэх хүнд өгч ID хаягаа нээлгэж авсан...”, “...нийт урамшуулал хэлбэрээр 25,520 ам доллар эргүүлэн авсан...”, “...мөн 50,000 ам долларыг шилжүүлэх үед шимтгэл 1,816,500 төгрөг гээд Б-ий дансруу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Н.Шын “...Н гэх эмэгтэй “Stamford Trading Technologies” компанийг эхлээд вальютын таваараар арилжаа хийдэг гэж тайлбарласан мөртлөө дараа нь дахиад асуутал бүх төрлийн таваараар арилжаа хийдэг гэж хариулсан. Энэ нь надад их сэжигтэй санагдсан. Тийм болохоор би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг,        

гэрч Б.К-ийн “...“Stamford Trading Technologies” компани нь яг албан ёсны оффис байхгүй ээ. Учир нь бүх юм онлайнаар хийгддэг учраас оффисын шаардлага байхгүй ээ. Гэхдээ интернетээс харахад Ирланд улсад албан ёсны бүртгэлтэй байгаа юм...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Агийн “...2018 оны 4-р сарын эхээр Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах Рокмон Бьюлдингийн 203 тоот өрөөнд Стэмфорд компаний оффист Ч-стой хамт очоод оффис дээр Ч-соос 2,000 ам.доллар бэлнээр авсан. Би уг мөнгийг менежер Б.Нтд бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг,

гэрч Т.Ц-ийн “...Х- намайг ногдол ашгаа 7 хоног бүр авдаг байсан болохоор хөрөнгө оруулалт хийхээр шийдээд анх 100 ам.долларын хөрөнгө оруулалт хийж байсан. Дараа нь Х- 300 ам.доллар хийнэ гэхээр нь өөрийнхөө ID данснаас Х-гийн ID  данс ру ууг 300 ам.долларыг шилжүүлсэн. Дараагийн 700 ам.доллараа Х- менежер Нд бэлнээр өгч хөрөнгө оруулсан...” гэх мэдүүлэг,

гэрч Э.Ц-ын “...Би анх 2017 оны 8 дугаар сард “ Стэмфорд Трейдинг Техноложист” компанид элссэн...”, “...тэгээд 2018 оны 01 дүгээр сард миний танил Н найз П- гэх хүнд Стэмфорд компаний талаар мэдээлэл өгөөч гэхээр нь мэдээлэл өгсөн...”, “...гээд удалгүй 2018 оны 01 дүгээр сарын сүүлээр П- эгч элсэхээр боллоо гээд 50,000 ам.долларын хамт Стэмфорд компани дээр ирсэн...”, “... тэгсэн Б захирал завгүй менежэрт үлдээчих гэж утсаар яриад, менежэр нь аваад үлдсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Гийн “...Н- өөрөө мэдээлэл авсан одоо элсмээр байна, 2,000 доллараар элсэнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би та ядаж 1,000 доллараар ор, 2,000 доллар арай их юм бишүү гэж зөвлөсөн. Тэгээд Н- эхлээд 1,000 доллараар миний доор элсэж орсон. Миний доор элсэж орсон мөнгийг нь ЭнхЖ-д өгсөн. Харин дараа нь намайг байхгүй байхад Н- ЭнхЖ- дээр дахиж ирээд 1,000 доллар өгсөн байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Х.ЭнхЖ-ын “...Би Н-ээс авсан 2,000 ам доллараа ID дансандаа доллартай хүмүүст өгч Н- эгчийн дансанд байршуулсан...” гэх мэдүүлэг,  “ЗЦН-АУДИТ” ХХК-ний аудитын дүгнэлт /2-р хх-н 137-164/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,

 

- Шүүгдэгч Н.С нь Н.Б, Б.Н нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон Бюлдинг ХХК-н 203 тоотод Stamford trading Technologies нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Ч.Ннаас 19.427.683 төгрөг, Д.Нгээс 22.000.000 төгрөг, С.Х-гаас 7.440.000 төгрөг, Б.М-оос 8.405.000 төгрөг, А.Б-аас 88.498.362 төгрөг, Д.Баас 49.334.575 төгрөг, Б.О-аас 486.000 төгрөг,  Д.Ж-гаас 24.744.000 төгрөг, тус тус авч нийт 220.335.620 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- хохирогч Ч.Нгийн “...Би Бэс 133,920,000 төгрөг нэхэмжилж байна. Миний дор элссэн хүмүүс бүгд Завхан аймгийн төвд байдаг ба би өмнөөс өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг,   

хохирогч Н.Х-гийн “...Би нийт 1,100 ам.доллар Нд бэлнээр өгч хохирсон...” гэх мэдүүлэг,

хохирогч Д.Нгийн “...А- бид хоёр нийлээд 22 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн  санагдаж байна...” гэх мэдүүлэг,

хохирогч Б.М-ын “...2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сгийн Хаан банкны данс руу 1,000 ам доллар буюу 2.214.644 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сгийн Хаан банкны банкны дансруу 6.186.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч А.Б-ын “...Би Н-н Сгээс гадна Н-н Б-ийн Хаан банкны данс руу мөнгө шилжүүлсэн. Нийтдээ 88,498,362 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Д.Бын “...Би...Н.Б гэх хүнтэй анх уулзаж байгууллагынх нь талаар судалж мэдээлэл авсан. 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 12.434.575 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 12.500.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 24.400.000 төгрөг нийтдээ 49.334.575 төгрөгийн хөрөнгө оруулалт Б, Н нарын дансанд хийсэн юм...” гэх мэдүүлэг,

хохирогч Б.О-ын “...2018 оны 3 дугаар сарын сүүлээр /өдрийг нь сайн санахгүй байна/ С  гэдэг эмэгтэйд 200 доллар бэлнээр өгөөд Стэмфорд компаний сайтан дээр өөрийнхөө [email protected] гэсэн имэйл хаягаар ID нээлгүүлж бүртгүүлсэн. С өөрийнхөө ID-аас надруу 200 доллар интернетээр шилжүүлсэн. Миний элсүүлсэн хүмүүсээс Одонцэцэг Стэй Рокмон Бюлдинг дээр уулзаад мөнгөө бэлнээр өгсөн гэсэн. Бусад хүмүүс нь бүгдээрээ Сгийн Хаан банкны болон Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Д.Ж “...С гэдэг хүний дансанд 24.744.000 төгрөг буюу 10.000 ам доллар тушаалгасан...” гэх мэдүүлэг,

гэрч Н.Шын “...Н гэх эмэгтэй “Stamford Trading Technologies” компанийг эхлээд вальютын таваараар арилжаа хийдэг гэж тайлбарласан мөртлөө дараа нь дахиад асуутал бүх төрлийн таваараар арилжаа хийдэг гэж хариулсан. Энэ нь надад их сэжигтэй санагдсан. Тийм болохоор би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг,        

гэрч Б.К-ийн “...“Stamford Trading Technologies” компани нь яг албан ёсны оффис байхгүй ээ. Учир нь бүх юм онлайнаар хийгддэг учраас оффисын шаардлага байхгүй ээ. Гэхдээ интернетээс харахад Ирланд улсад албан ёсны бүртгэлтэй байгаа юм...” гэх мэдүүлэг, “ЗЦН-АУДИТ” ХХК-ний аудитын дүгнэлт /2-р хх-н 137-164/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,

 

- Шүүгдэгч И.С нь Н.Б, Ш.Т, нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон Бюлдинг ХХК-ий 203 тоотод Stamford trading Technologies нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн П.Б-соос 18.389.280 төгрөг, А.Бээс 14.400.000 төгрөг, Г.О-ээс 15.952.320 төгрөг, М.Даас 4.912.600 төгрөг, Ч.Өас 13.379.000 төгрөг, А.Б-гаас 31.640.800 төгрөг, Л.Нээс 21.000.000 төгрөг, Б.Н-гээс 16.364.000 төгрөг, тус тус авч нийт 136.038.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- хохирогч П.Б-сын “...би анх 100 ам долларыг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах Рокмон Бюлдингийн байранд бэлнээр Т, С нарт аваачиж өгсөн. ...Би нийт 17,100 ам доллар өгөөд нийт 5,000 ам долларын урамшуулал авсан. Одоо би 12,100 ам доллараа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

хохирогч Д.Оийн “...18 сая төгрөгөө 7000 америк доллар болгоод 2018 оны 4-р сарын 06-ны өдөр 6.300 долларыг нь өөрийн танил О-т Баянгол дүүрийн 1 дүгээр хороонд байрлах Хаан банкны хажууд бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг,

хохирогч М.Дын “...Би А- гэх хүнд 4.912.600 төгрөгийг дансаар өгсөн юм. А- нь И-н Сд дамжуулж өгсөн байсан...” гэх мэдүүлэг,

хохирогч Ч.Ө-гийн “...би 1,005 ам доллар буюу 2,429,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.  ...3-р сарын 22-ны өдөр 3.000.000 төгрөгийг У-гийн Хаан банкны 5045275547 дугаартай данс руу мөн гэрээсээ мобайлдаж шилжүүлсэн. Маргааш нь мөн У-гийн данс руу 1,800,000 төгрөг шилжүүлсэн. Харин 04-р сарын 05-ны өдөр Эгийн мөн Хаан банкны дансруу 6,150,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч А.Б-гийн “...Ишдорж овогтой С нь мөнгийг чинь өсгөж өгөх боломж байна гэж Рокмон Бюлдингд байрлах салбартаа дуудан уулзаж түүний үгэнд итгэж 2000 доллар өгсөн. Мөн нөхрийнхөө өмнөөс 2000 доллар өгсөн түүнээс хойш дахин урамшуулал зарласан, 20%-н нэмэгдэлтэй байгаа болохоор ахиж хөрөнгө оруул гэж ятган 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 3,000 ам долларыг 5026887723 тоот Ц.Д-гийн данс руу С эгчтэй хамт шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Н.Бийн “...2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр А-ын Хаан банкны 5093169484 дугаартай данс руу өөрийнхөө Хаан банкны 5035174313 дугаартай данснаас 10.000.000 төгрөгийг Рокмон Бюлпингийн ойролцоо байдаг АТМ-ээс шилжүүлсэн. Харин 14 сая төгрөгийг нь Бийн Хаан банкны 5554036246 дугаартай данс руу шилжүүлж доллар худалдаж авсан...” гэх мэдүүлэг,

хохирогч Л.Нийн “...би нийт 21 сая орчим төгрөгөөр хохирсон...” гэх мэдүүлэг,

хохирогч Б.Н-н “...2018 оны 3-р сарын 09-ний өдөр С эгч намайг А гээд охинтой холбож өгсөн. 3-р сарын 09-ний өдөр Аийн Хаан банкны 5068004433 дугаартай дансруу өөрийнхөө Хаан банкны 5135313232 дугаартай данснаас 1,490,000 төгрөг шилжүүлж хөрөнгө оруулалт хийсэн. 3-р сарын 17-ны өдөр би өөрийн төрсөн дүү Б.ТүвшинЖ-ын нэр дээр ID данс нээлгүүлж 2,430,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ба уг мөнгөө Аийн 5066004433 дугаартай дансруу шилжүүлсэн. 3-р сарын 24-ний өдөр өөрийн нөхөр Батчулууны нэр дээр ID данс нээлгүүлээд Д.Ө-гийн Хаан банкны 5084018334 дугаартай дансруу эхлээд 3,000,000 төгрөг, тэр өдөртөө 1,633,944 төгрөг, 3-р сарын 31-ний өдөр 480,000 төгрөг тус тус шилжүүлсэн, 3-р сарын 25-ны өдөр Оюумаагийн Хаан банкны 5031313013 дугаартай дансруу эхлээд 600,000 төгрөгөөр, дараа нь 3-р сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг, 1,692,000 төгрөг, 3-р сарын 24-ний өдөр Хаан банкны 5135283046 дугаартай данс руу 660,960 төгрөг 5152087432 дугаартай данс руу 264,384 төгрөг, 5022366907 дугаартай данс руу 451,384 төгрөг, 5152087432 дугаартай данс руу 264,384 төгрөг, 5068064584 данс руу 31,728 төгрөг, 5152090813 дугаартай данс руу 351,408 төгрөг, 5171040477

дугаартай дансанд 129,163 төгрөг тус тус шилжүүлсэн. Мөн 3-р сарын 27-ний өдөр Аийн дансруу 148.000 төгрөгийг шимтгэл гэж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

 

- “ЗЦН-АУДИТ” ХХК-ний аудитын дүгнэлт /2-р хх-н 137-164/зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,

           

- Шүүгдэгч Ш.Т нь Н.Б, И.С нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон Бюлдинг ХХК-н 203 тоотод Stamford trading Technologies нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн П.Б-соос 18.389.280 төгрөг, А.Бээс 14.400.000 төгрөг, тус тус авч нийт 32 789 280 төгрөгийн буюу хохирол учруулан, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- хохирогч П.Б-сын “...би анх 100 ам долларыг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2-р хороонд байрлах Рокмон Бюлдингийн байранд бэлнээр Т, С нарт аваачиж өгсөн. ...Би нийт 17,100 ам доллар өгөөд нийт 5,000 ам долларын урамшуулал авсан. Одоо би 12,100 ам доллараа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

хохирогч Н.Бийн “...2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр А-ын Хаан банкны 5093169484 дугаартай данс руу өөрийнхөө Хаан банкны 5035174313 дугаартай данснаас 10.000.000 төгрөгийг Рокмон Бюлпингийн ойролцоо байдаг АТМ-ээс шилжүүлсэн. Харин 14 сая төгрөгийг нь Бийн Хаан банкны 5554036246 дугаартай данс руу шилжүүлж доллар худалдаж авсан...” гэх мэдүүлэг,

гэрч Н.Шын “...Н гэх эмэгтэй “Stamford Trading Technologies” компанийг эхлээд вальютын таваараар арилжаа хийдэг гэж тайлбарласан мөртлөө дараа нь дахиад асуутал бүх төрлийн таваараар арилжаа хийдэг гэж хариулсан. Энэ нь надад их сэжигтэй санагдсан. Тийм болохоор би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг,        

гэрч Б.К-ийн “...“Stamford Trading Technologies” компани нь яг албан ёсны оффис байхгүй ээ. Учир нь бүх юм онлайнаар хийгддэг учраас оффисын шаардлага байхгүй ээ. Гэхдээ интернетээс харахад Ирланд улсад албан ёсны бүртгэлтэй байгаа юм...” гэх мэдүүлэг, “ЗЦН-АУДИТ” ХХК-ний аудитын дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,

 

- Шүүгдэгч Д.Д нь Н.Б, Б.Нт,  нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон Бюлдинг ХХК-н 203 тоотод Stamford trading Technologies нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэд Ц.Б-сөөс 48.193.569 төгрөг, Х.Дгаас 28.075.900 төгрөг, Ж.Мээс 40.677.090 төгрөг тус тус авч нийт 116.946.559 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ц.Б-сийн “...2018 оны 02-р сардаа Рокмон Бюлдингийн оффист очиж Дид бэлнээр 100 америк доллар өгч элссэн. ...Дараа нь 10.000 америк доллар мөн Дид бэлнээр мөн Рокмон Бюлдингийн оффис дээр аваачиж өгсөн. Дараа нь 2018 оны 03-р сарын дундуур би өөрийнхөө доор эхнэр Г.Д-ын нэрээр ID данс нээгээд 10.000 америк долларыг Рокмон Бюлдингийн оффист байсан зарим хүмүүст хувааж өгөөд оронд нь ID дансандаа доллар авсан...” гэх мэдүүлэг,

хохирогч Х.Дгийн “...Би .... Д.Дийн Хаан банкны 5034145180 дугаартай данс руу 13.000.000 төгрөг шилжүүлсэн. ... 04-р сарын 05-ны өдөр урамшуулал зарлачихсан дуусах гээд байна гэхээр нь Рокмон Бюлдингийн байранд Б.Нд бэлэн 2000 америк доллар аваачиж өгсөн. Би өөрийн төрсөн эгч Агиймаа, ээж Чулуунцэцэг нарын нэр дээр ID данс нээж тус бүрт нь 2000 америк доллар байршуулсан. Харин өөрийнхөө ID данс дээр 6300 америк доллар байршуулж Стэмфорд компанид хөрөнгө оруулалт хийсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Ж.Мийн “...2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Рокмон Бюлдингийн 203 тоотод Б.Н гэдэг эмэгтэйд бэлнээр 1000 ам.доллар аваачиж өгсөн. ...ээж Б.Нансалмаагийн нэрээр ID данс нээгээд 10.000 америк доллар хийхээр болоод 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Д.Дийн Хаан банкны 5034145180 дугаартай данс руу өөрийнхөө Хаан банкны 5059067325 дугаартай данснаас 24,040,000 төгрөг шилжүүлсэн. Мөн дараа нь нөхөр Г.Баттогтохын нэр дээр ID данс нээгээд 5000 америк долларын хөрөнгө оруулалт хийхээр болоод 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Худалдаа Хөгжлийн банкны данснаасаа олон улсын Стэмфорд компаний эдвокэш гэсэн 4908402560040005 дугаартай данс руу 2000 ам доллараар 2 удаа буюу нийт 4000 америк доллар шилжүүлсэн. Уг олон улсын дансыг Доос авсан. Миний бүх юмыг Д.Д ах зааварчилсан. Хамгийн сүүлд 2018 оны 04-дүгээр сарын 02-ны өдөр 1000 америк долларыг Рокмон Бюлдинг дээр Д ахад бэлнээр аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг,

гэрч Н.Шын “...Н гэх эмэгтэй “Stamford Trading Technologies” компанийг эхлээд вальютын таваараар арилжаа хийдэг гэж тайлбарласан мөртлөө дараа нь дахиад асуутал бүх төрлийн таваараар арилжаа хийдэг гэж хариулсан. Энэ нь надад их сэжигтэй санагдсан. Тийм болохоор би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг,        

гэрч Б.К-ийн “...“Stamford Trading Technologies” компани нь яг албан ёсны оффис байхгүй ээ. Учир нь бүх юм онлайнаар хийгддэг учраас оффисын шаардлага байхгүй ээ. Гэхдээ интернетээс харахад Ирланд улсад албан ёсны бүртгэлтэй байгаа юм...” гэх мэдүүлэг, “ЗЦН-АУДИТ” ХХК-ний аудитын дүгнэлт /2-р хх-н 137-164/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,

 

- Шүүгдэгч Д.Б нь Н.Б, Б.Нт нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон Бюлдинг ХХК-н 203 тоотод Stamford trading Technologies нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Н.Згээс 8.388.162 төгрөг, Р.М-аас 5.580.000 төгрөг, Д.Ө-гээс 26.386.102 төгрөг, тус тус авч нийт 40.354.264 төгрөгийн хохирол учруулан, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

 хохирогч Н.Згийн “...Бын үгэнд итгээд ... Бын зааж өгснөөр нь О гэдэг хүнд бэлнээр 2,500 америк доллар өгсөн. Тэгээд би өөрөө хөрөнгө оруулалт хийснээсээ хойш 3 дугаар сарын дундуур эхнэр Оюунсайханыг элсүүлэхээр болоод манай эхнэр Гранд плазад байдаг Худалдаа хөгжлийн банкнаас гадаад хүний данс руу 813 евро шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Р.М-ын “...би тэр өдөртөө Х-д 1,000 ам доллартай тэнцэх 2.420.000 төгрөг бэлнээр гарт нь өгсөн. Тэгээд 1058393 дугаартай ID  дансыг Стэмфорд компаний сайтад нээлгүүлсэн бөгөөд уг сайтад 1000 орсон байсан. Дараа нь 2017 оны 12-р сарын 12-ны үеэр Н.Х-гийн  Хаан банкны дансруу 1.550.000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 3-р сарын 20-ны үер Рокмон Бюлдингийн оффист менежер Нд 680 ам доллартай тэнцэх 1.632.000 төгрөг бэлнээр өгсөн. Ингээд би 5.580.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,

хохирогч Д.Ө-гийн “...2018 оны 3-р сарын 06-ны өдөр Рокмон Бюлдингийн оффист очоод 1,015 америк долларыг Бт бэлнээр өгсөн. Тэгтэл манай спонсор О би 10.000 ам доллараар элсвэл хамаагүй ашигтай даа гэж хэлэхээр нь аав Н.Даваахүүгийн нэр дээр ID данс нээгээд 10.000 ам,доллар хийсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Н.Шын “...Н гэх эмэгтэй “Stamford Trading Technologies” компанийг эхлээд вальютын таваараар арилжаа хийдэг гэж тайлбарласан мөртлөө дараа нь дахиад асуутал бүх төрлийн таваараар арилжаа хийдэг гэж хариулсан. Энэ нь надад их сэжигтэй санагдсан. Тийм болохоор би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг,        

гэрч Б.К-ийн “...“Stamford Trading Technologies” компани нь яг албан ёсны оффис байхгүй ээ. Учир нь бүх юм онлайнаар хийгддэг учраас оффисын шаардлага байхгүй ээ. Гэхдээ интернетээс харахад Ирланд улсад албан ёсны бүртгэлтэй байгаа юм...” гэх мэдүүлэг, “ЗЦН-АУДИТ” ХХК-ний аудитын дүгнэлт /2-р хх-н 137-164/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,

 

- Шүүгдэгч Б.Х нь Н.Б, Б.Нт,  нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон Бюлдинг ХХК-ий 203 тоотод Stamford trading Technologies нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Б.Аээс 24.220.834 төгрөг, Д.Б-гаас 23.950.000 төгрөг, Б.Гаас 8.400.000 төгрөг тус тус авч нийт 56.570.834 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

                                                                                                             

хохирогч Б.Аийн “...Би 10,130 ам.доллар захирлын туслах Н гэдэг эмэгтэйд бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг,

хохирогч Д.Батбуянгийн “...2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хаш-Эрдэнийн Хаан банкны 5058329099 дугаартай дансруу тухайн үеийн америк долларийн үнэ ханшаар буюу америк 5.000 долларыг монгол төгрөгийн ханшид шилжүүлэхэд 11.975.000 төгрөгийг 1 удаагаар өөрийн эзэмшлийн Хаан банкны 5034889594 дугаартай данснаас интернэт банкаар мобайлдаж өөрийн өмнөөс гэж хэлээд хийсэн. 2018 оны 4 сарын 23-ны өдөр ...11.975.000 төгрөгийг Хаш-Эрдэнэ Хаан банкны 5058329099 дугаартай дансруу өөрийн эзэмшлийн хаан банкны 5034889594 дугаартай данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

хохирогч Б.Гын “...Б-с Х нарын хэлсэн үгэнд итгээд ... Хад 8,400,000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг,

гэрч Н.Шын “...Н гэх эмэгтэй “Stamford Trading Technologies” компанийг эхлээд вальютын таваараар арилжаа хийдэг гэж тайлбарласан мөртлөө дараа нь дахиад асуутал бүх төрлийн таваараар арилжаа хийдэг гэж хариулсан. Энэ нь надад их сэжигтэй санагдсан. Тийм болохоор би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг,        

гэрч Б.К-ийн “...“Stamford Trading Technologies” компани нь яг албан ёсны оффис байхгүй ээ. Учир нь бүх юм онлайнаар хийгддэг учраас оффисын шаардлага байхгүй ээ. Гэхдээ интернетээс харахад Ирланд улсад албан ёсны бүртгэлтэй байгаа юм...” гэх мэдүүлэг, “ЗЦН-АУДИТ” ХХК-ний аудитын дүгнэлт /2-р хх-н 137-164/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Тийн өмгөөлөгч Ш.Ганхуяг, шүүгдэгч Б.Нтын өмгөөлөгч Ч.Энхтөвшин, шүүгдэгч Н.Сгийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд, шүүгдэгч Н.Б, Д.Б нарын өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг, шүүгдэгч И.Сгийн өмгөөлөгч Б.Отгонтөгс, Г.Б өмгөөлөгч Д.Даваа нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт зааснаар нотолбол зохих байдлыг нотлоогүй хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож шалгаагүй хэрхэн яаж бүлэглэсэн болохыг тогтоогоогүй байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж хохирлын хэр хэмжээг зөв тогтоох шаардлагатай гэсэн саналыг гаргалаа.

 

Урьд нь шүүхээс шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг буцааж байсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд тодорхой ажиллагаанууд хийгдсэн.

 Шүүгдэгч Н.Б,Н.С, Д.Д, И.С, Ш.Т, Д.Б нар нь өөртөө ашиг хүртэх зорилгоор Эрүүгийн хуулиар хориглосон олон шатлалт, пирамид тогтолцоог өргөжүүлэхэд шаардлагатай сургалт зохион байгуулах, бусдын мөнгөн хөрөнгийг хөрөнгө оруулалт нэрээр шилжүүлэхийг ятгах зэрэг идэвхитэй үйлдлийг хийж бусдыг хуурч төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилж авсан санаатай гэмт үйлдлээрээ бүлэглэж залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Б.Н, Б.Х нарын хувьд ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ ажил, үүргийн хуваарьгүйгээр Н.Б-ийн үйл ажиллагааг идэвхитэй дэмжсэн санаатай гэмт үйлдлээрээ бүлэглэсэн юм. Шүүгдэгч нарын үйлдэл оролцоог шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Хохирлын тооцооны хувьд хариуцвал зохих этгээдүүд болон хариуцвал зохих хэмжээ зэргийг тодорхойлсон аудитын дүгнэлт хийгдсэн. Мөн нэр бүхий хохирогч шүүгдэгч нар хэн алинаа танихгүй гэх боловч хэргийн нөхцөл байдал буюу олон шатлалт, пирамид тогтолцооны хувьд эхний эгнээний хүмүүс нь өөрийн доор элсэн орсон бүх хүмүүсийг мэдэх таних боломжгүй байдгаараа онцлог юм. Хэрэгт цугларсан нотлох баримт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргийг харгалзан үзээд шүүхээс  шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч И.Н, Н.С, И.С нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар залилах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч  хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт зэргээс дүгнэхэд шүүгдэгч И.Н нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тодорхой ажил үүргийн хуваарьгүй байсан, Н.С нь нийт 8 хохирогчид, шүүгдэгч И.С нь 8 хохирогчид хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн бөгөөд тухайн гэмт хэргийг тогтвортой үйлдэж гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүлийн гишүүдийн амьжиргааны эх үүсвэр болгож санхүүгийн хэрэгцээгээ удаан хугацаанд хангаж байсан гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байх тул шүүгдэгч И.Н, Н.С, И.С нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар залилах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэл тогтоогдож байгаа тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А“...Би Дундговиос ирээд хамгийн ашигтай компанид орсон. Надад итгэл үнэмшил төрүүлсэн. Эргэлзэж явсаар 2018 оны 4 дүгээр сард мөнгө оруулж элссэн. 20 гаруй сая төгрөгөөр хохироод явж байгаадаа харамсаж байна. 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 10.000 доллар дээр нэмээд 130 доллар өгсөн. Нийт 10130 долларыг Б.Нтад бэлнээр аваачиж өгсөн. Үүнийг Б.Нт өөрөө нотолж байгаа. Б.Х гэх хүнд би мөнгө өгөөгүй. Өгсөн долларыг өнөөдрийн ханшаар бодож нөхөж авмаар байна гэв. 28.625.300 төгрөгийг Б.Нтаас нэхэмжилж байна...” гэв. Мөн мөрдөн байцаалтад хохирогч Б.Аийн өгсөн:“... 2018 оны 04-р сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 02-р хороонд байрлах Рокмон Бюлдингийн 203 тоотод очиж бэлнээр. Захирал Бтэй нь хүртэл уулзахад мөнгөө бэлнээр өгсөн нь дээр гэж хэлсэн. Банкаар дамжвал уддаг гэж хэлсэн. Мөн намайг мөнгө өгөх үеэс урамшуулал зарласан гэж байсан. Би 10,130 ам.доллар захирлын туслах Н гэдэг эмэгтэйд бэлнээр өгсөн. Би одоо 24,220,834 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /3-р хх-н 242-243, 19-р хх-н 117/, гэх зэргээс үзэхэд шүүгдэгч Б.Хад холбогдох хэргээс хохирогч Б.Ад холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэл тогтоогдож байгаа тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Баянгол дүүргийн прокурорын газрын 295 дугаар яллах дүгнэлтэд шүүгдэгч И.С нь Н.Б, Ш.Т нартай бүлэглэж, шүүгдэгч Ш.Т нь И.С нь Н.Б нартай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн атал шүүгдэгч Б.Ныг И.С, Ш.Т нартай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх хуралдаанаар зөвтгөх боломжтой гэж үзлээ.Түүнчлэн яллах дүгнэлтэд хохирогч Н.Уд учирсан хохирлыг хэн хариуцах талаар дурдаагүй хэдий ч яллах дүгнэлтийн хавсралтад шүүгдэгч Н.Б, И.С нар 25,201,741 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүр 12,600,870 төгрөг хариуцахаар дурджээ. Хэрэгт авагдсан 2020 оны 02-р сарын 06-ны ЗЦН-АУДИТ ХХК-н гаргасан нягтлах гэрээт ажлын дүгнэлтийн Хохирогч нарын хөрөнгө оруулсан мөнгө нь хичнээн хүнээр дамжуулж хамгийн сүүлд хэн гэдэг этгээдэд очсон эсэх  гэсэн асуултанд дараах байдлаар хариулжээ. “Бын өгсөн Аийн данс руу 4,806,000 төгрөг буюу 2,000 ам долларыг хийсэн. Хүү Билгүүдэй 10,000 ам доллар хийсэн, И.С, Н.Б нар авсан” гэх тул хамгийн сүүлд авсан гэх шүүгдэгч И.С, Н.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар яллах дүгнэлтийг зөвтгөн шийдвэрлэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржгон овогт Н-н Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.Б-ийг заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бүлэглэж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигон овогт Б-н Нт, Баянцагаан овогт Н-н С, Одонт овогт И-н С, Алаг адуу овогт Ш-н Т, Шарайд овогт Д-н Д, Боржигон овогт Д-н Б, Алаг мандал овогт Б-ы Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бүлэглэж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар байнга үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

   Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.О-сд 12,431,416 төгрөгийн, П.Б-сод 18,389,280 төгрөгийн, хохирогч Л.Н-сд 7,440,000 төгрөгийн, хохирогч Ц.Б-ст 48,193,569 төгрөгийн, хохирогч Ж.Т-сд 2,472,000 төгрөгийн, хохирогч Н.М-сэд 4,000,000 төгрөгийн, хохирогч Ч.Нд 19,427,683 төгрөгийн, хохирогч П.Т-сд 24,744,000 төгрөгийн, хохирогч Т.М-ст 24,312,000 төгрөгийн, хохирогч Г.А-сд 750,000 төгрөгийн, хохирогч С.С-сд 38,184,000 төгрөгийн, хохирогч Б.А-сд 13,500,000 төгрөгийн, хохирогч Б.Шд 29,529,240 төгрөгийн, хохирогч Д.Од 15,063,300 төгрөгийн, хохирогч Л.Ч-сид 4,782,000 төгрөгийн, хохирогч Л.Ад 11,436,840 төгрөгийн, хохирогч Г.А-ьд 1,042,476 төгрөгийн, хохирогч Д.Э-д 2,391,000 төгрөгийн, хохирогч Р.О-т 24,220,830 төгрөгийн, хохирогч Б.Г-ад 4,902,450 төгрөгийн, хохирогч Н.Х-д 2,634,500 төгрөгийн, хохирогч Я.Д-т 1,320,665 төгрөгийн, хохирогч Ж.Эд 26,301,000 төгрөгийн, хохирогч Х.О-д 7,173,000 төгрөгийн, хохирогч Б.Ад 24,20,834 төгрөгийн, хохирогч Х.Дд 28,075,900 төгрөгийн, хохирогч Ж.Мт 40,677,090 төгрөгийн, хохирогч А.Бт 14,400,000 төгрөгийн, хохирогч Х.Бөд 9,790,240 төгрөгийн, хохирогч Г.О-т 15,952,320 төгрөгийн, хохирогч М.Дд 4,912,600 төгрөгийн, хохирогч Ч.Өд 13,379,000 төгрөгийн, хохирогч Д.Нд 22,000,000 төгрөгийн, хохирогч Ж.Э-т 2,414,845 төгрөгийн, хохирогч Б.Г-ад 1,200,000 төгрөгийн, хохирогч А.Б-д 31,640,800 төгрөгийн, хохирогч Н.Уд 31,640,800 төгрөгийн, хохирогч Н.Зд 8,388,162 төгрөгийн, хохирогч Д.Бд 4,790,000 төгрөгийн, хохирогч Д.Батбуянд 23,950,000 төгрөгийн, хохирогч Ц.Г-д 11,975,000 төгрөгийн, хохирогч А.А-д 1,225,000 төгрөгийн, хохирогч Н.Бт 24,000,000 төгрөгийн, хохирогч Ч.Б-т 21,600,000 төгрөгийн, хохирогч А.А-т 5,000,000 төгрөгийн, хохирогч А.А-эд 14,400,000 төгрөгийн, хохирогч Т.А-д 2,400,000 төгрөгийн, хохирогч Т.А-д 13,600,000 төгрөгийн, хохирогч С.Х-д 7,440,000 төгрөгийн, хохирогч Б.М-од 8,405,000 төгрөгийн, хохирогч А.Б-д 88,498,362 төгрөгийн, хохирогч Д.ОдонТт 8,293,466 төгрөгийн, хохирогч Д.С-ид 12,000,000 төгрөгийн, хохирогч Б.Гад 8,400,000 төгрөгийн, хохирогч Д.Бад 49,334,575 төгрөгийн, хохирогч Б.О-т 486,000 төгрөгийн, хохирогч Л.Нд 21,000,000 төгрөгийн, хохирогч Ч.Од 47,829,000 төгрөгийн, хохирогч Д.Гт 24,000,000 төгрөгийн, хохирогч Ц.Т-ад 25,000,000 төгрөгийн, хохирогч Р.М-д 5,580,000 төгрөгийн, хохирогч Д.Ө-д 26,386,102 төгрөгийн, хохирогч Д.Жд 24,744,000 төгрөгийн, хохирогч Ж.Гт 12,000,000 төгрөгийн, хохирогч Б.Н-д 16,364,000 төгрөгийн, хохирогч Б.Сд 6,000,000 төгрөгийн, хохирогч М.Г-д 14,472,000 төгрөгийн, хохирогч Т.Б-д 16,716,681 төгрөгийн, хохирогч П.Б-Тт 2,436,000 төгрөгийн, хохирогч Т.П-д 119,750,000 төгрөгийн, хохирогч Т.Ч-ад 9,226,000 төгрөгийн, хохирогч Ч.Н-т 4,837,924 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

   Хохирогч нарын авсан урамшуулал болон шүүгдэгч нарын төлсөн хохирлуудыг хасаж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бэс хохирогч Д.О-сд 6.770.671 төгрөг, хохирогч П.Б-сод 1,724,893 төгрөг, хохирогч Л.Н-сд 1,831,347 төгрөг, хохирогч Ц.Б-ст 14,230,066 төгрөг, хохирогч Ж.Т-сд 2,072,000 төгрөг, хохирогч Н.М-сэд 4,000,000 төгрөг, хохирогч Ч.Нд 6,475,894 төгрөг, хохирогч П.Т-сд 10,122,000 төгрөг, хохирогч Т.М-ст 9,877,504 төгрөг, хохирогч Г.А-сд 375,000 төгрөг, хохирогч С.С-сд 12,756,750 төгрөг, хохирогч Б.А-сд 4,000,000 төгрөг, хохирогч Б.Шт 14,764,620 төгрөг, хохирогч Д.Од 5,969,791 төгрөг, хохирогч Л.Ч-сид 2,391,000 төгрөг, хохирогч Л.А-д 5,718,420 төгрөг, хохирогч Г.А-ьд 521,238 төгрөг, хохирогч Д.Э-д 1,195,500 төгрөг, хохирогч Р.О-т 12,110,415 төгрөг, хохирогч Б.Г-ад 2,451,225 төгрөг, хохирогч Н.Х-д 836,678 төгрөг, хохирогч Ж.Эгад 13,150,500 төгрөг, хохирогч Х.О-оод 3,292,100 төгрөг, хохирогч Б.Ад 12,110,717 төгрөг, хохирогч Х.Дд 9,358,633 төгрөг, хохирогч Ж.Мт 13,414,858 төгрөг, хохирогч А.Бт 4,800,000 төгрөг, хохирогч Х.Бөөд 8,650,700 төгрөг, хохирогч Г.О-т 7,976,160 төгрөг, хохирогч М.Дт 1,356,300 төгрөг, хохирогч Ч.Өд 6,335,078 төгрөг, хохирогч Д.Нд 11,000,000 төгрөг, хохирогч Ж.Э-т 608,555 төгрөг, хохирогч Б.Г-ад 600,000 төгрөг, хохирогч А.Б-д 12,600,870 төгрөг, хохирогч Н.Уд 12,600,870 төгрөг, хохирогч Н.Зд 4,193,676 төгрөг, хохирогч Д.Бд 4,790,000 төгрөг, хохирогч Д.Батбуянд 11,976,000 төгрөг, хохирогч Ц.Г-д 10,645,000 төгрөг, хохирогч А.А-д 1,225,000 төгрөг, хохирогч Н.Бд 23,352,000 төгрөг, хохирогч Ч.Б-т 15,000,000 төгрөг, хохирогч А.А-эд 4,000,000 төгрөг, хохирогч А.А-эд 7,400,000 төгрөг, хохирогч Т.А-д 2,400,000 төгрөг, хохирогч М.А-д 12,400,000 төгрөг, хохирогч С.Х-д 3,546,500 төгрөг, хохирогч Б.М-од 4,202,500 төгрөг, хохирогч А.Б-д 31,710,253 төгрөг, хохирогч Д.ОдонТад 4,146,733 төгрөг, хохирогч Д.С-ээд 9,824,700 төгрөг, хохирогч Б.Гад 3,030,800 төгрөг, хохирогч Д.Бад 20,429,787 төгрөг, хохирогч Б.О-т 243,000 төгрөг, хохирогч Л.Нд 10,500,000 төгрөг, хохирогч Ч.Од 47.829.000 төгрөг, хохирогч Д.Гт 24.000.000 төгрөг, хохирогч Ц.Т-ад 18,500,000 төгрөг, хохирогч Р.М-д 1,193,333 төгрөг, хохирогч Д.Ө-д 8,395,835 төгрөг, хохирогч Д.Ж-д 12,372,000 төгрөг, хохирогч Ж.Гт 4,077,700 төгрөг, хохирогч Б.Н-д 8,054,660 төгрөг, хохирогч Б.Сд 6.000.000 төгрөг, хохирогч М.Г-д 12,722,000 төгрөг, хохирогч Т.Б-д 16.719.681 төгрөг, хохирогч П.Б-Тт 1,218,000 төгрөг, хохирогч Т.П-д 25,722,300 төгрөг, хохирогч Т.Ч-ад 7,255,000 төгрөг, хохирогч Ч.Н-эд 4.837.924 төгрөгийг,

Шүүгдэгч Б.Наас хохирогч Ц.Б-ст 14,230,066 төгрөг, хохирогч Ч.Нд 6,475,894 төгрөг, хохирогч П.Т-сд 10,122,000 төгрөг, хохирогч Т.М-сэд 9,877,504 төгрөг, хохирогч Г.А-сд 375,000 төгрөг, хохирогч С.С-сд 12,756,750 төгрөг, хохирогч Б.А-сд 4,000,000 төгрөг, хохирогч Б.Шт 14,764,620 төгрөг, хохирогч Д.Од 5,589,791 төгрөг, хохирогч Л.Ч-сид 2,391,000 төгрөг, хохирогч Л.А-д 5,718,420 төгрөг, хохирогч Г.А-ьд 521,238 төгрөг, хохирогч Д.Э-д 1,195,500 төгрөг, хохирогч Р.О-т 12,110,415 төгрөг, хохирогч Б.Г-ад 2,451,225 төгрөг, хохирогч Н.Х-д 836,678 төгрөг, хохирогч Ж.Эд 13,150,500 төгрөг, хохирогч Х.О-оод 3,292,100 төгрөг, хохирогч Б.Ад 12,110,717 төгрөг, хохирогч Х.Дд 9,358,633 төгрөг, хохирогч Ж.Мэд 13,414,858 төгрөг, хохирогч Ж.Э-эд 608,555 төгрөг, хохирогч Б.Г-ад 600,000 төгрөг, хохирогч Д.ОдонТад 4,146,733 төгрөг, хохирогч Р.М-ад 1,193,333 төгрөг, хохирогч Д.Ө-д 8,395,835 төгрөг, хохирогч П.Б-Тад 1,218,000 төгрөг, хохирогч Т.П-д 25,722,300 төгрөгийг,

Шүүгдэгч Н.Сгээс хохирогч Ч.Нд 6,475,894 төгрөг, хохирогч Д.Нд 11,000,000 төгрөг, хохирогч С.Х-д 3,546,500 төгрөг, хохирогч Б.М-од 4,202,500 төгрөг, хохирогч А.Б-д 31,710,253 төгрөг, хохирогч Д.Бад 20,429,787 төгрөг,  хохирогч Б.О-т 243,000 төгрөг,  хохирогч Д.Ж-д 12,372,000 төгрөгийг,

Шүүгдэгч И.Сгаас хохирогч А.Бт 4,800,000 төгрөг, хохирогч Г.О-т 7.976.160 төгрөг, хохирогч М.Дд 678.150 төгрөг, хохирогч Ч.Өд 6.335.078 төгрөг, хохирогч А.Б-д 12.600.870 төгрөг, хохирогч Л.Нд 10.500.00 төгрөг, хохирогч Б.Н-д 8.054.660 төгрөгийг

Шүүгдэгч Ш.Таас хохирогч П.Б-сод 1,724,893 төгрөг, хохирогч А.Бэд 4,800,000 төгрөгийг,

Шүүгдэгч Д.Доос хохирогч Ц.Б-ст 14.230.066 төгрөг, хохирогч Х.Дд 9.358.633 төгрөг, хохирогч Ж.Мт 13,414,858 төгрөгийг,

шүүгдэгч Д.Баас хохирогч Н.Зд 4,193,676 төгрөг, хохирогч Р.М-д 1,193,333 төгрөг, хохирогч Д.Ө-д 8,395,835 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.Х нь хохирогч Б.Г, хохирогч Д.Батбуян нарт хохирлыг бүрэн барагдуулсан талаар баримтуудыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Өмгөөлөгч Б.Отгонтөгс, Г.Б нар нь хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн баримт гаргаж өгсөн боловч тэдгээрийг хохирлыг төлсөн гэж үзэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар 11 жил 1 сар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, шүүгдэгч Н.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Б.Нд 9 жил 1 сарын хугацаатай хорих ял эдлүүлэх, шүүгдэгч Н.Сд 7 жил 01 сар хорих ял эдлүүлэх, шүүгдэгч И.Сд 7 жил 1 сарын хугацаагаар хорих эдлүүлэх, шүүгдэгч Ш.Тт 7 жил 01 сар хорих, шүүгдэгч Д.Дид 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэх  саналыг шүүгдэгчийн өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх саналыг тус тус гаргасан ба шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ шүүгдэгч нарын хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар шүүгдэгч Н.Бд 10 /арван/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Б.Н 05 /таван/ жил 01 /нэг/ сар жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Н.Сд 05 /таван/ 01 /нэг/ сар жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч И.Сд 06 /зургаан/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Ш.Тт 05 /таван/ жил 01 /нэг/ сар жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Д.Дид 06 /зургаан/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Д.Бт 05 /таван/ жил 01 /нэг/ сар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Б.Хад 03 /гурван/ жил 07 /долоон/ сар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ий цагдан хоригдсон 32 хоногийг, шүүгдэгч Б.Нын цагдан хоригдсон 16 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хадгалан үлдээж, шүүгдэгч Б.Нын бага насны хүүхдүүд болох Ш.Тэнгэр-Од, Ш.Ухаанбилэг, Ш.Цэцэнбилэг нарыг асран хамгаалах үүргийг иргэн З.Шинэбаярт, шүүгдэгч Н.Сгийн бага насны хүүхдүүд болох С.Ариунсэнгүүн, С.Д- нарыг асран хамгаалах үүргийг иргэн Ц.Оюунд тус тус даалгав.   

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч И.Н, Н.С, И.С нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг

Шүүгдэгч Б.Хад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч Б.Ад холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Боржгон овогт Н-н Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бүлэглэж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигон овогт Б-н Н, Баянцагаан овогт Н-н С, Одонт овогт И-н С, Алаг адуу овогт Ш-н Т, Шарайд овогт Д-н Д, Боржигон овогт Д-н Б, Алаг мандал овогт Б-ы Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бүлэглэж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар шүүгдэгч Н.Бд 10 /арван/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Б.Нд 05 /таван/ жил 01 /нэг/ сар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Н.Сд 05 /таван/ жил 01 /нэг/ сар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч И.Сд 06 /зургаан/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Ш.Тт 05 /таван/ жил 01 /нэг/ сар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Д.Дид 06 /зургаан/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Д.Бт 05 /таван/ жил 01 /нэг/ сар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Б.Хад 03 /гурван/ жил 07 /долоон/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ий цагдан хоригдсон 32 хоногийг, шүүгдэгч И.Нын цагдан хоригдсон 16 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Н.Бд оногдуулсан хорих  ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Б.Нт, Н.С, И.С, Ш.Т, Д.Д, Д.Б, Б.Х нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Б.Нын бага насны хүүхдүүд болох Ш.Тэнгэр-Од, Ш.Ухаанбилэг, Ш.Цэцэнбилэг нарыг асран хамгаалах үүргийг иргэн З.Шинэбаярт, шүүгдэгч Н.Сгийн бага насны хүүхдүүд болох С.Ариунсэнгүүн, С.Д- нарыг асран хамгаалах үүргийг иргэн Ц.Оюунд тус тус даалгасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар

 

Шүүгдэгч Н.Бэс ,

хохирогч Д.О-сд 6.770.671 төгрөг,

хохирогч П.Б-сод 1,724,893 төгрөг,

хохирогч Л.Н-сд 1,831,347 төгрөг,

хохирогч Ц.Б-ст 14,230,066 төгрөг,

хохирогч Ж.Т-сд 2,072,000 төгрөг,

хохирогч Н.М-сэд 4,000,000 төгрөг,

хохирогч Ч.Нд 6,475,894 төгрөг,

хохирогч П.Т-сд 10,122,000 төгрөг,

хохирогч Т.М-ст 9,877,504 төгрөг,

хохирогч Г.А-сд 375,000 төгрөг,

хохирогч С.С-сд 12,756,750 төгрөг,

хохирогч Б.А-сд 4,000,000 төгрөг,

хохирогч Б.Шт 14,764,620 төгрөг,

хохирогч Д.Од 5,969,791 төгрөг,

хохирогч Л.Ч-сид 2,391,000 төгрөг,

хохирогч Л.А-д 5,718,420 төгрөг,

хохирогч Г.А-ьд 521,238 төгрөг,

хохирогч Д.Э-д 1,195,500 төгрөг,

хохирогч Р.О-т 12,110,415 төгрөг,

хохирогч Б.Г-ад 2,451,225 төгрөг,

хохирогч Н.Х-д 836,678 төгрөг,

хохирогч Ж.Эгад 13,150,500 төгрөг,

хохирогч Х.О-оод 3,292,100 төгрөг,

хохирогч Б.Ад 12,110,717 төгрөг,

хохирогч Х.Дд 9,358,633 төгрөг,

хохирогч Ж.Мт 13,414,858 төгрөг,

хохирогч А.Бт 4,800,000 төгрөг,

хохирогч Х.Бөөд 8,650,700 төгрөг,

хохирогч Г.О-т 7,976,160 төгрөг,

хохирогч М.Дт 1,356,300 төгрөг,

хохирогч Ч.Өд 6,335,078 төгрөг,

хохирогч Д.Нд 11,000,000 төгрөг,

хохирогч Ж.Э-т 608,555 төгрөг,

хохирогч Б.Г-ад 600,000 төгрөг,

хохирогч А.Б-д 12,600,870 төгрөг,

хохирогч Н.Уд 12,600,870 төгрөг,

хохирогч Н.Зд 4,193,676 төгрөг,

хохирогч Д.Бд 4,790,000 төгрөг,

хохирогч Д.Батбуянд 11,976,000 төгрөг,

хохирогч Ц.Г-д 10,645,000 төгрөг,

хохирогч А.А-д 1,225,000 төгрөг,

хохирогч Н.Бд 23,352,000 төгрөг,

хохирогч Ч.Б-т 15,000,000 төгрөг,

хохирогч А.А-эд 4,000,000 төгрөг,

хохирогч А.А-эд 7,400,000 төгрөг,

хохирогч Т.А-д 2,400,000 төгрөг,

хохирогч М.А-д 12,400,000 төгрөг,

хохирогч С.Х-д 3,546,500 төгрөг,

хохирогч Б.М-од 4,202,500 төгрөг,

хохирогч А.Б-д 31,710,253 төгрөг,

хохирогч Д.ОдонТад 4,146,733 төгрөг,

хохирогч Д.С-ээд 9,824,700 төгрөг,

хохирогч Б.Гад 3,030,800 төгрөг,

хохирогч Д.Бад 20,429,787 төгрөг,

хохирогч Б.О-т 243,000 төгрөг,

хохирогч Л.Нд 10,500,000 төгрөг,

хохирогч Ч.Од 47.829.000 төгрөг,

хохирогч Д.Гт 24.000.000 төгрөг,

хохирогч Ц.Т-ад 18,500,000 төгрөг,

хохирогч Р.М-д 1,193,333 төгрөг,

хохирогч Д.Ө-д 8,395,835 төгрөг,

хохирогч Д.Ж-д 12,372,000 төгрөг,

хохирогч Ж.Гт 4,077,700 төгрөг,

хохирогч Б.Н-д 8,054,660 төгрөг,

хохирогч Б.Сд 6.000.000 төгрөг,

хохирогч М.Г-д 12,722,000 төгрөг,

хохирогч Т.Б-д 16.719.681 төгрөг,

хохирогч П.Б-Тт 1,218,000 төгрөг,

хохирогч Т.П-д 25,722,300 төгрөг,

хохирогч Т.Ч-ад 7,255,000 төгрөг,

хохирогч Ч.Н-эд 4.837.924 төгрөгийг

 

Шүүгдэгч Б.Наас

хохирогч Ц.Б-ст 14,230,066 төгрөг,

хохирогч Ч.Нд 6,475,894 төгрөг,

хохирогч П.Т-сд 10,122,000 төгрөг,

хохирогч Т.М-сэд 9,877,504 төгрөг,

хохирогч Г.А-сд 375,000 төгрөг,

хохирогч С.С-сд 12,756,750 төгрөг,

хохирогч Б.А-сд 4,000,000 төгрөг,

хохирогч Б.Шт 14,764,620 төгрөг,

хохирогч Д.Од 5,589,791 төгрөг,

хохирогч Л.Ч-сид 2,391,000 төгрөг,

хохирогч Л.А-д 5,718,420 төгрөг,

хохирогч Г.А-ьд 521,238 төгрөг,

хохирогч Д.Э-д 1,195,500 төгрөг,

хохирогч Р.О-т 12,110,415 төгрөг,

хохирогч Б.Г-ад 2,451,225 төгрөг,

хохирогч Н.Х-д 836,678 төгрөг,

хохирогч Ж.Эд 13,150,500 төгрөг,

хохирогч Х.О-оод 3,292,100 төгрөг,

хохирогч Б.Ад 12,110,717 төгрөг,

хохирогч Х.Дд 9,358,633 төгрөг,

хохирогч Ж.Мэд 13,414,858 төгрөг,

хохирогч Ж.Э-эд 608,555 төгрөг,

хохирогч Б.Г-ад 600,000 төгрөг,

хохирогч Д.ОдонТад 4,146,733 төгрөг,

хохирогч Р.М-ад 1,193,333 төгрөг,

хохирогч Д.Ө-д 8,395,835 төгрөг,

хохирогч П.Б-Тад 1,218,000 төгрөг,

хохирогч Т.П-д 25,722,300 төгрөгийг,

 

Шүүгдэгч Н.Сгээс

хохирогч Ч.Нд 6,475,894 төгрөг,

хохирогч Д.Нд 11,000,000 төгрөг,

хохирогч С.Х-д 3,546,500 төгрөг,

хохирогч Б.М-од 4,202,500 төгрөг,

хохирогч А.Б-д 31,710,253 төгрөг,

хохирогч Д.Бад 20,429,787 төгрөг,

хохирогч Б.О-т 243,000 төгрөг, 

хохирогч Д.Ж-д 12,372,000 төгрөг,  

 

Шүүгдэгч И.Сгаас

хохирогч А.Бт 4,800,000 төгрөг,

хохирогч Г.О-т 7.976.160 төгрөг,

хохирогч М.Дд 678.150 төгрөг,

хохирогч Ч.Өд 6.335.078 төгрөг,

хохирогч А.Б-д 12.600.870 төгрөг,

хохирогч Л.Нд 10.500.00 төгрөг,

хохирогч Б.Н-д 8.054.660 төгрөг,  

 

Шүүгдэгч Ш.Таас

хохирогч П.Б-сод 1,724,893 төгрөг,

хохирогч А.Бэд 4,800,000 төгрөг,

 

Шүүгдэгч Д.Доос

хохирогч Ц.Б-ст 14.230.066 төгрөг,

хохирогч Х.Дд 9.358.633 төгрөг,

хохирогч Ж.Мт 13,414,858 төгрөгийг

 

шүүгдэгч Д.Баас

хохирогч Н.Зд 4,193,676 төгрөг,

хохирогч Р.М-д 1,193,333 төгрөг,

хохирогч Д.Ө-д 8,395,835 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Б.Х нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргасугай.

 

9. Шүүгдэгч Н.Б, Б.Нт, Н.С, И.С, Ш.Т, Д.Д, Д.Б, Б.Х нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязаарласан "Хязгаарлалт тогтоох" таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10. Шүүгдэгч Н.Б, Б.Нт, Н.С, И.С, Ш.Т, Д.Д, Д.Б, Б.Х нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б, Б.Нт, Н.С, И.С, Ш.Т, Д.Д, Д.Б, Б.Х нарт авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                  ШҮҮГЧИД                                                  Л.ОДОНЧИМЭГ       

 

 

                                                                                            Г.ЗОЛБОО