Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 700

 

 

 

 

 

 

 

    2020           7            24                                      2020/ШЦТ/700                              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,  

улсын яллагч Б.Жаргал,

шүүгдэгч Ч.Л, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,  

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалайр овогт Ч-ын Л, Боржигон овогт Б-гийн У нарт  холбогдох эрүүгийн ..... тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдрах, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 1-р баг Баян богдод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны Горькийн 18 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ДЭ86073002 дугаарын регистртэй, Жалайр овогт Ч-ын Л. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Зүүн нарангийн 12-р гудамжны 160 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, МЭ71042008 дугаарын регистртэй, Боржигон овогт Б-гийн У.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ч.Л, Б.У нар бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нова” зочид буудлын 301 тоот өрөөнд хохирогч Н.Даваадоржийг унтсны дараа хүч хэрэглэхгүйгээр нууцаар гар утасны мобайл банкаар нь 1.750.000 төгрөгийг Б.Уын данс руу шилжүүлж, уг мөнгийг хууль бусаар авсан,

2020 оны 4 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Футура” зочид буудалд хохирогч Н.Аюургинаг унтсаны дараа Хаан банкны картыг нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч гаран АТМ-аас 1.370.000 төгрөгийг нь хууль бусаар авч, хохирогч Н.Аюургинад нийт 1.380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Л мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч.Лгийн өгсөн:

“...Би 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр У эгчтэй хамт Саппорогийн автобусны буудал дээр байж байхад 22 цагийн үед АТМ-ны үүдэнд байхад нэг согтуу залуу ирээд явах уу гэж бид хоёроос асуухаар нь бид хоёр явна гэж хэлсэн. Тэгээд тэр залуутай У эгч бид хоёр такси барьж дэлгүүр орж архи, ундаа аваад тэндээсээ Саппорогийн замын урд талд байдаг Футура зочид буудал руу орсн. Тэнд ороод 2 ортой өрөө аваад бид хэд авч орж ирсэн 1 жил 0,75 литрийн Хараа архиа хувааж уусан. Тэгээд ууж байгаад архи дууссан ба тэр залуу архи нэмж авъя гээд бид нар гарцгаасан. Тэгээд 50,000 төгрөг АТМ-ээс аваад тар залутай атксиай явж шагийн архи худалдаж аваад эргэж буудалдаа ирсэн. Тэгээд орж ирсэн архиа уугаад сууж байтал нөгөө залуу тасарч унасан. Тэгээд У эгч бид хоёр картанд нь байсан мөнгийг авъя гэж ярьсан. У эгч картыг нь аваад бид хоёр гарч Цамбагаравын АТМ-ээс очиж би картыг нь уншуулж 1,340,000 төгрөг авч тэр мөнгийг хувааж авсан.

Би Б.Утай бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нова зочид буудлын 301 тоот өрөөнд хохирогч Н.Даваадоржийг унтсаны дараа гар утсыгашиглаж байгаад мобайл банкны нууц кодыг нь мэдсэн учраас Уын Хаан банкны дансаар 1,850,000 төгрөгийг шилжүүлсэн авч, мөнгийг У бид хоёр хувааж авч хэрэглэсэн нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-н 45-46, 101-102/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Уын өгсөн:

“...Би 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Л гээд танил дүүтэйгээ хамт Саппорогийн автобусны буудал дээр 22 цагийн үед АТМ-ны үүдэнд байж байхад нэг согтуу залуу явах уу гэж бид хоёроос асуухаар нь би Л бид хоёр явна гэж хэлсэн. Тэгээд тэр залуутай Л бид хоёр такси барьж дэлгүүр орж архи, ундаа аваад тэндээсээ Саппорогийн замын урд талд байдаг Футура зочид буудал руу орсон. Тэгээд тэнд орж нэг шил Хараа 0,75 литрийн архи хувааж ууцгаасан. ...нилээн архи ууж байгаад унтаад өгсөн ба энэ үед Л энэ залуугийн картанд мөнгө байна лээ аниа, хоёулаа мөнгийг нь авах уу, кодыг нь би мэдэж байгаа гэхээр нь би тэгье гээд хэлсэн. Тэгээд халаасанд нь байсан Хаан банкны картыг нь би аваад бид хоёр гараад явсан. Л бид хоёр Цамбагаравын экспресс банкнаас бид хоёр 1,340,000 төгрөг аваад тэрийг нь бид хоёр хувааж авсан.

Би Ч.Лтэй бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нова зочид буудлыг 301 тоот өрөөнд хохирогч Н.Даваадоржийг унтсаны дараа гар утсыг ашиглаж байгаад мобайл банкны нууц кодыг нь мэдчихсэн учраас өөрийн Хаан банкны дансаар 1,750,000 төгрөгийг шилжүүлэн авч мөнгийг Л бид хоёр хувааж авч хэрэглэсэн нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-н 48-49, 99-100/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Аюургинагийн өгсөн:

“...Би урьд гэрчийн мэдүүлэгтээ бүгдийг дэлгэрэнгүй ярьсан. Би Агро ХХК-аас цалин, амралтын мөнгө гээд 3,000,000 орчим төгрөг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр орсон байснаас хүн амьтанд зээлээд, гэр орондоо юм хум авсан байсан. Одоо надад нийт 1,340,000 төгрөгийн хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг /хх-н 26/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Даваадоржийн өгсөн:

“...2020 оны 3 дугаар сарын 18-ны өглөө 10 цагийн орчим сэрэхэд найз Ганбаяр хажууд унтаж байсан бөгөөд бид хоёр хамт орсон 2 эмэгтэй байхгүй байсан. ...би дансаа шалгаж үзтэл бид хоёрын эд зүйлс бүрэн бүтэн байсан бөгөөд би дансаа шалгаж үзтэл дансны үлдэгдэл 9,674 төгрөг болчихсон, миний эзэмшлийн данснаас 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 23:22 цагт 8 гэсэн тоотой гүйлгээний утгаар 100,000 төгрөг, 23:57 цагт V гэсэн гүйлгээний утгаар 1,750,000 төгрөг мобайл банкаар 5720632004 тоот данс руу орчихсон байсан. Үүнийг мэдээд уг дансыг шалгаж үзэхэд У гэж хүн гарч ирж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 66-67/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Ганбаярын өгсөн:

“...найз Даваадорж сэрээд өрөөний жижиг мини хөргөгчнөөс нэг нэг ундаа авч уугаад, явъя гээд тооцоогоо хийх гэтэл дансанд нь мөнгө байхгүй болчихсон, найз Даваадоржийн данснаас хамт байсан эмэгтэйгийн данс руу 1,750,000 төгрөгөөр зарлага гарчихсан байсан. Ингээд найз Даваадорж цагдаад хандсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 68-69/,

 

- Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 68, 83/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 76-80/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 117, 118/,

- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 54, 55/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

- Шүүгдэгч Ч.Л нь Б.Утай бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нова” зочид буудлын 301 тоот өрөөнд хохирогч Н.Даваадоржийг унтсны дараа хүч хэрэглэхгүйгээр нууцаар гар утасны мобайл банкаар нь 1.750.000 төгрөгийг Б.Уын данс руу шилжүүлж, уг мөнгийг хууль бусаар авсан,

2020 оны 4 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Футура” зочид буудалд хохирогч Н.Аюургинаг унтсаны дараа Хаан банкны картыг нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч гаран АТМ-аас 1.370.000 төгрөгийг нь хууль бусаар авч, хохирогч Н.Аюургинад нийт 1.380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ч.Лгийн “...архиа уугаад сууж байтал нөгөө залуу тасарч унасан. Тэгээд У эгч бид хоёр картанд нь байсан мөнгийг авъя гэж ярьсан. У эгч картыг нь аваад бид хоёр гарч Цамбагаравын АТМ-ээс очиж би картыг нь уншуулж 1,340,000 төгрөг авч тэр мөнгийг хувааж авсан.

Би Б.Утай бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нова зочид буудлын 301 тоот өрөөнд хохирогч Н.Даваадоржийг унтсаны дараа гар утсыгашиглаж байгаад мобайл банкны нууц кодыг нь мэдсэн учраас Уын Хаан банкны дансаар 1,850,000 төгрөгийг шилжүүлсэн авч, мөнгийг У бид хоёр хувааж авч хэрэглэсэн нь үнэн...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Б.Уын өгсөн “...Л энэ залуугийн картанд мөнгө байна лээ аниа, хоёулаа мөнгийг нь авах уу, кодыг нь би мэдэж байгаа гэхээр нь би тэгье гээд хэлсэн. Тэгээд халаасанд нь байсан Хаан банкны картыг нь би аваад бид хоёр гараад явсан. Л бид хоёр Цамбагаравын экспресс банкнаас бид хоёр 1,340,000 төгрөг аваад тэрийг нь бид хоёр хувааж авсан.

Би Ч.Лтэй бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нова зочид буудлыг 301 тоот өрөөнд хохирогч Н.Даваадоржийг унтсаны дараа гар утсыг ашиглаж байгаад мобайл банкны нууц кодыг нь мэдчихсэн учраас өөрийн Хаан банкны дансаар 1,750,000 төгрөгийг шилжүүлэн авч мөнгийг Л бид хоёр хувааж авч хэрэглэсэн нь үнэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Н.Аюургинагийн “...Би Агро ХХК-аас цалин, амралтын мөнгө гээд 3,000,000 орчим төгрөг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр орсон байснаас хүн амьтанд зээлээд, гэр орондоо юм хум авсан байсан. Одоо надад нийт 1,340,000 төгрөгийн хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Н.Даваадоржийн “...2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 23:22 цагт 8 гэсэн тоотой гүйлгээний утгаар 100,000 төгрөг, 23:57 цагт V гэсэн гүйлгээний утгаар 1,750,000 төгрөг мобайл банкаар 5720632004 тоот данс руу орчихсон байсан. Үүнийг мэдээд уг дансыг шалгаж үзэхэд У гэж хүн гарч ирж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.Ганбаярын “...найз Даваадорж сэрээд өрөөний жижиг мини хөргөгчнөөс нэг нэг ундаа авч уугаад, явъя гээд тооцоогоо хийх гэтэл дансанд нь мөнгө байхгүй болчихсон, найз Даваадоржийн данснаас хамт байсан эмэгтэйгийн данс руу 1,750,000 төгрөгөөр зарлага гарчихсан байсан. Ингээд найз Даваадорж цагдаад хандсан юм...” гэх мэдүүлэг, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

- Шүүгдэгч Б.У нь Ч.Лтэй бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нова” зочид буудлын 301 тоот өрөөнд хохирогч Н.Даваадоржийг унтсны дараа хүч хэрэглэхгүйгээр нууцаар гар утасны мобайл банкаар нь 1.750.000 төгрөгийг Б.Уын данс руу шилжүүлж, уг мөнгийг хууль бусаар авсан,

2020 оны 4 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Футура” зочид буудалд хохирогч Н.Аюургинаг унтсаны дараа Хаан банкны картыг нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч гаран АТМ-аас 1.370.000 төгрөгийг нь хууль бусаар авч, хохирогч Н.Аюургинад нийт 1.380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ч.Лгийн “...архиа уугаад сууж байтал нөгөө залуу тасарч унасан. Тэгээд У эгч бид хоёр картанд нь байсан мөнгийг авъя гэж ярьсан. У эгч картыг нь аваад бид хоёр гарч Цамбагаравын АТМ-ээс очиж би картыг нь уншуулж 1,340,000 төгрөг авч тэр мөнгийг хувааж авсан.

Би Б.Утай бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нова зочид буудлын 301 тоот өрөөнд хохирогч Н.Даваадоржийг унтсаны дараа гар утсыгашиглаж байгаад мобайл банкны нууц кодыг нь мэдсэн учраас Уын Хаан банкны дансаар 1,850,000 төгрөгийг шилжүүлсэн авч, мөнгийг У бид хоёр хувааж авч хэрэглэсэн нь үнэн...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Б.Уын өгсөн “...Л энэ залуугийн картанд мөнгө байна лээ аниа, хоёулаа мөнгийг нь авах уу, кодыг нь би мэдэж байгаа гэхээр нь би тэгье гээд хэлсэн. Тэгээд халаасанд нь байсан Хаан банкны картыг нь би аваад бид хоёр гараад явсан. Л бид хоёр Цамбагаравын экспресс банкнаас бид хоёр 1,340,000 төгрөг аваад тэрийг нь бид хоёр хувааж авсан.

Би Ч.Лтэй бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нова зочид буудлыг 301 тоот өрөөнд хохирогч Н.Даваадоржийг унтсаны дараа гар утсыг ашиглаж байгаад мобайл банкны нууц кодыг нь мэдчихсэн учраас өөрийн Хаан банкны дансаар 1,750,000 төгрөгийг шилжүүлэн авч мөнгийг Л бид хоёр хувааж авч хэрэглэсэн нь үнэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Н.Аюургинагийн “...Би Агро ХХК-аас цалин, амралтын мөнгө гээд 3,000,000 орчим төгрөг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр орсон байснаас хүн амьтанд зээлээд, гэр орондоо юм хум авсан байсан. Одоо надад нийт 1,340,000 төгрөгийн хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Н.Даваадоржийн “...2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 23:22 цагт 8 гэсэн тоотой гүйлгээний утгаар 100,000 төгрөг, 23:57 цагт V гэсэн гүйлгээний утгаар 1,750,000 төгрөг мобайл банкаар 5720632004 тоот данс руу орчихсон байсан. Үүнийг мэдээд уг дансыг шалгаж үзэхэд У гэж хүн гарч ирж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.Ганбаярын “...найз Даваадорж сэрээд өрөөний жижиг мини хөргөгчнөөс нэг нэг ундаа авч уугаад, явъя гээд тооцоогоо хийх гэтэл дансанд нь мөнгө байхгүй болчихсон, найз Даваадоржийн данснаас хамт байсан эмэгтэйгийн данс руу 1,750,000 төгрөгөөр зарлага гарчихсан байсан. Ингээд найз Даваадорж цагдаад хандсан юм...” гэх мэдүүлэг, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.У, Ч.Л нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаарз үйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.У, Ч.Л нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэр бүхий хохирогч нарт шилжүүлэн өгсөн гэсэн баримт гаргаж өгсөн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.У, Ч.Л нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 6 сарын хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан бөгөөд шүүгдэгч нарын учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Л, Б.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж  шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Л, Б.У нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлыг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Жалайр овогт Ч-ын Л, Боржигон овогт Б-гийн У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч.Л, Б.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Л, Б.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ