Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 7061

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, өөрийн байранд байрлах Транскапитал “ББСБ” ХХК /рд:2626209/-ийн гаргасан,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******лол,,-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,862,062.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Транскапитал “ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Транскапитал “ББСБ” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Манай компани 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч тай Зээлийн гэрээ байгуулж, 4,000,000.00 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлсэн.

 

            Бид энэхүү Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар иргэн ын эзэмшлийн *******,,д байрлах 420 м,кв талбайтай газрыг барьцаалсан юм.

 

            Гэтэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, зээлийг хуваарийн дагуу төлөхгүй өнөөдрийг хүрсэн ба манай компаниас түүнд энэ талаар удаа дараа мэдэгдэл өгсөн ч тэрээр ямар нэгэн арга хэмжээ авсангүй.

 

            Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,402,603.00 төгрөг, хүү 1,207,049.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 241,410.00 төгрөг, нотариатын зардал 1,100.00 төгрөг, нийт 4,862,062.00 төгрөг байна.

 

            Хариуцагч гаас гаргасан санал, хүсэлтийн дагуу эвлэрэх боломжгүй, харин 4,862,062.00 төгрөгийг 1 сарын дотор төлөх хугацаа өгч болно.

 

            Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дууссан бөгөөд бид ашигласан хугацааны буюу гэрээнд заасан хугацааны хүү,  нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгаа бөгөөд барьцаа болох үл хөдлөх хөрөнгөөр шаардлагаа хангуулах хүсэлттэй байна” гэв.

 

            Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 

            “Миний бие нэхэмжлэгч Транскапитал ББСБ-аас 4,000,000.00 төгрөгийг зээлсэн нь үнэн бөгөөд өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 3,400,000.00 гаруй төгрөг байгаа юм.

 

            Би, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй, үүнийг хасаад үндсэн зээл, хүүг сар бүр 100,000.00 төгрөг төлөх байдлаар хугацаа авч, дуусгах саналтай байна.

 

            Өөрийн гэсэн тогтсон ажилгүй, худалдан борлуулаад төлчих эд хөрөнгөгүй учраас шууд төлчих боломжгүй.

 

            Зээлийн гэрээний барьцааны зүйл нь манай дүүгийн эзэмшлийн газар бөгөөд түүнд энэ талаар мэдэгдээгүй, харин надад зээл төлөх талаар удаа дараа мэдэгдэл өгч байсан юм” гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Транскапитал “ББСБ” ХХК-иас хариуцагч д холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,862,062.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Транскапитал “ББСБ” ХХК нь хариуцагч тай 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 4,000,000.00 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохирсон байна.

 

Талууд уг Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож Барьцааны гэрээ байгуулж, иргэн ын эзэмшлийн, Гүнтийн зусланд байрлах 420 м,кв талбайтай газрыг барьцаалуулахаар болжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээ нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйл болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл,  24 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан ба зээлдүүлэгч болон зээлдэгч нараас гэрээний зүйл болсон 4,000,000.00 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн эсхүл шилжүүлээгүй гэх үйл баримтын талаар маргахгүй байх тул тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдаж, Зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

 Гэрээнд зааснаар зээлдэгч нь 4,000,000.00 төгрөгийг 18 сарын хугацаанд ашиглаж, тохирсон хуваарь, эргэн төлөх дүнгийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үндсэн зээлийг хүү 1,182,236.00 төгрөгийн хамт нийт 5,182,236.00 төгрөгийг төлж дуусгах үүрэг хүлээж, хэрэв үндсэн зээл, зээлийн хүүг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээжээ.

 

Гэвч зээлдэгч нь Иргэний хуулийн 206, 208 дахь зүйлд тус тус зааснаар гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч тэрээр үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар зээл, зээлийн хүүг тохирсон хугацаанд төлөөгүй байх тул түүнийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртлэх хугацаанд үндсэн зээлд 597,397.00 төгрөг, зээлийн хүүнд 437,986.00 төгрөгийг тус тус төлжээ.

 

Хэдийгээр нэхэмжлэлд авагдсан зээлдэгч гийн зээл, хүүний тооцооллоос үзвэл тэрээр 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд зээл, зээлийн хүүг төлж байсан ч дутуу төлдөг байсан учраас зээлдүүлэгчийн зүгээс 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 54,617.00 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү бодсон байна.

 

Зохигчид, хариуцагч г үндсэн зээлд 597,397.00 төгрөг, зээлийн хүүнд 437,986.00 төгрөгийг төлсөн болон 54,617.00 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү бодогдсон талаар маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч Транскапитал “ББСБ” ХХК-ийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч тал хариуцагч гаас зээлийг ашигласан буюу гэрээнд заасан буцаан төлөх хүртэлх хугацаанд төлөх ёстой гэрээгээр тохирсон хүүг нэхэмжилж байгаа ба хариуцагчийн төлбөл зохих хүү нийт 1,182,236.00 төгрөг ажээ.

Гэтэл нэхэмжлэгч Транскапитал “ББСБ” ХХК-иас гаргасан нэхэмжлэл зээл, хүүгийн тооцоололд хариуцагчийн төлбөл зохих зээлийн хүүг 1,207,049.00 төгрөг гэж тусгасан нь тэдгээрийн хооронд байгуулсан Зээлийн гэрээнд нийцэхгүй байна.

 

Учир нь, нэхэмжлэгч Транскапитал “ББСБ” ХХК-иас хариуцагч д холбогдуулан зөвхөн үндсэн зээл, түүнийг ашигласан хугацааны хүүг нэмэгдүүлсэн хүүгийн хамт нэхэмжилсэн ба харин хариуцагч талаас хэтэрсэн хугацааны хүү нэхэмжлээгүй, гэрээнд хэтэрсэн хугацааны хүүгийн талаар харилцан тохиролцоогүй ба гэрээний хугацаанд зээлдэгчийн төлбөл зохих хүү 1,182,236.00 төгрөг байна.

 

Иймд, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч гийн өмнө төлсөн 437,986.00 төгрөгийн хүүг төлбөл зохих 1,182,236.00 төгрөгөөс хасч, өнөөдрийн байдлаар хүүгийн үлдэгдэл төлбөр 744,250.00 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 3,402,603.00 төгрөг, нийт 4,146,853.00 төгрөг байна.

 

Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заажээ.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж заасан.

 

Зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 3.1.7-д заасан нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо Иргэний хуульд заасан шаардлагыг хангаж байгаа бөгөөд нэгэнт хариуцагч зээл, зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөлт хийгээгүй байх тул тэрээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй болно.

 

Иймд, нэхэмжлэгч Транскапитал “ББСБ” ХХК хариуцагч гаас нийт 241,410.00 төгрөгийг нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

 

Харин нэхэмжлэгч Транскапитал “ББСБ” ХХК хариуцагч д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгээс учирсан хохиролд нотариатын зардал 1,100.00 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан 1,100.00 төгрөгийн нотариатын үйлчилгээний орлогын баримт нь энэхүү хэрэгт хамааралтай буюу д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй хэрэгт шаардлагатай баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн эсэх ийнхүү гэрчлүүлэхэд гарсан зардал гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд, нэхэмжлэлийн шаардлагаас 1,100.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Транскапитал “ББСБ” ХХК-иас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг гаргажээ.

 

Зохигчид Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар гуравдагч этгээдийн буюу ын эзэмшлийн газрыг барьцуулуулсан байх бөгөөд  энэхүү Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар зохих ёсоор бүртгэгдсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 153 дугаар зүйлд зааснаар барьцааны гэрээний харилцаа үүссэн байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.1-д заасны дагуу хэрэв барьцааны зүйл газар байх тохиолдолд шүүхээс гадуур худалдах журмыг хэрэглэхгүй бөгөөд гагцхүү Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангана.

 

Хэдийгээр нэхэмжлэгч Транскапитал “ББСБ” ХХК-иас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг шүүхэд гаргасан хэдий ч барьцаалагч нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан журмыг зөрчсөн байна.

 

Учир нь, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41, 42 дугаар зүйлд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахад мэдэгдэх, бүртгүүлэх зэрэг журмын талаар зохицуулсан ба тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч этгээд хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч тал барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй боловч тэрээр энэ талаар зээлдэгч болон барьцаалуулагчид мэдэгдсэн байх учиртай юм.

 

Өөрөөр хэлбэл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Барьцаалагч нь энэ хуулийн 41.1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах тухайгаа барьцаалуулагч болон үүрэг гүйцэтгэгчид бичгээр мэдэгдэнэ” гэж мөн 42.2-т “Барьцаалуулагч болон үүрэг гүйцэтгэгч нь мэдэгдэлд заасан хугацаанд хариу өгөөгүй бол барьцаалагч нь энэ тухай улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, барьцаалуулагч болон тухайн барьцааны зүйлтэй холбоотой эрхээ бүртгүүлсэн гуравдагч этгээдэд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах тухайгаа бичгээр мэдэгдэнэ” гэж зааснаас гадна 42.3-д “Энэ хуулийн 42.2-т заасан мэдэгдэлд 30 хоногийн дотор барьцаалуулагч хариу өгөөгүй буюу үүргээ биелүүлээгүй бол барьцаалагч нь барьцааны зүйлийг худалдах ажиллагааг эхлүүлнэ” гэж заасан.

 

Энэ нь, зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч тал өөрийн өмчлөл, эзэмшлийн зүйлээ барьцаалуулсан эсхүл түүний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хэн нэгэн гуравдагч этгээд барьцаалуулагч болсон тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч тал тэдгээрт бичгээр мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэн хэдий ч биелүүлээгүй бол эрх бүхий байгууллагад бүртгүүлж, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг хууль болон гэрээнд заасан журмын дагуу явуулах бөгөөд мэдэгдэх, бүртгүүлэх зэрэг журам нь барьцаалуулагч этгээдийн Иргэний хуулийн 157 дугаар зүйл болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан эрх, үүрэгтэй холбоотой юм.

 

Нэгэнт нэхэмжлэгч Транскапитал “ББСБ” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан журмыг зөрчсөн байгаа нь уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж байх үед тогтоогдож байх тул энэхүү шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Ийнхүү шүүхээс дээр дурьдсныг тус тус үндэслэн хариуцагч с нийт 4,388,263.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Транскапитал “ББСБ” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 473,799.00 төгрөгт холбогдох хэсгийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хамт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д тус тус зааснаар хариуцагч с үндсэн зээл 3,402,603.00 төгрөг, зээлийн хүү 744,250.00, нэмэгдүүлсэн хүү 241,410.00 төгрөг, нийт 4,388,263.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Транскапитал “ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 473,799.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Транскапитал “ББСБ” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Транскапитал “ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92,7433.00 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч гаас 85,162.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Транскапитал “ББСБ” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР