Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 721

 

 

 

 

 

 

 

     2020          8          05                                       2020/ШЦТ/721

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

  шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Ч.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт А-ын Эд холбогдох эрүүгийн ... тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 7 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, __ дугаарын регистртэй, Боржигон овогт А-ын Э.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч А.Э нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58 дугаар байрны гражид иргэн П.Э-аас “Хуавэй П-20” загварын гар утсыг нь “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч мэхлэн авч, түүнд 450,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах интернэт тоглоомын газар Д.Н-ийн “Самсунг галакси гранд м2” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч түүнд 200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Эгийн өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн тэврийн дээд сургуулийн орчимд байрлах шар байрны нэг давхарт байрлах нэрийг нь мэдэхгүй компьютер тоглоомын газарт байж байгаад тэнд тоглож байсан хүүхдийн гар утсыг ширээн дээр байхаар нь утсаар чинь ганц ярьчихаач өгье гэж хэлээд аваад зугатаасан...” гэх мэдүүлэг /хх-н 42-43/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Н-ийн өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 25 дугаар эмийн сангийн ойролцоо интернет тлоглоомын газар бие даалт хийгээд сууж байсан юм. Би гар утсаа ширээн дээр тавьсан байсан. Тэгтэл нэг танихгүй залуу хүрч ирээд намайг харж байхад аваад гарсан. Тэгээд би араас нь гарахад хойшоо байрны голоор ороод гүйгээд явсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч П.Э-ийн өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ...би пивоо ууж байхад С надаас гар утсаа өгч байгаач хүнтэй ярих гэсэн юм гэхээр нь утсаар өгчихөөд хүнтэй ярьж байх хооронд нь би бие засахаар нойлын өрөөнд орж бие засчихаад гараад ирсэн чинь миний утсыг аваад явсан байсан. Тэгэхээр нь би гараад ойр хавьд харсан чинь С байхгүй байсан. Тэгэхээр нь би гэртээ ороод эхнэрийн утсаар өөрийн утас руу залгатал С миний утсыг авахаар нь чи хаана байна миний утсыг өвчирч өг гэтэл би нэг юм авах гээд байж байна удахгүй очлоо гэхээр нь би хэсэг хүлээгээд ирэхгүй байхаар нь дахин залгатал одоо очлоо гэж хэлчихээд ирэхгүй байхаар нь эхнэрийн утсаар миний утсыг аваад ир мөнгө хэрэгтэй бол надаас ав надад утас хэрэгтэй байна гэтэл тэгвэл над руу 30 мянган төгрөг шилжүүлчих тэгэх юм бол гар утсаа чинь тавихгүй санаа зоволтгүй агаа өглө аваад очъё гэж мессеж бичээд миний утсыг унтраагаад дахиж мессеж бичээгүй учраас цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 72-73/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Ш.Ч-ийн өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Тэди төв дээр явж байгаад танил Э- гэх гар утас зардаг хүнээс 500,000 төгрөгөөр Huawei-P20 маркийн гар утас худалдаж авсан. Би яаралтай гар утас худалдаж авсан хүнээс хохилоо барагдуулж авмаар байна.

Би хохирлоо бүрэн барагдуулсан болохоор өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 76-77, 223-224/,  

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Н.Э-ын өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр би Хуавэ Пи-20 маркийн цэнхэр өнгийн гар утсыг У гэх найзаасаа 450,000 төгрөгөөр бэлнээр худалдаж авсан. Тухайн үед манай найз У хэлэхдээ Э гэх залуу иргэний үнэмлэхийн хуулбарын хамт өөрийн утас гэж надад зарлаа гэж хэлсэн.

Би нэхэмжлэлээ бүрэн барагдуулсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 219-222/,

 

- эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 34-36, 87-88/,   

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 70/,

- мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 225-227, 229/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 47/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 48/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.Э нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58 дугаар байрны гражид иргэн П.Э-аас “Хуавэй П-20” загварын гар утсыг нь “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч мэхлэн авч, түүнд 450,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах интернэт тоглоомын газар Д.Н-ийн “Самсунг галакси гранд м2” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч түүнд 200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч А.Эгийн “...2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн тэврийн дээд сургуулийн орчимд байрлах шар байрны нэг давхарт байрлах нэрийг нь мэдэхгүй компьютер тоглоомын газарт байж байгаад тэнд тоглож байсан хүүхдийн гар утсыг ширээн дээр байхаар нь утсаар чинь ганц ярьчихаач өгье гэж хэлээд аваад зугатаасан...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Д.Н-ийн “...нэг танихгүй залуу хүрч ирээд намайг харж байхад аваад гарсан. Тэгээд би араас нь гарахад хойшоо байрны голоор ороод гүйгээд явсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч П.Э-ийн “...бие засчихаад гараад ирсэн чинь миний утсыг аваад явсан байсан. Тэгэхээр нь би гараад ойр хавьд харсан чинь С байхгүй байсан. Тэгэхээр нь би гэртээ ороод эхнэрийн утсаар өөрийн утас руу залгатал С миний утсыг авахаар нь чи хаана байна миний утсыг өвчирч өг гэтэл би нэг юм авах гээд байж байна удахгүй очлоо гэхээр нь би хэсэг хүлээгээд ирэхгүй байхаар нь дахин залгатал одоо очлоо гэж хэлчихээд ирэхгүй байхаар ь эхнэрийн утсаар миний утсыг аваад ир мөнгө хэрэгтэй бол надаас ав надад утас хэрэгтэй байна гэтэл тэгвэл над руу 30 мянган төгрөг шилжүүлчих тэгэх юм бол гар утсаа чинь тавихгүй санаа зоволтгүй агаа өглө аваад очъё гэж мессеж бичээд миний утсыг унтраагаад дахиж мессеж бичээгүй учраас цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг,

 

иргэний нэхэмжлэгч Ш.Ч-ийн “...Би 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Тэди төв дээр явж байгаад танил Э- гэх гар утас зардаг хүнээс 500,000 төгрөгөөр Huawei-P20 маркийн гар утас худалдаж авсан...” гэх мэдүүлэг,

 

иргэний нэхэмжлэгч Н.Э-ын “...2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр би Хуавэ Пи-20 маркийн цэнхэр өнгийн гар утсыг У гэх найзаасаа 450,000 төгрөгөөр бэлнээр худалдаж авсан. Тухайн үед манай найз У хэлэхдээ Э гэх залуу иргэний үнэмлэхийн хуулбарын хамт өөрийн утас гэж надад зарлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч А.Эг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Шүүгдэгч А.Эгийн үйлдлийн улмаас хохирогч П.Э-т 450,000 төгрөгийн, хохирогч Д.Н-ид 200,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэргийн 34-36, 87-88 дураар талд авагдсан эд зүйлийн үнэлгээ хийсэн баримтаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргийн 70 дугаар талд авагдсан “...хохирогч П.Э-т Huawei P-20 гар утас хүлээлгэн өгсөн...” тухай тэмдэглэл, 229 дүгээр талд авагдсан “...хохирогч Д.Н-ид хохирлын 200,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн...” гэх хохирол хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, 225-226 дугаар талд авагдсан иргэний нэхэмжлэгч нарт хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэргийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус гаргасан ба шүүгдэгчийн учруулсан хохирлыг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эг 06 /зургаан/ сар 07/ долоон/ хоногийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар 7 хоногийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эгийн цагдан хоригдсон 187 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаан/ сар 07 /долоон/ хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлсэнд тооцож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч А.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлыг барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт А-ын Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эг 06 /зургаан/ сар 07 /долоон/ хоногийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаан/ сар 07 /долоон/ хоногийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.  

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эгийн цагдан хоригдсон 187 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эд оногдуулсан 06 /зургаан/ сар 07 /долоон/ хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлсэнд тооцсугай.

 

   5. Шүүгдэгч А.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ