Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/114

 

2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр                        Дугаар 2020/ШЦТ/114                                        Ханбогд сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Энхмэнд,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Аз Хур Трэйвэл” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунболд,

Иргэний хариуцагч “Мөнх Цаст Транс” ХХК-ийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр /цахимаар оролцсон/,

Иргэний хариуцагч “Мөнх Цаст Транс” ХХК-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүн /цахимаар оролцсон/,

Шүүгдэгч: Ж.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг /үнэмлэхийн №2091/

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Оюунчимэг /цахимаар оролцсон, үнэмлэхийн №0811/  нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Эд холбогдох эрүүгийн 1929000650045 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ж.Э нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт 2019 оны 03 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчимд /1.88%/ согтуугаар 62-43 БЧ чиргүүлтэй, 74-38 УБК улсын дугаартай Норд бенз Бэйбэн маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно, 11.3 эсрэг хөдөлгөөний хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас 28-43 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 66-08 БЧ улсын дугаартай чиргүүлийг шүргэж, иргэн Н.Энхбаярын жолоодож явсан 32-86 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас Н.Энхбаярын эрүүл мэндэд хүндэвтэр, Ч.Энхбаатарын эрүүл мэндэд хүнд, “Аз хур трэйвэл” ХХК-ийн эзэмшлийн 32-86 ӨМҮ улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгсэлд 29.550.000 төгрөг, Ш.Эрдэнэбаатарын эзэмшлийн 74-38УБК улсын дугаартай Норд бенз Бэйбен маркийн тээврийн хэрэгсэлд 45.000.000 төгрөг, “Мөнх зоригт транс” ХХК-ийн эзэмшлийн 66-08БЧ улсын дугаартай чиргүүлд 3.510.000 төгрөг нийт 78.060.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирлыг бусдад учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Эд холбогдох эрүүгийн 1929000650045 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э мэдүүлэхдээ:

“...2019 оны 03 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багаас найз Ч.Энхбаатартай нэг шил архинаас 2, 3 татаад хойшоогоо хөдөлсөн. Явж байх замд урд шөнө нойр муутай явж байсан болохоор нойр хүрээд байсан тэгээд зогсоол таарахаар зогсож унтая гээд бодоод явж байтал гэнэт зүүрмэглээд нэг машины чиргүүлтэй шүргэлцсэн сандрахдаа дахиад нүүрсэнд явж байсан нэг машинтай мөргөлдсөн. Тэгээд нэг мэдсэн ухаан алдчихсан байсан. Би хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Би учруулсан хохирлоос Н.Энхбаяр, Ч.Энхбаатар, “Мөнх Зоригт Транс” ХХК-ийн хохирлуудыг төлсөн, үлдэх хохирлыг ажил хөдөлмөр эрхэлж төлж, бусдыг хохиролгүй болгоно. Би хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлж байна, бага насны хүүхдүүдтэй, ажил хөдөлмөр эрхэлж хохирлоо төлөх боломжоор хангаж өгнө үү” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч “Аз Хур Трэйвэл” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунболд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Манай компанийн эзэмшлийн Н.Энхбаярын жолоодож явсан 32-86ӨМҮ улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 29.550.000 төгрөгийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар 74-38 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч болох “Мөнх Цаст Транс” ХХК-иас гаргуулж өгнө үү. Хохирлыг барагдуулсан тохиолдолд гомдол саналгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч “Мөнх Цаст Транс” ХХК-ийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Э гэм буруутай болох нь бүрэн тогтоогдож байна. Шүүгдэгч нь өөрөө гэм буруугаа хүлээгээд хохирол төлбөрөө би өөрөө төлнө гэж мэдүүлж, илэрхийлж байна. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч болон “Аз Хур Трэйвэл” ХХК-ийн төлөөлөгч нар нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр эзэмшигч нь “Мөнх Цаст Транс” ХХК байгаа болохоор тээврийн хэрэгслийн эзэмшигчээс хохирлоо гаргуулж авмаар байна гэж үндэслэлгүй тайлбар хэлж мэтгэлцэж байна. Энэ хэрэг өмнө нь 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдээд мөрдөн байцаалтад буцаад ахиад анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд тээврийн хэрэгслийн гэрчилгээнд эзэмшигчээр бичигдсэн этгээдээс шууд хохирлыг гаргуулж шийдвэрлэж байгаа нь буруу гэж дүгнэсэн байдаг. Анхан шатны шүүх үүнийг анхаарч үзэх хэрэгтэй. Ж.Э бол “Мөнх Цаст Транс” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, Ш.Эрдэнэбаатараас машинаа хүлээж авсан байдаг. 74-38УБК улсын дугаартай Норд бенз Бэйбен маркийн тээврийн хэрэгсэл нь Ш.Эрдэнэбаатарын өмчлөлийн тээврийн хэрэгсэл бөгөөд тэрээр нүүрс тээвэрт явахын тулд манай компанийн нэр дээр “Эд хөрөнгө өмчлөлд түр шилжүүлэх гэрээ” байгуулан шилжүүлсэн байдаг. Тэгэхээр тухайн машины өмчлөгч эзэмшигч нь Ш.Эрдэнэбаатар юм. Мөрдөн байцаалтын шатанд Ш.Эрдэнэбаатарыг хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тус тус татсан мөрдөгчийн тогтоол хавтаст хэрэгт байгаа. Нэг хэрэгт 2 иргэний хариуцагч байх ёсгүй, Ш.Эрдэнэбаатарыг иргэний хариуцагчаар татсан бол “Мөнх Цаст Транс” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан тогтоолоо хүчингүй болгох ёстой. Гэтэл энэ ажиллагаа хийгдээгүй байна. Иймд жинхэнэ хариуцагч Ш.Эрдэнэбаатар эсвэл гэм буруутай этгээд Ж.Эаас хохирлыг гаргуулж шийдэх нь хуулинд нийцнэ” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч “Мөнх Цаст Транс” ХХК-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүн гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Иргэний хариуцагчийн хувьд зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал дээр тайлбар хийе. Улсын яллагчаас “Аз Хур Трэйвэл” ХХК-д учирсан хохирлыг “Мөнх Цаст Транс” ХХК-иар, Ш.Эрдэнэбаатарт учирсан хохирлыг “Мөнх Цаст Транс” ХХК болон Ж.Эаас хувь тэнцүүлэн гаргуулья, “Аз Хур Трэйвэл” ХХК-ийн төлөөлөгч өөрийн хохирлыг “Мөнх Цаст Транс” ХХК-иар, шүүгдэгчийн өмгөөлөгч нар “Аз Хур Трэйвэл” ХХК болон Ш.Эрдэнэбаатарт учирсан хохирлыг “Мөнх Цаст Транс” ХХК-иар гаргуулья гэсэн тайлбаруудыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд: “тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээн дээр үндэслэж “Мөнх Цаст Транс” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах нь үндэслэлгүй, осолд орсон тээврийн хэрэгслийг үнэлж тогтоогоод үүнтэй холбоотойгоор иргэний хариуцагчийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй” гэж тусгасан байдаг. Үүн дээр шүүх дүгнэлт хийх ёстой. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж, 74-38УБК улсын дугаартай Норд бенз Бэйбен маркийн тээврийн хэрэгсэл Эрдэнэбаатарын өмч юмаа гэдгийг түүнээс авсан мэдүүлгээр тогтоогоод, машинд учирсан хохирлыг нь 45 сая төгрөг болохыг үнэлүүлээд хохирлоо нэхэмжлэх эрхийг нээж хохирогч, иргэний нэхэмжлэгчээр мөрдөгчийн тогтоолоор тогтоогоод, тухайн автомашины өмчлөгч, захиран зарцуулах эрхтэй гэдгээр нь буцаагаад иргэний хариуцагчаар тогтоосон байдаг. Иймээс Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь Ш.Эрдэнэбаатар, тээврийн хэрэгслийг ашиглагч нь Ж.Э байна. Тээврийн хэрэгслийн эзэмшигч, ашиглагч нь тодорхой байхад “Мөнх Цаст Транс” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан тогтоолоо хүчингүй болгохгүй байгааг ойлгохгүй байна.  Компанийн хувьд хохирлыг хариуцах үндэслэл байхгүй. Авто тээврийн хэрэгсэл барих үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулж, бусдын эд хөрөнгөд нийт 78.060.000 төгрөгийн хохирол учруулчихаад 7 сая төгрөгийг нь төлчихөөд үлдэх төлбөрийг нь компаниар төлүүлэх гээд яриад байгаа нь зөрчигдсөн эрхийг сэргээж, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэнэ гэсэн эрүүгийн хуулийн зарчим алдагдаад байна. Иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна” гэв.

   

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, гэрэл зургийн үзүүлтүүд /1-р хавтас хх-7-8, 9, 11-29/,

 

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1-р хавтас хх-10/,

 

- Шүүгдэгч Ж.Эы B, C, E ангилалын №382623 дугаартай жолооны үнэмлэхийг эд мөрийн баримтаар хураан авсан баримтууд /1-р хавтас хх-27-30/,

 

- Хохирогч Н.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1-р хавтас хх-36/,

 

- Хохирогч Ч.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1-р хавтас хх-4-79/,

 

- Иргэний нэхэмжлэгч “Мөнх Зоригт Транс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Амарсанаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1-р хавтас хх-55/,

 

- Гэрч М.Бямбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1-р хавтас хх-63-54/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Хүний биед үзлэг хийсэн эмнэлгийн шинжилгээ”-ний №3366 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-71/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн  “Хүний биед үзлэг хийсэн эмнэлгийн шинжилгээ”-ний №3417 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-74/,

 

- Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын ОНХЗХХ-ийн гэрээт цагдаагийн тасгийн 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-91/,

 

- Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1434 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан дүгнэлт /1-р хавтас хх-85-87/,

 

- Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 84 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан дүгнэлт /1-р хавтас хх-88-89/,

 

- “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/37 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хавтас хх-77/,

 

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ш.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /2-р хавтас хх-136-139, 141-143/

 

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтас хх-114/,

 

- Шүүгдэгч Ж.Эы иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, хүү Э.Мөнгөнхүүгийн төрсний гэрчилгээний хуулбар, охин Э.Мөнгөнзаяа төрсний гэрчилгээний хуулбар /1-р хавтас хх-115-122/,

 

- Хохирогч нараас гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтууд болон хохирол төлсөн төлбөрийн баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Ж.Э нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт 2019 оны 03 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчимд /1.88%/ согтуугаар 62-43 БЧ чиргүүлтэй, 74-38 УБК улсын дугаартай Норд бенз Бэйбэн маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно, 11.3 эсрэг хөдөлгөөний хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас 28-43 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 66-08 БЧ улсын дугаартай чиргүүлийг шүргэж, иргэн Н.Энхбаярын жолоодож явсан 32-86 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас Н.Энхбаярын эрүүл мэндэд хүндэвтэр, Ч.Энхбаатарын эрүүл мэндэд хүнд, “Аз хур трэйвэл” ХХК-ийн эзэмшлийн 32-86 ӨМҮ улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгсэлд 29.550.000 төгрөг, Ш.Эрдэнэбаатарын эзэмшлийн 74-38УБК улсын дугаартай Норд бенз Бэйбен маркийн тээврийн хэрэгсэлд 45.000.000 төгрөг, “Мөнх зоригт транс” ХХК-ийн эзэмшлийн 66-08БЧ улсын дугаартай чиргүүлд 3.510.000 төгрөг нийт 78.060.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирлыг бусдад учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

  • Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

 

  • Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч “Аз Хур Трэйвэл” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунболдын гаргасан тайлбар, дүгнэлт,

 

- Хохирогч Н.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...эсрэг урсгалаас ачаагүй нүүрс тээврийн автомашн миний урд явж байсан машины чиргүүл рүү нь мөргөөд миний машиныг чиглээд ирэхээр нь би бултах оролдлого хийж баруун гар тийш рүүгээ дарж замаас гарахад миний зүүн талаас цагаан өнгийн машин ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-36/,

 

- Хохирогч Ч.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Э бид хоёр машиндаа нэг шил 0.75 литрийн Ерөөл архи хувааж уугаад, архи бараг шилнийхээ талаас доор орж байхад тэндээс хөдлөөд цааш явсан...150 гэсэн километрын шон өнгөрөөд явж байхад Э жаахан үүрэглээд байх шиг байсан. Тэгэхээр нь би Эд “чи ядарч байна уу, хөгшин нь жаахан барих уу” гэхэд Э “зүгээрээ, ийшээ ойрхон яваад зогсоол байгаа, тийшээ ороод унтчихна” гээд байсан. Тэгээд цаашаа яваад удалгүй намайг кабинд унтаад явж байсан чинь түр тар хийх чимээ гараад цочоод сэрээд харсан чинь манай машин зэргэлдээ эгнээнд явж байсан чиргүүлтэй машинтай шүргэлцээд байсан...тэгсэн чинь урдаас гэнэт гэрэл гараад нэг том ачааны машин гараад ирсэн. Тэгээд л хүүе хаая гэтэл нөгөө урдаас ирж явсан машинтай мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-47-49/,

 

- Гэрч М.Бямбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019.03.11-ний 14 цагийн үед Эрдэнэс тавантолгойн уурхайгаас 28-43 УНЦ улсын дугаартай автомашины 66-08 БЧ дугаартай чиргүүлд нүүрс ачуулаад машинаа өөрөө жолоодон цагаанхад руу буулгахаар нүүрс тээвэрлэлт явагдаж байгаа засмал замаар явсан. Орой 22 цагийн үед засмал замын цагаанхад талаасаа 83 дахь километрт явж байтал эсрэг урсгалаар зөрж байсан цуварсан олон машин дундаас нэг машин огцом гарч ирээд шууд урсгал сөрөөд өөдөөс орж ирсэн би жолоогоо баруун гар тийш дарж машиныг замын шороон хөвөө рүү оруулсан боловч нөгөө машин явсаар миний машины чиргүүлийг зүүн талын урд булангаас үргэлжлүүлэн тэр талыг жолоочийн талаараа мөргөөд түжигнээд явчихсан миний машины ард ойрхон машин явж байсан болохоор цаашаа жаахан яваад зогссон тэгээд машинаас буугаад хартал нөгөө машин миний ар талд явж байсан машиныг урдаас мөргөөд зогссон хоёр машин аймшигтай болчихсон кабинууд нь салсан харагдсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-63-54/,

 

- Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын ОНХЗХХ-ийн гэрээт цагдаагийн тасгийн 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн: “...Б. Ослын үед 74-38УБК улсын дугаартай Бэйбэн маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Жаргалсайхан овогтой Э нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд “Энхбаатарын авсан архийг 2-лаа хуваагаад уусан. Архиа дуустал уулгүй би машинаа бариад хойшоо чигт явсан” гэж мэдүүлсэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д жолоочид дараах зүйлийг хориглоно. 1.тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д /эсрэг хөдөлгөөний хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол хэрэг гарахад шууд нөлөөлсөн байна...” гэсэн дүгнэлт /1-р хавтас хх-91/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Хүний биед үзлэг хийсэн эмнэлгийн шинжилгээ”-ний №3366 дугаартай дүгнэлт: “...1.н.Энхбаярын биед зүүн дунд чөмөгний дунд 1/3-ийн хэлтэрхий үүсгэсэн зөрөөтэй далд хугарал, зүүн далны акриомон сэртэнгийн суурь хэсгийн далд хугарал, зүүн шагайн дотор хавчаарын далд хугарал, баруун сарвууны 3.5-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /1-р хавтас хх-71/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн  “Хүний биед үзлэг хийсэн эмнэлгийн шинжилгээ”-ний №3417 дугаартай шинжээчийн “...1.Ч.Энхбаатарын биед баруун дунд чөмөгт ясны их төвгөр дайрсан ил хугарал, баруун гуяанд шарх, зөөлөн эдийн няцрал, зулай, баруун чихний дэлбэн, баруун шанаа, зүүн хацар, баруун, зүүн алга, зүүн сарвууны 1-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэсэн дүгнэлт /1-р хавтас хх-74/,

 

- Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1434 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан: ”...”Аз хур трэйвэл” ХХК-ийн эзэмшлийн 32-86 ӨМҮ улсын дугаартай, Foton BJ4321 маркийн машины радиотор бүхэлдээ чихэгдсэн, хурдны хайрцаг болон хөдөлгүүр хагарсан, рам гулзайсан, урд тэнхлэг гулзайсан, цахилгааны утас тасарсан, трубины радиотор гулзайсан, рулийн аппарат гулзайсан, кабин чихэгдэж тасарсан, урд буфер нугарсан, 2 ш толь хагарч бутарсан, урд 2 ш гэрэл хагарсан байна. Хохирлын үнэлгээ 29.550.000 төгрөг...” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-85-87/,

 

- Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 84 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан: “...”Мөнх Зоригт Транс” ХХК-ийн эзэмшлийн 66-08 БЧ шаланз чиргүүлийн 2 ш дугуй хагарсан, обуд нугарч сэтэрсэн, чингэлэгний 12 ш шагай түгжээ комоороо нугарсан, 1 ш хаалга нугарч хотойсон, оврын гэрэл хагарсан, 1 ш татуурга нугарсан, нумны срочик хагарсан, чингэлэгний дээд 3 ш хөндөл нугарсан байна. Хохирлын үнэлгээ 3.510.000 төгрөг...” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-88-89/,

 

- “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/37 дугаартай шинжээчийн: “..74-38УБК улсын дугаартай Beiben маркийн чирэгч толгой 45.000.000 төгрөгийн үнэлгээтэй” гэсэн дүгнэлт /2-р хавтас хх-77/,

 

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ш.Эрдэнэбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Мөнх Цаст Транс” ХХК-иас над руу ярьж, 74-38 УБК улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг зам тээврийн осолд  орсон талаар хэлсэн. Тэгээд би Хэнтий аймгаас гарч Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд ирээд Эыг эргээд тэгээд Цагаан хад руу очиж машинаа үзсэн чинь авах юмгүй болсон байсан...62-43 БЧ дугаартай чиргүүл, 74-38 УБК улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Нүүрс тээвэрт явуулах гэсэн чинь хувь хүн дээр явдаггүй болохоор нь 2018.10.15-ны өдөр “Мөнх цаст транс” ХХК-д 1 жилийн хугацаатай гэрээ хийж уг тээврийн хэрэгслийг түр шилжүүлсэн...2019 оны 12 дугаар сард Эы хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сум таван толгойн уурхай дээр ирээд хэд хоног хамт явж байгаад ар гэрт асуудал гараад тэгээд Хэнтий аймаг руу буцсан тэгсэн чинь Э надаас найз нь чамаас авсан өрөндөө машиныг чинь бария гэж хэлээд машиныг авч үлдсэн. Би Эд 1 рейс тутамд 400.000 төгрөгөөр явахаар тохирсон...74-38 УБК улсын дугаартай Норд бенз маркийн чирэгч толгой одоо “Мөнх цаст транс” ХХК-ийн хашаанд авах юм байхгүй байрлаж байгаа. Харин 62-43 БЧ дугаарын чиргүүлийг би хүнд 38.000.000 төгрөгөөр зарсан. Би гомдолтой байна. Компани болон жолоочоос хохирлоо төлүүлж авмаар байна” гэх мэдүүлэг /2-р хавтас хх-136-139, 141-143/

- Иргэний нэхэмжлэгч “Мөнх Зоригт Транс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Амарсанаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай компанийн 28-43 УНЦ улсын дугаартай авто машиныг 2019.03.11-ний орой жолооч М.Бямба гэдэг хүн жолоодож яваад зам тээврийн осолд орсон...чирэгчид ямар нэгэн гэмтэл гараагүй, чиргүүлийн зүүн талд байсан 2 дугуй, 2 обуд нумны сорочик, дээд хөндөл татуурга, оврын гэрэл, чингэлэгийн хаалга, түгжээ гээд хэд хэдэн эвдрэл гарсан...үнэлгээгээр гарсан 3.510.000 төгрөгийг гэм буруутай хүнээр төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-55/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокуророос  шүүгдэгч  Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

1. Хохирогч Н.Энхбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Хүний биед үзлэг хийсэн эмнэлгийн шинжилгээ”-ний №3366 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-71/-ээр тогтоогдож байна.

 

Хохирогч Н.Энхбаярт учирсан эрүүл мэндийн хохиролд шүүгдэгчээс 5.000.000 төгрөг төлсөн хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болсон болох нь хохирогч Н.Энхбаярын ХААН банкны 5104005223 тоот дансанд 2019.03.28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019.04.07-ны өдөр 1.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Энхбаяраас 2020.05.06-ны өдөр гаргасан “...Ж.Эаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролд 3.000.000 төгрөгийг 2020.05.06-ны өдөр өөрийн ХААН банкны 5104005223 тоот дансаар хүлээн авсан. Цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирол нэхэмжлэхгүй болно” гэсэн тайлбар бичгээр нотлогдож байна. /1-р хавтас хх-210, 2-р хавтас хх-116/,

 

2. Хохирогч Ч.Энхбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Хүний биед үзлэг хийсэн эмнэлгийн шинжилгээ”-ний №3417 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-74/-ээр тогтоогдож байна.

 

Хохирогч Ч.Энхбаатарт учирсан эрүүл мэндийн хохиролд шүүгдэгчээс нийт 626.000 төгрөг төлсөн /1-р хавтас хх-209-213/, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болсон болох нь мөрдөн байцаалтын шатанд 2019.04.09-ний өдөр хохирогч Ч.Энхбаатарын өгсөн мэдүүлэг: “...надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ, Э угаасаа миний найз байгаа юм, намайг Улаанбаатар хотод эмчлүүлэх үед эмчилгээний төлбөр зардал өгсөн байгаа” -ээр нотлогдож байна. /1-р хавтас хх-47-49/

 

3. Иргэний нэхэмжлэгч “Мөнх Зоригт Транс” ХХК-ийн эд хөрөнгө /66-08 БЧ шаланз чиргүүл/-д 3.510.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 84 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан дүгнэлт /1-р хавтас хх-88-89/-ээр тогтоогдож байна.

 

Иргэний нэхэмжлэгч “Мөнх Зоригт Транс” ХХК-ийн эд хөрөнгө /66-08 БЧ шаланз чиргүүл/-д 3.510.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгчээс 2.000.000 төгрөгийг төлсөн, “Мөнх Зоригт Транс” ХХК нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон болох нь мөрдөн байцаалтын шатанд тус компаниас 2020.04.22-ны өдөр ирүүлсэн 20/58 тоот албан бичигт: “...Зам тээврийн ослоос манай компанид 3.510.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд харилцан тохирч 2.000.000 төгрөгийг холбогдогч Ж.Эаас хүлээн авсан. Иймд манай компанийн зүгээс дээрх осолд нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй болно”-ээр нотлогдож байна. /2-р хавтас хх-98, 99/

 

4. Ш.Эрдэнэбаатарын түр шилжүүлсэн гэх “Мөнх Цаст Транс” ХХК-ийн эд хөрөнгө /74-38УБК улсын дугаартай Норд бенз бэйбен маркийн чирэгч толгой/-д 45.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/37 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хавтас хх-77/-ээр тогтоогдож байна.

 

Ш.Эрдэнэбаатараас 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18/59 дугаартай “Эд хөрөнгө өмчлөлд түр шилжүүлэх” гэрээгээр 74-38УБК улсын дугаартай Норд бенз бэйбен маркийн чирэгч толгойг “Мөнх Цаст Транс” ХХК-д 1 жилийн хугацаатай шилжүүлсэн гэх боловч Ш.Эрдэнэбаатар, “Мөнх Цаст Транс” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дууссан байхад тээврийн хэрэгсэл Ш.Эрдэнэбаатарын өмчлөлд болон бичиг баримтын хувьд шилжээгүй болох нь иргэний хариуцагч “Мөнх Цаст Транс” ХХК-ийн өмгөөлөгч нарын “...74-38 УБК улсын дугаартай Норд бенз бэйбен маркийн чирэгч толгой нь манай компанийн хашаанд байгаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр эзэмшигчээр нь “Мөнх Цаст Транс” ХХК бүртгэлтэй байгаа, бичиг баримт шилжээгүй” гэх тайлбараар, мөн хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хавтас хх-108/-гаар тус тус тогтоогдож байна.

 

Ш.Эрдэнэбаатар болон “Мөнх Цаст Транс” ХХК-ийн хооронд “Эд хөрөнгө өмчлөлд түр шилжүүлэх” гэрээгээр үүссэн эрх зүйн харилцаа өөрчлөгдсөн, дуусгавар болсон эсэхэд дүгнэлт хийх боломжгүй, шүүхийн шийдвэр гарах өдрийн байдлаар 74-38 УБК улсын дугаартай Норд бенз бэйбен маркийн чирэгч толгой нь “Мөнх Цаст Транс” ХХК-ийн өмч байх тул тухайнд эд хөрөнгөд учирсан хохирлыг өмчлөгч бус иргэн Ш.Эрдэнэбаатарт гаргуулж шийдвэрлэх боломжгүй байх тул иргэний нэхэмжлэлээс 74-38 УБК улсын дугаартай Норд бенз бэйбен маркийн чирэгч толгойд учирсан хохирол болох 45.000.000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, тус тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг Ш.Эрдэнэбаатар нь тээврийн хэрэгслээ шилжүүлж авсаны дараагаар гэм буруутай этгээд болох Ж.Эаас  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Аз Хур Трэйвэл” ХХК-ийн эд хөрөнгө /32-86 ӨМҮ улсын дугаартай, Foton маркийн машин/-д 29.550.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1434 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан дүгнэлт /1-р хавтас хх-85-87/-ээр тогтоогдож байна.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Аз Хур Трэйвэл” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунболд, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, Г.Мөнгөнцэцэг нараас “...Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар...тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч буюу 74-38УБК улсын дугаартай Норд бенз бэйбен маркийн автомашины бичиг баримтын хувьд эзэмшигч байгаа “Мөнх Цаст Транс” ХХК хариуцаж, бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгаж, нөхөн төлөх үүрэгтэй тул иргэний хариуцагч “Мөнх Цаст Транс” ХХК-иас хохирлыг гаргуулах нь зүйтэй” гэж,

иргэний хариуцагч “Мөнх Цаст Транс” ХХК-ийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр, Б.Цэнгүүн нараас “...74-38УБК улсын дугаартай Норд бенз бэйбен маркийн автомашин нь бичиг баримтын хувьд манай компанийн нэр дээр байдаг ч Ш.Эрдэнэбаатарын эзэмшлийнх бөгөөд талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Эд хөрөнгө өмчлөлд түр шилжүүлэх” гэрээний үндсэн дээр нүүрс тээвэрт явахын тулд манай компанийн нэр дээр түр бүртгүүлсэн байсан. 74-38УБК улсын дугаартай автомашиныг Ш.Эрдэнэбаатар нь өөрөө Ж.Эд хүлээлгэж өгснөөс манай компани Ж.Эд хүлээлгэж өгөөгүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Ж.Эы гэм буруутай үйлдлээс зам тээврийн осол гарсан тул Ж.Эаас хохирлыг гаргуулах ёстой” гэж талууд тус тус мэтгэлцсэн.

 

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэл нь гэм хорыг хүлээх этгээдийг шууд тодорхойлох үндэслэл болохгүй юм.

 

Харин тээврийн хэрэгслийг байнга буюу түр хугацаагаар өөрийн эзэмшилдээ байлгаж, хөдөлгөөнд оруулж, ашиглаж байгаа этгээдийг эзэмшигч гэж ойлгох бөгөөд өөрөөр хэлбэл “74-38УБК улсын дугаартай Норд бенз бэйбен маркийн автомашиныг эзэмшилдээ байлгаж, хөдөлгөөнд оруулж, ашиглаж байсан этгээд болох Ж.Эыг тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч” гэж үзэж, мөн түүний гэм буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, “Аз Хур Трэйвэл” ХХК-ийн  32-86 ӨМҮ улсын дугаартай, Foton маркийн машинд 29.550.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнээд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эаас 29.550.000 төгрөгийг гаргуулж, хохирогч иргэний нэхэмжлэгч “Аз Хур Трэйвэл” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Ж.Э нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Э урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтас хх-114/-аар тогтоогдож байх бөгөөд түүний согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь санаатай үйлдэл хэдий ч урьдаас төлөвлөж зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэнд болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах зэрэг санаа зорилго байхгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулж, мөн шүүгдэгч Ж.Э нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос Н.Энхбаяр, Ч.Энхбаатар, “Мөнх Зоригт Транс” ХХК-ийн хохирлыг барагдуулсан, шүүхийн хэлэлцүүлэгт “Аз Хур Трэйвэл” ХХК болон Ш.Эрдэнэбаатарын хохирлыг төлөхөө илэрхийлсэн мэдүүлэг зэргээр хохирлоо төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшсэн, 5-9 насны 2 хүүхэдтэй, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Эыг “гэмт хэргийн хор уршгийг 6 сарын хугацаанд арилгах”, “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын  дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүх эрх хасах ялыг ...торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ж.Эы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн жолоочийн В,С,Е ангилалын №382623 дугаартай жолооны үнэмлэхийг шүүгдэгч Ж.Эд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээр дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Линцензийн төвд хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртлэх хугацаанд түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.