| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2019/0158/Э |
| Дугаар | 164 |
| Огноо | 2019-11-11 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 164
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч А.Д даргалж, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Г, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.М нарын бүрэлдэхүүнтэй
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е
улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ф,
иргэдийн төлөөлөгч М.Д,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Р-,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Т,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.С,
шүүгдэгч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас “Хүнийг алах” гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.б овогт Б-ын А-д холбогдох 1913002100120 дугаартай, 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.А-ын биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1993 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн. 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багт ээж, дүүгийн хамт оршин суудаг, яс үндэс урианхай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х.б овогт Б-ын А- /Бацаан хочтой/, регистрийн дугаар БЕ................
Шүүгдэгч Б.А-ын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.А- нь Р.Н-ийн толгой руу нь унины хугархай модоор цохиж зодсоны улмаас 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Буянт сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан салаа“ гэх газарт орших гэртээ нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А- мэдүүлэхдээ: “2019 оны 05 дугаар сарын үед Р.Н- ах болон Б.А- ахын хамт хөдөөнөөс ирсэн. Би тухайн үед согтуу байсан болохоор юу болсныг сайн санахгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хохирогчийн талаас уучлалт гуйх боломж олдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад цагдан хоригдож байсан. Намайг батлан даалтад гарахаар шийдвэр гаргасан байсан. Би тэгээд хөдөө явж, хохирогч нараас уучлалт гуйхаар явах гэж байхад намайг дахин цагдан хорих шийдвэр гаргасан. Түүнээс болж хөдөө явж чадаагүй нь улмаас хохирогч талаас уучлалт гуйж чадаагүй. Тийм учраас хохирогч нараас уучлал гуйж байна. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна.” гэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Р- мэдүүлэхдээ: “Миний хүргэн Б.А-гийн гэр аймагт байсан. 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр очиж миний хүүгийн гэрт хоносон байдаг. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр миний хүүхдээс мотоцикл гуйхаар очсон байна. Тэр үед талийгаач болсон миний хүү “мотоциклийг өгч чадахгүй” гэж хэлсэн байна. Тэгээд Б.А- тэгвэл хамт яваад ирье гэж хэлсний дагуу үдээс хойш хамт явсан байдаг. Сумын төв орж 2 хоног хоносон. 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэрт ирэхдээ талийгаач хүүг маань мотоциклийн араас уналаа гэж худлаа хэлж дагуулж ирсэн байдаг. Энэ явдалд би маш их гомдолтой байна. Сумын төвд 2 хонохдоо Бацаан /Б.А-/ нар хамт архи уусан байдаг. Тэгээд Б.А-д зодуулаад 2 хоног гэрт цус нөждөө хутгалдаж Б.А-ын гэрт хэвтсэн байдаг. Тэр үеэр ямар нэгэн түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлээгүй. Би энэ явдалд нь маш их гомдолтой байна. Урьд Б.А- нь архи ууж ирээд байнга агсам тавьдаг байсан. Надад хоёр хүүхдийн чинь нэгнээс заавал салгана гэж заналхийлж байсан. Б.А- миний хүргэн болдог. Тухайн өдөр сумын төвөөс ирэхэд нүүр нь хавдартай байсан. Миний талийгаач хүү болон Б.А- хоёр хамт ирсэн. Би ямар асуудал болсон бэ гэж асуугаагүй. Б.А- надад Р.Н- мотоциклээс уначихлаа гэж худлаа хэлсэн. Тэгээд бүгдээрээ унтаж амарсан. Маргааш өглөө багийн эмчид дуудлага өгсөн. Орой тийшээгээ багийн эмч ирээд үзэж, судсанд нь тариа хийх гэсэн боловч судас нь болохгүй байсан болохоор булчинд нь тариа хийсэн. Мөн 2 эм бичиж өгсөн. Маргааш өглөө аймаг явах гэж байна. Та энэ эмийг авч ирээд уулгаарай. Болохгүй байвал над руу утсаар яриарай гэж хэлсэн. Тэгээд миний хүргэн, охин хоёр аймгийн төв орж, эмчийн бичиж өгсөн эмийг авч ирээд өгсөн боловч шууд бөөлжсөн. Би машинаар сумын төв авч явъя гэж бодож өөрийнхөө гэр лүү орж хувцсаа сольж, утсаар ярих гэж байхад бэр маань хашхирсан. Би байшингаас гараад гүйгээд ирэхэд сандлаас унаад нас барсан байсан. Миний хүү талийгаач болохоос өмнө намайг Бацаан /Б.А-/ зодсон. Би хүний гараар явж байна гэж хэлээд 2 хүүхдээ үнсээд бурхан болсон байна. Би маш их гомдолтой байна. Б.А-д ах, дүү нар байгаа. Мөн ээж нь настай хүн. Тэр хүн яагаад эмнэлгийн байгууллагад хандаагүй бэ?. Миний хүүг 2 хоног гэрээсээ гаргаагүй байна. Миний бэр өөрөө тухайн үед жирэмсэн байсан. Сэтгэл санааны дарамттай байгаа. Одоо 3 хүүхэдтэй өнчин хоцорч байна. Б.А-ын ар гэрээс ямар нэгэн хүн ирж уучлалт гуйгаагүй. Хохирол төлбөр барагдуулж өгсөн асуудал байхгүй. Миний хүү цалингийн зээлтэй байсан. 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төлөгдөх ёстой байсан 330,000 төгрөгийн зээлийг би өөрөө төлсөн. Одоо 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлөгдөх ёстой 330,000 төгрөг байгаа. Өнчин үлдсэн 3 хүүхэд одоо хүртэл ямар ч мөнгө, төгрөг аваагүй. Өөрөө амьд сэрүүн байсан бол өөрийнхөө зээлийн мөнгийг өөрөө ажил хийж төлөх байсан. Хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна. Б.А- нарт мал хөрөнгө байхгүй. Ээж нь тэтгэвэрт байдаг. Оршуулгын зардлын мөнгийг өгөөгүй. Би аймгийн төвд ирээд таксигаар буцахдаа 20,000 төгрөг төлж байгаа. Би өөрөө 2 хүүхэдтэй байсан. Хөгширсөн хойгуур ганц хүүгээ алдчихлаа. Надад улсаас авдаг тэтгэвэр, тэтгэмж байхгүй. Шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байгаа зүйл гэвэл хүнд ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Хохирлыг хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна.” гэв.
Эрүүгийн 1913002100120 дугаартай хэргээс:
Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
3. 2019 оны 05 сарын 29-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл: /1-р хх-ийн 15-20 дугаар хуудас/,
“...гэрч Б.А-ын мэдүүлгийг нь газар дээр нь шалгах ажиллагааг түр зогсоож хэргийн газарт үзлэг хийх ажиллагааг эхлэхээр тогтов, ...чулуун хашааны урд хэсэгт “талийгаач Н-той зодолдсон” гэж Б.А- чулуун хашаанаас ертөнцийн зүгээр урагшаа 7.15 метрийн зайд 20x17 см хэмжээтэй 7 см өндөртэй саарал өнгийн зуйван хэлбэрийн чулуу байв. Уг чулууны доор гэрч Б.А- “талийгаачийн толгойноос гоожсон цусыг 00-ын цаасаар арчиж, тус чулуун доор тавьсан" гэж тайлбарласныг тэмдэглэлд тусгав. Уг чулууг авахад улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдож хатсан 00-ын цаасны тасархай байсныг 1-ийн тоогоор тэмдэглэн, ...гэрч Б.А- нь “талийгаачийн цусыг арчсан бас нэг 00-ын цаасыг мөн чулуун доор тавьсан” гэж тайлбарласныг тэмдэглэлд тусган, 1 тоогоос ертөнцийн зүгээр баруун хойд зүгт 4,75 метрийн зайд 25x20 см хэмжээтэй 11 см өндөртэй саарал өнгийн бөөрөнхий хэлбэртэй чулуу байх ба уг чулууг авахад мөн хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдож хатсан 00-ын цаасны тасархай байсныг, х/ч Н.Д нь Б.А-аас “та энэ 00-ын цааснуудыг хэрэг учрал болох өдөр хаанаас авсан бэ” гэж асуухад Б.А- “миний халаасанд тухайн үед 00-ын цаас байсан” гэж хариулсныг тэмдэглэлд тусгав, ...оролцогч Б.А- хэрэг учрал болохоос өмнө уусан архины шил болох 0,5 савлагаатай “Амуу буудай” нэртэй 2 ширхэг шил, “Ерөөл” нэртэй 1 ширхэг шилийг тус хашааны баруун талаар давуулж шидсэн гэж хэлсний дагуу иргэн Н-гийн чулуун хашааны баруун гадна талд үзлэг хийхэд хашааны баруун талаар өнгөрсөн шороон зам /машины/ зүүн зах хэсэгт Ерөөл нэртэй архины шил байсныг Б.А- зааж үзүүлснийг мэргэжилтэн гэрэл зургаар бэхжүүлэн уг шилийг 3 тоо тавьж, хэмжилт хийхэд чулууны хашааны баруун зах хүртэл перпендикуляр буулгахад 8,90x6 метр хэмжээтэй байв. Оролцогч Б.А-ын зааж үзүүлснээр чулуун хашааны баруун хажууд 3 тоогоос хойшоо 9,30 метрийн зайд “Амуу буудай” нэртэй 2 тусдаа хагарсан байдалтай архины шил байх бөгөөд эхний шилийг 4 тоогоор тэмдэглэн, уг тооноос 2 метрийн зайд байгаа шилийг 5 тоогоор тэмдэглэн, чулуун хашааны дотор хэсэг иргэн Н-гийн эсгий гэрээс ертөнцийн зүгээр хойшоогоо 12 метрийн зайд 56 см урттай, 3,3 см өргөнтэй мод байсныг гэрч Б.А- “талийгаач Р.Н-ийн толгойн тус газар цохисон мод мөн байна” гэж хэлээд зааж үзүүлснийг тэмдэглэлд тусган мэргэжилтэн гэрэл зургаар бэхжүүлэн тусгав, ...үзлэгийн сүүлд хэрэг учралын газрын байршлыг тогтоохоор албаны “Гармин” /Garmin/ маркийн байршил тогтоогчийг ажиллуулахад N48°34'30.3”, Е 089”32'49.1” зааж үзүүлсэн.” гэх,
4.Мөрдөн байцаах тасгийн дарга, х/ч Н.Д-ын 2019 оны 05 сарын 29-ний өдөр үйлдсэн “Буянт сум 4-р баг Хонгорын Н- /71-75 нас/-н гэрийн гадна хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн схем зураг: /1-р хх-ийн 17-р хуудас/,
5. Шүүгдэгч Б.А-ын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл: /1-р хх-ийн 28-34-р хуудас/,
“Б.А- “зодоон уг хашааны гадна тухайн үед талийгаачийн мотоцикл энд байсан” гэж чулуун хашааны урд хэсгийн явган хүн гарах хаалганаас баруун тийш 3 метр зайг харуулсныг, ...Мөрдөн байцаах тасгийн дарга, х/ч Н.Д “уг зодоон болсон газарт яг ямар үйлдэл болсон бэ” гэж асуухад гэрч Б.А- “эхэлж А- намайг элэгдсэн, тэгээд зодоон эхэлсэн, дараа нь эргүүлж би А-г эргүүлж цохисон гэж зааж үзүүлэв. Дараа талийгаач бид хоёрт хүрч ирэх үед би түүнийг газар дээр байсан модоор талийгаачийн мөр хавиар цохисон боловч санамсаргүйгээр толгой хэсэгт нь цохисон гэж зааж үзүүлэв, ....дараа нь нэг мэдэхэд талийгаачийн толгойноос цус гоожиж тогтохгүй байхаар нь 00-ын цаасаар арчиж, чулуун доор тавьсан гэж зааж үзүүлэв, ...уг чулууг гэрч Б.А-ын өөрөөр нь сөхүүлэхэд улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдож хатсан байсныг мэргэжилтэн Б- гэрэл зургийн нэг бүрчилсэн аргаар бэхжүүлэв, оролцогч х/ч Н.Д-оролцогч Б.А- нь ажиллагааны явцад эд мөрийн баримтаа зааж өгсөн тул мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг түр зогсоож завсарлага авч, хэргийн газрын үзлэг хийх ажиллагааг хийсэн нь дээр байх гэж хэлээд уг ажиллагааг 10 цаг 35 минутад түр зогсоож хэрэг учралын газарт үзлэг хийхээр тогтов, ...мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг 10 цаг 37 минутаас 11 цаг 56 минутын хооронд /энэ хугацаанд хэрэг учралын газар үзлэг хийх ажиллагаа явагдав/ түр зогсоож, уг ажиллагааг 11 цаг 57 минутад иргэн Н-гийн хашааны баруун талаас үргэлжлүүлэн эхэлсэн болно, ...уг ажиллагааг дуусгахаар оролцогч нар хашаанаас гарч байхад гэрч Б.А-ын ээж болон дүү хүрч ирээд гэрч Б.А- тэд нараас цустай даавууг асуухад эсгийн гэрийн баруун урд /гадна/ талд эд зүйлүүдийн доор тавьсан цагаан шар алаг өнгийн дэвсгэр даавуу, гэр дотроос мөн өнгийн хөнжлийн бүтээлэг гаргаж ирсэн ба мэргэжилтэн гэрэл зургаар бэхжүүлэн, эд мөрийн баримтаар хураан авлаа.” гэх,
6. Цогцсыг оршуулсан газраас нь гарган үзлэг хийсэн тэмдэглэл: /1-р хх-ийн 38-43-р хуудас/,
“Цогцос нь 1,65 метрийн биеийн урттай, биеийн галбир нь зөв, булчингийн хөгжил нь дунд зэрэг, 30 орчим насны эрэгтэй хүний цогцос байв, ....зүүн талын зулайн ясны орчим 1,5х 1 см хэмжээтэй зүүн талын хөмсөгний гадна булангийн хэсэгт 1,5x0,5 см хэмжээтэй тус тус бор өнгийн тав тогтож, няцарсан шархтай, духны баруун талын хэсэгт 1x0,5 см, зүүн талын хацрын түвгэрийн хэсэгт 3x2,5 см, хүзүүний баруун доод хэсэгт 1,5x1 см, 0,5x0,5 см бор өнгийн тав тогтсон зулгарсан зулгарлуудтай. Цээж болон хэвлийн урд талын хэсгүүдэд цэврүүтэх ногоорсон /цогцсын хожуу үеийн өөрчлөлт/ байдалтай.” гэх,
7. Эд мөрийн баримтуудад үзлэг хийсэн тухай тэмдэглэл: /1-р хх-ийн 44-46-р хуудас/,
“бохирлогдсон талыг 1 тоогоор тэмдэглэн үзлэг хийхэд баруун доод булангаас 49 см, доод булангаас 1,5 см зайд 6x4 см, 4x4 см хэмжээтэй тус тус хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсоныг дараагийн эд мөрийн баримт нь шар алаг өнгийн хөнжлийн бүтээлэг байх бөгөөд уг бүтээлгэнд үзлэг хийхэд хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хэсэг байв, ...тус бохирлогдсон талыг 1-ийн тоогоор тэмдэглэн хэмжилт хийхэд баруун доод булангаас 8см доод булангаас 20 см зайд 20x18 см хэмжээтэй хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг бэхжүүлсэн.” гэх,
8. Эд мөрийн баримт болох гэмт хэрэг үйлдэхэд ашигласан модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /1-р хх-ийн 70-71-рх/,
“Тус эд мөрийн баримт нь унь модны хугархай бөгөөд нийт 56 см урттай, 3.3 см өргөнтэй байв. Уг модны үзүүр хэсэгт хоёр хадаас хадсан байдалтай, хадаас хоорондын зай 1.5 см байв.” гэх,
9. Шүүх сэтгэц гэм судлалын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай дүгнэлт /магадалгаа/: /хх-ийн 2-р хавтасны 63-64-рх/,
“1.Б.А- нь сэтгэцийн хувьд эрүүл. 2.Б.А- нь ямар нэгэн сэтгэцийн өвчингүй, хэрэг хүлээх чадвартай. 3.Б.А- нь асуусан асуудлыг зөвөөр ойлгох, зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай” гэх,
10. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 18 дугаартай дүгнэлт: /1-р хх-ийн 180-187 дугаар хуудас/,
“...талийгаач Р.Н- нь гавал тархины хүнд хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ, ...Талийгаач Р.Н-ийн биед дээрх гэмтэл учирсны дараа дээрх гэмтэл хүндрэх хүртэлх хугацаанд гэмтэл авсны дараа бие дааж ямар нэгэн үйлдэл хийж чадах чадвартай байсан. /хөдлөх, мөлхөх, явах, хашхирах гэх мэт/ талийгаач Р.Н-ийн биед учирсан гэмтлүүд нь цөм нэг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд болно. ...” гэх,
11. Шинжээч Б.Г-гийн 3355, 3545 дугаартай дүгнэлт: /1-р хх-ийн 193-194-р хуудас/,
“...2 ширхэг 00-ын цаас, 5 ширхэг даавууны хэсэг дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус байна.” гэх,
12. Шинжээч К.Х-ын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /1-р хх- ийн 210, 211-рх/,
“Амь хохирогч нь толгойндоо хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр бусдад зодуулсны улмаас тархиндаа хүнд хавсарсан гэмтэл авч, улмаар нас барахад хүргэжээ. Хэрэв тухайн үед хурдан оношлогдож, яаралтай тусламж үзүүлж, аймгийн төвд ирж эмчилгээ хийгдсэн байвал талийгаачийн амь насыг нь аврах боломжтой байсан. Тархины хүнд хавсарсан гэмтэл гэдэг нь тархины битүү гэмтэл, их тархины зүүн бөмбөлгийн хатуу хальсан доор, зөөлөн хальсан доор цус хуралт, бага тархи, уртавтар тархины няцралт, цус хуралт, цусан бүлэн гэх зэрэг гэмтлүүд нь хамаардаг юм. Өөрөөр хэлбэл дээрх гэмтлүүд нь хүндэрч, хавагнаж, цус хуралтууд нь томорч, амьсгал зүрх судасны төвийг дарах хүртэл амьд явж байсан байна” гэх мэдүүлэг,
- 2019 оны 07 сарын 30-ны өдрийн “...Ер нь ямар ч хүнийг оршуулсны дараа улирлын байдал, оршуулсан газрын хөрсний температур, чийг, оршуулсны дараах хугацаа зэрэг хүчин зүйлээс шалтгаалж тухайн нас барсан хүний цус нь задарч, муудан ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй тохиолдол байдаг. Ер нь нас барсны дараа 72 цагийн дотор ямар нэгэн шинжилгээ авах ёстой, энэ хугацаа өнгөрсний дараа цус муудаж. шинжилгээнд тэнцэхгүй явдал ихээр гардаг юм. Өөрөөр хэлбэл цус задрах гэдэг нь цусан дахь элементүүд үхэж, цусны шинж чанараа алдахыг хэлдэг юм.” гэх мэдүүлэг,
13. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эхнэр Х.О-ийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 103-105, 109 дүгээр хуудас/,
“...нөхөр маань А-тай цуг сумаас буцаж ирсэн юм. Тухайн үед нөхөр Н- болон А- нар архи уучихсан, халамцуу байсан ба манай нөхрийн зүүн талын нүдний булан хэсэг, баруун хүзүү хэсгүүд нь шалбарсан шархтай. толгой нүүр нь хавдчихсан байдалтай байхаар нь би нөхрөөсөө юу болсон талаар асуухад хүргэн дүү А- надад “миний хойно мотоциклд сундалдан ирж байх замдаа уначихсан” гэж хэлсэн, харин нөхөр маань юм хэлээгүй ба хадам аавдаа мотоциклоос унасан гэж хэлсэн байна, ...нөхөр маань надад тэр шөнө хэд хэдэн удаа гарч шээлээ гэж хэлсэн. Мөн тэр өглөө цээжээр өвдөөд байна гэхээр нь хадам аав багийн эмчийг дуудсан ба багийн эмч тэр өдрийн орой нь гадаа харанхуй болсон байхад 21 цагийн үед ирээд талийгаачийг үзээд “хавдар нь их байна, их хавдсан” гэж хэлээд тариа хийхээр болоход судас нь олдохгүй байна гэж хэлээд эм бичиж өгөөд яваад өгсөн. Тэгээд тэр шөнө хадам аав талийгаачийн хажууд хоносон юм. Тэр шөнө талийгаач хэд хэдэн удаа бөөлжсөн. Маргааш нь нөгөө багийн эмч Б-гийн бичиж өгсөн эмийн зааврыг аваад хүргэн дүү А- эхнэртэйгээ цуг нөхрийн мотоциклоор эм авч ирэхээр аймгийн төв рүү яваад өгсөн ба орой 19 цагийн үед эмчийн бичиж өгсөн эмийг аваад ирсэн. А-гийн авч ирсэн эмээс хоёр ширхэг уугаад, дараа нь хоёр хүүхдээ дуудаж нэг нэг үнсэж авсны дараа надад “би мотоциклоо өгөхгүй гэхээр Бацаан намайг толгой, цээж хэсэг рүү өшиглөсөн, би мотоциклоос унаагүй, би хүний гараар явж байна” гэж хэлсний дараа төд удалгүй сууж байсан сандлаасаа унаж, бурхан болсон юм. Болсон асуудал ийм.”гэх мэдүүлэг,
“...би урд мэдүүлэхдээ сэтгэл санааны хямралд ороод нэг хоногийн дараа буцаж ирсэн гэж буруу мэдүүлсэн байна. Талийгаач сумын төв ороод хоёр хоногийн дараа, орой нь ирсэн байсан.” /хх-ийн 106 дугаар хуудас/,
“...талийгаач нөхөр маань нас барахаас хэдхэн хормын өмнө хоёр хүүхдээ хажууд дуудаж аваад нэг нэг үнсэж, надад хандаад “Бацаан миний мотоциклийг асуугаад, би өгөхгүй гэж хэлээд, тэгээд бид хоёр мотоцикл булаацалдаж, Бацаан намайг толгой руу цохиж өшиглөсөн, би хүний гараар явж байна” гэж хэлээд удалгүй амьсгал хураасан. Тэрнээс өөр зүйл хэлээгүй, би ч цааш нь лавлаж юм асууж чадсангүй.” гэх мэдүүлэг,
14. Гэрч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 110-р хуудас/,
“Дараа нь гэрт эмэгтэй хүмүүс сууж байх үед миний охин дүү гэр дотор сууж байсан хүмүүст хандаж “миний нөхөр мотоциклоос унаагүй, нас барахаасаа өмнө надад талийгаачийн хүргэн буюу талийгаач Р.Н-ийн төрсөн охин дүүтэй суусан нөхөр болох Б.А- гэж хүн ирсэн. Ирээд мотоциклтой Н-ийг аваад явсан. Хаашаа явах гэж байгаагаа тэр хүн хэлээгүй. Буцаад шөнө ирсэн. Ирэх үедээ Н- нүүр ам нь битүү хавдар болчихсон, цээжин дотор талд нэг юм дүүжлэгдээд өвдөөд байна гэж хэлж байсан. Багийн эмч дуудаад эмч үзээд юу гэснийг мэдэхгүй байна. Тариа хийх гэсэн, битүү хавагнаад судас нь олдохгүй байхаар нь булчин нь тариа хийсэн. Ямар тариа хийснийг нь мэдэхгүй. Шөнө ирсэн хүн маргааш нь буюу 5 дугаар сарын 24-ний өнгөрсөн баасан гаригийн орой 20-21 цагийн орчим нас барсан гэж ярьсан” гэх мэдүүлэг,
15. Гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 114-115, 131-137 дугаар хуудас/,
“Ээж гэртээ манай төрсөн дүү Бацаантай хамт байсан. Бацаан гэдэг нь хоч нь бөгөөд нэр нь Б.А- гэдэг юм. Ээж хажуу айлд кино үзэж байсан ба Бацаан, талийгаач бид 3 хамт архиа хувааж уусан. Архиа ууж дуусгаад мотоциклоос болж маргалдан хоорондоо зодолдсон. Шалтгаан нь урд нь миний дүү Бацаан нь миний унаж явдаг байсан “Мустанг 150” маркийн цэнхэр өнгийн мотоциклийг худалдаж аваад мөнгийг нь өгөхгүй байсан юм. Тэгээд тэр мөнгөө би нэхсэн юм. Тэгтэл Бацаан нь “Чиний мотоцикл явахгүй эвдэрсэн” гэж хэлэхээр нь би “ би чамд явдаг мотоцикл өгсөн. Саяхан хүртэл ч, мотоциклоор аргал түүгээд явж байсан гэсэн” гэж би хэлсэн. Тэгж хэлэхэд Бацаан шууд миний шанаа тус газарт гараараа 1 удаа цохисон. Би цохиулаад газарт унаад босоод иртэл Бацаан миний цээж рүү хөлөөрөө жийсэн юм. Би гэрээс гартал жийлгэсэн. Тэгээд би босоод иртэл талийгаачийг Бацаан нь энгэрээс нь солгой гараараа заамдаад гэрээс гарч ирсэн. Намайг харж байхад толгой руу нь баруун гараараа атгаж толгой руу нь цохисон. Толгой нь аль хэсэгт цохиж байхыг анзаараагүй. Би босч ирээд “Болиоч” гэж хэлээд дундуур нь ортол намайг баруун гараараа зүүн шанаа руу дахиад цохисон. Тэгээд Бацаан миний цээж рүү 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд би юу болсныг санахгүй байна. ...Тэгээд би цохиулаад ухаангүй байж байгаад сэргэтэл би гадаа газар хэвтэж байсан. Миний хажууд бас талийгаач газар хэвтэж байсан. Талийгаач шанаанаас нь цус гарсан, зүүн хөмсөгний дээд талаас нь язарч цус гарсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг,
“...Б- ах бол манай аавын төрсөн дүү байгаа юм. Манай гэрт ирчхээд талийгаачийн ар гэрийнхнийг Б.А-д гомдолгүй гэсэн бичиг хийж өгөхгүй юм байхдаа гэж надад хэлж байсан, ..Б- олон хэргээр шүүхээс ял авч байсан байх. Голцуу хотод ял эдлээд хэдэн жил болоод ирдэг байсан. Сүүлд шоронгоос гараад жил гаран л болж байгаа байх, ...Манай эхнэрт талийгаачийн эхнэр Оюунцэцэг “Манай талийгаачийг Бацаан буюу Б.А- нь мотоциклоо өгч бай Алтай сум ороод ирье гэхэд нь талийгаач өгөхгүй гэхээр зодсон гэж надад ярьсан” гэжээ. ...Хэрэг гарах үед би байсан. Б.А- талийгаачийн хааш нь модоор цохисныг мэдээгүй. Харин миний хажууд байхад л талийгаачийг модоор Б.А- цохисон. Харуй бүрий болсон учраас яг хааш нь цохисныг анзаараагүй. Талийгаач миний ард зогсож байсан ба намайг давуулж талийгаач руу модоор Б.А- нь цохисон. Тэгээд намайг миний элэг рүү цохисон. Зодоон Н-гийн гэрийн хашаан дотор болсон бөгөөд сүүлд нь хашааны гадна толгойноос нь гарсан цусыг 00-ын цаасаар цэвэрлэсэн. Би их согтуу байсан. Ямар ч байсан Б.А- талийгаачийг модоор цохисныг санаж байна. Зарим зүйлүүдийг нь санахгүй байна. 00-ын цаасаар арчиж цэвэрлэсэн. Тэр үед ямар ч байсан 00-ын цаасыг Б.А- авч ирж байсныг санаж байна. Тэр үед би Б.А-д “чи ямар сонин юм бэ чи мотоциклийг унаад Алтай сум руу явчихаар бид 2 яах болж байна” гэж хэлсэн Талийгаачаас “мотоциклоо өгчих, Алтай сум яваад ирье” гэж Б.А- гуйсан юм Тэгэхэд нь талийгаач өгөхгүй гэсэн. Тэгэхээр нь Б.А- “Төмрийн хог хармалаа чи гээд зодсон. Б.А- талийгаачийг эхлээд хөлөөрөө 1-2 удаа өшиглөж унагаагаад босож ирээд миний араар талийгаач орсон. Тэгэхэд нь Б.А- модоор цохисон. Тэгээд Б.А- алга болчхоод хэсэг хугацааны дараа, талийгаачийн толгойноос гарч байсан цусыг би талийгаачийн дээлийн бүсээр арчиж байтал Б.А- 00-ын цаас бариад гарч ирж арчсан.” гэх мэдүүлэг,
16. Гэрч И.И-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 116-117 дугаар хуудас/,
“...Тэгээд уг архийг Н-, А-, талийгаач бид дөрөв хувааж уусны дараа би гэр лүүгээ яваад өгсөн болно. Намайг гэрт очих үеэр харанхуй болсон байсан ба цаг ойролцоогоор 22:00 цаг болж байсан.” гэх 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг,
17. Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 118-119 дүгээр хуудас/,
“...Яг хэзээ, хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, ямар ч байсан талийгаач Н-, болон манай ах А- хоёулаа манай гэрт үдийн цайны цагийн үед орж ирсэн. Тухайн үед тэр хоёр мөнгө авахаар орж ирсэн гэж ярьж байсан ба тэр хоёр манай гэрээс нэг аяга цай ууж аваад мотоциклтойгоо яваад өгсөн. Тэгээд орой нь билүү, шөнө нь билүү сайн санахгүй байна, ямар ч байсан А- ах болон талийгаач хоёр согтуу манай гэрт хүрээд ирсэн. Тэр үед талийгаачийн толгойных нь зүүн тал нь байх, толгойноос нь цус гарч байсан. Тэр үед манай ээж Ц- талийгаачаас толгой чинь яасан бэ” гэж асуухад талийгаач мотоциклийн хойноос савж унаад ийм боллоо, танайд хонохоор ирлээ” гэж хариулсан. Тэгээд А- ах болон талийгаач манайд ирээд унтсаны дараа нэлээн удаж байтал манай ах Б.А- гэрт ирээд амарсныг санаж байна. Тэр үед бид нар оронд ороод унтчихсан байсан. Тэгээд маргааш өглөө нь Б.А- ах ажил руугаа яваад өгсөн байсан, харин А-, талийгаач хоёр 11 цаг гэж босоод ээжийн хийсэн хоолыг идээд гараад явсан. Тэр хоёр боссоны дараа би ор засаж байхад талийгаачийн хэвтсэн орны хөнжил бүтээлэг нь цус болж бохирлогдсон байхаар нь би орны бүтээлэг, хөнжлийг гэрийн гадаа гаргаад тавьсан. Орой нь 19 цаг болж байхад А-, талийгаач хоёр согтуу орж ирээд А- ах агсам тавьж, гэрт байсан халуун савыг гаргаж шидэхээр нь ээж бид хоёр Ч- гэх үзмэрчийн гэр рүү очоод цаг гаруй сууж байгаад буцаж гэр лүү ирэхэд гэрт А- ах, талийгаач болон Б.А- нар сууж байсан. Бид нарыг ирсний дараа А- ах дахиад агсам тавьсан. Тэгээд тэр өдөр манай гэрт А- ах талийгаач хоёр дахиж хоноод 12 цаг гэж бүгдээрээ амарсан. Маргааш нь өглөө нь босоход талийгаачийн нүүр нь хавдсан байсан ба нэг аяга цай ууж аваад дахиад оронд ороод хэвтсэн. Харин Б.А- ажил руугаа яваад, А- ах ажил хөөцөлдөнө гэж хэлээд гарч явсан. Харин гэрт ээж, талийгаач бид гурав үлдсэн, талийгаач тэр өдрийн 17 цаг хүртэл оронд хэвтээд байсан. Орой нь цагийг нь санахгүй байна, А- ах гаднаас орж ирээд талийгаач тэр хоёр талийгаачийн мотоциклтой хөдөө яваад өгсөн . Талийгаач Н- манай гэрт 2 удаа хоноод маргааш нь орой А-тай цуг хөдөө гараад яваад өгсөн. Талийгаач манай гэрт 2 хонохдоо дандаа согтуу байсан Эмч дуудаагүй. Талийгаач манай гэрт анх хоносны маргааш орой нь А-, талийгаач хоёр согтуу ирсэн ба А- ах халуун сав шидэж агсам тавих үед Б.А- ах ажлаасаа ирсэн. Тэр үед Б.А-, А- ах хоёр зодолдох шиг болсон. Тухайн үед би эсгий гэр дотор байсан, харин талийгаач, Б.А-, А- ээж дөрвүүлээ гадагшаа гарчихсан байсан. Би Б.А-, А- ах нарын орлилдсон чимээг сонссон. Гэхдээ тэд нар нэг их удаагүй ба А-, талийгаач хоёр гэр лүү буцаж орсон. Харин Б.А- ахыг ээж өөр тийш явуулсан. Тэгээд нэлээн шөнө дунд Б.А- ах гэрт ирээд амарсан.” гэх мэдүүлэг,
18. Гэрч Б.Ц-ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 120-121 дүгээр хуудас/,
“...Яг хэзээ хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан талийгаач Н- болон манай хүү А- хоёулаа манай гэрт үдийн цайны цагийн үед орж ирсэн. Тэгээд орой нь хүү А- болон талийгаач хоёр согтуу манай гэрт хүрээд ирсэн. Тэр үед талийгаач нь толгойгоо цоолж авсан, цус гарсан байдалтай ирэхээр нь талийгаачаас “толгой чинь яасан бэ" гэж асуухад талийгаач “мотоциклийн хойноос савж унасан” гэж хариулсан. Тэгээд А- болон талийгаач манайд ирээд унтсаны дараа хүү Б.А- гэрт ирээд амарсан. Тэр үед бид нар унтчихсан байсан. Тэгээд маргааш өглөө нь Б.А- ажилдаа яваад өгсөн байсан. Харин А- талийгаач хоёр 11 цаг гэж босоод миний хийж өгсөн хоолыг идээд гараад явсан. Тэр өглөө талийгаач босох үед нүүр нь нэлээн хавдчихсан байсан. Тэгээд тэр хоёр гарч яваад орой бас согтуу орж ирээд А- агсам тавихаар нь охин бид хоёр Ч- гэх үзмэрчийн гэр лүү очоод буцаж ирэхэд А- халуун савыг гэрээс гаргаж шидчихсэн байсан. Тэгээд удалгүй Б.А- ажлаасаа хүрээд ирсэн ба А- дахин агсам тавиад Б.А- тэр хоёр хоорондоо муудалцаж, нэг нэгнээ хэд хэдэн удаа цохиж авсан. Тэр үед талийгаач гэрийн гадаа сууж байсан ба би Б.А-ыг салгаж аваад өөр тийш нь явуулсан. Тэгээд шөнө 01 цагийн үед Б.А- гэртээ ирээд амарсан байх. Тэр үед А- талийгаач, охин бид дөрөв гэрт унтчихсан байсан. ...Талийгаач Н- манай гэрт 2 шөнө хоноод маргааш нь орой А-тай цуг хөдөө гараад яваад өгсөн. Би уг нь талийгаачид эмч дуудъя гэж хэлэхэд “би зүгээрээ, архи уухаараа ингэдэг” гэж хэлсэн” гэх 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн мэдүүлэг,
19. Гэрч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 125 дугаар хуудас/,
“...Намайг анх дуудлагаар очиход Р.Н-ийн ухаан санаа саруул, биеийн байдал дунд, орчиндоо сонирхолтой, гадна төрхийг нь ажиглахад хоёр хацар нь шалбарсан зүүн талын магнай орчимд хагарч цус хатсан байдалтай байсан. Биеийн амин үзүүлэлтүүд хэвийн, халуунгүй, амьсгал олширсон, хоёр хөлийн шилбэ, ахар сүүл хэсгээр хавантай, хэвлий цардгардуу байсан.” гэх мэдүүлэг,
20. Гэрч Р.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 129-130 дугаар хуудас/,
“Талийгаач надад ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд сүүлд нь бэр эгч Оюунцэцэг надад “талийгаач надад Бацаан миний мотоциклийг асуухаар нь өгөөгүй тул намайг зодож, цохисон, хүний гараар явж байна гэж танай ах надад хэлсэн” гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг,
21. Гэрч Х.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 138-141 дүгээр хуудас/,
“...шөнө нь амарч унтаж байхад үүрээр манай гэрт А-гийн дүү Бацаан орж ирээд “танай хашааны хойгуур мотоциклтэй явж байхад Нацаг ах саваад уначихлаа, толгойноос нь цус гарч байна, танайд бүс, даавуу байгаа юу” гэж асуухад нь би та нар архи ууж яваад унаа биз, юун бүс, даавуу тий юм байхгүй гэж хэлсэн Тэр үед шүүгээн дээр байсан жижиг 00-ын цаасыг Бацаан авч гараад явсан байсан ” гэх мэдүүлэг,
22. Гэрч С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 157-158 дугаар хуудас/,
“...Эхнэр бид хоёр 2019 оны 05 сарын 17-ны өдөр л Б-ын гэрт ороод гарсан. Дараа нь огт очоогүй. Одоог хүртэл хадам ахын гэрээр очиж амжаагүй болно, ...Тэр өдөр эхнэр бид хоёр сумын төвд ойролцоогоор 30 гаруй минут л болсон. Тухайн үед Б.А-тай огт тааралдаагүй, ....Энэ талаар хэлэхэд би эхнэр, Б.А- нартай хамт Б- ахынд очоод пиво уусан асуудал нь аль эрт 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр болсон асуудал юм. Тухайн үед эхнэр бид хоёр сумын төвд явж байхад Б.А- тааралдаад надад “найзад нь ганц пиво байна, нэг газар очиж ууя” гэж хэлээд салахгүй байхаар нь би хаанаа очиж уух юм гэхэд танай хадам Б-ын гэрт очиж ууя гэж хэлээд тэгээд гурвуулаа мотоциклтойгоо яваад Б- ахын гэрт пиво уугаад 30 гаруй минут л болсон. Тэр үед Б- ахын гэрт 15 цаг болж байхад очсон. Ямар ч байсан өдрийн үе байсан. Тэгээд тус пиво дууссаны дараа эхнэр бид хоёр Б- ахын гэрээс гараад шууд хөдөө гараад явсан. Харин Б.А- нь гэр лүүгээ явсан.” гэх мэдүүлэг,
23. Гэрч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 159-160 дугаар хуудас/,
“...Энэ асуудал аль дээр 4 дүгээр сард болсон асуудал байх, яг хэзээ гэдгийг нь санахгүй байна, ямар ч байсан нөхөр бид хоёр сумын төвд мотоциклтой явж байхад Б.А- нь гартаа “Сэрүүн” нэртэй 2 литрийн пиво барьчихсан явж байсан ба манай нөхөрт ууя гээд болохгүй байхаар нь гурвуулаа хамт Б- ахын гэрт очсон. Тэр үед Б.А- нөхөр бид хоёрын хойно мотоциклд сундалж очсон байсан. Тэгээд тус пивог Б- ахын гэрт Алтанцэцэг эгч бид дөрвүүлээ уусан. Пиво дууссаны дараа нөхөр бид хоёр шууд хөдөө гараад яваад өгсөн ” гэх мэдүүлэг,
24. Шүүгдэгч Б.А-ын 2019 оны 06 сарын 25-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 243-244-р хуудас,
“...Тэгээд дөрвүүлээ гадагшаа гарах үед миний найз И.И- шууд гэр лүүгээ яваад өгсөн. Тэгээд Н-, А- гурвуулаа Н-гийн гэрийн гадаа үлдсэн. Тэгж байтал Н-, А- хоёр дахиад архи ууя гэхээр нь би архи авах мөнгө байхгүй, хоёрдугаарт дэлгүүр хаасан байгаа гэж хэлсэн. Тэр үед А- ах надад “тэгвэл чи миний мотоциклийн мөнгийг өгчих, тэрүүгээрээ архи авъя” гэж хэлэхээр нь би боломжгүй талаар хэлсэн, .... дараа нь Н- нь А-д хандаад “бид хоёр Б.А-ыг нийлж байгаад зодчихоод явъя, наадах чинь цагдаад хандаж чадахгүй” гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би хоёр хүнийг яаж дийлэх вэ гэж бодоод Н-ийн мөр лүү нь нэг удаа цохиж аваад дараа нь уурандаа газраас мод шүүрч аваад талийгаач Н-ийн толгой хэсэг рүү цохиж авсан, ... тэр үед толгойноос нь ихээр цус гарахаар нь халаасанд байсан 00-ын цаасаар цусыг нь тогтоогоод цус арчсан цаасыг чулуун доор тавьсан байсан. Чулуун доор тавьсан талийгаач Н-ийн цусыг арчсан 00-ын цаасыг мэдүүлгээ газар дээр нь шалгах ажиллагааны үед зааж өгсөн байгаа. Тэгээд талийгаачийг зодсоны дараа эвлэрээд би талийгаачаас уучлалт гуйгаад би тэндээс харьж гэрт ирээд унтсан,
...маргааш нь би ажилдаа яваад орой нь 20 цагийн үед гэртээ ирэхэд А- ах агсам тавиад халуун сав гэрээс гаргаад шидчихсэн, ээж байхгүй гэрт А- ах талийгаач хоёр л байсан. Тэр үед А- ах бид хоёр дахиад муудалцсан, тухайн үед би ахыгаа бас цохиж авсан. Яг тэр үед талийгаач араас гарч ирээд “одоо чи ямар хүн цохидог юм бэ” гэсэн. Тэгэхлээр нь би нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон. Цохисон газрыг нь санахгүй байна.” гэх мэдүүлэг,
25. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- гэрч Х.М-ын “...ямар нэгэн ажилгүй, ...ямар нэгэн мал хөрөнгө байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111-113/,
- гэрч Т.Б-ийн “...Харин Б.А- нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Цэрэгт яваад ирсэн. Даруухан зан төлөвтэй, хүнд тусархаг залуу байгаа юм. Б.А- нь ээжтэйгээ цуг амьдардаг болохоор өөрийн гэсэн хөрөнгөгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 127/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 02/,
- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 01/622 дугаартай “Иргэн Б.А- /БЕ.............../-ын нэр дээр өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /2-р хх-ийн 06/,
- 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр олгосон “РД:БЕ..............., овог:Х.б, эцэг /эх/-ийн нэр:Б, нэр:А-, яс үндэс:Урианхай, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1993/02/13, төрсөн газар:Баян-Өлгий, Буянт, хаяг:Баян-Өлгий, Буянт, 3-р баг, Өмнөгол, бүртгэлийн дугаар:831920971251, хүчинтэй хугацаа:2038/02/13, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 07/,
- Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 213 дугаартай “БЕ............... регистрийн дугаартай Х.б овогт Б-ын А-ын нэр дээр бүртгэлтэй газар байхгүй байна” гэх албан бичиг /2-р хх-ийн 09/,
- Шүүгдэгч Б.А-ын нэр дээр дансгүй болохыг тодорхойлсон ХААН банк, Голомт банк, Хас банкны албан бичгүүд /12, 15-16/,
- Шүүгдэгч Б.А- нь Төрийн банканд 0.00 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлсон албан бичиг, дансны хуулга /2-р хх-ийн 13-14/,
- Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 62 дугаартай “Тус багийн оршин суугч Б.А- нь 1993 онд төрсөн бөгөөд зан байдлын хувьд хүнд тусархаг, дөлгөөн, томоотой, олон нийтийн ажилд идэвхтэй, хувийн санаачилгатай залуу бөгөөд урд өмнө ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Ам бүл 3, ээж, дүү нарын хамт амьдардаг. 2018 онд ямар нэгэн мал тоолуулаагүй” гэх тодорхойлолт /2-р хх-ийн 17-19/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, үүний улмаас өөрийгөө эрүүл саруул ухаанаар удирдан жолоодох чадваргүй болсон байдал, хохирогчийн өөрийн эрүүл мэндийг анхааралгүй, эмчилгээ авах боломжтой нөхцөл байдлыг удаашруулж цаг хугацаа алдсан нь нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Б.А- нь Р.Н-ийн толгой руу нь унины хугархай модоор цохиж зодсоны улмаас 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Буянт сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан салаа“ гэх газарт орших гэртээ нас барсан болох нь: 2019 оны 05 сарын 29-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл: /1-р хх-ийн 15-20 дугаар хуудас/, мөрдөн байцаах тасгийн дарга, х/ч Н.Дарханбаярын 2019 оны 05 сарын 29-ний өдөр үйлдсэн “Буянт сум 4-р баг Хонгорын Н- /71-75 нас/-н гэрийн гадна хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн схем зураг: /1-р хх-ийн 17-р хуудас/, шүүгдэгч Б.А-ын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл: /1-р хх-ийн 28-34-р хуудас/, цогцсыг оршуулсан газраас нь гарган үзлэг хийсэн тэмдэглэл: /1-р хх-ийн 38-43-р хуудас/, эд мөрийн баримтуудад үзлэг хийсэн тухай тэмдэглэл: /1-р хх-ийн 44-46-р хуудас/, эд мөрийн баримт болох гэмт хэрэг үйлдэхэд ашигласан модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /1-р хх-ийн 70-71-рх/, шүүх сэтгэц гэм судлалын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай дүгнэлт /магадалгаа/: /хх-ийн 2-р хавтасны 63-64-рх/, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 18 дугаартай дүгнэлт: /1-р хх-ийн 180-187 дугаар хуудас/, шинжээч Б.Г-гийн 3355, 3545 дугаартай дүгнэлт: /1-р хх-ийн 193-194-р хуудас/, шинжээч К.Х-ын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн /1-р хх- ийн 210, 211-рх/ мэдүүлэг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эхнэр Х.О-ийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн /хх-ийн 103-105, 106 дугаар хуудас/ мэдүүлэг, гэрч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн /хх-ийн 110-р хуудас/ мэдүүлэг, гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн /хх-ийн 114-115, 131-137 дугаар хуудас/ мэдүүлэг, гэрч И.И-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн /хх-ийн 116-117 дугаар хуудас/ мэдүүлэг, гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн /хх-ийн 118-119 дүгээр хуудас/ мэдүүлэг, гэрч Б.Ц-ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн /хх-ийн 120-121 дүгээр хуудас/ мэдүүлэг, гэрч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн /хх-ийн 125 дугаар хуудас/ мэдүүлэг, гэрч Р.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн /хх-ийн 129-130 дугаар хуудас/ мэдүүлэг, гэрч Х.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн /хх-ийн 138-141 дүгээр хуудас/ мэдүүлэг, гэрч С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн /хх-ийн 157-158 дугаар хуудас/ мэдүүлэг, гэрч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн /хх-ийн 159-160 дугаар хуудас/ мэдүүлэг, шүүгдэгч Б.А-ын 2019 оны 06 сарын 25-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн /хх-ийн 243-244-р хуудас/ мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэдгээр нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх чөлөө, эрүүл мэндэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийнх нь үйлдлийн хууль бус шинжтэйг болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа Р.Н-ийг мотоцикл гуйхад өгсөнгүй, урьд худалдсан мотоциклийн үнийг өгсөнгүй гэх хувийн сэдэлтээр шалтаглан, модоор цохиж алсан байна.
Шүүгдэгч Б.А- нь Р.Н-ийн тархинд модоор цохисноос болж Р.Н- нас барсан болох нь цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлт /хх-ийн 38-43-р хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О-ийн мэдүүлэг /хх-ийн 103-109-р хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 180-182-р хуудас/, шүүх эд эсийн шинжилгээний илгээлт /хх-ийн 183-187 зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шүүгдэгч Б.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Н-ийн биед учирсан хүнд гэмтэл нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч Б.А-ын үйлдэлд хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн илрээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.А-ыг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгчийн санал хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалт тохирч байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан “Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй” хэмээн гэм буруугийн талаар маргасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О-ийн “Бацаан миний мотоциклийг асуугаад, би өгөхгүй гэж хэлээд, тэгээд бид хоёр мотоцикл булаацалдаж, Бацаан намайг толгой руу цохиж өшиглөсөн, би хүний гараар явж байна” гэх мэдүүлэг, гэрч Б.А-гийн “Тэгэхээр нь Б.А- “Төмрийн хог хармаллаа чи гээд зодсон. Б.А- талийгаачийг эхлээд хөлөөрөө 1-2 удаа өшиглөж унагаагаад босож ирээд миний араар талийгаач орсон. Тэгэхэд нь Б.А- модоор цохисон. Тэгээд Б.А- алга болчхоод хэсэг хугацааны дараа, талийгаачийн толгойноос гарч байсан цусыг би талийгаачийн дээлийн бүсээр арчиж байтал Б.А- 00-ын цаас бариад гарч ирж арчсан” гэх мэдүүлэг, гэрч Р.Н-гийн “Талийгаач надад ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд сүүлд нь бэр эгч Оюунцэцэг надад “талийгаач надад Бацаан миний мотоциклийг асуухаар нь өгөөгүй тул намайг зодож, цохисон, хүний гараар явж байна гэж танай ах надад хэлсэн гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.А-ын “Тэр үед А- ах надад “тэгвэл чи миний мотоциклийн мөнгийг өгчих, тэрүүгээрээ архи авъя” гэж хэлэхээр нь би боломжгүй талаар хэлсэн, .... дараа нь Н- нь А-д хандаад “бид хоёр Б.А-ыг нийлж байгаад зодчихоод явъя, наадах чинь цагдаад хандаж чадахгүй” гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би хоёр хүнийг яаж дийлэх вэ гэж бодоод Н-ийн мөр лүү нь нэг удаа цохиж аваад дараа нь уурандаа газраас мод шүүрч аваад талийгаач Н-ийн толгой хэсэг рүү цохиж авсан, ... тэр үед толгойноос нь ихээр цус гарахаар нь халаасанд байсан 00-ын цаасаар цусыг нь тогтоогоод цус арчсан цаасыг чулуун доор тавьсан байсан” гэх мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч Б.А- талийгаач Р.Н- нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо хэрэлдэж, улмаар нэг нэгийгээ цохисон, шүүгдэгч Б.А- нь хохирогч Р.Н-ийг өшиглөж, модоор цохисны улмаас нас барах боломжтой гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хүн нас барсан” гэмт хэргийн шинж эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдохгүй байна.
Талийгаачийг зодоход унины хугархай мод хэрэглэсэн байх боловч уг модыг зэвсэг, тусгайлан бэлдсэн зэвсгийн чанартай зүйл гэж үзэх үндэслэл байхгүй. Учир нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх. хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамаар ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл хэрэгслийг ойлгоно.” гэж заасан байна. Яллагдагч Б.А- нь талийгаачийг зодох тэр хавьд байсан унины хугархайг аваад толгой руу цохисон бөгөөд уг унины хугархай нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалт, мөн хүний биед гэмтэл учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан эд зүйл байна. Тиймээс энэ гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай хэрэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэл байхгүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.А- нь бусдыг зодох, модоор цохих зэрэг нь хүний эрүүл мэнд, амь насанд аюултай гэдгийг мэдсэн атлаа Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхэд халдаж бусдын амь насыг хохирсон хор уршигт зориуд хүргэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.А-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар болох хохирол нь хүний амь нас хохирсон, дээрх хохирлыг учруулсны улмаас үүссэн үр дагавар болох талийгаачийн ажил явдалд хүнс болон ном уншуулсан лам, бензин шатахууны төлбөр 1.050.000 төгрөг, талийгаачийн ажил явдалд гаргасан 6 тооны эр хонины үнэ 450.000 төгрөг, нийт 1500.000 төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэж, энэ талаарх нотлох баримтаа хохирогч талаас гаргаж өгөөгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Р- нь тэжээгч алдсаны тэтгэмж гээд 216 сарын тэтгэврийг сарын 320,000 төгрөгөөр тооцож, 69,120,000 төгрөг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Р-ий нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 20,000,000 /хорин сая/ төгрөгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Харин амь хохирогч банкнаас 600.000 төгрөгийн зээл авч, уг зээлээс 300.0000 төгрөг төлөгдөөгүй байсан ба амь хохирогч нас бараагүй бол уг зээлийн төлөх ёстой байсан гэж нэхэмжилсэн 300.000 төгрөгийг амь хохирогчийн эхнэр Х.О-т шүүгдэгчээс гаргуулан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.А- нь хохирол болох 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийг Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Голомт банкан дахь 5805007969 дугаартай дансанд байршуулсан болох нь Голомт банкны 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг орлогын мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.А-ын Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Голомт банкан дахь 5805007969 дугаартай дансанд хохиролд төлсөн 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийг уг данснаас гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эхнэр Х.О-т олгох нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.А-ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.А-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд хуульд заасан хорих ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлбөрийг төлсөн, хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чинь санаасаа гэмшсэн, гэм буруугаа ухамсарласан зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай бөгөөд харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байгаа бөгөөд хэрүүл маргаан гарч хүмүүсийн харьцаа, уур амьсгал өөрчлөгдсөний улмаас бие барьж чадалгүй гэмт хэрэг үйлдсэн учир тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлд хамааруулсан.
Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх учиргүйг дурдаж байна.
Иймд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох 300.000 төгрөг төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, цагдан хоригдсон хугацаа, биеийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа, ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.А- нь 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийт 165 хоног баривчлагдаж, цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Б.А-ын баривчлагдаж, цагдан хоригдсон 165 хоногийг хорих ялын 165 хоногоор тооцож, түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.А-ын гэр бүлийн хамтын өмч, нэг бүр нь 65.000 төгрөгийн үнэтэй 15 ямаа”-г битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримт ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн шүүгдэгч Б.А-ын өмч “Нокиа” маркийн хуучин хар өнгийн гар утас 1 ширхгийг өөрт нь буцаан өгч, мөрдөн шалгах ажиллагаануудыг дүрс бичлэгээр бэхжүүлсэн бичлэг бүхий хуурцаг 1 ширхгийг хэргийн хамт хадгалж, гарын дардас 1 ширхэг, гарын мөр 3 ширхэг, ягаан алаг өнгийн цэцгийн зурагтай орны даавуун дэвсгэр 1 ширхэг, шар алаг өнгийн хөнжлийн бүтээлгэ 1 ширхэг, 56-3 см хэмжээтэй унь модны хугархай 1 ширхэг, даавууны тасархай 5 ширхэг, 00-ын цаасны тасархай 2 ширхэг, амь хохирогчийн цусны дээж 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлүүдэд, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.б овогт Б-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ын баривчлагдаж, цагдан хоригдсон 165 /нэг зуун жаран тав/ хоногийг хорих ялын 165 /нэг зуун жаран тав/ хоногоор тооцож, түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Б.А-аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Б.А-ын Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Голомт банк дахь 5805007969 дугаартай дансанд хохиролд төлсөн 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийг уг данснаас гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О-т олгосугай.
7.Иргэний хуулийн 497 дугаарзүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О- нь талийгаачийн ажил явдалд хүнс болон ном уншуулсан лам, бензин шатахууны төлбөр 1.050.000 төгрөг, талийгаачийн ажил явдалд гаргасан 6 тооны эр хонины үнэ 450.00 төгрөг, нийт 1500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмж 69,120,000 төгрөгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А-ын гэр бүлийн хамтын өмч, нэг бүр нь 65.000 төгрөгийн үнэтэй 15 ямаа”-г битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.А-ын өмч “Нокиа” маркийн хуучин хар өнгийн гар утас 1 ширхгийг өөрт нь буцаан өгч, мөрдөн шалгах ажиллагаануудыг дүрс бичлэгээр бэхжүүлсэн бичлэг бүхий хуурцаг 1 ширхгийг хэргийн хамт хадгалж, гарын дардас 1 ширхэг, гарын мөр 3 ширхэг, ягаан алаг өнгийн цэцгийн зурагтай орны даавуун дэвсгэр 1 ширхэг, шар алаг өнгийн хөнжлийн бүтээлгэ 1 ширхэг, 56-3 см хэмжээтэй унь модны хугархай 1 ширхэг, даавууны тасархай 5 ширхэг, 00-ын цаасны тасархай 2 ширхэг, амь хохирогчийн цусны дээж 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
10. Шүүгдэгч Б.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК
ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА