| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/09135/и |
| Дугаар | 7022 |
| Огноо | 2016-12-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 7022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ын гаргасан,
Хариуцагч: *******,*******,*******,,,
Хариуцагч: *******,*******,*******,, нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,060,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , түүний өмгөөлөгч , хариуцагч , , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие тай анх машины зах дээр тааралдаж, Казакстан улс руу Соната 6 маркийн автомашин худалддаг, миний аваачсан машиныг зардаг манай дүү 2 ширхэг Соната 6 маркийн машин авах захиалга ирсэн, чи машин олчих, хоёулаа хамтарч наймаа хийе гэхэд нь би итгэсэн.
Энэ өдрөөс хойш 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч т 6,000,000.00 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд энэ талаар бид 2016 оны 04 дүгээр 12-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, баталгаажуулсан.
Бид хамтдаа 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Казакстан улс руу явж, зам зуур хариуцагч манай эхнэр ас 1,460,000.00 төгрөгийг замын зардал болон шатахуун авахаар зээлсэн юм.
Хариуцагч нар зээлсэн мөнгөө өгөөгүй учраас Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст өгч, шалгуулсан боловч иргэний хэрэг маргаан байна гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан учраас Ерөнхий прокурорын газарт дахин гомдол гаргасан ч хүлээн авахаас татгалзсан.
Иймд, хариуцагч аас 6,000,000.00 төгрөгийг хүү болох 1,600,000.00 төгрөгийн хамт нийт 7,600,000.00 төгрөг, хариуцагч гаас 1,460,000.00 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч ын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч нь хэрэгт авагдсан 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр *******ын Цагдаагийн газарт хандаж гаргасан тодорхойлолт мөн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээг үгүйсгэхгүй байгаа учраас нийт 6,000,000.00 төгрөгийг хүү 1,600,000.00 төгрөгийн хамт төлөх үүрэгтэй.
Хэдийгээр хариуцагч болон нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 1,460,000.00 төгрөг болон 6,000,000.00 төгрөгийг зохигчид нийлүүлж, ийнхүү 7,600,000.00 төгрөг гэж тохирсон хэмээн тайлбарлаж буй боловч үүнийгээ баримтаар нотлохгүй байна.
Иймд, хариуцагч аас 6,000,000.00 төгрөгийг хүү 1,600,000.00 төгрөгийн хамт, хариуцагч гаас 1,460,000.00 төгрөгийг тус тус гаргуулах хууль зүйн үндэслэлтэй болно” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие нэхэмжлэгч аас 1,460,000.00 төгрөгийг зээлээгүй, харин түүний эхнэр ас зээлсэн.
Энэ мөнгийг хожим бид харилцан тохиролцоод 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Х.Асхарын зээлсэн мөнгө дээр нэмж, нийт 7,600,000.00 төгрөг гэж тохирсон юм.
Гэтэл нэхэмжлэгч нь эдгээр зээлийг тус, тусд нь тооцон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, анх манай нөхөр нь аас нийт 5,000,000.00 төгрөгийг зээлсэн, энэ талаар бичгийн баримт байхгүй хэдий ч Хаан банк гэсэн тэмдэгтэй уутнаас гаргаж өгч байсан, ингээд уг 5,000,000.00 төгрөг дээр миний авсан 1,460,000.00 төгрөг, мөн хүү тооцож, нийт 7,600,000.00 төгрөг болсон” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 7,600,000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхөд татгалзах зүйлгүй.
Учир нь, аас надад 5,000,000.00 төгрөгийг зээлсэн бөгөөд энэ талаар тодорхой баримт байхгүй ч тэрээр Хаан банк гэсэн тэмдэгтэй уутнаас гаргаж өгч байсан, энэ талаар өөрөө мэдэж байгаа атлаа шүүхэд худлаа мэдүүлж байна.
Харин 1,460,000.00 төгрөгийг би аас зээлээгүй, үүнийг манай эхнэр нь нэхэмжлэгчийн эхнэр ас зээлсэн байдаг.
Ингээд бид зээлсэн 5,000,000.00 төгрөг болон 1,460,000.00 төгрөг, нийт 6,460,000.00 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр буцаан төлнө гэж тохирохдоо хүү тооцож, нийт 7,600,000.00 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан.
Иймд, 9,060,000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, надад холбогдуулан Цагдаагийн байгууллагад гомдол өгч шалгуулсан боловч иргэний хэрэг гэсэн үндэслэлээр дахин шалгаагүй, Ерөнхий прокурорын газраас ирүүлсэн энэхүү бичигтэй саяхан танилцаж, мэдсэн” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч аас хариуцагч , нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,060,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 7,600,000.00 төгрөгийг хүлээн зөвшөөрч, харин түүний авсан 5,000,000.00 төгрөгийн зээл дээр гийн 1,460,000.00 төгрөгийн зээл нэмэгдэж, хүүгийн хамт нийт 7,600,000.00 төгрөг болсон хэмээн мэтгэлцэж, 1,460,000.00 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч болон хариуцагч нар 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 6,000,000.00 төгрөгийг зээлэхээр болжээ.
Энэхүү Зээлийн гэрээгээр зээлдэгч 6,000,000.00 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ашиглаж, нэмж 1,600,000.00 төгрөгийн хүү төлөх үүрэг хүлээсэн байна.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл хэдийгээр талууд 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ийнхүү 6,000,000.00 төгрөгийг тодорхой хүүтэй зээлэх тухай бичгээр гэрээ байгуулаагүй боловч хожим тэд Зээлийн гэрээг бичгээр байгуулахдаа хүү тогтоож, зээлийг хүүгийн хамт буцаан төлөх хугацааны талаар тохирчээ.
Энэ нь, зохигчид хожим гэрээний гол нөхцлийг бичгээр баталгаажуулсан нь тэдгээрийн анх гэрээг байгуулах болсон хүсэл зоригт нийцэж байсан учраас ийнхүү талууд өмнөх тохиролцоогоо бичгээр нөхөж байгуулсан ажээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж мөн 282 дугаар зүйлийн 282.4 “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд ийнхүү Зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан болон зээл өгөх, авах талаар харилцан тохиролцоо байсан хэдий ч мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор шилжүүлээгүй тохиолдолд Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй юм.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлд талуудын хооронд гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлийн талаар зохицуулсан ба 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэжээ.
Энэ нь, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар талуудын хувьд Зээлийн гэрээний харилцаа үүсэх гол шаардлага нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байхыг шаарддаг.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “нэхэмжлэгч аас хариуцагч т 6,000,000.00 төгрөгийг, хариуцагч д 1,460,000.00 төгрөгийг зээлсэн гэж тайлбарлаж буй бол харин хариуцагчид 5,000,000.00 төгрөг болон 1,460,000.00 төгрөгийг зээлсэн, хожим бичгээр гэрээ байгуулахдаа нийт 6,460,000.00 төгрөгийг дээрх гэрээнд багтааж, хүүгийн хамт 7,600,000.00 төгрөг төлөхөөр болсон хэмээн” мэтгэлцэж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хариуцагч ын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр бичсэн “*******ын Цагдаагийн газарт” гэсэн тодорхойлолт, мөн талуудын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээнээс тус тус дүгнэвэл хариуцагч нь нэхэмжлэгч аас нийт 6,000,000.00 төгрөгийг зээлсэн, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр үндсэн зээлийг хүү 1,600,000.00 төгрөгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах бөгөөд талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээнд 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 5,000,000.00 төгрөг бус харин 6,000,000.00 төгрөгийг зээлдүүлсэн, энэхүү гэрээнд хариуцагч гийн зээлсэн 1,460,000.00 төгрөг багтсан талаар тодорхой дурьдаагүй, 6,000,000.00 төгрөгийг хүү 1,600,000.00 төгрөгийн хамт 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлөх талаар зохицуулсан байна.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй юм.
Гэвч хариуцагч ын зүгээс нэхэмжлэгч аас 5,000,000.00 төгрөгийг зээлсэн болон зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээнд хариуцагч гийн зээлсэн 1,460,000.00 төгрөгийг багтаасан буюу түүний бусдын өмнө гүйцэтгэх үүргийг ийнхүү өөртөө шилжүүлэн авч, нэхэмжлэгч ын өмнө үүрэг гүйцэтгэгч болсон эсэх, эдгээр зээлийн нийлбэр буюу 6,460,000.00 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр буцаан төлөхдөө хүүгийн хамт 7,600,00.00 төгрөг гэж тохирсон гэдгийг тус тус баримтаар нотлохгүй байна.
Иймд, нэхэмжлэгч болон хариуцагч Х.Асхар нарын хооронд 6,000,000.00 төгрөгийн Зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
Харин талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан Зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна.
Учир нь, хариуцагч гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “1,460,000.00 төгрөгийг нэхэмжлэгч аас бус харин түүний эхнэр ас авсан” гэх тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй, тэрээр “миний эхнэрээс авсан, энэ талаар Казастанд байхад тооцоо нийлж байсан хэмээн” мэдүүлж, уг үйл баримтыг хүлээн зөвшөөрч байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан.
Түүнчлэн зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Зээлийн гэрээг нэхэмжлэгч , хариуцагч нар байгуулсан байх бөгөөд тус гэрээнд зээлдэгчээр хариуцагч оролцоогүй, түүний ас зээлсэн 1,460,000.00 төгрөгийг гэрээнд дурьдсан 6,000,000.00 төгрөгийн зээлд багтаасан гэх үйл баримт тогтоогдохгүй байгаагаас гадна зээлдүүлэгч ас шаардах эрхээ нэхэмжлэгч ад шилжүүлсэн талаар баримт тус тус байхгүй байна.
Иймд, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар Зээлийн гэрээ байгуулагдаагүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагч гаас 1,460,000.00 төгрөгийг шаардах эрхгүй болно.
Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ ёсоор зээлдэгч 6,000,000.00 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ашиглах, хүүнд 1,600,000.00 төгрөг төлөх үүрэг хүлээжээ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-д тус тус зааснаар талууд Зээлийн гэрээгээр хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, хэрэв хүү тогтоосон бол гэрээг бичгээр хийнэ гэсний дагуу зохигчдын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний хүүгийн талаарх тохиролцоо хүчин төгөлдөр байна.
Гэтэл хариуцагч буюу зээлдэгч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д тус тус заасны дагуу гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгэх ёстой байтал тэрээр зээл, зээлийг хүүг 2016 оны 05 дугаар сарын 30-ны төлөх үүргээ зөрчиж, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар зээл төлөх хугацааг хэтрүүлсэн байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай ч хариуцагч талаас үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх бусад нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлохгүй байна.
Иймд, нэхэмжлэгч нь хариуцагч аас 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 6,000,000.00 төгрөг, гэрээгээр тохирсон хүү 1,600,000.00 төгрөг, нийт 7,600,000.00 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй юм.
Ийнхүү шүүхээс дээр дурьдсныг тус тус үндэслэн хариуцагч аас үндсэн зээл 6,000,000.00 төгрөг, хүү 1,600,000.00 төгрөг, нийт 7,600,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч аас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 12,160.00 төгрөгийг түүнд буцаан олгох болсныг үүгээр дурьдаж байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР