| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/0125/Э |
| Дугаар | 136 |
| Огноо | 2020-06-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 136
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Д даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
орчуулагч, хэлмэрч А.Е,
улсын яллагч Х.Ө,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.К,
шүүгдэгч Б.М-, Н.М-, Б.А-, С.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-ын Д-, М.м овогт Б-н А-, Ж.х овогт Н-гийн М-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б овогт Б-гийн М- нарт холбогдох эрүүгийн 2013001080117 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын харьяат, 1975 оны 07 дугаар 20-ны өдөр БӨ аймгийн Б сумд төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨ аймгийн Б сумын 4 дүгээр баг Шар цэхээд оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт С-ын Д- /хоч нэр нь Даги/, РД:ТЯ...........
2. Монгол Улсын харьяат, 1977 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр БӨ аймгийн Б сумд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨ аймгийн Б сумын 5 дугаар баг Цул улаанд оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор ЭХ-ийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж,1 жилээр тэнсэн хянан харгалзсан, М.м овогт Б-н А-, РД: БВ...............
3. Монгол Улсын харьяат, 1963 оны 02 дугаар 18-ны өдөр БӨ аймгийн Б сумд төрсөн, 57 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨ аймгийн Б сумын 5 дугаар баг Цул улаанд оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж.х овогт Н-гийн М-, РД:ОЮ.............
4. Монгол Улсын харьяат, 1970 оны 04 дүгээр 10-ны өдөр БӨ аймгийн Б сумд төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨ аймгийн Б сумын 4 дүгээр баг Шар цэхээд оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х.Б овогт Б-гийн М-, РД:БВ................
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
1. Шүүгдэгч Б.А-, Н.М-, С.Д- нар нь 2020 оны 02 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө тус сумын хүүхдийн цэцэрлэгийн мах хадгалах агуулахад хууль бусаар нэвтрэн орж 3 ширхэг хонины гулууз мах, 1 ширхэг хонины гуяны мах , 25 килограммын ууттай 1 ширхэг будаа хулгайлж 2 хонины гулууз махыг Б.М-д, хонины гуяны махыг иргэн А.Б-ад, 25 килограммын ууттай 1 ширхэг будаа иргэн Х.А-д худалдсан, С.Д нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1 хонины гулууз мах хулгайлж иргэн А.Б-ын гэрт хүргэсэн.
2. Шүүгдэгч Б.М- нь Б.А-, Н.М-, С.Д- нарын хулгайлсан махыг гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Б.А- мэдүүлэхдээ: “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан болно.” гэв.
Шүүгдэгч Н.М- мэдүүлэхдээ: “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан болно.” гэв.
Шүүгдэгч С.Д- мэдүүлэхдээ: “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан болно.” гэв.
Шүүгдэгч Б.М- мэдүүлэхдээ: “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан болно.” гэв.
Хоёр: Эрүүгийн 2013001080117 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Иргэний нэхэмжлэгч Х.Х-н 2020 оны 05 дугаар 01-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 49-50/
“....2020 оны 02 дугаар сарын 27-наас 28-ныг шилжих шөнө манай сумын цэцэрлэгийн агуулахаас Н.М-, Б.А-, С.Д- нар хууль бусаар нэвтрэн орж 3 хонины гулууз мах, 25 кг цагаан будаа, нэг хонины гуя мах зэргийг хулгайлсан ба уг хулгайлж авсан махыг Б.М-д хүргэж өгсөн байсан ба уг хулгайлсан зүйлсийг цагдаа хураан авч бидэнд хүлээлгэн өгсөн байгаа. ...Би 3 хонины гулууз мах, 25 кг цагаан будаа, нэг хонины гуя махыг бүрэн бүтэн хүлээж авсан тул эдгээр нөхдөөс нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн С.Д-ээс 1 гулууз махыг нэхэмжлэхгүй, Шинжээчийн дүгнэлттэй танилцсан ба үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг,
2. Гэрч Х.А-ийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 63/,
“...С.Д-, Н.М- нар 2020 оны 02 дугаар сарын 27-ны шөнө 23 цагийн үед манайд 25 килограммын ууттай нэг уут будааг авч ирж өгч надаас хоёр шил “Маамуу” архи авч явсан. Будааг ажил хийж хөлсөнд авсан гэж хэлсэн. Тэгээд архи уумаар байна гэснээр би дэлгүүрээс авсан хоёр ширхэг Маамуу архийг өгсөн...” гэх мэдүүлэг,
3. Гэрч А.Б-ын 2020 оны 03 дугаар 09-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 64/,
“...2020 оны 02 дугаар сарын 27 юм уу 28-ны өдрийн орой 22 цагийн үед манай гэрт С.Д- /Даагий/ нэг хонины гуяны бүтэн мах авч ирсэн ба тэр өдрийн маргааш нь нэг хонины гулууз мах авч ирж энэ махыг танд өгч байна гэсэн. Бид ямар нэгэн юм санаж бодоогүй. Авч ирсэн хонины махаар С.Д- /Даагий/-д хоол хийж өгсөн. Тэр манай гэрт 4 хоног байсан. Хонины махыг хаанаас авсан тухай бид нарт хэлээгүй бид ч түүнээс хонины махыг хаанаас авч ирсэн вэ гэж асуугаагүй. Дээрх хонины махыг бид хүнсэнд хэрэглээд дуусгасан. С.Д-тэй хамт өөр хүн ирээгүй. Д- ганцаараа ирсэн. Б.А- саяхан нэг ирээд явсан. Би тэр үед С.Д- чиний авч ирсэн хонины гулууз махаар хоол хийж идээд жаргасан гэж хэлсэн. Үүнийг Б.А- сонсож байсан. С.Д-ийн авч ирсэн мах хулгайн мах болохыг мэдээгүй. С.Д- танайд өгч байна гэж авч ирэхээр нь ямар нэгэн юм санаж бодоогүй махыг авчихсан. Хулгайн мах байсан бол авахгүй байх байсан.” гэх мэдүүлэг,
4. Гэрч И.Ж-ын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 65/,
“...2020 оны 02 дугаар сарын 27 юм уу 28-ны өдрийн орой 22 цагийн үед манай гэрт С.Д- /Даагий/ нэг хонины гуяны бүтэн мах авч ирсэн ба тэр махаар хоол хийж өгсөн. Тэгээд тэр маргааш нь бас нэг хонины гулууз мах авч ирж энэ махыг танд өгч байна гэсэн. Бид ямар нэгэн юм санаж бодоогүй уг ирсэн хонины махыг авсан. Уг махаар С.Д- /Даагий/-д хоол хийж өгсөн. Мөн махыг хүнсэнд хэрэглээд дуусгасан болно. Тэр манай гэрт 4 хоног байсан. Хонины махыг хаанаас авсан тухай бид нарт хэлээгүй бид ч түүнээс хонины махыг хаанаас авч ирсэн вэ гэж асуугаагүй. Дээрх хонины махыг бид хүнсэнд хэрэглээд дуусгасан. С.Д- хоёр удаа манайд мах авч ирэхэд ганцаараа ирсэн. Бид нарт С.Д- /Даагий/ хонины мах хулгайлж авч ирсэн гэж хэлээгүй. С.Д-ийн авч ирсэн мах хулгайн мах болохыг мэдээгүй.” гэх мэдүүлэг,
5. Гэрч А.А-ын 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 66/,
“...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн орой 22 цаг 30 минутын үед манай гэрийн хашаанд С.Д- /Даагий/ Б.А- нар ирсэн. Тэр үед А нэг хонины гулууз мах үүрч явж байсан ба С.Д- /Даагий/ нэг хонины гуяны мах 25 килограммын нэг уут цагаан будаа үүрч ирээд манай гэрт орсон ба Б.А-д махаа гэртээ аваачаад хүрээд ир гэж хэлээд цагаан будаа, хонины гуяны махыг үүрээд гэрт ороход би түүний араас орж С.Д- /Даагий/ та хаанаас юу аваад ирсэн хулгай хийгээд ирсэн үү гар наадахаа аваад яв гэхэд та нар авахгүй бол би А.Б-ын гэрт аваачиж өгнө гэж аваад явсан. Би С.Д- /Даагий/-гаас махыг хаанаас авчирсан гэж олон удаа асуусан боловч хаанаас авч ирснээ хэлэхгүй байсан. Тэгээд би та нар хулгай хийж ирсэн гэж загнаад яв гэж хэлээд С.Д-ийг гэрт оруулахгүй үүдний өрөөнөөс хөөгөөд явуулсан. С.Д- Б.А- хамт явж байсан. Тэр үед би хашаанд бие засаж яваад тэд нартай тааралдсан болно. Тэдний хажууд өөр хүн байгаагүй. Тэр үед би ганцаараа байсан болно.” гэх мэдүүлэг,
6. Шүүгдэгч Н.М-ийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 95-96/
“...Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэнээ бүгдийг нь хэлсэн юм. 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шиг санагдаад байна /би архи ууж их явдаг учир өдрийг сайн санахгүй байна/ ямар ч орой харанхуй болсон байсан ба 21 цагийн үед Б.А-, С.Д- бид гурав архи ууж байгаад бид нар цэцэрлэгийн склад орж мах хулгайлахаар ярьж шууд цэцэрлэгийн склад буюу агуулах дээр ирэхэд Б.А- гартаа нэг бургас мод барьчихсан байсан ба уг модоор складын цонхыг түлхэж онгойлгож Б.А- дотогшоо орж С.Д- бид хоёрт 3 хонины гулууз мах, 25 кг ууттай цагаан будаа, хонины 1 гуя мах зэргийг гаргаж өгсөн. Гаргаж өгсөн 3 хонины гулууз мах, 25 кг ууттай цагаан будаа, хонины 1 гуя мах зэргээс 2 гулууз хонины махыг бид гурав аваад Мы гэрт очсон. Харин 1 хонины гулууз, 25 кг ууттай цагаан будаа, хонины 1 гуя махыг цэцэрлэгийн агуулахын хашаанд үлдээгээд бид 3 хоёр хонины гулууз махыг аваад Б.М-ы гэрт очиж худалдсан нэг гулууз махыг 10.000 төгрөгөөр бодож өгсөн. М хулгайн мах биш үү гэж бид нараас асуухаар нь тиймээ бид архи олж уух гэж хулгайлан гэдгээ хэлж гуйгаад 20.000 төгрөг аваад уг мөнгөөр 2 шил архи уугаад гэр гэр лүүгээ явж салцгаасан. Харин цэцэрлэгийн хашаанд үлдээсэн 1 хонины гулууз, 25 кг ууттай цагаан будаа, хонины 1 гуя махыг А, Д- хоёр аваад явсан юм. Тэгээд өглөө нь цагаан будааг Х.А-ийн гэрт Д-ийн хамт хүргэж өгөөд тэдний гэрт 1 шил архи уусан. Тэгээд л тэр өдөр бид цагдаад баригдаж хулгайлсан зүйлсээ бүгдийг нь цагдаад хэлж хураалгасан юм. Хулгай хийсэндээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,
7. Шүүгдэгч С.Д-ийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 89-90/
"... би гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэнээ бүгдийг нь хэлсэн юм. Би архи их уудаг яг хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна 2 сарын сүүлээр Б.А-, Н.М- бид гурав архи уусан. Тэгээд бид нэлээд согтсон байсан ба Н.М- А бид гурав архи олж уух талаар ярьж байгаад сумын цэцэрлэгийн агуулах орж мах хулгайлж түүнийг зарж мөнгөөр нь архи уух талаар ярьсан юм. Тэгээд бид гурав харанхуй болсны дараа сумын цэцэрлэгийн склад дээр ирсэн ба тухайн үед Б.А- гартаа нэг бургас мод барьчихсан байсан тэр модоор складын цонхыг түлхэж онгойлгож Б.А- дотогшоо орж М- бид хоёрт 3 хонины гулууз мах, 25 кг ууттай цагаан будаа, хонины 1 гуя мах зэргийг гаргаж өгсөн. Тэгээд 1 хонины гулууз, 25 кг цагаан будаа, 1 хонины гуя мах зэргийг цэцэрлэгийн хашаанд үлдээгээд хоёр гулууз махыг аваад бид гурав нэлээд орой Б.М-ы гэрт очиж хонины 2 ширхэг гулууз махыг нэгийг нь 10.000 төгрөгөөр бодож зарсан юм. Тухайн үед Б.М- энэ хаанаас авсан мах бэ гэж асуухаар нь бид гурав хулгайлчихсан юм. Чи бидэнд архины мөнгө өгвөл боллоо гэж хэлээд зарчихсан юм. ...Ямар ч байсан би А.Б-ын гэрт нэг гулууз мах өгөөд махыг нь тэдний гэрт байх хугацаандаа идэж дуусгасан байна лээ.” гэсэн мэдүүлэг,
8. Шүүгдэгч Б.А-ы 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 98-99/
“Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэнээ бүгдийг нь хэлсэн юм. 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шиг санагдаад байна / бид 4 хоног нийлж архи уусан учир өдрийг сайн санахгүй байна/ ямар ч орой харанхуй болсон байсан ба 21 цагийн үед Н.М-, С.Д- бид гурав архи ууж байгаад бид нар цэцэрлэгийн склад орж мах хулгайлах талаар ярьцгааж бид шууд цэцэрлэгийн склад буюу агуулах руу явсан ба би замдаа нэг бургас мод барьчихсан байсан ба уг модоор складын цонхыг түлхэж онгойлгож би дотогшоо орж С.Д- Н.М- хоёрт 3 хонины гулууз мах, 25 кг ууттай цагаан будаа, хонины 1 гуя мах зэргийг гаргаж өгсөн. Гаргаж өгсөн 3 хонины гулууз мах, 25 кг ууттай цагаан будаа, хонины 1 гуя мах зэргийг авсан ба 1 хонины гулууз, 25 кг ууттай цагаан будаа, хонины 1 гуя махыг цэцэрлэгийн агуулахын хашаанд үлдээгээд бид 3 хоёр хонины гулууз махыг аваад Б.М-ы гэрт очиж худалдсан нэг гулууз махыг 10.000 төгрөгөөр бодож өгсөн. М хулгайн мах биш үү гэж бид нараас асуухаар нь тиймээ бид архи олж уух гэж хулгайлсан гэдгээ хэлж гуйгаад 20.000 төгрөг аваад уг мөнгөөр 2 шил архи уугаад гэр гэр лүүгээ салцгаасан. Харин цэцэрлэгийн хашаанд үлдээсэн 1 хонины гулууз, 25 кг ууттай цагаан будаа, хонины 1 гуя махыг Д- хоёр аваад явсан юм. Тэгээд л тэр өдөр бид цагдаад баригдаж хулгайлсан зүйлсээ бүгдийг нь цагдаад хэлж хураалгасан юм. Хулгай хийсэндээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,
9. Шүүгдэгч Б.М- 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 92-93/,
“... Нэмж хэлэхэд би Н.М- Б.А-, С.Д- нартай нийлж хулгай хийгээгүй харин манай гэрт хонины 2 ширхэг гулууз мах авч ирээд надад худалдах гэхээр нь би үүнийг цэцэрлэгээс хулгайлсан биш үү гэж асуухад Н.М- үгүй айлаас хулгайлсан гэж хэлсэн. Би Н.М-ийг худлаа хэлэхгүй байх гэж бодоод уг 2 хонины гулууз махыг нэг гулууз махыг 10.000 төгрөгөөр бодож авсан юм.
...Тухайн өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 28-ны орой 23 цагийн үед манай гэрт Н.М- Б.А-, С.Д- нар хоёр хонины гулууз мах авч орж ирсэн юм. Тэгээд би уг хоёр хонины гулууз махыг нэгийг нь 10.000 төгрөгөөр бодоод 20.000 төгрөг өгөөд хонины гулууз махыг авсан. Тэгээд нэг гулууз махыг нь задалж хүнсэндээ хэрэглэхээр бэлэн болгосон байсан. Нэгийг нь хэвээр нь хадгалж байсан юм. Тэгээд маргааш нь цагдаа нар ирж миний худалдаж авсан хонины 2 гулууз махыг хураан авч цэцэрлэгийн нярав Хунанбайд хүлээлгэн өгсөн юм.” гэх мэдүүлэг,
10. Гэрч Б.М-ханы 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргаж өгсөн хонины гулууз маханд хийсэн үзлэгийн тэмдэглэл,
11. Гэрч Х.А-ийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргаж өгсөн цагаан будаанд хийсэн үзлэгийн тэмдэглэл,
12. Гэрч Б.А-ы 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гаргаж өгсөн хонины маханд хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 32-43/,
13. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 1/525 дугаартай “Танай 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 29/1242 албан бичгийн дагуу манай цахим мэдээллийн санг шалгаж үзэхэд Б.М- /БВ.............../-Ы нэр дээр өнөөдрийн байдлаар Б сумын 4 дүгээр багт байрлах 1369.5 м.кв талбайтай, Г-0203000264 улсын бүртгэлийн дугаартай газрын өмчлөгч, Н.М- /БЮ......./-ийн нэр дээр Б сумын 5 дугаар багт байрлах 56 м.кв талбайтай Ү- 0203000067 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, Б.А- /БВ............../-Ы нэр дээр Б сумын 5 дугаар багт байрлах 3102..1 м.кв талбайтай, Г-0203000142 улсын бүртгэлийн дугаартай газрын өмчлөгчөөр тус тус бүртгэгдсэн байна. С.Д-ийн /ТЯ........../-ийи нэр дээр бүртгэгдсэн эд хөрөнгийн бүртгэл байхгүй байна.” гэх албан бичиг /хх-ийн 101/,
- 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр олгосон “РД:БВ..............., овог:Х.б, эцэг /эх/-ийн нэр:Б, нэр:М, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1970/04/10, төрсөн газар:БӨ , Б , хаяг:БӨ , Б , 4-р баг, Шар цэхээ, бүртгэлийн дугаар:831043751891, хүчинтэй хугацаа:0000/00/00, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 102/,
- 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:ОЮ............, овог:Ж.х, эцэг /эх/-ийн нэр:Н, нэр:М-, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1963/02/18, төрсөн газар:БӨ , Б , хаяг:БӨ , Б , 5-р баг, Цул улаан, бүртгэлийн дугаар:831074940929, хүчинтэй хугацаа:0000/00/00, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 103/,
- 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БВ.............., овог:М.м, эцэг /эх/-ийн нэр:Б, нэр:А, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1977/09/19, төрсөн газар:БӨ , Б , хаяг:БӨ , Б , 5-р баг, Цул улаан, бүртгэлийн дугаар:831055801201, хүчинтэй хугацаа:0000/00/00, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 104/,
- 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:ТЯ.........., овог:Б, эцэг /эх/-ийн нэр:С, нэр:Д-, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1975/07/20, төрсөн газар:БӨ , Б , хаяг:БӨ , Б , 4-р баг, Шар цэхээ, бүртгэлийн дугаар:831034941911, хүчинтэй хугацаа:2020/07/20, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 105/,
- Шүүгдэгч Б.А-д холбогдох БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 107-109/,
- Шүүгдэгч Б.А-д холбогдох гэмт хэрэгт уруу татагчийн судалгаа, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, сэжигтний бүртгэл, архаг архичдын судалгаа /хх-ийн 111/,
- БӨ аймгийн Б сумын 5 дугаар багийн Засаг даргын “Б овогтой А нь Б сумын 5 дугаар багт оршин суудаг. БВ.............. тоот регистрийн дугаартай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Төлөв даруу зантай, урьд нь ямар нэгэн хэрэгт оролцож байгаагүй, 2019 оны мал тооллогоор мал тоолуулаагүй, нэн ядуу өрх болохыг тодорхойлов.” гэх тодорхойлолт /хх-ийн 112, 123/,
- БӨ аймгийн Б сумын 5 дугаар багийн Засаг даргын “Н овогтой М- нь Б сумын 5 дугаар багт оршин суудаг. ОЮ............ тоот регистрийн дугаартай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Төлөв даруу зантай, урьд нь ямар нэгэн хэрэгт оролцож байгаагүй, 2019 оны мал тооллогоор мал тоолуулаагүй, нэн ядуу өрх болохыг тодорхойлов.” гэх тодорхойлолт /хх-ийн 112, 124/,
- БӨ аймгийн Б сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Б сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай Б овогтой М нь ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Б.М- нь урьд өмнө ямар нэгэн хэрэгт холбогдоогүй, төлөв даруу зантай, амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрх болно.” гэх тодорхойлолт /хх-ийн 114, 121/,
- БӨ аймгийн Б сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Б сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай С овогтой Д- нь урьд нь гэрлэж салж байсан. Ам бүл 1, ганц бие амьдардаг. С.Д- нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орон байргүй, төлөв даруу зантай, өөрийн гэсэн ямар эд хөрөнгөгүй /нэн ядуу/, төрсөн дүү нь болох С.Е-ий гэрт түр амьдардаг хүн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 115, 122/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116-119/,
- БӨ аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаар “Т овогтой С нь 31 настай, эмэгтэй. Б сумын 4 дүгээр багт оршин суудаг. Ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. DS: Hypothitodism ДТЗоб оноштой Улаанбаатар хотод очиж, тодруулж ирсэн. Сумын эмч болон аймгийн мэргэжлийн эмч нарын хяналтад байгаа болохыг тодорхойлов” гэх албан бичиг /шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримт/,
- БӨ аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/160 дугаар “Тус сумын 4 дүгээр багийн иргэн Б овогтой М нь 50 настай, төлөв томоотой, хариуцсан ажилдаа идэвх зүтгэлтэй, хөдөлмөрч хүн юм. 2017 онд Улсын аварга тариаланчаар шалгарч байсан. Б.М- нь урьд өмнө хэрэгт холбогдоогүй, ял шийтгэл хүлээж байгаагүй.” гэх тодорхойлолт /шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримт/,
- БӨ аймгийн Б сумын ХЭХАХариуцсан мэргэжилтэн Н.Н-ы 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаар “Тус багийн 4 дүгээр багийн иргэн С овогтой Д- нь /ТЯ........../ ганц бие ба нийгмийн халамжийн сангаас ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмжид хамрагдаж байгаагүй иргэн мөн болно.” гэх тодорхойлолт /шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримт/,
- БӨ аймгийн Б сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “С овогтой Д- нь ам бүл 1, ганц бие, тус сумын 4-р багт оршин суудаг. С.Д- нь амьжиргааны түвшингээс доогуур орлоготой нэн ядуу хүн болно.” гэх тодорхойлолт /шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримт/,
- БӨ аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаар “М овогтой Ф нь 11 настай, эмэгтэй. Б сумын 4 дүгээр багт оршин суудаг. Ам бүл 6, аав, ээж дүүгийн хамт амьдардаг. DS: Хронический пиелонефрит и гастрит оноштой сумын эмч нарын хяналтад байгаа болохыг тодорхойлов” гэх албан бичиг /шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримт/,
- Шүүгдэгч Б.М-ы амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, Т.С-ийн шинжилгээ хийлгэсэн баримтууд, шүүгдэгч Б.М-ы авч байсан өргөмжлөл, гэрчилгээ, дурсамж, улсын аварга тариаланчийн үнэмлэх болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.М-, Н.М-, Б.А-, С.Д- нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд:
1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
1.1 Шүүгдэгч Н.М-, Б.А-, С.Д- нар гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Б сумын хүүхдийн цэцэрлэгийн мах хадгалах агуулахад хууль бусаар нэвтрэн орж 3 ширхэг хонины гулууз мах, 1 ширхэг хонины гуяны мах, 25 килограммын ууттай 1 ширхэг будаа хулгайлж 2 хонины гулууз махыг Б.М-д, хонины гуяны махыг иргэн А.Б-ад, 25 килограммын ууттай 1 ширхэг будааг иргэн Х.А-д худалдсан, Сын Д- нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1 хонины гулууз мах хулгайлж иргэн А.Б-ын гэрт хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн,
Мөн шүүгдэгч Б.М- нь Б.А-, Н.М-, С.Д- нарын хулгайлсан махыг гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж хямд үнээр худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
1. Иргэний нэхэмжлэгч Х.Х-н 2020 оны 05 дугаар 01-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 49-50/,
2. Гэрч Х.А-ийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 63/,
3. Гэрч А.Б-ын 2020 оны 03 дугаар 09-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 64/,
4. Гэрч И.Ж-ын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 65/,
5. Гэрч А.А-ын 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 66/,
6. Шүүгдэгч Н.М-ийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 95-96/,
7. Шүүгдэгч С.Д-ийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 89-90/,
8. Шүүгдэгч Б.А-ы 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 98-99/,
9. Шүүгдэгч Б.М- 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 92-93/,
10. Гэрч Б.М-ханы 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргаж өгсөн хонины гулууз маханд хийсэн үзлэгийн тэмдэглэл,
11. Гэрч Х.А-ийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргаж өгсөн цагаан будаанд хийсэн үзлэгийн тэмдэглэл,
12. Гэрч Б.А-ы 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гаргаж өгсөн хонины маханд хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 32-43/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Хууль зүйн дүгнэлт
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас:
1. Шүүгдэгч Н.М-, Б.А-, С.Д- нар гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Б сумын хүүхдийн цэцэрлэгийн мах хадгалах агуулахад хууль бусаар нэвтрэн орж 3 ширхэг хонины гулууз мах, 1 ширхэг хонины гуяны мах, 25 килограммын ууттай 1 ширхэг будаа хулгайлж 2 хонины гулууз махыг Б.М-д, хонины гуяны махыг иргэн А.Б-ад, 25 килограммын ууттай 1 ширхэг будааг иргэн Х.А-д худалдсан, С-ын Д- нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1 хонины гулууз мах хулгайлж иргэн А.Б-ын гэрт хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд,
2. Шүүгдэгч Б.М- нь Б.А-, Н.М-, С.Д- нарын хулгайлсан махыг гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж хямд үнээр худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Б.А-, Н.М-, С.Д- нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.К нь шүүгдэгч нарын гэм буруугийн талд маргаж мэтгэлцээгүй.
Шүүгдэгч Б.А-, Н.М-, С.Д-, Б.М- нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд хангалттай тогтоогдсон ба шүүгдэгч Б.А-, Н.М-, С.Д-, Б.М- нар нь гэм буруугийн талаар мөн маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.А-, Н.М-, С.Д- нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба хулгайлах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.М-ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба мөнгө угаах гэмт хэргийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.
2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Б.А-, Н.М-, С.Д- нарын гэм буруутай үйлдлийн улмаас БӨ аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгт нийт 502500 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хулгайд алдсан гэх эд зүйлсийг иргэний нэхэмжлэгчид буцааж өгсөн, мөн иргэний нэхэмжлэгч Х.Х-гаас нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн,
мөн шүүгдэгч Б.М- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.А-, Н.М-, С.Д- нараас худалдаж авсан гэх 2 хонины гулууз махыг иргэний нэхэмжлэгч Х.Х-д хүлээлгэж өгсөн гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.А-, Н.М-, С.Д-, Б.М- нар бусдад төлөх төлбөргүй байна.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” хэмээн хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.А-, Н.М-, С.Д-, нарын үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд, шүүгдэгч Б.М-ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд тус тус хамаарна.
Шүүгдэгч Н.М-, С.Д-, Б.М- нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд ял шийтгэлтэй болох нь бүртгэгдээгүй байна.
Харин шүүгдэгч Б.А- урьд нь БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн болох нь хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 107-109/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 119/ зэргээр тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч Н.М-, С.Д-, Б.М- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг бүлэглэж /шүүгдэгч Н.М-, С.Д-, Б.А- нарын үйлдэлд/ үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэн үзэх нөхцөл байдалд авч үзэв.
Харин шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учирсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэн үзэх нөхцөл байдалгүйг авч үзэв.
Шүүгдэгч Н.М-, С.Д-, Б.А- нар гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт хамтран оролцсон, мөн шүүгдэгч Н.М-, С.Д-, Б.А- нар гэмт хэрэг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэсэн тул мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-, С.Д-, Б.А- нарын тус бүрийн үйлдэлд нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.М-, С.Д-, Б.А- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, мөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч Н.М-, С.Д-, Б.А- нарт оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Д-ийг 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.А-ыг 1 жил 1 сарын хугацаагаар, шүүгдэгч Н.М-ийг 1 жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтоолд дурдав.
Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.М-, С.Д-, Б.А- нар шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох, уг мөнгөөр архи уух, шүүгдэгч Б.М- шунахай сэдэлтээр эд зүйлийг хямд үнээр худалдан авч хэрэглэх зорилго нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь болсон гэж дүгнэлээ.
4.Бусад асуудлаар.
Тус хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Н.М-, С.Д-, Б.А- Б.М- нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бургас модыг устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С-ын Д-, М.м овогт Б-н А-, Ж.х овогт Н-гийн М- нарыг бүлэглэж үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
- мөн шүүгдэгч Х.Б овогт Б-гийн М-ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Д-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.А-ыг 1 /нэг/ жил 1/нэг/ сарын хугацаагаар, шүүгдэгч Н.М-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял, шүүгдэгч Б.А-д оногдуулсан 1 /нэг/ жил 1/нэг/ сарын хорих ял, шүүгдэгч Н.М-эд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.М-д 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч Б.М-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шүүхийн тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар хяналт тавьж ажиллахыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
8. Энэ хэрэгт хураан ирүүлсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч С.Д-, Б.А-, Н.М-, Б.М- нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, тэдний хувийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бургас модыг устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн хувийг баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Д-, Б.А-, Н.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч, тэдний эдлэх ялыг өнөөдрөөс эхлэн тоолсугай.
11. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид, тэдний өмгөөлөгчийн гаргасан 40 хуудас баримтыг хэрэгт хавсаргасугай.
12. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК