Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 14

 

******* холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

    Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

    Шүүгчид                              Я.Туул                                       

                                                Д.Буянжаргал

   Оролцогчид:

   Прокурор                             Д.Нямдэлэг

    Шүүгдэгчийн өмгөөлөгч     Л.Доржпүрэв   

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 20*******7 оны *******2 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.*******2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* дугаартай, *******48/20*******7/0*******98/Э индэкстэй, ******* хавтас хэргийг 20*******8 оны 0******* ******* сарын *******9-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* ******* *******, ******* гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, М0760602*******7/

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

А. нь 20*******7 оны ************** ******* сарын *******0-наас **************-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* ******* ******* ******* гэх газарт оршин суух хашаанаас 2 тооны үнээ, 2 тооны тугалыг хулгайлан Д.Мөнхболдод 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх ******* холбогдох эрүүгийн хэргийг 20*******7 оны *******2 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 02 дугаартай шийтгэх тогтоолоор:

- Оюун-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар бүлгийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******7.*******2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* ******* зүйлийн ******* дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн *******7.*******2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар д 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ******* оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.6-д зааснаар ялтан А. нь төлөх төлбөргүй болохыг дурьдан,

-А. нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдан,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 ******* зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч стартерийн үнэлгээг тогтоолгож, Иргэний журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдан,

-Шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А. давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 20*******7 оны *******2 дугаар сарын 25-ны өдөр А. надад холбогдох хэргийг хянан шийдвэрлэж Эрүүгийн хуулийн *******7.*******2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож надад 6 сарын хорих ял оногдуулсан юм. Би хууль зөрчсөн гэмт үйлдэлдээ их гэмшиж байна. Манайх ам бүл 5-уулаа амьдардаг. Бага хүүхэд ******* ой 8 сартай, дунд хүүхэд ************** настай, том хүүхэд *******3 настай юм. Манай эхнэр бие муутай, олон удаа мэс засалд орсон хүн байдаг. Манайх айлын мал, ногоо харж амьдралаа авч явдаг юм. Гэртээ би л ганцаараа ажил хийж мал, ногоо харж орлого олдог юм. Намайг хоригдсоноос хойш манай эхнэр, хүүхдүүд хүнд хэцүү байдалтай байгаа гэж би хүнээс сонсоод их санаа зовж байна. Манай амьдралын нөхцөл байдал, хохиролгүй болж мал нь эзэндээ очсон зэрэг байдлыг харгалзан үзэж намайг хорих ялаас чөлөөлж өгч тусална уу. Өөр хөнгөн шийтгэл үзүүлж өгнө үү. Би хууль, журам зөрчихгүй байж чадна.

Би хууль зөрчсөн гэмт үйлдэлдээ их гэмшиж байна. Манайх ам бүл тавуулаа амьдардаг. Бага хүүхэд ******* ой 8 сартай, дунд хүүхэд ************** настай, том хүүхэд *******3 настай юм. Манай эхнэр бие муутай, ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй, олон удаа мэс засалд орсон хүн байдаг. Эхнэр хүүхдийг минь харж үзээд ялыг минь хөнгөлж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Мөн шүүгдэгч А.Оюун-Эрдэнийн эхнэр нь 2004 он, 2006 он, 20*******6 онуудад төрж байсан, *******а хүүхэд ******* ой 8 сартай, дунд хүүхэд ************** настай, том хүүхэд *******3 настай, эхнэр нь бие муутай, олон удаа мэс засалд орсон хүн байдаг. Шүүгдэгч А. нь айлын мал хариулж, ногоо тарьж амьдралаа авч явдаг юм. Амьдралынх нь нөхцөл байдал хэцүү байгаа талаар миний бие шүүгдэгч А.Оюун-Эрдэнийн гэрт очиж үзэхэд харагдаж байсан. Эдгээр нөхцөл байдлуудыг дүгнэж үзээд хорих ялаас чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

“Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*******7 оны *******2 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч А.Оюун-Эрдэнийн үйлдэлд ялын хэмжээ тохирсон, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.” гэжээ.

 

Тодорхойлох нь:

 

А. нь 20*******7 оны ************** ******* сарын *******0-наас **************-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* ******* *******-р ******* -р гэх газарт оршин суух хашаанаас 2 тооны үнээ, 2 тооны тугалыг хулгайлан Д.Мөнхболдод 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.*******2 дугаар зүйлийн *******-д яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Оюун-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар бүлгийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******7.*******2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгг заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдан, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А. болон түүний өмгөөлөгч Л.Доржпүрэв нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу ******* холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

А. нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Мөнхболд /хх-ийн 04-р ху/, гэрч Т. /хх-ийн *******2-р ху/, /хх-ийн *******5-*******6-р ху/, /хх-ийн *******7-р ху/, /*******9-р ху/, /хх-ийн 2*******-22-р ху/, /хх-ийн 30-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Мал хураан авч, хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн 06-07-р ху/, Яллагдагчаар өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн 35-37-р ху/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн 42-43-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх түүний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна.

 

А. нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн *******.2, 7.******* ******* зүйлийн *******-д заасныг журамлан ******* хорих ял оногдуулахгүйгээр 0******* /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах  нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*******7 оны *******2 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолын 2,3 дугаар заалтад өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 ******* зүйлийн ******* ******* хэсгийн *******.4, 2 дахь хэсгүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 *******. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  20*******7 оны *******2 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 3 дугаар заалтуудыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:

 

 2 дугаар заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн *******.2, 7.******* ******* зүйлийн *******-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.*******2 дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч д хорих ялыг оногдуулахгүйгээр 0******* /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын  арга хэмжээ авсугай. ” гэж,

 

3 дугаар заалтыг:

“3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******86 дугаар зүйлийн *******86.*******-д зааснаар А.Оюун-Эрдэнийг нэгдсэн бүртгэлд хамруулж, түүний сахилга, засрал хүмүүжил, шүүхээс даалгасан үүргийн биелэлтийн талаар хяналтын хувийн хэрэгт тэмдэглэл хийж байхыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* ******* зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 ******* зүйлд заасан журмаар ял оногдуулж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.******* ******* зүйлийн *******, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                            ШҮҮГЧИД                             Я.ТУУЛ

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ