| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/08709/и |
| Дугаар | 6897 |
| Огноо | 2016-12-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 6897
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн гаргасан,
Хариуцагч: *******,*******,*******,, 10 дугаар байр,-д холбогдох,
4,950,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , түүний өмгөөлөгч , хариуцагч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч нь надаас 2015 оны 08 дугаар сараас 10 дугаар сарын хооронд цемент худалдан авч, үлдэгдэл 7,200,000.00 төгрөгийг төлөхгүй байсан учраас бид 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан.
Би, ийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт өгч, шалгуулсан боловч Цагдаагийн газраас “та нар хоорондоо тохир, энэ асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлэх хэрэгтэй” гэсний үндсэн дээр уг гэрээг байгуулсан юм.
Төлбөр барагдуулах гэрээгээр ээс 3,000,000.00 төгрөгт 20 тонн цемент тооцож авах, үлдэх 4,200,000.00 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлөх үүргийг тэрээр хүлээж, энэ хугацаанд надад 15 тонн цемент буюу 2,250,000.00 төгрөгийн цемент өгч, харин 5 тонн буюу 750,000.00 төгрөгийн цементийг үлдэх 4,200,000.00 төгрөгийн хамт өгөөгүй.
Энэ гэрээг би, өөрийн хүү ийн хамт байгуулсан боловч миний бие ээс төлбөрийг нэхэмжлэх эрхтэй, хүү маань *******оос цемент авч ирэх эсхүл******* руу явуулж, хамтран хүмүүст худалддаг юм.
Иймд, хариуцагч ээс нийт 4,950,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлүүдэд тус тус заасан мэтгэлцэх, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа бол баримтаар нотлох зэрэг эрх, үүргээ хэрэгжүүлээгүй.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бөгөөд гэрээг ийг шахаж, дарамтлах байдлаар байгуулаагүй, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэс дээрх асуудал дууссан, өөрөө ч энэ талаар тайлбар дээрээ бичсэн байсан. Хэрэв хариуцагч тал үүн дээр маргаантай байсан бол хуульд заасан журмын дагуу эрх, үүргээ өмнө нь хэрэгжүүлэх ёстой байсан.
Төлбөр барагдуулах гэрээний дагуу төлөөгүй 4,200,000.00 төгрөг, 750,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хангаж өгөх саналыг гаргаж байна” гэв.
Хариуцагч , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие нэхэмжлэгч ээс 20 тонн цемент аваагүй, миний ажлыг гүйцэтгэж байсан ажилчид уг цементийг авсан гэдгийг тэрээр өөрөө мэдэж байгаа юм.
Энэхүү Төлбөр барагдуулах гэрээг байгуулах болсон үндэслэл бол нь намайг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар өгч, дарамт, шахалт үзүүлснээс болж гэрээнд гарын үсэг зурсан.
Нэхэмжлэгч ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулгаас үзвэл тухайн цемент түүнийх бус харин хүү ийн цемент байх тул нэхэмжлэгч биш этгээд ийнхүү нэхэмжлэл гаргасан байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Учир нь, хэдийгээр Төлбөр барагдуулах гэрээнд , нар гарын үсэг зурсан боловч нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “цементийг манай компанийн, миний хүүгийн” гэх зэргээр тайлбарлаж байгаагаас үзвэл тус цемент нь нэхэмжлэгчийн өмч хөрөнгө биш байна.
Иймд, ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ээс хариуцагч д холбогдуулан 4,950,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч болон түүний итгэмжлэгдэгч төлөөлөгч нь 7,200,000.00 төгрөгийн үнэтэй цемент худалдан аваагүй, Төлбөр барагдуулах гэрээг дарамт, шахалтын улмаас байгуулсан, нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан хэмээн татгалзаж байна.
Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч тэй Төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулж, өмнө авсан цементийн үнэ 7,200,000.00 төгрөгийг гэрээнд заасан нөхцөлөөр буцаан төлөхөөр тохирчээ.
Энэхүү гэрээний дагуу хариуцагч цементийн үнэ 7,200,000.00 төгрөгийг нэхэмжлэгч ид төлөхдөө 1 тонн цементийг 150,000,00 төгрөгөөр тооцож, нийт 3,000,000.00 төгрөгийн үнэтэй 20 тонн цементийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр, үлдэх 4,200,000.00 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор тус тус төлөхөөр болжээ.
Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд байгуулсан Төлбөр барагдуулах гэрээнээс дүгнэвэл талууд өмнө нь Худалдах, худалдан авах гэрээний дагуу авсан цементийн үнийг хариуцагч ээс нэхэмжлэгч ид төлөхдөө ижил төрлийн бараа бүтээгдэхүүн болон мөнгөн хэлбэрээр төлөхөөр тохиролцсон байна.
Гэвч хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа уг Төлбөр барагдуулах гэрээг хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж байгуулаагүй, Цагдаад гомдол өгч, дарамж, шахалт үзүүлсэн учир ийнхүү байгуулсан хэмээн мэтгэлцэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй юм.
Хэдийгээр хариуцагч ээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг үгүйсгэхдээ уг гэрээг дарамт, шахалтын улмаас байгуулсан хэмээн тайлбарлаж буй боловч үүнийгээ баримтаар нотлохгүй байна.
Иймд, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан, тус гэрээ хүчин төгөлдөр гэж үзэв.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Төлбөр барагдуулах гэрээнээс үзвэл талууд өмнө нь цемент Худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг худалдан авагчаас хэрхэн, хэзээ, ямар байдлаар худалдагчид төлөх талаар зохицуулжээ.
Өөрөөр хэлбэл, зохигчид урьд өмнө үүссэн байсан Худалдах, худалдан авах гэрээнээс бий болсон төлбөр төлөхтэй холбоотой худалдагчийн үүргийг гэрээгээр тусгайлан зохицуулсан байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Худалдах, худалдан авах гэрээний агуулга нь дээр дурьдсанаар нэг талаас тодорхой бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхийг шаарддаг бол нөгөө талаас тухайн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах, үнийг төлөх эрх, үүргээр тус тус тодорхойлогддог.
Энэ нь, Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасны дагуу аль нэг тал нөгөө талынхаа өмнө гүйцэтгэсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариу үүрэг гүйцэтгэхээс татгалзах харилцан үүрэг хүлээсэн хоёр талт гэрээ юм.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгч С.Минжээс 7,200,000.00 төгрөгийн үнэтэй цементийг хүлээн аваагүй, миний ажлыг хийж байсан ажилчид хүлээн авсан гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д хөдлөх эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно, 111 дүгээр зүйлийн 111.2-д гэрээний зүйл болсон эд хөрөнгө шилжсэнээр өмчлөх эрх үүсэх үндэслэлүүдийн талаар тус тус зохицуулсан.
Хэдийгээр хариуцагч нь 7,200,000.00 төгрөгийн үнэтэй цементийг хүлээн аваагүй гэж тайлбарлаж, мэтгэлцэж буй боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, талуудын хооронд байгуулсан Төлбөр барагдуулах гэрээг үгүйсгээгүй, бараа бүтээгдэхүүнийг аваагүй гэх үйл баримтыг нотлохгүй байна.
Иймд, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, бараа бүтээгдэхүүнийг шилжүүлсэн, тухайн гэрээний хүрээнд талууд Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, төлбөрийг төлөх нөхцлийн талаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ээс нэхэмжлэлийг бус харин гаргах ёстой, ийн цемент биш гэж маргажээ.
Гэвч зохигчдын хооронд 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээгээр болон нар үүргийг хариуцагч ээс шаардах эрхтэй хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид болсон байна.
Учир нь, 241 дүгээр зүйлийн 241.1-д “Хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ” гэж, мөн 241.2-т “Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн бүрэн эрх хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбогдож үүснэ” гэж тус тус зааснаас гадна 241.6-д “Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нэг нь үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хүлээн авсан бол бусад үүрэг гүйцэтгүүлэгчид ногдох хэсгийг хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, болон эс хариуцагч ээс түүний гэрээгээр хүлээсэн үүргийг аль нэгэн бүхэлд нь нэхэмжлэх эрхтэй ба тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд үүрэг гүйцэтгэгч ийн гүйцэтгэх үүрэг хэсэгчлэн хуваагдаагүй, үүрэг гүйцэтгүүлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг бие даасан тус тусдаа харилцаа биш байна.
Иймд, нэхэмжлэгч нь хариуцагч ээс Төлбөр барагдуулах гэрээний дагуу үүргийг шаардах эрхтэй юм.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч ээс 3,000,000.00 төгрөгийн үнийн дүн бүхий цементээс 15 тонн буюу 2,250,000.00 төгрөгийн цемент хүлээн авсан, харин үлдэх 750,000.00 төгрөгийн цемент болон мөнгөн хэлбэрээр авах 4,200,000.00 төгрөгийг тус тус аваагүй гэснийг хариуцагч тал тодорхой баримтаар үгүйсгэхгүй, татгалзлаа нотлохгүй байна.
Гэвч нэхэмжлэгч тал хэдийгээр 20 тонн цементээс 15 тонн цементийг хүлээн авсан, 5 тонн цементийг хүлээж аваагүй хэмээн тайлбарлаж буй боловч үүнийгээ нотлохгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээнд зааснаар 3,000,000.00 төгрөгийн үнийн дүн бүхий 20 тонн цементийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээлгэн өгөхдөө 5 тонныг дутуу өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа ба гагцхүү нэхэмжлэгч тал өөрийн тайлбараар 15 тонныг хүлээн авсан гэж байх тул түүнийг 2,250,000.00 төгрөгийн хувьд маргахгүй байна гэж үзэв.
Харин хариуцагчийг мөнгөн хэлбэрээр 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөх 4,200,000.00 төгрөгийг төлөөгүй гэх шаардлагыг болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь баримтаар үгүйсгээгүй, нэгэнт талуудын хооронд дээр дурьдсанаар Худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдаж, зохигчид үнийг гэрээнд заасан нөхцлөөр төлөхөөр нэгэнт тохирсон байх тул худалдан авагч нь үнийг төлөх үүрэгтэй юм.
Иймд, хариуцагч ээс 4,200,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 750,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
*******ын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР