Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 6828

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ын гаргасан,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,700,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч , түүний өмгөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Миний бие 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэн д 6,500,000.00 төгрөгийг 5 /тав/ сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

 

            Энэ зээлийг д өгөхөөс өмнө түүний эхнэр надаас 3,500,000.00 төгрөгийн зээл авсан бөгөөд энэ хугацаанд тэд зээлийн хүүг төлж, харин үндсэн зээлийг төлөөгүй байсан.

           

            Ингээд тэй байгуулсан 3,500,000.00 төгрөгийн зээлийн хугацааг сунгах, д зээл өгөх болоод нотариат дээр очиход бичиг баримтгүй ирсэн учраас хариуцагч тай 6,500,000.00 төгрөгийн Зээлийн гэрээ байгуулж, түүний эхнэрийн авсан 3,500,000.00 төгрөгийн зээл дээр 2,910,00.000 төгрөгийг нэмж, нийт 6,500,000.00 төгрөгийн зээл гэж тохирсон юм.

 

            Уг Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь зээлийг 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлөх ёстой байсан хэдий бид дахин тохиролцож, гэрээг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сунгасан.

 

            Энэ хугацаанд хариуцагч надад 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 975,000.00 төгрөг, мөн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 320,000.00 төгрөг, нийт 1,295,000.00 төгрөг төлсөн.

 

            Бидний хооронд байгуулсан Зээлийн гэрээний бүх нөхцөл сунгагдсан учраас өнөөдрийн байдлаар үндсэн зээл 6,500,000.00 төгрөг, хүү 1,950,000.00 төгрөг, алданги 3,250,000.00 төгрөг, нийт 11,700,000.00 төгрөг болсон /6,500,000x5%x10=3,250,000-1,295,000=1,950,000 төгрөгийн хүү, алданги 3,250,000 төгрөг, үндсэн зээл 6,500,000 төгрөг, нийт 11,700,000/.

 

            Иймд, хариуцагч гаас 11,700,000.00 төгрөгийг гаргуулж, надад олгож өгнө үү.

 

Бид Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар гийн эзэмшлийн газрыг барьцаалж, холбогдох газар бүртгүүлсэн боловч түүнээс зөвхөн зээл, зээлийн хүү, алдангийг нэхэмжилж байгаа юм” гэв.

 

 

            Хариуцагч , түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Миний эхнэр нь нэхэмжлэгч *******тай 2014 оны намар Зээлийн гэрээ байгуулж, 3,500,000.00 төгрөгийг зээлсэн.

 

            Энэ зээлийг эхнэр, бид хоёр хэдийгээр төлж байсан хэдий ч эдгээр зээлийн харилцаа нь тусдаа үүссэн юм.

 

            Намайг, *******аас зээл авах гээд мөн эхнэр маань зээлийн хугацаагаа сунгах гээд нотариат дээр очиход бичиг баримтгүй ирсэн байсан, ингээд түүний авсан 3,500,000.00 төгрөгийн зээлийг миний авах зээл дээр нэмж, нийт 6,500,000.00 төгрөгийн Зээлийн гэрээ байгуулсан.

 

            Миний хувьд нэхэмжлэгч *******аас бодитоор хүлээж авсан зээлийн дүн 2,910,000.00 төгрөг бөгөөд би өнгөрсөн хугацаанд түүнд нийт 1,295,000.00 төгрөг төлсөн байдаг.

 

            Бидний хооронд байгуулсан гэрээний хугацаа нийт 5 /тав/ сар байсан ба 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зөвхөн гэрээний хугацааг сунгасан учраас хүү, алдангийг хамт сунгагдсан гэж үзэхгүй.

 

            Гэрээнд зааснаар 2,910,000.00 төгрөгийн 5 /тав/ сарын хүү нь 727,000.00 төгрөг, үүнээс төлсөн 1,295,000.00 төгрөгийг хасвал өнөөдрийн байдлаар зээлийн хүү бүрэн төлөгдөж, харин үндсэн зээлийн үлдэгдэл 2,342,000.00 төгрөг болж байна.

 

            Хэрэв гэрээнд заасны дагуу алданги төлөх ёстой гэвэл гэрээний хугацаанд нийт 1,295,000.00 төгрөг төлсөн, үүнээс 568,000.00 төгрөг үндсэн зээлээс хасагдах бол алдангийн хэмжээ 3,250,000.00 төгрөгт хүрэхгүй юм.

 

            Хариуцагчийн зүгээс бодитоор хүлээж авсан 2,910,000.00 төгрөгийн зээлийн хувьд маргаан байхгүй, харин хүлээж аваагүй 3,500,000.00 төгрөг, түүнд ногдох хүү, алдангийг бол хүлээн зөвшөөрөхгүй, учир нь, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д энэ талаар тодорхой зохицуулсантай нийцэхгүй байгаа юм.

 

            Иймд, нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлээс 2,910,000.00 төгрөгөөс бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч *******аас хариуцагч д холбогдуулан 11,700,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үл хүлээн зөвшөөрч, татгалзаж байна.

 

            Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* болон хариуцагч нар 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, 6,500,000.00 төгрөгийг зээлэхээр болсон, зохигчид хожим буюу 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус гэрээг сунгасан байна.

 

            Талууд энэхүү Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар гийн эзэмшлийн тоот нэгж талбарын дугаартай,*******,,ид байрлах 700 м,кв талбайтай газрын эзэмших эрхийг барьцаалж, энэ талаар Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанд бүртгүүлжээ.

 

            Зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээ ёсоор хариуцагч 6,500,000.00 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд буюу 5 /тав/ сарын хугацаанд сарын 5 хувийн хүүтэй зээлж, зээлийн хүүг сар бүр, харин үндсэн зээлийг 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлөх үүрэг хүлээж, энэ үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу алданги төлөхөөр тус тус тохирчээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж мөн 282 дугаар зүйлийн 282.4 “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд ийнхүү Зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан болон зээл өгөх, авах талаар харилцан тохиролцоо байсан хэдий ч мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор шилжүүлээгүй тохиолдолд Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй юм.

 

            Иргэний хуулийн 196 дугаар зүйлд талуудын хооронд гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлийн талаар зохицуулсан ба 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэжээ.

 

            Энэ нь, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар талуудын хувьд Зээлийн гэрээний харилцаа үүсэх гол шаардлага нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байхыг шаарддаг байна.

 

            Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл зээлдүүлэгч ******* нь зээлдэгч д 6,500,000.00 төгрөгийг бодитоор өгөөгүй, харин түүний эхнэр Т.Мөнх Эрдэнэд урьд өмнө зээлдүүлсэн 3,500,000.00 төгрөгийг хариуцагч гийн  авах 2,910,000.00 төгрөгийн зээл дээр нэмж, ийнхүү зээлийн дүнг 6,500,000.00 төгрөг болгосон гэж мэдүүлсэн ба хэдийгээр зохигчид уг үйл баримтын талаар маргахгүй байгаа боловч хариуцагч гийн зүгээс 3,500,000.00 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй, төлнө гэж тохироогүй хэмээн мэтгэлцэж байна.

 

            Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлд зааснаар тухайн Зээлийн гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитоор гардуулсан өдөр хүчин төгөлдөр болж, үүргээ бодитоор биелүүлснээр дуусгавар болно гэжээ.

 

            Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор буюу бодитоор гүйцэтгэнэ гэж заасан ба тус хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан этгээдэд хүлээлгэн өгснөөр үүрэг гүйцэтгэгдсэнд тооцох юм.

 

            Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч ******* нь 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээгээр 6,500,000.00 төгрөгийг зээлдэгч гийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээж, ийнхүү тэрээр зээлийг бодитоор түүнд эсхүл түүний зөвшөөрснөөр бусад этгээдэд шилжүүлсэн тохиолдолд тэдгээрийн хооронд Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Гэвч зээлдүүлэгч ******* 6,500,000.00 төгрөгийн зээл бус харин 2,910,000.00 төгрөгийн зээлийг зээлдэгч д хүлээлгэн өгсөн байх тул  зохигчдын хооронд нийт 6,500,000.00 төгрөгийн Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй юм.

 

Иймд, нэхэмжлэгч ******* болон хариуцагч нарын хооронд 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2,910,000.00 төгрөгийн Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх нь зүйтэй.

 

 

            Харин зохигчид зээлдэгч г түүний эхнэр Т.Мөнх-Эрдэнийн авсан 3,500,000.00 төгрөгийн зээлийг хариуцагч тал төлөх ёстой хэмээн мэтгэлцэж байна.

 

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд тус хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, зээлдэгч нь өөрийн эхнэр Т.Мөнх-Эрдэнийн *******д төлөх ёстой зээлийг  өөртөө шилжүүлэн авч, түүний өмнө үүрэг гүйцэтгэгч болж болох хэдий ч талууд үүнийг харилцан хүлээн зөвшөөрсөн байхаас гадна тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д зааснаар нэгэнт хүү тохирсон бол Зээлийн гэрээг бичгээр хийх тухай хуулийн шаардлагын дагуу тухайн өр шилжүүлэх хэлцлийг мөн адил бичгээр байгуулах ёстой юм.

 

Гэтэл зохигчдын хооронд өр шилжүүлэх талаар бичгээр тохиролцсон хэлцэл байхгүй, талуудын хооронд 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээнд энэ талаар тодорхой тохиролцоогүй, Т.Мөнх-Эрдэнийн *******ын өмнө хүлээсэн үүргийн хэмжээ 3,500,000.00 төгрөг байсан эсэх, тухайн Зээлийн гэрээний нөхцөл нь энэ гэрээний нөхцөлтэй адил эсэх, ийнхүү өр шилжсэнээр зээлдүүлэгч *******ын эрх, үүрэг өмнөхөөсөө өөрчлөгдсөн эсэх талаарх үйл баримтууд тодорхой биш байх тул г Т.Мөнх-Эрдэнийн зээлийг төлөхөөр *******ын өмнө үүрэг хүлээсэн үүрэг гүйцэтгэгч болсон гэж үзэхгүй.  

 

 

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар талууд зээлийг хүүтэй байхаар тохиролцож болох ба зээлийн хүү нь зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ юм.

 

            Зохигчид 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээгээр зээлийн 1 /нэг/ сарын хүүг 5 хувиар тохирч, нийт 5 /тав/ сарын хугацаанд зээлийг ашиглахаар болсон байна /төлөх ёстой хүү: 2,910,000.00 x5%x5=727,500/.

 

            Гэвч талууд 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Зээлийн гэрээг сунгаж, зээл төлөх хугацааг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр болгон өөрчилжээ.

 

            Энэхүү өөрчлөлт буюу зээлийг буцаан төлөх хугацааг сунгасан талаар зохигчид маргахгүй байгаа боловч хариуцагч нь зээлийн хүү, алдангийг мөн адил сунгасан гэж үзэхгүй хэмээн мэтгэлцэж байна.

            Гэрээ нь иргэний эрх, үүргийг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгоход чиглэсэн хоёр буюу түүнээс дээш этгээдийн хооронд хийсэн тохиролцоо бөгөөд гэрээнд талуудын тохиролцооны гол нөхцөл тусгагдаж, хуульд заасан хэлбэрээр байгуулагдсанаар хүчин төгөлдөр болсонд тооцдог.

 

            Зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээг талууд 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр сунгахдаа зөвхөн үндсэн зээлийг буцаан төлөх хугацааг сунгаагүй харин гэрээг буюу гэрээнд заасан гол нөхцлийг хамтад нь сунгасан агуулгатай байна.

 

            Өөрөөр хэлбэл, “цаашид гэрээнд оролцогч талууд харилцан зөвшөөрснөөр энэхүү гэрээг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сунгаж байна” гэсэн тохиролцоог дүгнэвэл зохигчид 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээний гол нөхцлийг бүхэлд нь сунгажээ.

 

            Иймд, хариуцагч нь 2,910,000.00 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ашиглаж, зээлийн хүүг сар бүр төлөх, үндсэн зээлийг хугацааны эцсийн өдөр төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй байна /төлөх ёстой хүү: 2,910,000x5%x10=1,455,000 төгрөг/.

 

            Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч гаас зээлдүүлэгч *******д 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө нийт 1,295,000.00 төгрөг төлсөн, гэрээнд зааснаар зээлийн хүү нь нийт 1,455,000.00 төгрөг бөгөөд зээлдэгчээс зээлдүүлэгчид төлсөн 1,295,000.00 төгрөгийг  зээлийн хүү гэж тооцож, өнөөдийн байдлаар үлдэгдэл 160,000.00 төгрөг байгаа ажээ.

 

              Хэдийгээр хариуцагч энэ хугацаанд 1,295,000.00 төгрөгийг төлсөн  боловч тэрээр Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д тус тус заасны дагуу гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгэх үүргээ зөрчиж, тус хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үндсэн зээлийг үлдэгдэл хүүгийн хамт төлөх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Учир нь, хариуцагч 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс хойш зээлийн хүүг төлөөгүй, Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дууссан байхад үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийг төлөөгүй болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай ч хариуцагч талаас үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх бусад нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлохгүй байна.

 

Иймд, нэхэмжлэгч ******* нь хариуцагч гаас үндсэн зээл 2,910,000.00 төгрөг, төлөөгүй хүүгийн үлдэгдэл 160,000.00 төгрөгийг тус тус нэхэмжлэх эрхтэй юм.

 

Зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зааснаар талууд Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох Анзыг хэрэглэхээр тохирчээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.6 “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.3 “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж мөн 222 дугаар зүйлийн 222.6-д “Хүүгээс анз тооцохгүй” гэж тус тус заасан.

 

 Талуудын Зээлийн гэрээнд алдангийн талаарх тохиролцоо нь хуульд заасан шаардлагыг хангаж байна.

 

Нэгэнт хариуцагч үндсэн зээл, зээлийн хүүг төлөх хугацааг хэтрүүлсэн учраас тэрээр гэрээний дагуу нэхэмжлэгч талд алданги төлөх үүрэг хүлээх бөгөөд гагцхүү энэхүү алданги нь хуульд зааснаар зээлийн хүүнд хамаарахгүйгээс гадна түүний хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй юм.

 

гийн гүйцэтгэвэл зохих үндсэн зээлийн үүрэг 2,910,000.00 төгрөгөөс хугацаа хэтэрсэн хоног тутамд тэдгээрийн хооронд байгуулсан Зээлийн гэрээнд заасан хэмжээгээр алдангийг тооцоход түүний хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т хэмжээнээс их байх тул алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 1,455,000.00 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэв /2,910,000x0.5%=14,500x124=1,804,200/.

 

Ийнхүү шүүхээс дээр дурьдсныг тус тус үндэслэн хариуцагч гаас үндсэн зээл 2,910,000.00 төгрөг, хүү 160,000.00 төгрөг, алданги 1,455,000.00 төгрөг, нийт 4,525,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,175,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч гаас үндсэн зээл 2,910,000.00 төгрөг, хүү 160,000.00 төгрөг, алданги 1,455,000.00 төгрөг, нийт 4,525,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,175,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,230.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Гантуягаас 87,350.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

зДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.МАНДАЛБАЯР