Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 6827

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн гаргасан,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,-т холбогдох,

 

195,075.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга нар оролцов.

 

Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч -иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Хариуцагч нь 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр манай компанитай Дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх тухай дугаарыг ашиглаж эхэлсэн.

 

            Гэвч тэрээр 2014 оны 5, 6, 7, 8, 9 дүгээр саруудын ярианы төлбөрийг төлөөгүй, нийт 180,050.00 төгрөгийг болсон ба энэ хугацаанд гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж байна.

 

            Нэхэмжлэгч -иас түүний барьцаанд байршуулсан 50,000.00 төгрөгийг хасч, үлдэх 130,050.00 төгрөгөөс гэрээний 5.14-д зааснаар алданги тооцоход нийт 195,075.00 төгрөг болсон /130,050+65,025=195,075/.

            Гэвч шүүхэд нэхэмжлэл өгч, иргэний хэрэг үүсгэсний дараагаар хариуцагч 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 60,000.00 төлсөн байна.

 

            Тэрээр цаашид дугаарыг ашиглахаар нэхэмжлэгч талтай харилцсан санал солилцсон тул бид нэхэмжлэлээсээ алданги болон түүний төлсөн 60,000.00 төгрөг, нийт 125,025.00 төгрөгөөс татгалзаж, 70,050.00 төгрөгийг нэхэмжилж байна.

 

            Иймд, хариуцагч аас ярианы үндсэн төлбөр 70,050.00 төгрөгийг гаргуулж өгнө үү, тэрээр энэ талаар мэдэж байгаа” гэв.

 

            Хариуцагч шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан хариу тайлбартаа:

 

            “-тай шинэчилсэн гэрээг байгуулахад барьцаатай, барьцаагүй гэх мэтээр асуудал үүсч, 30,000.00 төгрөгийг нэмж төлсөн ба барьцаанд 50,000.00 төгрөгийг байршуулсан юм.

 

            Миний бие дараа сар нь тус компани дээр очиж, төлбөр төлөх гэтэл “таны төлбөр өндөр гарсан байна, яагаад ингэж төлбөр өндөр гардаг билээ, барьцаа нэмэгдэхээр өндөр гардаг уу гэхэд цаанаас ийм тохиргоотой гэсэн хариу өгсөн.

 

            Намайг 7, 8, 9 саруудын төлбөрийг төлөөгүй гэж байна, гэтэл энэ хугацаанд утас маань хаагдсан байсан, төлбөрийнхөө 50 хувийг төлье, тэгээд ярианы эрхээ нээлгэе гэхэд тодорхой хариу өгөөгүй, миний эрх, ашгийг зөрчсөн, гэрээний 3.1-д зааснаар үйлчлүүлэгчийн хүсэлтээр 10,000.00 төгрөгийн багцыг сонгох гэсэн боловч 20,000.00 төгрөгийг багцыг сонгуулж, нэмэлтээр барьцаа байршуулсан.

 

            Нэхэмжлэгч нь 195,075.00 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилж байна, намайг ярилцаж, зөвшилцье гэхэд миний гаргасан санал, хүсэлтийг хүлээн авахгүй байгаа юм” гэв.

 

  Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлаад

             

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

           

            Нэхэмжлэгч -иас хариуцагч ад холбогдуулан 195,075.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Энэхүү нэхэмжлэлтэй иргэний хэрэгт шүүхээс 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

            Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 125,025.00 төгрөгөөр багасгаж, хариуцагч аас ярианы үндсэн төлбөр 70,050.00 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж, дэмжиж байна.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч нь 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч -тай Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж, дугаар дээр тус компанийн үйлчилгээг авахаар болжээ.

 

            Талуудын хооронд байгуулсан гэрээнээс үзвэл үйлчлүүлэгч ын зүгээс тоот дугаарыг ашиглаж, үйлчлэгч -ийн үүрэн холбооны үйлчилгээг авч, төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэг хүлээсэн байна.

 

            Үүнийг нэхэмжлэгчээс Харилцааны холбооны тухай хуульд заасан хүрээнд өөрийн компанийн бий болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээг хариуцагчид нийлүүлэх, хариуцагч нь өөрийнхөө хэрэгцээнд тохируулж авсан үйлчилгээнд тохирсон төлбөрийг төлөх тухай талуудын эрх, үүргийн агуулгаас дүгнэвэл зохигчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан байна гэж дүгнэв.

 

            Гэвч тухайн Худалдах, худалдан авах тухай гэрээ нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8, 189 дүгээр зүйлийн 189.2-д тус тус зааснаар тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулагдах ёстой гэрээ юм.

 

Учир нь, Харилцааны холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т зааснаар улс, хот хооронд, орон нутгийн сүлжээ болон үйлчлэгчийг ялгаж таних, дуудлагын чиглэлийг тодорхойлох тоон илэрхийллийг дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө гэх бөгөөд үйлчлэгч гэдэгт Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжийг ойлгоно.

 

Харилцааны холбооны тухай хуулийн 6 дугаар зүйл болон 9 дүгээр зүйлд тус тус зааснаар Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөг батлах, Засгийн газраас байгуулагдсан Харилцаа холбооны зохицуулах хороо нь сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй бөгөөд холбогдох журамд заасны дагуу дугаарлалтыг тодорхой зориулалтаар үйлчлэгч аж ахуйн нэгжид олгодог байна.

 

            Өөрөөр хэлбэл, ын тоот дугаар нь үйлчлэгчийг ялгаж таних, хэрэглэгч, дуудлагын чиглэлийг тодорхойлох тоон илэрхийлэл бүхий таних тэмдэг бөгөөд Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т заасан буюу Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16.2-т зааснаар харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж буюу үйлчлэгчээс хэрэглэгчддээ олгосон сүлжээний дугаарлалт юм.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь 2008 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооноос Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авсан, энэхүү зөвшөөрлийг үндэслэн ад үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэхээр тохиролцжээ.

 

            Иймд, нэхэмжлэгч -ийг үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж гэрээ, хэлцэл байгуулаагүй байх тул зохигчдын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр болно.

 

            Хэрэгт авагдсан төлбөрийн нэхэмжлэхээс үзвэл үйлчлүүлэгч ын авсан үйлчилгээний төлбөр нийт 180,050.00 төгрөг болсон ба үүнээс нэхэмжлэгч -иас хариуцагчийн барьцаалуулсан 50,000.00 төгрөгийг хасч, 130,050.00 төгрөг дээр гэрээний 5 дугаар зүйлийн 5.14-д заасны дагуу алдангид 65,025.00 төгрөгийг тооцож, нийт 195,075.00 төгрөг нэхэмжилсэн боловч хариуцагчийг 60,000.00 төгрөг төлсөн учраас алданги 65,025.00 төгрөг, нийт 125,025.00 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна.

 

            Шүүхээс энэхүү нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 60,000.00 төгрөгийн төлбөр төлсөн нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар тогтоогдож байна.

 

            Хэдийгээр хариуцагч ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 60,000.00 төгрөг төлсөн, нэхэмжлэгч -иас 65,025.00 төгрөгийн алдангиас татгалзаж буй боловч түүний ярианы төлбөрийн үлдэгдэл 70,050.00 төгрөг байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Нэгэнт хариуцагч нь нэхэмжлэгч -иас бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авсан тохиолдолд тэрээр худалдагч талд хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй бөгөөд хэрэв нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа баримтаар нотлох ёстой.

 

Гэвч хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар хариу татгалзал, маргааны үйл баримт, өөрийн татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ баримтаар нотлохгүй байна.

 

            Иймд, хариуцагч аас 70,050.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч -нд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг үндэслэн хариуцагч аас 70,050.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч -д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч -иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,503.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 4,550.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч -д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР