Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 15

 

Ц.Батцэнгэлд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

    Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

    Шүүгчид                              Я.Туул                                       

                                                Д.Буянжаргал

 Оролцогчид:

 Прокурор                            М.Энхбаатар

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нар оролцож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 05 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хассүмбэр овогт Цэдэндамбын Батцэнгэлд холбогдох 1732000380071 дугаартай, 149/2018/0001/Э индекстэй, 1 хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч,  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймаг Дархан суманд 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 2, эгчийн хамт амьдрах, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 86-2-42 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хассүмбэр овогт Цэдэндамбын Батцэнгэл /Регистрийн дугаар: ТЖ78080110/

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

    Ц.Батцэнгэл нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг Бага мухар гэдэг газар 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Ц.Батцэнгэлд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай шүүгчийн захирамжаар:

-Шүүгдэгч Ц.Батцэнгэлд холбогдох 1732000380071 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагааг хийлгэхээр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт буцааж,

-Ц.Батцэнгэлд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Дүүрэнжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан №01 дугаартай эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Ц.Батцэнгэлд холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн 05 дугаартай захирамж нь дараахь нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

-Иргэний нэхэмжлэгч М.Бумцэндийн “...Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэр Бага мухар гэх газарт 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн алт олборлох үйл ажиллагаа явагдаж, уг үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж иргэн Ц.Батцэнгэлийг яллагдагчаар татжээ. Уг хэрэгт Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн улсын байцаагч О.Болд-Эрдэнэ, Ц.Батцэнгэлийн үйлдлийн улмаасTop of Form байгаль экологид 828.557 төгрөгийн хохирол учирсаныг дүгнэлтээр тогтоосон байна. Уг хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-р тал/

-Шинжээчийн 18-05-038/36 дугаартай дүгнэлт “...уг үйл ажиллагааны эвдрэлд өртсөн талбайн хэмжээ нь ... хэмжилтээр урт нь 16м, өргөн нь 13м буюу 208м2 буюу 0.02 га талбайг хамарсан байна. ...Нийт 208 м2 талбайн үржил шимтэй хөрсний гүн 0,3 м-р тооцоход 62,4мЗ, үүний 5 хувь буюу 3,12мЗ ялзмаг үүнийг 1 мЗ хөрсөнд 60 кг ялзмагийн бодис байхаар тооцоход ялзмагийн нөөц 187,2 кг болж байна.

Ез=187,2 х 0.9 х 0.9 х 0.7 х 0.02 х 276 = 585,9 төгрөг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5.2-д “хөрсөнд учирсан хохирлыг хөрсний экологи, эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасан байдаг тул хөрсөнд учирсан хохирол нь 585,9 х 3 = 1757,7 төгрөг болно. Ц.Батцэнгэлийн хууль бус ашиглалтаар өртөгдсөн талбайн газар газрын хэвлий, ойн санд учирсан хохирол болон нөхөн сэргээхэд шаардлагатай зардал 1757,7 + 748,800 + 78,000/ нийт 828.557,7 /найман зуун хорих найман мянга таван зуун тавин долоо/ төгрөгийн хохирол байгаль экологид учирсан байна гэж дүгнэв...” /хх-ийн 25-29-р тал/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Батцэнгэлийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ тогтоогдсон байна.

 Түүнчлэн хэргийг шалгах явцад шүүгдэгч Ц. Батцэнгэлээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 828.557,7 төгрөгийг төлж барагдуулсан ба энэ талаар иргэний нэхэмжлэгч М.Бумцэндээс хохирол бүрэн төлөгдсөн, цаашид нэхэмжпэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэх хүсэлтээ мөн бичгээр ирүүлсэн байна.

 Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн 18-05-038/36 дугаартай дүгнэлт нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 сарын 27-ны өдрийн А-156 дугаартай тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ын дагуу хийгдсэн бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49     дүгээр     зүйлийн    5   дах   хэсгийн  2-д   зааснаар   “хөрсөнд учирсан хохирлыг

хөрсний экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дах хэсгийн 1-д зааснаар “газрын хэвлийд учирсан хохирлыг газрын хэвлийн экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-д зааснаар “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлы экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тус тус нэмэгдүүлэн гаргаж нийт 828.557 хохирлын хэмжээг гаргасан ба уг дүгнэлтийг үндэслэн хохирлыг төлүүлэн, прокурор яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад шүүх шинжээчийн дүгнэлтэнд авагдсан тоог буруу, зөрүү байдлаар илтэд өсгөж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Мөрдөгчөөс Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын гоелоги уул, уурхайн хяналтын улсын байцаагч О.Болд-Эрдэнээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай мэдлэг эзэмшсэн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж шинжилгээ хийлгэж болох заалтын дагуу шинжилгээ хийлгэсэн ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй болно. Иймд Ц.Батцэнгэлд холбогдох Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох болно” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: “Гэрчийн мэдүүлэг болон бусад байдлаар хэргийг нотолдог. Шинжээчийн дүгнэлтэд тоогоор 828,557 гэж тавьсан ба үсгээр тодорхой бичсэн байдаг. Шүүх өөрөө аравт, зуут, мянгатын таслалыг өөрсдийн дүгнэлтээр ойлгоод нэг сая төгрөг болгож ойлгосон. Тоо болон үсгээр гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэжээ.

Тодорхойлох нь:

    Ц.Батцэнгэл нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг Бага мухар гэдэг газар 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.Батцэнгэлд холбогдох 1732000380071 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагааг хийлгэхээр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт буцааж, Ц.Батцэнгэлд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэррлэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №01 тоот прокурорын эсэргүүцлийн дагуу Ц.Батцэнгэлд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн Хэлтсийн хэсгийн төлөөлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын

геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийг шинжээчээр томилж, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18-05-038/36 тоот шинжээчийн дүгнэлтийг гаргуулжээ.

Гэвч цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан нь шинжээчээр томилогдсон шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийн биеийн байцаалт, мэргэжил чадвартай танилцан, сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгалгүйгээр дээрхи дүгнэлтийг гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2-д “...Шүүх, прокурор, мөрдөгч энэ хуулийн 1 дэх хэсэгт заасан хүнийг шинжээчээр томилох тохиолдолд тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж, тухайн хүн шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодоруулна...”, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “...Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил чадвартай танилцан, сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгана...” гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн байна.

Түүнчлэн энэ хэрэгт шинжээчээр томилогдсон Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч нь  шинжээчийн дүгнэлтэндээ шүүгдэгчийн байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцож гаргасан нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна...” гэсэн заалтыг зөрчсөн байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн гэмт хэргийн улмаас газрын хэвлий болон хөрсөнд учирсан хохирлыг Мэргэжлийн Хяналтын Газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн гаргасан  шинжээчийн дүгнэлтээр тогтоосон нь Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1,2 дахь заалтад заасан хохирлыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх авсан мэргэжлийн байгууллагаар хөлсийг төлж тооцуулна...” гэсэн заалттай зөрчилдөж байгааг анхаарах шаардлагтай гэж үзлээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум  дундын Прокурорын газрын прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот  прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тотгоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                         ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                              Я.ТУУЛ

                                                                                      Д.БУЯНЖАРГАЛ