Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 15

 

******* холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

    Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

    Шүүгчид                              Я.Туул                                       

                                                Д.Буянжаргал

 Оролцогчид:

 Прокурор                            М.Энхбаатар

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нар оролцож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 01 сарын 29-ний өдрийн 05 *******тай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн д холбогдох ******* *******тай, 149/20*******/0001/Э индекстэй, 1 хавтас эрүүгийн хэргийг 20******* оны 01 сарын 29-ний өдөр хүлээн авч,  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *******-Уул аймаг ******* суманд ******* оны 08 ******* сарын 01-ний өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 2, эгчийн хамт амьдрах, Улаанбаатар хот ******* ******* ******* ******* , лол, тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, *******:

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

    Ц. нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Баян 2 ******* багийн нутаг Бага мухар гэдэг газар 2017 оны 08 ******* сарын 07-ны өдрөөс 2017 оны 08 ******* сарын 16-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх ******* холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 12 ******* сарын 27-ны өдрийн 05 *******тай шүүгчийн захирамжаар:

-Шүүгдэгч ******* холбогдох ******* *******тай эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагааг хийлгэхээр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт буцааж,

-******* өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Дүүрэнжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан №01 *******тай эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр ******* холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн 05 *******тай захирамж нь дараахь нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

-Иргэний нэхэмжлэгч М.Бумцэндийн “...Сэлэнгэ аймгийн ******* сумын Баян 2 ******* багийн нутаг дэвсгэр Бага мухар гэх газарт 2017 оны 08 ******* сарын 07-ны өдрөөс эхлэн алт олборлох үйл ажиллагаа явагдаж, уг үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж иргэн Ц.ийг яллагдагчаар татжээ. Уг хэрэгт Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн улсын байцаагч О.Болд-Эрдэнэ, Ц.ийн үйлдлийн улмаасTop of Form байгаль экологид 828.557 төгрөгийн хохирол учирсаныг дүгнэлтээр тогтоосон байна. Уг хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-р тал/

-Шинжээчийн *******-05-038/36 *******тай дүгнэлт “...уг үйл ажиллагааны эвдрэлд өртсөн талбайн хэмжээ нь ... хэмжилтээр урт нь 16м, өргөн нь 13м буюу 208м2 буюу 0.02 га талбайг хамарсан байна. ...Нийт 208 м2 талбайн үржил шимтэй хөрсний гүн 0,3 м-р тооцоход 62,4мЗ, үүний 5 хувь буюу 3,12мЗ ялзмаг үүнийг 1 мЗ хөрсөнд 60 кг ялзмагийн бодис байхаар тооцоход ялзмагийн нөөц *******7,2 кг болж байна.

Ез=*******7,2 х 0.9 х 0.9 х 0.7 х 0.02 х 276 = 585,9 төгрөг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн9 зүйлийн 5.2-д “хөрсөнд учирсан хохирлыг хөрсний экологи, эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасан байдаг тул хөрсөнд учирсан хохирол нь 585,9 х 3 = 1757,7 төгрөг болно. Ц.ийн хууль бус ашиглалтаар өртөгдсөн талбайн газар газрын хэвлий, ойн санд учирсан хохирол болон нөхөн сэргээхэд шаардлагатай зардал 1757,7 + 748,800 + 78,000/ нийт 828.557,7 /найман зуун хорих найман мянга таван зуун тавин долоо/ төгрөгийн хохирол байгаль экологид учирсан байна гэж дүгнэв...” /хх-ийн 25-29-р тал/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.ийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ тогтоогдсон байна.

 Түүнчлэн хэргийг шалгах явцад шүүгдэгч Ц. ээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 828.557,7 төгрөгийг төлж барагдуулсан ба энэ талаар иргэний нэхэмжлэгч М.Бумцэндээс хохирол бүрэн төлөгдсөн, цаашид нэхэмжпэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэх хүсэлтээ мөн бичгээр ирүүлсэн байна.

 Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн *******-05-038/36 *******тай дүгнэлт нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 сарын 27-ны өдрийн А-156 *******тай тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ын дагуу хийгдсэн бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн9          зүйлийн    5   дах   хэсгийн  2-д   зааснаар   “хөрсөнд учирсан хохирлыг

хөрсний экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”, мөн хуулийн9 зүйлийн 5 дах хэсгийн 1-д зааснаар “газрын хэвлийд учирсан хохирлыг газрын хэвлийн экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”, мөн хуулийн9 зүйлийн дэх хэсгийн 3-д зааснаар “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлы экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тус тус нэмэгдүүлэн гаргаж нийт 828.557 хохирлын хэмжээг гаргасан ба уг дүгнэлтийг үндэслэн хохирлыг төлүүлэн, прокурор яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад шүүх шинжээчийн дүгнэлтэнд авагдсан тоог буруу, зөрүү байдлаар илтэд өсгөж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Мөрдөгчөөс Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын гоелоги уул, уурхайн хяналтын улсын байцаагч О.Болд-Эрдэнээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай мэдлэг эзэмшсэн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж шинжилгээ хийлгэж болох заалтын дагуу шинжилгээ хийлгэсэн ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй болно. Иймд ******* холбогдох Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 ******* сарын 27-ны өдрийн 05 *******тай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох болно” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: “Гэрчийн мэдүүлэг болон бусад байдлаар хэргийг нотолдог. Шинжээчийн дүгнэлтэд тоогоор 828,557 гэж тавьсан ба үсгээр тодорхой бичсэн байдаг. Шүүх өөрөө аравт, зуут, мянгатын таслалыг өөрсдийн дүгнэлтээр ойлгоод нэг сая төгрөг болгож ойлгосон. Тоо болон үсгээр гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэжээ.

Тодорхойлох нь:

    Ц. нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Баян 2 ******* багийн нутаг Бага мухар гэдэг газар 2017 оны 08 ******* сарын 07-ны өдрөөс 2017 оны 08 ******* сарын 16-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 ******* зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч ******* холбогдох ******* *******тай эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагааг хийлгэхээр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт буцааж, ******* өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэррлэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын 20******* оны 01 сарын 10-ны өдрийн №01 тоот прокурорын эсэргүүцлийн дагуу ******* холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн Хэлтсийн хэсгийн төлөөлөгчийн 2017 оны 10 ******* сарын 29-ний өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын

геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийг шинжээчээр томилж, 2017 оны 11 сарын 01-ний өдрийн *******-05-038/36 тоот шинжээчийн дүгнэлтийг гаргуулжээ.

Гэвч цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан нь шинжээчээр томилогдсон шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийн биеийн байцаалт, мэргэжил чадвартай танилцан, сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгалгүйгээр дээрхи дүгнэлтийг гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 зүйлийн 2-д “...Шүүх, прокурор, мөрдөгч энэ хуулийн 1 дэх хэсэгт заасан хүнийг шинжээчээр томилох тохиолдолд тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж, тухайн хүн шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодоруулна...”, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 зүйлийн 9.1 дэх хэсэгт “...Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил чадвартай танилцан, сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгана...” гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн байна.

Түүнчлэн энэ хэрэгт шинжээчээр томилогдсон Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч нь  шинжээчийн дүгнэлтэндээ шүүгдэгчийн байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцож гаргасан нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн9 зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн9 зүйлийн9.2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна...” гэсэн заалтыг зөрчсөн байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн гэмт хэргийн улмаас газрын хэвлий болон хөрсөнд учирсан хохирлыг Мэргэжлийн Хяналтын Газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн гаргасан  шинжээчийн дүгнэлтээр тогтоосон нь Байгаль хамгаалах тухай хуулийн9 зүйлийн 6 дахь хэсэгт “...Энэ хуулийн9 зүйлийн 5 дахь хэсгийн 1,2 дахь заалтад заасан хохирлыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх авсан мэргэжлийн байгууллагаар хөлсийг төлж тооцуулна...” гэсэн заалттай зөрчилдөж байгааг анхаарах шаардлагтай гэж үзлээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум  дундын Прокурорын газрын прокурорын 20******* оны 01 сарын 10-ны өдрийн 01 тоот  прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 12 ******* сарын 27-ны өдрийн 05 *******тай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.9 зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурорын 20******* оны 01 сарын 10-ны өдрийн 01 тоот прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 12 ******* сарын 27-ны өдрийн 05 *******тай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн0.1 зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тотгоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                         ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                              Я.ТУУЛ

                                                                                      Д.БУЯНЖАРГАЛ