Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/163

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Л.О

Хохирогч Д.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав 

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гэд холбогдох эрүүгийн 1925002950091 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 03 сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян- Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Г.Тгийн Самсунг Эс-6 загварын гар утсыг ломбарданд тавиад маргааш өгье гэж хууран авч 200 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газарт ажиллаж байхдаа иргэн

 

 

 

 

 

 

 

 

 

Д Д.Аын Самсунг А6 загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хууран авч 839 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Г нь бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цагдан хоригдох хугацаандаа маш их зүйлийг ойлгож, гэмшиж, ухаарсан” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Д.А мэдүүлэхдээ “Хохиролд 840 000 төгрөгийг хүлээн авсан. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Г.О нар  “шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна, хохирол болох 200 000 төгрөгийг гаргуулах шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Насанд хүрээгүй хохирогч Г.Тгийн “2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр дэлгүүр орчихоод гэррүүгээ орох гээд явж байсан юм. Тэгсэн чинь зүс таних Г.Г гэх залуу машинтай хүрч ирээд ахын дүү машинд суучих хэдэн юм асууъя гэхээр нь за гэж хэлээд машинд нь суусан юм. Тэгсэн чинь Г.Г нь надад хандаж “ахын дүү нэг өдөр утсаа хэрэглүүлээч” гэхээр нь үгүй ээ тийм юм байхгүй гэсэн чинь ээ чи нээрээ хогийн юм бэ, маяглаад бай гэхээр нь би яараад байна гэррүүгээ орлоо гэсэн чинь хальт сууж бай агаан дүү гэхээр нь за за би гэрлүүгээ орлоо гэж хэлээд машинаас нь буусан юм. Тэгээд би шууд гэртээ орсон юм. Оройхон 17 цагийн үед гэрээсээ гараад 5-10 дугаар байрны писи тоглоомын газар ороод сууж байтал Г.Г нь миний гар утас руу залгаад байхаар нь 5-10 дугаар байрны писи тоглоомын газар байна гэсэн чинь удалгүй хүрээд ирсэн юм. Хүрч ирээд намайг гараад ир гэж хэлсэн юм. Тэгэхээр нь гараад очсон чинь бас л машиндаа суулгаад гадуур намайг дагуулж явсан юм. Дагуулаад явж байхдаа ахдаа нэг өдөр утсаа өгчихөө гээд гуйгаад байсан юм. Тэгээд орой 21 цагийн үед гэррүүгээ харихаар болоод машинаас нь буусан чинь Г.Г надад хандаж чи ямар сонин болсон юм бэ, агаадаа ганц өдөр утсаа өгчих, эр хүний замын хүзүү урт ш дээ гээд гуйгаад байхаар нь маргааш 12 цагийн үед авна шүү гэсэн чинь за за гэж хэлээд аваад явсан юм. Тэгээд маргааш нь утсаа асуухад мөнгө бүтэхгүй байна гэж хэлсэн юм. Тэгээд яваад очиход 10 000 мянган төгрөг өгсөн юм. Надаас утас авахдаа ломбарданд тавина гэж хэлээд авсан юм. Мөнгийг нь юунд ашигласаныг мэдэхгүй байна. Ер нь бол одоо хүртэл таг чиг болоод байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/

2.  Насан хүрээгүй хохиргчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оийн “2019 оны 03 дугаар сарын эхээр санаж байна манай том хүү Г.Т утасгүй байгаад байхаар нь яасан юм бэ гэсэн чинь манай найзад байгаа манай найз удахгүй өгнө гэж хэлээд байлгаад байсан юм. Тэгээд сүүлдээ удаад байхаар нь чи утас яасан бэ ээждээ үнэнээ хэл гэсэн чинь хүү маань нэг утасны дугаар өгсөн юм. Тэгээд би тэр хүүхэдтэй утсаар ярьсан чинь эгчээ миний цалин 5 дахь өдөр буух гэж байгаа тэгээд мөнгийг чинь гаргаад өгье гэж хэлээд утсаа салгасан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-р хуудас/

 

3.  “Далайван аудит” ХХК-ий шинжээчийн 2019 оны 04 сарын 30-ны өдрийн 02/02-23 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт. /хх-ийн 21-23-р хуудас/

 

4. Хохирогч Д.Аын “2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод авто угаалгын газар ажиллаж байхдаа Мобикомоос лизингээр Самсунг А6 загварын гар утсыг 839.000 төгрөгөөр шинээр нь авсан. Би найз Ганчулуун болон түүний хүү Г.Г нартай түр хугацаанд хамт ажиллаж байсан. Маргааш нь 2019 оны 04 сарын 10-ны өдөр угаалгын газартаа байж байхад Ганчулууны хүү Г.Г утсаар чинь яриад өгье гэж хэлээд аваад явсан. Тухайн өдөр Г.Гийн ээж Г-нд хүүхэд чинь утас авч яваад ирэхгүй байна гэж хэлсэн чинь 2-3 хоногийн дараа ажил дээрээ ирээд хүүгээ олохгүй байна гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Ганчулуун надад би хүүтэйгээ холбогдсон Дарханд найз охин дээрээ очоод ломбарданд 300 000 төгрөгөөр тавьсан гэж хэлсэн. Гар утсаа анх лизингээр 839 000 төгрөгөөр 2 жилийн хугацаатай авсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 90-91-р хуудас/

 

5. Гэрч Д.Г-ны “...Найз Д.А, хүү Г.Г нөхөр Сарсарнай нарын хамт авто угаалгын газар ажиллаж байсан. Энэ өдөр найз Д.А надруу залгаад Г.Г миний утсаар яриад өгье гээд алга болчихлоо, утас нь холбогдохгүй байна гэж хэлэхээр нь мэдсэн. Хүү Г.Г-тэй нэг сар холбогдож чадахгүй байж байгаад холбогдоод асуутал Амка эгчийн утсыг Дархан-Уул аймагт ломбарданд тавьсан байгаа авч өгнө гэж байсан боловч мөнгөний боломжгүй байсаар байгаад авч чадалгүй хугацаа алдаад ломбарданд алдчихсан гэж хэлсэн...гэсэн мэдүүлэг /хх-ийн 94-р хуудас/

 

6. “Далайван аудит” ХХК-ий шинжээчийн 2020 оны 02 сарын 03-ны өдрийн 02/02-17 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /хх-ийн 98-99-р хуудас/ болон яллагдагчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 03-р сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Г.Т-гийн Самсунг S маркын гар утсыг ломбарданд тавиад маргааш авч өгнө гэж хуурч 200 000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн 2019 оны 04-р сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 2-р хорооны нутаг дэвсгэт Д.Аын Самсунг А6 маркын гар утсыг утсаар чинь яриад өгье гэж гуйж авч 839 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Хохирогч Д.Аын хохирлыг төлж барагдуулсан. Насанд хүрээгүй хохирогч Г.Т 200 000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Энэ хохирлыг төлсөн талаар баримт хэрэгт байхгүй байна. Шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулах санал гаргаж байна. Хүндрүүлэх нөхцөл байдал нь нэг бүлэгт заасан хэргийг 2 удаа үйлдсэн байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 51 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох санал гаргаж байна” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ “Гэм буруу болон зүйлчлэлийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Д.Аад 840 000 төгрөг авч гомдолгүй болсон талаар мэдүүлж байна. Хохирогч Г.Тгийн гомдлыг төлөх талаар ар гэрийнх нь арга хэмжээ авч байгаа. Гэм буруугийн хурлын завсарлагаанаар хохирлыг төлж баримтаа авчирч амжих байх. Хэргийн хувьд хөнгөн ангилалын гэмт хэрэгт холбогдсон. Хохирол төлбөрөө төлсөн нь ял хөнгөрүүлэх байдалд хамаарч байна. Хохирогч Д.А нь хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн санал илэрхийлсэн. Шүүгдэгчийн хувьд энэ хугацаанд маш их зүйлийг ухаарч ойлголоо гэдгээ илэрхийлж байгаа. Тиймээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргаж байна” гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Г.Т-гийн “Тэгээд орой 21 цагийн үед гэррүүгээ харихаар болоод машинаас нь буусан чинь Г.Г надад хандаж чи ямар сонин болсон юм бэ, агаадаа ганц өдөр утсаа өгчих, эр хүний замын хүзүү урт ш дээ гээд гуйгаад байхаар нь маргааш 12 цагийн үед авна шүү гэсэн чинь за за гэж хэлээд аваад явсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Амгалангийн “Би найз Ганчулуун болон түүний хүү Г.Г нартай түр хугацаанд хамт ажиллаж байсан. Маргааш нь 2019 оны 04 сарын 10-ны өдөр угаалгын газартаа байж байхад Ганчулууны хүү Г.Г утсаар чинь яриад өгье гэж хэлээд аваад явсан” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Оийн “Том хүү болох Г.Тг чи утасаа яасан бэ ээждээ үнэнээ хэл гэсэн чинь хүү маань нэг утасны дугаар өгсөн юм. Тэгээд би тэр хүүхэдтэй утсаар ярьсан чинь эгчээ миний цалин 5 дахь өдөр буух гэж байгаа тэгээд мөнгийг чинь гаргаад өгье гэж хэлээд утсаа салгасан” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Ганчулууны “Хүү Г.Г-тэй нэг сар холбогдож чадахгүй байж байгаад холбогдоод асуутал Амка эгчийн утсыг Дархан-Уул аймагт ломбарданд тавьсан байгаа авч өгнө гэж байсан боловч мөнгөний боломжгүй байсаар байгаад авч чадалгүй хугацаа алдаад ломбарданд алдчихсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг,  “Далайван аудит” ХХК-ий шинжээчийн 2019 оны 04 сарын 30-ны өдрийн 02/02-23 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт, 2020 оны 02 сарын 03-ны өдрийн 02/02-17 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Г нь 2019 оны 03 сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Г.Тгийн Самсунг Эс-6 загварын гар утсыг ломбарданд тавиад маргааш өгье гэж авч ашиглан 200 000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газарт ажиллаж байхдаа иргэн Д Д.Аын Самсунг-А6 загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж авч ашиглан 839 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Г-ийн 2 удаагийн үйлдлээр бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хуурч мэхлэн авч хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Г.Г-ийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 51 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Гийн үйлдлийн улмаас хохирогч Д.А-ад 839 000 төгрөгийн, Г.Тд 200 000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1 040 000 төгрөгийн хохирол төлөгдсөн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гэд 408 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийн цагдан хоригдсон 51 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 408 цагаар тооцон эдлэх ялаас хасч, түүнийг ял эдэлсэнд тооцсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС